+ All Categories
Home > Documents > Cg glossary 2010 january

Cg glossary 2010 january

Date post: 13-Jan-2015
Category:
Upload: jigmee
View: 3,238 times
Download: 7 times
Share this document with a friend
Description:
 
Popular Tags:
75
November 2008
Transcript

November 2008

КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТАЙЛБАР ТОЛЬ

Corporate Governance Glossary

2010 оны 1-р сар Улаанбаатар хот

FOREWORD

The Corporate Governance Development Center is pleased to present this English-Mongolian glossary of corporate governance and related terms. The glossary is de-signed to fill a current void in Mongolia of a standard lexicon and concepts that are generally accepted in business and financial communities and is primarily intended for those involved in corporate practice and regulatory aspects of corporate governance. There is now increased pressure on companies and corporations to improve their governance: transparency, accountability, protection of shareholders’ rights, etc. Mon-golian companies can ignore this trend only at their own peril. Listed and limited liabil-ity companies in particular need to improve their governance to be able to compete in the rapidly changing marketplace. Founded in 2009, the Center is devoted to improve corporate governance by:

Providing state-of-the art training for company directors

Performing research and dissemination of best practices

Increasing public and policy makers’ understanding

Advocating and supporting a proper legal and regulatory framework and compliance.

We thank the Economic Policy Reform and Competitiveness Project (EPRC), funded by the United States Agency for International Development, for the support in the de-velopment of this glossary. The terms and definitions included herein should make core corporate governance concepts easier to understand. The publication is also available to the general public in electronic format on the Corporate Governance Development Center website: www.cgdc.org.mn. We hope you will find this glossary helpful and look forward to your comments at [email protected] to make future editions more useful.

1

ӨМНӨХ ҮГ

Компанийн Засаглалын Хөгжлийн Төв компанийн засаглалтай холбоотой нэр томьёо, тодорхойлолтуудын англи-монгол хэлний тайлбар толийг та бүхэнд толилуулж байгаадаа таатай байна. Энэхүү тайлбар толийг бизнесийн болон санхүүгийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн компанийн засаглалтай холбоотой жишиг үг хэллэг, нэр томъёо, ойлголтуудыг тус улсад хэвшүүлэх зорилгоор гаргаж байгаа бөгөөд ерөнхийдөө компанийн сайн засаглалыг практикт хэрэгжүүлэхийг зорьж буй хийгээд зохицуулалтын ажиллагаанд оролцдог хүмүүсийн хэрэгцээнд зориулж байгаа юм.

Өнөөдөр компаниудад засаглалаа сайжруулах, ил тод, хариуцлагатай байх, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах шаардлага зүй ёсоор тавигдах боллоо. Тус улсын компаниуд эдгээр шаардлагыг үл ойшоох аваас үйл ажиллагаанд нь хүндрэл учирч болзошгүй юм. Ялангуяа хөрөнгийн биржид бүртгэлтэй болон хязгаарлагдмал хариуцлагатай компаниудын хувьд ихээхэн хурдацтайгаар өөрчлөгдөн хөгжиж буй зах зээлийн орчинд өрсөлдөх чадвартай байхын тулд компанийн засаглалаа сайжруулах зайлшгүй шаардлагатай болж байна.

2009 онд байгуулагдсан Компанийн Засаглалын Хөгжлийн Төв нь компанийн засаглалыг дараахь чиглэлээр хөгжүүлэхийг зорьж байна. Үүнд: Компанийн захирлуудад зориулж хамгийн орчин үеийн сургалт зохион

байгуулах Судалгаа шинжилгээний ажил хийж, шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх Олон нийт болон бодлого боловсруулагчдын мэдлэгийг сайжруулах Хууль эрх зүйн болон зохицуулалтын зохистой орчинг дэмжих, хууль журмыг

дагаж мөрдөх, сурталчлах ,

Энэхүү тайлбар толийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй Эдийн Засгийн Бодлогын Шинэтгэл, Өрсөлдөх Чадвар Төслийн хамт олонд талархал илэрхийлье. Уг тайлбар толинд орсон нэр томъёо, тодорхойлолтууд нь компанийн засаглалтай холбоотой үндсэн ойлголтуудыг илүү хялбар ойлгоход тус дөхөм болно гэдэгт найдаж байна.

Тайлбар толийг Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн www.cgdc.org.mn вэбсайтаас цахим хэлбэрээр авч болно. Тайлбар толь нь та бүхэнд тус болно гэдэгт итгэж буйгаа дахин илэрхийлэхийн ялдамд түүнийг цаашид сайжруулж, илүү боловсронгуй болгох саналаа [email protected] хаягаар ирүүлэхийг хүсье.

2

A № English term English definition

1 Abuse To put a use other than the one intended.

2 Accountability The state of being accountable, liable or answerable.

3 Accountant's opinion A report signed by independent certified auditor rep-resenting results of verification of account books and registration documents of organizations.

4 Accounting Financial accounting comprising different elements of accounting system in companies.

5 Acquisition An acquisition is viewed as one firm buying another.

6 Administrative authorities Governmental authorities.

7 Advance Advance against securities or goods.

8 Advisory Board A body usually found in LLC, family-owned struc-tures, NGO, universities. A body that advises the board of directors and management of a corporation but does not have authority to vote on corporate matters, nor a legal fiduciary responsibility.

9 Affiliated/Associated company

Two companies are considered affiliated in case they have the same owner or both are a third com-pany’s subsidiaries.

3

№ Нэр томъёо Тодорхойлолт

1 Урвуулан ашиглах Зориулалтын бус хэлбэрээр ашиглах.

2 Хариуцлагатай байдал Хариуцлагатай байх, хариуцлага хүлээх байдал.

3 Нягтлан бодогч/ аудиторын дүгнэлт

Байгууллагын нягтлан бодох бүртгэл, бүртгэлийн баримт бичигт хийсэн шалгалтын үр дүнг илтгэсэн, хөндлөнгийн, итгэмжлэгдсэн аудитор гарын үсэг зурж баталгаажуулсан тайлан.

4 Нягтлан бодох бүртгэл Компанийн нягтлан бодох бүртгэлийн төрөл бүрийн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдсэн санхүүгийн нягтлан бодох бүртгэл.

5 Худалдан авах/Эзэмших Нэг компани нөгөө компанийг худалдаж авахыг хэлнэ.

6 Захиргааны байгууллагууд

Төрийн байгууллагууд.

7 Урьдчилгаа Үнэт цаас эсвэл барааны урьдчилгаа.

8 Зөвлөх хороо Хязгаарлагдмал хариуцлагатай компани, гэр бүлийн өмчлөлтэй компани, төрийн бус байгууллага болон их, дээд сургуулиудад байдаг нэгж. Уг нэгж нь компанийн төлөөлөн удирдах зөвлөл, удирдлагад зөвлөгөө өгөх боловч компанийн ажил хэрэгт санал өгөх эрхгүй, энэ талаар хуулийн хариуцлага хүлээдэггүй.

9 Нэгдмэл сонирхолтой компани

Хоёр компани нэг эзэнтэй эсвэл гуравдагч компанийн охин компани бол нэгдмэл сонирхолтой компани гэнэ.

4

№ English term English definition

10 Affiliated person A physical person or a legal entity that can influence the activity of legal entities, and/or physical persons who are engaged in entrepre-neurial activity.

11 Agenda of Board Meeting The list of items to be discussed at the Board meeting.

12 American depository receipt A special, negotiable certificate issued by a US depository bank which represents a specific number of shares of stock issued in a foreign country and traded on a US stock exchange.

13 Annual meeting A company gathering, usually held at the end of each fiscal year, at which shareholders and management discuss the previous year and the outlook for the future, directors are elected and other shareholder concerns are addressed.

14 Annual Report A document issued annually by public companies to their shareholders. It contains audited financial results and performance of the previous fiscal year, as well as perspective for the future.

15 Anti-crisis management The bankruptcy procedure of an enterprise is often understood as AM. However, the term also comprises financial analysis and prognosis, complex restructuring, clearance from debts, as well as efficient involving of an enterprise in production and technological cycles, establish-ment of management, accounting, marketing, etc.

A

5

№ Нэр томъёо Тодорхойлолт

10 Нэгдмэл сонирхолтой этгээд

Аж ахуйн үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээд болон/эсвэл хувь хүний явуулж буй үйл ажиллагаанд нөлөөлж чадах хувь хүн эсвэл хуулийн этгээдийг хэлнэ.

11 ТУЗ-ийн хурлын хэлэлцэх асуудал

ТУЗ-ийн хурлаар хэлэлцэх асуудлуудын жагсаалт.

12 Америкийн хадгаламжийн гэрчилгээ

АНУ-ын хадгаламжийн үйлчилгээ эрхэлдэг банкнаас гаргадаг тусгай, тохиролцох нөхцөлтэй гэрчилгээ бөгөөд энэ нь гадаад оронд гаргаж, АНУ-ын хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй хувьцааны тодорхой тоог төлөөлдөг.

13 Жилийн эцсийн тайлангийн хурал

Компанийн удирдлага болон хувьцаа эзэмшигчид өмнөх жилийн ажлаа дүгнэх, дараа жилийн ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэх, захирлуудаа томилох, хувьцаа эзэмшигчдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ихэвчлэн санхүүгийн жилийн эцэст зохион байгуулдаг хурал.

14 Жилийн эцсийн тайлан Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдэдээ зориулан гаргадаг жилийн эцсийн тайлан. Уг тайланд аудит хийлгэсэн өмнөх жилийн санхүүгийн үр дүн, гүйцэтгэл, мөн цаашид хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө орно.

15 Хямралын эсрэг удирдлага Энэ ойлголтод гол төлөв аж ахуйн нэгжийн дампууралтай холбоотой асуудлыг хамруулан ойлгодог. Гэхдээ санхүүгийн дүн шинжилгээ, урьдчилсан таамаглал, бүтцийн өөрчлөлт, өрөөс чөлөөлөх, мөн аж ахуйн нэгжийг үйлдвэрлэл, технологийн үр ашигтай ажиллагаанд шилжүүлэх, удирдлага, нягтлан бодох бүртгэл, маркетингийг бий болгох зэрэг асуудал орж болно.

6

№ English term English definition

16 Anti-dilution provision An agreement that protects an investor from a reduction in fractional ownership in a company in the event of a stock split, issuance of additional stocks or other such measure.

17 Anti-takeover provision A device designed to prevent a hostile takeover by increasing the takeover cost usually through issuance of new preferred shares that carry se-vere redemption provisions.

18 Appreciation Increase of market price of main capital, securi-ties or exchange rate of a currency.

19 Asset management firms A firm that manages assets (bonds and stock and other securities) for its client.

20 Audit An examination and verification of a company’s financial and accounting records and supporting documents by a professional and independent External Auditor.

21 Audit committee A corporate committee made up of usually outside directors who select an independent auditor to prepare a financial report progress. Committee reviews audits and evaluations of the corporation and its officers’ activity.

22 Audit report Statement of the accounting firm's assessment of the validity and accuracy of a company's financial information and conformity with accepted accounting practices.

23 Auditor A person certified at the government level conduct an audit.

24 Authorization A permission or power granted by an authority.

25 Authorized stock The amount of stock that a corporate charter per-

A

7

№ Нэр томъёо Тодорхойлолт

16 Бууруулахын эсрэг заалт Компанийн хувьцааг хуваах, шинээр хувьцаа гаргах эсвэл адил төрлийн бусад арга хэмжээ авах үед хөрөнгө оруулагчийн өмчлөлийн хувь хэмжээг бууруулахаас хамгаалсан тохиролцоог хэлнэ.

17 Хүчээр худалдан авахын эсрэг заалт

Ихэвчлэн эргүүлэн авах хатуу нөхцөлтэй давуу эрхтэй хувьцааг шинээр гаргах замаар худалдан авалтын үнийг нэмж хүчээр эзэмших явдлаас сэргийлэх арга хэрэгсэл.

18 Ханшийн өсөлт Хөрөнгө, үнэт цаасны зах зээлийн үнэ, валютын ханш өсөхийг хэлнэ.

19 Хөрөнгийн удирдлагын компани

Үйлчлүүлэгчдийнхээ хөрөнгийг (өрийн бичиг, хувьцаа, бусад үнэт цаас) удирдан зохицуулдаг компани.

20 Аудит Мэргэжлийн, хараат бус, хөндлөнгийн аудитороор компанийн санхүү, нягтлан бодох бүртгэл болон холбогдох санхүүгийн баримтуудыг хянуулж, баталгаажуулах.

21 Аудитын хороо Санхүүгийн тайланд дүгнэлт гаргах хараат бус аудиторыг сонгон шалгаруулах үүрэгтэй, гол төлөв тухайн компанид ажилладаггүй гаднын гишүүдээс бүрдсэн компанийн хороог хэлнэ. Уг хороо нь компанийн болон түүний ажилтнуудын үйл ажиллагаанд хийгдсэн аудит, үнэлгээг хянаж нягтална.

22 Аудитын тайлан Компанийн санхүүгийн мэдээллийн үнэн зөв, бодит байдал, хүлээн зөвшөөрөгдсөн нягтлан бодох бүртгэлийн жишигт нийцэж буй эсэхэд үнэлгээ өгсөн нягтлан бодох бүртгэлийн компанийн дүгнэлт.

