+ All Categories
Home > Documents > GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр...

GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр...

Date post: 31-Aug-2019
Category:
Upload: others
View: 10 times
Download: 0 times
Share this document with a friend
64
БҮХ НИЙТИЙН ТӨЛӨӨ ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙГ БҮТЭЭХ НЬ Хүмүүс, гараг дэлхийн төлөө боловсрол: Sustainable Development Goals United Nations Educational, Scientific and Cultural Organization 2016 БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ДЭЛХИЙН ТАЙЛАНГИЙН ХУРААНГУЙ
Transcript
Page 1: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

Б Ү Х Н И Й Т И Й Н Т Ө Л Ө Ө Т О Г Т В О Р Т О Й И Р Э Э Д Ү Й Г Б Ү Т Э Э Х Н Ь

Хүмүүс, гараг дэлхийн төлөө боловсрол:

SustainableDevelopmentGoals

United NationsEducational, Scientific and

Cultural Organization

2016Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н Г И Й Н Х У Р А А Н Г У Й

Page 2: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

Хүмүүс, гараг дэлхийн төлөө боловсрол:

Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н

ТА Й Л А Н Г И Й Н Х У РА А Н Г У Й

Page 3: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

Б Ү Х Н И Й Т И Й Н Т Ө Л Ө Ө Т О Г Т В О Р Т О Й И Р Э Э Д Ү Й Г Б Ү Т Э Э Х Н Ь

Хүмүүс, гараг дэлхийн төлөө боловсрол:

Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н

ТА Й Л А Н Г И Й Н Х У РА А Н Г У Й

2016

Page 4: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

4

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Энэхүү тайлан нь олон улсын хамтын нийгэмлэгийн нэрийн өмнөөс ЮНЕСКО-ийн захиалгаар эрхлэн гаргасан хараат бус хэвлэл юм. Энэ нь тайлан боловсруулах багийн гишүүд, бусад олон тооны байгууллага, төр, засгийн газрууд болон хувь хүмүүсийн хамтын хүчин чармайлтын үр дүнд бий болсон бүтээл юм.

Энэ хэвлэлд ашигласан дүрс тэмдэглэгээ болон бусад материалын танилцуулга нь аливаа улс орон, газар нутаг, хот, бүс нутгийн эрх зүйн байдал, түүний эрх бүхий байгууллага, удирдлага, эсхүл түүний хил хязгаарыг тогтоох, хязгаарлах талаар ЮНЕСКО-ийн зүгээс ямар нэгэн санал илэрхийлж буй хэрэг биш болно.

Уг тайланд дурдсан баримтуудын илэрхийлэл, сонголт болон түүнд илэрхийлсэн үзэл бодол, байр суурийн хувьд Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан боловсруулах баг хариуцлага хүлээх бөгөөд үүнд ЮНЕСКО-ийн байр суурийг илэрхийлээгүй, түүнчлэн байгууллагын хувьд тийнхүү даалгаагүй болно. Энэхүү тайланд илэрхийлсэн үзэл бодол, байр суурийн ерөнхий хариуцлагыг үүнийг боловсруулах багийн захирал хүлээх болно.

Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан боловсруулах баг

Захирал: Аарон Бенавот

Манос Aнтонинис, Мадлен Барри, Николь Белла, Нихан Koсeлeчи Бланчи,

Маркос Делпрато, Глен Хeртеленди, Кэтрин Жере, Приядарүани Жоши,

Катарзина Кубака, Лейла Лоупис, Кассани Итрангомитис, Аласдайр Мк Виллиам, Анисса Мехтар, Бранвен Миллар, Клаудин Микизва, Юки Мураками,

Taяa Луиза Оуэнс, Жудит Рандрианатовина, Кейт Редман, Мария Рожнов,

Анна Ева Рускоивич, Уилл Смит, Эмили Субден, Роза Видарте болон Эсма Зубайри

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу:Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан боловсруулах багc/o UNESCO, 7, place de Fontenoy75352 Paris 07 SP, FranceЦахим хаяг: [email protected]Утас: +33 1 45 68 07 41www.unesco.org/gemreport https://gemreportunesco.wordpress.com

Хэвлэлтийн дараагаар илрүүлсэн аливаа алдаа, дутагдлыг www.unesco.org/gemreport дахь цахим хувилбарт залруулах болно.

© ЮНЕСКО, 2016Бүх эрх хуулийн дагуу хамгаалагдсан.Анхны хэвлэлНҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага 2016 онд хэвлүүлэв. 7, place de Fontenoy75352 Paris 07 SP, France

Эх бичвэрийг ЮНЕСКО,График дизайныг FHI 360,Эх бэлтгэлийг FHI 360Комик чимэглэлийг Тоби Моррис гүйцэтгэв.ED-2016/WS/33 Rev

Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлангийн шинэ цуврал:2016 Хүмүүс, гараг дэлхийн төлөө боловсрол: Бүх нийтийн төлөө тогтвортой ирээдүйг бүтээх нь

Бүх нийтийн боловсролын дэлхийн хяналт үнэлгээний тайлангийн цуврал:2015 Бүх нийтийн боловсрол 2000-2015: Ололт амжилт ба сорилтууд2013/4 Сургахуй ба суралцахуй: Бүх нийтийн төлөө чанарыг ахиулах нь2012 Залуучууд ба чадвар: Хөдөлмөрт нийцсэн боловсрол2011 Нуугдсан хямрал: Зэвсэгт мөргөлдөөн ба боловсрол 2010 Эмзэг бүлгийнхэнд хүрэхүй2009 Тэгш бус байдлыг даван туулах нь: Засаглал яагаад чухал вэ? 2008 Бүх нийтийн боловсрол 2015 онд: Бид хийж амжих уу?2007 Бат бөх суурь: Бага насны хүүхдийн асрамж, боловсрол2006 Амьдралын төлөө бичиг үсэгт тайлагдахуй2005 Бүх нийтийн боловсрол: Чанарын чанд шаардлага2003/4 Жендэр ба Бүх нийтийн боловсрол: Тэгш байдалд хүрэх өөрчлөлт2002 Бүх нийтийн боловсрол: Дэлхий зөв чиглэлд гарсан уу? Нүүр болон хавтасны зураг: Фадил Азиз/Aлчиббум Фото

Хавтасны зурагт Индонезийн Сулавеси дэх Тогиний булан дахь Палау Папан арлын сургуулийн сурагчид байна. Бажо омгийн эдгээр хүүхэд модон суурь бүхий байшингуудад амьдардаг бөгөөд өдөр бүр 1.8 км урттай модон гүүрээр явж зэргэлдээ орших Меланге аралд байрлах сургуульдаа хүрдэг байна.

Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан нь жил тутмын хараат бус хэвлэл. Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланг засгийн газрууд, олон талт хөгжлийн агентлагууд, хувийн сангуудын нэгдэл санхүүжүүлж, ЮНЕСКО-ийн зүгээс зохих дэмжлэг, зохицуулалтыг хийсэн болно.

Page 5: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

5

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

ӨМНӨХ ҮГ2015 оны тавдугаар сард БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулсан Дэлхийн боловсролын чуулга уулзалтад 160 орноос ирж оролцсон 1600 гаруй оролцогчид 2030 он гэхэд “Бүх нийтийг тэгш хамарсан, тэгш боломж бүхий чанартай, насан туршийн боловсролыг хэрхэн баталгаажуулах вэ” хэмээх нэгэн зорилгыг хамтдаа авч хэлэлцсэн билээ.

Боловсрол-2030 Инчоны тунхаглал нь “Тэгш хамарсан, тэгш боломжийг баталгаажуулсан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршийн суралцахуйг дэмжих” хэмээх Тогтвортой хөгжлийн зорилтууд (ТХЗ)-ын боловсролын талаарх зорилтыг илүү тодорхой болгон баталгаажуулсан баримт бичиг юм.

Боловсрол 2030 хөтөлбөрийг зохицуулах, манлайлах, хяналт үнэлгээ хийх ажлыг ЮНЕСКО-д итгэмжлэн олгосон билээ. Энэ хүрээнд ирэх арван таван жилийн туршид боловсролын талаарх Тогтвортой хөгжлийн зорилтууд, мөн бусад зорилт дахь боловсролын тухай асуудлаар хараат бус хяналт-шинжилгээ, тайлагналтыг хангах зорилгоор Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланг боловсруулж байхыг уриалж байна.

Боловсрол 2030 хөтөлбөрийн хамгийн эрхэм дээд зорилго бол хэн нэгнийг ардаа орхихгүй байх явдал юм. Үүнд бодит баримт мэдээлэл, тогтвортой хяналт үнэлгээ нэн чухал билээ. Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан 2016 нь хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, үндсэн ололт амжилтыг тэгш боломж, тэгш хамруулалтын хамт хэмжих боломжийг бүрдүүлж, ТХЗ-ийн 4 дэх зорилтыг хангах талаарх ахиц дэвшлийг хурдасгах, үр дүнд хяналт үнэлгээ хийх талаар засгийн газрууд болон бодлого боловсруулагчдад ихээхэн чухал чиг баримжаа болж өгнө.

Уг тайлан дараах гурван гол санааг шууд, тодорхой илэрхийлж байна.

Нэгдүгээрт, шинэ хандлага, арга барилыг яаралтай нэвтрүүлэх. Одоогийн чиг хандлагаар 2030 он гэхэд бага орлоготой орнуудад амьдарч буй хүүхдүүдийн 70 хувь нь бага сургууль дүүргэх боломжтой бөгөөд энэ нь 2015 онд хэрэгжсэн байх ёстой зорилт юм. Тиймээс одоогийн энэ хандлага, хурдцыг бут цохихуйц улс төрийн хүсэл зориг, бодлого, шинэчлэл болон бусад нөөцийг дайчлах шаардлагатай байна.

Хоёрдугаарт, бид үнэхээр ТХЗ-ийн 4 дэх зорилтыг чухалчлан үзэж байгаа бол яаралтай байдлын эрчимжүүлсэн зэрэг, урт хугацааны хүсэл зоригийн хүрээнд ажиллах ёстой. Ийнхүү хийж чадахгүй бол түүний сөрөг тал зөвхөн боловсролд төдийгүй хөгжлийн зорилго бүрт тухайлбал, ядуурлыг бууруулах, өлсгөлөнг зогсоох, эрүүл мэндийг сайжруулах, жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх, тогтвортой үйлдвэрлэл ба хэрэглээг хангах, зохистой хот суурин, эрх тэгш, хүртээмжтэй нийгэм байгуулах зэрэг зорилтуудад чиглэсэн ахиц дэвшилд саад болно.

Эцэст нь хэлэхэд, боловсролын тухай, хүний сайн сайхан байдал, дэлхий нийтийн хөгжил дэвшилд түүний гүйцэтгэх үүргийн талаарх бодол сэтгэлгээгээ бид үндсээр нь өөрчлөх ёстой. Урд өмнөхөөс илүүтэйгээр яг одоо, тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хүргэхүйц ур чадвар, хандлага, зан үйлийн зөв төлөвшлийг идэвхжүүлэх, дэмжих үүрэг хариуцлага боловсролд ноогдож байна.

Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг, байгаль орчны олон тулгамдсан сорилтод цогц, нэгдсэн хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг биднээс шаардаж байна. Энэ нь бид уламжлалт хандлагын хүрээ заагаас даван гарч, үр дүнтэй, салбар хоорондын түншлэл, хамтын ажиллагааг бий болгохыг хэлж байна.

Бүх нийтийн тогтвортой ирээдүй бол хүний эрхэм чанар, нийгмийн тэгш оролцоо, хүрээлэн буй орчныг хамгаалах тухай асуудал юм. Хэрвээ эдийн засгийн өсөлт тэгш бус байдлыг даамжруулах бус харин хөгжил цэцэглэлтийн үр шимийг бүх хүнд хүргэж байвал, хот суурин газар, хөдөлмөрийн зах зээл нь хүн бүрийг хөгжүүлж, чадавхжуулж байвал, хоршооны, компанийн зэрэг эдийн засгийн үйл ажиллагаа нь ногоон хөгжлийг баримжаалсан бол тэнд ирээдүй байна. Тогтвортой хөгжил бол нэг талаас эрүүл гариг дэлхийг бүтээхгүйгээр хүний хөгжлийг хангаж чадахгүй хэмээх итгэл үнэмшил юм. Шинэ ТХЗ-уудыг зарлахаас эхлэн амьдралын туршид суралцах эрхэм дээд зорилгыг тунгаан хэрэгжүүлэхийг шаардаж байна. Учир нь үүнийг зөвөөр хийж чадвал, бүх хүнд аюулгүй, ногоон, шударга гараг дэлхийг бүтээж чадахуйц эрх мэдэлжсэн, ур чадвартай, эргэцүүлэн бодогч, зохистой оролцоо бүхий иргэдийг хөгжүүлэхэд боловсролоос илүү хүчтэй нөлөөлөхүйц өөр зүйл үгүй билээ. Энэхүү шинэ тайлан нь дээр дурдсан зүйлийг бүх хүний хувьд бодит үйл хэрэг болгоход шаардлагатай бодлого боловсруулах, хэлэлцүүлгийг баяжуулахуйц нотолгоо, баримтаар хангах болно. ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал

Ирина Бокова

Page 6: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

6

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

ӨМНӨХ ҮГ Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан - 2016 (БХШДТ) итгэл төгс байдал болон санаа зовнилыг хамтад нь агуулж байна. Энэ бол иж бүрэн, асуудлын гүнд нэвтэрсэн, мөн ажигч гярхай чанарыг нэгтгэсэн том тайлан юм. Мөн сэтгэл түгшээх тайлан болжээ. Үүнд боловсрол бол тогтвортой хөгжлийн хийгээд Тогтвортой хөгжлийн зорилтууд (ТХЗ)-ын үндэс суурь болохыг тодорхойлж буй боловч одоогийн байдлаар эдгээр ТХЗ-уудыг хангахад бид өөрсдөө хичнээн хол байгааг тодорхой харуулж байна. Энэ тайлан нь дэлхий даяар сэрүүлгийн хонх цохиж, ТХЗ-ийн 4 дэх зорилтыг хангах үйл ажиллагааны эрчимжүүлэлтийг нэмэгдүүлэхэд чиглүүлэх ёстой.

Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан нь тогтвортой хөгжлийн бүхий л талбарт хамгийн чухал орц болох боловсролын талаарх нэр хүнд бүхий эх сурвалж болно. Боловсрол сайн байх тусам илүү хөгжил цэцэглэлт, эрчимжүүлсэн хөдөө аж ахуй, эрүүл мэндийн сайн үр дүн, хүчирхийлэлгүй байх, жендэрийн тэгш байдал, нийгмийн капитал, сайжирсан хүрээлэн буй орчныг бүрдүүлж чадна. Боловсролын ачаар бидний нийтлэг ирээдүйд тогтвортой хөгжил яагаад хамгийн чухал ойлголт болохыг дэлхий даяар хүмүүс ойлгоход туслах гол түлхүүр болно. Мөн боловсрол нь ТХЗ-уудын тухай, тэдгээрийг хэрэгжүүлэх эдийн засгийн, нийгмийн, технологийн болон ёс суртахууны арга хэрэгслүүдийг бидэнд өгдөг. Тайлангийн туршид тийм баримтуудыг уран тансаг бөгөөд өвөрмөц байдлаар нарийвчлан тусгасан байна. Мөн арвин баялаг мэдээллийг хүснэгт, график, бичвэрээр илэрхийлжээ.

Үүний хамт уг тайланд боловсролын хувьд дэлхий өнөөдөр хаана зогсож байгаа болон 2030 он гэхэд хаана хүрсэн байхаар амлаж буйн хоорондох зөрүүг ихээхэн тодотгон авч үзсэн байна. Харамсалтай нь боловсрол эзэмшихэд улсын дотоодод болон улс хооронд, баян, ядуугийн хоорондын ялгаа асар өндөр байна. Хөгжил буурай олон орнуудад ядуу хүүхдүүд өнөөгийн нөхцөлд давах аргагүй хүнд сорилт бэрхшээлтэй тулгарч байна. Тэдний гэрт ном байхгүй, сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломжгүй, суурь боловсролын барилга байгууламж нь цахилгаан, усан хангамж, эрүүл ахуй, мэргэжлийн багш нар, сурах бичиг болон бусад хэрэгслүүдгүй, улмаар боловсролын чанар маш доогуур байна. Үүний үр дагавар үнэхээр итгэмээргүй муу байх болно. Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилт нь 2030 он гэхэд бүрэн дунд боловсролыг бүх нийтээр эзэмшсэн байхыг уриалж буй хэдий ч бага орлоготой орнуудын одоогийн түвшин харамсалтай нь дөнгөж 14 хувь байна. (Тайлангийн 10.3 дахь хүснэгт)

Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлангаас одоогийн чиг хандлагаар авч үзвэл 2030 оны зорилтод хэр олон улс орон хүрэх, эсхүл тухайн бүс нутагт хамгийн хурдацтай сайжирч буй улсыг тодорхойлох зэргээр чухал үзүүлэлт гаргадаг. Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилтыг амжилттай болгохын тулд үүнд өгөх хариулт нь бидэнд өмнө байгаагүй хурдацтай ахиц дэвшил хэрэгтэй, үүнийг нэн даруй эхлүүлэх явдал болно.

Гутранги хүмүүсийн хувьд “Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилт биелшгүй. Тиймээс бид үүнийг “бодит байдал гэж үзнэ” хэмээгээд хүлээн зөвшөөрөхийг санал болгож магадгүй. Гэвч энэ тайланд ийм хувиа бодсон зан суртахуун нь бодлогогүй, ёс суртахуунгүй болохыг олон аргаар бидэнд сануулж байна. Хэрэв бид одоогийн залуу үеийг хангалттай сургаж, боловсруулалгүйгээр орхих юм бол тэдэнд хэдэн арван жилийн турш ядуурал, хүрээлэн буй орчны бохирдол, нийгмийн хүчирхийлэл, тогтворгүй байдлыг өгөх болно. Иймд энэ хариуцлагагүй байдлыг зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй. Боловсролын түвшинг эрчимтэй нэмэгдүүлэхийн тулд бид урьд өмнө байгаагүй арга барилаар хамтдаа ажиллах шаардлагатайг энэ тайлан бидэнд сануулж байна.

Хөгжлийг хурдасгах гол түлхүүрийн нэг бол санхүүжилт юм. Энэ хэсэгт уг тайланг дахин сайтар анхааран унших хэрэгтэй. Боловсролд олгох хөгжлийн тусламжийн хэмжээ өнөөдрийн хувьд 2009 онд байснаас доогуур байна (Тайлангийн зураг 20.7). Баян улс орнууд ийм богино хараатай байгаа нь үнэхээр гайхширал төрүүлж байна. Хандивлагч орнууд бага орлоготой улс орнуудын боловсролд хөрөнгө оруулалт хийхгүй байснаар “мөнгөө хэмнэж байна” гэж үнэхээр итгэх хэрэг үү? Энэ тайланг уншсаны дараагаар өндөр орлоготой орнуудын удирдагч, иргэд боловсролын салбарт хөрөнгө оруулах нь дэлхий нийтийн сайн сайхан байдалд хүрэх суурь гэдгийг гүн гүнзгий мэдэж авах болно. Тусламжийн өнөөгийн түвшинд бага боловсрол эзэмшихэд жилд ойролцоогоор 5 тэрбум ам.доллар буюу баян орнуудын нэг хүнд нэг жилд ердөө 5 ам.доллар ногдохуйц маш жижиг боловч дэлхийн ирээдүйн тогтвортой хөгжил, энх амгалангийн төлөөх хөрөнгө оруулалт юм.

Page 7: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

7

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

2016 оны Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан нь урагш хөтлөн тэмүүлэх алсын хараа, зөвлөмж, стандартыг бидэнд танилцуулж байна. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилтын ахиц дэвшлийг хэрхэн хэмжих, хяналт үнэлгээ хийх талаар үнэлж баршгүй зөвлөмжийг санал болгожээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр бидний найддаг боловсролын хамран сургалт, төгсөлтөөс илүүтэй боловсролын орц, чанар, амжилтыг хэрхэн илүү сайжруулж, боловсронгуй болгохыг харуулж байна. Илүү сайн мэдээлэл, өгөгдлийн сан, сайжруулсан судалгааны хэрэглүүрүүд, байгууллагын хяналт-шинжилгээ, мэдээллийн технологийг ашиглан бүх шатны боловсролын үр дүн, үйл явцын хэмжилтийг илүү мэдрэмжтэй, нарийвчлалтай авч чадах боллоо.

Арван таван жилийн өмнө дэлхий нийт ДОХ-ын тархалт болон эрүүл мэндийн бусад онцгой асуудлууд өргөн цар хүрээг хамарсныг хүлээн зөвшөөрч, Мянганы хөгжлийн зорилтуудын хүрээнд нийгмийн эрүүл мэндийн талаар авах тодорхой арга хэмжээг нэмэгдүүлж чадсан юм. Үүний үр дүнд ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобал сан, вакцин, дархлаажуулалтын глобал сүлжээ (одоогоор Gavi буюу дархлаажуулалтын сүлжээ) болон бусад олон тооны томоохон санаачлагууд өрнөж чадсан билээ. Энэ хүчин чармайлтын үр дүнд нийгмийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон санхүүжилтэд эрс сайжралт гарсан билээ. Хэрвээ үүнийг тухайн цагт хийж чадаагүй бол (2008 оны санхүүгийн хямрал дууссанаар нийгмийн эрүүл мэндийн санхүүжилт нэмэгдсэн) тэдгээр асуудлын сөрөг үр дагавар өнөөдрийг хүртэл мэдрэгдсэн хэвээр үргэлжилсээр байх байсан.

2016 оны Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын гол цөм болохын хувьд боловсролын төлөөх үйл ажиллагааны уриалга хэмээн уншигдах ёстой. Миний өөрийн үзэл бодлоор, сүүлийн жилүүдэд дээр дурдаж байсанчлан ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн эерэг сургамжид үндэслэн Боловсролын Глобал санг байгуулах нь нэн яаралтай алхам юм. Энэхүү тайланд маш тодорхой гарч буй үндэсний хэмжээний болон өрхөд суурилсан мэдээллийн сангийн өгөгдөл бүрд, боловсролын салбарын сорилт, бэрхшээлийн гол цөм нь санхүүжилтийн хомсдол болохыг маш тодорхой харуулж байна.

Уг баримт бичигт Тогтвортой хөгжлийн 4 дэх зорилт болох хүртээмжтэй, чанартай бүх нийтийн боловсрол, насан туршдаа суралцах боломжтой байх зэрэг дэлхий нийтийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, яаралтай арга хэмжээ авахыг биднээс шаардаж байна. Энэ тайланг анхааралтай судалж, хамгийн гол мэдээлэл, саналыг зүрх сэтгэлдээ тээн явахыг хүн бүхэнд уриалж байна. Хамгийн чухал нь, орон нутгийн бүлэг нийтлэгээс эхлэн дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх түвшинд үйл хэрэг болгоцгоохын төлөө зүтгэцгээе.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаарх тусгай зөвлөх

Жефрей Д. Сакс

Page 8: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

8

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлангийн хураангуй - 2016 онТАНИЛЦУУЛГА

2015 оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дахь чуулганы хуралдаанаар “Өөрчлөгдөн буй дэлхий ертөнц: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030” хэмээх дэлхий нийтийн хөгжлийн шинэ хөтөлбөрийг баталсан билээ. Уг хөтөлбөрийн гол цөм нь боловсролын талаарх 4 дэх зорилтыг оролцуулан Тогтвортой хөгжлийн 17 зорилтууд (ТХЗ) болно. Уг Тогтвортой хөгжлийн зорилтод 2015 онд биелүүлэх ёстой байсан Мянганы хөгжлийн зорилтууд болон Бүх нийтийн боловсрол (БНБ)-ын зорилгод тулгуурлан 2030 он хүртэлх хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тогтоосон юм.

Өмнө гарч байсан Бүх нийтийн боловсрол (БНБ)-ын дэлхийн хяналт үнэлгээний тайлангийн туршлагад тулгуурлан 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд боловсролын талаарх ахиц дэвшлийг үнэлэх шинэ эрх хэмжээг Дэлхийн боловсролын хяналт үнэлгээний тайлан хүлээн авсан юм. Дэлхийн боловсролын хяналт үнэлгээний тайлан - 2016 нь шинэ 15 жилийн цувралын эхний тайлан бөгөөд ТХЗ-ын 4 дэх зорилтод хийсэн хяналт үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсрол болон тогтвортой хөгжлийн бусад талбар хоорондын уялдаа холбоог цогц байдлаар танилцуулна. Үүнээс харахад суралцах нь насан туршийн үйл хэрэг болж, сургуульд хамрагдах байдал эрс нэмэгдээгүй, боловсролын тогтолцоо тогтвортой хөгжилд бүрэн нийцээгүй цагт боловсрол нь дэлхий нийтийн хөгжлийг эрс хурдасгах өөрийн нөөц бололцоог бүрэн хэрэгжүүлж чадахгүй ажээ.

Тайлангийн сэдэвчилсэн хэсэгт боловсрол нь хэрхэн тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хурдасгагч хүчин болж буйг харуулах бодлого, нотолгоо, практик туршлагыг онцлон харуулав. Үүнээс харахад өлсгөлөн, ядуурлыг бууруулах, эрүүл мэндийг сайжруулах, жендэрийн тэгш байдал, гэгээрлийг хангах, тогтвортой хөдөө аж ахуй, зохистой хотжилт, эрх тэгш, хүртээмжтэй, шударга нийгмийг

байгуулахад боловсролын бүх төрөл хэлбэрүүд чухал ач холбогдолтой болохыг зохих баримтаар танилцуулна.

Хяналт үнэлгээний хэсэг нь ТХЗ-ын 4 дэх зорилтын ахиц дэвшлийг хэрхэн үнэлэх, мөн бодлогын өөрчлөлтийг хийх тодорхой зөвлөмжүүдийг боловсруулахтай холбогдох олон сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэжээ. ТХЗ-ын 4 дэх зорилтын боловсролын хүрэх долоон үр дүн, хэрэгжүүлэх гурван аргыг тус бүр нягтлан авч үзэв. Үүний хамт, бусад ТХЗ-ууд дахь боловсролын үр дүнд хяналт үнэлгээ хийх зорилгоор боловсролын санхүүжилт, тогтолцоонд дүн шинжилгээ хийсэн болно. Ирэх 15 жилийн хугацаанд дэлхийн боловсролын талаарх хяналт үнэлгээг илүү үр дүнтэй, үр өгөөжтэй хийх бүрэлдэхүүн хэсгүүд, боломжит уялдаа холбоог үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд тодорхойлов.

ХҮСНЭГТ 1:Боловсрол нь Тогтвортой хөгжлийн бусад зорилтуудтай хэрхэн холбогдох вэ?

ТХЗ 1 Хүмүүс ядуурлаас ангижрахад боловсрол чухал үүрэгтэй. ТХЗ 10 Боловсрол тэгш хүртээмжтэй газар нийгэм, эдийн засгийн тэгш бус байдалд өөрчлөлт хийж чадна.

ТХЗ 2 Хүмүүс тогтвортой ферм эрхлэх, хоол тэжээлийн ач холбогдлыг ойлгоход боловсрол чухал үүрэг гүйцэтгэнэ.

ТХЗ 11 Боловсрол нь тогтвортой хотуудыг байгуулж, хөгжүүлэх, гамшиг ослын үед найдвартай байдлыг хангахад шаардагдах чадварыг хүмүүст бий болгоно.

ТХЗ 3 Боловсрол нь эрүүл мэндийн олон асуудлууд, тухайлбал эрт нас барах, нөхөн үржихүйн эрүүл мэнд, өвчний тархалт, эрүүл, зөв амьдралын хэв маяг зэрэгт эрс өөрчлөлт гаргаж чадна.

ТХЗ 12 Боловсрол нь үйлдвэрлэлийн загварт зарчмын өөрчлөлт хийх (эдийн засгийн эргэлт гэх мэт), бүтээгдэхүүний тогтвортой өсөлт, хог хаягдлаас сэргийлэх зэрэгт эрс өөрчлөлт хийж чадна.

ТХЗ 5 Бичиг үсэгт тайлагдах, оролцооны болон бусад чадвар, боломжоо нэмэгдүүлэх талаар охид, эмэгтэйчүүдэд боловсрол олгох нь нэн чухал байдаг.

ТХЗ 13 Боловсрол нь уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар, ялангуяа орон нутгийн түвшинд дасан зохицох, хариу арга хэмжээ авах талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үндсэн эх сурвалж болно.

ТХЗ 6 Боловсрол, сургалт нь байгалийн баялгийг илүү тогтвортой ашиглах, эрүүл ахуйг сайжруулах мэдлэг, бололцоог нэмэгдүүлнэ.

ТХЗ 14 Боловсрол нь далайн хүрээлэн буй орчны талаар зөв мэдлэг ойлголт бий болгох, түүнийг ухаалаг бөгөөд тогтвортой ашиглахад нэн чухал үндэс болно.

ТХЗ 7 Албан болон албан бус боловсролын хөтөлбөрүүд нь эрчим хүчийг хэмнэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхийг дэмжинэ.

ТХЗ 15 Боловсрол, сургалт нь тогтвортой амьжиргааг хангах, байгалийн нөөц, биологийн төрөл зүйл, түүний дотор эмзэг нөхцөлд буй орчныг хамгаалах чадвар, чадавхийг нэмэгдүүлнэ.

ТХЗ 8 Эдийн засгийн хөдөлгөөн, үйлдвэрлэл эрхлэх, хөдөлмөрийн зах зээлийн чадвар, боловсролын түвшин зэргийн хооронд шууд уялдаа холбоо байдаг.

ТХЗ 16 Оролцоо бүхий, тэгш хамруулсан, шударга нийгмийг, мөн нийгмийн зохицол нэгдлийг хангах, дэмжихэд нийгмийн суралцахуй нь нэн чухал үүрэгтэй.

ТХЗ 9 Тогтвортой үйлдвэржилт, найдвартай дэд бүтцийг байгуулахад шаардагдах чадварыг бүрдүүлэхэд боловсрол зайлшгүй чухал.

ТХЗ 17 Насан туршийн суралцахуй нь тогтвортой хөгжлийн бодлого, практикийг ойлгох, хөхиүлэн дэмжих чадварыг бий болгоно.

Эх сурвалж: ICSU ба ISSC (2015).

Суралцах нь насан туршийн

үйл хэрэг болж, үүнд хамрагдах

байдал эрс нэмэгдээгүй,

мөн боловсролын тогтолцоо

тогтвортой хөгжилд бүрэн

нийцээгүй цагт боловсрол нь

дэлхий нийтийн хөгжлийг эрс

хурдасгах өөрийн нөөц бололцоог

бүрэн хэрэгжүүлж чадахгүй

Page 9: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

9

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Нигер Улсын Дан Саа сургуулийн сурагчид самбарт хичээлээ хийж байна.

Фото зураг: Тагаза Джибо/ЮНЕСКО

9

Page 10: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

10

ГАРАГ ДЭЛХИЙ

Нэгэнт энэ дэлхийд амьдарч буй тул бүгдээрээ илүү өргөн цар хүрээтэй сэтгэх ёстой.

Боловсрол нь юуны өмнө хүмүүс аливаа асуудлыг дан ганцаар биш хамтдаа эргэцүүлэн

бодохыг заах ёстой.

Боловсрол нь маш хянуур, болгоомжтой байх ёстой тул зохисгүй амьдралын хэв маягийг

дэмжиж болохгүй. Хэрвээ бид зөвхөн өөрсдийн ажил мэргэжил,

орлогын тухай л бодож суралцах юм бол хүрээлэн буй байгаль, нийгмийн орчинд хор

хохирол учирсаар байх болно.

би би би

Бид шинээр “ногоон” чадварт суралцах, бас хариуцлагатай байхад суралцана. Ингэснээр бид уур амьсгалын өөрчлөлтийг зогсоож чадна.

Бидний эргэн тойрныг хараач! Бид эдгээр асуудлын талаар бодож байсан анхны хүмүүс биш гэдэг нь тодорхой. Тухайлбал, энэ нутгийн уугуул хүмүүс газар нутагтайгаа хэрхэн зохицон амьдарч байсан арга ухаанаас суралцах ёстой.

Цөөнхийн хэл чухал шүү!

Бусдын соёлыг хүндэлцгээе.

Манай сургуулиуд байгаль орчны талаар авч хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээг хийж чадна. Зөвхөн сурагчид бид төдийгүй багш нар уур амьсгалын өөрчлөлтийн талаар суралцах хэрэгтэй.

Сургуулийн орчинд мөн компаниуд гараг дэлхийг хамгаалах шинэ арга замыг олохын төлөө илүү сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа ч суралцах үйл явц зогсох ёсгүй.

Чи энэ талаар юу бодож байна вэ?

Үүнийг яаж, хэрхэн илүү сайнаар хийж

болох вэ?

Хэдэн хэм бэ?Озон

Page 11: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

11

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

БОЛОВСРОЛ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ: ТЭДГЭЭРИЙН УЯЛДАА ХОЛБОО ХИЙГЭЭД ЯАГААД ЧУХАЛ БОЛОХ ТУХАЙ Гараг ертөнц: Байгаль орчны тогтвортой байдал

Хүний хувийн болон хамтын үйл ажиллагаа нь гараг ертөнцөд асар их ачаалал үүрүүлж нөгөө талаас бидний амьдралын хэв маяг үүнийг улам бүр дэмжиж байдаг. Байгаль орчны доройтол, биологийн төрөл зүйлийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлтөд хүн төрөлхтөн хувь нэмэр оруулсаар байгаа нь тодорхой тул эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар зохистой арга хэмжээ авч ажиллах ёстой.

Засгийн газар, иргэний нийгэм, хувийн хэвшлийн санаачлагаар өрнөж буй байгаль орчны хувьд тогтвортой нийгмийн загварт шилжих үйл явцын гол цөм нь боловсрол байна. Боловсрол нь үнэ цэнэ, хэтийн чиг хандлагыг бий болгодог. Нөгөө талаас тогтвортой бус үйл ажиллагаа, чиг хандлагыг бууруулах буюу зогсооход шаардлагатай чадвар, үзэл баримтлал, арга хэрэгслийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг.

Тогтвортой байдлын хувьд боловсролын олон талт үүрэг, оролцоог авч үзвэл дандаа эерэг биш байдаг. Тухайлбал, боломжит нөөцийг хэтрүүлэн зарцуулах, харьцангуй тогтвортой байсан уугуул иргэдийн мэдлэг, амьдралын арга хэлбэрийг өөрчлөх зэргээр тогтвортой үйл ажиллагааг алдагдуулах, даамжруулах явдал тохиолддог. Тиймээс боловсрол өөрийн үр нөлөөг эерэг байлгахад ямагт анхаарч, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж, шинэчлэгдэж байх ёстой.

