+ All Categories
Home > Documents > Lavlakh nom 20180401from Bulgan - beijing.embassy.mn

Lavlakh nom 20180401from Bulgan - beijing.embassy.mn

Date post: 02-Dec-2021
Category:
Upload: others
View: 1 times
Download: 0 times
Share this document with a friend
41
1 БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ТУХАЙ 1. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 2. ГАДААД БОДЛОГО 3. ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХУВААРЬ 4. ТӨВД ШУУД ЗАХИРАГДАХ ХОТУУД 5. ХУДАЛДААНЫ САЛБАР 6. ЭДИЙН ЗАСГИЙН ТОМООХОН ТӨСЛҮҮД 7. ХЯТАДЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО 8. ХЯТАДАД АЯЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ Газар нутаг Бүгд Найрамдах Хятад Ард Улс Ази тивийн зүүн хэсэг, Номхон далайн баруун эрэгт оршдог. Эх газрын нийт талбай 9.6 сая ам дөрвөлжин километр. БНХАУ нутаг дэвсгэрийн хэмжээгээр Ази тивийн нийт газар нутгийн 21.9 хувийг эзэлдэг бөгөөд дэлхийд ОХУ, Канадын дараа гуравт ордог. Хятадын хуурай газрын хилийн шугам 22800 километр урт бөгөөд зүүн талаараа Хойд Солонгос, хойд талаараа Монгол, Орос, баруун хойд талаараа Казахстан, Киргиз, Тажикстан, баруун болон баруун өмнөд талаараа Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Бутан зэрэг улс оронтой, өмнө талаараа Вьетнам, Лаос,
Transcript

1

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ТУХАЙ

1. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ 2. ГАДААД БОДЛОГО 3. ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХУВААРЬ 4. ТӨВД ШУУД ЗАХИРАГДАХ ХОТУУД 5. ХУДАЛДААНЫ САЛБАР 6. ЭДИЙН ЗАСГИЙН ТОМООХОН ТӨСЛҮҮД 7. ХЯТАДЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО 8. ХЯТАДАД АЯЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Газар нутаг Бүгд Найрамдах Хятад Ард Улс Ази тивийн зүүн хэсэг, Номхон далайн

баруун эрэгт оршдог. Эх газрын нийт талбай 9.6 сая ам дөрвөлжин километр. БНХАУ нутаг дэвсгэрийн хэмжээгээр Ази тивийн нийт газар нутгийн 21.9 хувийг эзэлдэг бөгөөд дэлхийд ОХУ, Канадын дараа гуравт ордог.

Хятадын хуурай газрын хилийн шугам 22800 километр урт бөгөөд зүүн

талаараа Хойд Солонгос, хойд талаараа Монгол, Орос, баруун хойд талаараа Казахстан, Киргиз, Тажикстан, баруун болон баруун өмнөд талаараа Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Бутан зэрэг улс оронтой, өмнө талаараа Вьетнам, Лаос,

2 Мьянмар улстай хуурай газраар; зүүн болон зүүн өмнөд талаараа Өмнөд Солонгос, Япон, Филиппин, Малайз, Бруней, Индонез зэрэг улс оронтой далайгаар хиллэдэг.

Хүн ам Хятад дэлхийн хамгийн олон хүн амтай улс. 2017 оны жилийн эцсийн

байдлаар, Хятадын эх газрын нийт хүн амын тоо 1.390 тэрбум хүрч, 2016 оныхоос 7.37 саяар өсчээ. 2017 онд Хятадын нийт хүн амын 17.8 хувийг 0-15 насныхан, 64.9 хувийг 16-59 насныхан, 17.3 хувийг 60-аас дээш насныхан эзэлжээ. Мөн хотод байнга оршин суугчид нийт хүн амын 58,52 хувийг, хөдөөгийн оршин суугчид 41,48 хувийг эзэлж байна. Төрөлт 12.43 хувь, нас баралт 7.11 хувь байж, хүн амын цэвэр өсөлт 5.32 хувьтай байсан байна.

Тус улс 56 үндэстэнтэй. Хятадын үндэстнүүд: хань (цаашид хятад гэнэ),

монгол, хотон, төвд, уйгур, мяо, и, жуан, бү-и, солонгос, манж, дүн, яо, бай, тужя, хани, казак, дай, ли, лису, ва, шэ, гаошань, лагү, шүй, дүнсян, наши, жинпо, киргиз, тү, дагуур, мэлао, чян, булан, сала, маонан, гэлао, шивэй, ачан, пуми, тажик, нү, узбек, орос, эвенх, дэ-ан, бао-ан, ю-гү, жин, татаар, дүлүн, орчоон, хэжэ, мэньба, лүөба, жино эдгээр болно. Үүнээс гадна бүртгэлд ороогүй цөөн тоот ястнууд бас бий.

Хятад улсын нийт хүн амын 91.5 хувь нь хятад үндэстэн, 8.5 хувь нь цөөнх үндэстнүүд юм.

Газар зүй Хятадын нийт нутгийн 33 хувь нь уул нуруу, 26 хувь нь өндөрлөг газар, 19

хувь нь хотгор, 12 хувь нь тал хээр, 10 хувь нь дов толгод юм. Хятад орны газар нутаг баруун талаараа өндөрлөг, зүүн талаараа нам дор. Хөхнуур-Төвдийн өндөрлөг далайн төвшнөөс дээш 4000 гаруй метр өргөгдсөн байдаг. Тэр дундаа Гималайн нурууны ноён оргил Эверест (Жомолунгма) 8848.13 метр, “Дэлхийн дээвэр” хэмээгддэг хамгийн өндөр оргил.

Хятад орон гол мөрнөөр баялаг. Хэрэв гол мөрний бүх урсгалыг залгавал 430 мянган км буюу дэлхийн бөмбөрцгийг 10.5 удаа ороосонтой тэнцэнэ. Хөх мөрөн, Шар мөрөн (Хатан гол), Хар мөрөн, Жужян мөрөн, Лансанжян мөрөн, Хайхэ гол, Хуайхэ гол, Чянтанжян мөрөн Номхон далайд, Нүжян мөрөн, Ялүсанбү мөрөн Энэтхэгийн далайд, Эрчис мөрөн Хойд мөсөн далайд цутгадаг. Харин Тарим зэрэг дотоод урсгалтай зарим гол мөрөн дотоодын баян бүрд, нуур цөөрөмд цутгаж, элсэн манханд шургадаг. Таримын гол бол Хятадын хамгийн том дотоод урсгалтай гол юм.

Хятад оронд байгалиас тогтсон олон зуун гол мөрнөөс гадна хүний гараар

бүтээсэн суваг цөөнгүй бий. Тэдгээрээс хамгийн алдартай нь Бээжин–Ханжөүгийн суваг юм. Хятадын эртний агуу их усан байгууламж болох тус сувгийг НТӨ 605-610 онд Хятадын Сүй Янди хааны үед байгуулжээ. Энэ сувгийн төв Луо-ян хот бөгөөд хойшоо нийслэл Бээжин, өмнө зүгт Ханжөү хот хүрдэг. Бээжин-Ханжөүгийн суваг 1801 км буюу дэлхийн хамгийн урт суваг юм.

3

Хятад улс 121 сая га тариалангийн, 400 сая га бэлчээрийн талбайтай. Нутаг

дэвсгэрийн 20.36 хувь буюу 195 сая га газрыг ой мод бүрхсэн байдаг. Хятад ой модны нөөц багатай оронд тооцогддог.

Одоо мэдэгдэж буй ашигт малтмалын нөөц нь дэлхийн нийт баялгийн 12

хувийг эзэлдэг ба хэмжээгээрээ дэлхийд гуравт, нэг хүнд ногдох баялгийн хэмжээгээрээ дэлхийд 53-т ордог. 172 төрлийн ашигт малтмал илрүүлээд байгаагаас нөөц нь тогтоогдсон ашигт малтмал 159 төрөл (эрчим хүчний эх үүсвэр 10 төрөл, хар төмөрлөг 5 төрөл, өнгөт төмөрлөг 41 төрөл, үнэт төмөрлөг 8 төрөл, металл бус эрдэс 91 төрөл) байна. Хятад улс ашигт малтмалын нөөц баялаг ихтэй, төрөл зүйл олон. Голлох 45 төрлийн ашигт малтмалаас 25 нь нөөцөөрөө дэлхийд гуравт орж байна. Тэр дундаа газрын ховор элемент, гөлтгөнө, ванадий, титан, тантал, гянт болд, бентонит, графит, мирабилит, глауберийн давс, барит, магнийн исэл, сурьма зэрэг эрдсийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг.

Хятад нь нүүрсний нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. Чулуун нүүрсний нөөц 1 их

наяд тонн бөгөөд Хятадын хойд, баруун хойд бүсд тархсан байдаг. Шаньси, Шааньси муж, ӨМӨЗО-ны нутаг нүүрсний асар их нөөцтэй.

Хятадын газрын тос, байгалийн хийн орд баруун хойд бүс нутагт төвлөрсөн

бөгөөд зүүн хойд, умард Хятад, зүүн өмнөд тэнгисийн эрэг дагуу эх газрын хормойд бас багагүй нөөц бий. Хятадын газрын тосны нөөц 3.24 тэрбум тонн, байгалийн хийн нөөц 4 их наяд шоо метр байна.

Хятадын төмөр, мангани, ванадий, титан зэргийн нөөцийг нэгэнт

тодорхойлсон. Тэр дундаа төмрийн хүдрийн нөөц 74.39 тэрбум тонн бөгөөд Ляонин, Хөбэй, Шаньси, Сычуань мужид тархсан байдаг. Дэлхийд тархсан бүх төрлийн өнгөт төмөрлөг Хятад улсад бий. Тэр дундаа газрын ховор элемент дэлхийн нийт нөөцийн 80 хувийг эзэлдэг. Мөн Хятадын сурьма дэлхийн нийт нөөцийн 40 хувийг эзлэх бол гянт болдын хүдрийн нөөц дэлхийн бусад орны нөөцийн нийлбэрээс тав дахин их байдаг.

ХОЁР. ГАДААД БОДЛОГО

БНХАУ нь гадаад бодлогодоо тусгаар улс орнуудын бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, харилцан үл довтлох, бие биеийн дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших гэсэн 5 зарчмыг баримталж, биеэ даасан, энх тайванч гадаад бодлого явуулж ирсэн.

БНХАУ нь гадаад бодлогынхоо гол зорилтыг тусгаар тогтнол, бүрэн эрх,

газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах, өөрчлөлт шинэчлэлтийн бодлого, орчин цагийн бүтээн байгуулалтаа дэмжих таатай орчин бүрдүүлэх, дэлхий нийтийн энх тайван, хамтын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах явдал гэж үздэг.

ХХI зууны Хятадын дипломат бодлогын стратегийг дараах байдлаар

тодорхойлжээ:

4

Их гүрнүүдтэй харилцах харилцааг сайжруулах, их гүрнүүдийн хооронд үүсч болзошгүй эрх ашгийн мөргөлдөөнөөс зайлсхийх,

Хөрш орнуудтай тогтоосон найрсаг хамтын ажиллагаагаа тасралтгүй тэлж сайжруулан тэдэнтэй итгэлцлийг бэхжүүлэх,

Хөгжиж буй орнуудтай харилцаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэх, түншлэлийн төрөл бүрийн түвшинг бий болгох, урт хугацааны тогтвортой, эрх тэгш, харилцан ашигтай иж бүрэн хамтын ажиллагааны шинэ хэлбэрийн хаилцааг бий болгох,

“Хятадын аюул” гэгчийг няцаах, Хятадыг тогтоон барих зорилгоор улс орнууд эвсэх байдал гаргах болон “шинэ хүйтэн дайн” үүсэхээс сэргийлэх,

Энх тайван гадаад орчныг сахин хамгаалах, гадаадын хөрөнгө оруулалт, тэргүүний технологийг түлхүү татан оруулах, инновацийг нэвтрүүлэх замаар улс орны хүчин чадлыг өсгөн нэмэгдүүлэх зэрэг ажээ.