23 Аудитор Төрийн зохих байгууллагаас аудит хийхийг зөвшөөрсөн хүн.

24 Эрх /Зөвшөөрөл Эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөл эсвэл

25 Зөвшөөрсөн хувьцаа Компанийн дүрмээр гаргахыг зөвшөөрсөн хувьцааны тоо хэмжээ.

8

B № English term English definition

26 Balance Sheet Basic financial statement, usually accompanied by appropriate disclosure that describe the basis of accounting used in its preparation and presen-tation of a specified date the entity's assets, li-abilities and the equity of its owners. Also known as a statement of financial condition.

27 Balanced Score Card The Balanced Scorecard (BSC) measures performance of a firm in four perspectives: customer, internal processes, employee learning and growth, and financial success.

28 Bank Based Systems (Germany, Japan)

In Germany and Japan, bank loans are the primary source of finance for corporations; total bank assets are around 100% of GDP.

29 Bankruptcy A proceeding in a court in which an insolvent debtor’s assets can be liquidated and the debtor is relieved of further liability. The basic aim of bankruptcy is to help reaching an agreement be-tween the debtor and its creditors.

30 Basel[1] Corporate Govern-ance 2006

2006 Guidance issued by the Basel Committee on Banking Supervision to help promote the adoption of sound corporate governance in banks.

31 Benchmarking A company's use of information about other firms in the same industry used for comparisons and to set standards and goals.

32 Beneficial owner An individual who benefits from ownership of a security, property or mutual fund regardless of who holds title.

9

¹ The Basel Committee on Banking Supervision is an institution created by the central bank Governors of the Group of Ten nations, created in 1974 and meets regularly four times a year

№ Нэр томъёо Тодорхойлолт

26 Тайлан тэнцэл Санхүүгийн үндсэн тайлан бөгөөд тодорхой хугацаан дахь компанийн хөрөнгө, өр төлбөр, өөрийн хөрөнгийг тооцож харуулахад ашигладаг нягтлан бодох бүртгэлийн данс, бүртгэл багтсан байдаг. Үүнийг мөн санхүүгийн байдлын тайлан гэж нэрлэдэг.

27 Тэнцвэржүүлсэн Онооны Карт

Тэнцвэржүүлсэн онооны карт (ТОК)-аар компанийн үйл ажиллагааг дараахь дөрвөн үзүүлэлтээр үнэлдэг. Үүнд: үйлчлүүлэгч, дотоод үйл ажиллагаа, ажиллагсдын сурч, хөгжих боломж болон санхүүгийн амжилт.

28 Банкинд суурилсан тогтолцоо (Герман, Япон)

Герман, Японд компаниудын санхүүжилтийн анхдагч эх үүсвэр нь банкны зээл байдаг бөгөөд банкны активын нийт хэмжээ нь ДНБ-ий 100 орчим хувьтай тэнцдэг.

29 Дампуурал Төлбөрийн чадваргүй зээлдэгчийн хөрөнгөөр нэхэмжлэлийг барагдуулж, зээлдэгчийг цаашдын хариуцлагаас чөлөөлдөг шүүхийн ажиллагаа. Төлбөрийн чадваргүй болсон зээлдэгч болон түүний зээлдүүлэгчдийг тохиролцоонд хүрэхэд туслах зорилгоор дампуурлыг зарладаг.

30 Базелийн[1] Компанийн Засаглал 2006

Банкны Хяналт Шалгалтын Базелийн Хорооноос банкуудад компанийн засаглалыг нэвтрүүлэхэд туслалцаа үзүүлэх зорилгоор 2006 онд гаргасан зааварчилгаа.

31 Жишиг тогтоох судалгаа Ижил салбарт ажилладаг бусад компаниудтай харьцуулалт хийж, жишиг, зорилгоо тодорхойлохын тулд тухайн компаниас бусад компаниудын мэдээллийг ашиглахыг хэлнэ.

32 Ашиг хүртэх эзэмшигч Өмчлөх эрхийг нь хэн эзэмшиж байгаагаас үл хамааран үнэт цаас, эд хөрөнгө эсвэл хөрөнгө оруулалтын хамтын сангийн эзэмшлээс ашиг хүртдэг хувь хүн.

10

² Банкны Хяналт Шалгалтын Базэлийн Хороог “Их Арав” орнуудын төв банкны захирлууд 1974 онд байгуулсан бөгөөд жилд дөрвөн удаа тогтмол хуралддаг.

B № English term English definition

33 Best practice A practice which is most appropriate under the circumstances, especially as considered acceptable or regulated in business; a technique or methodology that, through experience and research, has reliably led to a desired or optimum result.

34 Board Committee

А сommittee which belongs to the Board and specialized in handling complex issues and en-hances board objectivity and independence

35 Board of Directors A group of individuals elected by the shareholders of a company to represent the shareholders and oversee the management of the company. In Anglo-Saxon practice, the Board of Directors fulfills the functions of both the Board of Directors and the Supervisory Board in the Germanic practice.

36 Board of Trustees An appointed or elective board that supervises the affairs of a public or private organization.

37 Business judgement rule A rule granting directors of publicly listed companies’ immunity from liability if their actions were executed in good faith, using sound business judgement and exercised with reasonable care. It also refers to the defence of corporate sovereignty, which means that courts do not intervene into the company’s affairs until the decisions of the com-pany are in accordance with good faith and reason-able care.

38 Bylaws of a company A document stating the rules of internal functioning and governance for a company as adopted by its shareholders.

39 Bylaws of the Board of Directors

A document stating the rules of internal functioning of a company organ.

11

№ Нэр томъёо Тодорхойлолт

33 Шилдэг туршлага Тодорхой нөхцөл байдалд дээд зэргээр тохирсон, ялангуяа үйл ажиллагаанд нь хүлээн зөвшөөрөгдсөн, зохицуулагдсан гэж үзэх туршлага; туршлага болон судалгаа шинжилгээний үр дүнд хүссэн буюу хамгийн боломжийн үр дүнд найдвартай хүргэдэг арга техник эсвэл аргачлалыг хэлнэ.

34 ТУЗ-ийн хороо ТУЗ-д харьяалагддаг, хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, ТУЗ-ийн зорилго болон бие даасан байдлыг хангахад чиглэсэн хороо.

35 Төлөөлөн удирдах зөвлөл

Хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн компанийн удирдлагыг хянах зорилгоор компанийн хувьцаа эзэмшигчдээс сонгосон бүлэг хүмүүсийг хэлнэ. Англи-Саксоны уламжлалтай орнуудад Төлөөлөн удирдах зөвлөл нь Төлөөлөн удирдах зөвлөл болон Герман маягийн Хяналтын зөвлөлийн чиг үүргийг давхар гүйцэтгэдэг.

36 Итгэмжлэгдсэн зөвлөл

Олон нийтийн эсвэл хувийн байгууллагын ажил хэргийг хянах зорилгоор томилогддог эсвэл сонгогддог зөвлөл.

37 Бизнес дүгнэлтийн дүрэм

Хэрэв хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн захирлуудын аливаа үйлдэл нь бизнесийн зохих шийдвэр, дүгнэлтийг үндэслэн компанийн эрх ашгийг эрхэмлэн хийгдсэн тохиолдолд тэднийг хариуцлагаас чөлөөлөх дүрэм. Энэ ойлголт нь компанийн бие даасан байдлыг хамгаалах асуудалтай мөн холбоотой юм. Өөрөөр хэлбэл компанийн шийдвэр нь компанийн эрх ашгийн төлөө бөгөөд зүй ёсоор хэрэгжсэн бол шүүх түүний дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох эрхгүй гэсэн үг.

38 Компанийн дотоод журам

Тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн баталсан компанийн дотоод ажиллагаа, засаглалын дүрмийг тодорхойлсон баримт бичиг.

39 Төлөөлөн удирдах зөвлөлийн дотоод журам

Компанийн удирдах этгээдийн дотоод үйл ажиллагааны дүрмийг тодорхойлсон баримт бичиг.

12

C № English term English definition

40 Capital Markets Based Systems

Corporations thus rely heavily on the capital mar-kets for financing; total bank assets are 60% of GDP. US, UK, and other countries.

41 Capital surplus A part of the company’s equity which typically re-sults from funds accumulated from any re-valuation of non-current assets and the positive difference between the nominal value and the issuing of the company’s shares.

42 Chairman of the Board Highest-ranking director in a corporation's board of directors.

43 Change-of-control arrangements

A contractual arrangement by which shareholders settle issues relating to the period in which former control is replaced by a new one.

44 Checks and balances Rules and procedures for the governance and con-trol of private sector companies.

45 Chief executive officer CEO The highest ranking officer of the company.

46 Chief Financial Officer (CFO)

The corporate executive responsible for the finan-cial planning and tracking of a company.

47 Chief information officer, CIO

The corporate executive responsible for corporate communications.

48 Chief operations officer The corporate executive responsible for the day-to-day management of a company.

49 Class action lawsuit A lawsuit filed by one or more persons on behalf of a group of individuals all having the same griev-ance.

13

№ Нэр томъёо Тодорхойлолт

40 Хөрөнгийн зах зээлд суурилсан тогтолцоо

Компаниудын санхүүжилт нь хөрөнгийн зах зээлээс ихээхэн хамааралтай байдаг тогтолцоо. АНУ, Их Британи болон бусад орнуудад банкны актив нь ДНБ-ийн 60 орчим хувийг эзэлдэг.

41 Хөрөнгийн илүүдэл Эргэлтийн бус хөрөнгийн дахин үнэлгээ, түүнчлэн компанийн хувьцааны нэрлэсэн үнэ болон гаргасан хувьцааны эерэг зөрүүгээр хуримтлагддаг хөрөнгийн үр дүнд бий болсон компанийн өөрийн хөрөнгийн нэг хэсэг юм.

42 ТУЗ-ийн дарга Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хамгийн өндөр албан тушаалын гишүүн.

43 Хяналтыг шилжүүлэх тохиролцоо

Өмнөх этгээд дараачийн этгээдэд хяналтыг шилжүүлэх хугацаанд хамаарах асуудлыг хувьцаа эзэмшигчид шийдвэрлэдэг гэрээний тохиролцоо юм.

44 Эрх мэдлийн тэнцвэртэй байдал

Хувийн хэвшлийн компаниудын засаглал, хяналт шалгалтын дүрэм журам.

45 Гүйцэтгэх захирал Компанийн хамгийн өндөр албан тушаалын ажилтан.

46 Санхүү хариуцсан захирал

Компанийн санхүүгийн төлөвлөлт болон санхүүгийн хяналтыг хариуцсан компанийн гүйцэтгэх удирдлагын албан тушаалтан.

47 Мэдээлэл хариуцсан захирал

Компанийн харилцаа холбоо, мэдээлэл хариуцсан гүйцэтгэх удирдлагын албан тушаалтан.

48 Үйл ажиллагаа хариуцсан захирал

Компанийн өдөр тутмын менежментийг хариуцсан гүйцэтгэх удирдлагын албан тушаалтан.

49 Шүүхэд хамтран гомдол гаргах

Ижил асуудлаар гомдол гаргаж буй бүлэг хүмүүсийг төлөөлөн нэг юмуу түүнээс олон хүн шүүхэд хандаж гаргасан гомдол.

14

C № English term English definition

50 Class of shares Multiple shares issued by the same company of the same rights or powers

51 Classified board A board structure where a part of the board is elected each year.

52 Code of business conduct Rules determining fair behaviour in business relations.

53 Code of ethics A set of rules governing the behavior of mem-bers of the organization that has established the code.

54 Codetermination A term used to describe labor representation (employees and union representatives) on cor-porate boards.

55 Common stock Securities that represent an ownership interest in a corporation.

56 Common-law voting A voting system that allows shareholders to cast all of their votes for a single candidate nominated for a seat.

57 Compensation committee A subset of the board of directors with a re-sponsibility to determine the compensation strategies for the company’s top executive offi-cers, including salary, bonus, stock and per-formance-based remuneration.

58 Compliance Meeting laws, regulations, contracts and inter-nal policies.

59 Concentrated ownership Is when a company is ownership in concen-trated to the few majority shareholders.

60 Confidentiality Entrusted with the confidence of another or with his or her secret affairs or purposes; intended to be held in confidence or kept secret.

15

№ Нэр томъёо Тодорхойлолт

50 Хувьцааны төрөл Нэг компаниас гаргасан ижил эрхтэй янз бүрийн хувьцаа.

51 Бүрэлдэхүүн нь өөрчлөгддөг зөвлөл

ТУЗ-ийн зарим гишүүд жил бүр шинээр сонгогддог зөвлөлийн бүтэц.

52 Бизнесийн ёс зүйн дүрэм Бизнесийн харилцаанд шударга ёс зүйг тодорхойлсон дүрмүүд.

53 Ёс зүйн дүрэм Тухайн дүрмийг тогтоосон байгууллагын ажилтнуудаас баримтлах ёс зүйн дүрэм.

54 Ажилчдын төлөөлөл Компанийн зөвлөлд хөдөлмөрчдийн төлөөллийг (ажиллагсад, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл) тодорхойлсон нэр томъёо.