БАЙГАЛЬ ОРЧНЫ ДОРОЙТОЛД ХҮРГЭСЭН ХҮНИЙ ЗАН АВИРБайгаль орчны доройтолд хүргэсэн хүний зан авирын талаар авч үзэхэд хамгийн түгээмэл ойлголт нь хүн ам зүйн өсөлт, орчин үеийн амьдралын хэв маяг, хувь хүний зан чанар гэсэн гурван хүчин зүйлсэд илүүтэй төвлөрдөг. Хүн ам зүйн талаарх тайлбар маш энгийн, дэлхий дээр хэт олон хүмүүс амьдарч байгааг харуулж байна. 1950 ба 2015 оны хооронд дэлхийн хүн ам гурав дахин нэмэгдсэн, мөн 2030 он гэхэд 8.5 тэрбум болж, дахин нэг тэрбум хүнээр өсөх төлөвтэй байна. Орчин үеийн амьдралын хэв маяг гэх ойлголт нь нэг хүний хэрэглээ нь хот, суурин газар, чинээлэг орнуудын ард түмний хувьд харьцангуй өндөр байгааг илүүтэй онцолж байна. Улс орнуудын амьжиргааны түвшин хурдацтай нэмэгдэж, сүүлийн хорин жилд тэдний үлдээж буй экологийн ул мөр хоёр дахин нэмэгдээд байна. 2012 оны байдлаар хамгийн өндөр орлоготой орнуудын экологийн ул мөр тогтворгүй байна. Хувь хүний зан чанарын тайлбараар бол хувь хүн нь нэг талаас байгаль орчны тулгамдсан асуудлын эх сурвалж, нөгөө талаас түүний боломжит шийдэл юм. Жишээлбэл, хаягдлыг дахин боловсруулах, унадаг дугуй ашиглах, түлшний хэмнэлттэй машиныг дэмжих зэрэг бодлогыг хэрэгжүүлэгчид нь хүмүүс өөрсдөө билээ.

ЭДГЭЭР СОРИЛТЫГ ДАВАН ТУУЛАХ АРГА НЬ СУРАЛЦАХУЙБоловсрол нь байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ. Боловсрол, ялангуяа охид, эмэгтэйчүүдийн боловсрол нь жирэмслэлт хоорондын хугацааг нэмэгдүүлэх зэргээр төрөлттэй холбоотой шийдвэр гаргахад эмэгтэйчүүдийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, хүн амын өсөлтийг зохицуулах хамгийн үр дүнтэй арга юм. Боловсрол нь мөн

чадварлаг хүмүүс, ашиг орлогыг нэмэгдүүлэх замаар амьжиргааг сайжруулж улмаар эдийн засгийн тогтолцоо, хүнсний системд өөрчлөлт хийх боломжтой. Боловсрол нь орчин үеийн уламжлалт болон насан туршийн суралцах хандлагад үндэслэн хувь хүний болон хамтын байгаль орчны зан үйлд нөлөөлж болно.

ОРЧИН ҮЕИЙН ХАНДЛАГА: СУРГУУЛЬД СУРАЛЦАХ НЬСурагчид тухайн байгаль орчны асуудал, түүний үр дагавар, шийдвэрлэхэд шаардлагатай үйл ажиллагааны тухай мэдэж ойлгоход нь сургууль туслах ёстой. Сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгасан байгаль орчны тухай мэдлэг улам бүр нэмэгдсээр байна. Тухайлбал, үндэсний 78

Үндэсний 78 хөтөлбөрт

шинжилгээ хийхэд эдгээрийн

55% нь “экологи”, 47%-д

“байгаль орчны боловсрол”

гэсэн нэр томъёог тусгажээ

Page 12: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

12

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

хөтөлбөрт шинжилгээ хийхэд эдгээрийн 55% нь “экологи”, 47%-д“байгаль орчны боловсрол” гэсэн нэр томъёо тусгагдсан байна.

Энэтхэг улсад 2003 онд гарсан Дээд шүүхийн шийдвэрийг үндэслэн засгийн газрын байгууллагууд байгаль орчны боловсролын талаар өргөн цар хүрээтэй агуулга боловсруулж, нэвтрүүлснээр 1.3 сая сургуулийн 300 сая гаруй суралцагчид байгаль орчны боловсрол олгох сургалтад хамрагдсан үр дүн гаржээ.

Байгаль орчны боловсрол нь тогтвортой амьдралын хэв маяг, хог хаягдлыг бууруулах, эрчим хүчний сайжруулсан хэрэглээ, нийтийн тээврийн ашиглалтыг дэмжих, байгаль орчинд ээлтэй бодлого болон байгаль орчны төлөөх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зэргийг дэмждэг. 2006 оны олон улсын сурагчийн үнэлгээний хөтөлбөрийн үр дүнгээс харахад тогтвортой хөгжлийн асуудлыг сургалтын хөтөлбөрийн нэг хэсэг нь болдог Эстони, Швед улсын сурагчид байгаль шинжлэлийн хичээлүүд дээр бусад орны үе тэнгийнхнээсээ илүү зөв хариулж байжээ. Зарим сургууль байгаль орчны боловсролын талаар “Цогцолбор сургууль”-ийн загварыг боловсруулж хөгжүүлсэн байна. Английн (Их Британи) ийм хөтөлбөр бүхий сургуулиудад хийсэн судалгаагаар тухайн сургуулийн ёс зүйн үзүүлэлт, сурагчдын эрүүл мэнд, суралцах чадвар сайжирч, сургуулийн экологийн ул мөр буурсан үр дүн гаржээ.

УЛАМЖЛАЛТ ХАНДЛАГА: ОРОН НУТАГТАА СУРАЛЦАХУЙ

Уламжлалт, өөрөөр хэлбэл нутгийн уугуул иргэдийн хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, байгаль хамгаалал зэрэг салбарын мэдлэг нь олон зууны турш байгаль орчны тогтвортой байдлыг хадгалж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Уугуул нүүдэлч иргэдийн газрын менежментийн уламжлалт арга ухаан, туршлага нь биологийн төрөл зүйлийг хамгаалах, экосистемийг хэвийн хадгалж үлдэх маш сайн арга гэж дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж байна. Колумб Улсад байх Америк тивийн тогтвортой суурьшлын газрын зөвлөл нь эко-Barrio хотжилтын төсөл, уламжлалт тосгон, тогтвортой байдлын боловсролын төв зэрэг нутгийн уугуул иргэдийн хувь нэмрийг хүлээн зөвшөөрсөн “buen Vivir” (сайхан амьдрах) хэмээх үзэл баримтлалыг дэмжин хэрэгжүүлжээ. Гамшгийг эрт зарлан мэдээлэх систем нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадварыг бий болгоход хувь нэмрээ оруулдаг. АНУ дахь Аляскийн хөдөөгийн санаачлагын хүрээнд уугуул хүмүүсээс суралцахыг сургууль нь даалгасны дагуу сурагчид омгийн ахлагчтай харилцдаг байна. Тухайн нутгийн хэлээр сургалтаа зохион байгуулах нь хүмүүсийн үе хооронд мэдлэгээ солилцоход чухал хувь нэмэр оруулдаг байна.

ЗУРАГ 1:Хүний хөгжлийн үзүүлэлтийг экологийн зардлаар харьцуулан үзвэл:Хүний хөгжлийн индексийн нийт экологийн ул мөр, улс орнуудаар, 2012 он:

Кавказ, Төв Ази,

Зүүн болон зүүн өмнөд Ази

Европ болон Хойд Америк

Латин Америк болон Кариб

Хойд Африк, Баруун Ази

Номхон далай

Өмнөд Ази

Сахар орчмын Африк

Ecol

ogic

al fo

otpr

int (

hect

ares

per

cap

ita)

7

6

5

0

4

2

3

1

0

10

9

8

0.2 0.4 0.6 0.8 1Human Development Index

Өнөөгийн хүн амын тоо, бүтээмжит газар, далайн талбай (biocapacity)-д үндэслэн үзвэл дэлхийн нэг хүнд 1.7-аас бага га газрын экологийн ул мөр ногдвол тогтвортой, дэлхийн нөөцийн хэрэглээг хангах болно.Хүний хөгжлийн индекс (ХХИ,НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр) нь эрүүл мэнд, мэдлэг, амьдралын стандартын талаар улс орнуудын дундаж ахиц дэвшлийг хэмждэг. 0.8 буюу түүнээс дээш ХХИ-ийн үзүүлэлт нь хүний хөгжлийн өндөр түвшинг харуулна.Сингапур улсын ХХИ (0.91) нь өндөр, нэг хүнд ногдох экологийн ул мөр мөн өндөр (7,97) байна. Энэ нь Сингапур хүмүүс амьжиргааны өндөр түвшинд амьдрахын хамт нөөцийн эрэлт хэрэгцээ маш өндөр байна гэсэн үг юм.

Unsustainable ecological footprint

Sustainable ecological footprint

World biocapacity per person in 1961

High HDI

World biocapacity per person in 2011

Eritrea Timor-Leste

Rep. of Korea

Singapore

Australia

Very High HDI

Эх сурвалж: Олон улсын ул мөр сүлжээнээс (2016) ирүүлсэн мэдээлэлд үндэслэн БХШДТ боловсруулах баг дүн шинжилгээ хийв.

Page 13: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

13

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

НАСАН ТУРШИЙН СУРАЛЦАХ ХАНДЛАГА: ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛ, АЖИЛ ДЭЭРЭЭ СУРАХ

Албан боловсролын сургалтаас гадна засгийн газрын байгууллагууд, шашны, олон нийтийн, хөдөлмөрийн, хувийн хэвшлийн байгууллага, ашгийн бус бүлгүүд нь хувь хүний болон хамтын зан үйлийг өөрчлөхөд тодорхой нөлөөлөл үзүүлдэг. Тухайлбал, Засгийн газраас санаачлан байгаль орчны асуудлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүмүүсийн оролцоотойгоор үүнийг шийдэж болохыг мэдээлэх зорилгоор кампанит ажил хийж болно. 2015 онд Этиоп улсын Засгийн газар түншлэгчидтэйгээ хамтран нарны цэнэг хуримтлуулах бүтээгдэхүүнийг дэмжих зорилгоор олон нийтийн нөлөөлөл, сурталчилгааны хоёр жилийн компанит ажил эхлүүлсэн юм.

Шашны, соёлын, нийгмийн удирдагчид байгаль орчинд ээлтэй үнэт зүйлс, зан үйлийн талаарх мэдээллийг түгээхэд дэмжлэг үзүүлж чадна. Ажлын байр бол байгаль орчны талаар суралцах, мэдээлэл олж авах хамгийн чухал төв болдог. Компаниуд өөрийн экологийн ул мөрийг багасгах, байгаль орчныг хамгаалах талаар ажилтнууд, олон нийтийг сургах зэрэг санаачлагыг олонтоо өрнүүлж байна. 2008 онд хийгдсэн Эдийн засгийн ухааны нэгжүүд хэмээх судалгаагаар дэлхийн бизнесийн удирдлагуудын 40 гаруй хувь нь бизнесээ тогтвортой байдалтай уялдуулах нь нэн чухал гэж боддог гэсэн дүгнэлт гаржээ. Хөдөлмөрийн байгууллагуудын хувьд ажлын байрны тогтвортой байдал, үйл ажиллагааг дэмжиж байна.

Олон нийтийн мэдээллийн компанит ажлууд, ногоон холбоо, төрийн бус байгууллагууд (ТББ)-ын түншлэл хамтын ажиллагаа нь байгалийн нөөцийг хадгалах, хамгаалах, олон нийтийн дэмжлэгийг дайчлахад чухал үүрэг гүйцэтгэдэг. “Aвааз” (Avaaz) хэмээх цахимд суурилсан компанит ажил хоёр жилийн турш зөгийг пестицидээр хордуулахыг хориглох талаар ажиллаж, 194 орны 44 сая гишүүд, дэмжигчдийн мэдлэг ойлголтыг дээшлүүлжээ.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ НЬ СУРАХ ЦОГЦ АРГА ШААРДДАГ

Боловсрол нь уур амьсгалтай холбоотой эрсдлийг даван туулах чадварыг нэмэгдүүлдэг. Улмаар түүнээс гарах сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлнэ. Сурч боловсрох боломжийг өргөжүүлэх нь далайн хана барих, услалтын систем хийх зэрэг дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийхээс илүү уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг илүү үр дүнтэй арга хэмжээ болно. Эмэгтэйчүүдэд боловсрол олгох нь гамшгаас үүдэлтэй нас баралтыг бууруулна.

Хэрвээ боловсролын үйл ажиллагаа саарвал гамшгаас үүдэлтэй амь насаа алдах явдал арван жил тутамд 20 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол байдаг.

Хэрвээ боловсролын үйл ажиллагаа саарч зогсвол гамшгаас үүдэлтэй амь насаа алдах явдал арван жил тутамд 20 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол байдаг. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрсдэлд хамгийн их өртдөг бүлгүүд ерөнхийдөө боловсролын түвшин

бага, тэгш боломж хангагдаагүй хүмүүс байдаг.

Мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшигт дасан зохицох, түүнээс сэргийлэхэд нь боловсрол тусалж чадна. Куба, Доминиканы Бүгд Найрамдах Улс, Гайти улсад хийсэн судалгаагаар боловсролгүй, бичиг үсэг тайлагдалтын түвшин дутмаг хүмүүс гамшгийн анхааруулгыг сайтар ойлгоогүй болохыг тогтоосон байна. Филиппин улсад орон нутгийн иргэд боловсролын мэргэжилтгүүд, бусад түншүүдтэй хамтран ажиллаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, орон нутгийн түвшний уян хатан

зохицуулалт бий болгох талаар хүүхэд, залуу үедээ сургалт хийж байна.

Хэрвээ боловсролын

үйл ажиллагаа саарвал

гамшгаас үүдэлтэй

амь насаа алдах явдал

арван жил тутамд 20

хувиар нэмэгдэнэ гэсэн

тооцоолол байдаг

Page 14: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

14

ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ

Дэлхий ертөнц эдийн засгийн, нийгмийн болон хүрээлэн буй орчны хувьд хурдацтай

өөрчлөгдөж байна.

Бид юмсыг хайрлахгүйгээр ердөө л үйлдвэрлээд л, олон дахин худалдан аваад байж чадахгүй

шүү дээ. Дэлхий маань хүн бүртэй хамтдаа өсөж хөгжих бөгөөд гараг дэлхийгээ устгалгүй хойч

үеийнхэндээ зориулах хэрэгтэй.

Энэ нь бид амьдралынхаа туршид үргэлжлүүлэн суралцаж, байнга шинэ чадвар сурч эзэмшинэ

гэсэн үг юм.

Нэг л жишээ хэлэхэд, тариалан эрхлэгчид маань байгаль дэлхийдээ хор хохирол

учруулалгүйгээр илүү их ургац авах арга ухаанд суралцах болно.

Боловсролд анхаарал тавих нь хүмүүст ихээхэн тустай. Учир нь бүгд бүгдээрээ хүмүүс шүү дээ. Илүү их сурч боловсрох тусмаа өндөр цалин хөлс авч, ядуурлаас ангид байж чадна.

Боловсрол ч мөн энэ бүгдийн хамт хувьсан өөрчлөгдөж байна. Комьпютерүүд олонх

ажлыг хийж чаддаг болсон тул сурагчид илүү өндөр чадвартай болох, ялангуа өөрчлөгдөж буй ажил хэргийн ертөнцтэй хөл нийлүүлэн

алхах ёстой.

Page 15: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

15

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Хөгжил цэцэглэлт: Тогтвортой, тэгш хүртээмжтэй эдийн засаг

2030 Хөгжлийн хөтөлбөр амжилттай хэрэгжихийн тулд дэлхийн эдийн засаг байгаль орчны хувьд тогтвортой, тэгш хүртээмжтэй болох хэрэгтэй. Энэ өөрчлөлтийг хэрэгжүүлэх гол үүрэг боловсролд ноогдоно. Боловсрол, насан туршийн суралцахуй нь үйлдвэрлэл, хэрэглээг тогтвортой болгож, ногоон үйлдвэрлэл, ногоон инновацийг баримжаалсан чадварыг хөгжүүлж, дээд боловсрол болон бусад судалгааг уг салбарт чиглүүлэн ажиллах шаардлагатай байна. Мөн айл өрхөд илүү найдах, баян, ядуу ялгалгүй бүх улсад хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн гол салбарыг шинэчлэн хөгжүүлэхэд оролцох хэрэгтэй байна.

Эдийн засаг нь тогтвортой, тэгш хүртээмжтэй байх бөгөөд тэгш бус байдлаас зайлсхийх ёстой. Мөн энэ зорилгод сайн чанарын тухай боловсрол зохих хувь нэмэр оруулах болно. Сайтар боловсорсон ажиллах хүч нь хүний сайн сайхны төлөө чиглэсэн тэгш хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийн үндэс суурь юм. Боловсролын ачаар зохистой хөдөлмөр эрхлэх, хангалттай орлого олох, улмаар хүйс, нийгэм, эдийн засгийн байдал, ялгаварлан гадуурхалт зэргээс үүдэлтэй цалин хөлсний ялгааг багасгах зэрэг боломжууд нэмэгдэж, ядуурлыг бууруулдаг.

НОГООН ҮЙЛДВЭРЛЭЛ НЬ УР ЧАДВАРЫН ХЭРЭГЦЭЭГ НЭМЭГДҮҮЛНЭ

Тогтвортой хөгжил, ногоон өсөлт гэдэг нь ногоон үйлдвэрлэлийг бий болгох, одоогийн байгаа үйлдвэрлэлээ “ногооруулах” байдлыг хэлнэ. Ногоон үйлдвэрүүд аль хэдийн олон тооны ажилчидтай болон хөгжиж, цаашид бага буурай орлоготой орнуудад ихээхэн өсөх төлөвтэй байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд 2015 - 2040 оны хооронд дэлхийн цахилгаан эрчим хүчний бараг тэн хагасыг эзлэх бөгөөд ялангуяа Хятад, Энэтхэг, Латин Америк, Африкт илүү хурдацтай өсөлт ажиглагдах болно.

Ногоон үйлдвэрлэлийг бий болгох нь дээд боловсрол, сургалтад хамрагдсан, өндөр ур чадвартай ажилчид дээр тулгуурлана. Харин одоо байгаа үйлдвэрүүдийг “ногооруулах” нь ихэвчлэн одоо ажиллаж буй бага болон дунд түвшний чадвар бүхий ажилчдыг ажлын байранд нь тасралтгүй сургахыг шаардаж байна. Эдийн засагт маш хурдацтай өөрчлөлтүүд гарч буй тул бодлого боловсруулагчид, сургагч багш нар юуг хэрхэн заан сургах, ямар чадвар олгохоо дахин тодорхойлох сорилттой тулгарч байна.

Тогтвортой байдал, ногоон өсөлт нь судалгаа, хөгжлийн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэхийг шаардаж байна. Өргөн хүрээний мэргэжлийн мэдлэг, ур чадвартай, мэргэжилтнүүдийг хангалттай бэлтгэхийн тулд дээд боловсролын тогтолцоонд салбар дундын хамтын ажиллагаа, судалгаанд түшиглэсэн олон төрлийн хөтөлбөр шаардлагатай байна. Тухайлбал, Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор Засгийн газрууд нүүрстөрөгч бага ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэрт даруй шилжихийн тулд эрчим хүчний судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг жил бүр тав дахин нэмэгдүүлэх хэрэгтэй ажээ.

ХӨДӨӨ АЖ АХУЙГ ӨӨРЧЛӨХӨД БОЛОВСРОЛ ТУСЛАНА

Дэлхий даяар 2015-2030 он гэхэд хөдөө аж ахуй урьд өмнө байгаагүй тохиолдож байгаагүй сорилттой тулгарах болно. Хөдөө аж ахуй бол байгаль орчны доройтолд шууд өртсөн эдийн засгийн салбарын нэг бөгөөд мөн хүлэмжийн хийн ялгаралтыг гуравны нэг нь уг салбарт хамаарна. Үүний зэрэгцээ, хүн амын өсөлт нь хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамжийн тэгш хуваарилалтыг их хэмжээгээр, мөн тогтвортойгоор нэмэгдүүлэх шаардлагатай тулгарч байна.

Боловсрол нь тогтвортой хүнсний үйлдвэрлэлд мөн амин чухал юм. Бага, дунд боловсрол нь ирээдүйн фермерүүдэд хөдөө аж ахуй дахь тогтвортой байдал, түүнд тулгарч буй сорилтуудын талаар суурь чадвар, түүнчлэн шинэлэг чухал мэдлэгийг өгөх болно. Мэргэжлийн боловсролын сургалт, бодлого нь фермерүүд болон шинэ технологийн дунд саад бэрхшээлийг арилгаж, хооронд нь холбож өгнө. Бичиг үсгийн боловсрол, хөдөө аж ахуйн нэмэлт сургалтын хөтөлбөр нь фермерүүд өөрийн аж ахуйн бүтээмжийг нэмэгдүүлэхэд туслана. Дээд боловсролд холбогдох хөдөө аж ахуйн судалгаа, шинжилгээ нь уг салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд туслах тэргүүлэх инновацийг хөгжүүлнэ. Гэсэн хэдий ч олон улс орон, хандивлагч байгууллагууд ийм төрлийн судалгаанд чиглэсэн хөрөнгө оруулалтаа бууруулсан буюу зогсоосон байна. Ялангуяа, Сахар орчмын Африкийн хөдөө аж ахуйн чиглэлийн судалгааны нийт зардал 1960-д онд 10 орчим хувьтай байсан бол 2009 онд 6 хувь болж буурсан байна.

БОЛОВСРОЛ, НАСАН ТУРШИЙН СУРАЛЦАХУЙ НЬ ЭДИЙН ЗАСГИЙН УРТ ХУГАЦААНЫ ӨСӨЛТӨД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛНА

Бага, дунд боловсролын түвшин нэмэгдэхийн хирээр эдийн засгийн урт хугацааны өсөлтөд хувь нэмэр оруулна. Боловсролд хамрагдалтын эхний түвшин нь 1965 - 2010 оны хооронд Зүүн Ази, Сахар орчмын Африк хооронд өсөлтийн ялгааны бараг тэн хагасыг

Бичиг үсгийн боловсрол, хөдөө аж ахуйн нэмэлт сургалтын хөтөлбөр нь фермерүүд өөрийн аж ахуйн бүтээмжийг 12 хүртэлх хувиар нэмэгдүүлэхэд тусална

Page 16: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

16

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

нь тайлбарлаж чадна. Сайн, чанартай боловсрол, чадварлаг ажилчид нь бүтээмжийн өсөлт, технологийн өөрчлөлтийг илүүтэй дэмждэг. Боловсролын тогтолцооны чанарын ялгаа нь Зүүн Азийн “гайхамшиг” хэмээгдэж буй эдийн засгийн өсөлт болон Латин Америкийн “алдагдсан арван жилүүд”-ийн хоорондын ялгааг тайлбарлахад тусална. Улс орнууд хөгжин цэцэглэхийн тулд дунд болон дээд боловсролын салбараа чанартай болгохуйц хөрөнгө оруулалт хийх ёстой. Ялангуа Сахар орчмын Африкт дээд боловсролын нийт хамран сургалт 2014 оны байдлаар дөнгөж 8 хувьтай байгаа нь үнэн билээ.

Боловсрол нь нийгмийн өсөлтийг чиглүүлэх үүргээ үргэлжлүүлэхийн тулд ажил хөдөлмөрийн ертөнцийн хурдацтай өөрчлөлттэй зэрэгцэн явах ёстой. Технологи нь өндөр ур чадвартай ажилчдын эрэлт хэрэгцээг өсгөөд зогсохгүй, бичиг хэргийн, худалдаа борлуулалтын ажилчид, машины операторч зэрэг ажил үүргийг нь амархан автоматжуулж болох дунд түвшний чадвар шаардах ажлын байрны эрэлтийг улам бүр багасгаж байна.Ойрын ирээдүйд энэ байдал сая сая хүнд нөлөөлнө. 2015 оны байдлаар нийт ажил

эрхлэлтийн гуравны хоёр нь дунд түвшний чадвар шаардах ажлын байр байна.

Судалгааны баримтуудаас харахад дийлэнх боловсролын тогтолцоо нь зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байна. 2020 он гэхэд дэлхий нийтэд зах зээлийн шаардлагыг хангахуйц дээд боловсролтой 40 сая орчим ажилтан бэлтгэгдэх нь дунд түвшинд бэлтгэгдэж буй 95 сая орчим ажилчидтай харьцуулахад хэт цөөн байна.

Ерөнхий боловсролын дэмжиж байгаа шүүмжлэлт сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, төсөлт ажил, бичиг үсэгт тайлагдалт, харилцааны болон танилцуулга хийх зэрэг чадвар, чадамжууд хөдөлмөрийн зах зээлд чухалчлагдсан хэвээр байх төлөвтэй байна. Үүний хамт дасан зохицох болон бусад суурь чадваруудад суралцах нь ирээдүйн ажил эрхлэлтэд маш чухал болох нь тодорхой байна. Боловсролын тогтолцооны хувьд эдгээр чадварыг хэрхэн үр дүнтэйгээр суралцагчдадаа түгээх, хүргэх

нь гол сорилт юм.

БОЛОВСРОЛ НИЙГМИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИНЭ

Эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг хангаж, хэнийг ч түүний үр өгөөжөөс орхихгүй байхыг баталгаажуулахад боловсрол чухал үүрэгтэй. Боловсрол нь өсөлтийг жолоодож ядуу бүлгийн орлогыг нэмэгдүүлж, үр өгөөжийг хуваарилж, тэгш бус байдлыг бууруулдаг. Хэрвээ Европын Холбоо (ЕХ)-ны гишүүн орнуудын 10 хувь нь л 2020 он гэхэд сургуулиас эрт гарч байгааг бууруулж, дээд боловсролд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилтоо хангасан бол ядууралд өртөх эрсдэлтэй хүмүүсийн тоог 3.7 саяар багасгаж чадна.

Гэсэн хэдий ч сургалт хийж, чадварыг нэмэгдүүлэх нь нийгэм дэх тэгш бус байдлыг шууд бууруулж чадахгүй. Боловсролын эрх тэгш байдлыг өргөжүүлэх хүчин чармайлтын зэрэгцээ засгийн газрууд улсын дотооддоо орлогын тэгш бус байдлыг бууруулахыг дэмжих нийгмийн дахин хуваарилалтын бодлогод анхаарлаа хандуулах хэрэгтэй.

БОЛОВСРОЛ НЬ ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮР ДҮНГ САЙЖРУУЛНА

Боловсролын түвшин өндөр, ялангуяа хөгжингүй орнуудад ажилгүйдлийн түвшин бага байдаг. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын судалгаагаар 2013 оны байдлаар 25-64 насны ажиллагсдын дунд бүрэн дундаас бага боловсролтой хүмүүсийн дөнгөж 55% нь ажил эрхэлдэг бол бүрэн дунд, мэргэжлийн боловсролтой хүмүүсийн 73% нь, харин дээд боловсролтой хүмүүсийн 83% нь ажил эрхэлж байна. Ядуу орнуудад энэ харьцаа нь өсвөр үеийнхний дунд илүү сөрөг байх бөгөөд чадварлаг ажиллах хүчний эрэлт харьцангуй бага, мөн боловсролын тогтолцоо нь залуучуудад шаардлагатай чадвар эзэмшүүлж чадахгүй байна.

Боловсрол дахь тэгш бус байдлыг бууруулах нь эмзэг бүлгийн гишүүдийн зохистой ажлын байрны хүртээмжийг нэмэгдүүлнэ. 2016 оны Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланд нийгмийн давуу болон эмзэг бүлгээс гаралтай ажилчдад адил боловсрол олгож чадвал ажлын ядууралд өртөх байдлыг 39 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэсэн дүн шинжилгээ хийжээ.

Боловсрол нь орлогын түвшинтэй холбоотой бөгөөд 139 орнуудын судалгаагаар сургуульд суралцах нэмэлт жил тутамд хүртэх өгөөж нь 9.7 хувьтай байна. Энэхүү өгөөжийн хувь хэмжээ чадварлаг ажилчид дутагдалтай байдаг ядуу буурай орнуудад хамгийн өндөр байдаг. Иймд боловсролын түвшинг ахиулан дэвшин суралцсанаар суралцагчдад ирэх өгөөжийг ихэсгэхийн тулд чадварлаг ажиллах хүчний хэрэгцээг нэмэгдүүлэх эдийн засгийн бодлогыг боловсролд хийх хөрөнгө оруулалтын хамт шаардах ёстой.

2020 он гэхэд дэлхий нийтэд зах зээлийн шаардлагыг хангахуйц өндөр боловсролтой 40 сая орчим ажилтан бэлтгэгдэхээр байна

Page 17: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

17

Төв Африкийн Бүгд

Найрамдах Улсын

Боукокод

сайжруулсан технологи

ашиглан амтат гуа тариалж

буй эрэгтэй

Фото зураг: Riccardo Gangale/FAO

Хэдийгээр ногоон өсөлт хөдөлмөр эрхлэх боломжийг өргөтгөх зэрэг олон давуу талтай ч байгаль орчинд халтай үйлдвэрүүдийг хаах үед ажлын байр багасах нь зайлшгүй юм. Иймд ажилгүй болсон ажиллагсдыг шинэ ажилд ажиллах боломжийг нэмэгдүүлэх үргэлжилсэн сургалтын бодлого боловсруулах хэрэгтэй.

ЗУРАГ 2:Боловсролын түвшинг нэмэгдүүлэх нь ажлын ядууралтай холбоотой: Ажлын ядуурлыг (долоо хоногийн дундаж орлогын 50 хувиас бага байх) бага болон дунд орлого бүхий 12 улсын боловсролын түвшинтэй харьцуулах нь:

45

40

35

30

25

20

15

10

5

0

Wor

king

pov

erty

(%)

Yunn

an p

rovi

nce

(Chi

na)

Keny

a

Ukra

ine*

Viet

Nam

TFYR

Mac

edon

ia*

Sri L

anka

Lao

PDR

Arm

enia

*

Boliv

ia

Ghan

a

Colo

mbi

a

Geor

gia*

Pool

ed

Бага, түүнээс доош

Суурь боловсрол

Бүрэн дунд/ мэргэжлийн

Дээд

*Хэт цөөн тохиолдлоос үүдэн боловсролын түвшинг оруулаагүй болно.

Тэмдэглэл: Хот, суурин газрын түүвэр. 15-64 насны бүтэн цагийн ажилчдыг (долоо хоногт хамгийн багадаа 30 цаг) түүвэрт аваагүй болно.

Эх сурвалж: Дэлхийн банкны STEPS Чадварын хэмжилтийн судалгаа (2012-2013)-нд тулгуурлан БХШДТ боловсруулах баг тооцоолов.

Page 18: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

18

ХҮМҮҮС

Зарим талаар бид бүгд ялгаатай. Гэвч нөгөө талаас бид бүгд адилхан. Бид бүгдээрээ хүн хэмээх эрхэм чанараа

хүндэтгүүлэн харилцах, эрүүл аюулгүй байхыг хүсдэг.

Хэрвээ бид хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэхийг хүсэж байгаа бол тэд

эрүүл байх ёстой. Та өөрөө эрүүл байхыг хүсэж байгаа бол өөрийгөө хэрхэн эрүүл

байлгахыг мэддэг байх ёстой.

Харамсалтай нь ийм боловсрол хэрэгцээтэй хүмүүс эдгээр боломжоо

алдаж, хүртэж чадахгүй болдог.

Жендэрийн тэгш байдал өнөөг хүртэл тулгамдсан асуудал хэвээр байна. Улс төр,

бизнест яагаад эмэгтэй манлайлагчид цөөн байгааг эргэцүүлж бод. Эмэгтэйчүүдийн эсрэг

хүчирхийлэл өдөр бүр, тэдний гэр бүлийн орчинд хүртэл тохиолдсоор байна.

Боловсрол нь эмэгтэйчүүд юуг чадаж, юуг хийх ёстой тухай буруу үзлийн эсрэг тэмцэхэд нь эмэгтэйчүүдэд тусалж, мөн

тэднийг улс төрд оролцох, сайн ажил эрхлэх зэрэг боломжийг олгодог.

Эмэгтэйчүүдийн боловсролын түвшинг нэмэгдүүлэх нь тэдний болон гэр

бүлийнх нь эрүүл мэндийг сайжруулна.

Хэрвээ бид ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоохыг хүсэж байгаа бол хамтдаа ажиллах

цаг болжээ.

Бусад эрхээ ч бас эдэлж чаддаггүй!

Page 19: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

19

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Хүмүүс: Тэгш хамруулсан нийгмийн хөгжил

Нийгмийн хөгжил нь ардчилал, шударга ёстой нийцэн хүний сайн сайхан, тэгш байдалд ахиц дэвшил авчирдаг. Боловсрол нь нийгмийн хөгжлийн суурь багана, түүнийг бий болгогч хүчирхэг хэрэгсэл юм. Үүний цаана хүмүүс эрүүл, тэгш амьдрах, улмаар тэдний хүүхдийн амьдралыг сайжруулах явдал юм. Мөн хүн амын эмзэг бүлгийн дийлэнх нь охид, эмэгтэйчүүд байдаг тул тэднийг чадавхжуулах замаар жендэрийн тэгш байдлыг хангаж чадна.

Боловсрол нь бусад салбаруудтай уялдаа холбоотой бөгөөд эрүүл мэнд, хоол тэжээл, ус, эрчим хүчний эх үүсвэр зэрэг нь боловсролоос хамааралтай. Хүүхдийн эрүүл мэнд нь тэдний сурах чадварыг тодорхойлж, эрүүл мэндийн дэд бүтцийг боловсролын үйлчилгээнд ашиглах, мөн эрүүл мэндийн багш нар боловсролын салбарын үйл ажиллагаатай салшгүй холбоотой байдаг. Эцэст нь хэлэхэд, хүний хөгжлийн цогц хандлага нь ядуурлын олон талт саад бэрхшээлийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ.

ТЭГШ ХАМРУУЛСАН НИЙГМИЙН ХӨГЖИЛ НЬ БҮХ НИЙТИЙН ТОГТВОРТОЙ ИРЭЭДҮЙН ҮНДЭС

Тэгш хамруулсан нийгмийн хөгжил нь боловсрол, эрүүл мэнд, ус хангамж, ариун цэврийн байгууламж, эрчим хүч, орон сууц, тээвэр зэрэг нийгмийн суурь үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй хүргэхийг шаарддаг. Хэдийгээр ахиц дэвшлүүд гарсаар байгаа ч жендэрийн тэгш байдлыг мөн чанарын хувьд бодитой хангахаас ихэнх улс орнууд зайлсхийсэн хэвээр байна. Тухайлбал, эмэгтэйчүүд цалин

хөлсгүй ажил эрхлэх байдал эрэгтэйчүүдтэй харьцуулахад наад зах нь хоёр дахин их, ихэвчлэн албан бус салбарт ажиллаж байна.

Тэгш хамруулсан нийгмийн хөгжил нь эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, уугуул хүн ам, угсаатны болон хэлний цөөнх, нүүлгэн шилжүүлэлтэд өртсөн хүн ам, дүрвэгсэд болон бусад эмзэг бүлгийн хүмүүсийг нийгмээс тусгаарлах, ялгаварлан гадуурхах асуудлыг шийдвэрлэхийг шаарддаг. Ялгаварлан гадуурхах хэм хэмжээг өөрчлөх, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг чадавхжуулах, үнэт зүйлс, хандлагыг өөрчлөхөд боловсрол, мэдлэг ихээхэн нөлөө үзүүлдэг болно.