2012 онд хуралдсан ХКН-ын 18 дугаар Их хурлаас дотооддоо хэрэгжүүлэх

“Хоёр 100 жилийн зорилт”-ыг дэвшүүлсэн бөгөөд энэ нь ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиох 2021 онд дунд зэргийн чинээлэг нийгмийг бүрэн байгуулах, цаашдаа БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ой буюу 2049 онд Хятад үндэстэн сэргэн мандах “Хятадын мөрөөдөл”-ийг биелүүлэх явдал юм. Тиймээс эдүгээ тус улсын гадаад бодлогын ерөнхий зорилго нь “Хоёр 100 жилийн зорилт”-ыг хэрэгжүүлэхэд чиглэж байна гэж дүгнэн үзэж болно.

БНХАУ сүүлийн жилүүдэд улс орнуудтай харилцах харилцаандаа илүү

идэвхтэй гадаад бодлого явуулж, шинэ санал, санаачлага дэвшүүлж бүс нутаг дахь байр сууриа улам бэхжүүлж байна. Тус улсын эдийн засаг хөгжиж тэлэхийн хэрээр эдийн засгийн дипломат үйл ажиллагаа гадаад бодлогод нь чухал байр суурь эзлэх болж, илүү их анхаарал хандуулж байна. Ялангуяа 2013 онд “Бүс ба Зам” санаачлагыг дэвшүүлснээс хойш хөрш орнуудтай төдийгүй бусад бүс нутагтай дэд бүтцээр харилцан холбогдох эдийн засгийн дипломат бодлогыг урагшлуулж, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сангийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэн, эдгээр байгууллагын оролцоотойгоор санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж байна.

“Бүс ба Зам”-ын санаачлагын хамтын ажиллагааны гол агуулга, тэргүүлэх

чиглэлийг нь бодлогын зохицуулалт, дэд бүтцээр холбогдох, саадгүй худалдаа, санхүүгийн интеграци, иргэд хоорондын хэлхээ холбоог хөгжүүлэх явдал гэж тодорхойлсон.

5

Торгоны замын эдийн засгийн бүс болон 21 дүгээр зууны Далайн торгоны замын зураг “Бүс ба зам” санаачлагыг дэлхий дахинд танилцуулснаас хойш эдүгээ хүртэл

хугацаанд 140 гаруй улс орон, 80 гаруй олон улсын байгууллага тус бүтээн байгуулалтад оролцохоо илэрхийлж, 60 гаруй улс болон олон улсын байгууллага Хятадтай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, “Бүс ба Зам”-ын холбоотой агуулга НҮБ-ын Ерөнхий Ассамблей, Аюулгүйн зөвлөл, ЮНЕСКАП, АПЕК, АСЕМ, “Их Меконы дэд бүсийн хамтын ажиллагаа” /GMS/ зэрэг байгууллагын шийдвэр, баримт бичгүүдэд тусгагдсан байна. Мөн Хятадын тал 2014-2016 онуудад бүс ба замын дагуух улс орнуудад 50 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, тэдгээр орнуудтай хийсэн гадаад худалдааны нийт хэмжээ нь 3 их наяд ам.долларыг нэгэнт даваад байгаа ажээ.

БНХАУ түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, харилцан ашигтай хамтдаа

хожих зарчмын хүрээнд “Хувь заяаны хамтын нийгэмлэг”-ийг бий болгох үзэл санааг 2014 онд дэвшүүлсэн. Энэхүү үзэл баримтлал нь дэлхийн улс орнуудтай хамтран энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт болон дэвшлийг бий болгох зорилготой ажээ.

Хятадын өнөөгийн удирдлага хөрш зэргэлдээ орнуудтай харилцах

харилцаандаа онцгой ач холбогдол өгч, “илүү дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хүртээмжтэй байх” зарчмын дагуу хөгжлийн үр дүнгээ хуваалцан, харилцан ашигтай хамтдаа хожих бодлого явуулж байна.

Эдүгээ БНХАУ нь 170 гаруй оронтой дипломат харилцаа тогтоосон бөгөөд 167 оронд Элчин сайдын яам, 95 хотод Ерөнхий консулын газар, 13 олон улсын байгууллагын дэргэд Байнгын төлөөлөгчийн газар нь үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

6

ГУРАВ. ЗАСАГ ЗАХИРГААНЫ ХУВААРЬ

БНХАУ-ын Үндсэн хуулиар Хятадын засаг захиргааны хуваарийг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1. Бүх улсыг муж, өөртөө засах орон, төвд шууд захирагдах хот, засаг захиргааны онцгой бүс гэж хуваана.

2. Муж, өөртөө засах орныг өөртөө засах жөү (аймаг), сянь (хошуу), өөртөө засах сянь, хот гэж хуваана.

3. Сянь, өөртөө засах сянь, хотыг сян (сум), үндэстний сян, суурин гэж хуваана. Өөртөө засах орон, өөртөө засах жөү (аймаг), өөртөө засах сянь (хошуу) бол үндэстний өөртөө засах газар мөн.

Хятад улс мужийн шатны засаг захиргааны 34 нэгжтэй, үүнд 23 муж, 5 өөртөө засах орон, 4 шууд захирагдах хот, 2 засаг захиргааны онцгой бүс багтана.

МУЖУУД Мужийн нэр Товчилсон нэр Мужийн төв 1 Аньхуй Ван Хөфэй 2 Ганьсү Гань, Лүн Ланьжөү 3 Жилинь Жи Чанчүнь 4 Гуандун Юэ Гуанжөү 5 Гуйжөү Чянь, Гүй Гуй-ян 6 Жөжян Жэ Ханжөү 7 Жянсү Сү Наньжин 8 Жянси Ган Наньчан 9 Ляонин Ляо Шэньян 10 Сычюань Чюань Чөндү 11 Тайвань Тай Тайбэй 12 Фүжянь Мин Фүжөү 13 Хайнань Чюн Хайкөү 14 Хармөрөн Хэй Харбин 15 Хөхнуур Чин Шинин 16 Хубэй Ө Үхань 17 Хунань Шян Чанша 18 Хөбэй Жи Шижяжуан 19 Хөнань Йю Жөнжөү 20 Шааньси Шаань, Чинь Ши-ань 21 Шаньдун Лү Жинань 22 Шаньши Жинь Тайюань 23 Юньнань Дянь, Юнь Күньмин

ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНУУД Өөртөө засах орон Товчилсон

нэр Төв

1 Өвөр Монголын Өөртөө Засах Орон Өвөр Монгол Хөххот

7 2 Төвдийн Өөртөө Засах Орон Төвд Лхас 3 Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орон Шинь Өрөмч 4 Ниншя Хотон Үндэстний Өөртөө Засах

Орон Нин Иньчуань (Яргай)

5 Гуанши Жуан Үндэстний Өөртөө Засах Орон

Гүй Наньнин

Өвөр Монголын Өөртөө Засах Орон

Өөртөө засах орны төв: Хөххот Газар нутгийн хэмжээ: 1200000 км2

Хүн ам: 23.79 сая /2017/ Цаг агаарын дундаж хэм: 10-10 0С ДНБ: 1747.2 тэрбум юань /2017/

ӨМӨЗО нь БНХАУ байгуулагдахаас өмнө буюу 1947 онд өөртөө засах эрхтэй болсон. Хятадын хойд хэсэгт оршдог, хойт талаараа Монгол Улс, ОХУ-тай, баруун, өмнөд, зүүн талаараа Ганьсү, Ниншя, Шаньши, Шааньши, Хөбэй, Ляонин, Жилинь, Хармөрөн зэрэг мужуудтай хиллэнэ. Хятадын нийт нутаг дэвсгэрийн 12.3 хувийг эзэлдэг, газар нутгийн хэмжээгээр Хятадад гуравдугаарт орно.

Төв Азийн тэгш өндөрлөгт оршдог бөгөөд Хөлөнбуйр, Шилийнгол, Зуун-уд,

Улаанцав, Баяннуур, Ордос, Альшаагийн өндөрлөг, Их Хянганы нуруу, Мони уулын бүс нутаг гэж хуваагддаг. Ниншя хотонгийн ӨЗО-той хил нийлдэг далайн түвшнээс дээш 3556 метрт орших Хөланьшань уул Өвөр Монголын хамгийн өндөр цэг юм. Бор тохойн, Түмдийн, Ляохө голын, Сунгари, Нуун мөрний тал зэрэг сахлаг өвст, үржил шимт хээр тал нутагтай. Хатан гол, Эргүнэ гол, Нуун мөрөн, Ляохө гол зэрэг том усан хагалбар бүхий ай савуудтай. Нуур цөөрөм олонтой бөгөөд Хөлөн нуур хамгийн том нь болно.

Эх газрын сэрүүн бүсийн эрс тэс уур амьсгалтай. Өвөл хүйтэн бөгөөд урт. Зун

зөөлөн дулаан. Хавар, намар нь богинохон.

8

Өвөр Монголын эдийн засгийн хөгжлийн гол үндэс нь мал аж ахуй юм. Хятадын төв засгийн газраас бэлчээрийн мал аж ахуйн бүс нутгийг хөгжүүлэх, уламжлалт хэв маягийг шинэчлэх зорилт дэвшүүлж, мал аж ахуйг орчин үеийн техник, технологитой уялдуулах, шинжлэх ухааны үндэслэлтэй үр ашгийг нэмэгдүүлэх, нүүдлийн мал аж ахуйг аажмаар суурьшуулах, малчид тариачдын амьжиргааг сайжруулах зэрэг өөрчлөлт хийж байна. Ийнхүү мал аж ахуй эрхэлдэг нутгийг иж бүрэн цогцоор хөгжүүлэх нь баруун хойд бүс нутгийг эрчимтэй хөгжүүлэх бодлогын үндсэн зорилтын нэг гэж үзэж байна. Өвөр Монгол эдүгээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангасан төдийгүй, Хятадын бусад муж хотуудыг хангаж байна.

ӨМӨЗО нь Хятадын байгалийн баялаг төвлөрсөн чухал бүс нутаг. Дэлхийд илэрсэн 140 гаруй ашигт малтмалаас 135 нь байдаг ба 83-ынх нь нөөцийг тогтоожээ. Үүнээс 67 төрөл нь нөөцөөр Хятадын хэмжээнд эхний аравт орно. Төмөр, газрын ховор элемент, нүүрс зэрэг 5 төрлийн ашигт малтмалын нөөцөөр Хятадад тэргүүлдэг. Баруун бүс нутгийн шатамхай хийг зүүн тийш дамжуулах, Хатан голын усыг Хөххот руу оруулах зэрэг олон том төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Өвөр Монголын ашигт малтмалын тогтоосон нөөц 130 мянган тэрбум юань. Нийт 440 мянган ам дөрвөлжин км талбай бүхий газрын тос, байгалийн хийн 12 уурхайг илрүүлэн ашиглаж байна. Газрын тосны илрүүлсэн нөөц 276 сая тонн, нийт нөөц ойролцоогоор 3-4 тэрбум тонн. Байгалийн хийн нөөц 303,846 тэрбум шоо метр, нүүрсний баталгаат нөөц 223.4 тэрбум тонн. Өвөр Монголын Дүншэний сайн чанарын нүүрс, Альшаагийн утаагүй нүүрс дэлхийд алдартай. Төмрийн 63 ордын 15 нь нөөцөөрөө Хятадад ест ордог. Хятадын хэмжээнд илэрсэн газрын ховор элементийн 90 хувь, дэлхийн газрын ховор элементийн бүх нөөцийн 80 хувь нь Өвөр Монголд байдаг. Зэс, хар тугалга, цайр, гянт болд, цагаан тугалга, молибден зэрэг өнгөт төмөрлөгийн 21.39 сая тонн нөөцтэй. Явшир, нуурын давс, гипс, борзон, байгалийн хужир зэрэг төмөрлөг бус ашигт малтмалаар Хятадад төдийгүй дэлхийд тэргүүлдэг.