55 Энгийн хувьцаа Компани дахь өмчлөлийн ашиг сонирхлыг илтгэж буй үнэт цаас.

56 Хуримтлуулсан санал Тодорхой албан тушаалд нэр дэвшигч нэг хүний төлөө хувьцаа эзэмшигчид өөрсдийн бүх саналаа өгөх боломжтой тогтолцоо.

57 Цалин урамшууллын хороо Компанийн удирдах албан тушаалтнуудын цалин урамшууллын стратегийг (цалин, шагнал урамшуулал, хувьцаа болон ажлын гүйцэтгэлд суурилсан нэмэгдэл) боловсруулах үүрэг хариуцлагыг хүлээдэг ТУЗ-ийн гишүүдээс бүрдсэн дэд хороо.

58 Дагаж мөрдөх Хууль, журам, гэрээ, дотоод дүрмийг сахин биелүүлэх.

59 Төвлөрсөн өмчлөл Компанийн өмчлөл цөөн тооны хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд төвлөрөхийг хэлнэ.

60 Нууцлал Өөр нэгэн этгээдийн итгэл хүлээж эсвэл түүний нууц асуудал, ажил хэрэг, эсвэл нууц зорилгод итгэмжлэгдсэн этгээд; нууцлалын журмаар хадгалах эсвэл нууц байлгах

16

C

17

№ English term English definition

61 Conflict of interest A conflict between the private interests and the offi-cial responsibilities of a person in a position of trust.

62 Conflicted transaction A transaction in which a personal interest conflicts with the interests of a company or in which different interests of stakeholders are in conflict: sharehold-ers, employees, directors.

63 Conglomerate A corporation that has diversified operations by acquiring enterprises in various industries.

64 Contingent Liability Potential liability arising from a past transaction or a subsequent event.

65 Control transaction A business agreement aiming to acquire control for shareholders or a group of shareholders.

66 Corporate charter An official document filed with the Secretary of State of the state of incorporation outlining a corpo-ration's purpose, powers under state law, author-ized classes of securities to be issued and the rights and liabilities of shareholders and directors.

67 Corporate culture Relations, procedures, traditions within a company.

68 Corporate finance Multiple currency and credit operations of trade and industry corporations (various methods of financ-ing, liquidity management, protection against risks).

18

№ Нэр томьёо Тодорхойлолт

61 Ашиг сонирхлын зөрчил Албан тушаалаар итгэмжлэл хүлээсэн тухайн хүний хувийн ашиг сонирхол болон албан үүрэг хариуцлага өөр хоорондоо зөрчилдөхийг хэлнэ.

62 Сонирхлын зөрчилтэй хэлцэл

Хувийн ашиг сонирхол нь компанийн ашиг сонирхолтой зөрчилдсөн, эсвэл оролцогч талуудын (хувь нийлүүлэгчид, ажилтнууд болон захирлууд) олон төрлийн ашиг сонирхол өөр хоорондоо зөрчилдсөн хэлцэл.

63 Конгломерат Төрөл бүрийн салбарын компаниудыг худалдан авах замаар үйл ажиллагаагаа өргөжүүлсэн корпораци.

64 Болзошгүй өр төлбөр Өмнөх хэлцэл эсвэл түүнтэй холбоотойгоор бий болсон үйл явдлаас гарч болзошгүй өр төлбөр.

65 Хяналт тогтоох хэлцэл Хувьцаа эзэмшигчид эсвэл хэсэг бүлэг хувьцаа эзэмшигчдийг хяналтад авах зорилготой бизнес хэлцэл.

66 Компанийн дүрэм Компанийн зорилго, холбогдох хуулиар олгогдсон эрх, гаргахыг зөвшөөрсөн үнэт цаасны төрөл, хувьцаа эзэмшигчид болон захирлуудын эрх, үүргийг заасан бөгөөд харъяалагдах бүртгэлийн албанд бүртгүүлсэн албан ёсны баримт бичиг.

67 Компанийн соёл Компанийн хүрээнд тогтсон харилцаа, журам, уламжлалыг хэлнэ.

68 Компанийн санхүү Худалдаа, үйлдвэрлэлийн компаниудад хийгддэг валютын гүйлгээ, зээлийн үйл ажиллагааг хэлнэ (санхүүжилт, мөнгөн хөрөнгийн удирдлага, эрсдэлээс хамгаалах төрөл бүрийн арга хэрэгслүүд багтана).

C № English term English definition

69 Corporate governance The relationship between the shareholders, Board of Directors, and the management of the company to ensure that management acts in a way to protect the interests of the investors (including creditors) of the com-pany.

70 Corporate Governance Committee

A Board committee responsible for promoting corporate governance in the company.

71 Corporate law Multiple normative legislative acts regulating the issues of creation, activities and liquida-tion of legal entities.

72 Corporate opportunity A business opportunity which becomes known to a corporate official, particularly a director or other upper management, due to his or her position within the corporation. In essence, the opportunity or knowledge belongs to the corporation and the officials owe a duty (a fiduciary duty) not to use that opportunity or knowledge for their own benefit.

73 Corporate secretary A company secretary is a senior manage-ment position in a private company or a pub-lic organization. Corporate Secretary is the company's named representative on legal documents. They are responsible to ensure that the company and its directors operate within the rule of law, to register and commu-nicate with the shareholders, that the divi-dends are paid, and company records are well maintained.

19

№ Нэр томъёо Тодорхойлолт

69 Компанийн засаглал Компанийн удирдлага нь түүний хөрөнгө оруулагчдын (түүнчлэн зээлдүүлэгчид) ашиг сонирхлыг хамгаалах арга замаар ажиллаж буйг баталгаажуулахад чиглэсэн хувьцаа эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөл, компанийн гүйцэтгэх удирдлага хоорондын харилцаа.

70 Компанийн засаглалын хороо Тухайн компанийн хүрээнд компанийн засаглалыг хөгжүүлэх хариуцлага хүлээдэг ТУЗ-ийн хороо.

71 Компанийн тухай хууль тогтоомж

Хуулийн этгээдийг байгуулах, үйл ажиллагаа явуулах, татан буулгахтай холбоотой асуудлуудыг зохицуулах хууль тогтоомж.

72 Компанийн боломж бололцоо Компанийн албан тушаалтан, ялангуяа, захирал эсвэл бусад өндөр албан тушаалтны хувьд албан тушаалынхаа хүрээнд олж мэдсэн бизнесийн боломж бололцоог хэлнэ. Гэхдээ энэ боломж нь компанид хамааралтай учраас тухайн албан тушаалын ажилтан энэхүү (итгэл хүлээлгэсэн албан үүрэг) боломж бололцоо, мэдээлэл/мэдлэгийг өөрийн ашиг сонирхолд ашиглахгүй байх үүрэгтэй.

73 Компанийн ерөнхий нарийн бичгийн дарга

Хувийн компани эсвэл улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь удирдах албан тушаал юм. Компанийн ерөнхий нарийн бичгийн дарга нь тухайн компанийн эрх зүйн холбогдолтой баримт бичгүүдийг хариуцан ажилладаг. Тэдний гол үүрэг хариуцлага нь компани болон компанийн захирлууд хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, хувьцаа эзэмшигчдийг бүртгэж, тэдэнтэй харилцаж байгаа эсэх, ногдол ашиг төлж, компанийн бүртгэл тооцоог зохих ёсоор хийж буйг баталгаажуулна.

20

C № English term English definition

74 Corporate social responsibility

A company’s obligation to be accountable to all of its stakeholders in all its operations and activities with the aim of achieving sustainable development not only in the economical dimension but also in the social and environmental dimensions.

75 Corporation A company owned by shareholders who have lim-ited liability.

76 Cross-shareholding The holding of shares between two or more pub-licly listed companies that give each company in-volved an equity stake in the other.

77 Dead-hand poison pill An antitakeover device designed to prevent the acquisition of a company even if a majority of shareholders favor the acquisition.

21

№ Нэр томъёо Тодорхойлолт

74 Компанийн нийгмийн хариуцлага

Компанийн бүхий л үйл ажиллагааг зөвхөн эдийн засгийн төдийгүй нийгэм, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах талаар оролцогч бүх талуудын өмнө компанийн хүлээх хариуцлага.

75 Корпораци Хязгаарлагдмал хариуцлагатай бөгөөд хувьцаа эзэмшигчдийн эзэмшилд буй компани.

76 Дундын хувьцаа эзэмшил Хөрөнгийн биржид бүртгэлтэй хоёр буюу түүнээс дээш тооны компани нөгөө компанийнхаа хувьцааг эзэмшдэг бөгөөд хувьцааг эзэмших эрхийг харилцан олгодог.

77 Амьгүй гарын хорт эм Хэдийгээр хувьцаа эзэмшигчдийн олонхи нь тухайн компанийг өөр компани худалдан авахыг зөвшөөрч байсан ч уг компанийг худалдан авахаас сэргийлэх хэрэгсэл.

22

D № English term English definition

78 Debtor The entity that is liable for debts.

80 Dilution of ownership A reduction in the fractional ownership of a share-holder's stock in the charter capital as a result of the issuance of additional shares of common stock and/or the conversion of convertible securities.

81 Director A person elected by shareholders to serve on the corporation's board of directors.

82 Directors and officers liability insurance

Professional liability coverage for legal expenses and liability to shareholders, bondholders, creditors or others due to actions or omissions by a director or officer of a corporation or nonprofit organization.

83 Disclosure A release of relevant information, an act of instant disclosing; exposure, revelation.

84 Dispersed ownership When a company is mostly owned by diverse mi-nority shareholders.

79 Dilution The change in earnings per share or book value per share resulting from the exercising of warrants and stock options and the conversion of convertible securities.

85 Distribution stock Stock sold over a period of time, rather than as a single transaction, to avoid adversely affecting the market price.

86 Divergence cost Cost incurred by the company when the company diverges from its main objective of increasing shareholder value.

23

№ Нэр томъёо Тодорхойлолт

78 Өртэй этгээд Өр төлбөр хариуцагч этгээд.

80 Өмчлөлийн хэмжээ буурах

Энгийн хувьцаа нэмж гаргах, хөрвөх үнэт цаасыг хөрвүүлсэнтэй холбоотойгоор компанийн дүрмийн сан дахь хувьцаа эзэмшигчдэд ногдох өмчлөлийн хувь хэмжээ буурахыг хэлнэ.

81 ТУЗ-ийн гишүүн Компанийн төлөөлөн удирдах зөвлөлд ажиллахаар сонгогдсон этгээд.

82 ТУЗ-ийн гишүүн, ажилтнуудын хариуцлагын даатгал

Компани эсвэл ашгийн бус байгууллагын ТУЗ-ийн гишүүн, ажилтны буруутай үйл ажиллагаанаас үүдэн хувьцаа, өрийн бичгийг эзэмшигч, зээлдүүлэгч болон бусад этгээдэд учирч болзошгүй хохирлын хууль зүйн зардал, хариуцлагад хамаарах мэргэжлийн хариуцлагын даатгал.

83 Ил тод тайлагнах, мэдээлэх

Холбогдох мэдээллийг хүргэх; тогтмол тайлагнах, ил тод болгох, илчлэх.

84 Тархсан өмчлөл Компани нь ерөнхийдөө цөөн тооны хувьцаатай олон хувьцаа эзэмшигчидтэй байхыг хэлнэ.

79 Нэгж хувьцааны үнэ буурах

Баталгаа, хувьцааны опцион гаргах, хөрвөх үнэт цаасыг хөрвүүлснээс үүдэн нэгж хувьцаанаас олох ашиг, эсвэл хувьцааны нэрлэсэн үнэ өөрчлөгдөх/буурахыг хэлнэ.

85 Хэсэгчлэн гаргах хувьцаа

Зах зээлийн үнэд сөргөөр нөлөөлөхгүйн тулд нэг удаагийн арилжаагаар бус харин тодорхой хугацаанд хэсэгчлэн гаргаж худалдсан хувьцаа.

86 Зорилгоос хазайсны зардал

Хувьцаа эзэмшигчийн хөрөнгийг нэмэгдүүлэх компанийн үндсэн зорилгоос ухарснаас үүдэн гарах зардал.

24

D № English term English definition

87 Dividends Distribution of earnings to owners of a corpora-tion in cash, other assets of the corporation, or the corporation's capital stock.

88 Duty An obligation assumed (as by contract) or im-posed by law to conduct oneself in conformance with a certain standard or to act in a particular way.

89 Duty of candor Disclosing conflicts of interest and assuring that information sent to the shareholders and other stakeholders about the company and its perform-ance is accurate and complete.

90 Duty of care Paying close attention to the issues facing the company and applying reasonable diligence and prudence in all decision making on behalf of the company.

91 Duty of loyalty Acting in good faith for the benefit of the organi-zation and all its shareholders and other stake-holders, including avoiding self-dealing.

25

№ Нэр томъёо Тодорхойлолт

87 Ногдол ашиг Мөнгөн хэлбэрээр болон бусад хөрөнгө эсвэл компанийн хувьцаа хэлбэрээр компанийн эздэд ашиг орлого хуваарилах.