Олон бүлгийн хүмүүс тухайлбал арьсны, угсаатны, хэлний цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид, ядуучууд, ХДХВ-ийн халдвартай хүүхэд, бүртгэлгүй болон өнчин хүүхдүүд зэрэг хүмүүс боловсролын хүртээмж, чанарын хувьд эмзэг, тусгаарлагдсан байдаг. Нөгөө талаас орлого, байршил, нийгмийн гарал, жендэрийн ялгаа нь улс дотроо боловсролын талаар ялгаатай үйлчилгээ авах, тусгаарлагдмал байдлыг нөхцөлдүүлдэг. Ядуурал бол боловсрол эзэмших хамгийн том саад бэрхшээл юм. Бага болон дунд орлоготой 101 улс оронд 20-24 насны залуусын дунд хамгийн ядуу хэсэг нь чинээлэг хэсэгтэйгээ харьцуулахад дунджаар 5 жилийн боловсрол дутуу, харин энэ ялгаа хотын болон хөдөөгийн оршин суугчдын хувьд 2.6 жил, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд 1.1 жил байна.

Эдгээр хүчин зүйлс ихэвчлэн давхцдаг. Жишээлбэл, ядуу, угсаатны болон орон зайн хувьд тусгаарлагдмал бүлгийн эмэгтэйчүүдийн хувьд адил эрэгтэйчүүдтэй нь харьцуулахад илүү муу нөхцөл байдалтай тулгардаг. Олонх улс орнуудын хөдөө нутгийн ядуу эмэгтэйчүүдийн талаас бага хувь нь бичиг үсгийн суурь чадвартай байдаг. Афганистан, Бенин, Чад, Этиоп, Гвиней, Пакистан, Өмнөд Судан зэрэг орнуудад ялгаатай байдал маш гүнзгий бөгөөд ядуу, залуу эмэгтэйчүүдийн хувьд дунджаар сургуульд нэг жил хүрэхгүй суралцсан байна.

БОЛОВСРОЛ НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ҮР ДҮНГ САЙЖРУУЛДАГ

Боловсрол нь нийгмийн хөгжлийн үр дүнг олон салбарт, ялангуяа эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн нөхцөл байдал зэрэгт сайжруулах боломжтой. Жишээ нь эрүүл мэндийн нөхцлийг сайжруулахын тулд зан үйлийг өөрчлөх, эрүүл мэнд, хоол тэжээлийн талаар тодорхой мэдлэг, чадварыг олгох зэргээр сайжруулна. Энэтхэг, Индонез, Парагвай, Танзаний Бүгд Найрамдах Нэгдсэн Улсын хувьд ядуу, боловсролгүй өвчтний хувьд мөн л чадвар, дадал муутай эмч нарт л үзүүлэх боломжтой байдаг ажээ.

Үдийн цай, хоол, эрүүл мэндийн аян зэрэг сургуульд тулгуурласан арга хэмжээнүүд нь иргэдийн эрүүл мэндэд шууд үр нөлөө үзүүлдэг. Нөгөө талаас авч үзвэл, сургуульд үдийн хоол өгөх нь сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлж болно. Буркина Фасо улсын хөдөө нутгийн хойд хэсэгт өдөр тутам сургуулийн үдийн хоол өгч, гэрт хүнс өгснөөр эмэгтэйчүүдийн сургуульд хамрагдалт нэг жилийн дотор 5-6 хувиар нэмэгдсэн байна.

Сургуульд суурилсан арга хэмжээнүүд эрүүл мэндийн талаар мэдээлэл өгч, зан үйлийг өөрчилж чаддаг. Сургууль дахь ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээнүүд эрүүл мэнд, эдийн засаг, жендэрийн тэгш байдлыг сайжруулдаг. Финланд улсын хувьд сургуулийн үдийн хоолыг суралцахад оруулж буй хөрөнгө оруулалт гэж үздэг бөгөөд насан туршдаа баримтлах хооллох дадал зуршил хэвшүүлэх, хоол хүнсний мэдлэг, сонголтыг дэмжих арга зам гэж үздэг.

Охид, эмэгтэйчүүд чанартай боловсрол эзэмшсэнээр хувь хүн болон нийгэм үр өгөөжийг нь хүртдэг. Боловсролын ачаар

Эмэгтэйчүүд цалин хөлсгүй ажил эрхлэх нь эрэгтэйчүүдтэй харьцуулахад наад зах нь хоёр дахин их байна

Page 20: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

20

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн боломж илүү өргөжин тэлдэг. Бичиг үсэгт тайлагдсанаар эмэгтэйчүүд нийгмийн, хууль ёсны эрх, нийгмийн үйлчилгээний талаар мэдээллийг олж авч чадна. Боловсрол нь мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, ардчилсан үйл явцад оролцох чадварыг сайжруулна. Харин боловсролын түвшин бага байх тусам бэлгийн харилцааны хүчирхийлэлд өртөх эрсдэлт хүчин зүйл илүү өндөр байдаг.

Илүү боловсролтой байх тусам эхчүүд хүүхдүүдээ сайн хооллож, эрүүл байлгах чадвартай байдаг. Иймд эхчүүдийн боловсрол нь үе дамжсан нөлөөтэй бөгөөд гэр бүлийн давуу байдал, нийгмийн хэм хэмжээг өөрчлөхүйц хүчтэй, нөлөөтэй юм. Нигери улсад дахин дөрвөн жил

боловсролд хамрагдсанаар охидын төрөлт хүн тус бүрд нэгээр бууруулна гэж тооцжээ. Бага насны хүүхэдтэй ээжүүдийг дэмжих богино хугацааны сургалт нь хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлд ихээхэн нөлөө үзүүлдэг. Зорилтот бүлэгт чиглэсэн албан бус боловсрол нь эмэгтэйчүүдийн төрөлт, гэр бүл төлөвлөлтөд илүү үр дүнтэй байж болно.

Боловсрол нь эхийн эндэгдлийг бууруулна. Эмэгтэйчүүдийн боловсролыг нэг жилээр нэмэгдүүлэхэд 100,000 төрөлтөөс 174 эхийн эндэгдлийг урьдчилан сэргийлж чадна.

НИЙГМИЙН ХӨГЖИЛ БОЛОВСРОЛД НӨЛӨӨЛӨХ НЬ

Боловсрол нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдгийн адилаар нийгмийн хөгжил мөн боловсролд нөлөөлдөг. Энэ нөлөө хоёулаа эерэгээр нөлөөлж байна. Эрүүл мэнд, хоол тэжээл нь боловсролын тогтолцооны суурийг тавьдаг. Энэ бол хүүхдүүд сургуульд явах, мөн суралцах чадвар, гэр бүлийнх нь хувьд дэмжих үндсэн нөхцөл нь юм. Кени улсад шимэгч хорхой устгах эмчилгээ хийлгэсэн охидын 25% нь бага сургуулийн төгсөлтийн шалгалтыг амжилттай өгжээ. Бага насан дахь хүүхдийн амьдралын нөхцөл цаашдын сурах үе шатыг тогтоодог. Багш нар эрүүл мэндийн чанартай үйлчилгээнд хамрагддаг бол тэдний эзгүй байх, ядрах нь буурдаг.

Ус, ариун цэвэр, эрүүл ахуй, эрчим хүчний хүртээмж нь боловсролд эерэг нөлөө үзүүлдэг. Гана улсад хөдөө нутгийн охидын ус авах хугацааг хоёр дахин бууруулснаар сургуульд хамрагдалт нэмэгдсэн байна. Перугийн хөдөө нутагт цахилгаан эрчим хүчний хангамж 1993 онд нийт өрхийн 7.7% байснаа 2013 онд 70% болж нэмэгдсэнээр хүүхдийн сурах хугацаа нь өдөрт 93 минутаар өсжээ.

БОЛОВСРОЛЫН БА НИЙГМИЙН ЦОГЦ АРГА ХЭМЖЭЭ ШААРДЛАГАТАЙ БАЙНА

Боловсрол дахь жендэрийн үзүүлэлтүүдэд гарч буй ахиц дэвшлүүд жендэрийн тэгш байдал болон тогтолцоотой, бодитой хэрэгжих нь хангалтгүй байна. Тухайлбал, Япон, Бүгд Найрамдах Солонгос Улс зэрэг Азийн орнуудад эмэгтэйчүүдийн боловсролын түвшин нэмэгдсэн хэдий ч боловсролтой ажиллах хүчний хөгшрөлт, зах зээлийн эрэлтийн улмаас эмэгтэй ажиллах хүчний оролцоо хязгаарлагдмал хэвээр байна. Үүний нэгэн адил, эрүүл мэндтэй холбоотой тогтсон зан үйлийг зөвхөн сургалтын аргаар шууд өөрчлөх боломжгүй юм.

Хууль тогтоомжийн өөрчлөлт, ажиллах хүчний бодлого зэрэг өргөн хүрээтэй арга хэмжээнд боловсролыг нэгтгэх, ийм

чиглэлийн бодлого шаардлагатай байгааг онцлон тэмдэглэсэн байдаг. Тэтгэвэр, бэлэн мөнгө тараах, бичил санхүүгийн зэрэг эрсдэл бүхий, эмзэг байдлыг бууруулахад чиглэсэн нийгмийн хамгааллын хөтөлбөрүүд нь ядуурлыг бууруулахаас эхлээд боловсролын хүртээмжийг сайжруулах зэрэг олон талт үр өгөөж өгдөг. Жишээлбэл, гэр бүлд ээлтэй бодлого, уян хатан ажлын цагийн зохион

Нигери улсад боловсролд дахин

дөрвөн жил хамрагдсанаар

охидын төрөлтийг хүн тус бүрд

нэгээр бууруулна гэж тооцжээ

ЗУРАГ 3:Боловсрол, эрүүл мэндийн суурь үйлчилгээ үзүүлж, үр дүнд ахиц гарсан боловч гол сорилтууд тулгарсан хэвээр байна.Нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, боловсрол, эрүүл мэндийн үр дүн, 2000 он ба сүүлийн жилээр:

0

2000latest year

20 40 60 80 100 120 140 160

Gros

s in

take

ra

tio to

the

last

gra

de

of p

rimar

y sc

hool

(%) Low income

Lower middle incomeUpper middle income

High incomeLow income

Lower middle incomeUpper middle income

High incomeLow income

Lower middle incomeUpper middle income

High incomeLow income

Lower middle incomeUpper middle income

High incomeLow income

Lower middle incomeUpper middle income

High incomeLow income

Lower middle incomeUpper middle income

High income

Unde

r-5

mor

talit

y ra

te

(per

1,00

0)

Popu

latio

n w

ith a

cces

s to

non

-sol

id

fuel

(%)

Popu

latio

n w

ith a

cces

s

to e

lect

ricity

(%

)

Popu

latio

n w

ith a

cces

s to

impr

oved

w

ater

sou

rce

(%)

Popu

latio

n w

ith a

cces

s to

impr

oved

sa

nita

tion

faci

litie

s (%

)

Тэмдэглэл: “Сүүлийн жил” нь дараах онууд болно. Үүнд хатуу-бус түлш, цахилгааны хүртээмжийн хувьд 2012 он, бага боловсролын хамрагдалтын хувьд 2014 он, хүүхдийн эндэгдэл, ус, ариун цэврийн байгууламжийн хувьд 2015 он болно.

Эх сурвалж: UIS мэдээллийн сан, Дэлхийн банк

Page 21: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

21

байгуулалт зэрэг нь эмэгтэй ажиллах хүчний оролцоог үргэлжлүүлэн дэмжинэ.

Гүн гүнзгий хэвшин тогтсон жендэрийн буруу ойлголтыг шийдвэрлэхийн тулд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг хамтад нь оролцуулснаар илүү үр дүнтэй байх болно. Бразил улсад “Н буюу Эйч хөтөлбөр” хэмээх залуу эрэгтэйчүүдийн дунд жендэрийн хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэсэн залуучуудын оролцоонд сурилсан кампанит ажил, сургалтыг зохион байгуулсныг дэлхийн 20 гаруй оронд мөнхүү давтан хэрэгжүүлсэн байна.

Бангладеш Улсын Динапурын

асрагчийн сургуулийн хоёрдугаар

дамжааны оюутан

Селина Актер төрсний дараах

асаргаа хичээлийн үед амаржсан

эхийн дүрд тоглож байна.

Фото зураг: Nicolas Axelrod/Ruom

Page 22: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

22

ЭНХ ТАЙВАН

Зөрчил мөргөлдөөн нь боловсролыг сүйрүүлдэг. Сургууль,

багш, сурагчид халдлагад өртөж, нүүлгэн шилжүүлэлтэд өртдөг.

Хэдийгээр зөрчил мөргөлдөөн гарсан ч боловсрол илүү чухал юм.

Сургууль нь өөрсдийн гэрээсээ хүчээр нүүлгэн шилжүүлсэн хүүхэд, тэдний гэр бүлийнхний хувьд аюулгүй газар байна.

Хэрвээ бид сурч боловсорсон бол буу барин тэмцэхийн оронд саналаа өгөх, тайван

замаар жагсаж тэмцэх байсан.

Бид энхийг хүсэж байна.

Яг одоо

ардчиллыг

шаардаж байна.

Хэрвээ бид баримт бичгүүдээ уншиж, хууль ёсны эрхээ ойлгож чадахгүй бол хууль,

шүүхийн тогтолцоонд хэрхэн хандахаа яаж мэдэх вэ?

Хэдийгээр албан ёсоор энхийг тогтоох хэлэлцээр хийгээгүй ч зөв боловсрол нь зөрчил мөргөлдөөнөөс сэргийлж чадна.

Page 23: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

23

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Энх тайван: Улс төрийн оролцоо, энх тайван ба шударга ёсны хүртээмж

Байнгын хүчирхийлэл, зэвсэгт мөргөлдөөн нь хувь хүний аюулгүй, сайн сайхан байдлыг дордуулдаг. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энх тайвныг тогтвортой сахин хамгаалах нь ардчилсан, төлөөллийн байгууллагууд, сайн ажиллагаатай хууль эрх зүйн тогтолцоог шаарддаг. Боловсрол нь улс төрийн оролцоо, тэгш хамруулах, ухуулга нөлөөлөл, ардчиллын гол бүрэлдэхүүн хэсэг юм. Боловсрол нь мөргөлдөөнд хувь нэмэр оруулж болох боловч мөн зөрчлийг бууруулах буюу арилгаж чадна. Боловсрол нь энх тайвныг тогтоох болон эсхүл түүнийг үл хайхарснаас үүдсэн сөрөг үр дагаврыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Боловсролын талаар иргэний нийгмийн байгууллагуудын санаачлагууд нь эмзэг, тусгаарлагдсан хүмүүст хууль зүйн тусламж авахад нь тусалж чадна.

БОЛОВСРОЛ, БИЧИГ ҮСЭГТ ТАЙЛАГДАЛТ НЬ УЛС ТӨРИЙГ ИЛҮҮ ОРОЛЦООТОЙ БОЛГОНО

Улс төрийн гол удирдагчид, улс төрийн системийн үйл ажиллагааны тухай мэдлэгийг боловсрол түгээж, нэмэгдүүлдэг. Хувь хүмүүсийн хувьд саналаа өгөх, бүртгүүлэх, саналын ач холбогдлоо ойлгох, сонгуулийн үр дүнг сонирхох зэрэг мэдээлэл, чадвар шаардлагатай байдаг. Баруун Кенид улс төрийн талаар тусгаарлагдсан угсаатны бүлгийн охидыг дунд сургуульд сургах, улс төрийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байв. Пакистанд 2008 оны сонгуулийн өмнө сонгогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх кампанит ажил өрнүүлснээр эмэгтэйчүүдийн санал хураалтын оролцоог 12 хувиар нэмэгдүүлсэн байна. Нигери улсын хувьд 2007 оны сонгуулийн өмнө хүчирхийллийн эсрэг кампанит ажил явуулснаар сонгуулийн үеийн айлган сүрдүүлэлтийг бууруулж, сонгогчдын оролцоог 10 хувиар нэмэгдүүлж чаджээ.

Сайн боловсрол нь хүмүүс илүү шүүмжлэлтэй сэтгэлгээтэй, улс төрийн оролцоотой байхад, мөн эмзэг бүлгийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлдэг. Маргаантай сэдвүүдийг хэлэлцүүлж, суралцагчдын үзэл бодлыг сонсож, өөр өөр байр сууриа илэрхийлэх боломжийг олгодог нээлттэй сургалтын орчин, сайн боловсруулсан Иргэний боловсролын хөтөлбөртэй бол сурагчид улс төрд илүү оролцох болно. 35 орныг хамруулан хийсэн судалгаагаар анги танхимын хэлэлцүүлгийн нээлттэй байдал нь иргэний оролцоог нэмэгдүүлэх сэдлийг төрүүлдэг байна. Израиль, Итали зэрэг улсад нээлттэй, оролцоот сургалтын уур амьсгал нь сурагчдыг илүү иргэний болон улс төрийн оролцоотой болоход нь тусалдгийг харуулсан байна.

Мөн сайн боловсрол ба үндэсний, орон нутгийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо нь хоорондоо нягт уялдаатай байдаг. Улс төрийн болон нийтийн албан дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл их байх тусам эмэгтэйчүүдэд эерэг үлгэр дууриал үзүүлж, тэдний сурч боловсрох хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх замаар боловсрол дахь жендэрийн тэгш бус байдлыг багасгах болно. Энэтхэгийн хамгийн том 16 мужид дүүргийн засаглалын үйл ажиллагаанд оролцох эмэгтэйчүүдийн тоог 10 хувиар нэмэгдүүлснээр охидын боловсролд томоохон нөлөө үзүүлж, бага сургуулийг бүрэн дүүргэх явдал бараг 6 хувиар өссөн байна.

Боловсрол нь эсэргүүцэл, ажил хаялт, жагсаал цуглаан, хамтран ажиллахаас татгалзах, эрхийг сэргээн эдлүүлэх зэрэг хүчирхийллийн бус иргэний хөдөлгөөний арга хэлбэрээр дамжуулан хөгжлийн үйл явцад сэтгэл дундуур байгаа иргэдийн санаа бодлыг чиглүүлдэг. Сүүлийн 55 жилийн хугацаанд 106 оронд өндөр боловсрол бүхий угсаатны бүлгүүд хүчирхийллийн бус эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсон байна.

Чанартай, сайн боловсролд бүх нийтээр тэгш хамрагдах боломжтой байх нь ардчилсан байгууллага, үйл ажиллагааг илүү сайн дэмждэг. 1870-2000 оны хооронд ардчилсан дэглэмрүү шилжиж байгаа шилжилтийн тэн хагас нь бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр улс орнуудад болжээ.

БОЛОВСРОЛ БА МӨРГӨЛДӨӨН: ЦОГЦ ХАРИЛЦАА

Сайн боловсрол дутмагийн улмаас ядуурал, ажилгүйдэл, итгэл найдваргүй болох бөгөөд улмаар зэвсэгт бүлэгт элсэн ажиллах тохиолдол бий. Сьерра Леон улсын боловсролгүй залуусаас зэвсэгт бүлэглэлд татагдан орсон тоо нь тухайн улсын дунд сургууль төгссөн залуустай харьцуулахад ес дахин их байжээ. Боловсролын салбар дахь тэгш бус байдал уг асуудлыг улам хурцатгаж байна. 50 гаруй жилийн турш 100 орчим улсаас авсан мэдээллээс үзвэл боловсрол дахь өргөн хүрээний ялгаатай байдал нь зөрчилдөөний уг сурвалж болох магадлалтай нь тогтоогджээ. Гэвч боловсрол бол бүх өвчнийг анагаагч биш юм. Боловсролын түвшин нэмэгдсээр байгаа боловч хөдөлмөрийн зах зээл зогсонги байдалд орж, бүтэлгүйтэл байсаар байна.

1870-2000 оны хооронд ардчилсан дэглэмрүү шилжиж байгаа шилжилтийн тэн хагас нь бичиг үсэг тайлагдалтын түвшин өндөр улс орнуудад болжээ

Page 24: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

24

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Сургуулиуд алагчлал, ялгаварлал, үл хүлцэн тэвчих, түүхийн гажуудлыг дэвэргэх нь хүчирхийллийг үе дамжуулан гаргах үндэслэл болж байна. Олон улс оронд сургалтын хөтөлбөр, сургалтын материал нь нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг бататгах, улс төр, нийгмийн гомдлыг даамжруулж байгаа нь харагдсан байна. Руанда улсад 1962-1994 оны боловсролын бодлого, хөтөлбөрт хийсэн шинжилгээгээр Хүтү, Түци хүмүүсийг тусгай бүлэг болгон ангилах, гадуурхах байдалд зохих хувь нэмэр оруулсан болохыг тогтоожээ. Боловсрол дахь хэлний ялгаа томхон гомдол, зөрчлийн эх сурвалж байж болох юм.Зэвсэгт мөргөлдөөн нь боловсрол дахь хөгжил дэвшлийн хамгийн том саад тотгорын нэг юм.

Зөрчилдөөнд нэрвэгдсэн орнуудад бага сургуулийн насны 21.5 сая хүүхэд (нийт хүүхдийн 35%), дунд боловсролын насны 15 сая орчим өсвөр насныхан (хүүхдийн 25%) сургууль завсардсан байна. Сири улсад 2013 онд хагас сая хүүхэд сургуульд хамрагдаагүй байна. Сургуулийг цэргийн зориулалтаар ихэвчлэн ашигладаг. Багш нарт аюул тулгарч байна. Колумби улсад 2009-2013 онд 140 багш бусдын гарт амиа алджээ. Хүүхдийг зэвсэгт бүлэглэлд татан оролцуулах явдал гарсаар байна.

Дүрвэгсэд нь боловсролын тогтолцоонд томоохон сорилт болж байна. Дүрвэгч хүүхэд, өсвөр үеийнхэн дүрвэгч бус үе тэнгийнхэнтэйгээ харьцуулахад сургуулиас завсардах байдал тав дахин өндөр байна. Зарим дүрвэгчдийн хуаранд сурагч-багшийн харьцаа маш өндөр буюу 70:1, мөн багш нарын олонх нь мэргэшээгүй байна.

Угсаатны болон шашны бүлгүүдийн хоорондын ялгаатай байдлыг шийдвэрлэхэд боловсрол тусалж чадна. Харин сургуулиуд сургалтын хөтөлбөр, төрөлжилтийн одоогийн байдлаа хадгалахыг эрмэлзсээр байгаа бол тэд ялгаварлан гадуурхах хандлагыг улам архагшуулах болно. Босни болон Герцеговины сургуулиуд 1996 оны мөргөлдөөний дараагаас эхлэн угсаатан болон хэлээр тусгаарлагдсан хэвээр байна. Сургалтын агуулга нь зөрчилдөөний дараах бүлгүүд хоорондын харилцаанд туслах эсхүл саад болохуйц байдаг. Гэхдээ аливаа сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн амжилттай байх эсэх нь хүсэл зориг, оролцоо бүхий мэргэшсэн багш нарын боломжоос хамаарна.

Сайтар боловсруулсан албан, албан бус энх тайвны боловсрол нь сурагчдын дундах хүчирхийлэл, дээрэлхэлт болон мөргөлдөөнд оролцох оролцоог багасгаж чадна. Олон улсын түвшинд энх тайвныг тогтоох асуудлын хөтөлбөрт боловсролыг зайлшгүй оруулах хэрэгтэй ч аюулгүй байдлын асуудалд ямагт тэргүүлэх ач холбогдол өгөх хандлагатай байдаг. 1989-2005 оны хооронд гарын үсэг зурж, олон нийтэд ил болсон Энхийг тогтоох 37 гэрээний 11-д нь боловсролын талаар огт дурдаагүй байна.

ЗӨВ ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦОО БИЙ БОЛГОХОД БОЛОВСРОЛ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Тогтвортой энх тайван бүхий нийгэмд үйл ажиллагаа нь тогтсон хууль эрх зүйн тогтолцоо чухал ач холбогдолтой. Гэвч олонх иргэдийн эрх зүйн тогтолцоонд хандах мэдлэг, чадвар ихээхэн дутагдалтай байдаг. Хуучин Югославын, Македоны бүгд найрамдах улсад 2011 онд хийсэн Шүүхийн хэрэглэгчдийн судалгааны үр дүнгээс үзэхэд бага боловсролтой иргэдийн дөнгөж 32% нь шүүхийн тогтолцоо, түүний шинэчлэлийн талаар сайн буюу хэсэгчилсэн мэдээлэлтэй байжээ. Харин энэ үзүүлэлт дээд боловсролтой иргэдийн хувьд 77% байжээ. Олон нийтэд түшиглэсэн сургалтын хөтөлбөрүүд нь иргэд ялангуяа эмзэг бүлгийн гишүүд хууль ёсны эрхээ ойлгож мэдэхэд туслах болно.

Энэ хүрээнд шүүхийн, хууль сахиулах байгууллагын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх нь нэн чухал билээ. Сургалт, чадавхийг бэхжүүлэх ажил хангалтгүй бол шударга ёсыг тогтоон барих, үр дүн гаргахад удааширч, буруудах, эсвэл бармт нотолгоо цуглуулалт, хуулийн хэрэгжилт хангалтгүй, эцэст нь хүчирхийлэл хэрэглэхэд ч хүргэж болзошгүй юм. Тухайлбал, Гайти улсын үндэсний цагдаагийн газарт НҮБ-ын элсэлтийн сургалтын долоон сарын хөтөлбөрөөр сургалт хийснээр сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн итгэл даахуйц төрийн байгууллагын жагсаалтын хамгийн адагт байхаа больсон билээ.

ЗУРАГ 4:Дүрвэгч хүүхдүүдийн боловсролын нөхцөл байдал маш их ялгаатай байна. Бага, суурь боловсролд хамрагдалт, сонгосон орнууд дахь сонгосон

дүрвэгчдийн байрлалд, 2014 он

Keny

a

Paki

stan

Bang

lade

sh

Chad

Mal

aysi

a

Suda

n

Ugan

da

Ethi

opia

Sout

h Su

dan

Yem

en

Rwan

da

Iran,

Isl.

Rep

Egyp

t

Enro

lmen

t rat

es (%

)

Primary

Secondary

100

90

80

70

60

50

40

30

20

10

0

Эх сурвалж: НҮБДДКГ-ын 2014 оны мэдээлэлд тулгуурлан БХШДТ боловсруулах багийн хийсэн шинжилгээ (2016)

50 гаруй жилийн турш 100 орчим улсаас авсан мэдээллээр боловсрол дахь өргөн хүрээний ялгаатай байдал зөрчилдөөнд хүргэх магадлалтай

Page 25: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

25

Борно мужийн Майдугури хотын Ерва бага

сургуулийн нурж сүйдсэн сургуулийн цонхоор

харж буй хүүхдүүд. Уг сургууль Боко Харам

бүлгийн 2010, 2013 оны халдлагад өртөж эвдэрч

сүйджээ. Уг сургууль,1915 онд байгуулагдсан,

зүүн хойд Нигерийн хамгийн анхны бага

сургууль байсан юм.

Фото зураг: Беде Шеппард/Хүний эрхийн хяналт

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Page 26: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

26

БАЙРШИЛ

Хотууд маш хурдан хөгжиж, өөрчлөгдөж байна, ялангуа ядуу

буурай орнуудад

Хүмүүс ихэнхдээ илүү сайн боломжуудыг хайж, хотуудруу нүүдэг. Гэвч тэдгээр хүмүүс

үйлчилгээнд хэт их ачаалал өгдөг.

Хүмүүс энд ажлын байртай болох, улмаар хотуудыг амьдрахад улам бүр таатай

болгоход боловсрол тусалдаг.

Бид хотыг илүү ногоон хот болгохын төлөө сургаж, боловсруулж чадах уу?

Ер нь ямар төрлийн боловсрол гэмт хэрэг, ялгаварлан гадуурхалтыг бууруулж, илүү сайн

сайхан нутаг орныг бүтээж чадах вэ?

Ялангуяа хотын захирагчид, хот төлөвлөгчид бидний юу хүсэж байгааг сайн

сонсох

Page 27: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

27

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Байршил: Хотууд ба хүн амын суурьшил

Хотжилт нь өнөөдрийн хүн ам зүйн тодорхойлох чиг хандлагын нэг бөгөөд дэлхийн хүн амын тэн хагас нь хот, хот суурин газарт амьдарч байна. 2050 он гэхэд хот суурин газрын хүн амын өсөлт нь орлого бага хотуудад ихээхэн өндөр болно гэсэн таамаглал гаргажээ. Дэлхийн боловсролын хяналт үнэлгээний тайланд хотууд, хотжилт нь боловсролд хэрхэн нөлөөлдөг хийгээд боловсрол нь хотжилтын асуудалд хэрхэн нөлөөлж байгааг авч үзэх болно.

Хотууд дахь өөрчлөлтийн хурд хийгээд цар хүрээ нь сайн засаглал, уян хатан байдал, инновацийг шаардаж байна. Сурч боловсрох эрх, хэрэгцээ нь хотын хүн амын өөрчлөлттэй нийцэж буй тул боловсролыг хот төлөвлөлтийн бодлогод нэгтгэх хэрэгтэй юм. Гэвч хот төлөвлөлтийн өргөн хүрээний хэлэлцүүлэгт боловсролын салбарын асуудлууд бараг хөндөгдөхгүй байна. Боловсролын оролцогчид, хотын удирдлагуудын хувьд хотын ирээдүйн талаарх хэлэлцүүлэгтээ боловсролын талаарх нээлттэй орон зайг оруулах талаар нөлөөлөл, манлайллын арга хэмжээ авч хэрэгжүүлэх хэрэгтэй.

БОЛОВСРОЛЫН ТӨЛӨВЛӨЛТӨД ХОТУУД НӨЛӨӨЛӨХ НЬ:

Дэлхийн хэмжээнд авч үзвэл, хотжилтын өсөлтийн тэн хагас нь хүн амын жам ёсны өсөлт, үлдэх хагас нь хөдөөгөөс хотыг чиглэсэн шилжин суурьшилт болж байна. Ийм өсөлт нь суурь боловсрол, насан туршийн боловсрол, чадвар дээшлүүлэх, багш нарын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэхийн хамт, ядуучууд, шилжин суурьшигчид, дүрвэгсэд нарын дунд боловсролоор дамжуулан нийгмийн нэгдмэл байдал, соёлын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх байдлыг бий болгоно.

Бага орлоготой орнуудын хот суурины оршин суугчдын гуравны нэгээс илүү нь хотын төвийн болон хотоос алслагдсан хэсэг дэх ядуусын хороолол, дагуул хотуудад амьдарч байна. Ядуусын хорооллын нөхцөл байдал өөр өөр боловч ихэнх нь боловсрол зэрэг суурь үйлчилгээ муу байдгаараа адил төстэй юм. Уганда улсын 12 хотууд дахь 130 ядуусын хорооллоос авсан мэдээллээс үзэхэд ихэнх газруудад сургуулиуд байгаа боловч судалгаанд оролцогчид төрийн өмчийн сургуулиудын тоо, хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн байна.

Ажил эрхлэхээр хот руу шилжин ирэгсэд албан бус эдийн засаг дахь мөлжлөг, ялгаварлан гадуурхалт, хэлний бэрхшээл, ажилгүйдэл зэрэг бэрхшээлүүдтэй нүүр тулдаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд чадварыг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай.

Дэлхий дахинаа дүрвэгсдийн хямрал гүнзгийрч байгаа тул хүчээр нүүлгэн шилжүүлэлтэд өртсөн хүүхэд, залуучуудыг хүлээн авахын тулд хотуудын боловсролын тогтолцоо нь тэдгээр хүүхдийг урт хугацааны турш нэгтгэх, дэмжлэг үзүүлэх ёстой. 2014 оны сүүлийн баримтаар, 10 дүрвэгсэд тутмын 6 нь хот суурин газарт амьдарч байна. Дэлхийн нийт дүрвэгсдийн талаас илүү хувь нь 18 нас хүрээгүй байна Турк улс дахь Сирийн дүрвэгч хүүхдүүдийн 85% нь түр хуаран дахь сургуульд суралцаж байгаа бол бусад хот суурин газрын хүмүүсийн 30% нь л сургуульд суралцдаг байна.

БОЛОВСРОЛ НЬ ХОТУУДЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГЭМ,БАЙГАЛЬ ОРЧИНД ЗОХИХ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ...

Сайн чанар бүхий бага, дунд боловсрол, дээд боловсрол дахь хамрагдалтын хувь өндөр байх нь инновацийг хөгжүүлэх, мэдлэгийн эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх үндэс суурь болдог. Хотууд нь дээд боловсрол, ур чадвар, авьяас, мэдлэг, инновацийн дэлхийн төвийн байрлалд өөрсдийгөө байршуулсны үр дүнд хүмүүн капитал, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татдаг. БНХАУ-ын мега хот болох Шанхай нь авъяас чадварыг өргөн хүрээнд татсанаар арван жилийн хугацаанд 100,000 гаруй төгсөгч, коллежийн боловсролтой ажиллах хүчний тоог хоёр дахин нэмэгдүүлж чаджээ. Стэнфордын их сургуулийн мэдээлснээр тус сургуулийн төгсөгчид нь Калифорни орчмын нутагт 18000 компанийг байгуулсан нь дэлхийн эдийн засагт чухал нөлөө үзүүлсэн байна.

Бага орлоготой улс орнуудын хөдөлмөр эрхлэлт, орлогын гол эх үүсвэр нь албан бус ажил эрхлэлт бөгөөд мөн эдийн засгийн хямралын үед өндөр орлоготой орнуудын эдийн засгийн чухал ач холбогдол бүхий ажил олгогч болдог. Хотын эдийн засагт албан бус ажил эрхлэлтийг хүлээн зөвшөөрч, хамруулснаар томоохон хотуудад хөгжил цэцэглэлт, нийгмийн оролцоог хангаж чадна.

2014 оны сүүлийн тоо баримтаар, 10 дүрвэгсэд тутмын 6 нь хот суурин газарт амьдарч байна. Дэлхийн нийт дүрвэгсдийн талаас илүү хувь нь 18 нас хүрээгүй байна

Page 28: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

28

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Боловсрол нь нийгмийн хувьд маш эерэг үр нөлөөтэй бөгөөд ялангуяа гэмт хэргийг бууруулдаг. Англи, Уэльс (Их Британи) сургуульд заавал хамрагдах урт хугацааны бодлого нь гэмт хэрэг, хүчирхийллийг бууруулахад гол түлхэц үзүүлжээ. Мөн АНУ-д бага насны хүүхдийн боловсролд ихээхэн хөрөнгө оруулснаар насанд хүрэгчдийн дунд гэмт хэргийг бууруулсан урт хугацааны үр нөлөө үзүүлжээ.

Боловсрол нь хотууд дахь байгаль орчны талаарх мэдлэг ойлголт болон үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж чадна. Автобус болон дугуйн нийтийг хамарсан замын хөдөлгөөнд боловсролын арга, зааврууд ихээхэн чухал нөлөөлж байжээ. Нигер улсын Лагос мужид нийтийн тээврийн шинэ тогтолцооны талаар өргөн хэмжээний мэдээлэл харилцааны аян өрнүүлснээр хэрэгжилтийг богино хугацаанд нэвтрүүлжээ. Дани, Герман, Нидерланд зэрэг дугуйн хэрэглээ бүхий улс, хотуудад хүүхдүүд энэ асуудлаар бага наснаасаа эхлэн сургалт авах боломжтой байдаг ажээ.