Өвөр Монгол төмөр замын 2, агаарын 2, авто замын 11, нийт 15 хилийн

боомттой. Эдгээр боомтоор жилд 25 сая гаруй тонн бараа эргэлддэг.

Монгол Улстай хиллэдэг нутаг дэвсгэрт 8 боомт ажиллаж байна. Үүнд: 1. Замын - Үүд (Дорноговь) - Эрээн (Шилийнгол) олон улсын боомт 2. Ханги (Дорноговь) - Мандал (Бугат) улирлын ажиллагаатай 3. Бичигт (Сүхбаатар) - Зүүн Хатавч (Шилийнгол) байнгын ажиллагаатай 4. Гашуунсухайт (Өмнөговь) - Ганцмод (Баяннуур) байнгын ажиллагаатай 5. Шивээхүрэн (Өмнөговь) - Цэхээ (Альшаа) байнгын ажиллагаатай 6. Баянхошуу (Дорнод) – Өвдөг (Хөлөнбуйр) улирлын чанартай 7. Хавирга ( Дорнод) - Архашаат (Хөлөнбуйр) улирлын чанартай 8. Сүмбэр (Дорнод) - Рашаант (Хянган) байнгын ажиллагаатай.

Төвдийн Өөртөө Засах Орон

9

Мужийн төв: Лхас хот Газар нутгийн хэмжээ: 1200000 км2

Хүн ам: 2.67 сая /2017/ Цаг агаарын дундаж хэм: - 2,40+120С ДНБ: 102.6 тэрбум юань /2017/

ТӨЗО нь Энэтхэг, Мяньмар, Бутан, Балба зэрэг улстай хил залган оршдог.

Гадаад улсуудтай хил залгаж буй хилийн шугамын нийт урт нь 4000 гаруй км. Хятадын нийт нутаг дэвсгэрийн наймны нэгийг эзэлдэг бөгөөд Хятадын засаг захиргааны нэгжүүдээс ШУӨЗО-ны дараа хоёрдугаарт ордог. Газарзүйн тогтоцын хувьд далайн түвшнээс дээш 4900 метр өндөрт оршино. Төвдийн нутаг дээр 7000 метрээс өндөр уул 50 гаруй, 8000 метрээс өндөр уул 11 байдгийн дунд Гималайн нурууны ноён оргил Жомолунгма буюу Эверест уул бий. Гол уул нурууд нь Гималайн нуруу, Кандис-Нянцэнтанлайн нуруу, Хархүрэн-Тангула нуруу, Кунлуний нурууд болно.

Эх газрын хүйтэн сэрүүн уур амьсгалтай, зун нь богино, өвөл нь урт, хур

тунадас багатай. 1000 гаруй том жижиг гол горхитой. Дэлхийд томоохон Ганга, Инд, Брахмапутра, Меконг зэрэг олон гол мөрөн Төвдийн өндөрлөгөөс эх авдаг. Мөн 1500 гаруй том жижиг нуур бий. Хамгийн том Намцо буюу Тэнгэр нуур нь далайн түвшнээс дээш 4718 метрийн өндөрт 1920 км2 талбай эзлэн оршдог.

ТӨЗО нь Хятадын төвд үндэстэн хамгийн олноор төвлөрөн сууж буй бүс

нутаг бөгөөд Хятадын төвд үндэстний 45 хувь нь тэнд аж төрж байна. Эдийн засагт тээврийн салбар ихээхэн үүрэг гүйцэтгэдэг. 1000 гаруй км

урттай Хөхнуур-Төвдийн төмөр зам 2005 онд ашиглалтад орсон.

Байгалийн баялаг, ашигт малтмал ховор. Газрын тос, байгалийн хийн нөөц бараг үгүй ч ус, нарны болон газрын гүний эрчим хүчний нөөц ихтэй.

Ургамал, амьтны арвин нөөцтэй. Нийт 6897 төрлийн зэрлэг ургамал ургадаг.

Үүний дотор 1000 гаруй төрлийн эмийн ургамал байдгаас 300 гаруй нь Төвдийн уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэгддэг. 142 төрлийн сүүн тэжээлтэн, 488 төрлийн шувуу, 799 төрлийн сээр нуруутан, 760 гаруй төрлийн загас болон усны амьтан, 2307 төрлийн хорхой шавьж байгаагаас 200 гаруй төрлийн амьтан нь ховор ан амьтан юм.

Төвдийн ой модны бүрхэвч 6 сая 300 мянган га буюу өөртөө засах орны нутаг

дэвсгэрийн 5 хувийг эзэлнэ. Энэ нь Хятад улсын дундаж хэмжээнээс хамаагүй бага үзүүлэлт юм. Гэвч Төвдийн модон материалын хадгаламж тэрбум 400 сая шоо метр

10 буюу бүх Хятадад хоёрдугаарт ордог.

ТӨЗО-ны төв Лхас хотын баруун хойд уулан дээрх Будлан ордон далайн

түвшнээс дээш хамгийн өндөрт буй, хамгийн том хэмжээтэй орд харш юм. НТ-ын VII зуунд байгуулагдсан Будлан ордон 13 давхар, 41 га талбайтай, бүхэлдээ боржин чулуугаар бүтсэн мянгаад өрөө тасалгаатай. Дотроо үе үеийн Далай ламын хөрөг бүхий шарилын суварга, төрөл бүрийн дугантай. Будлан ордонд Далай лам нарын амьдарч байсан өрөө тасалгаа, шашны үйл ажиллагаа явуулж асан сүм дуган бий. Далай ламын өргөө хамгийн дээд давхарт байдаг болохоор “Нарны ордон” хэмээнэ. 1961 онд Хятадын төв засгийн газар Будлан ордныг улсын хэмжээний түүх соёлыг хамгаалах дурсгал болгож, жил бүр тусгай хөрөнгөөр санхүүжүүлж засвар хийлгэдэг болсон аж.

Дашлхүмбэ 500 гаруй жилийн түүхтэй, Умард Төвдийн хамгийн том хийд юм.

Тус хийдэд Банчин богд улс төр, шашны үйл ажиллагаа явуулж байжээ. Дашлхүмбэ хийд уулын бэл түшсэн 50 гаруй дуган, 200 гаруй өрөө тасалгаатай. 30 метр өндөр дуганд Майдар бурхны 26.2 метр өндөр суумал хүрэл хөрөг бий. Тэр хөргийг 6700 лан шижир алт, 230 мянган жин зэсээр бүтээжээ. Бурхны тэргүүнд том жижиг очир эрдэнэ, шүр сувд, хув зэрэг 1400 гаруй үнэт эрдэнэ шигтгэсэн байна. Ниншя Хотонгийн Өөртөө Засах Орон

Өөртөө засах орны төв: Иньчуань хот Газар нутгийн хэмжээ: 66000 км2

Хүн ам: 5.72 сая /2017/ Цаг агаарын дундаж хэм: 6,30-11,40С ДНБ: 345.39 тэрбум юань /2017/

НХӨЗО Хятадын баруун хойд нутагт, Шар мөрний голын дээд урсгалд байдаг. Зүүн талаараа Шааньши мужтай, хойд болон баруун талаараа ӨМӨЗО-той, өмнөд талаараа Ганьсү мужтай хиллэдэг. ӨЗО өмнөөс хойш 456 км, зүүнээс баруун тийш 50-250 км, 66 мянган ам дөрвөлжин км газар нутагтай. Хүн ам сийрэг, нэг ам дөрвөлжин км газарт дунджаар 81 хүн амьдардаг. Хүн амын 62 хувь нь хятад, 34 хувь нь хотон, 4 хувь нь манж, монгол, дүншян үндэстэн байдаг.

11

Ниншягийн Шар шороот өндөрлөг, Өвөр Монголын өндөрлөгийг сундалж тогтсон, газрын байц урд талаараа өндөр, хойшоо нам бөгөөд далайн төвшнээс 1000 гаруй метр өндөр. Тус өөртөө засах орон Альшаа, Люпаньшань хэмээх хоёр том уултай. Альшаа уул Ниншягийн баруун талаар үргэлжлэх бөгөөд уулын баруун талд Өвөр Монголын Альшаа аймаг бий. Люпаньшань уул Ниншягийн өмнөд хэсгийн Шар шороот өндөрлөгт байдаг. Сэрүүн бүсийн эх газрын хуурай уур амьсгалтай. Өвөл нь хахир хүйтэн бөгөөд урт удаан. Зун урин дулаан боловч хавар, намар богино, агаарын хэм эрс тэс.

НХӨЗО нь Хятадын үндэстнүүдийн соёл иргэншлийн өлгий нутгийн нэг

бөгөөд 30 мянган жилийн тэртээ хуучин чулуун зэвсгийн үед хүн амьдарч байжээ.

Өөртөө засах орны эдийн засгийн тулгуур нь хөдөө аж ахуйн салбар боловч сүүлийн жилүүдэд аж үйлдвэр, үйлчилгээний салбар хурдтай хөгжиж байна. Хөдөө аж ахуй хүнсний чиглэлд буудай, усан тутарга, эрдэнэ шиш, ноён шиш, нарим, хума, шимэлдэг, чихрийн манжин, олсны ургамал голлон тариална. Үхэр, хонь, загасны аж ахуй эрхэлж, сүүний чиглэлийн үнээ, махны чиглэлийн үхэр үржүүлнэ. Нүүрс, машин механизм, химийн аж үйлдвэр, хөнгөн нэхмэл, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүнээр голлосон аж үйлдвэр түргэн хөгжиж байна.

Тус оронд Гүнжүний ам, Тангудын эзэн хаадын бунхан, Байс хийд, Гурван боомтын урт цагаан хэрэм зэрэг түүх соёлын дурсгалт газар цөөнгүй бий. Иньчуань хотоос баруун тийш, Монь уулын зүүн хормойд Тангуд улсын эзэн хаадын бунхны цогцолбор байдаг. Бунхны хүрээ зүүнээс баруун тийш 10 км, хойноос урагш 4 км, 50 ам дөрвөлжин км талбайтай. Хүрээн дотор хаан эзэн, ван ноёдын бунхан, түүнийг дагалдуулсан 200 гаруй оршуулгатай.

НХӨЗО-ны Гү-юань сяниас баруун хойш 55 км зайд Сүмбэр уулын чулуун агуй хэмээх хосгүй дурсгал бий. Нарс майлс модтой, гол горхи ихтэй уулын хадыг дагуулан өндөр нам солбицуулан нүхэлсэн тэр агуйг буддын шашны урлагийн эрдэнийн сан гэлтэй. Сүмбэр уулын агуйг Умард Вэй улсын үеэс эхлэн бүтээж Баруун Вэй, Умард Жөү, Сүй, Тан улсын үед сэлбэн зассаар бурхны сүм болгожээ. Тан, Сүн улсын үед "Жин-Юнь хийд" хэмээн нэрийдэж, Юань, Мин, Чин улсын үед засан шинэтгэж "Юаньгуань хийд" хэмээн нэрлэх болжээ. 1400 жилийн турш зул хүж тасраагүй тэр хийд НХӨЗО-ны аялал жуулчлалын чухал бүс төдийгүй Хятадын баруун хойд нутгийн хамгийн урт удаан түүхтэй бурхан шашны барилга архитектурын үнэт дурсгал юм. Энэ агуй Дуньхуан, Юнгань, Лүнмэн агуй, Майжи шань уулын агуйгаас дутахгүй ховор нандин соёлын өв гэж тооцогддог.

Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орон

12

Өөртөө засах орны төв: Өрөмч хот Газар нутгийн хэмжээ: 1660000 км2

Хүн ам: 19.05 сая /2017/ Цаг агаарын дундаж хэм: -50+50С ДНБ: 932.4 тэрбум юань /2017/

ШУӨЗО нь Хятадын баруун хойт хэсэгт оршдог. Хятадын хамгийн том нутаг дэвсгэртэй засаг захиргааны нэгж юм. Монгол Улс, ОХУ, Казахстан, Киргиз, Тажикстан, Афганистан, Пакистан, Энэтхэг зэрэг 8 оронтой 5400 гаруй км урт хилээр залгадаг. Шинжаанд Алтайн нуруу, Тэнгэр уул, Куньлуний нуруу зэрэг дэлхийд томоохон уул нурууд, Зүүнгарын говь, Таримын хотгор зэрэг говь цөл газрууд байдаг. Хятадын элсэн цөлийн гуравны хоёр хувь нь тус өөртөө засах оронд бий. Такла-Маканы элсэн цөл нь 330 мянган ам дөрвөлжин км бөгөөд энэ нь Хятадын хамгийн том, дэлхийн хоёрдахь том элсэн цөл газар. Эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай, халуун хүйтний зөрүү ихтэй өвөрмөц газар юм.

Хятад, уйгур, дунган, монгол, киргиз, сибо, тажик, узбек, манж, дагуур, татар,

орос, дуншян, тужя, жуан, салар зэрэг 34 үндэстэн аж төрдөг. Баянголын Монгол үндэстний өөртөө засах тойрог, Борталын Монгол үндэстний өөртөө засах тойрог, Ховогсайрын өөртөө засах сяньд монгол үндэстэн олноор амьдардаг.

Уйгурууд ШУӨЗО-ны гол цөмийг бүрдүүлэгч үндэстэн бөгөөд 7 сая гаруй хүн

амтай. Уйгуруудын дийлэнх нь Тэнгэр уулын өмнө Кашгар, Хөтянь, Аксуу нутагт тархан сууж байна. Тэд уйгур хэл бичигтэй. Тэд газар тариаланг гол болгон мал аж ахуй хавсран эрхэлдэг. Худалдаа наймаа хийх уламжлалтай, уламжлалт гар урлалын аж үйлдвэр сайн хөгжсөн. Тэдний бүтээсэн хивс, хатгамал, торгон эдлэл, зэс дэвэр, хөгжмийн зэмсэг туйлын өвөрмөц, үндэстний онцлогоо бүрэн харуулсан байдаг.

Тус муж хөвөнгийн үйлдвэрлэлээр Хятадад тэргүүлдэг. Мөн жимс, жимсгэний

эх нутаг бөгөөд усан үзэм, хамийн тарвас, амтат гуа, алим, лийр, гүйлс, тоор, анар, интоор, удамбар, хушга, гүйлс зэргээрээ алдартай. Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй нь үйлдвэржих чиглэлээр хөгжиж, улаан лооль, чихрийн лууван, шар лууван, гүргэм, чинжүү, үзэм, хөвөн зэрэг янз бүрийн хүнсний үйлдвэрийн салбар бий болсон.

13

ШУӨЗО нь 40 гаруй сая толгой малтай, Хятадын мал аж ахуйн гол нутгийн

нэг. Эрт дээд үеэс адуу элбэгтэй, таван хошуу малаас гадна луус үржүүлдэг. Хонины мах, махан бүтээгдэхүүний хэмжээгээрээ Хятадад хоёрдугаарт ордог.

ШУӨЗО нь Хятадын хувьд Евразийн зах зээл рүү нэвтрэх гол түшиц газар,

бүс нутаг болон Евразийн орнуудын эдийн засаг, худалдаа, зам тээвэр, ложистик, газрын тос, байгалийн хийн тээврийн гол зангилаа газар болоод байна. ШУӨЗО-ны нутгаар Чунцин-Шинжаан-Европын төмөр зам дайрч өнгөрдөг. Энэ төмөр замыг 2011 онд ашиглалтанд оруулсан бөгөөд Чунцингээс эхэлж Ши-ань, Ланьжоу, Өрөмчөөр дайрч Алашанькоугаас Казахстан, Орос, Беларусь, Польшийн нутгаар дайран өнгөрч Герман хүрдэг. Энэ чиглэлийн галт тэрэг сард 1 удаа явдаг, замдаа 16 хоног зарцуулдаг байна. Мөн гадаадын 2О улсын 86 хоттой агаарын шугамаар холбогдоод байна. Хятадын нутагт тавьсан хамгийн урт дамжуулах хоолойн шугам тус өөртөө засах оронд байна.

БНХАУ-ын Засгийн газар баруун ба баруун хойд бүсийг хөгжүүлэх

хөтөлбөрийн хүрээнд ШУӨЗО-ыг хамруулж, нийгэм, эдийн засгийн олон салбарыг нь эрчимтэй хөгжүүлэх олон тооны төсөл хэрэгжүүлж байна. Үүний дүнд байгалийн асар их баялаг, ялангуяа газрын тосны их нөөцийг нь хамтран эзэмших зорилгоор Хятадын болон гадаадын аж ахуйн нэгжүүд их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байна.

2000 гаруй жилийн түүхийн урт хугацааны турш Өрнө, Дорныг холбосон

Торгоны их замын гол хэсэг дайран өнгөрдөг нутаг байсан давуу талыг нь ашиглаж, тус мужийн нутгийг олон улсын худалдаа, арилжааны нэг чухал бүс нутаг болгохыг зорьж байна.

Газрын тос, байгалийн хий, нүүрс, алт, зэс, газрын ховор элементийн баялаг ихтэйгээс гадна эрчим хүчний нөөц арвин тул Хятадын мужуудыг эрчим хүч, байгалийн хийгээр хангадаг. Шинжаанд илэрсэн газрын тосны нөөцийн хэмжээ 208 тэрбум 600 сая тонн буюу Хятадын газрын тосны нийт нөөцийн 30 хувийг бүрдүүлдэг, байгалийн хийн нөөцийн 34 хувь тус ӨЗО-нд ногддог байна. Мөн Хятадын нүүрсний нийт нөөцийн гуравны нэг хувийг бүрдүүлдэг. Шинжааны Жуньдунгийн Үцайваний нүүрсний орд бол дэлхийн хамгийн том нүүрсний ил уурхай юм. Шинжааны Турфан, Хами, Зүүнгарын хотгорт дэлхийн 10 том нүүрсний орд газар илэрсэн. Эдгээр орд газруудын нөөцийг 17 тэрбум тонн гэж тогтоосон байна. Гуанши Жуан Үндэстний Өөртөө Засах Орон

14

Өөртөө засах орны төв: Наньнин Газар нутгийн хэмжээ: 236700 км2

Хүн ам: 48.22 сая /2017/ Цаг агаарын дундаж хэм: 160-230С ДНБ: 2039.62 тэрбум юань /2017/

Тус өөртөө засах орны нутагт 800 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр байдаг ажээ. Газар тариалан, мал аж ахуй, вааран урлал эрхэлж байсан Гуаншигийн эдийн засаг, соёл урлаг Тан улсын үед асар хурдтай хөгжжээ. Гүйжян, Люжян мөрнийг холбосон усан дээрх гайхамшигт байгууламжийг чухам тэр үед барьсан түүхтэй.

ГЖҮӨЗО Хятадын өмнөд хэсэгт далайн эргийн дагуу байрладаг, эдийн

засгийн хөгжингүй бүсд багтдаг цорын ганц өөртөө засах орон юм. Тус өөртөө засах орон Гуандун, Хунань, Гүйжөү, Юньнань мужуудтай, баруун өмнөд талаараа Вьетнамтай хиллэдэг. Далайн эрэг нь зүүнээс баруун тийш Шими голын адгаас Хятад-Вьетнамын хилийн зааг дахь Бэйлүнь голын адаг хүртэл 1595 км үргэлжилнэ. Гуаншид далайн эргийн дагуух 697 арал хойг харьяалагдах ба нийт 84 ам дөрвөлжин км талбайтай. Түүнээс хамгийн том нь 28 ам дөрвөлжин км газар нутагтай Вэйжөү арал юм.

Тус өөртөө засах оронд жуан, хятад, яо, мяо, дүн, жин, хотон зэрэг олон

үндэстэн төвлөрөн суурьшсан бөгөөд голдуу хятад, жуан хэлээр ярьдаг. Субтропикийн дулаан бүсийн чийглэг уур амьсгалтай тул үнэт, ховор амьтан, ургамал, байгалийн баялаг ихтэй. Гуаншийг “Жимсний эх орон” хэмээдэг. Хятадын зах зээл дээрх анар, жүрж, луугийн нүд зэрэг олон төрлийн амтат жимс жимсгэнийг Гуаншигаас нийлүүлдэг. Мөн далайн асар их нөөц баялагтай, тухайлбал 500 гаруй төрлийн загас үржүүлдэг, 10 метр гүн, 400 мянган га талбайтай загас үржүүлгийн газартай.

Гуанши нь Хятадын баруун өмнөд бүсийн далайд гарах хамгийн хялбар гарц. Тиймээс Хятад, Зүүн өмнөд Азийн эдийн засгийн харилцаанд чухал байр суурь эзэлдэг. Хятад-АСЕАН-ий үзэсгэлэн худалдаа зэрэг олон улсын нэр хүндтэй томоохон арга хэмжээг Гуаншид зохион байгуулдаг.

Тус өөртөө засах орны газарзүйн давуу байршил, сүүлийн үед эрчимтэй хийж

буй дэд бүтцийн бүтээн байгуулалт нь хөрөнгө оруулалтыг татаж, хөгжлийн шинэ боломжийг буй болгожээ. Чихрийн үйлдвэрлэл, хөнгөн цагаан, цахилгаан эрчим хүч, автомашин, ойн аж ахуй, ган төмөрлөг, өнгөт метал, газрын тос, эмийн үйлдвэрлэл, хүнс, барилгын материалын үйлдвэрлэл түлхүү хөгжиж байна. Усны эрчим хүчний нөөц 19 сая киловатт, 115 төрлийн ашигт малтмалаас 53 нь нөөцөөрөө Хятадад эхний аравт ордог, 14 төрлийн ашигт малтмалын нөөцөөр улсдаа тэргүүлдэг. “Баруун бүсээс зүүн бүс рүү цахилгаан дамжуулах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол баазын нэг болсон. Хөнгөн цагаан боловсруулах, үйлдвэрлэх хэмжээгээр Хятадад төдийгүй Азид дээгүүрт ордог.

15

Хятад даяар алдаршсан, асга хад нь гайхамшигтай өвөрмөц тогтоцтой

Гүйлиний уул усны болон гүйхуа буюу гавир цэцгийн үзэмж, Биньхай тэнгисийн эргийн амралт зугаалгын газар зэрэг нь жуулчдыг соронздон татдаг. Гуанши нутагт олон сайхан хүрхрээ бий. Ялангуяа Хятад-Вьетнамын хилийн Гуйчунь голын дээд урсгалаас буудаг Дөтянь хүрхрээ ихээхэн нэртэй юм.

ДӨРӨВ. ТӨВД ШУУД ЗАХИРАГДАХ ХОТУУД

Бээжин

Газар нутгийн хэмжээ: 16410 км2

Хүн ам: 14.23 сая /2017/ Цаг агаарын дундаж хэм: 120С ДНБ: 2800.04 тэрбум юань /2017/

Нийслэл Бээжин хот нь БНХАУ-ын улс төр, соёл, олон улсын харилцаа,

шинжлэх ухаан, инновацийн гол төв юм. Бээжин нь 3000 гаруй жилийн өнө эртний түүхтэй. Түүхэнд Бээжин хотыг Яньду, Яньжин, Жундү, Дайдү, Бэйпин, Бээжин зэргээр нэрлэж иржээ. Алтан улс, Юань, Мин, Чин гүрнүүд, Дундад иргэн улсын үед улсын нийслэл байжээ.