88 Үүрэг Аливаа этгээдийг тодорхой хэм хэмжээ, жишгийн дагуу эсвэл тодорхой арга замаар ажиллахыг хуулиар шаардсан эсвэл гэрээгээр хүлээлгэсэн үүрэг.

89 Шударга байх үүрэг Ашиг сонирхлын зөрчлийг илрүүлэхийн зэрэгцээ хувьцаа эзэмшигчид болон оролцогч бусад талуудад хүргүүлсэн тухайн компани, түүний үйл ажиллагааны төлөв байдал, гүйцэтгэлийн тухай мэдээллийн үнэн зөв, бүрэн байдлыг баталгаажуулах үүрэг.

90 Анхаарал тавих үүрэг Компанид тулгарч буй асуудлуудад туйлын анхааралтай хандан, компанийн нэрийн өмнөөс гаргах бүх шийдвэрт зохих үндэслэлтэй, хянамгай хандах.

91 Үнэнчээр ажиллах үүрэг Байгууллага, түүний бүх хувьцаа эзэмшигчид, бусад оролцогч талуудын ашиг тусын төлөө үнэнчээр ажиллах, өөрийн ашиг сонирхлын төлөө ажиллахгүй байх.

26

E № English term English definition

92 Employee benefit plan A plan created or maintained by an employer or em-ployee organization, providing benefits to employees.

93 Employee stock ownership plan

A trust established by a corporation for the allocation of stock to its employees as a form of employee benefit.

94 Earnings per Share (EPS)

The portion of a company's profit allocated to each outstanding share of common stock. Earnings per share serve as an indicator of a company's profitabil-ity.

95 Equitable Treatment of Shareholders

Protecting shareholders rights including minorities and providing for effective redress for violations.

96 Equity An ownership interest in a company.

97 Event study Empirical study of the prices of an asset prior to and directly following a specific event, like an announce-ment, merger, or dividend.

27

№ Нэр томъёо Тодорхойлолт

92 Ажиллагсдын тэтгэмжийн хөтөлбөр

Ажил олгогч, эсвэл ажиллагсдын эрх ашгийн төлөө байгууллагаас өөрийн ажиллагсдадаа олгох тэтгэмжийн хөтөлбөр.

93 Ажиллагсдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр

Компаниас өөрийн ажиллагсдадаа тэтгэмжийн нэг хэлбэр болгон хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр.

94 Нэгж хувьцааны өгөөж (НХӨ)

Нийтэд арилжсан энгийн хувьцааны нэгж хувьцаанд ногдох компанийн ашгийг хэлнэ. Нэгж хувьцааны өгөөжийг тухайн компанийн ашигт ажиллагааны үзүүлэлт болгон ашигладаг.

95 Хувьцаа эзэмшигчдэд эрх тэгш хандах

Жижиг гэлтгүй хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалж, зөрчил гарсан үед засч залруулах шуурхай арга хэмжээ авах.

96 Хувь нийлүүлэгчийн хөрөнгө

Тухайн компани дахь өмчлөлийн ашиг сонирхлыг хэлнэ.

97 Үйл явдлын судалгаа Тодорхой нэгэн үйл явдал, жишээлбэл компанийн аливаа шийдвэрийг зарлах, өөр компанитай нэгдэх, ногдол ашиг хуваарилахаас өмнө болон дараа явуулах хөрөнгийн үнийн талаархи эмпирик судалгаа.

28

E № English term English definition

98 Ex-Dividend The time period between the declaration of a divi-dend and the payment of the dividend.

99 Ex-dividend date The date when the sale of shares as ex-dividend ones starts, that is the seller preserves the right for dividends, while the buyer doesn’t have that right yet.

100 Executive director A senior employee of an organization usually with line responsibility for a particular function and usu-ally but not always a member of the board of direc-tors.

101 External auditor The auditor responsible for conducting the audit of the financial statements of the company.

102 Extraordinary General Shareholders Meeting

Any General Meeting of Shareholders other than an AGM.

29

№ Нэр томъёо Тодорхойлолт

98 Экс- ногдол ашиг Арилжих хувьцааны ногдол ашиг хүртэх эрхтэй холбоотой ойлголт бөгөөд энэ нь ногдол ашиг зарлах болон хуваарилах хоорондын хугацаанд хамаарна.

99 Экс-ногдол ашгийн хугацаа

Экс-ногдол ашгийн эрхтэй хувьцаа зарагдаж эхлэх хугацаа бөгөөд энэ үед хувьцааг худалдагч этгээд ногдол ашиг хүртэх эрхтэй байхад харин худалдан авагч нь уг эрхийг хараахан аваагүй байна.

100 Гүйцэтгэх захирал Ерөнхийдөө тодорхой чиг үүрэг хариуцдаг, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байж болох боловч заавал байх албагүй байгууллагын удирдах албан тушаалтан.

101 Хөндлөнгийн аудитор Тухайн компанийн санхүүгийн тайланд аудит хийх хариуцлага хүлээдэг аудитор.

102 Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал

Хувьцаа эзэмшигчдийн жилийн эцсийн ээлжит хурлаас бусад бүх хурлыг хэлнэ.

30

F № English term English definition

104 Float The total number of shares publicly owned and available for trading. The float is calculated by subtracting restricted shares from outstanding shares.

105 Fiduciary duty A professional responsibility to act truthfully and with good faith in representing a client’s legal interests.

106 Fiduciary law Rules regulating relationships between an individual, corporation or association holding assets for another party often with legal authority and duty to make deci-sions regarding financial matters on behalf of the other party.

107 Financial Statements Presentation of financial data balance sheets, in-come statements and statements of cash flow, or any supporting statement intended to communicate an entity's financial position at a point in time and its re-sults of operations for a period then ended.

108 Fixing date The date set by the company on which an individual must own shares in order to be eligible to vote at GMS or receive a dividend.

109 Foreign direct investment Investment of foreign assets directly into a domestic company's structures, equipment, and organizations. It does not include foreign investment into the stock markets.

110 Forward looking statement

A statement made by a representative of a company about future events, operations and earnings.

111 Fraud Any act, expression, omission or concealment calculated to deceive another to his or her disadvan-tage.

112 Friendly takeover A takeover favored and supported by the management of the target company.

103 Fair disclosure The release of all material, market-influencing infor-mation to the public at the same time.

31

№ Нэр томъёо Тодорхойлолт

104 Хөвөгч хувьцаа Нийтийн эзэмшилд байгаа болон арилжаалах боломжтой хувьцааны нийт тоо. Хөвөгч хувьцааг нийтэд арилжсан хувьцаанаас хязгаарлагдмал эрхтэй хувьцааг хасч тооцно

105 Итгэл хүлээлгэсэн албан үүрэг

Үйлчлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн үнэнч шударгаар ажиллах ажил мэргэжлийн үүрэг хариуцлага.

106 Фидүцийн хууль тогтоомж

Аливаа этгээдийн хөрөнгийг эзэмших эрх зүйн чадамжтай бөгөөд тухайн этгээдийн нэрийн өмнөөс санхүүгийн асуудлаар шийдвэр гаргах үүрэг хүлээсэн хувь хүн, компани эсвэл холбоо хоорондын харилцааг зохицуулсан хууль тогтоомж.

107 Санхүүгийн тайлан

Тодорхой хугацаан дахь байгууллагын санхүүгийн байдал, хугацааны эцсийн үйл ажиллагааны үр дүнг харуулах зорилготой санхүүгийн мэдээлэл (тайлан тэнцэл, орлогын тайлан, мөнгөн урсгалын тайлан болон дагалдах бусад тайлангууд).

108 Тогтоосон хугацаа

Хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн хурлын үеэр санал өгөх эсвэл ногдол ашиг хүртэх эрхтэй болохын тулд хувь хүмүүс хувьцаа эзэмшсэн байх ёстой хугацааг компаниас тогтоохыг хэлнэ.

109 Гадаадын шууд хөрөнгө оруулалт

Дотоодын компанийн бүтэц, тоног төхөөрөмж, зохион байгуулалтад гадаад орноос шууд оруулах хөрөнгө оруулалтыг хэлнэ. Үүнд хөрөнгийн зах зээлд оруулсан гадаадын хөрөнгө оруулалт орохгүй.

110 Хэтийн зорилтын мэдэгдэл/төсөөлөл

Цаашдын үйл явдал, үйл ажиллагаа, ашиг орлогын талаар компанийн төлөөлөгчөөс хийх мэдэгдэл/төсөөлөл.

111 Залилан Аливаа этгээдийн сул талыг ашиглан түүнийг мэхлэх зорилгоор үйлдсэн хэрэг, илэрхийлэл, нуун дарагдуулсан, дутуу мэдээлсэн үйлдэл;

112 Эв зүйгээр худалдан авах/эзэмших

Худалдан авах гэж буй компанийн удирдлагын дэмжлэг туслалцаатайгаар хийгдсэн худалдан авалт.

103 Үнэн зөв тайлагнах, мэдээлэх

Зах зээлд нөлөөлөх холбогдох бүх материаллаг мэдээллийг олон нийтэд нэгэн зэрэг хүргэх.

32

G № English term English definition

113 Generally Accepted Accounting Principles (GAAP)

A set of accounting rules for the standard reporting of financial information, which has been developed by the Financial Accounting Standards Board (FASB).

114 Global Corporate Governance Forum

The Global Corporate Governance Forum is an Inter-national Finance Corporation (IFC) multi-donor trust fund facility located within IFC Advisory Services that sponsors initiatives on supporting corporate govern-ance.

115 Going Concern Assumption that a business can remain in operation long enough for all of its current plans to be carried out.

116 Golden bungee A lucrative executive pay package that includes a severance agreement and cash, options, or other incentive to remain associated with the company.

117 Golden handshake A clause in an executive employment contract that provides the executive with a lucrative severance package in the event of their termination.

118 Golden hello A cash payment or other remuneration paid to a new executive as an incentive to join a company.

119 Golden parachute A clause in an executive employment contract that provides the executive with a lucrative severance package in the event of their termination. It may in-clude a continuation of salary, bonus or certain bene-fits and perquisites as well as accelerated vesting of stock options.

33

№ Нэр томъёо Тодорхойлолт

113 Нийтээр Хүлээн Зөвшөөрсөн Нягтлан Бодох Бүртгэлийн Зарчмууд (НХЗНББЗ)

Америкийн Нэгдсэн Улсын Санхүү, нягтлан бодох бүртгэлийн жишгийн хорооноос боловсруулсан санхүүгийн мэдээг тайлагнах журам.

114 Дэлхийн Компанийн Засаглалын Чуулган

Дэлхийн Компанийн Засаглалын Форум нь Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Зөвлөх үйлчилгээний дэргэд ажилладаг олон хандивлагчдын итгэлцлийн сан бөгөөд компанийн засаглалыг хөгжүүлэх санаачлагуудыг ивээн тэтгэдэг байгууллага юм.

115 Хэвийн үйл ажиллагааны таамаглал

Компани нь одоогийн бүх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж дуусах хүртэл хугацаанд үйл ажиллагаагаа хэвийн явуулна гэсэн таамаглал.

116 Алтан уяа Компанийн гүйцэтгэх удирдлагын урамшууллын багцыг хэлэх бөгөөд үүнд гэнэт халагдсаны тэтгэмж, бэлэн мөнгө, опцион, болон компанид тогтвор суурьшилтай ажиллуулахад зориулсан бусад урамшуулал багтдаг.

117 Найрсгаар үдэх Компанийн гүйцэтгэх удирдлагын хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд гэнэт халагдсаны тэтгэмж олгох тухай хөдөлмөрийн гэрээнд багтсан заалт.

118 Найрсгаар угтах Шинээр ажилд орж буй гүйцэтгэх удирдлагын албан тушаалтанд компанид ажилд орж байгаагийнх нь төлөө урамшуулал хэлбэрээр төлсөн бэлэн мөнгө эсвэл бусад урамшуулал.

119 Алтан шүхэр Хөдөлмөрийн гэрээ цуцлагдах нөхцөлд гүйцэтгэх удирдлагын албан тушаалтанд ажлаас гэнэт халагдсаны тэтгэмжийн багц олгох гэрээний заалт. Үүнд цалин, урамшуулал эсвэл тодорхой тэтгэмж, нэмэгдэл орлогыг үргэлжлүүлэн олгох, мөн хувьцааны опционы хугацааг урагшлуулах зэрэг орж болно.

34

G № English term English definition

120 Governance Persons (or committees and departments) who make up a body for the purpose of administering something.

121 Governance committee A subset of the board of directors responsible for overseeing corporate governance issues. A governance committee reviews the size, composi-tion, performance and compensation of the board.

122 Greenmailing A practice of taking a stake in a company subject to a hostile takeover forcing the target company to buy back its own shares at a premium to prevent a takeover.

35

№ Нэр томъёо Тодорхойлолт

120 Засаглал Аливаа зүйлийг удирдах зорилготой нэгжийг бүрдүүлдэг хүмүүс (эсвэл хороод, хэлтэс).

121 Засаглалын хороо Компанийн засаглалын асуудлуудыг хянах үүрэг хариуцлага хүлээдэг ТУЗ-ийн дэд хороо. Засаглалын хороо нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн орон тоо, бүтэц бүрэлдэхүүн, ажлын гүйцэтгэл болон цалин урамшууллын асуудлыг хянадаг.