... ХОТЫН ТЭГШ БУС БАЙДАЛД МӨН НӨЛӨӨЛДӨГ

Нийгмийн ялгарал, давхраажилтыг хурдасгахад боловсрол нөлөөлөөгүй болохыг харуулахын тулд засгийн газар нь нийгмийн зохицол уялдааг хангах, хотын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхүйц үйл ажиллагааны тэнцвэрийг хангах ёстой.

Хот, хөдөөгийн хооронд байдгийн адилаар хот дотроо боловсрол дахь тэгш бус байдал ихээхэн байсаар байна. Хот газар байхын давуу талууд нь тэгш бус байдлыг анхаарч чадахгүй байгаа бодлогын алдаанд харагдаж байна. Сайн багш нарыг жигд хуваарилахгүй байх зэрэг алагчилсан бодлого, арга хэмжээ нь тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлдэг. Чили улсын Консепшн метрополитеан бүсэд сургуулиудын хооронд чанарын ялгаатай байдал өндөр байгаа нь тогтоогджээ. Муу засаглал бүхий нутгийн хувийн сургуулиуд нь тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж байна. Сургуулийн сонголт буюу эцэг эх нь хувийн буюу төрийн сургууль, захиалгат болон бусад төрийн бус сургуулийг сонгож буйн шалтгаан болон үр дагавар нь хүн амын давхраажилт ажээ.

Боловсрол дахь тэгш бус байдал нь сөрөг хандлагаар батжиж байдаг. Багш нар цагаач, дүрвэгчдийн хүүхдүүдтэй ялгаварлаж харьцдаг нь тэдний нийгмийн тусгаарлалтыг улам нэмэгдүүлдэг. Шанхай хотын нэгдүгээр ангийн багш нар цагаач гэр бүлийн сурагчид хэдий төрөлх хэлээрээ суралцаж байвч ангийн дунджаас доогуур амжилт үзүүлдэг гэж тэмдэглэсэн байна. Хэрвээ сургуулийн түвшинд тэгш бус байдал, хүчирхийлэл байгаа бол нийгмээс ялгаварлагдах байдлыг улам бүр батжуулдаг.

Арьс, үндэс угсааны, нийгмийн гарлын ялгаанд үндэслэн төрөлжих байдал АНУ, Европын хотууд болон арьсны харилцааны асуудал бүхий Өмнөд

Африк зэрэг оронд боловсролын тогтолцооны нэгэн өвөрмөц шинж болдог. Боловсролд суурилсан төрөлжилт нь өндөр технологийн болон мэдлэгт суурилсан томоохон хот сууринд илүү гүнзгий илэрдэг. АНУ-ын томоохон 30 хотуудын 90 хувьд их болон бага орлоготой өрхүүдийн хоорондын ялгаатай байдал нэмэгдсээр байна. Европын том 13 хотод хийсэн судалгаагаар өндөр боловсрол бүхий хүн ам нь мэдлэгт тулгуурласан аж үйлдвэрлэлийн өсөлтийг цэнэглэснээр нийгэм, эдийн засгийн ялгаатай байдал гүнзгийрсэн нь тогтоогджээ.

ЗУРАГ 5 :Хөгжиж буй орнуудад хот хөдөөгийн ялгаа байдаг хэдий ч хот дотор ялгаа илүүтэй байна. Байршил (хот-хөдөө) ба баялаг (дээд ба доод) баялагт үндэслэсэн ялгаа, бага дунд боловсрол дүүргэлтийн үзүүлэлт

Cam

bodi

a

10090

80

70

60

5040

30

2010

0

бага

дун

д су

ргуу

ль т

өгсс

өн ү

зүүл

элт

Paki

stan

Hond

uras

Nep

al

Indi

a

Suda

n

Syria

n A.

R.

Phili

ppin

es

Thai

land

Egyp

t

Viet

Nam

Jord

an

Pale

stin

e

Urban rich

Rural rich

National

Rural poor

Urban poor

Эх сурвалж: Хүн ам зүй, эрүүл мэнд, олон үзүүлэлттэй кластер судалгаа, үндэсний өрх гэрийн судалгааны мэдээлэлд үндэслэн БХШДТ боловсруулах багийн хийсэн шинжилгээ (2016)

Page 29: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

29

БОЛОВСРОЛ, НАСАН ТУРШИЙН СУРАЛЦАХУЙ НЬ ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ХОТУУДЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ДЭМЖИНЭ

Боловсрол нь өөрийн цогц хүчин чармайлтын хүрээнд хот төлөвлөлтөд нөлөөлөх бүрэн боломжтой. Берлин хотод боловсрол сургалт, ажлын байр нэмэгдүүлэх арга хэмжээ бүхий “нийгмийн нэгдмэл хот” гэх хөршийн менежментийн төслийг эхлүүлсэн байна.

Амьдрахад тохиромжтой орчин бүрдүүлэхийн тулд хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд салбарууд дунд үр дүнтэй ажиллах боломжтой байхуйцаар олон талт сургалтыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай. Олонх улс орнуудад хот төлөвлөлтийн сургууль, сургалтын хөтөлбөрүүд харьцангуй хязгаарлагдмал байна. Энэтхэг улсад 100000 оршин суугч тутамд 1 төлөвлөлтийн мэргэжилтэн ажилладаг бол АНУ болон Канадад 5000 хүн тутамд 1 төлөвлөгч ноогдож байна.

Эмзэг бүлгийн хэрэгцээ шаардлагыг мэдэрсэн, боловсролд суурилсан оролцооны хандлага нь хот төлөвлөлт, түүнтэй холбогдох шийдвэр гаргалтыг сайжруулдаг. Ядуу хорооллууд олон улсын сүлжээ байгууллага нь өөрийн гишүүддээ тэгш бус байдлыг баримтжуулж, орон нутгийн засаг захиргаанаас зөв, чанартай үйлчилгээ шаардахад нь дэмжлэг үзүүлдэг ажээ. Африкийн төлөвлөлтийн сургуулиудын холбоотой хамтран хот төлөвлөлтийг оршин суугчдын албан бус төвлөрөлтэй холбох талаар хүчин чармайлт гаргажээ.

Мэдээлэл бүхий хотын удирдагчид боловсрол, насан туршийн суралцахуйг үр дүнтэй ашиглах замаар хотыг өөрчлөх боломжтой. Колумбийн Меделлин хотын захирагч боловсролд суурилсан нийгмийн өөрчлөлтийн стратегийг үр дүнтэй хэрэгжүүлж, дэлхийн хамгийн их хүчирхийлэлтэй хотыг өөрчилж чаджээ. Хотууд өсөж хөгжихийн хирээр орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, тогтвортой, тэгш хамруулсан хотыг байгуулахын тулд боловсролын арга барилаа онцгойлон авч үзэх хэрэгтэй.

Энэтхэг улсад 100000 оршин суугч тутамд 1 төлөвлөлтийн мэргэжилтэн ажилладаг бол АНУ болон Канадад 5000 хүн тутамд 1 төлөвлөгч ноогдож байна

Бразилийн хөдөөгөөс хотруу чиглэсэн их

хэмжээний шилжилтийн үр дүнд үүссэн

Рио де Жанейро дахь төвлөрөл

Фото зураг: Анна Спиц/БХШДТайлан

Page 30: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

30

ТҮНШЛЭЛ

Энд ярьж буй зүйл сайхан сонсогдож байна. Гэвч боловсрол ихээхэн зардал шаарддаг. Энэ бүгдэд шаардагдах хөрөнгө мөнгийг хаанаас гаргах вэ?

Юуны өмнө Засгийн газар татварын бодлогоор дамжуулан илүү их санхүүжилт босгох ёстой. Үүнтэй зэрэгцэн татварын тогтолцоог зөв ойлгоход нь боловсрол

хүмүүст туслах болно.

Үүний дараа ч их мөнгө дутагдана. Бидний хийх

зүйлс их, наад зах нь 39 тэрбум ам.доллар

шаардлагатай.

Боловсролын салбар дахь олон улсын зээл тусламжийг

нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ нь оргилдоо хүрч байсан

2010 оноос хойш 1.2 тэрбум ам.доллараар буураад байна.

Мөн зээл тусламжийг хэрхэн зөв, ухаалаг зарцуулах вэ гэдгийг бодох цаг болсон. Ялангуяа

зөрчилдөөний улмаас хүүхдүүд сургуульд сурч чадахгүй улс

орнуудад нэн тэргүүнд туслах ёстой.

Санхүүжүүлэгчид, бас улс төрчид ухаалаг байж, хамтарч ажиллах ёстой. Ялангуяа зардлыг давхардуулан гаргаж болохгүй

Тиймээ, хамгийн гол зүйл бол түншлэл, хамтын ажиллагаа юм. Дээрх зорилтуудыг

хангахын тулд бид бүгд хамтран ажиллах нь чухал.

Page 31: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

31

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Түншлэл: ТХЗ 4 ба бусад зорилтуудыг хангах нөхцлийг бүрдүүлэх нь

2030 хөтөлбөр нь өнөөгийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны сорилтууд салшгүй бөгөөд нэгдмэл, цогц хариу арга хэмжээ шаарддаг гэж үздэг. ТХЗ 17 нь Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахын тулд дэлхий дахины түншлэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг уриалан дууддаг. Үүний зорилтууд нь хангалттай санхүүжилт босгох, бодлогын уялдаа холбоог хангах, олон талт түншлэл өрнүүлэх зэрэгт илүүтэй хамтран ажиллах хэрэгцээтэй байна.

САНХҮҮЖИЛТ

Уг тайлан боловсруулах баг 2030 он хүртэл бага болон дундаас бага орлоготой орнуудын бүх хүүхэд, өсвөр үеийнхэн сургуулийн өмнөхөөс эхлэн бүрэн дунд боловсрол эзэмших боломж бүрдүүлэхэд нэг жил тутамд 149-340 тэрбум ам.доллар шаардлагатай болохыг тооцоолжээ. 2015 оны долоодугаар сард Хөгжлийн төлөө боловсролын Ослогийн дээд чуулганы үед Дэлхийн боловсролын санхүүжилтийн олон улсын комисс нь Боловсролын талаар шинэ Компакт (гэрээ) байгуулж, боловсрол дахь санхүүжилтийн зөрүүг хангах, дотоодоос хөрөнгө босгох арга хэмжээ авч ажиллахыг уриалжээ. Боловсрол 2030 Үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролд зарцуулах дотоодын санхүүжилтын талаар 2 босго тавьсан нь Үндэсний нийт бүтээгдэхүүний (ҮНБ) 4-6 хувь, төсвийн зарцуулалтын 15-20 хувь болно.

Дотоодын хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэх нь нэн чухал юм. Бага орлоготой орнуудын татварын харьцаа ҮНБ-ний 15 хувиас доогуур байдаг бол хөгжиж буй орнууд 15 хувь, хөгжилтэй орнуудад уг үзүүлэлт 26 хувьтай байдаг. Иймд ядуу буурай орнуудын татварын харьцааг нэмэгдүүлэхийн тулд олон улсын болон дотоодын хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Боловсрол нь татвар төлөгчдийн үйл байдал, нийцэл, зохицлыг бий болгоно. 1996-аас 2010 оныг хүртэл 123 орныг хамруулан хийсэн судалгаагаар татварын орлого буурсан нь бичиг үсгийн боловсролтой холбоотой ажээ. Хэдийгээр өндөр боловсролтой хүмүүс татвараас олонтоо зайлсхийсэн боловч татвартай холбогдох зөв хандлага боловсролтой шууд холбоотой байжээ. Латин Америкийн 9 оронд боловсролын яамд, татварын албадын хамтын хүчин чармайлтаар сургалтын хөтөлбөртөө татварын боловсролыг нэмж оруулжээ.

Татвараас зайлсхийх, нуун дарагдуулах нь дэлхий нийтийн үүрэг хариуцлагыг шаардаж байна. Саяхан хийгдсэн тооцооллоор бага орлоготой орнууд оффшор хөрөнгө оруулалтаар дамжиж буй үндэстэн дамнасан татвараас зайлсхийх байдлын үр дүнд жил бүр ойролцоогоор 100 тэрбум ам.доллар алдаж байна. Бага орлоготой орнууд алдсан татвараа эргүүлэн авахын тулд татварын урамшуулал, гэрээ байгуулах, бизнесийн байгууллагуудын шийдвэрийг хэрхэх зэрэг асуудлаар олон улсын болон дотоодод хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулах хэрэгтэй.

Олон орон боловсролыг дэмжих зорилгоор төсвийн зардлаа дахин хуваарилдаг. Үүнд газрын тосны бүтээгдэхүүнд олгох татаасыг авах болон боловсролын сангууд байгуулах арга замыг илүү чухалчлан үздэг. Индонези улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний татвар хураамжийг өөрчилснөөр 2005-2009 оны хооронд боловсролын талаарх төсвийн зарцуулалтаа 60 илүү хувиар нэмэгдүүлж чаджээ.

Дотоодын хөрөнгө нөөцийг сайтар төвлөрүүлсэн ч жил тутам 39 тэрбум ам.доллар дутагдсан хэвээр байна. Бага орлоготой орнуудад олон улсын зээл тусламжийг үргэлжлүүлэн олгох хэрэгтэй байна. Гэвч боловсролын тусламжийн хэмжээ 2013-2014 онд 600 сая ам.доллараар буураад байна. Энэ нөхцөл байдалд дараах гурван хувилбарыг сонгон хэрэгжүүлэх боломжтой. Үүнд: олон улсын механизмыг ашиглан боловсролд нэмэлт санхүүжилт босгох, дотоодын нөөцийг нэмэгдүүлэх үндэсний байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэхэд тусламжийн зохих хэсгийг чиглүүлэх, боловсролын хэрэгцээ шаардлага өндөр улс орнуудад тусламжийг чиглүүлэх зэрэг болно. Үүний дараагаар мөн сайжруулах ёстой олон асуудлууд байна. Боловсролд эрт хөрөнгө оруулах тусам үр өгөөж илүү боловч 2014 оны байдлаар бага насны хүүхдийн халамж боловсролд 106 сая ам. доллар зарцуулсан нь дунд боловсролд зарцуулснаас 3 хувиар бага байна.

БОДЛОГЫН УЯЛДАА ХОЛБОО

Тогтвортой хөгжилд тулгарч буй сорилтуудыг даван туулахад салбар дагнасан хандлага хангалтгүй юм. Тогтвортой хөгжлийн зорилтууд нь өргөн хүрээг хамрах учир салбар дундын хандлагыг шаарддаг билээ. Боловсролын хувьд салбар хоорондын арга хэмжээ нь сургуулийн үдийн хоол болон эрүүл мэнд, бага насны хүүхдийн хөгжил, чадвар нэмэгдүүлэх ба амьжиргаа дээшлүүлэх сургалт зэргээр цогц санаачлагууд байдаг.

Үндэсний хэмжээнд олон салбарыг хамруулсан төлөвлөлт нь улс төрийн хүсэл зориг, байгууллагын чадавхи, хангалттай чадавхи, мэдээллийн сан зэргийг чухалчилж үздэг. Нигер улсад өрийн сангуудыг Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх зорилгоор орон нутаг дахь боловсрол, эрүүл мэнд, эрүүл ахуй, усан хангамжийн үйлчилгээг дэмжихэд ашиглаж байжээ. Колумб улсын үндэсний хөгжлийн бодлогод боловсрол, энх тайван, тэгш боломжийг бүрдүүлэх нь Ерөнхийлөгчийн тэргүүлэх бодлого хэмээн заахын хамт 2025

Бага орлоготой орнууд үндэстэн дамнасан татвараас зайлсхийх байдлын үр дүнд жил бүр ойролцоогоор 100 тэрбум ам.доллар алдаж байна

Page 32: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

32

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

он гэхэд Латин Америкт хамгийн өндөр боловсролтой улс болох зорилт дэвшүүлжээ.

Засгийн газрын байгууллагууд өөрсдийн хариуцсан салбарын хүрээнд бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиг үүрэгтэй хэдий ч зохицуулалт, хамтын ажиллагааны хувьд бэрхшээлтэй тулгардаг. Сайтар боловсруулсан үндэсний төлөвлөгөө нь ядуу буурай улс орнуудад дэг журам сахиулахаас бусад үед боловсролыг санхүүжүүлэх төлөвлөгөө, төвлөрсөн бус төлөвлөлт, санхүүжилтийн тогтолцоо, мөн салбар хоорондын интеграцийг хангахад чиглэсэн байдаг.

ТХЗ-уудын хэрэгцээ шаардлагыг нэгдмэл цогц байдлаар хангах хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэхдээ санхүүжүүлэгч байгууллагууд 2 том саад бэрхшээлтэй тулгардаг. Үүнд: хөгжлийн талаар баримтлах алсын хараа тодорхой бус байх, олон салбар хорондын хөтөлбөрүүдийг зохицуулахад хэцүү байдаг. Хөгжлийн тусламж нь тухайн орны хэрэгцээ шаардлагад яг нийцсэн байдлаар хуваарилагдаж чаддаггүй. Либери болон Мавритани улсуудын хүүхдүүдийн тэн хагас нь л бага боловсрол эзэмшдэг байна. Гэвч Либери улс бага сургуулийн насны бүх хүүхдэд зориулж болох зардлаас 10 дахин их зээл тусламж авдаг байна.

ТҮНШЛЭЛ

Орон нутгийн болон үндэсний засгийн газрын байгууллагууд, иргэний нийгмийн ба судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил, олон талт хөгжлийн байгууллагууд зэрэг нь ТХЗ зэрэг дэлхий нийтийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй. Иргэний нийгэм, хувийн хэвшил, олон талт хөгжлийн байгууллагуудын түншлэл нь засийн газрын хэрэгжүүлэх ёстой шинэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хариуцлагыг нэмэгдүүлэх, мөн санхүүжилтийг шийдвэрлэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ.

Иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа нь Бүх нийтийн боловсролын хөтөлбөрийг амжилттай хэрэгжих гол үндэс болсон. Гэвч иргэний нийгмийн түншлэлийг үр дүнтэй төлөвлөж хэрэгжүүлэхэд мөн саад бэрхшээлүүд байдаг. Үүнд санхүүжүүлэгч байгууллагаас хараат байгууллагууд өөрсдийн байр суурь, дуу хоолойгоо хараат бусаар хэрхэн илэрхийлж чадах, мөн иргэний нийгэм

гэсэн нэрийн доор маш олон тооны оролцогчид байгааг дурдаж болно.ТХЗ-уудыг хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшлийн зүгээс хөдөлгөөнт чанар, санхүүжилт нэмэрлэж буй нь өөдрөг үзлийн илэрхийлэл юм. Хэдийгээр санхүүжилт, уян хатан байдал, инноваци, сургалтын үр дүнг сайжруулахад хувийн хэвшлийн оролцоо өсөж байгаа ч тэгш бус байдлыг болон сургууль дахь зах зээлийн нөлөөллийг улам бүр нэмэгдүүлэх магадлалтай гэж үздэг байна. Зохицуулагч болон санхүүгийн байгууллагуудын үүрэг нэн чухал байдаг.

Дэлхийн боловсролын зохицуулалтын механизмд ТХЗ-Боловсрол 2030 Зохицуулах хороо, Дэлхийн боловсролын уулзалтууд, бүс нутгийн болон төрийн бус байгууллагуудын хамтарсан уулзалт, сүлжээ зэрэг нь ордог. Зохицуулах хороо нь улс орнуудад дэмжлэг үзүүлэх, ахиц дэвшлийг үнэлж

дүгнэх, хамтын ажиллагааг зохицуулах зэрэгт дэмжлэг үзүүлж ажиллах үндсэн механизм болох ажээ. Боловсролын төлөө дэлхийн түншлэл, Боловсролын салбарын олон талт түншлэл зэрэг нь эрүүл мэндийн салбарын томоохон түншлэгчид болох Сүрьеэ, ХДХВ/ДОХ, хумхаа өвчний эсрэг Глобаль сан, ГАВИ зэргээс хэрхэн хөрөнгө санхүүжилт босгодог талаар суралцах шаардлагатай байна. Мөн шинээр “Боловсрол хүлээж чадахгүй” сан байгуулагдаж, зөрчил мөргөлдөөнд өртсөн, байгалийн гамшиг, өвчин тахалд нэрвэгдсэн газрын боловсролын зорилтот бүлэгт чиглэсэн санхүүжилт босгон ажиллах болжээ.

ЗУРАГ 6:Суурь боловсролд зориулсан тусламж хэрэгцээ шаардлагад нийцээгүй байна.

Суурь боловсролд зориулах нийт тусламжийн хэмжээ, бага сургуулийн сурагч бүрээр, мөн

бага боловсрол дүүргэлтийн түвшин

(2008-2014 он)

Tota

l aid

to b

asic

edu

catio

n pe

r prim

ary

scho

ol-a

ge c

hild

(c

onst

ant 2

014

US$)

70

60

50

0

40

20

30

10

80

25 50 75 1000Primary completion rate (%)

Chad

Niger

MauritaniaUganda

Senegal

Afghanistan

HaitiLiberia

Timor-Leste

Namibia

Mongolia

Эх сурвалж: ЭЗХАХБ-ын Зээлийн тайлагналтын тогтолцооны мэдээлэлд тулгуурлан БХШДТ боловсруулах багийн хийсэн шинжилгээ (2016), Боловсрол дахь дэлхийн тэгш бус байдлын мэдээллийн сан

Тогвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжихэд зохицуулагч болон санхүүгийн байгууллагуудын үүрэг нэн чухал юм

Page 33: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

33

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Таамаглал: Тогтвортой хөгжлийн үр дүнд боловсролын үр нөлөөг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

2030 ОН БОЛОН ТҮҮНЭЭС ЦААШХИ ДЭЛХИЙ НИЙТИЙН БОЛОВСРОЛЫН ТҮВШИНГ ТООЦООЛОХ НЬ

БХШДТ 2016 тайлан нь дэлхий дахинаа цуглуулсан мэдээллийн сан болон ухаалаг аргачлалын үндсэн дээр 2030 он гэхэд дэлхий дахинаа дунд боловсрол эзэмшилтийг хангаж чадах эсэхийг тооцолон гаргажээ. Үүнээс гарах дүгнэлт маш тодорхой байв. Дэлхий нийтийн боловсролын талаар дэвшүүлж буй зорилтуудыг хангахад бид 50 жилээр хоцорч байгаа ажээ. Одоогийн хурдцаар авч үзвэл, бүх нийтийн бага боловсрол дүүргэлт 2042 онд, бүх нийтийн дунд боловсрол дүүргэлт 2059 онд, бүрэн дунд боловсрол 2084 онд тус тус хэрэгжихээр байна. Ядуу буурай орнуудын хувьд бүх нийтийн бага боловсрол дүүргэлт чинээлэг орнуудаас даруй 100 гаруй жилийн дараа л биелэх ажээ. Эндээс гарч буй зарчмын дүгнэлт бол бага, дунд орлоготой орнууд ТХЗ-ын 4.1 дэх зорилтыг хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа бол урьд өмнө баримталж ирсэн хандлагаа үндсээр нь эрс өөрчлөх шаардлагатай болсныг харуулж байна.

ХӨГЖЛИЙН ҮР ДҮНД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨГ

УРЬДЧИЛАН ТООЦОХ НЬ

Хэдийгээр урьдчилан хийсэн тооцооллоор ТХЗ-ын боловсролын зорилтуудыг хангаж чадахгүй байх магадлалтай ч бага ч гэсэн ахиц дэвшил дараагийн хойч үеийнхэнд ихээхэн том өөрчлөлт авчирч чадна. Бусад ТХЗ-уудад боловсрол хэрхэн нөлөөлж байгааг харахын тулд БХШДТ-д боловсрол хэдэн хүний амь насыг аварч байгааг (үүнд нярай, хүүхдийн нас баралтыг бууруулах, хүний дундаж наслалтыг нэмэгдүүлэх), улс орон иргэдийг ядуурлаас гаргасан (эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлсэн, туйлын ядуурлыг бууруулсан) болон гамшгийн эрсдлийг бууруулсан эсэхийг тодорхойлж болно.

2030 он гэхэд бүх нийтийг бүрэн дунд боловсрол эзэмшүүлснээр Сахар орчмын Африкийн 1000 амьд төрөлтөд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 68 байгааг 2030 онд 54 болгон бууруулах, 2050 он гэхэд 51-ээс 38 болгон бууруулж чадна гэж тооцжээ. Хүүхдийн эрүүл мэндэд ахиц гарснаар орон нутгийн түвшинд сайн үр нөлөөг авчрах, мөн эрүүл дадал хэвшил, үйл ажиллагаа нэвтэрснээр хүүхдийн эндэгдлийн байдал энэхүү тооцоолсноос илүү хурдан буурч болох юм.

Боловсрол нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, технологийн хөгжлийг хурдасгах замаар нэг хүнд ногдох орлогыг нэмэгдүүлж болно. Бага орлоготой орнуудад бүх нийтэд бүрэн дунд боловсрол эзэмшүүлснээр 2050 он гэхэд нэг хүнд ногдох орлогыг 75%-иар нэмэгдүүлж болох ажээ. Хэрвээ ТХЗ 4.1 дэх зорилтыг хангаснаар 2030 он гэхэд туйлын ядуурлыг бүрэн арилгаж чадахгүй ч ядуурлыг бууруулах зорилтыг 10 жилээр урагшлуулж болох юм.

Боловсролтой хүмүүс эрсдлийн талаар илүү их мэдлэг, ойлголттой байж, түүнд бэлтгэх, зохих хариу арга хэмжээ авах, мөн гамшиг ослын үед гарз хохирлыг багасгах хандлагатай байдаг тул гамшгаас үүдэлтэй нас баралтыг бууруулахад боловсрол тусалж чадна. 2030 он гэхэд бүх нийтэд дунд боловсрол эзэмшүүлж чадвал, 2000-2010 оны хооронд гамшгаас үүдэлтэй нас баралт 250,000 тохиолдол байсантай харьцуулахад, гамшгийн давтамж тогтмол хэвээр байвал 2040-2050 оны арван жилийн дунджаар 10,000-20,000 нас баралт тохиолдоно гэж тооцжээ.

ЗУРАГ 7:Өнгөрсөн хандлагаар авч үзвэл, бага, дунд орлоготой орнуудад бүх нийтийн бага боловсрол эзэмшилт 2030 он гэхэд харилцан адилгүй байна. 15-19 насны хүүхдүүдийг боловсрол дүүргэлтийн түвшин, улс орны орлогын бүлэглэлээр нь тооцоолов. (2010-2080 он)

Low incomeLower middle incomeUpper middle incomeHigh income

Prim

ary

atta

inm

ent r

ate

(%)

0

100

50

75

25

2010

2020

2030

2040

2050

2060

2070

2080

Primary education

Lower secondary education

2010

2020

2030

2040

2050

2060

2070

2080

Low

er s

econ

dary

att

ainm

ent r

ate

(%)

0

100

50

75

25

Upper secondary education

2010

2020

2030

2040

2050

2060

2070

2080

Uppe

r sec

onda

ry a

ttai

nmen

t rat

e (%

)

0

100

50

75

25

Эх сурвалж: Баракат (2016).

Page 34: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

34

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Боловсрол ба тогтвортой байдал: Бид юу мэдэж, юу хийх ёстой вэ?

Өмнөх хэсэгт боловсрол болон тогтвортой хөгжлийн талаарх олон талт холбоосыг жишээ баримтаар харуулав. Үүнээс харахад бага, дунд боловсролыг эзэмшсэний үр өгөөж нь зөвхөн тухайн хувь хүнд төдийгүй тэдний гэр бүл, хамт олон, ажлын байр зэрэгт нь ихээхэн эерэг нөлөөлж байна. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс өндөр боловсролтой байхын хирээр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээлэлтэй, зохих арга хэмжээ авдаг, үр бүтээлтэй амьдарч орлого бий болгодог, эрүүл амьдралын хэв маягтай, улс төрийн хувьд оролцоотой бөгөөд өөрсдийн амьдралдаа хяналт тавих магадлал илүү байх хандлагатай байдаг. Охид, эмэгтэйчүүдэд боловсрол эзэмшүүлэхийн үр өгөөж нэн их бөгөөд үе дамжин үр дүнг нь хүртдэг.

Хувьсан өөрчлөгдөж буй дэлхий нийтийн нөхцөл байдал боловсролын үр нөлөөг өөрчилж байна хэмээн санаа зовних асуудал байдаг. Дэлхийн эдийн засаг зарим хүнд асар их баялгийг бий болгосон хэдий ч үүний цаана олон хүн үлдэж, тэдний амьдрал, амьжиргааг эдийн засгийн хувьд эмзэг, байнгын ядууралд хүргэж байна. Эдийн засгийн уналтын мөчлөг нь улс төрийн тогтворгүй байдал, зөрчилдөөнийг даамжруулж, олон сая хүмүүс дүрвэн гарахад хүргэдэг. Байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас шилжин суурьшснаар бүх хүүхэд, залуучуудаа наад зах нь 12 жилийн боловсрол эзэмшүүлж, улмаар насан турш суралцах боломж олгохыг хичээж буй улс орнуудын хүчин чармайлтыг нурааж байна.

Тогтвортой хөгжлийн шинэ хөтөлбөрийг дэмжихийн тулд “боловсрол урьдын адил байх” нь хангалтгүй тул илүү шинэчлэгч, өөрчлөгч байх ёстой. Суралцахуй нь харилцааны, нэгдмэл, дэмжигч, хүсэл тэмүүлэлтэй, оролцоот болон тогтолцоот сэтгэлгээг дэмжих ёстой. Үүнийг дагалдан сургуулиуд нь ТХЗ-уудыг хангах үндэс суурь болсон тэгш хамруулсан, ардчилсан, эрүүл, нүүрсхүчлийн хий үйлдвэрлэдэггүй байх буюу тогтвортой байдлын үзэл санаа, үлгэр жишээ бүхий орон зай байх ёстой.

Доорх бодлогын зөвлөмжүүд нь боловсролын тогтолцоо тогтвортой хөгжилд үр дүнтэй, зохих хувь нэмрээ оруулахад чиглэсэн саналууд болно.

• Бүх салбар, түншүүдийн хамтын ажиллагаа, хүчин зүтгэлийг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх, Тогтолцооны асуудал нь олон оролцогчид, өргөн хүрээний хандлага, баттай хүчин чармайлт шаардах тул бүх түншлэгчид түүний дотор яамд, боловсролын мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагууд зэргийг орон нутгийн, үндэсний хэмжээний болон салбар хоорондын бүх түвшинд нэгтгэн оролцуулах хэрэгтэй байна.

• Засгийн газруудын хувьд албан болон албан бус боловсрол, сургалтыг салбар хоорондын асуудлуудыг шийдвэрлэх тэдний хүчин чармайлт гол түлхүүр гэж үзэх хэрэгтэй байна. Боловсрол нь бүх салбарын чадавхийг бэхжүүлэх үндсэн арга хэрэгсэл болдог. ТХЗ-уудын олон зорилт, хүрэх үр дүнгүүд нь боловсролын хийж чадах мэргэжлийн ур чадвар, мэдлэг боловсролыг шаарддаг.

• Боловсрол нь орлогын тэгш бус байдлыг бууруулахад тусалж чадах боловч харин өөрийн асуудлаа шийдэж чадахгүй юм. Эмзэг, тусгаарлагдсан бүлгүүдийн чанартай бага, дунд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлснээр тэднийг зохистой орлоготой болгож, тэгш бус байдлыг багасгахад туслана. Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт, технологийн өөрчлөлтүүд нь ажиллагсдын, ялангуяа албан бус салбарын ажилчдад сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэх ёстой.

• Боловсролын тогтолцоо нь (а) бага, дунд боловсролыг дүүргэх нь бүх хүний үйл хэрэг болгох; (б) мэргэшсэн, мэдлэг чадвартай, хүсэл тэмүүлэлтэй багш нарын тоог нэмэгдүүлэх; (в) эмзэг бүлгийн хүн амд сайн чанарын боловсрол эзэмшүүлэх; (г) уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, урт хугацааны зөрчил зэрэгт урьдчилан бэлтгэх зэрэг зорилтыг хангахуйц нэмэгдсэн болон урьдчилан тооцоолсон санхүүжилттэй болох шаардлагатай.

Тогтвортой хөгжлийн шинэ хөтөлбөрийг дэмжихийн тулд боловсрол урьдын адил байх” нь хангалтгүй тул илүү шинэчлэгч, өөрчлөгч байх ёстой

Бүх нийтийн бүрэн дунд боловсрол нь хамгийн их хүн амтай, эрэг хавийн газар нутагт хүн амын төвлөрөл ихтэй Ази тивийн орнууд дахь гамшгаас үүдэлтэй нас баралтын тоо хэмжээнд ихээхэн хүчтэй нөлөө үзүүлэх болно.

Page 35: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

35

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

ТЭГШ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ• Бага, дунд боловсролыг бүх нийтэд, ялангуяа охидод олгосноор эмэгтэйчүүдийн бие даасан байдал, шийдвэр гаргах байдлыг дэмжих

гол үндэс суурь болно. Энэ зорилтыг хангаснаар хүн амын өсөлтийг бууруулж, нийгмийн хэм хэмжээ, туршлагыг үе дамжуулан өвлүүлж, дэлхий нийтэд буй аливаа дарамт, хүчирхийллийг хязгаарлах болно.

• Цөөнх, дүрвэгсэд, дотоодын шилжин суурьшигч хүн амд чиглэсэн боловсролын бодлого нь тэдэнд тохирох хэлээр боловсруулагдаж, сургалт, сургалтын материалыг эрэмбэлэх, ялгаварлахгүй байхыг баталгаажуулах ёстой. Үндэсний цөөнх, шилжин суурьшигч иргэдийн хувь хэмжээ өндөр улс оронд тухайн хэлээр мэргэшсэн, чадварлаг багш нарын хүний нөөц бий болгох чухал ач холбогдолтой байдаг.

• Хот төлөвлөлтийн бодлогод боловсролын төлөвлөлтийг оролцуулах, үүний хамт хөдөө нутгийг орхигдуулж болохгүйг анхаарна. Ялангуяа ядуу хорооллын оршин суугчдад бусад үндсэн үйлчилгээний хамт боловсролын суурь үйлчилгээг төлөвлөх нь чухал ач холбогдолтой. Олон нийтийн өмч хөрөнгө, сайн багш нарыг тэгш хуваарилж, сургуулиудыг аюулгүй, хүчирхийллээс ангид болгох ёстой. Хүн амын тоо нь цөөрч буй хөдөө, орон нутгийн сургуулийг нэгтгэхдээ төлөвлөлтөд анхаарал хандуулж, олон нийтийн оролцоог хангах ёстой.

БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨГДӨХ НЬ• Чадвар, чадамжийг хөгжүүлэх бодлого боловсруулахдаа боловсролын тогтолцоо нь дунд болон урт хугацааны хэрэгцээ, тогтвортой

өсөлтийн үр нөлөөг нэгэн зэрэг авч үзэх хэрэгтэй. “Ногоон” чадварыг суралцагчдад зааж, давтан сургах, дунд болон мэргэжлийн боловсролын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулахдаа ажилчдад шаардлагатай чадварыг оруулах, давтан суралцах боломжоор ажилчдыг хангах нь чухал байна. Бизнес болон үйлдвэрлэлтэй сайн хамтын ажиллагаа тогтоосноор сургалтын чанар, уялдаа холбоог сайжруулах болно.

