Post on 15-Apr-2017
transcript
Aspirin therapy in patients with acute respiratory distress syndrome (ARDS) is associated with
reduced intensive care unit mortality: a prospective analysis
Andrew J Boyle, Stefania Di Gangi, Umar I Hamid, Linda-Jayne Mottram, Lia McNamee, Griania White, LJ Mark Cross, James J McNamee, Cecilia M O’Kane and Daniel F McAuley
Critical Care201519:109DOI: 10.1186/s13054-015-0846-4
© Boyle et al.; licensee BioMed Central. 2015
Tанилцуулга
• ARDS нь үхлийн түвшин өндөр хүнд өвчин юм.Одоогоор үр дүнтэй эмийн эмчилгээ байхгүй.Сүүлийн үед аспирин эмчилгээ нь ARDS-р өвчлөх эрсдлийн түвшинг бууруулж байгаа боловч ARDS илэрсэний дараах үр дүн нь тодорхойгүй байна.ARDS-тай өвчтөнүүдийн урьдчилсан болон ICU-д эмчлүүлж байх үеийн аспирины эмчилгээ нь үхлийн түвшинд нөлөөлж байна гэж үзсэн.
• Аспирин нь А2 тромбоксан үүсэхээс сэргийлж цикло-oксигенеза ферментийг саатуулж цус бүлэгнэлтийн эсрэг үйлчилгээг үзүүлдэг. Үйлчилгээ нь хэрэглэснээс хойш 10 хоногийн дараа үр нөлөө гарна.
• Аспирины нөлөө нь тунтай хамааралтай байж болох ба бага тунгаар эмчилгээний үр дүнтэй хэдий ч, бид ARDS-н аспиринд хамгийн тохиромжтой тунг судлахын тулд цаашдын эмнэл зүйн сорилт шаарддаг.
Арга Аргачилал
• 2012.12-2012.7 нд уг судалгааг явуулсан.уг судалгаанд Belfast хотын эзэн хааны Victoria эмнэлгийн 17 ортой ICU-н 16-с дээш насны ЗАА шаардлагатай өвчтөнүүдийг өдөр болгон хянасан.Энэ судалгаанд оролцсон өвчтөнүүдээс 53-г нь санамсаргүй тохиолдлоор сонгосон.Уушгины хурц гэмтэлтэй 26 өвчтөнүүдийг хамруулсан.Хүн ам зүйн гол мэдээлэл нь нас хүйс APACH-2 SOFA үнэлгээ байсан. Аспирин хэрэглэсэн болон хэрэглээгүй ARDS-тай өвчтөнүүдийг хооронд нь харьцуулсан.
Үр дүн
• Нийт 202 хүн судалгаанд хамрагдсанаас 56 буюу 28 хувь нь аспирин хэрэглэсэн. Үүнээс 31 хүн буюу 55 хувь нь эмнэлэгт хэвтэхээс өмнө аспирин хэрэглэсэн.7 хүн буюу 13 хувь нь ICU-д 18 хүн буюу 32 хувь нь 2-ланд нь хэрэглэсэн.Аспирин эмчилгээний хоногийн тун нь 75-300 мг хооронд байсан.Аспирин эмчилгээ хэрэглэсэн өвчтөнүүд насны хувьд өндөр байсан.
• Аспирин эмчилгээтэй хүмүүс аспирин хэрэглээгүй хүмүүстэй харьцуулахад ICU-дахь нас баралт бага байсан.\P=0,04\
• Эмчилгээний хугацааг тодорхойлохдоо ICU-д ирэхээс өмнө аспирин хэрэглэсэн, Зөвхөн ICU-д хэрэглэсэн, 2-нд хэрэглэсэнийг авч үзсэн.
• Аспирин эмчилгээ нь ICU-дэхь APACHE 2 үнэлгээ өндөр өвчтөний нас баралтын хувийг бууруулахгүй ч амьдрах хугацааг уртасгасан байна.
Хэлцэмж • ARDS-н менежментийг тодорхойлсон уг судалгаагаар бид аспирин эмчилгээ нь ICU-н үхлийг бууруулдаг гэдгийг тодорхойлсон.
• Энэ нь ARDS-тай өвчтөнүүдэд ICU дэхь үхлийг бууруулж байгаа анхны мэдээлэл юм.
• ICU-д аспирин эмчилгээ хийгдсэн хүмүүс нь эдгэрэх боломжтойг харуулж байгаа ч, уг судалгаанд хамрагдсан аспирин эмчилгээтэй өвчтөний тоо бага байгаа нь статистикийн ач холбогдол бага байна.
● Түүнчлэн ARDS-ийн урьдчилан сэргийлэх эмчилгээгээр аспирины туршилт хийснээр манай бүлэг нь одоогоор амьсгалын Липополисахарид (ЛПС)-с үүдэлтэй ARDS-ийн загвар дээр аспириныг шалгаж байна (ARENA, NCT01659307) болон ARDS-тэй өвчтөнгүүдэд аспирины үе шат-2 судалгааг төлөвлөж байгаа юм.
• Эдгээр сорилт нь ARDS-н эмчилгээний талаар аспирины эмнэлзүйн боломжийн талаар клиникийн эмч нарт илүү мэдээлэл өгөх болно.