Бээжин хотын хүн амын 18,8 сая нь хятад үндэстэн, 2,9 сая цөөнх үндэстний

дотроо манж, хотон, монгол, солонгос, тужя үндэстэн олонхи буюу 90,2 хувийг нь эзэлдэг байна.

Бээжингийн газар нутгийн 62 хувь нь буюу 10200 ам дөрвөлжин км нутаг

дэвсгэр нь далайн түвшнээс дээш 1000-1500 м өндөр өргөгдсөн уулархаг нутаг байдаг. Хойт бүсийн чийглэг, хагас чийглэг, эх газрын эрс тэс уур амьсгалтай. Жилдээ дунджаар 483,9 мм хур тунадас буудаг бөгөөд 7 ба 8 дугаар сар нь борооны улирал юм. Зундаа чийглэг халуун, өвөлдөө хүйтэн хуурай, хавар болон намар нь богинохон.

Засаг захиргааны хувьд 16 дүүрэгтэй. Бээжин 91 их дээд сургуультай.

Тэдгээрийг жил бүр 577 мянган оюутан үндсэн мэргэжил эзэмшин төгсдөг. Бээжингийн их сургууль, Цинхуагийн их сургууль, Хятадын Ардын их сургууль,

16 Бээжингийн багшийн их сургуулиуд нь алдартай. Бээжинд түмэн газрын Цагаан хэрэм, Тяньтан, Гугун /хааны ордон/, Ихөюань /хааны зуны цэцэрлэгт хүрээлэн/, 13 хааны булш, Тяньаньмэний талбай зэрэг түүхэн дурсгалын олон газрууд байдаг. Тэдгээрийг үзэхээр жилд 4,2 сая хүн жуулчилдаг бөгөөд 62,4 хувийг нь Хонконг, Макао, Тайваний жуулчид бүрдүүлдэг байна.

Бээжинд Будда, Дао, Лал, Католик, Христосын шашны 100 гаруй сүм хийд

байдаг. Үүнээс 800 гаруй жилийн өмнө баригдсан, хотын төвөөс 30 км зайд оршдог, Буддын шашны Таньжэсы сүм хамгийн эртнийх ажээ. Бээжинд 500 мянган хүн шашин шүтдэг нь хотын хүн амын 4 хувьтай тэнцүү гэсэн албан бус тоо бий.

Бээжингийн “шарсан нугас” хоол, “жинжү” дуурь, “шяншэн” харилцан яриан

жүжиг, мөн “жинюньтайгу” /Beijing rhume drum/ үндэсний цохилуур хөгжим зэрэг нь хол ойрд нэртэй. 2008 оны зуны Олимпын тоглолтыг амжилттай зохион байгуулсан. Эдүгээ 2022 оны өвлийн Олимпын тоглолтыг зохион байгуулах эрх аваад бэлтгэж байна.

Тяньжин

Газар нутгийн хэмжээ: 11946 км2

Хүн ам: 10.07 сая /2017/ Цаг агаарын дундаж хэм: 140С ДНБ: 1859.53 тэрбум юань /2017/

Тяньжин нь Хятадын хамгийн том хотуудын нэг, Бохайн тэнгисийн бүсийн

эдийн засгийн төв, эргийн дагуух анх нээлттэй болсон хотуудын нэг, хойд хэсгийн олон улсын тээвэрлэлтийн чухал зангилаа боомт юм.

Хятадын Зүүн хойд бүсийн Хайхө голын 5 их салбар урсгал Тяньжин хотын

орчимд нийлж Бохайн тэнгист цутгана. Тяньжин нь чийглэг дулаан бүсийн, хагас чийглэг эх газрын уур амьсгалтай.

Алтан, Юань гүрнүүдийн үед Жигү хот хэмээж байгаад Мин улсын эхэн үеэс

Тяньжин гэх болжээ. 1860 онд Тяньжинг худалдааны боомт хот болгосноор барууны орнууд Тяньжинд эдлэн газар түрээслэн суух болж, тус хот нь Хятадын далайн эргийн дагуух анхны нээлттэй хот, “гадааджих” хөдөлгөөний гол түшиц газар болж

17 хувирчээ. Тяньжингээс цэргийн шинэ зэвсэг техник, төмөр зам, цахилгаан мэдээ, телефон утас, шуудан холбоо, уул уурхай, боловсрол, хууль эрх зүй зэрэг орчин үеийн салбарууд Хятадад анхдагч болж байгуулагдан, Хятадын түүхэнд 100 анхны зүйлийг буй болгожээ. Ингэснээр Тяньжин нь Чин улсын үеэс Дундад иргэн улсын эхэн үе хүртэлх хугацаанд Хятадын хамгийн өндөр хөгжилтэй хот болж, аж үйлдвэр, худалдаа, санхүү цэцэглэн хөгжсөн байна. Гэвч БНХАУ байгуулагдсанаас хойшхи эхний 20 жилд томоохон хөрөнгө оруулалт хийгдээгүй тул Хятадын эдийн засагт голлох байр сууриа алджээ.

2005 оноос Тяньжингийн Бинхайн шинэ дүүргийг “11 дүгээр таван жилийн

төлөвлөгөө”-нд хамруулснаар Тяньжин хотын эдийн засаг шинэчлэгдэн хөгжиж, Хятадын 3 дахь том эдийн засаг бүхий хот болсон. 2008 оноос эхлэн Дэлхийн эдийн засгийн форумын шинэ лидерүүдийн жил бүрийн уулзалтыг Тяньжинд зохион байгуулах болсон. 2014 оны 8 дугаар сарын байдлаар дэлхийн 500 хүчирхэг улс дамнасан компаний 156 салбар тус хотод нээгдэж, 465 хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлж байжээ.

Тяньжин хот нь төмөрлөг болон төмөрлөг бус, түлшний 20 гаруй төрлийн

ашигт малтмалын ордуудтай. Манганжсан борын хүдэр, манган, алт, вольфрам, молибден, зэс, цайр, төмөр зэрэг төмөрлөгийн орд дундаас манган, борын хүдрийн орд нь Хятадад анх удаа илрээд байгаа төдийгүй дэлхийд тун ховор олддог ажээ. Төмөрлөг бус ашигт малтмал шохойн чулуу, барит, ламинатан, байгалийн цахиур чулуу, нил ягаан шавар, рашаан чулуу зэрэг бүгд мөн үнэ цэнэ өндөртэй юм. Тяньжин түүнчлэн газрын тос, байгалийн хийн хангалттай нөөцтэй. Тухайлбал, 4 тэрбум тонны нөөц бүхий 100 гаруй ам дөрвөлжин км талбайтай газрын тосны орд, 150 тэрбум шоо дөрвөлжин метр нөөц бүхий 80 ам дөрвөлжин талбайтай байгалийн хийн ордыг илрүүлээд байгаа юм.

Тяньжин боомт нь дэлхийд зэрэглэлээрээ хамгийн өндөр, Хятадын хамгийн

том хиймэл, гүн усны боомт юм. Бинхайн шинэ дүүрэгт байрлаж буй, жилд 200 сая тонн ачаа нэвтрүүлэх хүчин чадалтай Туньтуляний боомтыг Тяньжин хотын 2 дахь боомт болгон, 2011 оны 8 дугаар сарын 31-нд ашиглалтад оруулжээ. Тус шинэ боомт нь цогцолборжсон үзүүлэлтээрээ дэлхийд 4 дүгээрт орж буй ажээ. Эдгээр боомтууд Бээжин, Тяньжин, Хөбэй зэрэг төв, баруун бүсийн 14 муж, хот, өөртөө засах орнуудаас /нийт талбай нь 5 сая ам дөрвөлжин км нутаг буюу Хятадын бүх нутаг дэвсгэрийн 52 хувь/ болон Монгол Улс зэрэг далайд гарцгүй улсуудаас гаргаж буй экспортын бүтээгдэхүүнийг дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутгийн 500 гаруй боомтод тээвэрлэн хүргэж байна. Чунчин

18

Газар нутгийн хэмжээ: 82400 км2

Хүн ам: 31.07 сая /2017/ Цаг агаарын дундаж хэм: 16-180С ДНБ: 1950.02 тэрбум юань /2017/

Дундад иргэн улсын Засгийн газрын шийдвэрээр 1937 оны 11 дүгээр сараас 1945 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд Чунцин хотыг “дайны үеийн нийслэл хот” болгож байжээ. Японыг эсэргүүцсэн дайн болон Фашизмын эсрэг дэлхийн 2 дугаар дайны үед Чунцин хот нь Хятадын улс төр, эдийн засаг, цэрэг, соёлын төв болж, дайны жилүүдийн хүнд ширүүн бөмбөгдөлтөд өртөж байсан боловч, олон томоохон байлдааны ажиллагааг удирдах төв болж байсан түүхтэй ажээ.

Чунцин хот нь Хятадын баруун өмнөд нутагт, Төвдийн өндөрлөг, Хөх мөрний

дээд урсгалд байрлаж, Хубэй, Хунань, Гүйжөү, Сычуань, Шааньши, Хубэй мужуудтай хиллэдэг. Нутаг дэвсгэрийн 70 орчим хувийг өндөрлөг газар эзэлдэг. Дабашань, Үшань, Үлиншань, Далөүшань зэрэг томоохон уулуудтай. Хамгийн өндөр уулын оргил нь Үжишянь хошууны нутагт байрладаг далайн төвшнөөс дээш 2797 м өргөгдсөн Интяолин оргил юм. Халуун дулаан, чийглэг уур амьсгалтай. Хятадын хамгийн чийглэг бүс бөгөөд жилд дунджаар 1000-1350 мм хур тунадас ордог. Эндэхийн уур амьсгалын гол онцлог нь 4 улирлын шинж байдал тод ялгардаг. Өвөл өнтэй дулаан, хавар эрт ирдэг, зун аагим халуун, намар сэрүүн хүйтэвтэр.

Чунцинийг “Манант хот” гэж нэрлэх нь бий. Учир нь газарзүйн байрлал болон

цаг уурын онцлогоос шалтгаалан Чунцинд жилд дунджаар 104 өдөр манантай байдаг бол “дэлхийн манант нийслэл” Лондонд 94 өдөр, “Алс Дорнодын манант нийслэл” Токиод 55 өдөр л манантай байдаг аж.

Чунцин хот нь 26 дүүрэг, 8 хошуу, 4 өөртөө засах хошуутай. Эдийн засгийн хүчин чадлын хувьд Хятадын нийт хотуудын дотор 5 дугаарт

ордог. Тус хот цай, тутарга, хулс, эмийн ургамал, будаг шир зэрэг бараа бүтээгдэхүүнээрээ алдартай. Хөдөө аж ахуйн өргөн уудам эдэлбэр газартай тул цаашид энэ салбарыг түшиглэн хөгжих боломжтой гэж үздэг. Ажиллах хүчний нөөц ихтэйн дээр харьцангуй хямд. Гол мөрөн ихтэй тул эрчим хүчний шавхагдашгүй нөөцтэй гэж үздэг. Мөн газрын доорх болон хэрэглээний усны арвин нөөцтэй учир

19 цэвэр усны үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүд түлхүү үйл ажиллагаа явуулдаг.