• Иргэний, энх тайвны, тогтвортой хөгжлийн боловсролын хөтөлбөрүүд нь ТХЗ-уудыг хэрэгжүүлэх, ахиц гаргахад нэн чухал хөшүүрэг болно. Эдгээр хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлснээр хүртээмжтэй, шударга хууль, шүүхийн тогтолцоог хөгжүүлэх, шүүх, хууль сахиулах чадавхийг бэхжүүлэх, улмаар хүчирхийлэлгүй, илүү бүтээлч нийгмийг хөгжүүлэх, соёлын, эдийн засгийн, байгаль орчны хоорондын уялдаа холбооны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, ирээдүй хойч үеийн олон асуудлыг сайжруулах үйл ажиллагааг ач холбогдлоор нь эрэмбэлэн хийх ёстой.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУД ДАХЬ БОЛОВСРОЛЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНД ТУЛГАМДСАН АСУУДЛУУД ТХЗ 4 дэх зорилт, түүний 10 хүрэх үр дүн нь урьд байсан боловсролын талаарх олон улсын гэрээний хязгаарыг давж, дараагийн 15 жилийн хугацаанд хэрэгжүүлэх их ажлын цар хүрээг тусган илэрхийлж байна. БХШДТ-ийн энэ хэсэгт 2030 хөтөлбөрийн боловсролын талаарх ахиц дэвшлийн явцыг хянах явцад гарч болох сорилтуудыг танилцуулна. ТХЗ 4 дэх зорилтын хүрэх үр дүнг хэлэлцэхдээ зарим муу боловсруулсан болон зорилтуудад холбогдох шалгуур үзүүлэлтийг хянахад тулгарч болох техникийн бэрхшээлийг авч үзнэ. Энэ хүрээнд мөн хүчин төгөлдөр, найдвартай, харьцуулж болохуйц хэмжилтийн арга хэрэгсэл боловсруулах хүчин чармайлт гаргана.

БХШДТ-ийн хувьд олон улсын түвшинд боловсролын хяналт-шинжилгээ хийх тэргүүлэх чиглэлүүд юу болох, ямар улс орон, байгууллагуудын нөөцөд анхаарах хэрэгтэйг асуудаг. Үүнд өгөгдсөн үзүүлэлтийн хүрээнд байгууллагын, улс төрийн, техникийн нөхцөл байдлыг хэмжин тодорхойлно.

БХШДТ-ИЙН ҮҮРЭГБХШДТ нь боловсрол, насан туршийн суралцахуйн талаар дэлхий дахинаа ямар ахиц дэвшил гарч байгааг ойлгоход нь олонулсын хамтын нийгэмлэгт туслах үндсэн чиг үүрэгтэй болно. Хэдийгээр БНБ-ын дэлхийн хяналт үнэлгээний тайлан өөрийн чиг үүргээ биелүүлсэн боловч одоогоор боловсролын цар хүрээ эрс өөрчлөгдөж, шинэ сорилт учруулах болсноор 2030 хөтөлбөрийн цар хүрээнд нийцүүлэн өргөтгөсөн болно.

Page 36: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

36

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Хяналт шинжилгээний багц үзүүлэлтүүд (Хайрцаг l) боловсруулагдсан боловч үр дүнг хэмжих зарим арга зүй өнөөг хүртэл боловсруулагдсаар байна. Олон шалгуур үзүүлэлт нь тухайн хэмжих зорилт, хүрэх үр дүнгийн зөвхөн зарим хэсгийг хэмжихээр байна. Тиймээс үндэсний болон бүс нутгийн хүрэх үр дүнг хэмжих бусад хувилбаруудыг эрж хайх шаардлагатай байна. Ойрын жилүүдэд, БХШДТ нь боломжит шалгуур үзүүлэлтийн хүрээнд, эх сурвалжийн чанарыг анхаарч, баримт нотолгоо бүрдүүлэх, сайжруулах талаар зохих нөлөөлөл хийх зэргээр боловсролын талаар дэлхий нийтэд гарч буй ахиц дэвшлийг цогц дэлгэрэнгүй байдлаар авч үзэх болно.

БХШД тайлан нь боловсрол, насан туршийн суралцахуйн талаар дэлхий дахинаа ямар ахиц дэвшил гарч байгааг харуулах чиг үүрэгтэй болно

ХАЙРЦАГ 1:

Боловсролын талаарх ТХЗ 4-ийн хүрэх үр дүн, санал болгох олон улсын/сэдэвчилсэн үзүүлэлтийн хүрээ

Зорилт 4. “Тэгш хамран сургалт, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцах боломжийг дэмжих”

Зорилт 4.1. 2030 он гэхэд бүх охид, хөвгүүд үр ашигтай уялдаа холбоо бүхий тэгш, чанартай боловсролын үйлчилгээнд үнэ төлбөргүй хамрагдаж бага, суурь боловсрол эзэмших боломжоор хангагдана. 1. Хүүхэд, залуучуудын эзлэх хувь: (а) 2/3 ангид; (б) бага боловсролын төгсөлт; (в) суурь боловсролын төгсгөлд хангасан наад захын чадварын түвшин - (I) унших (II) математик, хүйсээр. [Глобал үзүүлэлт 4.1.1]2. Үндэсний төлөөлөл бүхий сургалтын үнэлгээний удирдлага (I) бага боловсролын туршид (II) бага боловсролын төгсгөлд (III) бага, дунд боловсролын төгсгөлд3. Төгсгөлийн ангийн нийт хамрагдалтын харьцаа (бага, суурь)4. Төгсөлтийн түвшин (бага, суурь, бүрэн дунд)5. Сургуулиас гадуурх түвшин (бага, суурь, бүрэн дунд)6. Ангийнхнаасаа дээш насны хүүхдийн хувь (бага, суурь, бүрэн дунд)7. Хуулиар баталгаажуулсан (I) үнэ төлбөргүй (II) заавал эзэмших бага, дунд боловсролын жилийн тооЗорилт 4.2. 2030 он гэхэд бүх охид, хөвгүүд бага насны хүүхдийн хөгжил, халамж болон сургуулийн өмнөх чанартай боловсролд хамрагдаж бага боловсрол эзэмшихэд бэлтгэгдсэн байна.8. Эрүүл мэнд, сурах, сэтгэл зүйн талаар хяналтад байгаа 5 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь, хүйсээр, [Глобал үзүүлэлт 4.2.1]9. Гэр бүлийн орчинд эерэг, дэмжлэг бүхий суралцаж буй 5 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь, 10. Зохион байгуулалт бүхий сургалтад хамрагдах түвшин (бага боловсролд наснаас нэг жилийн өмнө), хүйсээр [Глобал үзүүлэлт 4.2.2]11. Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын бохир жин 12. Хуулиар баталгаажуулсан (I) үнэ төлбөргүй (II) заавал эзэмших сургуулийн өмнөх боловсролын жилийн тооЗорилт 4.3. 2030 он гэхэд бүх эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд боломжийн төлбөр бүхий чанартай техникийн болон мэргэжлийн боловсрол, дээд боловсролд хамрагдах тэгш боломжоор хангасан байна.1. Дээд боловсролын хамран сургалтын бохир жин2. Техникийн болон мэргэжлийн боловсролын хөтөлбөрт хамрагдах түвшин (24 хүртэлх насны)3. Өнгөрсөн 12 сарын хугацаанд албан, албан бус боловсрол, сургалтад хамрагдсан насанд хүрэгчдийн түвшин, хүйсээр, [Глобал үзүүлэлт 4.3.1]Зорилт 4.4. 2030 он гэхэд ажил хөдөлмөр, аж ахуй эрхлэхэд холбогдох техникийн болон мэргэжлийн ур чадвартай залуус, насанд хүрэгчдийн тоог эрс нэмэгдүүлсэн байна.16.1. Дижитал бичгийн наад захын чадварыг хангасан залуучууд, насанд хүрэгчдийн эзлэх хувь16.2. Мэдээлэл, харилцаа холбооны технологи (МХХТ)-ийн чадвартай залуучууд, насанд хүрэгчдийн эзлэх хувь, чадвар төрлөөр [Глобал үзүүлэлт 4.4.1] 17. Залуучууд, насанд хүрэгчдийг боловсролд хамруулах түвшин, насны бүлгээр, эдийн засгийн үйл ажиллагааны байдал, боловсрол, хөтөлбөрийн түвшин, чиглэлЗорилт 4.5. 2030 он гэхэд боловсрол дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгах замаар боловсролын бүх шат болон мэргэжлийн сургалтад хөгжлийн бэрхшээлтэй, уугуул иргэд, эмзэг нөхцөлд буй хүүхэд, залуусыг татан оролцуулж, тэгш боломжоор хангана.Ялгаатай байдлын индексүүд (эмэгтэй/эрэгтэй, хөдөө/хотын, баялаг эзэмшилт доод/дээд түвшин, бусад байдал, хөгжлийн бэрхшээл, уугуул иргэд, мөргөлдөөнд нэрвэгдсэн зэрэг) боловсролын бүх үзүүлэлтээр нарийвчлан ангилсан байх [Глобал үзүүлэлт 4.5.1]18. Бага боловсрол зааж буй хэл нь өөрийнх нь төрөлх хэлтэй адил суралцагчдын эзлэх хувь, 19. Эмзэг бүлгийн хүн амд боловсролын нөөцийг дахин хуваарилахаар тодорхой томъёонд суурилсан бодлого хэрэгжүүлэх байдал

Page 37: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

37

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

ХАЙРЦАГ 1:

20. Нэг суралцагчид ноогдох боловсролын санхүүжилт, эх үүсвэр, боловсролын түвшингээр,21. Бага орлоготой орнуудад хуваарилсан боловсролын нийт тусламжийн хувь,Зорилт 4.6. 2030 он гэхэд бүх залуучууд, насанд хүрэгчид, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь бичиг үсэгт тайлагдан, тоо тоололд суралцсан байх нөхцлөөр хангана.22. Үйл ажиллагааны наад захын түвшинг (а) бичиг үсэг, (б) тоо бодох чадвар хангасан тодорхой насны бүлгийн хүн амын дунд эзлэх хувь [Глобал үзүүлэлт 4.6.1]23. Залуучууд, насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдалтын түвшин 24. Залуучууд, насанд хүрэгчдийн бичиг үсгийн хөтөлбөрт хамрагдсан түвшинЗорилт 4.7: 2030 он гэхэд бүх суралцагчид боловсролоор дамжуулан тогтвортой хөгжлийг дэмжихэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадварыг тухайлбал, тогтвортой хөгжил, тогтвортой амьдралын хэв маяг, хүний эрх, жендэрийн тэгш байдал, энх тайван, хүчирхийллийг үл дэмжих, дэлхийн иргэн байх, тогтвортой хөгжилд соёлын оруулж буй хувь нэмэр, соёлын олон төрөл, зүйлд эерэгээр хандах зэрэг хандлагад суралцсан байна.22. Агуулгыг (I) дэлхийн иргэний боловсрол, (II) тогтвортой хөгжлийн боловсрол, жендэрийн тэгш байдал, хүний эрхийг оролцуулан (а) үндэсний боловсролын бодлого (б) сургалтын хөтөлбөр (в) багш бэлтгэх боловсрол (г) оюутны үнэлгээ зэрэг бүх түвшинд тусган нэвтрүүлсэн байдал [Глобал үзүүлэлт 4.7.1]23. Дэлхийн иргэн, тогтвортой байдалтай холбоотой асуудлын талаар хангалттай ойлголттой байгаа суралцагчдын эзлэх хувь, насны бүлгээр буюу (боловсролын түвшнээр)24. Хүрээлэн буй орчин, байгалийн шинжлэх ухааны мэдлэгийн түвшинг шалгуулсан 15 настай сурагчдын эзлэх хувь,25. Амьдрах ухаанд суурилсан ХДХВ, ДОХ, бэлгийн боловсрол олгож буй сургуулиудын эзлэх хувь, 26. Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн Үйл ажиллагааны хүрээг (НҮБ-ЕА 59/113 тогтоолын дагуу) үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа байдалЗорилт 4.a. 2030 он гэхэд бүх хүнд аюулгүй, хүчирхийлэлгүй, тэгш хамруулсан, үр дүнтэй суралцах орчин бүрдүүлж, боловсролын байгууллагыг хүүхдэд ээлтэй, хөгжлийн бэрхшээл болон жендэрийн ялгаваргүй болгон шинэчлэн сайжруулна.30-32. Нэвтрэх сургуулийн эзлэх хувь: (а) цахилгаан эрчим хүч (б) сургалтын зориулалттай интернэт (в) компьютер (г) хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид хялбарчилсан дэд бүтэц, сургалтын материал; (д) ундны ус (е) нэг хүйсийн ариун цэврийн байгууламж, (ё) гар угаах байгууламж (ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үзүүлэлт тодорхойлолтын дагуу) [Глобал үзүүлэлт 4.a.l]33. Дээрэлхэх, бие махбодийн шийтгэл, дарамт, хүчирхийлэл, бэлгийн гадуурхалт, дарамтлалд өртөж байсан суралцагчдын эзлэх хувь34. Суралцагч, ажилтан, байгууллагад тохиолдож байсан халдлагын тооЗорилт 4.b. 2020 он гэхэд өндөр хөгжилтэй болон бусад хөгжиж буй орнуудад мэргэжлийн боловсрол, шинжлэх ухаан, техникийн ухаан, инженерчлэл, мэдээлэл харилцааны технологи зэрэг салбарт дээд боловсрол эзэмшүүлэх зорилгоор хөгжиж буй орнууд, ялангуяа буурай хөгжилтэй, арлын жижиг улс, Африк тивийн орнуудын иргэдэд зориулсан тэтгэлгийн тоо, хэмжээг дэлхий даяар эрс нэмэгдүүлнэ.35. Дээд боловсролын сургалтын тэтгэлэг авсан тоо, үр шим хүртэгч улсаар36. Тэтгэлэгт зориулагдсан хөгжлийн албан ёсны тусламжийн хэмжээ, судалгааны төрлөөр, тэтгэлгийн салбараар [Глобал үзүүлэлт 4.b.l]Зорилт 4.c. 2030 он гэхэд хөгжиж буй орнууд, ялангуяа буурай хөгжилтэй, жижиг арлын орнуудын багш нарыг бэлтгэхэд олон улсын хамтын ажиллагааг дэмжих замаар мэргэшсэн багш нарын тоог нэмэгдүүлнэ.37. Үндэсний стандартыг хангасан, мэргэшсэн багш нарын эзлэх хувь, боловсролын түвшин, байгууллагын төрлөөр, 38. Сурагч ба мэргэшсэн багшийн харьцаа, боловсролын түвшнээр,39. Багш нарын эзлэх хувь: (а) СӨБ; (б) бага; (в) суурь, (г) бүрэн дунд боловсролын түвшинд; тухайн оронд тавигдах шаардлагад нийцүүлэн наад зах нь зохион байгуулалттай багш бэлтгэх сургалт (сурган хүмүүжүүлэх ухаан), багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байсан, [Глобал үзүүлэлт 4.C.1]40. Сурагч/ бэлтгэгдсэн багшийн харьцаа, боловсролын түвшнээр, 41. Багшийн дундаж цалин, боловсролын мэргэжилтэй харьцуулж болохоор бусад мэргэжилтнүүдтэй харьцуулсан байдал42. Багшийн тоо цөөрөлтийн хувь, боловсролын түвшнээр,43. Сүүлийн 12 сарын хугацаанд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан багш нарын эзлэх хувь, сургалтын төрлөөр,

Эх сурвалж: ЮНЕСКО (2016). Боловсрол 2030 - Инчоны тунхаглал, Үйл ажиллагааны хүрээ: Тэгш хамран сургалт, тэгш боломжийг хангасан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршдаа суралцахуй. Парис хот, ЮНЕСКО

Page 38: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

38

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

БАГА, ДУНД БОЛОВСРОЛSustainable Development Goal 4.1

Зорилт 4.1 нь боловсрол үр дүнтэй, уялдаа холбоотой байх гол арга зам болох бага, дунд боловсролыг бүх нийтээр эзэмшүүлэх асуудлыг тусгасан байдаг. Энэ зорилтыг хангах талаар гарч буй ахиц дэвшил нь засгийн газар болон олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс ТХЗ-уудыг биелүүлэх үүрэг, амлалтдаа хүрч буй эсэхийн гол шалгуур болдог. Энэ шалгуурын гол үзүүлэлт нь бүх нийтээр эзэмшвэл зохих суурь боловсрол нь наад зах нь есөөс доошгүй жил байна гэж заасан бүх нийтэд бага, дунд боловсрол олгох зорилтоос гарган авсан зорилт юм.

БОЛОВСРОЛЫН ХҮРТЭЭМЖ, ХАМРАГДАЛТ, ТӨГСӨЛТШинэ зорилтуудыг биелүүлэхийн тулд боловсролын хүртээмжид байнга хяналт тавих хэрэгтэй. 2030 он гэхэд бүх нийтэд 12 жилийн боловсрол эзэмшүүлэх зорилт тавигдсан хэдий ч одоогоор 25 сая хүүхэд бага сургуульд ч явж чадахгүй байгаа баримтыг мартаж болохгүй билээ. Бага орлоготой орны ядуу гэр бүлийн хүүхдүүдийн 30% нь сурагчийн ширээний ард огт сууж үзээгүй хэвээр байна.

Зорилт 4.1 нь бага боловсрол, суурь дунд боловсрол төдийгүй анх удаагаа бүрэн дунд боловсролыг тусгасан юм. 2014 оны байдлаар сургуулийн бага насны хүүхдүүдийн 91%, өсвөр насны хүүхдүүдийн 84% нь суурь дунд боловсрол эзэмшихээр сургуульд явдаг бол өсвөр насны хүүхдүүдийн 63% нь дунд сургуулийн ахлах ангид суралцдаг байжээ. Эдгээрээс дүгнэхэд нийтдээ 263 сая хүүхэд сургууль, боловсролд хамрагддаггүй байна. Үүнээс суурь дунд боловсролын сургуулийн бага насны хүүхэд 61 сая, өсвөр насны 60 сая, дунд сургуулийн ахлах ангийн өсвөр насны 142 сая хүүхэд тус тус байна.

ЗОРИЛТ 4.1

ЗУРАГ 8: Бага дунд орлоготой 90 орны зөвхөн 2-т нь ядуу хүүхдүүд 12 болон түүнээс дээш жилийн боловсрол эзэмших боломжтой байна.Жилийн тоо, 20-24 насныхан боловсрол эзэмшсэн байдлаар, амьжиргааны түвшингээр, сонгогдсон орнууд, 2008- 2014 оны байдлаар

Year

s of

edu

catio

n

15

12

9

6

3

0

Nig

er

Mal

i

S. T

ome/

Prin

cipe

Mau

ritan

ia

Mad

agas

car

Bang

lade

sh

Haiti

Lao

PDR

Surin

ame

Indo

nesi

a

Peru

Pale

stin

e

Moz

ambi

que

Guat

emal

a

Cong

o

Colo

mbi

a

Boliv

ia

Kyrg

yzst

an

Tim

or-L

este

Chin

a

Zim

babw

e

Barb

ados

Viet

Nam

Arge

ntin

a

Jam

aica

Kaza

khst

anUk

rain

e

Beni

n

Sout

h Su

dan

Chad

Gam

bia

Togo

Indi

a

Mal

dive

s

Mex

ico

Bosn

ia/H

erze

g.

Paki

stan

Sene

gal

Mal

awi

Hond

uras

Leso

tho

Nam

ibia

Urug

uay

Egyp

t

Bela

rus

Suda

n

Côte

d’Iv

oire

Burk

ina

Faso

Buru

ndi

Libe

ria

Com

oros

Cam

eroo

n

Swaz

iland

Ghan

a

Dom

inic

an R

ep.

Jord

an

Mor

occo

C. A

. R.

Yem

en

Beliz

e

Nig

eria

Keny

a

Phili

ppin

es

Ecua

dor

Mon

golia

Serb

ia

Guin

ea

Bhut

an

Afgh

anis

tan

Ethi

opia

Iraq

D. R

. Con

go

Cam

bodi

a

Gabo

n

Cost

a Ri

ca

Tuni

sia

TFYR

Mac

edon

ia

Rwan

da

Ugan

da

Zam

bia

Nep

al

Guya

na

Alba

nia

Rep.

Mol

dova

Tajik

ista

n

Arm

enia

Pana

ma

Mon

tene

gro

Sier

ra L

eone

U. R

. Tan

zani

a

Richest

Average

Poorest

Эх сурвалж: Өрхийн судалгааны мэдээлэлд тулгуурлан БХШДТ боловсруулах баг шинжилгээ хийв.

Page 39: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

39

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Шинэ зорилт нь зөвхөн сургуульд хамрагдалтаар зогсохгүй сургууль төгсөлтөд онцгой анхаарал хандуулснаар бас нэг алхам хийж чадсан юм. 2008-2014 онуудад дундаас дээш орлоготой орнуудад бага сургууль төгсөлт 92%, дундаас доогуур орлоготой орнуудад 84%, бага орлоготой орнуудад 51% тус тус байжээ. Харин сургуулийн бүрэн дунд боловсрол эзэмшилт өндөр орлоготой орнуудад 84%, дундаас дээш орлоготой улсад 43%, дундаас доогуур орлоготой бол 38%, бага орлоготой улс оронд 14% байжээ. Гэсэн хэдий ч өндөр орлоготой орны хамгийн чинээлэг гэр бүлийн хүүхдүүдийн дунд сургуулийн боловсрол эзэмшилт 93% үзүүлэлттэй байна. Харин бага орлоготой орнуудын ядуу гэр бүлийн охидуудын 1% нь л сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж чадаж байна.

ЗААВАЛ ЭЗЭМШИХ, ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БОЛОВСРОЛ

Сэдэвчилсэн үзүүлэлтийн нэг нь хуулиар баталгаажуулсан (I) үнэ төлбөргүй (II) заавал эзэмших бага, дунд боловсрол олгох жилүүдийн тоо юм. Албан боловсролын талаарх мэдээлэл бүхий 190 орны тоо баримтыг авч үзэхэд 44 орны (23%) заавал эзэмшүүлэх боловсрол нь есөөс доош жилийн сургалттай байна.

Албан боловсролын үргэлжлэх хугацаа дунджаар есөн жил, үнэ төлбөргүй эзэмших боловсрол 12 жил байна. Үнэ төлбөргүй боловсрол олгох зорилтыг хангах боломж зарим тохиолдолд ихээхэн саад бэрхшээлтэй хэвээр байна. Жишээ нь зарим оронд боловсролыг үнэ төлбөргүй болгосон

ч боловсролтой холбоотой бага бус зардал нь гэр бүлд ихээхэн дарамттай байдаг. Амьжиргааны түвшин бүрд нэг өрхөд ноогдох хичээл сургалттай холбоотой зардлыг тооцож үзвэл боловсрол үнэхээр үнэ төлбөргүй юу гэдгийг харж болно.

ЧАНАР

Боловсролын чанарын хяналтын тогтолцоо нь сургалтын үр дүн, тэгш боломжийн байдлыг үнэлэхээс бусад гол үзүүлэлтүүдийг үнэлж чаддаггүй ажээ.

Боловсролын чанарын баримжаалсан үзүүлэлтүүдэд дараах хоёр асуудлыг хөндөн оруулжээ. Үүнд ангид суралцсан үр дүн болон сургалтын үйл ажиллагааны чанар гэжээ.

Боловсролын чанарын чухал үзүүлэлтүүдийн нэг нь сурах бичиг ашиглаж байгаа эсэх юм. Үүнийг сургуульд хамрагдаж буй байдал, ангид хэрхэн ажиллаж байгааг ажиглах замаар тогтоодог хэдий ч статистикийн хувьд итгэхэд эргэлзээтэй асуудлууд тулгарч байдаг. Жишээлбэл, Чад улсад хоёр, зургадугаар ангийн хоёр болон түүнээс дээш тооны сурагчид унших бичиг, математикийн сурах бичгээ дундаа хэрэглэж байна.

Боловсролын тогтолцоог харьцуулах аргад ангид явагдах сургалтын үйл ажиллагааг ажиглах аргыг ашиглах нь тийм ч тохиромжтой байдаггүй. Гэсэн хэдий ч энэ арга олон оронд хэрэглэгдсээр байгаа ба заах арга барилын талаар болон шийдвэр гаргагч хүмүүст шийдвэрлэвэл зохих олон асуудлыг хөндөх боломж олгодог. Бразил, Колумб, Гондурас, Ямайк, Перу улсуудын 15000 ангид явуулсан судалгаагаар багш нар ажлын цагийн 60-65%-ийг хичээл заахад зарцуулдаг нь тогтоогдсоноор 85% гэж зөвлөсөн байдгаас хавьгүй бага үзүүлэлт гаржээ. Үүнээс үзэхэд зардлын хувьд боломжийн, үндэслэлтэй, үр дүнтэй, хэрэглэхэд хялбар байхаар хяналтын арга хэрэгслийг үргэлжлүүлэн хайх хэрэгтэй байна.

СУРГАЛТЫН ҮР ДҮНСургалтын үр дүнг дээшлүүлэхэд хяналтын үзүүлэлттэй байх явдал чухал бөгөөд үүний үр дүнд ахиц дэвшлийн түвшинг тодорхойлох боломжтой болдог. Үүний зэрэгцээ сургалтын үр дүнг “ашигтай, хэрэглэгддэг” байхаар хэрхэн үнэлэх, үүнээс гарсан үр дүнг хэрхэн ашиглах асуудал хөндөгдсөөр байна.

Дэлхийн жишиг үзүүлэлтэнд хүрсэн эсэхийг (унших, тоо тоолох чадвар) тогтооход сургалтын үр дүн, үнэлгээ, чанарын стандарт үнэлгээ, тодорхойлолт, илэрхийлэх жишиг хэрэглэх талаарх нэгдсэн ойлголттой байх шаардлагатай байна.

СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ НЬ: АГУУЛГЫГ ТОДОРХОЙЛОХУнших, тоо тооллын анхан шатанд үнэлгээ хийхдээ энгийн үндсэн үзүүлэлтээр дүгнэх хэрэгтэй. Хэрэв өөр өөр хичээлд ерөнхий үзүүлэлтийг тодорхойлох гэж оролдвол яах вэ, өөр өөр сургалтын хөтөлбөрөөр сурахад гарах ахиц нь хир дэвшилттэй байх ёстой вэ, суралцагч ямар шатны чадварт хүрснийг тодорхойлоход үнэлгээний үед ямар асуултуудыг хэрэглэж болох вэ, чадвар, дадлын

Албан боловсролын талаарх 190 орны судалгааны мэдээллийг авч үзэхэд улс орнуудын 23 хувьд нь заавал эзэмшүүлбэл зохих сургалт есөөс доош жил байна

Page 40: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

40

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

түвшингийн тодорхойлолт нь юу вэ зэрэг олон асуултууд урган гарч байна.Энэ салбарт тодорхойгүй байгаа зүйлсийг хоёр баримтаар жишээ болгон илэрхийлье. Эхнийх нь, бага ангийн унших болон тоо тооллын чадварт үнэлгээ хийхэд улс орны техникийн шалтгаанаас үүдэн зөрүүтэй байдал үүсдэг. Нөгөө талаас тухайн газар орны гол асуудал бэрхшээлд анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна. Жишээ нь 2012 онд Малави улсын сургуулийн хоёрдугаар ангийн сурагчдын 90% нь Чичева хэлний нэг үгийг ч гүйцэд уншиж чадахгүй, улмаар тэдгээрийн 40% нь дөрөвдүгээр ангидаа ч ахиц гаргаагүй байжээ. Хоёр дахь нь, унших, тоо тооллын чадварыг үнэлэх дэлхийн түгээмэл үзүүлэлтэд хүүхдүүдийн хичээлээ тасалдаг байдлыг орхигдуулсан байдаг. Жишээ нь Пакистаны хөдөө нутгийн аравдугаар ангийн хүүхдүүдийн 89% нь хоёрдугаар ангид зориулсан урду, синдхи эсвэл пушту хэлний өгүүлэл уншиж чаддаг бол 14 настай өсвөр үеийнхний 64% нь л уншиж чаддаг байна.

СУРГАЛТЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ АРГУУД: ҮНЭЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ МАГАДЛАХ НЬ Сэдэвчилсэн үзүүлэлтийн нэг нь бага сургууль болон суурь дунд сургууль төгсөхөд үндэсний хэмжээнд суралцагчдаас сурлагын амжилтын үнэлгээ авах явдал юм. Үүний тулд үнэлгээний тодорхой стандарттай байх шаардлагатайгаас гадна энэ стандартад нийцсэн үнэлгээ явуулах аргаа тодорхойлсон байх хэрэгтэй. Үнэлгээний чанарт хоёр зүйл чухал ач холбогдолтой: (а) боловсролын тогтолцоотой нягт холбоотой, тогтвортой байдлыг хангахуйц (b) хүчин төгөлдөр, итгэл төрүүлэхүйц, найдвартай байдлаар үндэсний хэмжээнд төгсөлтийн үнэлгээ хийх үүнд холбогдох мэдээллүүдийг олон нийт, бодлого боловсруулагчдад хүргэсэн байна. Үндэсний хэмжээний үнэлгээ нь боловсролын агуулга болон суралцагчид өөрсдийн өмнө тавьсан зорилго, сурах эрмэлзэлтэй уялдсан байхаас гадна багш өөрийнхөө мэргэжлийн түвшинг ахиулах боломж олгохоор байх ёстой. Үнэлгээ хийх нь хяналтын зорилготой хэрхэн уялдаж байгааг харахад 2 асуудал гарч байна. Эхнийх нь, олон оронд боломжгүй техникийн чадамжийн хэт өндөр шалгууртайгаас болж ихээхэн бэрхшээл учирдаг, үүний дүнд үнэлгээ хийдэг байгууллагын мэргэжилтэн цөөн, тоо хязгаарлагдмал байдлаас болж үнэлгээний шалгуурыг бууруулж, эдгээр орнуудад үнэлгээ явуулах боломжийг багасгадаг. Хоёрт, хөрөнгө нөөцийн эх үүсвэрийг хуваарилах, үндэсний чадамжийг бэхжүүлэх, боловсролын үр дүнгийн үнэлгээний үнэн магадлалыг дээшлүүлэх зорилгоор хуваарилсан төсвийг илүү үр дүнтэй механизмаар зарцуулах хэрэгтэй байна.

СУРГАЛТЫН ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭ: ОЛОН ТӨРЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ТООЦОХ НЬ Боловсролын үнэлгээг дэлхийн түвшинд хийхэд түвшин (нас) болон тодорхой хичээл бүрд хяналтын тогтмол үзүүлэлтийг тодорхойлон үнэлгээний тогтолцоог нэг ойлголттой болгох шаардлагатай байна. Энэ асуудлыг шийдэхэд олон үзүүлэлтийн өөр өөр үнэлгээнд суурилан боловсруулах шаардлагатай ба зохих хүндэрсэн түвшинг ерөнхийлөн тодорхойлох замаар хийж болох юм. Эдгээр үзүүлэлтүүдийг нэгтгэх нь техникийн хувьд бэрхшээлтэйгээс гадна тухайн үзүүлэлтийн зорилгыг орхигдуулахгүй байх нь чухал юм.

БАГА НАСНЫ ХҮҮХЭД

Sustain

able Development Goal 4.2

ЗОРИЛТ 4.2

Зорилт 4.2 нь бага насны хүүхдийн боловсрол, асрамжаар дамжуулан бүх хүүхдийн хөгжлийн үндэс суурийг баттай тавихын ач холбогдлыг олон улсын хамтын нийгэмлэгт таниулан чиглүүлж өгдөг. Энэ зорилтын хэрэгжилтийг хянахад гурван томоохон сорилт бэрхшээл тулгардаг: (а) сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа хүүхдийн тоо тодорхойгүй, сургуульд орохоос өмнө наад зах нь нэг жил суралцсан эсэхийг тогтоох тоо баримт байхгүй (b) хэрэглэж байгаа үзүүлэлтүүд нь боловсролын үйлчилгээний чанарын

асуудлыг илэрхийлж чаддаггүй, (с) энэ зорилт нь зөвхөн хүүхдийн боловсрол, хүмүүжил төдийгүй бага насны хүүхдийн цогц хөгжилд чиглэсэн байдаг ч сүүлийн асуудлын талаар хяналт үнэлгээ хийх механизм эргэлзээтэй, тодорхойгүй байдаг.

ХҮРТЭЭМЖ БА ХАМРАГДАЛТСургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг бага болон дунд боловсролтой харьцуулахад улс орнуудад ихээхэн хүндрэлтэй байдаг. Сургуулийн өмнөх боловсролын түвшний насны бүлэг, сургуулийн өмнөх боловсрол эхлэх нас нь бусад түвшинг бодоход албан ёсны

Сургуулийн өмнөх боловсрол нь 49 оронд албан буюу зайлшгүй байдаг, 38 оронд нэгээс доошгүй жил заавал хамрагдах, мөн үнэ төлбөргүй байдаг

Page 41: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

41

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

стандарт тогтоосон нь бага байдаг. Сургуулийн өмнөх боловсрол үнэ төлбөргүй ба эсвэл албан буюу заавал хамрагдах нь зөвхөн цөөн оронд бий. Сургуулийн өмнөх боловсрол нь 49 оронд албан буюу заавал эзэмшүүлэх хэлбэрээр, 38 оронд нэгээс доошгүй жил заавал хамрагдахын хамт мөн үнэ төлбөргүй байдаг ажээ. Хүүхдүүдийн 67% нь сургуульд орохын өмнөх жилдээ сургуулийн өмнөх боловсролын эсвэл бага сургуульд сурч хүмүүждэг. Энэ тоо үнэнд ойр хэдий ч нэгдүгээр ангийнхны амьжиргааны түвшний судалгааны дүнтэй зөрөх тохиолдол байдаг тул өрхийн амьжиргааны түвшинг давхар бодолцож үзэх шаардлагатай.

Өрхийн орлогын түвшнээс шалтгаалан сургалтдаа хэрхэн хамрагдаж байгааг тогтоож болно. Бага, дунд орлоготой орны чинээлэг айлын хүүхдүүд ядуу өрхийн хүүхдүүдтэй харьцуулахад сургуулийн өмнөх боловсролыг 6 дахин илүүтэй эзэмшиж байна.

ЧАНАРЭнэхүү зорилтын хүрэх үр дүн нь чанартай сайн боловсрол олгохыг онцлон үздэг. Чанар гэх ойлголт нь сургууль, анги танхимын байдал (бүтэц, сургалтын үйл явц гэх мэт), хүүхдийн, ялангуяа нийгмийн гадуурхал зэрэг эрсдэлт нөхцөлд буй хүүхдийн цогц хөгжлийг хангахад тогтолцооны дэмжлэг үзүүлэх зэргээр илүү өргөн хүрээг хамааруулж үздэг. Гэвч улс орон бүхэн өөрийн гэсэн зорилго, чанарын стандартыг тогтоох хэрэгтэй боловч сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын чанарыг хянах өөр хооронд нь харьцуулж болохуйц арга хэрэгслүүдтэй байх асуудал бодлогын мэтгэлцээний сэдэв болсоор байна. Дэлхийн банкнаас бага болон дунд орлоготой 21 оронд Бага насны хүүхдийн хөгжлийн бодлогын талаар хийсэн тойм судалгаагаар тэдгээр улс орнуудын дөнгөж 13 нь сурагч-багшийн харьцаа зэргийг тогтоосон суурь стандарт боловсруулсан боловч зөвхөн 8 оронд уг стандартыг хэрэгжүүлж чадаж байгаа ажээ.

ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙН ҮР ДҮНЗорилго 4.2 нь хүүхдүүд албан боловсролын эхний шатанд “бага боловсрол эзэмшихэд бэлтгэгдэн” хөгжлийн зохих түвшинд хүрсэн байх тухайд онцгой анхаарал хандуулсан байдаг. Ийм олон талт хандлага нь бага насны хүүхдийн хөгжлийг зөвхөн эрүүл мэндийн үзүүлэлтээр үнэлэхээс татгалзахад хүргэдэг. Хүүхдийн хөгжлийн түвшингийн үнэлгээний хамгийн шилдэг аргуудыг тодорхойлох нь ихээхэн хүнд даалгавар юм. Үүний тулд хэвийн хөгжлийн хувьслыг янз бүрийн соёл уламжлалтай газруудтай уялдуулан судлах шаардлагатай ба үүний дараа зохих үнэлгээний аргаа боловсруулах хэрэгтэй.

Одоогоор НҮБХС-ийн боловсруулсан сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн индекс нь хөгжлийн үнэлгээний гол арга болсоор байна. 2010-2015 оны байдлаар 56 орнуудын (ихэвчлэн бага, дунд орлоготой орнууд) гурван настай хүүхдүүдийн 70%, дөрвөн настай хүүхдүүдийн 80% нь насандаа тохирсон хөгжилтэй байсан. Энэ индекс нь дөрвөн бүрэлдэхүүнтэй ба үүний нэг болох бичиг үсэг, тоо тооллын чадвар эзэмшсэн эсэх нь сургуулийн өмнөх боловсролын үр дүнгийн үзүүлэлтийг илэрхийлдгээс хүүхдийн танин мэдэхүйн хөгжлийг илтгэдэггүй гэсэн шүүмжлэлд өртдөг.

Хүүхдийг нээж хөгжүүлдэг гол хүчин зүйл нь харилцан нөлөөлөл, сургалтын хэрэглэгдэхүүн бүхий гэрийн орчин юм. Украйн улсад 3-4 насны бараг бүх хүүхэд гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн хамт хамгийн багадаа дөрвөн үйл хийдэг бол Гана улсад энэ үзүүлэлт дөнгөж 40% байна. 2010-2015 оны байдлаар ихэвчлэн бага, дунд орлоготой 54 оронд нийт өрхийн 19% нь гурваас дээш, 7.5% нь арваас дээш тооны хүүхдийн номтой гэсэн үр дүн гарчээ. Харин нэн ядуу өрхийн 1% нь л арваас дээш тооны номтой байжээ.

Chad

Sier

ra L

eone

D. R

. Con

goM

ali

Bosn

ia/H

erze

g.Be

nin

Cong

o

Beliz

e

Mya

nmar

Gam

bia

TFYR

Mac

edon

ia

Lao

PDR

%

0

20

40

60

80

Adjusted net enrolment ratio, last year of pre-primary education

Attended pre-primary school the previous year

100

Kyrg

yzst

anM

onte

negr

o

Om

an

Dom

inic

an R

ep.

Nep

al

S. T

ome/

Prin

cipe

Surin

ame

Barb

ados

Ghan

a

Qat

arKa

zakh

stan

Mon

golia

Cost

a Ri

caAr

gent

ina

Zim

babw

e

Sain

t Luc

iaPa

nam

a

Guya

na

El S

alva

dor

Rep.

Mol

dova

Jam

aica

Pale

stin

e

Viet

Nam

Thai

land

Serb

ia

Bela

rus

ЗУРАГ 9:Бага насны хүүхдийн боловсрол, хөгжлийн хөтөлбөрүүдийн хамрагдалт нь айл өрх болон сургуулиудын хувьд ихээхэн ялгаатай байна.Сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын цэвэр жин, 2014 он, өмнөх жилдээ СӨБ-д хамрагдсан бага боловсролын 1-р ангийн сурагчдын эзлэх хувь, сонгосон орнуудад, 2010-2015 он

Эх сурвалж: Боловсролд хамрагдалтын цэвэр жинг ЮСХ-ийн мэдээллийн сангаас авав. Өмнөх жилдээ СӨБ-д хамрагдсан бага боловсролын 1-р ангийн сурагчдын эзлэх хувийг ОҮБТС-ны эцсийн тайлангаас авав.

Page 42: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

42

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Тогтвортой хөгжлийн зорилт 4.3 нь техник мэргэжлийн болон дээд боловсролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж өгсөн. Энэ хэсэг нь “Бүх нийтийн боловсрол” хэсэгт тусгагдсан боловч бусад зорилтыг биелүүлэхэд туслах байдлаар авч үзсэн болно. Энэ зорилтын глобал үзүүлэлт нь сүүлийн 12 сарын байдлаар албан болон албан бус боловсрол, сургалтад хамрагдсан залуучууд, насанд хүрэгчдийн тоо, эзлэх хувь юм. Энэ тохиолдолд уг үзүүлэлт нь насанд хүрэгчдийн боловсролын үзүүлэлтэд хамаарна.

Энэ талаар Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланд техник мэргэжлийн болон дээд боловсрол, түүнчлэн насанд хүрэгчдийн боловсролыг зорилт 4.3-ын хүрээнд дүгнээд түүнийг тодорхойлогч гурван хүчин зүйлс бол хүртээмж, төлөхүйц боломжийн үнэ төлбөр, чанар хэмээн онцлон тодорхойлжээ.

ТЕХНИК МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТТехник мэргэжлийн боловсрол, сургалт (ТМБС) нь боловсролын байгууллага, ажлын байран дээр, эсвэл энэ хоёрыг хослуулсан байдлаар явагддаг. Статистикийн өөр өөр тогтолцооны улмаас энэ талаарх мэдээлэл бүрэн биш байгаа нь ТМБС-ыг бусад улсуудтай харьцуулахад түвэгтэй болгодог.

Үнэлгээ хяналтын механизм нь боловсролын яаманд харъяалагддаг боловсролын байгууллагуудын тоон үзүүлэлтэд төвлөрдөг. Ингэснээр үнэлгээ хяналтын хүрээг илэрхий явцууруулдаг байна.Боловсролын хяналт үнэлгээ хийх тогтолцоонд ажлын байран дээрх боловсрол, сургалтыг оруулахын тулд ажилчид, ажил олгогчоос санал асуулга асууж, өрхийн судалгаа явуулж уг асуудал, ойлголтын талаар нэгдсэн үзэлтэй болох хэрэгтэй. 12 оронд саяхан хийгдсэн дүн шинжилгээнээс үзэхэд залуучуудын 20% нь ажлын байран дээрх сургалтад хамрагдсан үр дүн гарчээ.

Хэдийгээр ТМБС-ын тэгш хүртээмжийн асуудлыг шийдэхээр засгийн газрын удирдлагууд шийдвэр гаргадаг ч эхний ээлжинд сургалтын төлбөрийн хэмжээний талаар байх ёстой. Энэ хэлбэрийн үйлчилгээ үзүүлэгч олон байгууллага, үнийн бүрдэлт, нийгмийн бодлого, үндэсний онцлог зэргээс шалтгаалан үнэ төлбөрийн хямд байдлаар зөвхөн тодорхойлж болохгүй юм. Өөр нэгэн хандлага нь тухайн байгууллагын суралцагчдаас

бүрдүүлж байгаа орлогыг суралцагчдад засгийн газраас өгч байгаа санхүүгийн тусламжтай харьцуулж үзэх юм. ТМБС-ын чанарыг стандарт хангаж буй эсэхийг үнэлж болох нэг хандлага бол үндэсний мэргэжлийн цар хүрээ, жагсаалтад ангилан төрөлжүүлэх явдал юм. Үндэсний мэргэжлийн цар хүрээ, жагсаалт нь 140 гаруй оронд бий. Тэдний үйл ажиллагааны идэвх, үр нөлөө ялгаатай хэдий ч үүний тусламжтайгаар суралцагчид, үйлчилгээ үзүүлэгчид, ажил олгогчид тухайн мэргэжил ямар хэлбэрээр олгогдож байна гэдгээс гадна сургалтын үр дүнг үнэлэх боломжтой болдог.

ДЭЭД БОЛОВСРОЛДээд боловсрол нь богино хугацааны сургалтаас эхлээд бакалавр, магистр, докторын зэргийн хөтөлбөр зэрэг олон төрөл хэлбэртэй. Дээд боловсролын байгууллага нь өөрийн хэмжээ, сургалтын төлбөр, сургалтын хөтөлбөрийн төрөл, сургалтын чанар, үйл ажиллагаагаар ялгагдана. Тэгш төгсөх боломжийн зэргийг тодорхойлохдоо сургалтын янз бүрийн шатанд өөрөөр хэлбэл сургуульд орохоос төгсөх хүртэл учрах бэрхшээлийг тооцох хэрэгтэй. Дэлхийн дээд боловсролын хамрагдалт 2000 онд 100 сая байсан бол 2014 онд хоёр дахин өсөж 207 сая болсон ч улс орнууд хооронд болон улс доторх тэгш бус байдал үнэмлэхүй хэвээр байна. Филиппин улсад 2013 онд 25-29 насны залуучуудын дунд дөрвөөс доошгүй жилийн дээд боловсрол эзэмшсэн байдал чинээлэг айлын хүүхдүүдийн 52%, харин ядуу давхаргын хувьд зөвхөн 1% нь эзэмшсэн байлаа.

Дээд боловсролын сургалтын төлбөрийн зохистой хэмжээг төлбөр болон хүн амын орлогын харьцаагаар тодорхойлно. Нийт төлбөрийн хэмжээг өрхийн амьжиргааны судалгаанаас гарсан өрхийн дундаж орлогын хэмжээтэй харьцуулна. Энэ хэмжээ нь хэдий их хэрэглэгддэг ч хичнээн залуу хүмүүс өөрсдийн сургалтын төлбөрөө төлж чадахгүй байгааг илтгэх боломжгүй юм. Үнэлгээний боломжит арга нь өрхийн санхүүгийн хэрэглээг засгийн газрын өрхийн амьжиргаанд үзүүлэх тэтгэмжтэй харьцуулалт хийж болох юм. Үүнээс гадна илүү шаардлагатай хүн амд зорилтот тэтгэмж хүрч байгаа эсэхэд хяналт үнэлгээ хийх шаардлагатай.

ТЕХНИК МЭРГЭЖЛИЙН, ДЭЭД БОЛОВСРОЛ БА НАСАНД

ХҮРЭГЧДИЙН БОЛОВСРОЛ

Sustainable Development Goal 4.3

ЗОРИЛТ 4.3

12 оронд саяхан хийгдсэн дүн шинжилгээнээс үзэхэд залуучуудын 20% нь ажлын байран дээрх сургалтад хамрагдаж байжээ

Page 43: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

43

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Үндэсний стратеги төлөвлөгөө, баялгийн хэмжээ, зорилго төдийгүй их сургуулиудын үүрэг нь улс орон бүрд ялгаатай байдгаас дэлхийн түвшинд дээд боловсролын чанарт үр дүнтэй үнэлгээ хийхэд түвэгтэй байдаг. Их, дээд сургуулиудын зэрэглэлийн жагсаалтыг авч үзэхэд голчлон тэдний хийсэн судалгааны ажлуудын чанарыг үнэлснээс заах аргын чанар, оюутны сурлагын амжилт зэргийг үнэлээгүй байна.

НАСАНД ХҮРЭГЧДИЙН БОЛОВСРОЛНасанд хүрэгчдийн сурах, боловсрох, мэргэших асуудлыг “Боловсрол 2030” үйл ажиллагааны төлөвлөгөөнд 4.3 дахь зорилтын биелэлттэй адилаар тодорхой тусгасан байна. Насанд хүрэгчдийн боловсрол албан ёсны (улсын бүртгэлтэй, зөвшөөрөлтэй байгууллагад) албан бус (улсын бүртгэлд бүртгэгдээгүй), хууль бус гэж байдаг. Сургалт явуулдаг боловсролын байгууллагууд ихээхэн ялгаатай байдгаас эдгээр байгууллагуудад хяналт үнэлгээ хийх нь түвэгтэй юм. Энэ салбарын ерөнхий зураглалыг харахад багахан хувь эзэлдэг албан ёсны боловсрол эзэмшиж байгаа хүний тооноос өөр мэдээлэл байхгүй байна. Судалгаагаар, Европын холбооны 28 оронд насанд хүрэгчдийн ойролцоогоор 6% нь албан ёсны боловсролын байгууллагад, 37% нь албан бус боловсролын байгууллагад суралцсан гэсэн үр дүнг ашиглан дэлхийн боловсролд хамрагдалтыг үнэлж болох юм. Сургалтын төлбөрийн хэмжээний зохистой байдлыг тодорхойлоход өсөн нэмэгдэж байгаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаас гадна төсвийн санхүүжилт тодорхойгүй байдгаас ихээхэн хүндрэлтэй байна. Зургаан орны нэг нь л ДНБ-ний 0,3% гаруйг насанд хүрэгчдийн боловсролд зарцуулж байна. Насанд хүрэгчдийн боловсролд зориулсан төсвийн зарцуулалтын дийлэнх хувийг илүү хэрэгцээтэй, зорилтот бүлэгт чиглүүлж зохион байгуулдаг гэдгийг ойлгох нь зүйтэй. Насанд хүрэгчдийн боловсрол, түүний дотор чанарын асуудалд үнэлгээ өгөх нь ихээхэн ярвигтай хэрэг юм. Насанд хүрэгчдийн сургалт, боловсролын талаарх дэлхийн гуравдугаар илтгэлд бүх бүс нутагт тайлан мэдээлэл цуглуулах үйл явц асуудалтай байдгаас насанд хүрэгчдийн боловсролыг дэмжих ажил зохион байгуулах чиг баримжаа муу байдаг байна. Иймээс улс орнуудыг мэдээлэл цуглуулах тогтолцоотой болохыг уриалж, үүний үр дүнд энэ салбарт учирч байгаа асуудал, бэрхшээлийг даван туулах, хяналт үнэлгээ хийх зорилгыг тодорхойлох боломжтой болох юм.

ЗУРАГ 10:Чинээлэг болон ядуу бүлгүүдийн хувьд дээд боловсролд хамрагдалт эрс зөрүүтэй байна.Дээд боловсролыг наад зах нь 4 жилээр суралцаж дүүргэсэн 25-29 насны хүмүүсийн эзлэх хувь, баялгийн хэмжээ, сонгосон онуудаар, (2008-2014 он)

Nig

erUg

anda

C. A

. R.

Mal

awi

Gam

bia

Cong

oBu

rkin

a Fa

soBu

rund

i

Libe

ria

Beni

nRw

anda

Chad

Côte

d’Iv

oire

Togo

Sene

gal

Mal

iZi

mba

bwe

Cam

eroo

nLe

soth

oCo

mor

osTi

mor

-Les

teSu

rinam

eGu

yana

Mau

ritan

iaCa

mbo

dia

Guat

emal

aSw

azila

ndEt

hiop

iaD.

R. C

ongo

Guin

eaBa

ngla

desh

Haiti

Nam

ibia

Hond

uras

Nig

eria

Ghan

aN

icar

agua

Indo

nesi

aDo

min

ican

Rep

.Ira

qCo

lom

bia

Peru

Tajik

ista

nBo

snia

/Her

zeg.

Boliv

iaPa

kist

anIn

dia

Phili

ppin

esCh

ina

Egyp

t

Mad

agas

car

Sier

ra L

eone

Ecua

dor

Tert

iary

edu

catio

n at

tain

men

t rat

e (%

)

0

10

20

30

40

50

60

70

80

Serb

iaPa

lest

ine

Mex

ico

Arge

ntin

aM

alta

Hung

ary

Jord

anM

onte

negr

o

Germ

any

Bulg

aria

TFYR

Mac

edon

ian

Rep.

Mol

dova

Arm

enia

Kaza

khst

anSp

ain

Mon

golia

Net

herla

nds

Fran

ceBe

lgiu

mUn

ited

King

dom

Ukra

ine

Richest

Total

90

100

Poorest

Moz

ambi

que

Zam

bia

Эх сурвалж: Өрхийн судалгааны мэдээлэлд тулгуурлан БХШДТ боловсруулах баг дүн шинжилгээ хийв.

Page 44: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

44

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Тогтвортой хөгжлийн зорилтуудын 4.4 дэх зорилтод гурван чухал асуудлыг тусгажээ: Үүнд өөр үндэстний нөхцөл байдалд “ажил эрхлэх, сайн ажилд орох, аж ахуйн нэгж удирдах”–д тус тус ямар чадвар эзэмшсэн байх нь илүү ач холбогдолтой гэдгийг дэлхийн түвшний хяналт үнэлгээгээр тогтоох боломжтой юу? Чадварыг боловсрол, дадлагаас өөр аргаар эзэмших боломжтой юу? Одоогийн хэрэглэж байгаа үнэлгээний арга нь хэр зэрэг найдвартай, санхүүгийн хувьд ямар зардалтай байна вэ?” зэрэг болно.

Эдгээр асуултын хариулт тодорхой байгаа нь хэрэглэж байгаа үнэлгээний үзүүлэлтийг хэр зэрэг оновчтойг илтгэж байна. Насанд хүрэгчдийн боловсрол эзэмшсэн түвшинг тодорхойлдог үзүүлэлт нь чадварыг хэмждэггүй. Хэдийгээр мэдээлэл харилцааны технологи болон цахим орчинд ажиллах чадвар нь зорилтын хамрах хүрээг хумих эрсдэлтэй ч хэмжигдэж болохуйц чадварууд дээр анхаарал

хандуулах нь зүйтэй.

ТАНИН МЭДЭХҮЙН ЧАДВАРТанин мэдэхүйн үндсэн чадвар нь бичиг үсэгт тайлагдах, тоо тоолж сурах юм. Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланд дурдснаар бичиг үсгийн өндөр чадвартай бол сайн ажилд орох боломж хоёр дахин нэмэгддэг болох нь дүн шинжилгээгээр гарчээ.

Мэдээлэл харилцааны технологи нь өдөр тутмын амьдрал, ажлын салшгүй хэсэг болоод байна. 2014 онд Европын холбооны орнуудын насанд хүрэгчдийн 44%, Румынд 16%, Финляндад 63% нь

цахим хүснэгт дээр тооцоолох чадвартай гэж гарчээ.

Тоо тооллын чадварыг эзэмшсэн эсэх түвшин нь шууд үнэлж болохуйц мэдээлэл сайтай үзүүлэлт юм. 2013 оны судалгаагаар Чех улсын 8 дугаар ангийн хүүхдүүдийн 85% нь комьпютерийн үйлдлийг ашиглаж чаддаг байсан бол энэ үзүүлэлт Тайландад 13%, Турк улсад 9% байжээ. Технологийн үсрэнгүй хөгжлийн өнөө үед одоогийн ашиглаж буй уламжлалт асуултуудаас салж, шинэ үеийн дэлхийн үнэлгээний аргад шилжих хэрэгтэй байна.

ТАНИН МЭДЭХҮЙН БУС ЧАДВАР…Сүүлийн үед танин мэдэхүйн чадамж бага шаардсан чадварыг илүү сонирхох болсон. Жишээ нь, амьдрал дээр ажилтнаас илүү үнэ цэнэтэй, гэхдээ түвшинг тодорхойлоход хэцүү чадвар болох бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээ, бэрхшээлийг даван туулах, хамтран ажиллах зэрэг ангилахад бэрх чадваруудыг шаардах болжээ.

Өнөө үед тууштай байх, өөрийгөө хянах, нийгэм, сэтгэл хөдлөлийн чадвар зэрэг танин мэдэхүйн бус чадвар нь сайн ажилд орох нөхцөл болдог талаар мэдээлэл байхгүй байна. Эдгээр чадварыг зохистой түвшинд эзэмших нь эрхэлж буй ажлаас ихээхэн хамаардаг.

Танин мэдэхүйн бус чадвар эзэмшсэн байдлыг улс орнуудаар харьцуулах нь ихээхэн бэрхшээлтэй тулгардаг. Иймээс Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланд дэлхий нийтийг өргөн хүрээнд харьцуулахаас зайлсхийн, эдгээр чадварын өсөлт, хөдөлмөрийн зах зээл дээрх үнэлгээ зэргийг судлах судалгаа хийхийг зөвлөж байна.

… АЖИЛ ХӨДӨЛМӨРИЙН ТӨЛӨӨ ТЭДГЭЭРИЙГ ХОСЛУУЛАХ НЬХөдөлмөрийн зах зээлд танин мэдэхүйн болон танин мэдэхүйн бус хоёр чадварыг хослуулан эзэмшсэн байхыг шаардаж байгаа нь санхүүгийн мэдлэг, хувиараа хөдөлмөр эрхлэх чадварыг хөгжүүлэх боломжтой юм. Сүүлийн жилүүдэд санхүүгийн мэдлэг чадварыг амьдрал дээр үнэлэх арга боловсруулахаар оролдож байна. Хэрэглэж байгаа үнэлгээний нэг аргаар судалгаа хийхэд дэлхийн нийт хүн амын 33% нь санхүүгийн мэдлэг чадвартай бөгөөд энэ үзүүлэлт Йемен улсад 13%, Норвеги улсад 71% гэсэн эрс ялгаатай дүр зураг гаржээ. Хувиараа хөдөлмөр эрхлэх чадварыг үнэлэх аргыг боловсруулж байгаа энэ үед сургуулийн ямар хичээлийн сургалтын хөтөлбөрт уг чадварыг тусгах тухай асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЧАДВАРSus

tainable Development Goal 4.4

ЗОРИЛТ 4.4

2014 оны байдлаар Европын холбоонд насанд хүрэгчдийн 44% нь цахим ажлын хуудсанд анхан шатны тооцоо хийх чадвартай байна

Page 45: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

45

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030–д тогтвортой хөгжлийн үр дүн, ололт амжилтаас “хэнийг ч хойноо орхигдуулахгүй” гэж заасан нь тэгш бус байдлыг дэлхийн түвшинд бүртгэж, хяналт хийх асуудлыг хөндөж байна. Энэ сэдвээр Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланд дараах гурван асуудлыг хөнджээ. Үүнд: тэгш бус байдлын үнэлгээний арга, тэгш бус байдалд гарсан өөрчлөлт, мэдээлэл цуглуулах ба ингэхдээ өртөмтгий бүлгийн бүртгэл, боловсролын тэгш бус байдал, тэгш байдал зэргийн мэдээллийг оруулснаар үнэлгээний хэрэгслүүр болгох тухай асуудлууд юм.

ТЭГШ БУС БАЙДЛЫГ ХЭМЖИХ НЬБоловсролын салбарын тэгш бус байдлын үнэлгээ хийхэд үндсэн гурван хүчин зүйлээс болж хүндрэл гардаг. Нэгдүгээрт, тэгш бус байдлын судалгаанд нилээд өргөн хүрээний үзүүлэлт, жишээ нь хүртээмж, сургалтын үр дүн зэргийг хэрэглэж болно. Хоёрдугаарт үзүүлэлт бүр нь өөрийн дутагдал, давуу талтай тул тухайн хүн амын бүлэгт аль үзүүлэлт илүү чухал вэ гэдгээс шалтгаалан хэрэглэж болно. Тэгш бус байдлын түвшин, түүний цаг хугацааны хувьслыг үнэлэхдээ өөр өөр арга хэрэглэх нь янз бүрийн дүгнэлтэд хүргэж болох юм. Гуравдугаарт, үзүүлэлтийн утга нь ямар нэг онцлог шинж жишээ нь, амьжиргааны түвшнээс хамааран ихээхэн хэлбэлздэг гэдгийг бодлого боловсруулагчид ойлгох хэрэгтэй. Мөн эдгээр онцлог шинжүүдэд тулгуурлан улс орон хооронд харьцуулалт хийхэд хүндрэлтэй байх нь бий. Тогтвортой хөгжлийн зорилтуудын үзүүлэлтийг тодорхойлогч байгууллага хоорондын шинжээчдийн бүлэг нь тэгш байдлын индексийг

боловсролын салбар дахь тэгш бус байдлын глобал үзүүлэлт болгон ашиглахыг зөвлөжээ. Энэ үзүүлэлтийг сүүлийн 20 гаруй жил жендэрийн тэгш бус байдлыг илэрхийлэхдээ ашигласан учраас олон нийтэд тайлбарлахад хялбар байх болно. Онцлог шинжүүд дундаас амьжиргааны түвшин нь тэгш бус байдалд ихээхэн нөлөөтэй байна. Дундаас доогуур орлоготой улс орнуудад амьжиргааны тэгш байдлын индекс нь суралцагчид, төгсөгчдийн дунд дараах байдалтай байна. Үүнд амьжиргааны тэгш байдлын индекс нь бага сургуульд 0,90, суурь боловсролын сургуульд 0,71, бүрэн дунд сургуульд 0,44 байна. Харин бага орлоготой улс орнуудад амьжиргааны тэгш байдлын индекс бага сургуульд 0,36, суурь боловсролын сургуульд 0,19, бүрэн дунд сургуульд 0,07 тус тус байна.

Тогтвортой хөгжлийн зорилтуудын үзүүлэлтийг тодорхойлогч байгууллага хоорондын шинжээчдийн бүлэг байгуулагдан боловсролын салбарын тэгш бус байдлыг үнэлэх үзүүлэлт дээр ажиллах болсон нь нэн чухал алхам бөгөөд урьд нь ашиглагдаж байгаагүй эх сурвалжийг нэгтгэн, хийгдсэн судалгааны дүнд дүн шинжилгээ хийх нөхцөл бүрдсэн юм. Ийнхүү дэлхийн хэмжээний зохицуулалт, зааварчилгаа нэмэгдэхийн хирээр улс орны түвшинд ч ахиц дэвшил гарах болно.

ЖЕНДЭРИЙН АСУУДАЛ2014 онд дэлхийн хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд жендэрийн тэгш байдлыг судалжээ. Орон тус бүр эдгээр түвшинд жендэрийн тэгш байдлыг судласан ба тус тус 64%, 46%, 23% байлаа. Гэхдээ үндэсний хэмжээний дундаж үзүүлэлтийн цаана улс доторх, хүн амын бүлэг хоорондын ихээхэн ялгаа нуугдаж байгаа юм. Африкийн Өмнөд Сахарын орнуудад суралцагчид, бага сургууль төгсөгчдийн жендэрийн тэгш байдал хамгийн чинээлэг айлын 20%-д, хамгийн ядуу өрхийн 20%-д бага сургууль төгссөн 100 хөвгүүнд 83 охин ноогдож байна. Энэхүү тэгш бус байдал нь суурь боловсролын түвшинд илүү ажиглагдах ба 100 хөвгүүнд 73 охин, ахлах ангиудад 100 хөвгүүнд 40 охин ноогдож байна. Зорилт 4.5–ын жендэрийн асуудалд хяналт үнэлгээ хийхэд тэгш байдлын индекс хэрэглэгддэг нь зөвхөн боловсролын хамрагдалтын үзүүлэлттэй нийцдэг бус боловсролын бусад бүх үзүүлэлт, сургалтын үр дүнтэй ч нийцдэг юм. Энэ индексийн давуу талыг дурдаж маш олон асуудлын нэг болох боловсролын салбарын жендэрийн тэгш бус байдалд хэрэглэх боломжтой. Боловсролын салбарын жендэрийн тэгш бус байдлын хяналт үнэлгээний үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд илүү өргөн хүрээнд жендэрийн байдлыг сургалтын хөтөлбөр, сурах бичиг, үнэлгээ, багшийн бэлтгэл зэрэгтэй уялдуулан мэдээлэл цуглуулах ба боловсролын салбарын жендэрийн тэгш бус байдлын үзүүлэлтүүд дээр илүү өргөн хүрээнд бүх мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах хэрэгтэй.

ТЭГШ БОЛОМЖ

Sustain

able Development Goal 4.5

ЗОРИЛТ 4.5

Бага орлоготой оронд бага, бүрэн бус дунд, дунд боловсрол эзэмшсэн баян айлын 100 хүүхэд тутамд ядуу айлын 36, 19 ба 7 хүүхэд тус тус ноогдож байна

Page 46: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

46

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛХөгжлийн бэрхшээл олон янз байдаг ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын тэгш хүртээмжийг хангахад гарч буй ахиц дэвшлийг үнэлэхийн тулд дэлхийн түвшний хөгжлийн бэрхшээлийн үзүүлэлтийн түвшинтэй харьцуулах шаардлагатай. 2010 онд Европын 30 орны боловсролын тогтолцоонд хийгдсэн үнэлгээгээр албан боловсролын сурагчдын 3.7% нь тусгай боловсрол шаардлагатай гэж гарчээ. НҮБХС болон Вашингтоны хөгжлийн бэрхшээлийн статистик баг нь хөгжлийн бэрхшээлийн үнэлгээний аргыг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй сурагч хүүхдийн хэрэгцээнд зориулсан сургуулийн дэд бүтэц, багшийн бэлтгэлийг үнэлэх нь чухал юм.

ХҮСНЭГТ 2 :Жендэрийн тэгш байдлын индекс бүс нутаг, улс орны орлогын түвшнээр, 2014 он

Бага боловсрол Суурь боловсрол Бүрэн дунд боловсрол

Жендэрийн тэгш байдлын индекс

Жендэрийн тэгш байдалд хүрсэн

орон (%)

Жендэрийн тэгш байдлын индекс

Жендэрийн тэгш байдалд хүрсэн

орон (%)

Жендэрийн тэгш байдлын индекс

Жендэрийн тэгш байдалд хүрсэн

орон (%)Дэлхийн үзүүлэлт 0.99 63 0.99 46 0.98 23

Орлогын түвшин бага 0.93 31 0.86 9 0.74 5Орлогын түвшин дундаас доогуур 1.02 52 1.02 33 0.93 17Орлогын түвшин дундаас доогуур 0.97 71 1.00 60 1.06 22Орлогын түвшин өндөр 1.00 81 0.99 59 1.01 37

Кавказ, төв Ази 0.99 100 0.99 83 0.98 29Зүүн ба зүүн-өмнөд Ази 0.99 86 1.01 57 1.01 37Европ, Хойд Америк 1.00 93 0.99 67 1.01 31Латин Америк, Карибийн тэнгис 0.98 48 1.03 39 1.13 19Хойд Африк, Баруун Ази 0.95 56 0.93 46 0.96 33Номхон далай 0.97 64 0.95 44 0.94 0Өмнөд Ази 1.06 29 1.04 25 0.94 38Сахар орчмын Африк 0.93 38 0.88 19 0.82 6

Тэмдэглэл : Бүх үзүүлэлтийг дунджаар харуулсан болно Эх сурвалж: ЮНЕСКО, Статистикийн хүрээлэнгийн мэдээллийн сан.

ЗУРАГ 11:Жендэрийн тэгш бус байдал хамгийн ядуу бүлэгт илүү өндөр байнаЖендэрийн тэгш бус байдлын индекс, сонгон авсан боловсролын үзүүлэлтээр, чинээлэг байдлын хамаарал, бүс нутгаар, 2008-2014 он

Gend

er p

arity

inde

x

0.7

0.6

0.4

0.5

1.1

1.0

0.8

0.9

1.4

1.3

1.2

Ever

bee

n to

sch

ool

Parity

Richest

Average

Poorest

Sub-Saharan Africa

Com

plet

ed p

rimar

y

Com

plet

ed lo

wer

sec

onda

ry

Com

plet

ed u

pper

sec

onda

ry

Ever

bee

n to

sch

ool

Southern Asia

Com

plet

ed p

rimar

y

Com

plet

ed lo

wer

sec

onda

ry

Com

plet

ed u

pper

sec

onda

ry

Ever

bee

n to

sch

ool

Northern Africa and Western Asia

Com

plet

ed p

rimar

y

Com

plet

ed lo

wer

sec

onda

ry

Com

plet

ed u

pper

sec

onda

ry

Ever

bee

n to

sch

ool

Europe and Northern America

Com

plet

ed p

rimar

y

Com

plet

ed lo

wer

sec

onda

ry

Com

plet

ed u

pper

sec

onda

ry

Ever

bee

n to

sch

ool

Latin America and the Caribbean

Com

plet

ed p

rimar

y

Ccom

plet

ed lo

wer

sec

onda

ry

Com

plet

ed u

pper

sec

onda

ry

Ever

bee

n to

sch

ool

Eastern and South-eastern Asia

Com

plet

ed p

rimar

y

Com

plet

ed lo

wer

sec

onda

ry

Com

plet

ed u

pper

sec

onda

ry

Тэмдэглэл: Зүүн болон Зүүн Өмнөд Ази, Хойд Африкийн орнуудын үзүүлэлт, Баруун Азийг зөвхөн бага болон дунд орлоготой орнуудад хамруулав.

Эх сурвалж: Өрхийн судалгааны мэдээлэлд тулгуурлан БХШДТ боловсруулах багийн хийсэн шинжилгээ (2016)

Page 47: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

47

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

ХЭЛЭх хэлэнд суурилсан олон хэлний боловсролд урьдын адил анхаарал хандуулахгүй байгаагийн улмаас сургалтын чанар, үр дүнд ихээхэн ялгаатай байдал ажиглагдаж байна. Боловсролын хэлний бодлогод хяналт үнэлгээ хийх зорилгоор нэмэлт арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна. Нэгэн үнэлгээнээс үзэхэд, дэлхийн хүн амын 40% нь өөрт ойлгомжгүй, өдөр тутам хэрэглэдэггүй хэлээр боловсрол эзэмшиж байна гэжээ. Үндэсний хөтөлбөрийн баримт бичигт хяналт тавьснаар арга зүйн болон сургалтын материал гэртээ харилцдаг хэл дээр байгаа эсэх, багш нар үүнд бэлтгэгдсэн эсэх, газар дээр нь ямар арга хэмжээ хэрэгжүүлсэн талаарх мэдээлэл авах боломжгүй юм. Мали улсын Мопти бүсэд үндэсний бодлогод нь тусгагдаагүй хэдий ч хос хэлээр сургалт явуулах бага сургуулиудын дөнгөж 1% нь өөрсдийн хэрэглэдэг хэлээр, мэргэшсэн багш нараар хичээлээ заалгаж байна.

ЦАГААЧЛАЛ БА АЛБАДАН ШИЛЖҮҮЛЭЛТ Хөдөө орон нутгаас ирж байгаа дотоодын шилжин суурьшагчдын орон байрны асуудалтай тул олонхи нь улсын сургуулийн хүртээмж тааруу хотын зах, ядуусын дүүрэгт шилжиж ирдэг. Хотын бүсэд шилжилт хөдөлгөөн нэмэгдэх нь нийгмийн үйлчилгээний хүртээмжийг өргөжүүлэхэд хүргэдэг. Гадаадын цагаачдын хувьд ихэвчлэн хоцрогдсон дүүргийн сургуулиудад төвлөрөх хандлагатай байдаг тул бодлого боловсруулагчид голчлон анхаарал хандуулах ёстой.