122 Тулгалт Тухайн компанийг хүчээр эзэмших/худалдан авахыг зорьж буй компанийн зүгээс худалдан авалтаа зогсоохын тулд уг компанийг өөрийн хувьцаагаа илүү өндөр үнээр эргүүлэн худалдаж авахыг тулгасан ажиллагаа.

36

H № English term English definition

123 Hedge fund A hedge fund is an investment fund that invests in a broad range of investments including shares, debt and commodities.

124 Historical cost An accounting principle requiring all financial state-ment items to be based on original cost.

126 Hostile takeover An unsolicited takeover not supported by the man-agement and board of directors of the target com-pany.

127 Human resources management

Activities of the authorities of an organization, heads and specialists of human resources divi-sions, aimed at development of concept and strat-egy of human resources policy, principles and methods of human resources management.

125 Holding company A holding company is the company at the head of the group pyramid. Its board of directors is often called the ‘main board’.

37

№ Нэр томъёо Тодорхойлолт

123 Хэж сан Хувьцаа, өрийн бичиг болон бусад бараа бүтээгдэхүүнээр хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгө оруулалтын сан юм.

124 Түүхэн өртөг Санхүүгийн тайлангийн бүх зүйл ангиудыг анхдагч өртөгт нь суурилж тооцохыг шаардсан нягтлан бодох бүртгэлийн зарчим.

126 Хүчээр худалдан авах буюу эзэмших

Тухайн компанийн удирдлага ба төлөөлөн удирдах зөвлөлийн дэмжлэг, зөвшөөрөөлгүйгээр түүнийг хүчээр худалдан авах буюу эзэмших

127 Хүний нөөцийн удирдлага Хүний нөөцийн бодлого, хүний нөөцийн удирдлагын зарчим, аргачлалын талаар концепци, стратегийг боловсруулахад чиглэсэн байгууллагын удирдлага, хүний нөөцийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа.

125 Холдинг буюу толгой компани

Олон охин компаниудыг толгойлдог үндсэн буюу толгой компани. Толгой компанийн ТУЗ-ийг "үндсэн/толгой ТУЗ" гэнэ.

38

I № English term English definition

128 Incentive cost A cost of providing incentive for company management to work for increasing shareholders value.

129 Income Statement Summary of the effect of revenues and expenses over a period of time.

130 Independence Generally defined as not receiving, other than for service on the board, any consulting, advisory or other fee from the company and not being with the company or any subsidiary of the company.

131 Independent Not affiliated with another usually larger unit.

132 Independent auditor An outside accounting firm that audits the financial records of a company.

133 Independent chairman A chairman of the board who is not an employee/executive of, or affiliated with, the company. In this situation, a company has separated the roles of the chairman and CEO.

134 Independent director A non-executive director who is not directly associated with a major investor.

135 Initial Public Offering (IPO)

The first sale of stock by a private company to the public. IPO is often issued by smaller, younger companies seeking the capital to expand, but can also be done by large privately owned companies looking to become publicly traded.

136 Inside director A director who is an employee of the company.

137 Insider System Insider systems have more concentrated ownership. More banking oriented financial sector (Continental European models– Dutch/German Model).

138 Insider trading To purchase or sell shares or securities on the ba-sis of information acquired from the management (officers) directors of a company. Here there is an information asymmetry between the traders on the market and those who acquire information within the company.

39

№ Нэр томъёо Тодорхойлолт

128 Урамшууллын зардал Хувьцаа эзэмшигчдийн ашиг орлогыг нэмэгдүүлсний төлөө компанийн удирдлагад олгож буй урамшууллын зардал

129 Орлогын тайлан Тодорхой хугацааны орлого болон зардлын үр дүнгийн тайлан.

130 Хараат бус байдал Тухайн компаниас ТУЗ-д үзүүлсэн үйлчилгээнээс өөр зөвлөх үйлчилгээний болон бусад төлбөрийг авдаггүй байх. Тухайн компани буюу түүний охин компанид ажилладаггүй байх.

131 Хараат бус байх Өөр том нэгжтэй нэгдмэл сонирхолгүй байх.

132 Хараат бус/хөндлөнгийн аудитор

Компанийн санхүүгийн бүртгэлд аудит хийдэг хөндлөнгийн нягтлан бодох бүртгэлийн компани.

133 ТУЗ-ийн хараат бус дарга

Тухайн компанид эсвэл нэгдмэл сонирхолтой компанид ажилладаггүй эсвэл удирдах албан тушаал хашдаггүй ТУЗ-ийн дарга. Ийм тохиолдолд компани нь ТУЗ-ийн дарга болон Гүйцэтгэх захирлын үүргийг тусгаарладаг.

134 ТУЗ-ийн хараат бус гишүүн

Тухайн компанийн томоохон хөрөнгө оруулагчтай шууд холбоогүй, удирдах албан тушаал хашдаггүй ТУЗ-ийн гишүүн

135 Нийтийн анхдагч санал болголт (НАСБ)

Хувийн компаниас нийтэд санал болгон гаргасан хувьцааны анхны арилжаа. НАСБ-ыг гол төлөв хөрөнгөө өсгөх сонирхолтой, байгуулагдаад удаагүй байгаа жижиг компаниуд гаргах боловч олон нийтэд танигдах хүсэлтэй хувийн томоохон компаниуд мөн гаргаж болно.

136 Дотоод гишүүн Тухайн компанид ажилладаг ТУЗ-ийн гишүүн.

137 Дотоод тогтолцоо Дотоод тогтолцоо нь илүү төвлөрсөн өмчлөлтэй байдаг.. Банкинд илүүтэй түшиглэсэн санхүүгийн салбар (Европ загвар - Нидэрланд/Герман загвар).

138 Дотоод арилжаа Компанийн удирдах албан тушаалтан, ажилтнаас авсан мэдээллийн үндсэн дээр хувьцаа эсвэл үнэт цаас худалдах буюу худалдан авах . ,Энэ тохиолдолд зах зээл дэх худалдаачид болон компани дотроос мэдээлэл авч буй этгээдийн хооронд мэдээллийн тэнцвэргүй байдал үүсдэг.

40

I & J № English term English definition

139 Insolvency The state of being insolvent.

140 Internal audit An ongoing appraisal of the governance, risk management and internal control processes of a company’s operations. Internal audit can be executed by disciplined and specialized employees of a firm independent from management processes or be external service providers (outsourcing). In-ternal audit provides both assurance and consult-ing to management. It reports to the Supervisory Board or Audit Committee.

141 Internal control The policies, procedures, values, practices and organizational structures designed to provide reasonable assurance that business objectives will be achieved and that undesired events will be pre-vented or detected and corrected.

142 International Financial Reporting Standards

Are Standards, Interpretations and the Framework adopted by the International Accounting Standards Board (IASB).

143 Investment bank The bank that issues new debt and equity securities for their clients.

144 Issue The group of securities of the company which confer upon their holders identical rights.

145 Issued and Outstanding Shares of a company, which have been issued and are outstanding. These shares represent capital invested by the firm’s shareholders. Shares that have been issued and subsequently repurchased by the company are called treasury share, because they are held in the corporate treasury pending reissue or retirement.

146 Joint Stock Company (listed company, stock exchange company)

A company which trades its shares on the stock market.

41

№ Нэр томъёо Тодорхойлолт

139 Төлбөрийн чадваргүй Төлбөр хийх чадваргүй байдал.

140 Дотоод аудит Компанийн засаглал, эрсдэлийн удирдлага болон дотоодын хяналт шалгалтын үйл явцын тогтмол үнэлгээ. Дотоод аудитыг компанийн удирдлагаас хараат бус, сахилга бат сайтай, мэргэшсэн ажилтнууд эсвэл гаднын байгууллагаар хийлгэж болно. Дотоод аудит нь удирдлагын итгэл үнэмшлийг баталгаажуулж, тэднийг зөвлөмжөөр хангадаг. Дотоод аудит нь ажлаа хяналтын зөвлөл эсвэл аудитын хороонд тайлагнадаг.

141 Дотоод хяналт шалгалт Бизнесийн зорилгын хэрэгжилтийг баталгаажуулах мөн хүсээгүй үйл явдал гарахаас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, эсвэл арилгах зорилгоор боловсруулсан бодлого, журам, үнэлэмж, тогтсон зарчим, байгууллагын бүтэц.

142 Олон улсын санхүүгийн тайлагналын стандарт

Олон улсын нягтлан бодох бүртгэлийн жишгийн хорооноос баталсан жишиг, тайлбар болон хамрах хүрээ.

143 Хөрөнгө оруулалтын банк

Үйлчлүүлэгчиддээ зориулан өрийн бичиг, хувьцаа шинээр гаргадаг банк.

144 Үнэт цаасны багц Компаниас гаргаж буй эзэмшигчид нь тэгш эрхээр хангагддаг үнэт цаасны багц

145 Гаргасан ба нийтэд арилжсан хувьцаа

Компаниас гаргасан нийт хувьцаа ба нийтэд арилжсан хувьцаа. Эдгээр хувьцаа нь компанийн хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө оруулалт юм. Өөрийн гаргасан хувьцаагаа компани эргүүлэн худалдан авсан хувьцааг халаасны хувьцаа гэх ба эдгээрийг дахин гаргах эсвэл дахин гаргахгүй байж болно.

146 Хувьцаат компани(хөрөнгийн биржид бүртгэлтэй компани )

Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг компани.

42

L № English term English definition

147 Leveraged buyout Takeover of a company using a significant amount of borrowed money, usually 70% or more of the total purchase price.

148 Liquidation Winding up an activity by distributing its assets to the appropriate parties and settling its debts.

149 Listed Traded on a stock exchange

150 Lockup restrictions Provisions included as part of the initial public offer-ing process or included in executive stock or stock option based compensation schemes that restrict the terms for future sale of shares of a publicly listed company.

43

№ Нэр томъёо Тодорхойлолт

147 Зээлээр худалдан авах Компанийн хувьцааг худалдан авсан үнийн дүнгийн 70% буюу түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээний зээлийн хөрөнгөөр компанийг худалдан авах.

148 Татан буулгах Хөрөнгийг холбогдох талуудад хуваарилан, өр төлбөрийг барагдуулах замаар үйл ажиллагааг нь зогсоох.

149 Бүртгэлтэй компани Хөрөнгийн бирж дээр хувьцаа нь арилжаалагддаг компани.

150 Хаалттай хязгаарлалт

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьцааг цаашид борлуулахыг хязгаарлаж нийтэд санал болгох үйл ажиллагааны хэсэг болгон оруулсан заалт эсвэл гүйцэтгэх удирдлагын цалин урамшууллын схемд суурилж олгодог хувьцаа эсвэл хувьцааны опционд хамааруулах хязгаарлалт

44

M

№ English term English definition

151 Management Determining goals and techniques of their achievement, management of a corporation in the interest of the corporation and its managers, com-prises efficient use of all the company’s resources.

152 Management accounting Accumulating and analysis of financial data for in-ternal use (management, data for shareholders and controlling bodies).

153 Management decisions An alternative decision made by manager within his or her competence and powers and aimed at achieving organization’s goals.

154 Management psychology Branch of psychology that studies psychological regularities of management activities. The main goal of MP is to analyze psychological conditions and peculiarities of management activities in order to raise the efficiency and quality of management system.

155 Materiality Magnitude of an omission or misstatements of ac-counting information that, in the light of surrounding circumstances, makes it probable that the judg-ment of a reasonable person relying on the infor-mation would change or be influenced.

156 Management buyout When the managers and/or executives of a company purchase controlling interest in a com-pany from existing shareholders.

45

№ Нэр томъёо Тодорхойлолт

151 Удирдлага Компанийн удирдлага нь компанийн зорилго, түүнд хүрэх арга замыг тодорхойлох замаар тухайн компани болон компанийн менежерүүдийн эрх ашгийн төлөө компанийн бүх нөөц, боломжийг үр дүнтэй ашигладаг

152 Удирдлагын бүртгэл мэдээлэл

Дотоод хэрэгцээнд (удирдлага, хувьцаа эзэмшигчид болон хяналтын зөвлөлд зориулсан мэдээлэл) зориулан санхүүгийн мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх.

153 Удирдлагын шийдвэр Байгууллагын зорилгыг биелүүлэхийн тулд олгогдсон эрхийнхээ хүрээнд менежерийн гаргах шийдвэр.

154 Удирдлагын сэтгэл зүй Удирдлагын үйл ажиллагааны сэтгэл зүйн байдлыг судалдаг сэтгэл зүйн салбар. Удирдлагын сэтгэл зүйн гол зорилго нь удирдлагын тогтолцооны үр дүн, чанарыг сайжруулахын тулд удирдлагын үйл ажиллагааны сэтгэл зүйн байдал, онцлогт дүн шинжилгээ хийхэд оршдог.

155 Материаллаг байдал Тухайн нөхцөл байдалд мэдээллийн бодит байдалд итгэж буй хүний үзэл бодолд нөлөөлж эсвэл түүнийг өөрчилж болзошгүй нягтлан бодох бүртгэлийн мэдээллийн дутуу эсвэл буруу байх үр дагавар

156 Удирдлага нь компанийг худалдаж авах

Тухайн компанийн удирдах албан тушаалтнууд одоогийн хувьцаа эзэмшигчдээс компанийн хяналтын багцыг худалдаж авахыг хэлнэ.