Ашигт малтмалын нөөц ихтэй, 2012 оны байдлаар нийт 68 төрлийн ашигт

малтмалын орд илрүүлснээс байгалийн хий, стронций, марганц, шохойн чулуу, гантиг, өөхөн чулуу, мөнгөн ус, давс, боксит, манган, витерит, цемент, ягаан кварц зэрэг 54 төрлийнх нь нөөцийг тогтоожээ. Стронцийн нөөцөөр Хятадад нэгдүгээрт, дэлхийд хоёрдугаарт ордог. Зөөлөн дулаан уур амьсгалтай тул 380 гаруй төрлийн ан амьтан, 2000 гаруй зүйлийн ургамалтай.

Аялал жуулчлалын эх үүсвэр болох байгалийн үзэсгэлэнт болон түүх соёлын дурсгалт газар олон байдгийн зэрэгцээ уул гол мөрөн ой мод, рашаан булаг, агуй хадны өвөрмөц сонин тогтоцтой газар их байдаг нь жуулчдын сэтгэлийг татдаг. Тус хотод үндэсний 5А зэрэглэлийн үзэсгэлэнт бүс 7, улсын чухал соёлын өв болсон газар 13, үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн 24, геологийн парк 6, үндэсний байгалийн дархан цаазат газар 4 байдаг.

Шанхай

Газар нутгийн хэмжээ: 6340 км2

Хүн ам: 16.25 сая /2017/ Цаг агаарын дундаж хэм: 17,60С ДНБ: 3013.38 тэрбум юань /2017/

Шанхай нь Хятадын эдийн засаг, зам тээвэр, шинжлэх ухаан, аж үйлдвэр,

санхүү, гадаад худалдаа, үзэсгэлэн яармагийн чухал төвийн нэг. Шанхай хот Хятадын дорно зүгт тэнгисийн эргийн дунд хэсэг, Хөх мөрний

цутгалан хавьд оршдог. Эрт цагт загасчны тосгон байсан бөгөөд Хаварнамар улсын үед Ү улсын нутаг, Байлдаант улсын үед Чу улсын нутаг байгаад хожим Сүн улсын үеэс /1077 он/ Шанхай хот нэртэй болж, 1843 оноос гадаадад хамгийн анх түрүүнд нээлттэй болж цэцэглэн хөгжсөн түүхтэй.

Шанхай субтропикийн бүсийн халуун чийглэг уур амьсгалтай. Жилд

20 дунджаар 1173,4 мм хур тунадас унадаг, үүний 60 хувь нь 5-9 дүгээр саруудад орно. Нутаг дэвсгэр нь дунджаар далайн төвшнээс дээш 4 м өргөгдсөн. Тус хот нь төмөрлөг ашигт малтмал байхгүй, барилгын түүхий эдийн нөөц ч ховор юм.

2015 оны ДНБ-ний хэмжээгээр Хятадын бүх хотыг тэргүүлж нэгдүгээр байрт,

Азид Токиогийн дараа хоёрдугаар байрт жагсчээ. Шанхай нь олон улсын санхүүгийн томоохон төвүүдийн нэг. 2010 онд “Шанхайн ЭКСПО-2010” дэлхийн үзэсгэлэн яармагийг амжилттай зохион байгуулсан. 2015 онд үзэсгэлэн яармагийн 851 төсөл хэрэгжүүлсэн нь 15,1 сая ам дөрвөлжин м талбайг эзэлжээ. Үүнээс 292 төсөл нь олон улсынх байжээ.

Тус хотод “Шанхайн төв цамхаг” хэмээх 632 м өндөр, 118 давхар барилга

2014 онд ашиглалтанд орсон нь Хятадын хамгийн өндөр барилга юм. Түүнчлэн Шанхайн хот төлөвлөлтийн музей нь ихээхэн алдартай, тус хотын метроны төмөр замын нийт урт нь 617 км бөгөөд энэ нь Хятаддаа хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байна.

ТАВ. ХУДАЛДААНЫ САЛБАР

БНХАУ гадаад худалдааны нийт эргэлт 2017 онд 4210 тэрбум ам.доллар хүрсэн нь 2015 оныхоос 21.2 хувиар, 2016 онтой харьцуулахад 14.2 хувиар нэмэгджээ. Тус улсын гадаад худалдааны өсөлтийн хурдац нь АНУ-аас 1.3 хувиар, ХБНГУ-аас 0.5 хувиар өндөр байгаа ажээ. БНХАУ 9 жил дараалан гадаад худалдааны хэмжээгээр дэлхийд нэгд ороод байна. 2017 онд Хятадын экспорт 2323 тэрбум ам.доллар болж 10.8 хувиар, импорт 1887 тэрбум ам.доллар болж 18.7 хувиар тус тус өсчээ.

Экспортын барааны бүтцээс нь харахад техник тоног төхөөрөмж, цахилгаан

хэрэгсэл нийт экспортын дийлэнх хувь буюу 58.3 хувийг, өндөр технологийн бараа бүтээгдэхүүн 29.4 хувийг тус тус эзэлж байна. Тодорхой нэр төрлийн барааны хувьд автомашины экспорт 43.1 хувиар, гутлынх 6,5 хувиар, чемоданых 50.6 хувиар тус тус өсч, харин ган төмрийн экспорт 30.5 хувиар, нүүрснийх 7 хувиар, гар утас болон автомашинд суурилуулдаг утасгүй телефон аппаратных 4,8 хувиар багасчээ.

2017 онд өндөр технологийн бараа бүтээгдэхүүн нийт импортын 28.4 хувийг

эзэлж байна. Зарим бараа бүтээгдэхүүн тухайлбал, үр тариа, үр тарианы бүтээгдэхүүний импорт 16.4 хувиар, буурцагных 13.8 хувиар, төмрийн баяжмалынх 5 хувиар, түүхий тосных 10.1 хувиар тус тус өсчээ. Шинэ хэлбэрийн худалдаа буюу хил дамнасан цахим худалдааны хэмжээ 2 гаруй дахин, зах зээл дээрээс худалдан авах хэлбэрээр гадагш гаргасан экспорт 30 хувиар тус тус нэмэгджээ.

Хятадын үйлчилгээний худалдааны нийт эргэлт 2017 онд 711 тэрбум ам.доллар болж, 6.8 хувиар өсчээ. Үүний дотор экспорт 10.6 хувь, импорт 5.1 хувиар өссөн байна. Үйлчилгээний худалдааны гадаад худалдаанд эзлэх хувь 16.8 байна.

21

Бараа бүтээгдэхүүний экспорт, импорт /100 сая юань/ 2013-2017 он

Экспорт, импортын үзүүлэлт гол орнуудаар /2017/

Орон, бүс нутаг Экспорт (100 сая юань)

Өсөлт/хувиар 2016

Импорт (100 сая юань)

Өсөлт/хувиар 2016

Европын холбоо 25199 12.6 16543 13.3 Америк 29103 14.5 10430 8.4 ASEAN 18902 11.9 15942 12.8 Хонконг 18899 -0.4 495 0.4 Япон 9301 8.9 11204 9.0 Өмнөд Солонгос 6965 12.6 12013 9.6 Тайвань 2979 12.2 10512 8.4 Энэтхэг 4615 19.8 1107 0.9 ОХУ 2906 17.8 2790 2.2

Хятадын хөрөнгө оруулалтын үзүүлэлт

/2017 оны байдлаар/ БНХАУ нь хөрөнгө оруулалтыг авч үзвэл дэлхийн 129 улс болон бүс нутгийг

хамарч байгаа бөгөөд гол төлөв Азийн орнуудад чиглэж байна. Шууд хөрөнгө оруулалт нь 80 гаруй хувийг эзэлж байгаа ба хэлбэрийн хувьд шууд худалдан авалт, хувьцаа голлож байна. Энэ нь нийт хөрөнгө оруулалтын 40.3 хувийг эзэлж байна. Салбарын хувьд уул уурхай, боловсруулах үйлдвэр, цахилгаан эрчим хүч болон нийлүүлэлт, тусгай технологийн үйлчилгээний салбарт түлхүү хөрөнгө оруулж байна.

Хөрөнгө оруулалтыг 2017 оны байдлаар үзүүлбэл: Хятадын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 63168.4 тэрбум юань, өсөлт 7.2

хувьтай байна. Салбараар авч үзвэл дараах хэд хэдэн онцлогтой байна. Үүнд: Хувийн хөрөнгө оруулалтын өсөлт нэмэгдэж байна. Улсын хяналттай

22 хувьцаат компаний хөрөнгө оруулалт 23288.7 тэрбум юань, өсөлт 10.1 хувь. Иргэдийн хувийн хөрөнгө оруулалтын хэмжээ 38151 тэрбум юань, өсөлт 6.0 хувь. Энэ үзүүлэлтийг 2016 оны байдалтай харьцуулбал өсөлтийн хурд 2.8 хувь байна. Нийт хөрөнгө оруулалтын 60.4 хувийг эзэлж байна.

Гуравдагч салбар /эд бараа үйлдвэрлэдэггүй салбар/-ын хөрөнгө

оруулалт өсөх хандлагатай байна. 2017 оны байдлаар гуравдагч салбарын хөрөнгө оруулалт 37504 тэрбум юань, өсөлт 9.5 хувь. Нийт хөрөнгө оруулалтын 58.4 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 1.7 хувиар өссөн байна. Дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт: 14000.5 тэрбум юань, өсөлт 19 хувь. Нийт хөрөнгө оруулалтын 22.2 хувийг эзэлж байгаа ба өсөлт нь 1.8 хувь. Дэд бүтцийн салбар дотроо хүрээлэн байгаа орчныг хамгаалах, орчны арчилгаанд зориулсан хөрөнгө оруулалтын өсөлт 45.3 хувь, олон нийтийн байгууламжийн менежментийн салбарынх 23.6 хувь, ус ашиглалтын менежмент 20.9 хувь, мэдээлэл дамжуулалт 20 хувь, автозамын тээвэрлэлт 15.6 хувь байна. Шинжлэх ухаан, боловсрол, соёл, эрүүлийг хамгаалах салбарын хөрөнгө оруулалт өндөр өсөлттэй байгаа бөгөөд 2328.4 тэрбум юань, өсөлт 19.4 хувь. Эрүүлийг хамгаалах болон нийгмийн ажилд зориулсан хөрөнгө оруулалтын өсөлт 21.2 хувь, шинжлэх ухааны судалгаа, техникийн үйлчилгээ 20 хувь, соёл, спорт, энтертаймэнт 14.8 хувь тус тус байна.

Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын өсөлт харьцангуй өндөр,

8397.5 тэрбум юань, өсөлт 6.6 хувь байна. Анхдагч салбар буюу хөдөө аж ахуй, мал, ой, загасны аж ахуйн цар

хүрээ тэлж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ 2089.2 тэрбум юань, өсөлт 11.8 хувьтай байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтад эзлэх хувь 3.25 хувьтай байна. Мөн хөдөө тосгодын автозамын бүтээн байгуулалт, цахилгаан сүлжээ, усжуулалт зэрэг хөдөө аж ахуйн салбар дахь хөрөнгө оруулалт тасралтгүй нэмэгдэж байна.

Аж үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалт 23575.1 тэрбум юань,

өсөлт 3.2 хувь байна. Тэр дотроо үйлдвэрлэлд зарцуулах хөрөнгө оруулалт харьцангуй тогтвортой буюу 19361.6 тэрбум юань байж, өсөлт нь 4.8 хувьтай байна. Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт 7.7 хувь, хүнсний бүтээгдэхүүн 13.5 хувь, хөдөө аж ахуйн хүнсний дайвар бүтээгдэхүүний боловсруулалт 9.5 хувь, эм, эмийн бүтээгдэхүүн 8.9 хувийн тус тус өсөлттэй байна. Үйлдвэрлэлийн өндөр технологийн хөрөнгө оруулалт 1827.4 тэрбум юань, өсөлт 12.7 хувьтай байгаа бөгөөд үйлдвэрлэлийн салбарын нийт хөрөнгө оруулалтад эзлэх хувь 9.8 байна. Үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэлд 7474.8 тэрбум юанийн хөрөнгө оруулж өсөлт нь 12 хувьтай байгаа бөгөөд үйлдвэрлэлийн салбарын нийт хөрөнгө оруулалтад 40.3 хувь эзэлж байна.