Хамгийн гол бэрхшээлүүд албадан нүүлгэн шилжүүлсэн хүмүүст учирдаг. Дотоодын шилжилт хөдөлгөөнд хамрагдсан хүмүүст бараг анхаарал хандуулдаггүй хэвээр байна. Нигери улсын 6 мужид байрлах түр орогнох 42 байрны 19–д нь 2015 оны 6 дугаар сарын байдлаар хүүхдүүдэд албан болон албан бус боловсрол олгох боломжгүй байлаа. Хамгийн эмзэг бүлэг дүрвэгсэд бөгөөд дэлхийн нийт бага сургуулийн насны дүрвэгч хүүхдүүдийн 50%, дунд боловсролын насны дүрвэгч хүүхдүүдийн 75% нь тус тус сургуулиас гадуур байна. Цагаачид болон албадан нүүлгэн шилжүүлэлтэд өртсөн хүмүүсийн боловсролын түвшинд үнэлгээ хийхэд ихээхэн хүндрэлтэй байна. Үүнтэй холбоотой эдгээр хүмүүсийн боловсролд хамрагдах хүртээмж тэгш бус байгаагийн шалтгааныг илүү ойлгохын тулд идэвхтэй, зорилго бүхий хүчин чармайлт гаргах шаардлагатай байна.

БИЧИГ ҮСГИЙН БОЛОН ТООНЫ ЧАДВАР

Sustain

able Development Goal 4.6D

ЗОРИЛТ 4.6

Зорилт 4.6 нь БНБ-ын зорилгын нэгэн адил насанд хүрэгчдийн бичиг үсгийн боловсролын асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулдаг. Үүнээс гадна глобал үзүүлэлтийг томъёолохтой холбогдуулан бичиг үсэг, тоо тооллын чадварын түвшин гэх хоёр шинэ бүрэлдэхүүнийг томъёолжээ. Бичиг үсгийн боловсролыг зөвхөн танин мэдэхүйн чадвар гэж ойлголгүйгээр нийгэм эдийн засаг, түүнчлэн хувь хүний хөгжилд хувь нэмэр оруулагч хүчин зүйл гэж авч үзэх хэрэгтэй. Хоёрдугаар бүрэлдэхүүн нь тоо тооллын чадвар ба энэ чадварын үзүүлэлтийг дахин боловсруулах шаардлагатай байна.

НАСАНД ХҮРЭГЧДИЙН БИЧИГ ҮСГИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАХ БАЙДАЛНасанд хүрэгчдийн албан болон албан бус бичиг үсгийн сургалтад хамрагдалтын талаар үнэлгээ хийх нь ихээхэн хэцүү даалгаврын нэг юм. Насанд хүрэгчдийн боловсрол, сургалтын дэлхийн тайланд төрөөс санхүүжүүлж байгаа насанд хүрэгчдийн бичиг үсгийн сургалтад хамрагдалтын үзүүлэлтийг тусгасан хяналтын стандарт загвар боловсруулах шаардлагатай байгааг дурджээ. Урьд нь хүн ам судлал, эрүүл мэндийг судалдаг байсан дүн шинжилгээний аргыг уг тайланг бэлтгэх зорилгоор ашиглахад 2004-2011 онд бага, дунд орлоготой 29 оронд бичиг үсгийн хөтөлбөрт 15-19 насныхны 6% нь ядаж нэг удаа хамрагдсан гэжээ. Бичиг үсэгт тайлагдаагүй насанд хүрэгчдийн дийлэнхийг эмэгтэйчүүд, ядуу хүмүүс эзэлдэг ба бичиг үсгийн хөтөлбөрт эрэгтэйчүүд, илүү боломжтой өрхийн гишүүд илүү хамрагдаж байна.

Дэлхийд дүрвэгсдийн бага насны сургуулийн хүүхдүүдийн 50%, дунд насны сургуулийн хүүхдүүдийн 75% нь сургуульд явдаггүй

Page 48: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

48

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

БИЧИГ ҮСГИЙН ЧАДВАРЫН ТҮВШИНТХЗ-д бичиг үсгийн чадвар эзэмшсэн түвшинг үнэлэх талаар онцгойлон дурдсан хэдий ч үүнийг тодорхойлох нийтийг хамарсан арга өргөн тархаагүй ба насанд хүрэгчдийн бичиг үсгийн чадварыг уламжлалт үзүүлэлт ашиглан илэрхийлсээр байна. 2005-2014 онд 758 сая хүн, дэлхийн насанд хүрэгчдийн 15% нь бичиг үсэг тайлагдаагүй ба үүний 63% нь эмэгтэйчүүд байна.

БИЧИГ ҮСЭГ, ТОО ТООЛЛЫН ЧАДВАРЫН ТҮВШИНГИЙН ИЛЭРХИЙЛЭЛ Насанд хүрэгчдийн бичиг үсэг, тоо тооллын чадварын түвшинг шууд үнэлгээний аргаар үнэлэх нь өндөр орлоготой олон оронд хэрэглэх боломжтой гэсэн мэдээлэл байна. ЭЗХАХБ-ын насанд хүрэгчдийн мэдлэгийн олон улсын үнэлгээний хөтөлбөрт хамрагдсан оролцогсдын 15% нь уншсан зүйлдээ энгийн дүгнэлт хийх суурь чадварын стандарт түвшинг хангаагүй ба энэ үзүүлэлт Японд 5%, Итали улсад 28% хүртэл хэлбэлзэж байна.

Бичиг үсэг, тоо тооллын чадварын харьцуулсан үнэлгээ хийхэд олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байна. 2030 он гэхэд олон улсын үнэлгээг хангахын төлөө улс орнууд өөрсдийн чадавхийг хөгжүүлснээр хяналт үнэлгээний баталгаат мэдээлэл гарах ажээ.

ЗУРАГ 12:Насанд хүрэгчдийн чадварыг нарийвчлан тусгасан үргэлжилсэн хэмжигдэхүүнээр бичиг үсэгт тайлагдалтыг үнэлэх нь

Насанд хүрсэн хүн ам, бичиг үсэгт тайлагдалтын зохих түвшнээр, 2011-2014 он

%

80

60

40

20

0

Ghan

a, u

rban

100

Keny

a, u

rban

Boliv

ia, u

rban

Colo

mbi

a, u

rban

Viet

Nam

, urb

an

Geor

gia,

urb

anAr

men

ia, u

rban

Ukra

ine,

urb

an

STEP

Chile

Turk

ey

Italy

Isra

el

Spai

nGr

eece

Sing

apor

e

PIAAC

Slov

enia

Fran

cePo

land

Unite

d St

ates

Germ

any

Irela

nd*U

nite

d Ki

ngdo

m

Cana

daDe

nmar

k

Lith

uani

a

Aust

ria*B

elgi

umSw

eden

Esto

nia

Kore

aAu

stra

lia

Nor

way

New

Zea

land

Net

herla

nds

Czec

h Re

p.Sl

ovak

ia

Finl

and

Japa

n

Level 1Below level 1 Level 3 and aboveLevel 2

Тэмдэглэл: (*) тэмдэглэгээ бүхий орнууд, PIAAC мэдээллийн сан нь зөвхөн тодорхой бүс нутгийн орнууд – үүнд Их Британийн Англи, Хойд Ирланд, Бельгийн Фландерсад хамааралтай болно.

Эх сурвалж: ЭЗХАБ (2013, 2016) Дэлхийн банкны STEP судалгааны мэдээлэлд тулгуурлан БХШДТ боловсруулах багийн хийсэн шинжилгээ

Page 49: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

49

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Зорилт 4.7 нь боловсролын нийгмийн, хүмүүнлэгийн болон ёс суртахууны зорилгыг илүү тодорхой тусгасан байна. Энэ нь боловсролыг бусад ТХЗ-уудтай холбож, дэлхий нийтийн хөгжлийн хөтөлбөрийг шинээр өөрчлөн хөгжүүлэх хүсэл эрмэлзлэлийг илэрхийлж байна.

Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан нь глобал үзүүлэлтүүдэд ихээхэн анхаарал хандуулсан ба ерөнхий тогтолцооны арга хэмжээ, сургалтын хөтөлбөрт орох материал, ялангуяа үндэсний сургалтын хөтөлбөр, сурах бичиг, түүнчлэн багшийг хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт дэлхийн иргэншил, тогтвортой хөгжлийн боловсролыг ямар агуулга, хэлбэрээр оруулах боломжтой талаар дүн шинжилгээ хийсэн байна.

Мэдлэг, чадвар, хандлагын үнэлгээний үзүүлэлтийг тодорхойлох нь тогтвортой хөгжлийг дэмжихэд зайлшгүй хэрэгтэй ч ихээхэн хүнд даалгавар болж байна. Уг тайланд залуучууд, насанд хүрэгчдийн мэдлэг, чадвар, хандлагын түвшинг үнэлэхэд ашиглаж болох шинэ санаануудыг оруулсан билээ.

Зорилт 4.7 нь насан туршдаа суралцах үзэл баримтлалтай шууд холбоотой юм. Гэхдээ уг зорилтод боловсролын агуулгыг боловсролын ямар түвшин, үе шат, хэдэн насны бүлэгт оруулах зэргийг тодорхойлоогүй тул зарим асуудал тулгарч байна. Санал болгож буй дэлхийн болон сэдэвчилсэн үзүүлэлтүүдийг зөвхөн албан боловсролд хамрагдаж буй хүүхэд, өсвөр үеийнхэнд хамааруулж байна. Албан бус боловсролын тогтолцоонд суралцаж байгаа насанд хүрэгчдэд хандсан нэг ч сэдэвчилсэн үзүүлэлтүүд тодорхой илэрхийлэгдэж тусаагүй байна.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРДэлхийн иргэнийг төлөвшүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжих зорилтыг хангах үндсэн арга нь сургалтын хөтөлбөр бөгөөд энэ нь тухайн боловсролын мэдлэг, чадварыг эзэмшүүлэх гол дамжуулагч болдог. Сэдэвчилсэн үзүүлэлтийн нэг нь Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж байгаа байдлыг үнэлэх явдал юм. Энэ үзүүлэлт нь зорилт 4.7–ийн бүрэлдэхүүн хэсэг болох хүний эрх, үндсэн эрх чөлөө, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх зэргийг илэрхийлдэг.

Зорилт 4.7-ийн бас нэгэн сэдэвчилсэн үзүүлэлт (амьдрах ухаанд суурилсан боловсролын хүрээнд ХДХВ/ДОХ, бэлгийн боловсролын сэдвийг тусган хичээл зааж буй сургуулийн эзлэх хувь) нь тухайн зорилтын таван бүрэлдэхүүнийг үнэлэхэд чиглэжээ. Эдгээр хэсгүүд

нь: хүний эрх, жендэрийн тэгш байдал, энх тайвныг эрхэмлэх соёл, хүчирхийллийг үл тэвчих байдал, тогтвортой хөгжил, тогтвортой амьдралын хэв маягийг дээшлүүлэхэд шаардагдах мэдлэг чадвар зэрэг болно. Хэд хэдэн улс боловсролын салбарын мэдээлэл хяналтын тогтолцоондоо энэхүү үзүүлэлтийг туршилтын байдлаар оруулсан нь ирээдүйд илүү үр дүнтэй хяналт үнэлгээ хийх үндэслэл болж байна.

Өөр өөр хичээлүүдийн сургалтын хөтөлбөрийг судлах нь 4.7 дахь зорилтын биелэлт хэр зэрэг ахицтай байгааг илүү тодорхойлох боломжийг бүрдүүлнэ. Үүний тулд үндэсний хэмжээнд сургалтын хөтөлбөр, сургалтад холбогдох материалыг тогтолцоот байдлаар дахин цэгцлэх шаардлагатай байна. Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн

тайланд 2005-2015 оны хооронд 78 орны 110 үндэсний хэмжээний сургалтын хөтөлбөр зэрэг бичиг баримтуудад дүн шинжилгээ хийхэд дөрөвний гурав нь сургалтын хөтөлбөртөө их, бага хэмжээгээр тогтвортой хөгжлийн асуудлыг оруулсан байв. Мөн үүнээс цөөн улс орнууд дэлхийн иргэний боловсрол, глобаль иргэншлийн талаар зохих агуулга, сэдвүүд хөндөн оруулжээ. Жендэрийн тэгш байдлын асуудлыг оруулсан улс орнууд цөөн байсан бөгөөд 15%-иас бага улс сургалтын хөтөлбөртөө эмэгтэйчүүдийн эрх, тэгш боломжийг нэмэгдүүлэх, жендэрийн тэгш байдал, жендэрийн мэдрэмж зэрэг үндсэн нэр томъёог оруулсан, эсвэл сургалтын хөтөлбөртөө цухас дурдах байдлаар жендэрийн асуудлыг оруулсан байна.

ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ДЭЛХИЙН ИРГЭНШИЛ

Sustain

able Development Goal 4.7

ЗОРИЛТ 4.7

2005-2015 онд 78 улс орны дөрөвний гурав нь үндэсний сургалтын хөтөлбөртөө тогтвортой хөгжлийн асуудлыг ямар нэг хэлбэрээр оруулж өгчээ

Page 50: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

50

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

СУРАХ БИЧИГСурах бичгийн агуулгад дүн шинжилгээ хийх нь сургалтын хөтөлбөрт үнэлгээ хийхэд ихээхэн тус нэмэр болж байна. Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан боловсруулах ажлын хүрээнд дунд сургуулийн түүх, иргэншил, нийгмийн ухаан, газар зүйн хичээлийн сурах бичигт дүн шинжилгээ хийж гурван бүлэг дүгнэлт гаргажээ. Дүн шинжилгээний үр дүнд 1890-1913 онуудын сурах бичигт хүний эрхийн тухай асуудал дөнгөж 5% тусгагдсан байсан бол 2000-2003 онд энэ үзүүлэлт сурах бичгийн 50% болж нэмэгдсэн байна. Хойд Африк, баруун Азийн орнуудад сүүлийн арван жилийн байдлаар сурах бичгийн 10% гаруйд нь эмэгтэйчүүдийн эрхийн тухай мэдээлэл оруулсан байна. Энэ хэлбэрийн дүн шинжилгээ хийснээр сурах бичгийн ашиглалтыг үнэлэх илүү найдвартай, үр дүнтэй арга боловсруулах боломж бүрдүүлж байна. Сурах бичгийн агуулгын талаарх мэдээллийг олон улсын түвшинд харьцуулахын тулд энэ чиглэлээр тогтмол хяналт үнэлгээ хийдэг механизм бүрдүүлэх шаардлагатай байна.

БАГШИЙН БОЛОВСРОЛБагш нар тогтвортой хөгжил, дэлхийн иргэншилтэй холбоотой сэдвээр хичээл заах арга зүйд бэлтгэгдсэн байх ёстой. 2013 онд хийгдсэн судалгаагаар 66 орны зөвхөн 8% нь багш бэлтгэх сургалтын хөтөлбөртөө тогтвортой хөгжлийн асуудлыг тусгасан байсан нь 2005 оны үзүүлэлттэй харьцуулахад түүнээс 2% нэмэгдсэн байна. Багш бэлтгэх сургалтын хөтөлбөр нээлттэй, хүртээмжтэй байх нь ховор хэдий ч бүс нутгийн чанартай хэд хэдэн баримт, хөтөлбөр цуглуулж чадсан юм. Зорилт 4.7–д багш бэлтгэх, давтан сургах зорилтын биелэлтийг үнэлэх нь мөн ихээхэн хүчин чармайлт шаардаж байна. Үүнтэй холбоотой багш бэлтгэдэг боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрийг стандартчилсан протокол, нарийвчилсан арга зүй хэрэглэснээр олон төрөл хэлбэрээр явагдаж байгаа мэргэшсэн багш бэлтгэх сургалтын үр дүнг тооцох боломжтой болно.

ТАНХИМААС ГАДУУРХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Тогтвортой хөгжил, дэлхийн иргэншлийн тухай ойлголтыг дан ганц танхимын хичээлээр бус сургалтын дугуйлан, клуб, биеийн тамирын секц, мэтгэлцээний клуб, урлагийн дугуйлан, хөгжмийн хамтлаг, сайн дурын ажил болон бусад олон арга хэмжээгээр дамжуулан хүргэж болно. Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан бэлтгэх үед хийсэн дүн шинжилгээгээр бүгдэд хүртээмжтэй, зохион байгуулалт сайтай, тэгш хамруулалттай арга хэмжээ нь зөрчилдөөнийг багасгах, нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, хүний эрхтэй холбоотой хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, дэлхийн иргэн хэмээх мэдрэмж төрүүлэх зэргээр олон эерэг талтай болох нь харагджээ. Өнөөдрийн байдлаар ийм хэлбэрийн арга хэмжээ зохион байгуулахтай холбоотой түүний чанарын тухай мэдээлэл цуглуулах аргуудад хангалттай анхаарал хандуулахгүй байна. Ерөнхий хяналт үнэлгээний стандарт байхгүйгээс баталгаатай мэдээллийг олон улсын түвшинд харьцуулалт хийх боломж хязгаарлагдмал хэвээр байна.

ЗУРАГ 13:Хүний эрхийн асуудал үндэсний сургалтын хөтөлбөрт туссан байдалҮндэсний сургалтын хөтөлбөрийн хүрээнд голлох үзэл баримтлалыг тусгасан улс орнуудын эзлэх хувь, 2005-2015 он

Rights

Sustainable development

Renewable energy sources

Democracy

Ecology

Waste management

Freedom

Environmental education

Economic sustainability

Peace

Globalization

Multiculturalism/interculturalism

Global citizen(ship)

Migration/immigration

Global competition

Global–local thinking

Global inequality

Gender equality

Gender equity

Gender sensitivity

Gender parity

Empowerment

Social justice

Environmental sustainability

Social sustainability

Abuse/harassment/violence

Human rights education

Climate change

Education for sustainable development

Peace education

Hum

an ri

ghts

Sust

aina

ble

deve

lopm

ent

Peac

e an

d

non-

viol

ence

Glob

al c

itize

nshi

pGe

nder

equ

ality

%

Тэмдэглэл: Энэхүү дүн шинжилгээг 78 орноос авсан түүвэрт тулгуурлан боловсруулсан болно.

Эх сурвалж: IBE (2016)

90705030100 10080604020

Page 51: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

51

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

СУРГАЛТЫН ҮР ДҮНЗорилт 4.7-ийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг (тогтвортой хөгжил, дэлхийн иргэншлийг дэмжихэд зайлшгүй шаардлагатай мэдлэг, чадварыг эзэмших), түүний хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийхэд олон тооны саад бэрхшээл учирч байна. Энэ салбарт танин мэдэхүйн чадварыг үнэлэх олон үзүүлэлт байдаггүй тул түүх, газар зүй, олон улсын харилцаа, дэлхийн үйл явдал, харилцан хамаарал зэрэг хичээлийн мэдлэгийн суурь түвшинг эхлэлийн цэг болгон ашиглаж болох юм. Олон орны суралцагчдын гуравны хоёр нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын тухай зохих мэдлэгтэй гэсэн үр дүн гарчээ.

Улс үндэстний үнэт зүйлс, ашиг сонирхол болон байнга өсөн нэмэгдэж буй дэлхийн нийтийн үүрэг хариуцлагын талаар харилцан үгүйсгэл нь энэ хүрээнд гарч буй голлох сорилтын нэг юм. Дунд сургуульд суралцдаг өсвөр үеийнхнийг чиглэсэн 4.7 дахь зорилтын биелэлтийг хянах механизмын үр нөлөөг дээшлүүлэх талаар хожим өрнөсөн хэд хэдэн санаачлагууд байдаг. 2016 онд ЮНЕСКО болон Олон улсын сурлагын амжилтын үнэлгээний холбоо нь тогтвортой хөгжил болон дэлхийн иргэншлийн талаарх мэдлэг ойлголтын түвшинг үнэлэх зорилгоор албан ёсоор хамтран ажиллаж эхлэжээ. Зүүн өмнөд Азийн орнуудад сургалтын чанарын үзүүлэлт нь тавдугаар ангийн түвшинд дэлхийн иргэншлийн тухай мэдлэг, чадварыг орон нутгийн нөхцөл байдалтай уялдуулан илүү нийцтэй харьцуулсан үнэлгээний аргачлал боловсруулахаар ажиллаж байна.

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛАМЖ, СУРГАЛТЫН ОРЧИН

Sustain

able Development Goal 4.A

ЗОРИЛТ 4.A

Зорилт 4а нь хүүхэд төвтэй, хүүхдэд ээлтэй сургуулийн орчинд ардчилсан оролцоо, тэгш хүртээмжийг үндсэн зарчим болгон бүрдүүлэхийг тусгажээ. Эдгээр бүх зарчмуудад дэлхий нийтийн хяналт үнэлгээ хийгддэггүй ч дараах гурван чиглэлээр үнэлгээ хийгдэж байна. Үүнд: сургуулийн дэд бүтэц, мэдээлэл харилцааны технологийн ашиглалт, сургуулийн түвшний халдлага, хүчирхийлэл юм.

СУРГУУЛИЙН ДЭД БҮТЭЦБоловсролын байгууллагын усан хангамж, эрүүл ахуй, ариун цэврийн байдлыг төгөлдөржүүлэх нь суралцагчдын эрүүл мэнд, сурлагын амжилтанд эерэгээр нөлөөлдөг байна. 2013 оны байдлаар дэлхийн дунджаар нийт бага сургуулийн 71% нь усан хангамжийн системд холбогдсон бол буурай хөгжилтэй 49 орны хувьд энэ үзүүлэлт 52% болж буурсан байна.

Сургуулийн аюулгүй байдлыг хангаагүй үед байгалийн гамшиг тохиолдоход ихээхэн хор уршиг учирдаг. Зарим оронд сургуулийн аюулгүй байдлыг маш нарийн шалгадаг хэдий ч бүх орон энэ мэт чанарын шалгалт явуулах боломжгүй байдаг. Сургуулийн нөхцлийн талаар суралцагчид, нийгмийн гишүүд

мэдээлэх боломж бүхий хяналтын цогц арга боловсруулсан байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд суралцахад биеийн болон нийгмийн олон тооны бэрхшээлийг даван туулах шаардлага гардаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирсон хэрэгслээр сургууль тоноглогдсон эсэх шалгуурыг тодорхойлоогүй нь хяналтын чадамжийг хязгаарлагдмал болгож байна.

СУРГУУЛЬ ДАХЬ МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ТЕХНОЛОГИБоловсролын салбарт мэдээлэл харилцааны технологи ашиглалтын хяналтын үндэс нь 2003 онд болсон мэдээллийн нийгэмлэгийн дээд хэмжээний дэлхийн уулзалтаар гаргасан Женевийн үйл ажиллагааны төлөвлөгөө ба энэ нь боловсролтой холбоотой хоёр зорилттой юм. Мэдээлэл харилцааны технологийг сургуулиуд ашиглахын тулд энгийн тогтмол цахилгаан эрчим хүчний хангамжтай байх шаардлагатай. Сахар орчмын Африкийн ихэнх орнуудад төвийн эрчим хүч байдаггүйгээс мэдээлэл харилцааны технологийг ашиглах боломжгүй байна. Төв Африкийн улсад нэг ч бага, дунд сургууль цахилгаан эрчим хүчний системд холбогдоогүй байна. Гвиней, Мадагаскар зэрэг улсад 500 гаруй суралцагчдад нэг компьютер ноогдож байна.

“2013 оны байдлаар буурай хөгжилтэй орнуудын бага сургуулийн 52% нь цэвэр усны хангамжтай байна”

Page 52: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

52

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

СУРГУУЛЬ ДАХЬ ХАЛДЛАГА, ХҮЧИРХИЙЛЭЛ

Сургуультай холбоотой хүчирхийлэл, заналхийлэл нь сургуулийн шууд орчинд, сургууль явах замд, гэрт, эсвэл цахим ертөнцөд байж болдог. Ихэвчлэн гэнэтийн үйл явдал, сургууль дээрх буудлага зэрэгт анхаарал хандуулдаг ч хамгийн түгээмэл хүчирхийллийн хэлбэр нь сургуулийн хүүхэд, өсвөр үеийнхэнд илүү сөрөг нөлөө үзүүлдэг байна. Гэхдээ нийгэм соёлын уламжлалаас болж энэ тухай ихэвчлэн дуугүй өнгөрдөг.

Сургуулийн орчинд түгээмэл гардаг хүчирхийлэл нь дээрэлхэх юм. 2011 онд хийгдсэн “Математик, байгалийн ухаан судлалын олон улсын хандлагын судалгаагаар нэг сарын дотор наймдугаар ангийн сурагчдын 41% нь зодоонд өртсөн гэсэн дүн гаржээ. Бие махбодийн эсрэг хүчирхийлэл өргөн тархсан байдаг. Бэлгийн хүчирхийлэл нь сургуулийн хүчирхийлэл дундаас хамгийн хор уршигтай нь боловч түүний тархалт, хэмжээ нь нуугдмал үлдсээр байна. Иймд олон улсын түвшний судалгаа хийхдээ сургуулийн хүчирхийллийг дэлхийн түвшинд үнэн бодитой нарийн гаргахаар асуултууд боловсруулах хэрэгтэй байна.

Боловсролын байгууллагад халдсан тохиолдлуудыг мөрдөх, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авах нь нэн чухал юм. 2005-2015 онд дэлхийн 26 оронд

сургуулийг цэргийн зориулалтаар ашигласан байна. 2009-2012 онд дэлхийн зургаан оронд боловсролын байгуулагад жилд мянга гаруй халдлага болсон байна.

ЗУРАГ 14:Ядуу буурай орнуудын олонх бага сургуулиуд цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй байнаЦахилгаан эрчим хүч бүхий бага, дунд сургуулиудын хувь , 2009-2014 он

Scho

ols

with

ele

ctric

ity (%

)

100

80

60

40

20

0

C. A

. R.

Mad

agas

car

Sier

ra L

eone

Buru

ndi

Nig

erN

epal

Mya

nmar

Mal

iD.

R. C

ongo

Togo

Guin

eaCo

mor

osU.

R. T

anza

nia

Mal

awi

Lao

PDR

Sene

gal

Beni

nN

icar

agua

Zam

bia

Gam

bia

Côte

d’Iv

oire

Ghan

aEr

itrea

Indi

aVe

nezu

ela,

B. R

.Ba

ngla

desh

Nam

ibia

Bhut

anCa

bo V

erde

Bots

wan

aEc

uado

rIn

done

sia

Phili

ppin

esBe

lize

Mor

occo

S. T

ome/

Prin

cipe

Cost

a Ri

caSu

rinam

eBr

azil

Para

guay

Arge

ntin

aSw

azila

ndEl

Sal

vado

rSo

uth

Afric

aUr

ugua

yAl

geria

Thai

land

Jord

anIra

n, Is

l. Re

p.Se

yche

lles

Mau

ritiu

sM

aldi

ves

Sing

apor

eRe

p. o

f Kor

eaM

alay

sia

Hong

Kon

g, C

hina

Qat

arPa

lest

ine

100

80

60

40

20

0

Om

anEg

ypt

Turk

s/Ca

icos

IsTr

inid

ad/T

obag

oSi

nt M

aart

enSt

Vin

cent

/Gre

nad.

Sain

t Luc

iaSt

Kitt

s/N

evis

Mon

tser

rat

Jam

aica

Gren

ada

Dom

inic

aCu

raça

oCu

baCa

yman

IsBr

. Virg

in Is

Barb

ados

Baha

mas

Arub

aAn

tigua

/Bar

buda

Angu

illa

Kyrg

yzst

anGe

orgi

aAr

men

iaBe

laru

s

Secondary

Primary

Эх сурвалж: ЮНЕСКО, Статистикийн хүрээлэнгийн мэдээллийн сан

37 орны 13-15 насны сурагчдын 40% нь 2009-2012 онд ямар нэг зодоонд оролцож байсан гэжээ

Page 53: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

53

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Зорилт 4.b нь зарим улс орнуудад тусгайлан чиглэсэн бөгөөд бүх дэлхийн хэмжээнд ерөнхийлөн авч үзэхэд тохиромжтой бус үзүүлэлт юм. Бусад зорилтуудын адил улс орнуудын хооронд буй тэгш бус байдлыг бууруулахад чиглэгдсэн байна. Гэвч боломжийн амьдралтай, зохих боловсролтой хэсэг нь тэтгэлэг авснаар улсын дотоодод тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлэх сул талтай гэж үзэх нь бий. Үүнээс гадна тэтгэлэг хүртэгчдийн дийлэнх нь сургуулиа төгсөөд өөрийн эх орондоо эргэж очдоггүй зэрэг асуудлууд тулгарч байна. Үүнээс харахад тэтгэлэг нь ядуу буурай орны байдлыг сайжруулахаас илүү баян орны их, дээд сургуулиудыг дэмжсэн үйлдэл гэж

дүгнэж болохоор байна.

Зорилт 4.b-г боловсруулахдаа хэд хэдэн асуудлыг тусгаагүй орхигдуулсан байна. Энэ зорилтод тэтгэлэг хүртэгч нь өөрийн орноос бусад оронд зөвхөн их дээд сургуульд суралцах нөхцөлд хүчинтэй байх болон улсын төсвөөс хэсэгчлэн санхүүжилт авахыг зөвлөжээ.

Гадагшаа чиглэсэн боловсролын хөдөлгөөн буюу дотоодын их дээд сургуулийн оюутнуудад гадаадад сурч байгаа оюутнуудын эзлэх хувь нь хөгжиж байгаа орнуудад 1,8% байна. Гэхдээ зарим нэг арлын хөгжиж байгаа орнуудад энэ үзүүлэлт өндөр байна. Тухайлбал, Сант-Луйсиад

ЗУРАГ 14:Ядуу буурай орнуудын олонх бага сургуулиуд цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй байнаЦахилгаан эрчим хүч бүхий бага, дунд сургуулиудын хувь , 2009-2014 он

Scho

ols

with

ele

ctric

ity (%

)

100

80

60

40

20

0

C. A

. R.

Mad

agas

car

Sier

ra L

eone

Buru

ndi

Nig

erN

epal

Mya

nmar

Mal

iD.

R. C

ongo

Togo

Guin

eaCo

mor

osU.

R. T

anza

nia

Mal

awi

Lao

PDR

Sene

gal

Beni

nN

icar

agua

Zam

bia

Gam

bia

Côte

d’Iv

oire

Ghan

aEr

itrea

Indi

aVe

nezu

ela,

B. R

.Ba

ngla

desh

Nam

ibia

Bhut

anCa

bo V

erde

Bots

wan

aEc

uado

rIn

done

sia

Phili

ppin

esBe

lize

Mor

occo

S. T

ome/

Prin

cipe

Cost

a Ri

caSu

rinam

eBr

azil

Para

guay

Arge

ntin

aSw

azila

ndEl

Sal

vado

rSo

uth

Afric

aUr

ugua

yAl

geria

Thai

land

Jord

anIra

n, Is

l. Re

p.Se

yche

lles

Mau

ritiu

sM

aldi

ves

Sing

apor

eRe

p. o

f Kor

eaM

alay

sia

Hong

Kon

g, C

hina

Qat

arPa

lest

ine

100

80

60

40

20

0

Om

anEg

ypt

Turk

s/Ca

icos

IsTr

inid

ad/T

obag

oSi

nt M

aart

enSt

Vin

cent

/Gre

nad.

Sain

t Luc

iaSt

Kitt

s/N

evis

Mon

tser

rat

Jam

aica

Gren

ada

Dom

inic

aCu

raça

oCu

baCa

yman

IsBr

. Virg

in Is

Barb

ados

Baha

mas

Arub

aAn

tigua

/Bar

buda

Angu

illa

Kyrg

yzst

anGe

orgi

aAr

men

iaBe

laru

s

Secondary

Primary

Эх сурвалж: ЮНЕСКО, Статистикийн хүрээлэнгийн мэдээллийн сан

ТЭТГЭЛЭГ$

Sustain

able Development Goal 4.B

ЗОРИЛТ 4.B

2015 оны байдлаар 54 орны засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрөөр 25000 тэтгэлэг зарлагджээ гэсэн мэдээллийг энэхүү илтгэлийг бэлтгэх үед олсон

ЗУРАГ 15:Нийт тэтгэлэг, түүнийг хүртсэн оюутнуудын хагас нь дундаж орлоготой 13 оронд төвлөржээТэтгэлгүүд болон хүртэгч оюутнуудын хуваарилалт, хүлээн авагч улсаар, 2014 он

China

Morocco

India

Algeria

Turkey

Tunisia

Cameroon

Viet Nam

Ukraine

Iran, Isl. Rep.

Brazil

Indonesia

Syrian A. R.

Other

Least developed countries and small island developing states, 386

370

162

113

112

9185818074

7171

6051

US$996 million

Эх сурвалж: ЭЗХАБ DAC мэдээллийн санд тулгуурлан БХШДТ боловсруулах багийн хийсэн шинжилгээ

Page 54: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

54

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

БАГШ НАР

Sustainable Development Goal 4.C

ЗОРИЛТ 4.C

ТХЗ-уудад багш нарыг “хэрэгжүүлэлтийн арга хэрэгсэл” хэмээн тодорхойлсонд сэтгэл дундуур байна. Чанартай боловсрол нийлүүлэгч, сургалтын таатай орчинг бүрдүүлэгч энэхүү мэргэжилтний зүгээс оруулах чухал хувь нэмрийг дутуу үнэлсэн байдаг. Мөн Зорилт тодорхой сайн боловсруулагдаагүй бөгөөд багштай холбогдох асуудлыг ихээхэн хязгаарлагдмал хүрээнд авч үзсэн байна.

Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайланд Боловсрол 2030 хөтөлбөрийн үйл ажиллагаанд энгийнээр илэрхийлэгдсэн нэг амлалт болох “багш, сурган хүмүүжүүлэгчид өөрсдөө зохих мэдлэг чадвартай байх, хангалттай тоогоор ажилд орж, зохих мэргэшилтэй, чанартай бэлтгэгдсэн, хүсэл тэмүүлэлтэй, зохих дэмжлэг туслалцаа авах” зэрэг үзүүлэлтийн биелэлтэд хяналт үнэлгээг хийх боломжийг судласан билээ.

МЭРГЭШСЭН БАГШИЙГ ХАНГАЛТТАЙ ТООГООР БЭЛТГЭХ НЬИхэнх ядуу оронд ангийн хэт дүүргэлт энгийн үзэгдэл хэвээр байгаа нь багш хангалтгүй байгааг илтгэж байна. Багш дутагдлыг тодорхойлоход хоёр түвэгтэй асуудал тулгардаг: нэгдүгээрт, статистик үзүүлэлтүүд нь зөвхөн багшийн дундаж тоог харуулдгаас дотоодын тэнцвэргүй байдлыг илтгэж чаддаггүй, хоёрдугаарт, багшийн тоог чанараас ангид авч үзэж болдоггүй. Бодлого боловсруулагчид сургуульд хамрагдалтыг нэмэгдүүлэхийн тулд нэг ангид суралцах сурагчдын тоог нэмэгдүүлэн багшийн ажлын байрыг нэмэгдүүлдэггүй байна.