46

№ English term English definition

157 Merger A statutory combination of two corporations, in which one corporation ceases to exist as a legal entity. The surviving corporation retains its corporate identity and acquires all of the assets and liabilities of the other corporation.

158 Minority shareholder A shareholder whose proportion of shares is too small to confer any power to exert control or influence over corporate action.

159 Mongolian corporate governance code 2007

A corporate governance code approved by the Financial Regulatory Committee in 2007 and developed based on the OECD “Principles of Corporate Governance 2004”.

160 Monitoring cost Company cost to monitor company operations.

161 Mutual Fund Investment company which generally offers its shares to the general public and invests the pro-ceeds in a diversified portfolio of securities.

47

M

№ Нэр томъёо Тодорхойлолт

157 Нэгдэх Хоёр компани нэгдэж нэг компани нь эрх зүйн этгээд байхаа болихыг хэлнэ. Үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах компани нь өөрийн нэрээ авч үлдэх бөгөөд нөгөө компанийнхаа бүх хөрөнгө, өр төлбөрийг эзэмшинэ.

158 Жижиг хувьцаа эзэмшигч Компанийн үйл ажиллагаанд хяналт тавих эсвэл нөлөөлөх эрх мэдлийг олгоход хэтэрхий бага тооны хувьцаа эзэмшиж буй этгээд

159 Монголын компанийн засаглалын кодекс 2007

Санхүүгийн зохицуулах хорооноос 2007 онд баталсан бөгөөд Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын “2004 оны Компанийн засаглалын зарчим” -д үндэслэн боловсруулсан Компанийн засаглалын кодекс.

160 Хяналтын зардал Компанийн үйл ажиллагааг хянах компанийн зардал.

161 Хамтын хөрөнгө оруулалтын сан

Хувьцаагаа нийтэд санал болгон худалдаж, олсон орлогоороо үнэт цаасны янз бүрийн багцад хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгө оруулалтын компани.

48

№ English term English definition

162 Nominating committee A subset of the board of directors that has a responsibility to nominate candidates for board seats.

163 Non current asset An asset that can’t be converted in cash, sold or exchanged during an average operational cycle of a joint-stock company that is one year, as a rule.

164 Non-executive director A person elected by shareholders to a corporation’s board of directors who is not involved in the day-by-day management of the company.

165 One-tiered board system Provides for a structure in which both exec and non-exec directors participate in a single board

166 Organization for Economic Cooperation and Development (OECD) Principles of Corporate Governance 2004

A corporate governance document developed by the Organization for Economic Cooperation and Development consisting of 6 chapters that outlined the main principles of corporate governance.

167 Outsider system Outsider system is when there is widely disbursed ownership. Active equity models (US, UK).

49

N & O

№ Нэр томъёо Тодорхойлолт

162 Нэр дэвшүүлэх хороо ТУЗ-ийн суудалд нэр дэвшүүлэх үүрэг бүхий дэд хороо

163 Эргэлтийн бус хөрөнгө Хувьцаат компанийн үйл ажиллагааны дундаж циклийн (ихэвчлэн нэг жил байдаг) хугацаанд бэлэн мөнгөнд хөрвүүлэх, худалдах, эсвэл сольж үл болох хөрөнгийг хэлнэ.

164 Компанид удирдах албан тушаал хашдаггүй ТУЗ-ын гишүүн

Компанийн удирдлагын өдөр тутмын ажилд оролцдоггүй, компанийн төлөөлөн удирдах зөвлөлд хувьцаа эзэмшигчид сонгосон хүн.

165 Нэг шатлалтай ТУЗ-ийн тогтолцоо

Компанид удирдах албан тушаал хашдаг болон хашдаггүй гишүүд нэг Төлөөлөн Удирдах Зөвлөлд байх бүтэц

166 Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжийн Байгууллагын 2004 оны компанийн засаглалын зарчмууд

Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын гаргасан зургаан бүлэг бүхий компанийн засаглалын зарчмыг тодорхойлсон баримт бичиг.

167 Гадаад тогтолцоо Компанийн өмчлөл өргөн тархсан (олон хөрөнгө оруулагчтай) тогтолцоог гадаад тогтолцоо гэдэг. Хөрөнгийн жишиг загвар (АНУ, Англи улс)

50

№ English term English definition

168 Paid-in surplus Sums paid by shareholders above the nominal value of a corporation’s shares.

169 Partnership Relationship between two or more persons based on a written, oral, or implied agreement whereby they agree to carry on a trade or business for profit and share the resulting profits. Unlike a corpora-tion’s shareholders, the partnership's general part-ners are liable for the debts of the partnership.

170 Pay-for-performance Term used to describe compensation concept whereby one's pay is directly related to the com-pany's performance.

171 Pension fund A fund consisting of money contributed by the employer and/or the employees, plus earnings to provide pension benefits to retired employees of a corporation, government entity, or to other organizations.

172 Pension plan A qualified benefit plan set up by a corporation, government, labor union, or other organization to pay retirement benefits to its employees.

173 Perks Incidental benefit awarded for certain types of employment.

174 Piercing the corporate veil A corporate law concept piercing (lifting) the corporate veil describes a legal decision where an officer, director or shareholder of a corporation is held liable for the debts of the corporation despite the general principle that those persons are im-mune from suits in contract or tort that otherwise would only hold the corporation liable.

175 Poison pill A device designed to prevent a hostile takeover by increasing the takeover cost.

51

P

№ Нэр томъёо Тодорхойлолт

168 Хувьцааны нэрлэсэн үнээс илүү төлсөн үнийн дүн

Хувьцаа эзэмшигчдийн зүгээс компанийн хувьцааны нэрлэсэн үнээс илүү төлсөн үнийн дүнг хэлнэ.

169 Түншлэл Худалдаа арилжаа, бизнесийн үйл ажиллагааг ашгийн төлөө явуулж, олох ашгийг хуваах тухай бичгээр буюу амаар тохирсон тохиролцоонд үндэслэсэн хоёр буюу түүнээс дээш этгээдийн хоорондын харилцаа. Компанийн хувьцаа эзэмшигчдээс ялгаатай нь түншлэлийн явцад гарах өр төлбөрийг түншүүд хамтран хариуцна.

170 Ажлын үр дүнд үндэслэсэн цалин урамшуулал

Аливаа цалин урамшуулал нь компанийн ажлын үр дүнтэй шууд хамаатай байхыг хэлнэ.

171 Тэтгэврийн сан Ажиллагсад болон ажил олгогчдын төлж буй мөнгөнөөс гадна компани, төрийн байгууллага болон бусад байгууллагын тэтгэвэрт гарсан ажиллагсдын тэтгэвэр тэтгэмжинд зарцуулах орлогоос бүрдсэн сан.

172 Тэтгэврийн хөтөлбөр Өөрсдийн ажиллагсдад тэтгэвэр тэтгэмж олгох зорилгоор компани, засгийн газар, үйлдвэрчний эвлэл, болон бусад байгууллагын гаргасан тэтгэврийн хөтөлбөр.

173 Мөнгөн бус тэтгэмж Тодорхой төрлийн хөдөлмөр эрхлэлтэд олгодог мөнгөн бус тэтгэмж.

174 Компанийн ханыг нэвтлэх

Компанийн тухай хуульд байдаг ойлголт бөгөөд хэдийгээр компанийн захирал, хувьцаа эзэмшигч эсвэл мэргэжилтэн нь гэрээнд заасны дагуу компанийн өр төлбөрийг төлөх хариуцлагаас чөлөөлөгдөж, тухайн компани хариуцлага хүлээдэг ерөнхий зарчим үйлчилдэг ч эдгээр этгээдэд хариуцлага хүлээлгэхээр гарсан хууль эрх зүйн шийдвэрийг хэлнэ.

175 Хортой эм Компанийг худалдан авах үнэ өртгийг нэмэгдүүлэх замаар компанийг хүчээр худалдан авах/эзэмших явдлаас сэргийлэх хэрэгсэл .

52

№ English term English definition

176 Pooling of interests A merger accounting method where the balance sheets of the two merging companies are combined line by line without a tax impact.

177 Preferred Stock Type of capital stock that carries certain preferences over common stock, such as a prior claim on dividends and assets.

178 Price-to-earnings ratio The relationship between a company's earnings and its share price, calculated by dividing the current share price of a stock by its earnings per share for a twelve month period.

179 Principal shareholder Shareholder owning 10% or more voting stock in a publicly listed company.

180 Principal-Agent Dilemma The problem of how Person (A) can motivate Person (B) to act for (a's) benefit rather than following his [or her] self-interest.

181 Private equity Equity capital investments in privately held, non-quoted companies.

182 Privatization The repurchasing of some or all of a company's outstanding stock by employees or a private investor.

183 Proprietorship Business owned by an individual without the limited liability protection of a corporation.

53

P

№ Нэр томъёо Тодорхойлолт

176 Ашиг сонирхлыг нэгтгэх Нэгдэж буй хоёр компанийн тайлан тэнцлийн зүйл анги тус бүрийг татварт нөлөөлөхгүйгээр нэгтгэх нягтлан бодох бүртгэлийг арга

177 Давуу эрхийн хувьцаа Ногдол ашиг, хөрөнгийг нэн түрүүнд авах зэрэг энгийн хувьцаанаас давуу эрхтэй хувьцааны төрөл

178 Үнэ ба ашиг орлогын харьцаа

Компанийн ашиг орлого ба хувьцааны үнийн хоорондын харьцааг хэлэх ба хувьцааны өнөөгийн үнийг түүний нэгж хувьцааны 12 сарын хугацаанд олсон ашиг орлогод хувааж тооцно.

179 Үндсэн хувьцаа эзэмшигч Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн саналын эрхтэй хувьцааны 10 ба түүнээс дээш хувийг эзэмшигч хувьцаа эзэмшигч

180 Эзэн – Төлөөлөгчийн зөрчил

Б гэдэг хүнийг өөрийх нь хувийн ашиг сонирхлын төлөө бус харин А гэдэг хүний ашиг сонирхлын ашгийн төлөө А нь Б-г хэрхэн идэвхжүүлэхтэй холбоотой бэрхшээл.

181 Эзэмшигчийн өмчид хувийн хөрөнгө оруулалт хийх

Хувийн, эзэмшилтэй, хөрөнгийн биржид бүртгэлгүй компанийн эзэмшигчийн өмчид оруулсан хувийн хөрөнгө оруулалт.

182 Хувьчлал Компанийн ажиллагсад эсвэл хувийн хөрөнгө оруулагч нь тухайн компанийн нийтэд арилжсан зарим эсвэл бүх хувьцааг эргүүлэн худалдаж авахыг хэлнэ.

183 Хувиараа хөдөлмөр эрхлэлт

Компанид үйлчилдэг хязгаарлагдмал хариуцлагын хамгаалалтгүйгээр хувь хүн хувиараа эрхэлж буй бизнес

54

№ English term English definition

184 Proxy A document sent by public companies to their shareholders providing information on company matters subject to vote at the company's annual meeting.

185 Proxy card The instrument by which Shareholders cast their votes, or assign their proxy.

186 Proxy contest Struggle for shareholders’ votes of a corporation in case of a takeover attempt by another corporation; also proxy fight.

187 Proxy statement A document sent by publicly listed corporations to their shareholders providing material information on corporate matters subject to vote at the general shareholders' meeting.

188 Proxy voting A type of election system used in corporations in which voters are assumed to give their proxy to certain people unless they specify otherwise.

189 Prudent man rule An investment standard that dictates the type of security, or specific securities, in which a fiduciary/trustee may invest money.

190 Public corporations A company which has issued securities through a public offering and whose shares are traded on the open market.

191 Quarterly report Unedited document reporting the financial results for the quartet.

192 Quorum The number (as a majority) of members or officers that must be present to conduct business or take a resolution.

55

P & Q

№ Нэр томъёо Тодорхойлолт

184 Саналын мэдээлэл Компанийн жилийн эцсийн хурал дээр компанийн санал авах асуудлын талаархи мэдээллийг тухайн компаниас хувьцаа эзэмшигчиддээ хүргүүлсэн баримт бичиг

185 Саналын хуудас Хувьцаа эзэмшигчид санал өгөх эсвэл өөрсдийн саналын итгэмжлэгдсэн төлөөллөө томилох хэрэгсэл

186 Саналын төлөөх тэмцэл

Компанийг өөр компани худалдан авахыг оролдох тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн саналын төлөөх тэмцэл

187 Саналын/ мэдээллийн хуудас

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниас компанийн жилийн эцсийн хурал дээр компанийн санал авах асуудлын материаллаг чанартай мэдээллийг хувьцаа эзэмшигчиддээ

188 Итгэмжлэлээр санал өгөх

Хэрэв өөрөөр заагаагүй бол саналын эрхтэй хүмүүсээс тодорхой хүмүүст өөрсдийг нь төлөөлөх эрхийг итгэмжилдэг, компанид ашигладаг сонгуулийн хэлбэрийг хэлнэ.