Аж үйлдвэрийн салбарын ашиг (нэгж: 100 сая юань)

Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүдийн ашиг

52567,7 .6%

23

Төрийн өмчит болон төр хувьцаа эзэмшдэг компаниудын ашиг

9577,0 .8%

Хамтарсан ХК-уудын ашиг 360

10,7 .9% Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж,

Хонконг, Макао болон Тайваний аж ахуйн нэгжүүдийн ашиг

13033,3 .6%

Хувийн аж ахуйн нэгжүүдийн ашиг 185

45,5 .6%

Хөдөө аж ахуй Одоо Хятадын хөдөө аж ахуй нь газар тариалан, ойн аж ахуй, мал аж ахуй,

загас агнуурын аж ахуйгаас бүрддэг ч хэдэн мянган жилийн туршид газар тариаланг голлон эрхэлж иржээ. Хятадын хөдөө аж ахуйн хурдтай хөгжил 1978 онд явуулсан хөдөө тосгоны өөрчлөлтөөс хойш эхэлж, 30 гаруй жилийн турш явуулсан шинэчлэлийн дүнд хятадын хөдөө тосгоны уламжлалт тогтолцоо ихээр өөрчлөгдөж, зах зээлийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан, улам бүр шинэ дүр төрхийг олж байна.

Хятадын үр тарианы үйлдвэрлэл 2012-2015 онуудад 3 жил дараалан 600 сая

тонноос давж, тариачин иргэдийн дундаж орлого 11422 юаньд хүрчээ. 2017 онд нийт 617.91 сая тонн үр тариа хураан авсан нь 2016 оныхоос 1.66 сая тонноор буюу 0.3 хувиар нэмэгджээ.

Гэхдээ 2017 онд 112,2 сая га газарт тариа ногоо тарьсан нь тариалангийн

талбай өмнөх жилийнхээс 810 мянган га талбайгаар багасчээ. Тухайлбал, улаан буудай, цагаан будаа, эрдэнэшиш, хөвөн, чихрийн ургамал тариалах талбайн хэмжээ тус тус багассан бөгөөд харин тосны ургамлын тариалан 70 мянган га-гаар нэмэгдсэн байна.

Голлох үр тариа болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн

өнөөгийн байдал ирэх таван жилийн хэтийн төлөвийг хүснэгтээр харуулбал:

ХАА-н салбарын 13 дугаар таван жилийн зорилт 2017 он 2020 он Эрдэнэшиш 35,45 сая га 33,33 сая га Буурцаг, шош 6,5 сая га 9,3 сая га Хөвөн 3,23 сая га 3,3 сая га Тосны ургамал 14,2 сая га 13,3 сая га Чихрийн ургамал 1,68 сая га 1,6 сая га Сүүн бүтээгдэхүүн 38,70 сая тн 41 сая тн Далайн гаралтай бүтээгдэхүүн

66,99 сая тн 66 сая тн

24 Үр ашигтай усалгаат талбай

65,8 сая га >66,6 сая га

Мал аж ахуй хөдөө аж ахуйн салбарт эзлэх хувь

28% >30%

Газар тариалангийн механикжуулалт

63% 70%

Махны хэрэглээний өсөлт /нэгж: 10000тн/

гахай үхэр хонь шувуу махны хэрэглээ

БНХАУ-ын махны үйлдвэрлэл, импорт, гол хэрэглээг хүснэгтээр үзүүлбэл:

Махны үйлдвэрлэл, импорт, хэрэглээ

2017 он 2020 он Махны нийт үйлдвэрлэл 84,31 сая тн 90 сая тн Гахайн мах үйлдвэрлэл 53,4 сая тн 58,3 сая тн Гахайн мах импорт 1 сая 216,800 тн 700,000 тн Гахайн мах хэрэглээ 55,6 сая тн 59 сая тн Үхрийн мах үйлдвэрлэл 7,2 сая тн 7,85 сая тн

25 Үхрийн мах импорт 470,000 тн 750,000 тн Үхрийн мах хэрэглээ 7,47 сая тн 8,6 сая тн Хонины мах үйлдвэрлэл 4,68 сая тн 5,10 сая тн Хонины мах импорт 221,000 тн 260,000 тн Хонины мах хэрэглээ 4,63 сая тн 5,35 сая тн

Уул уурхай, эрчим хүч Уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний 2015 онд хийсэн олборлолт ба

түүний өсөлтийг хүснэгтээр үзүүлбэл: Бүтээгдэхүүний

нэр

нэгж Үйлдвэрлэлийн хэмжээ Өнгөрсөн

онтой харьцуулахад %

Түүхий нүүрс 100 сая тн 37,5 -3,3

Нефть 100 сая тн 2,15 1,5

Байгалийн хий 100 сая м3 1346 3,4

Түүхий ган 100 сая тн 8 -2,2

Алт тн 450 -0,4

Давс 10000 тн 5975 -1,7

Цемент 100 сая тн 23,6 -5,3

БНХАУ 2015, 2017 онд гадаад орнуудаас импортолсон уул уурхайн гол

бүтээгдэхүүнийг хүснэгтээр үзүүлбэл: Бүтээгдэхүүний нэр Импортолсон хэмжээ /10000 тн/

2015 он 2017 он Нүүрс 20406 27090 Газрын тос 33550 41957 Төмрийн хүдэр,

баяжмал 95272 107474

Зэсийн баяжмал 1329 1330 Хөнгөн цагааны

баяжмал 5582

2015 онд улс даяар цахилгааны хэрэглээ 5550 ТВт/цаг, хэрэглээ өнгөрсөн

оны мөн үеэс 0,5 хувиар өсч, боловсруулах салбарын цахилгаан хэрэглээ 1,4 хувиар буурсан нь сүүлийн 40 жилд бууралттай гарсан анхны тохиолдол болжээ. Хятадын эрчим хүчний хэрэглээ ирэх 5 жилд 2 хувийн өсөлттэй байхаар байна.

26

Цахилгаан хэрэглээ /100 Гега Вт/цаг/ хэрэглээний өсөлтийн

хэмжээ %

Өнөөдрийн байдлаар Хятад улсад 17 цөмийн цахилгаан станцад 34 цөмийн

цахилгаан генератор ажиллаж байгаа нь дэлхийд 4 дүгээрт буюу АНУ, Франц, ОХУ-ын дараа орж байна. Шинээр 20 цөмийн цахилгаан генератор байгуулж байгаа нь дэлхий дээр одоо шинээр баригдаж буй цөмийн цахилгаан генераторын 40 хувийг эзлэж, цөмийн эрчим хүчийг хамгийн хурдтай хөгжүүлж буй орон болоод байна. 2017 онд цөмийн цахилгаан генератор 248.1 тэрбум МВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж байгаа нь улсын нийт үйлдвэрлэсэн цахилгааны 3,81 хувь болж байна. 2020 он гэхэд цөмийн цахилгаан генератор 90 гаруй болж, цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт орохоор төлөвлөж байна.

Цэвэр эрчим хүчний хөгжилд ихээхэн анхаарч байгаа бөгөөд нийт эрчим хүчний хэрэглээнд цэвэр эрчим хүчний эзлэх хувийг графикаар үзүүлбэл:

Цэвэр эрчим хүч /хувиар/ 2013-2017 он

27

Аялал жуулчлал

БНХАУ нь аялал жуулчлалын салбарын хамгийн амжилттай хөгжүүлж байгаа орнуудын нэг бөгөөд энэ салбараас олж буй эдийн засгийн үр ашгаараа дэлхийд дээгүүрт орж байна.

2017 оны байдлаар Хятадын дотоодын жуулчлалаас олсон нийт орлого 4.56 их наяд юань болж өсөлт нь 15.9 хувьтай байна. БНХАУ-д ирж байгаа жуулчдын тоо 139.48 саяд хүрч 0.8 хувиар нэмэгджээ. Тэр дундаа гадаадын жуулчдын тоо 29.17 сая болж 3.6 хувиар өссөн байна. Нийт жуулчдын хувьд Хонконг, Макао, Тайваний жуулчид тэргүүлсэн хэвээр бөгөөд тэдгээрээс 110.3 сая хүн ирсэн нь 2016 оныхтой харьцуулахад ижил төвшинд байна.

Байгаль орчин

Хүрээлэн байгаа орчны асуудал нь Хятадад нэлээд хурцаар тавигдаж байгаа бөгөөд ялангуяа агаарын бохирдол, хүлэмжийн хий ялгаруулалтаар дэлхийд ноцтой төвшинд хүрсэн байна. Энэ нь хэт их үйлдвэржилттэй холбоотой бөгөөд үүнтэй уялдуулан бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэгчээс өндөр технологи үйлдвэрлэгч рүү шилжих зорилттой байгаа ажээ.

2015 онд Хятад даяар 338 хотод агаарын чанарын хяналт шинжилгээ

хийснээс 21.6 хувь нь агаарын чанарын шаардлагыг хангаж, 78.8 хувь нь хангахгүй байна гэсэн үзүүлэлттэй гарчээ. 321 хотод дуу чимээний мониторинг хийснээс 4 хувь нь сайн, 68.5 хувь нь хангалттай, 26.2 хувь нь хангалтгүй, 0.9 хувь нь муу үзүүлэлттэй гарсан байна.

Зам тээвэр

2017 оны байдлаар автозамаар тээвэрлэсэн барааны хэмжээ 36.8 тэрбум тонн, ачаа тээвэрлэлтийн эргэлтийн хэмжээ 6671.2 тэрбум тонн/км байна. Усан замаар тээвэрлэсэн бараа 6.66 тэрбум тонн, ачаа тээвэрлэлтийн эргэлтийн хэмжээ 9745.5 тэрбум тонн/км байна. Төмөр замаар тээвэрлэсэн бараа 2017 онд 3.69 тэрбум тонн болж, 2016 онтой харьцуулахад 10.7 хувиар өсчээ. Зорчигч

28 тээвэрлэлтийн нийт хэмжээ 18.51 тэрбум хүн/удаа болсноос агаараар 550 сая хүн, төмөр замаар 308 сая хүн, усан замаар 280 сая хүн, хамгийн олон нь автозамаар 14.59 тэрбум хүн зорчсон байна.

Хятадын төмөр замын нийт урт нь 2017 оны жилийн эцсийн байдлаар 127 мянган км (түүнээс 25 мянган км нь өндөр хурдны төмөр зам) болсон нь өнгөрсөн онтой харьцуулахад 2.4 хувиар нэмэгджээ. Харин автозамын нийт урт 477.35 сая км бөгөөд үүнээс 136.5 мянган км нь өндөр хурдны зам байна.

Банк, санхүүгийн тогтолцоо

Өнөөгийн Хятадын банк, санхүүгийн тогтолцоо 5600 гаруй байгууллагаас бүрдэж ажилладаг юм. Гэвч эдгээр банкны байгууллагуудын дийлэнх нь /5200/ хөдөө, жижиг суурин газрын зээлийн хоршоод бөгөөд тэдгээрийн зээлийн багц нь нийт Хятадын банкуудын активын 8 хувьд хүрдэггүй.

Банкны байгууллагуудыг ангилахад БНХАУ-д “4 том” - Хятадын худалдаа, аж үйлдвэрийн банк /Industrial and Commercial Bank of China (ICBC)/ , Хятадын банк /Bank of China/, Хятадын Хөдөө аж ахуйн банк /Agricultural Bank of China/, Хятадын Барилгын банк /Construction Bank of China/ зэрэг 100 хувь төрийн өмчит арилжааны банкийг ялгадаг юм. Эдгээр 4 банкны үйл ажиллагаанд Ардын банкны зүгээс зөвхөн хүүг тогтоож өгөхөөс гадна зээлийн багцад нь хяналт тавьдаг онцлогтой байна.