Зорилтод “мэргэшсэн” багшийн хүний нөөцийн хангамжийн талаар хангалттай тусгаагүй ба энэ талаарх ойлголтыг зөвхөн багшид зайлшгүй байх боловсролын үнэмлэх, бичиг баримт мэтээр явцууруулан үзэж байна. 2014 онд сургуулийн өмнөх боловсрол заах багш нарын 82%, бага сургуулийн 93%, дунд сургуулийн 88% нь зайлшгүй байх мэргэшлийн доод шаардлагыг хангасан байсан. Зорилт 4.с–ийн глобал үзүүлэлт (багшлах наад захын шаардлагыг хангах багш бэлтгэх болон багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтад

арван оюутан тутмын тав нь гадаадад суралцдаг байна. Хачирхалтай нь тэтгэлэг авагчийн үндэс угсаа, ямар чиглэлийн судалгаа хийдэг тухай мэдээллээс гадна өнөөг хүртэл дэлхийн хэмжээнд хичнээн тэтгэлэг байдаг тоо байхгүй байна. Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан бэлтгэх явцад цуглуулсан мэдээ баримтаар 2015 онд 54 улс орны хөтөлбөрт тэтгэлгийг тусгаж 22 500 тэтгэлэг зарласан нь бага болон дундаас доогуур орлоготой орны гадаад оюутнуудын 1% эзэлж байна.

Энэ мэт үзүүлэлт болох тэтгэлгийн тоо, төлбөр нь төлөгдсөн сургалтын жилийн тоо, тэтгэлгээр суралцан төгсөгчдийн тоо, сургуулиа төгсөөд өөрийн улсдаа эргэн ирсэн суралцагчдын тоо зэрэгт хяналт тавихдаа дэлхийн түвшний тэтгэлгийн хяналтын механизм боловсруулах шаардлагатай байна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээллийг олон улсын тусламж үзүүлсэн баримтаас хэсэгчлэн авах боломжтой. 2014 онд 2.8 тэрбум ам.долларыг тэтгэлэг байдлаар тусламж болгон тооцож оюутны зардалд хуваарилсан байна. Үүнээс 386 сая ам.долларыг буурай хөгжилтэй орнууд, жижиг арлын хөгжиж буй улс орнуудад чиглэсэн байна.

Page 55: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

55

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

хамрагдсан багш нарын хувь) нь өргөн хүрээг хамардаг ч хяналтын тогтмол үзүүлэлт байдаггүйгээс үндэсний стандартыг харьцуулах боломжгүй байна. Гэсэн хэдий ч олон багш нар багш бэлтгэх наад захын шалгуурыг хангахгүй байна. Карибын тэнгисийн орнуудад бага сургуулийн багш нарын 85% нь зохих сургалтаар бэлтгэгдсэн байна. Хойд Африк, баруун Азийн орнуудад энэ үзүүлэлт бага ангийн түвшинд 73% байна. Өмнөд Африк, Сахарын орнуудын сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон дунд сургуулийн ахлах ангийн багш нарын талаас бага хувь нь багш бэлтгэх болон багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтаар бэлтгэгдсэн байна.

2002-2014 онуудад багш бэлтгэхэд үзүүлэх хандив тусламж гурав дахин нэмэгдэж 251 сая ам.долларт хүрсэн нь боловсролд зориулсан нийт тусламжийн 2%-ийг эзэлж байна. Буурай орнуудад нийт тусламжийн 41%-ийг багш бэлтгэхэд зарцуулж байгаа бол хөгжиж байгаа жижиг арлын орнуудад энэ үзүүлэлт 7% байна.

БАГШИЙГ ДЭМЖИХ, УРАМШУУЛАХ НЬБоловсрол 2030 үйл ажиллагааны хөтөлбөрт багшийг хэрхэн урамшуулж, дэмжих талаар томоохон бодлогын чанартай асуудал болгон оруулжээ. Багш өөрийн ажлаас урам зориг авч сэтгэл хангалуун байгаа талаарх мэдээллийг багш нараас авах нь нилээд бэрхшээлтэй асуудал юм.

Тайланд гадаад хүчин зүйлсийг авч үзснээс, нэн тэргүүнд улсын бодлого: дадлагажуулж зөвлөх хөтөлбөр, мэргэжлээ тогтмол дээшлүүлэх, ажлын нөхцөл болон цалин хөлс орно. 2013 онд заах, сурах аргын талаар олон улсын судалгаа хийгдсэн ба суурь дунд сургуулийн тав хүртэлх жил ажиллаж байгаа багш нарын 25%-д л зөвлөх томилсон бол энэ үзүүлэлт Чили улсад 6%, Итали улсад 9% байна.

Сайн мэргэжилтэнг ажилд авч, тогтвортой ажиллуулах гол түлхүүр нь өрсөлдөхүйц хэмжээний урамшууллын багцтай байх юм. Доминиканы бүгд найрамдах улсад багшийн цалин бусад мэргэжилтнүүдийн цалин хөлсний 70%-тай ойролцоо байдаг бол Уругвай улсад багшийн цалин арай өндөр ажээ.

Ерөнхийд нь дүгнэж хэлэхэд, багшийн цалин хөлс, ажиллах нөхцөл, хүний нөөцийн хомсдол зэргийн талаар баттай мэдээлэлтэй болохын тулд илүү их зүйлийг хийх шаардлагатай байна.

ЗУРАГ 16:Сахар орчмын Африкийн орнуудын дунд сургуулийн багш нарын 4/1 нь, бага сургуулийн багш

нарын талаас илүү хувь нь сургалтаар бэлтгэгдээгүй байна.

Бэлтгэгдэж мэргэшсэн багш нарын хувь, боловсролын түвшнээр, бүс нутгаар, 2014 он

Trai

ned

teac

hers

(%)

100

80

60

40

20

0

Caucasus and Central Asia

Pre-primary

90

70

10

30

50

South-eastern Asia

Northern Africa and Western Asia

Caribbean Sub-Saharan Africa

Primary Secondary

Эх сурвалж: ЮНЕСКО, Статистикийн хүрээлэнгийн мэдээллийн сан

Page 56: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

56

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

САНХҮҮЖИЛТSus

tainable Development Goal 4.5

ЗОРИЛТ 4.5

Боловсролын салбарт шаардлагатай санхүүжилтийн хэмжээ хангалтгүй байгаа нь дэлхий нийтээр Бүх нийтийн боловсролын төлөөх 2015 оны зорилтуудыг биелүүлж чадаагүйн үндсэн шалтгаан болсон билээ. Гэвч ТХЗ 2030 зорилтуудын гурав нь эдгээрийг хэрэгжүүлэх арга барилын талаар тусгасан хэдий ч боловсролын санхүүжилттэй холбоотой нэг ч зорилтыг тодорхой тусгаагүй байна. Санхүүжилтийн талаар тусгайлсан зорилт байхгүй ч боловсролын салбарын санхүүжилтийн талаарх иж бүрэн, тогтмол хийгдэх мэдээллийн сан нь дэлхийн боловсролын зорилтуудын өмнө хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавих, улмаар боловсролын салбарт үр дүнтэй төлөвлөлт хийх зайлшгүй урьдчилсан нөхцлийг бүрдүүлж байна.

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ҮНДЭСНИЙ САНХҮҮЖИЛТБоловсролын санхүүжилтийн талаар хэлэлцэхдээ боловсролд зарцуулж байгаа санхүүгийн эх үүсвэрүүд (төсвийн зарцуулалт, гадаадын тусламж, өрхийн боловсролын зардал) өөр хоорондоо хэрхэн үйлчлэлцдэг талаар огт дурддаггүй байна. Үүнтэй адил асуудлыг эрүүл мэндийн салбарынхан шийдэхдээ эрүүл мэндийн зардлын талаарх мэдээлэл цуглуулах, боловсруулах хяналтын тогтолцоог үндэсний хэмжээнд боловсруулж чаджээ.

Саяхнаас боловсролын салбарт хяналт тавих үндэсний тогтолцооны аргыг найман улсад нэвтрүүлэхээр төсөл хэрэгжүүлж байна. Жишээ нь, Непал улсын засгийн газар ДНБ-ний 3,5%-ийг боловсролд зарцуулдаг нь Вьетнам улсаас 2,6%-иар бага байна. Үүний зэрэгцээ өрхийн боловсролд чиглэсэн зардал зэрэг бусад эх үүсвэрийн зарцуулалт нь эсрэгээрээ Непал улсыг Вьетнамтай харьцуулахад 1,5%-иар илүү байна.

САНХҮҮГИЙН МЭДЭЭЛЛИЙГ САЙЖРУУЛАХ НЬ Боловсролын салбарын хяналтын үр дүнтэй үндэсний тогтолцоог боловсруулахын тулд засгийн газрын болон түншүүдийн зардал, хандив тусламж мөн өрхийн хэрэгцээ шаардлагыг нарийн тооцсон мэдээлэл зайлшгүй хэрэгтэй байна.

ХҮСНЭГТ 3:Боловсрол дахь төсвийн зарцуулалт, бүс нутгаар, улс орнуудын орлогын түвшнээр, 2014 он.

Боловсрол дахь

төсвийн зарцуулалтын ДНБ-д эзлэх %

Зарцуулалт<ДНБ-ний 4% буй улс орны тоо

Боловсрол дахь төсвийн зарцуулалт, нийт төсөвт эзлэх %

Зарцуулалт<нийт төсвийн 15% буй улс

орны тоо

Зарцуулалт <ДНБ-ний 4% ба < нийт төсвийн 15% байгаа улс

орны тоо

Дэлхийн үзүүлэлт 4.6 51 14.2 70 35

Орлогын түвшин бага 3.9 13 16.7 9 9Орлогын түвшин дундаас доогуур

4.1 13 15.6 13 10

Орлогын түвшин дундаас доогуур

4.6 9 15.7 11 7

Орлогын түвшин өндөр 4.9 16 11.9 37 9

Кавказ ба төв Ази 2.8 4 12.9 3 3Зүүн ба зүүн-өмнөд 3.9 7 15.4 6 4Ази 5.0 7 12.1 31 5Латин Америк ба Карибийн тэнгис

4.9 7 16.1 6 3

Хойд Африк ба Баруун Ази ... 3 ... 5 3Номхон далай ... 2 ... 2 1Өмнөд ази 3.8 5 15.3 4 4Сахар орчмын африк 4.3 16 16.6 13 12

Тэмдэглэл : Бүх үзүүлэлтийг дунджаар харуулсан болно Эх сурвалж: ЮНЕСКО, Статистикийн хүрээлэнгийн мэдээллийн сан

Page 57: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

57

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТБоловсрол 2030 үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын зардлын хэмжээг илтгэх хоёр үзүүлэлтийг санал оруулсан ба эдгээрийг “үндсэн стандарт” хэмээн анхаарахыг зөвлөсөн байна. Үүнд: ДНБ-ний 4-6%-иас багагүй, эсвэл улсын нийт төсвийн 15-20%-иас багагүй хэсгийг боловсролын салбарт зарцуулахыг журамлах явдал юм. Дэлхийн улс орнууд дунджаар ДНБ-ний 4,7%, улсын нийт төсвийн 14,2%-ийг зарцуулж байгаа бол 35 орны хувьд ДНБ-ний 4%, улсын төсвийн 15%-иас бага санхүүжилтийг зарцуулж байна. Боловсролын төсвийн санхүүжилтийн гол үзүүлэлтэд дүн шинжилгээ хийхэд энэ талаарх мэдээлэл ихээхэн оновчгүй, тодорхой мэдээлэлгүй байдаг ажээ. Улс орнуудын 60% нь 2000 оноос эхлэн боловсролд зарцуулж буй нийт зардлыг улсын нийт төсөвт эзлэх хувиар илэрхийлдэг болжээ. Боловсролд зарцуулж буй харьцангуй зардлын талаарх чанартай мэдээлэл нь үндэсний түвшинд улсын төсвийн зохистой хуваарилалт хийхэд чухал үүрэгтэй. Улсын төсвийн ерөнхий зарцуулалтыг тэгш хуваарилах арга хэмжээ авах, ялангуяа боловсролын салбарын хүндрэлтэй нөхцлийг арилгахад шаардлагатай зарцуулалтыг нэмэгдүүлэх ёстой. Олон улсын түвшинд эдгээр мэдээллийг харьцуулж болох ч үйл ажиллагааг таниулах, харилцан тохиролцох, тогтмол хяналт үнэлгээ хийх зохимжтой механизмыг нэвтрүүлэх зэрэгт ихээхэн хүч хөдөлмөр шаардана. Үүнд улс орнуудыг хамруулахын тулд харилцан туршлага солилцох, хамтран ажиллах механизмыг бүрдүүлэхэд онцгойлон анхаарал хандуулах хэрэгтэй.

ТУСЛАМЖИЙН ЗАРЦУУЛАЛТСанхүүгийн дутагдалтай байдлыг арилгахад жил тутамд 39 тэрбум ам.доллар шаардлагатай байгаа нь одоогийн тусламжийг зургаа дахин ихэсгэсэнтэй тэнцэх

ажээ. 2014 онд энэ хэмжээ хамгийн өндөр түвшинд хүрсэн бөгөөд гэвч энэ үзүүлэлт нь 2010 оныхоос даруй 7%-иар бага байжээ. Энэ хүрэлцээгүй байдлыг

хандивлагч орнууд ҮНБ-нийхээ 0,7%-тай тэнцэх хөрөнгийг суурь болон дунд боловсролыг дэмжих зорилгоор хандивласан тохиолдолд бүрэн шийдвэрлэх

боломжтой юм. 2005 оноос эхлэн донор орнуудын тусламж ҮНБ-ний 0,3%-тэй тэнцэх болжээ. Тусламж хуваарилахад эхний ээлжинд ядуу буурай орнуудыг

харгалзах ёстой гэсэн ойлголт байдаг. Гэвч 2014 оны байдлаар бага сургуулиа дүүргэж чадаагүй нийт хүүхдүүдийн 43% нь ноогдож бага орлоготой орнуудын

суурь боловсролд нийт тусламжийн 28%-ийг хуваарилсан байна. Үүнээс гадна хүмүүнлэгийн тусламжийн түвшинд зохих хяналт тавих шаардлагатай байна. 2015

онд боловсролын салбар нийтдээ 198 сая ам.доллар хүртсэн нь нийт хүмүүнлэгийн тусламжийн ердөө 1,9% болсон ажээ.

ӨРХИЙН ЗАРДАЛБоловсролд зарцуулах өрхийн зардал нь баян оронтой харьцуулахад ядуу буурай орнуудад илүү өндөр байдаг. Энэ зардлыг бууруулах нь боловсролын салбарын шинэ зорилго болох тэгш боломжийг хангах түлхүүр нөхцөл болно. Ихэнх орон өрхийн зардлын талаар тодорхой мэдээлэлтэй байдаг. Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан бэлтгэх зорилгоор дүн шинжилгээ хийх явцад 2008-2014 оны хооронд бага, дунд орлоготой 99 орон үндэсний хэмжээнд төсвийн зарцуулалтын талаар санал асуулга явуулж, түүндээ боловсролын зардлын талаар тодорхой асуултууд тусгасан байна. Үүнээс ялангуяа 67 орон нь өөрийн боловсруулсан асуулгадаа тусгайлан хувь хүний, өрхийн зардлын талаар тодорхой асуултууд оруулсан хэдий ч энэхүү мэдээллийг бодлого боловсруулах, төлөвлөхөд хэрэглэх нь ховор байна. Бодлого боловсруулагчид энэ төрлийн мэдээлэл байдаг эсэх, түүний ач холбогдлыг сайн мэддэггүй, эсвэл уг асуудлын талаар дүн шинжилгээ хийх, дүгнэлт хийх чадамжгүй байна гэж үзэхэд хүргэлээ.

ЗУРАГ 17:Боловсролд зориулсан тусламж 2010 оны түвшинд хараахан хүрээгүй байнаБоловсролд зориулсан нийт тусламжийн зарцуулалт, 2002-2014 он

Cons

tant

US$

201

4 bi

llion

s

0

4

2

Total aid to basic education

6

10

8

14

12

16

2002

Total aid to secondary education

Total aid to post-secondary education

2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014

Эх сурвалж: ЭЗХАХБ-ын CRS мэдээллийн санд тулгуурлан БХШДТ боловсруулах баг дүн шинжилгээ хийв.

6.5

8.5

9.8

11.0

12.1 11.9

14.0 14.213.6

12.813.6

13.1

8.9

2.6

4.2

4.5

4.9

5.1 4.8

5.4 5.65.4

5.25.3 4.9

4.0

1.0 1.11.3

2.9 3.2 3.6

1.2

4.1

1.6

4.5

1.9

5.0

2.0

5.1

2.5

6.1

2.4

6.2

2.2

5.9

2.3

5.3

2.8

5.6

2.8

5.3

Page 58: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

58

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО Боловсрол 2030 хөтөлбөрийн хяналт шинжилгээ хийх ажилд дэмжлэг үзүүлэхийн тулд боловсролын тогтолцоо, бодлогын талаар баталгаатай, найдвартай өргөн хүрээний чанарын үзүүлэлтүүдийг боловсруулах шаардлагатай байна. Хэдийгээр дэлхий нийтийн тогтолцоо илүү зөв байж болох ч бодит байдал дээр бүс нутгийн, бүсчилсэн хандлага илүү боломжтой юм.

БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД ХЯНАЛТ ТАВИХ ГЛОБАЛ ХЭРЭГСЛҮҮД1996 онд ЮНЕСКО-ийн Олон улсын боловсролын товчоо (IBE) нь “Боловсролын талаарх олон улсын мэдээллийн цуврал”-ыг үүсгэн байгуулсан билээ. Энэ нь боловсролын тогтолцооны талаар дэлхийн хэмжээний мэдээллийн чухал эх сурвалж болсон хэдий ч нөөцийн хязгаарлагдмал байдал, түүнийг шинэчлэх төлөвлөгөө байхгүй зэргийн улмаас хөгжүүлэлтэд бэрхшээл гарч, хамгийн сүүлийн цуврал нь 2011 онд хэвлэгдсэн байна.

ЮНЕСКО-ийн хувьд заавал эзэмших, үнэ төлбөргүй боловсрол болон техникийн, мэргэжлийн боловсрол, сургалт зэргийн талаар үүнээс өөр боловсролын тогтолцооны мэдээллийн сан боловсруулдаггүй байна.

Боловсролын бодлогын талаар илүү гүнзгий харахыг хүсвэл Дэлхийн Банкны “Боловсролын үр дүнгийн талаарх тогтолцоот хандлага” (SABER) хэмээх төслийг 2011 онд хэрэгжүүлсэн бөгөөд үүнд үндэсний боловсролын тогтолцоог 13 асуудлын хүрээнд нэгтгэн харуулсан байна. Энэ тогтолцоог олон улсын түвшний хяналт шинжилгээний арга хэрэгсэл болгон ашиглахын тулд наад зах нь дараах хоёр асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Үүнд: хяналт шинжилгээний цар хүрээ, хамрах асуудлууд ба тогтмол үргэлжлэх боломж; улс орны оролцоо, хариуцах байдал зэрэг болно.

БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД ХЯНАЛТ ТАВИХ БҮС НУТГИЙН ХЭРЭГСЛҮҮД Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь дэлхийн хэмжээнд бус харин бүс нутгийн түвшинд илүү тодорхой, сайн хийгддэг байж болзошгүй. Бүс нутгийн гишүүд, байгууллагууд сайн дурын үндсэн дээр боловсролын тогтолцооны талаарх мэдээллээ харилцан солилцдог байна. Энэ талаар дараах гурван жишээг танилцуулъя. Европ дахь боловсролын тогтолцоо, бодлогын талаарх Eurydice сүлжээ 1980 онд байгуулагдаж, улмаар 36 орны 40 үндэсний гишүүдтэй болж, сүлжээгээ хөгжүүлсэн байна. Боловсролын тогтолцооны талаарх ЭЗХАХБ-ын шалгуур үзүүлэлт хөтөлбөр (INES) анх 1992 онд байгуулагджээ. Түүний гурван сүлжээний нэг нь цааш хөгжсөөр INES Системийн түвшний үзүүлэлтүүдийн сүлжээ (NESLI) болсноо 2009 онд танилцуулсан байна. Иберо-Америкийн улсуудын байгууллага нь мөн боловсролын тогтолцоотой холбоотой шалгуур үзүүлэлт, ахиц дэвшлийг хянах тусгайлсан механизм бүхий боловсролын стратегитай байдаг ажээ.

Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан нь боловсролын тогтолцооны үзүүлэлтийн талаар бодит жишээ баримтуудыг гаргах бөгөөд засгийн газрууд бүс нутгийн хэмжээнд харилцан бие биенээсээ суралцах, яриа хэлэлцүүлэг өрнүүлэх байдлыг дэмждэг байна.

Хэдийгээр дэлхий нийтийн тогтолцоо илүү зөв байж болох ч бодит байдал дээр бүс нутгийн, бүсчилсэн хандлага илүү боломжтой юм

Page 59: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

59

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

БОЛОВСРОЛ - ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БУСАД ЗОРИЛТУУДАДТогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр нь боловсролын тусгайлсан зорилгод ач холбогдол өгөөд зогсохгүй, мөн боловсролоор дамжуулан бусад зорилгод хүрэх байдлыг чухалчлан авч үздэг. ТХЗ 4 дэх зорилтоос бусад зорилтуудад боловсролтой шууд болон шууд бусаар холбоотой шалгуур үзүүлэлтүүд байдаг.

БОЛОВСРОЛД ШУУД ХОЛБОГДОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДТХЗ 4 дэх зорилтоос гадна бусад таван глобал үзүүлэлтэд боловсролыг шууд дурдсан байдаг. Үүнд: боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаарх Засгийн газрын зардал; Боловсрол жендэрийн тэгш байдлыг хангах арга хэрэгсэл болох тухай, боловсрол, ажил эрхлэлт, сургалтад хамрагдаагүй залуучуудын тухай; тогтвортой хөгжлийн боловсрол, дэлхийн иргэний боловсрол зэрэг болно.

БОЛОВСРОЛД ШУУД БУС ХОЛБОГДОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮДБоловсролтой шууд холбоотой хяналт шинжилгээний шалгуур үзүүлэлтүүд дээр нэмээд Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан нь цаашид бусад ТХЗ-ууд дахь боловсролын асуудлууд дээр анхаарлаа хандуулж

ажиллана. Энэ талаар дараах гурван жишээг онцлон танилцуулъя. Үүнд: боловсрол бол хөгжлийн бусад үр дүнтэй шууд холбогдох нэг хүчин зүйл; хүний нөөцийн чадавхи, түүний дотор мэргэжлийн болон дээд боловсролд холбогдох үзүүлэлтүүд; насанд хүрэгчдийн боловсролын нийгэмд гүйцэтгэх боломжит үүрэг зэрэг болно. Боловсролын түвшинд холбогдох нарийвчилсан олон улсын шалгуур үзүүлэлтүүд нь ТХЗ-уудыг ханган биелүүлэхэд гол саад тээг болж буй тэгш бус байдлыг илүү онцлон авч үзэх боломжтой. Ийм байдлаар глобал үзүүлэлтүүд нь ядуурал, хоол тэжээлийн дутагдал, хүүхдийн гэрлэлт, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмж, цахилгаан эрчим хүчний хангалт, ажилгүйдэл, ядуусын хорооллын оршин суугчид, хог хаягдал дахин боловсруулах, гамшгаас үүдэлтэй нас баралт, хүчирхийлэл, төрсний бүртгэл зэрэг олон асуудалд хяналт шинжилгээ хийх боломжтой ажээ. Тухайлбал, 2008-2015 онд бага, дунд орлоготой 54 орноос цуглуулсан мэдээллээс үзэхэд 1000 эмэгтэй тутмын төрөлтийн дундаж тоо боловсролын түвшнээс хамаарч ихээхэн өөр байна. Үүнд боловсрол эзэмшээгүй 1000 эмэгтэйчүүдийн төрөлтийн дундаж 176, бага боловсролтой эмэгтэйчүүдийн хувьд 142, дунд боловсролтой эмэгтэйчүүд 61, харин дээд боловсролтой эмэгтэйчүүдийн хувьд 13 гэсэн үзүүлэлт гарсан байна.

ЗУРАГ 18:Боловсрол нь хөгжлийн эерэг үр дүнтэй шууд хамааралтай байдагӨсвөр насныхны төрөлтийн түвшин (15-19 насны 1000 эмэгтэй тутам дахь төрөлт), 1997-2014 он

1998

Birt

hs p

er 1,

000

wom

en

0

50

100

150

200

250

300No educationPrimarySecondaryHigher

2011

Cameroon

Western and Central Africa

1998 2014

Ghana

1997 2009

Madagascar

Eastern and Southern Africa

2000 2011

Ethiopia

2001 2011

Nepal

Southern Asia

2007 2013

Pakistan

1997 2013

Yemen

Northern Africa and Western Asia

2000 2014

Egypt

2000 2012

Haiti

Latin America and the Caribbean

2000 2012

Peru

2000 2014

Cambodia

Eastern and South-eastern Asia

1997 2012

Indonesia

Эх сурвалж: Хүн ам зүй, эрүүл мэндийн судалгаа, STAT нэгтгэл (2016).

ТХЗ 4 дэх зорилтоос гадна бусад таван глобал үзүүлэлтэд боловсролыг шууд дурдсан байдаг

Page 60: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

60

Х У Р А А Н Г У Й Б О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДАД БОЛОВСРОЛЫН ТАЛААР ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДТХЗ 4 дэх зорилтын дэд зорилт, хүрэх үр дүн тус бүрд хяналт-шинжилгээ хийснээр үндэсний, бүс нутгийн болон олон улсын түвшинд хийгдэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлж чадна. Өөрөөр хэлбэл, ТХЗ 4 дэх зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ахиц дэвшлийг олон улсын түвшинд авч үзэх, хэлэлцүүлэг өрнүүлэхэд харьцуулж болохуйц хангалттай мэдээлэлтэй болно гэсэн үг юм. Ийнхүү олон улсын түвшинд хийснээр улс орнууд өөрийн үндэсний онцлог, тусгай хэрэгцээнд нийцүүлэн боловсролын талаарх ололт амжилтаа үнэлж дүгнэх ажлын ач холбогдлыг бууруулахгүй болно.

Санал болгож буй хяналт шинжилгээний хүрээ нь олон улсын болон үндэсний байгууллагууд ахиц дэвшил, сорилт бэрхшээлүүдээ үнэлж, хэмжих, харилцан мэдээлэл солилцох ажлын талбар нь болж чадна. Шинээр байгуулагдсан Техникийн хамтын ажиллагааны бүлэг нь улс орнуудаас хангалттай тооны төлөөлөлтэй бөгөөд боловсролын талаарх хяналт шинжилгээний энэхүү хүрээг цаашид хэрэгжүүлэх, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ба улмаар боловсролын хяналт шинжилгээг олон улсын хэлэлцүүлгийг илүү урагшлуулах болно.

ҮНДЭСНИЙ ТҮВШИНД: ЗУРГААН ГОЛ САЛБАРТ ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХҮндэсний боловсролын тогтолцоонд хяналт шинжилгээ хийхийн хамт олон улсын боловсролын хяналт үнэлгээнд зохих хувь нэмэр оруулахын тулд улс орнууд ойрын гурваас таван жилийн хугацаанд бодит ахиц дэвшил гаргахуйц зургаан алхмыг санал болгож байна.Тэгш боломж. Суурь ялгаатай байдлуудыг шийдвэрлэх, мэдээллийн өргөн хүрээт эх сурвалжуудыг ашиглах зорилгоор боловсролын яам, үндэсний статистикийн байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа зайлгүй шаардлагатай байдаг.Сургалтын үр дүн. Улс орнууд нь урт хугацаанд сургалтын ахиц дэвшилд хяналт шинжилгээ хийх зорилгоор түүвэрт суурилсан үндэсний сургалтын үнэлгээг бий болгож, хэрэгжүүлэх шаардлагатайг анхаарах хэрэгтэй.Чанар. Улс орнууд 4.7 дэх зорилтыг үр дүнтэй биелүүлэх амлалтаа хангахын тулд сургалтын хөтөлбөр, сурах бичиг, багш нарын боловсролын хөтөлбөр зэрэгт мөн хяналт шинжилгээ хийх шаардлагатай.Насан туршдаа суралцах. Улс орнууд нь тогтвортой хөгжлийн талаар чухал шийдвэр гаргадаг насанд хүрсэн хүн амынхаа сурч боловсрох хэрэгцээ, боломж, ололт амжилтын талаар хяналт шинжилгээ хийх хэрэгтэй.Тогтолцоо. Бүс нутгийн байгууллагууд нь тухайн бүсийн орнууд бие биеэсээ суралцах боломжтой байхаар боловсролын тогтолцооны онцлог, шинж чанарын талаар мэдээлэл солилцох, зохих хэлэлцүүлгүүд санал болговол зохино.Санхүүжилт. Улс орнууд нь Засгийн газар, хандивлагчид, өрх айлууд боловсролын зардлыг хэрхэн хуваалцаж байгааг тодорхой мэдэхийн тулд үндэсний боловсролын санхүүжилтийн хяналтын арга барилыг нэвтрүүлэхийг дэмжих нь зүйтэй.

БҮС НУТГИЙН ТҮВШИНД: ҮЕ ТЭНГИЙНХНЭЭС СУРАЛЦАХЫГ ДЭМЖИХ НЬ Бүс нутгийн сүлжээг үе тэнгийн сургалтын аргачлал болгон ашиглаж, улс орнууд тогтвортой хөгжлийн боловсрол, дэлхийн иргэний боловсрол зэргийг хэрхэн авч үзэж байгаа, мөн боловсролын салбарт тулгамдаж буй саад бэрхшээл, дутагдлуудыг хэрхэн шийдвэрлэх талаарх зорилго, бодлого зэргийн талаар харилцан мэдээлэл солилцохыг дэмжинэ.

ОЛОН УЛСЫН ТҮВШИНД: ЗӨВШИЛЦӨЛ, ЗОХИЦУУЛАЛТЫГ ДЭМЖИХ НЬ Олон улсын түвшний асуудлаар судалгаа хийх, үнэлгээ хяналтын арга хэрэгслүүдийг зохицуулах талаар дараах гурван алхам санал болгож байна. Олон улсын өрхийн судалгааны хөтөлбөрт дутагдаж буй хэд хэдэн цоорхойг нөхснөөр уг судалгааг боловсролд чиглүүлэх боломжтой. Сургалтын үр дүнд тогтмол хяналт үнэлгээ хийх хандлага нь давхцлаас зайлсхийх зорилгоор хандивлагчдын дунд Ёс зүйн дүрэм зэргийг нэмж оруулах шаардлагатайг харуулж байна. Олон улсын боловсролын үнэлгээний талаар судалгааны нэгдсэн төв байгуулахын тулд боловсролын голлох үр дүнг тодорхойлоход онцгойлон анхаарч, зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.

Боловсрол дахь мэдээлэл, өгөгдлийн хувьсгал хийхийн тулд мэдээллийн хүртээмжтэй, нээлттэй байдал, түүнээс үүдэх хариуцлагыг хангахуйц зохицуулалт, мөн үндсэн үзэл баримтлал, суурь тогтолцоо, түүнд хийх хөрөнгө оруулалт зэргийн талаар гэрээ, зөвшилцөлд оролцох шаардлагатай байна.

Page 61: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

61

Х У Р А А Н Г У ЙБ О Л О В С Р О Л Ы Н Х Я Н А Л Т Ш И Н Ж И Л Г Э Э Н И Й Д Э Л Х И Й Н Т А Й Л А Н 2 0 1 6

Банладеш улсын Читагонг дахь

нэгэн сургуулийн гутлын тавиур нь

тухайн өдөр хэдэн сурагчид

хичээлдээ ирснийг харуулж байна.

Фото зураг: Рипон Баруа/ЮНЕСКО

61

Page 62: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,
Page 63: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,
Page 64: GMR2016 Summary Mon-v15 - unicef.org · Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөр нь бидний өмнө тулгарч байгаа нийгэм, эдийн засаг,

Хүмүүс, гараг дэлхийн төлөө боловсрол: Бүх нийтийн төлөө тогтвортой ирээдүйг бүтээх нь хэмээх уг тайлан нь Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030 болон боловсролын хоорондын харилцан хамаарлыг Гараг дэлхий, Хөгжил цэцэглэлт, Хүмүүс, Энх тайван, Байршил, Түншлэл хэмээх зургаан үндсэн багц асуудлын хүрээнд авч үзлээ. Энэхүү тайлан нь тогтвортой хөгжлийн талаарх үзэл баримтлал, түүнд оролцох оролцоог эрс нэмэгдүүлэхгүйгээр боловсролын тогтолцоонд хийгдэх шинэчлэл өөрийн хүчин чадал, боломжоо бүрэн дайчилж чадахгүй болохыг харуулж байна. Үүний хамт уур амьсгалын өөрчлөлт, зөрчил мөргөлдөөн, тогтвортой бус хэрэглээ, баян, ядуугийн хоорондын хэт их ялгаатай байдал нь боловсролд ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлж байгааг анхааруулж байна. Хэрвээ бид хүн бүхэнд тогтвортой ирээдүйг бүтээхийг чармайж байгаа бол үүний төлөө маш том өөрчлөлт хийх хэрэгтэй.

Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан (БХШДТ)-ийн энэхүү хураангуй нь Тогтвортой хөгжлийн зорилтууд (ТХЗ)-ын хүрээнд боловсролын талаарх ахиц дэвшлийг үнэлэх багц илтгэлүүдийн анхны тайлан болно. Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан нь өргөн цар хүрээ бүхий Боловсрол 2030 хөтөлбөрийн алсын харааг хангахын тулд бодлого, стратеги, хөтөлбөрүүдийн талаар нотолгоонд суурилсан санал зөвлөмжүүд боловсруулжээ. Энэ нь боловсролын талаарх дэлхий нийтийн шинэ зорилго, хүрэх үр дүнг хүртээмж, хамрагдалт, төгсөлт, сургалт болон тэгш бус байдлыг бууруулах талаар гарч буй ахиц дэвшлийг үнэлэх, хяналт шинжилгээ хийхэд тулгарч буй сорилтуудыг хэлэлцлээ. Улмаар шийдвэр гаргах бүх түвшинд боловсролын үнэ цэнэ, ач холбогдлын талаар маргаж мэтгэлцэх боломж бүхий найдвартай эх сурвалжуудыг уг тайлангаар уншигчдад олгож байна.

Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан нь боловсруулалт, хяналтын хувьд хараат бус, нотолгоонд тулгуурласан хэвлэл бөгөөд боловсролын салбарын ахиц дэвшил, түүнд тулгардаг сорилт, бэрхшээлүүдийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэх, харилцан яриа, хэлэлцүүлэгт хөтлөх чухал хэрэгсэл болно. Тайлангийн энэ цувралд 2002 оноос хойш 200 гаруй улс, нутаг дэвсгэрт гарсан боловсролын салбарын ахиц дэвшлийг үнэлсэн болно. Энэхүү туршлагадаа тулгуурлан ТХЗ-ын боловсролын талаарх ололт амжилтыг хянах, үнэлэх шинэ чиг үүргийн хүрээнд Боловсролын хяналт шинжилгээний дэлхийн тайлан нь ирэх 15 жилд гарах ахиц үр дүн, түүнийг хэрэгжүүлэх үйл явцын хамгийн нийтлэг, үндсэн эх сурвалж болох болно.

Б Ү Х Н И Й Т И Й Н Т Ө Л Ө Ө Т О Г Т В О Р Т О Й И Р Э Э Д Ү Й Г Б Ү Т Э Э Х Н Ь

ХҮМҮҮС, ГАРАГ ДЭЛХИЙН ТӨЛӨӨ БОЛОВСРОЛ:

www.unesco.org/publishing • www.unesco.org/gemreport

SustainableDevelopmentGoals

United NationsEducational, Scientific and

Cultural Organization

Sustainable DevelopmentGoals


Recommended