189 Итгэмжлэгдсэн этгээдийн дүрэм

Итгэмжлэгдсэн этгээдийн зүгээс хөрөнгө оруулалт хийж болох үнэт цаасны төрөл болон тодорхой үнэт цаасыг заасан хөрөнгө оруулалтын жишиг.

190 Хувьцаа нь нийтэд арилжаалагддаг компани

Хувьцаагаа нийтэд санал болгох замаар гаргаж, нээлттэй зах зээлд арилжаалдаг компани.

191 Улирлын тайлан Улирлын санхүүгийн үр дүнг тайлагнасан аливаа засваргүй баримт бичиг.

192 Хурлын ирц Бизнесийн үйл ажиллагаа явуулах эсвэл шийдвэр гаргах хуралд заавал ирж оролцох гишүүд, албан тушаалтнуудын тоо (олонхи).

56

№ English term English definition

193 Ratification A procedure through which an official designation is obtained.

194 Rating agency Credit rating agencies rate bonds for potential bond investors. A rating grade informs investors about the risk of a bond

195 Reasonable assurance A level of comfort short of a guarantee but consid-ered adequate given the costs of the control and the likely benefits achieved.

196 Recapitalization plan Any plan in which a company changes its capital structure. Recapitalization can result in larger or smaller numbers of shares outstanding, or in crea-tion of new classes of stock in addition to common stock. Recapitalization plans must be approved by shareowners.

197 Related party transaction A business deal or arrangement between two par-ties who are joined by a special relationship prior to the deal.

198 Replacement costs The amount it would cost to replace an asset at its current price.

199 Responsibility A form of trustworthiness; the trait of being answer-able to someone for something or being responsi-ble for one’s conduct.

200 Retail investor An individual who purchases small amounts of se-curities for his or her own account. Also known as an individual investor.

201 Return on assets A measure of a company's profitability; equal to a fiscal year's earnings divided by its total assets, expressed as a percentage.

57

R

№ Нэр томъёо Тодорхойлолт

193 Соёрхон батлах Албан ёсоор зөвшөөрөл олгох журам.

194 Зэрэглэл тогтоох байгууллага

Боломжит хөрөнгө оруулагчдад зориулан өрийн бичгийн зэрэглэл тогтоодог зээлийн зэрэглэлийн байгууллагууд. Зэрэглэлийн түвшин нь хөрөнгө оруулагчдад өрийн бичгийн эрсдэлийн талаархи мэдээлэл өгдөг.

195 Боломжит баталгаа Бүрэн баталгаа биш боловч хяналтын зардал, олж болох ашгийн хувьд хангалттай гэж үзэх баталгаа

196 Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө

Компанийн зүгээс хөрөнгийн бүтцээ өөрчлөх аливаа төлөвлөгөөг хэлнэ. Дахин хөрөнгөжүүлэх ажиллагаа нь нийтэд арилжаалагдсан нийт хувьцааны тоо нэмэгдэх, эсвэл хасагдах, эсвэл энгийн хувьцаанаас гадна өөр шинэ төрлийн хувьцааг бий болгоход нөлөөлж болно. Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчид батлах ёстой.

197 Холбогдох этгээдийн хэлцэл

Тухайн хэлцэл/тохиролцоо хийгдэхээс өмнө тодорхой харилцаагаар холбогдсон хоёр этгээдийн хооронд хийгдэх бизнес хэлцэл буюу тохиролцоо.

198 Орлуулгын үнэ Хөрөнгийг тухайн үеийн үнээр тооцож орлуулахад тогтоох үнэ

199 Хариуцлага Итгэл хүлээх хэлбэр; хэн нэгний өмнө ямарваа хэргийн төлөө хариуцлага хүлээх эсвэл хэн нэгний хийсэн үйлдлийг хариуцах.

200 Хөрөнгө оруулагч хувь хүн

Өөрийн тооцоонд буюу хувиараа цөөн тооны үнэт цаас худалдан авдаг хөрөнгө оруулагч хувь хүн.

201 Хөрөнгийн өгөөж Компанийн ашигт ажиллагааны тооцоо: санхүүгийн жилийн эцсийн ашгийг хөрөнгийн үнийн дүнд хуваасантай тэнцүү бөгөөд хувиар илэрхийлнэ.

58

№ English term English definition

202 Return on equity A financial ratio that measures of a firm's return on shareholder investment, equal to a fiscal year's after-tax income (after preferred stock dividends but before common stock dividends) divided by book value, expressed as a percentage.

203 Return on investment A financial analysis ratio that measures an inves-tor's return on investment, equal to a fiscal year's net income divided by common stock and preferred stock plus long-term debt.

204 Right to vote The right of holders of common stock to vote on matters of corporate policy at a corporation's gen-eral shareholders' meetings.

205 Rights of appraisal Rights of appraisal provide shareowners who do not approve of the terms of certain corporate trans-actions the right to demand a judicial review in or-der to determine the fair value for their shares. The right of appraisal generally applies to mergers, sales of essentially all assets of the company, and charter amendments that may have a materially adverse effect on the rights of dissenting share-owners.

206 Risk aversion A tendency of investors to avoid risky investments.

207 Risk Management Process of identifying and monitoring business risks in a manner that offers a risk/return relation-ship that is acceptable to an entity's operating phi-losophy.

59

R

№ Нэр томъёо Тодорхойлолт

202 Өөрийн хөрөнгийн өгөөж

Компанийн хувьцаа ээзмшигчийн хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох санхүүгийн харьцаа: санхүүгийн жилийн эцсийн татварын дараах орлогыг (давуу эрхийн хувьцааны ногдол ашгийг хуваарилсны дараа гэхдээ энгийн хувьцааны ногдол ашиг хуваарилахын өмнө) оруулсан хөрөнгийн дансны үнэд хувааж, хувиар гаргана.

203 Хөрөнгө оруулалтын өгөөж

Хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцох санхүүгийн харьцаа: санхүүгийн жилийн эцсийн цэвэр орлогыг энгийн, давуу эрхийн хувьцаа мөн урт хугацааны өрийн нийлбэрт хувааж гаргана.

204 Санал өгөх эрх Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар компанийн бодлогын асуудлаар энгийн хувьцаа эзэмшигчдийн санал өгөх эрх.

205 Үнэлгээ хийхийг шаардах эрх

Компанийн тодорхой хэлцлийн заалтыг хүлээн зөвшөөрөөгүй хувьцаа эзэмшигчдийн зүгээс хувьцааны бодит үнийг тогтоолгохын тулд хуулийн байгууллагаар хянуулж шалгуулахыг шаардах эрх. Үнэлгээ хийхийг шаардах эрхийг ерөнхийдөө өөр компанитай нэгдэх, эсвэл компанийн бүх хөрөнгийг худалдах , эсвэл хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт материаллаг нөлөө үзүүлж болох компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд эдэлдэг.

206 Эрсдэлээс зайлсхийх Хөрөнгө оруулагчдын зүгээс эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийх хандлага.

207 Эрсдэлийн удирдлага Тухайн этгээдийн үйл ажиллагааны зарчимд нийцэх эрсдэл/өгөөжийн харьцааг тогтоох замаар бизнесийн эрсдэлийг тодорхойлох, хянах үйл явц.

60

№ English term English definition

208 Sarbanes-Oxley The federal legislation, passed in 2002, that requires, among other items, CEO/CFO certification of results and internal controls, independent audit committees and outside auditor lead-partner rota-tion. It also prohibits loans to executives and direc-tors.

209 Securities analyst Professionals working in the securities market. Buy-side analysts work for institutional investors. Sell-side analysts work for brokerages and invest-ment banks.

210 Segregation of duties Separation of the management or execution of certain duties or of areas of responsibility is required in order to prevent and reduce opportunities for unauthorized modification or misuse of data or service.

211 Selective disclosure The release of relevant, material, market influencing information to a select group of people.

212 Self-dealing Financial dealing that is not at arm’s length; especially, borrowing from or lending to a company by a controlling individual primarily to the indi-vidual’s own advantage.

213 Separation of ownership and control

Ownership rights are the rights to a company's prof-its. Control rights are the rights to determine what the company does. The approach which resolves the conflict-of-interest problem between owners and managers. This involves the use of effective mana-gerial oversight by the firm's board of directors.

214 Severance pay Compensation given to a terminated employee.

215 Shadow director A shadow director is a person who, though not formally a member of the board, is able to exert pressure on the decisions of that board.

61

S

№ Нэр томъёо Тодорхойлолт

208 Сарбейнс- Оксли АНУ-ын 2002 онд батлагдсан холбооны хууль. Уг хуулиар компанийн гүйцэтгэх захирал, санхүү эрхэлсэн захирал нар компанийн үйл ажиллагааны үр дүн болон дотоод хяналтыг баталгаажуулж, компани хараат бус аудитын хороотой байх, хөндлөнгийн аудиторыг өөрчилж байхыг шаардаж, захирлууд болон ТУЗ-ийн гишүүдэд зээл олгохыг хориглодог.

209 Үнэт цаасны шинжээч Үнэт цаасны зах зээлд ажиллаж буй мэргэжилтнүүд. Худалдан авах талын шинжээчид институцийн хөрөнгө оруулагчдын төлөө ажилладаг, худалдах талын шинжээчид нь брокерийн болон хөрөнгө оруулалтын банкны төлөө ажилладаг.

210 Үүргийг салгах Зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт хийх эсвэл мэдээлэл болон үйлчилгээг буруугаар ашиглах явдлаас сэргийлэхийн тулд удирдлагын эсвэл зарим үүргийн гүйцэтгэлийг эсвэл хариуцах асуудлуудыг салгахыг хэлнэ.

211 Мэдээллийг сонгосон бүлэгт хүргэх

Зах зээлд нөлөөлж болох, компанийн холбогдох материаллаг чанартай мэдээллийг сонгосон бүлэг хүмүүст хүргэх

212 Хувийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргах

Мэргэжлийн бус санхүүгийн шийдвэр; Ялангуяа эрх бүхий этгээд өөрийн ашиг сонирхлын төлөө бусдад компаниас мөнгө зээлэх эсвэл зээлдүүлэхийг хэлнэ.

213 Өмчлөл ба хяналтыг салгах

Өмчлөх эрх гэж компаниас ашиг хүртэх эрхийг хэлнэ. , Хянах эрх гэж компанийн юу хийж байгааг шалгаж тогтоох эрхийг хэлнэ. Энэ нь компанийн эзэн болон менежерийн хоорондох ашиг сонирхлын зөрчлийг шийдвэрлэх арга бөгөөд ингэхдээ компанийн ТУЗ нь компанийн удирдлагыг үр дүнтэй хянадаг байх хэрэгтэй.

214 Гэнэт халагдсаны тэтгэмж

Гэнэт халагдсан ажилтанд олгодог нөхөн төлбөр.

215 ТУЗ-ийн сүүдрийн гишүүн

ТУЗ-ийн албан ёсны гишүүн бус хэдий ч тухайн ТУЗ-ийн шийдвэрт нөлөө үзүүлэх хүнийг сүүдрийн гишүүн гэнэ.

62

№ English term English definition

216 Share consolidation Each shareholder's shares are replaced with a smaller number of shares with a higher par value.

217 Share repurchase plan The buying back of previously issued shares by a corporation in the open market, usually indicating management belief that the stock price is undervalued.

218 Shareholder A person or entity that owns shares of stock in a corporation.

219 Shareholder activism A way in which shareholders can influence a corpo-ration's behavior by exercising their rights as owners.

220 Shareholder proposal A proposal made by a shareholder that a company takes a specific action and presented for a vote by other shareholders at the company’s annual meeting.

221 Shareholder resolution A recommendation or requirement, proposed by a shareholder holding at least $2,000 market value or 1% of the company's voting shares, that the company and/or its board of directors take action presented for a vote by other shareholders at the company's general shareholders' meeting.

222 Socially responsible investing

An investment strategy that seeks to achieve social as well as a financial return, usually by investing companies that function ethically.

223 Spin-off An independent company created from an existing part of another company through a divestiture.

63

S

№ Нэр томъёо Тодорхойлолт

216 Хувьцааг нэгтгэх Хувьцаа эзэмшигч бүрийн хувьцааг илүү өндөр нэрлэсэн үнэ бүхий цөөн тооны хувьцаагаар солихыг хэлнэ.

217 Хувьцааг дахин худалдан авах төлөвлөгөө

Компанийн удирдлагын зүгээс нээлттэй зах зээлд урьд нь гаргасан хувьцааны үнийг хэт хямд гэж үзсэнтэй холбоотойгоор уг компани хувьцаагаа буцаан худалдан авахтай холбогддог.

218 Хувьцаа эзэмшигч Компанийн үнэт цаасыг эзэмшиж буй хувь хүн эсвэл аж ахуйн нэгж.

219 Хувьцаа эзэмшигчдийн идэвхи

Хувьцаа эзэмшигчийн хувьд эзний ёсоор эрхээ эдлэх замаар компанийн үйл ажиллагаанд нөлөө үзүүлж болох арга хэлбэр .

220 Хувьцаа эзэмшигчийн санал

Хувьцаа эзэмшигчийн зүгээс компаниас тодорхой арга хэмжээ авч, компанийн жилийн эцсийн хурал дээр бусад хувьцаа эзэмшигчдэд танилцуулан санал хураахыг хүсэж гаргасан санал.

221 Хувьцаа эзэмшигчийн шийдвэр

Зах зээлийн үнээр 2,000 ам. доллараас багагүй эсвэл компанийн нийт саналын эрхтэй хувьцааны 1%-тай тэнцүү хэмжээний хувьцаа эзэмшдэг хувьцаа эзэмшигчдийн зүгээс гаргасан зөвлөмж эсвэл шаардлагыг хэлэх ба харин тухайн компани ба/эсвэл түүний ТУЗ хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын үеэр бусад хувьцаа эзэмшигчдээс гаргасан саналд тусгагдсан асуудлыг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг шаарддаг.

222 Нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт

Нийгмийн болон санхүүгийн үр өгөөж гаргах зорилгоор ёс зүйтэй компанид хөрөнгө оруулалт хийхстратеги.

223 Компанийг бие даалгах Компанийг задлах замаар түүний аль нэг хэсэг дээр үндэслэн бие даасан компани байгуулах.

64

№ English term English definition

224 Split of shares A split reduces the par value of each share but increases the number of shares by the same proportion6

225 Staggered board A corporate board structure where only a portion of the board of directors is elected each year usually to discourage a hostile takeover.

226 Stakeholder Any individual, group or business with a vested interest (a stake) in the success of an organization is considered to be a stakeholder. In general, a stakeholder can be one of two types: internal (from within an organization) or external (outside of an organization). Examples of a stakeholder are an owner, manager, shareholder, investor, employee, customer, partner and/or supplier, among others.

227 Statement of Cash Flows A statement of cash flows is one of the basic financial statements. It categorizes net cash provided or used during a period as operating, investing and financing activities, and reconciles beginning and ending cash and cash equivalents.

228 Statutory voting Method of shareholder voting in which shareholders cast all their votes either for or against each individual candidate nominated for the board of directors.

229 Stock A certificate of ownership in a corporation's charter capital granting equity interest and a claim on a proportionate share in the corporation's assets and profits.

230 Stock Option The right to buy or sell a specific security or property at a certain price, by a certain date.

231 Stock purchase plan An employee benefit plan that provides for the allo-cation of some of a company's stock for purchase by its employees.

65

S

№ Нэр томъёо Тодорхойлолт

224 Хувьцааг хуваах Хувьцааг хувааснаар хувьцаа бүрийн нэрлэсэн үнэ буурч харин эзэмшлийн хувь өөрчлөгдөхгүйгээр хувьцаа эзэмшигчийн хувьцааны тоо нэмэгддэг.

225 Зарим гишүүдээ өөрчилдөг зөвлөл

Тухайн компанийг хүчээр худалдан авах явдлаас сэргийлэх зорилгоор зарим гишүүдийг жил бүр өөрчилж шинээр сонгодог журамтай компанийн зөвлөлийн бүтэц.

226 Оролцогч тал Байгууллагыг амжилттай ажиллуулах ашиг сонирхолтой аливаа хувь хүн, хэсэг бүлэг хүмүүс, эсвэл байгууллагыг хэлнэ. Ерөнхийдөө оролцогч талыг гаднын (байгууллагын гадна байгаа) ба байгууллагын доторхи (үүнд байгууллагад ажиллаж буй) гэсэн хоёр төрөлд ангилж болно. Оролцогч тал гэдэгт жишээ нь эзэн, менежер, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, ажилтан, үйлчлүүлэгч орно.

227 Мөнгөн урсгалын тайлан

Санхүүгийн үндсэн тайлангуудын нэг юм. Энэ нь тухай хугацаанд нийт зарцуулсан эсвэл олсон цэвэр мөнгөн хөрөнгийг үйл ажиллагааны, хөрөнгө оруулалтын, санхүүжилтийн хэмээн ангилж, хугацааны эхэн ба эцсийн мөнгөн болон түүнтэй адилтгах хөрөнгийг баланслуулан тооцдог.

228 Хууль ёсны санал хураалт

Хувьцаа эзэмшигчид нь ТУЗ-д нэр дэвшигчид санал өгөхдөө нэр дэвшигч тус бүрийн төлөө бүх саналаа өгөх юмуу эсвэл нэр дэвшигч тус бүрийн эсрэг саналаа өгөх арга хэлбэр

229 Хувьцаа Компанийн дүрмийн сан дахь өмчлөлийн эрхийг баталгаажуулсан баримт бөгөөд оруулсан хөрөнгийнхөө өгөөжийг хүртэх, компанийн хөрөнгө, ашгаас өөрт ногдох хувь тэнцүүлсэн ашиг хүртэх эрхтэй.

230 Хувьцааны опцион Тухайлсан үнэт цаас эсвэл хөрөнгийг тогтоосон үнээр, заасан хугацаанд худалдаж авах эсвэл зарах эрх.

231 Хувьцаа худалдан авах хөтөлбөр

Компанийн зарим хувьцааг түүний ажилтнууд худалдан авах эрхийг ажил олгогчоос ажилтанд олгосон ажиллагсдын тэтгэмжийн багц.

66

№ English term English definition

232 Stock split An increase in the number of outstanding shares of a company's stock through a division, such that proportionate equity of each shareholder remains the same but with a proportionately lower market value per share.

233 Stockholder A person or entity that owns shares of stock in a company.

234 Strategy Formulation Identifying strategies for the company to achieve its objectives. Strategies are formulated by the Board.

235 Subsidiary company A company having the majority of its stock owned by another company.

236 Supermajority A corporate amendment in a company’s charter requiring a large majority (anywhere from 67-90%) of shareholders to approve important changes such as a merger.

237 Supervisory Board In a two-tier system of corporate governance, a body whose function is to supervise on behalf of the shareholders and employees the activities of the board of management. In the Germanic practice, the Supervisory Board is separated from the Board of Directors, while in the Anglo-Saxon practice; the Board of Directors fulfills the functions of both the Board of Directors and the Supervisory Board.

238 Sustainability An integration of economic progress, social devel-opment and environmental concern with the objective of ensuring a quality of life for future gen-erations at least as good as today’s.

239 Synergy Synergy is said to exist if Companies A and B merge to form Company C, and C’s market value exceeds A and B taken separately.

240 Systemic risk The risk that could affect the whole industry, groups of companies because of business connection.

67

S

№ Нэр томъёо Тодорхойлолт

232 Хувьцааг хуваах Хувьцаа эзэмшигч тус бүрийн хувьцаанд ногдох хувь хэмжээний харьцааг хэвээр хадгалж, харин нэгж хувьцааны зах зээлийн үнийг хувь тэнцүүлэн бууруулж хуваах замаар тухайн компанийн гүйлгээнд буй хувьцааны тоог нэмэгдүүлэхийг хэлнэ.

233 Хувьцаа эзэмшигч Компанид хувьцаа эзэмшиж буй хувь хүн эсвэл аж ахуйн нэгж.

234 Стратеги тодорхойлох Өөрийн зорилтууддаа хүрэхийн тулд компанийн стратегийг тодорхойлдог. Компанийн стратегийг ТУЗ тодорхойлдог.

235 Охин компани Хувьцааны дийлэнхийг нь өөр компани эзэмшдэг компани.

236 Дийлэнх олонхи Компанийг өөр компанитай нэгтгэх зэрэг чухал ач холбогдолтой өөрчлөлтийг батлахын тулд хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхийн (67-90 хувь хүртэл) саналыг шаардсан заалтыг компанийн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт.

237 Хяналтын зөвлөл Компанийн засаглалын хоёр шатлалтай тогтолцоонд удирдлагын зөвлөлийн үйл ажиллагааг хувьцаа эзэмшигчид болон ажилтнуудын нэрийн өмнөөс хянах чиг үүрэгтэй байгууллага. Герман тогтолцоонд хяналтын зөвлөл нь төлөөлөн удирдах зөвлөлөөс тусдаа байдаг бол Англи-Саксоны тогтолцоонд төлөөлөн удирдах зөвлөл нь хяналтын зөвлөлийн чиг үүргийг давхар гүйцэтгэдэг.

238 Тогтвортой байдал Хойч үеийнхээ амьдралын чанарыг ядахдаа өнөөдрийнхөөс дордуулахгүй, сайжруулах явдлыг баталгаажуулах зорилготой эдийн засгийн ахиц, нийгмийн хөгжил, байгаль орчны асуудлыг нэгтгэсэн үзэл баримтлалыг хэлнэ.

239 Хамтын хүчин чармайлт А компанийг Б компанитай нэгтгэн В компани байгуулсан тохиолдолд шинээр байгуулагдсан В компанийн зах зээлийн үнэлэмж А болон Б компани тусдаа байснаас илүү өндөр болно гэсэн ойлголт.

240 Системийн эрсдэл Бизнесийн уялдаа холбооноос шалтгаалж нийт салбар эсвэл хэсэг бүлэг компаниудад нөлөөлж болох эрсдэл.

68

№ English term English definition

241 Tag-along Rights A form of contractual obligation used to protect minority shareholders. When a majority shareholder sells his or her stake, then the minority shareholders have the right to join the transaction and sell their minority stake in the company at the same price.

242 Target firm The firm to be acquired in merger or acquisition.

244 Transparency Characterized by visibility or accessibility of information, especially concerning business practices.

245 Treasury stock Stock reacquired by a corporation to be retired or resold to the public.

246 Two-tiered board system Corporate governance is exercised through two boards: The upper board supervises the executive board.

247 Venture capital fund Is a type of private equity capital typically provided to early-stage, high-potential, growth companies in the interest of generating a return through an eventual realization event such as an IPO or trade sale of the company. Venture capital investments are generally made as cash in exchange for shares in the invested company.

248 Viligant board Monitors and safeguard the interests of the company and its shareholders.

243 Take over A corporate action where an acquiring company makes a bid for an acquiree. If the target company is publicly traded, the acquiring company will make an offer for the outstanding shares.

69

T & V

№ Нэр томъёо Тодорхойлолт

241 Дагалдах эрх Жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах гэрээнд заагдсан үүргийн нэг төрөл юм. Томоохон хувьцаа эзэмшигчид хувьцаагаа зарах тохиолдолд жижиг хувьцаа эзэмшигчид уг гүйлгээнд оролцох эсвэл ижил үнээр тухайн компанид хувьцаагаа зарах эрх

242 Худалдагдах/Нэгдэх компани

Нэгдэх эсвэл худалдан авалтаар бусад компанийн эзэмшилд орох гэж буй компани.

244 Ил тод/тунгалаг байдал Мэдээллийн хүртээмж, мэдрэгдэхүйц байдлаар тодорхойлогдоно, ялангуяа, бизнесийн үйл ажиллагааны талаарх мэдээлэл ил тод байх.

245 Халаасны хувьцаа Үнэт цаасны зах зээл дээр дахин гаргахгүй эсвэл нийтэд дахиж арилжаалах зорилгоор эргүүлэн худалдаж авсан өөрийн компанийн хувьцаа.

246 Хоёр шатлалтай зөвлөлийн тогтолцоо

Компанийн засаглалыг хоёр зөвлөлөөр дамжуулан хэрэгжүүлдэг. Дээд шатлалын зөвлөл нь гүйцэтгэх зөвлөлийг хянадаг.

247 Аз туршсан хөрөнгө оруулалтын сан

Нийтэд анх удаа хувьцаагаа санал болгон гаргах компани, эсвэл тухайн компанийн хувьцааг арилжиж, худалдсаны дараа орох орлогыг харгалзан цаашид өсч хөгжих ирээдүйтэй компаниудыг дэмжиж, тэдгээрийн үйл ажиллагааг эхлэлийн шатанд оруулдаг хувийн хөрөнгө оруулалтын хэлбэр юм. Аз туршсан хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулж буй компанийнхаа хувьцаагаар солилцох бэлэн мөнгөөр хийдэг.

248 Хянамгай төлөөлөн удирдах зөвлөл

Компанийн болон хувьцаа эзэмшигчдийн ашиг сонирхлыг хамгаалж, хянадаг зөвлөл.

243 Худалдан авах/Эзэмших Худалдагдах тухайн компанийг худалдан авах гэж буй компаниас үнийн санал тавихыг хэлнэ. Хэрэв худалдагдах компани нь хөрөнгийн биржид бүртгэлтэй компани бол худалдаж авах гэж буй компани нь уг компанийн гүйлгээнд гаргасан хувьцааг санал болгодог ажиллагаа.

70

№ English term English definition

249 Whistleblower An employee who publicly reports illegal activities going on inside his or her company.

250 Whistleblower protection Statutes that protect the identity of a person who files a complaint.

71

W, Y & Z

№ Нэр томъёо Тодорхойлолт

249 Мэдээлэгч Өөрийн компаний дотор явагдаж буй хууль бус үйл ажиллагааны тухай олон нийтэд мэдээлдэг ажилтан.

250 Мэдээлэгчийн эрхийг хамгаалах

Гомдол гаргасан хүнийг хамгаалах журам дүрэм.

72

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Эдийн засгийн бодлогын шинэтгэл, өрсөлдөх чадвар төслийн туслалцаатай бэлтгэн хэвлэв.


Recommended