Мөн Хятадын Хөдөө аж ахуйн хөгжлийн банк /China Agricultural Development Bank/, Хятадын хөгжлийн банк /China Development Bank/, Хятадын импорт экспортын банк /China Export-Import Bank/ зэрэг төрийн өмчит “бодлогын” банк гэж ялгадаг. Учир нь тэд төрийн цаг үеийн бодлогод нийцүүлэн тодорхой салбар буюу томоохон төслийг санхүүжүүлдэг ба тухайн зээлийн эх үүсвэр нь төсөв буюу тусгайлсан сангаас гардаг.

Бусад арилжааны банкууд нь өмчлөлийн байдлаар ялгардаг байна. Тэдгээр нь төвийн, орон нутгийн, хамтралын, хувийн, компаний зэрэг төрөл төрлийн өмчинд тулгуурласан байдаг. Ардын банк тэдгээрийн хүүний хэмжээг хянадаг. Мөн HSBC Bank (China), Standard Chartered Bank (China), DBS Bank (China), Bank of East Asia (China), Bank of Tokyo-Mitsubishi UFJ (China), Mizuho Corporate Bank (China), Hang Seng Bank (China), First Sino Bank, Xiamen International Bank, ABN AMRO Bank (China) зэрэг гадаад хөрөнгө оруулалттай Хятадад бүртгэлтэй банкууд ажилладаг байна.

Энэхүү нүсэр банкны тогтолцоог дараах байгууллагууд хянаж, удирддаг болно. Үүнд: Хятадын Ардын банк төв банкны үүрэг гүйцэтгэж, Хятад улсын үндэсний мөнгөн тэмдэгт юанийг хэвлэх, гүйлгээнд гаргах ажлыг хариуцна. Улсын мөнгөний бодлогыг тодорхойлох, үндэсний валют, банк санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банк санхүүгийн үйлчилгээний хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ. Мөн БНХАУ-ын төлбөрийн тэнцлийг хөтлөх, алт, валютын нөөцийг хадгалах, гадаад зээлийг хянах, өрийн үйлчилгээг гүйцэтгэх, валютын дотоод зах зээлийг журамлан

29 зохицуулах, юанийг ханш тогтоох үүргийг гүйцэтгэнэ. Энэ үүргийг Ардын банкны удирлага дор ажиллах Гадаад валютын удирдах газар /State Administration of Foreign Exchange (SAFE)/ гүйцэтгэнэ. 2007 оноос Хятадын “баялгийн сан” болох Хятадын хөрөнгө оруулалтын корпораци /China Investment Corporation (CIC)/ байгуулагдахаас өмнө тус Агентлаг нь төрийн валютын нөөцийг байршуулах, мөн Сентрал Хуйжинь Инместмент /Central Huijin Investment/ гэх холдингийн компаниар дамжуулан Хятадын олонхи томоохон банкны хувь нийлүүлэгчийн үүрэг гүйцэтгэдэг байсан. Энэ компани нь одоо Хөрөнгө оруулалтын корпорацийн харалдаа салбар болсон байна.

Юанийн ханшийг Ардын банкнаас тогтоож, Гадаад валютын удирдах газар нийтэд мэдээлнэ. Гадаад валютын гүйлгээнд тавих төрийн хяналтыг жилээс жилд бууруулах тусам аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн гадаад валют эзэмших, ашиглах боломж өргөжиж, гадаад валютын Хятад дахь зах зээл хурдтай хөгжиж байна. Зах зээлийн дүрэм, журам, зааврыг боловсруулах, гүйлгээ арилжааг төвлөрүүлэн гүйцэтгэх, хянах үүргээ тус газар гүйцэтгэсээр байна.

Хятадын банкны хяналтын хороо /China Banking Regulatory Commission (CBRC)/ 2003 онд албан ёсоор эрх үүргээ хэрэгжүүлж эхэлсэн Төрийн зөвлөлийн шууд харьяаны байгууллага юм. Банк санхүүгийн байгууллагын холбоотой хууль дүрэм, журам, зааврыг боловсруулах, банк санхүүгийн байгууллага байгуулах зөвшөөрөл олгох, бүртгэх ба шууд буюу төлөөллийн хяналт тавих, хууль зөрчсөн үйл ажиллагааг хуулийн дагуу шалган шийдвэрлэх үүрэгтэй.

1948 оны 12 дугаар сард үүссэн БНХАУ-ын орчин цагийн банкны тогтолцоо нь өнөөг хүртэл Хятадын асар том эдийн засгийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн нь тодорхой боловч, төгс төгөлдөр болох болоогүй, шинэчлэгдэх явц нь удаан, хэт хяналттай, хүнд сурталтай гэж гадаад, дотоодын мэргэжилтнүүд шүүмжилдэг. Гэвч цоо шинэ цахим банкны үйлчилгээг түргэн нэвтрүүлж Алипэй /AliPay/, Вибэнк /Webank/ гэх хувийн банкны байгууллагыг ажиллуулж чадсан нь энэхүү тогтолцоо нь хөгжлийн шаардлагаас хамааран өөрөө хөгжих чадалтай амьд тогтолцоо гэдгийг харуулж байгаа юм.

Эдийн засгийн онцгой бүс ба нээлттэй хот

Хятадын Засгийн газар 1978 онд эдийн засгийн тогтолцооны өөрчлөлт

хийхдээ гадаадад нээлттэй байх бодлогыг төлөвлөгөөтэй, шат дараатай хэрэгжүүлж эхэлсэн. 1980 оноос Гуандун мужийн Шэньжэнь, Жухай, Шаньтөү, Фүжянь мужийн Шямэнь, Хайнань мужид эдийн засгийн 5 онцгой бүс байгуулжээ. 1984 оноос Чинхуандао, Тяньжин, Яньтао, Чиндао, Ляньюньган, Наньтүн, Шанхай, Нинбо, Вэньжөү, Фүжөү, Гуанжөү, Жаньжян, Бэйхай зэрэг далайн эргийн дагуухж, 14 хотыг нээлттэй болгож, 1985 онд Хөх мөрний гурвалжин сав газар, Жужян мөрний гурвалжин сав газар, Шаньдуний хойг, Ляодуний хойг, Хөбэй, Гуанши мужийг эдийн засгийн нээлттэй бүс болгожээ.

30

1990 онд Хятадын Засгийн газар Шанхайн Фүдань дүүргийг хөгжүүлэх шийдвэр гаргаж, Хөх мөрний эрэг дагуу хотуудыг ч нээлттэй болгосноор Хөх мөрний нээлттэй бүс бий болжээ. Хятадын эдийн засгийн онцгой бүсүүд, далайн эрэг дагуух нээлттэй хотууд өөр өөрийн онцлогт тохирсон харилцан адилгүй хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлж, гадагшаа чиглэлтэй аж ахуй, экспорт импортыг хөгжүүлэх талаар дотоодын бусад муж оронд жишиг болоод зогсохгүй тэдэнд ашигтай нөлөө үзүүлж байна.

Эдийн засаг, технологийн нээлттэй бүс

Эдийн засаг, технологийн нээлттэй бүс нь Хятадын гадаадад нээлттэй байх бодлогын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. 1988 онд Хятадын Төрийн Зөвлөлөөс эргийн дагуух нээлттэй 14 хотыг үндэсний эдийн засаг, технологийн нээлттэй бүс болгохоор баталсан юм. Эдүгээ Хятадад үндэсний хэмжээний эдийн засаг, технологийн нээлттэй бүс 192 байгаагаас Жянсү мужид хамгийн олон буюу 23 бүс, Жөжян мужид 17, Шаньдун мужид 13 бүс ажиллаж байна.

Үндэсний мэдээллийн технологийн бүс

Эдүгээ Хятадад үндэсний хэмжээний мэдээллийн технологийн нээлттэй бүс 105 байгаа бөгөөд муж яамны зэрэглэлийн шинжлэх ухаан судалгааны 1000 гаруй ололт амжилтыг бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэсэн байна. Хятадын мэдээллийн технологийн нээлттэй бүсүүд эдийн засгийн жилийн өсөлтөө 10 жил дараалан 60-аас дээш хувьтай хадгалж, улс ардын аж ахуйн эдийн засгийн өсөлтөд түлхэц болсоор иржээ.

Бээжингийн Жүнгуаньцүнь шинжлэх ухаан, технологийн парк, Тяньжин,

Шанхай, Хар мөрөн, Жянсү, Аньхуй, Шаньдун, Хубэй, Гуандун, Шаньши, Далянь, Шямэнь, Чиндао, Шэньжэнь зэрэг муж хотод буй үндэсний мэдээллийн технологийн нээлттэй бүсүүдийг Хятадын мэдээллийн технологийн үйлдвэрлэл, экспортын тэргүүлэх бааз болгон зарласан юм. Тэр дундаа Жужян мөрний гурвалжин, Хөх мөрний гурвалжин, Бээжин Тяньжиний бүс мэдээллийн технологийн бүтээгдэхүүн экспортлох хэмжээгээрээ тэргүүлдэг бөгөөд Хятадын энэ төрлийн бүтээгдэхүүний нийт экспортын 80-аас дээш хувийг эзэлж байна.

Гаалийн хөнгөлөлттэй бүс

Гаалийн хөнгөлөлттэй бүс нь Хятадын Төрийн Зөвлөлийн тусгай зөвшөөрлөөр олон улсын худалдаа, гаалийн хөнгөлөлттэй үйл ажиллагаа явуулах бүс юм. Энэ нь олон улсын чөлөөт худалдааны бүстэй төстэй бөгөөд гадаадын хөрөнгө оруулагчид бүс дотор олон улсын худалдаа хийх, агуулах ашиглах, боловсруулах, экспортлохдоо гаалийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм. Одоо Хятадад Шанхайн Вайгаочяо зэрэг гаалийн хөнгөлөлттэй 15 бүс ажиллаж байна.

Чөлөөт худалдааны бүс

Шанхайн чөлөөт худалдааны туршилтын бүс нь Хятадын эх газарт байгуулж буй хамгийн анхны чөлөөт худалдааны бүс бөгөөд, Шанхай хотын ирэх 10 жилийн эдийн засгийн хөгжилд ихээхэн үр ашиг авчрах ажээ. Төрийн зөвлөл Шанхай хотын Вайгаочяо гаалийн хөнгөлөлттэй бүсд түшиглэн Хятадын чөлөөт худалдааны

31 туршилтын бүс байгуулж, Засгийн газрын үүрэг чадамжийн өөрчлөлт, банк санхүүгийн систем, худалдаа үйлчилгээ, гадаадын хөрөнгө оруулалт, татварын хөнгөлөлттэй бодлого зэрэг шинэчлэлийн олон бодлого хэрэгжүүлэх шийдвэрийг 2013 оны 8 дугаар сард гаргасан байна.

ЗУРГАА. ЭДИЙН ЗАСГИЙН ТОМООХОН ТӨСЛҮҮД

Хөх мөрний Гурван хавцлын усан цахилгаан станцын төсөл Хөх мөрний дунд урсгал буюу Хубэй мужийн И-чан хотын Саньдөүпин хотод

байгуулсан Хөх мөрний Гурван хавцлын усан цахилгаан станц нь Хятадын түүхэнд барьж байгуулсан хамгийн том байгууламж төдийгүй дэлхийн хамгийн том усан цахилгаан станц юм. Гурван хавцлын байгууламжийг барих төсөл нутгийн олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлэх, байгаль орчныг хамгаалах зэрэг олон асуудлыг хөндөж, хэрэгжиж эхлэхээсээ дуусах хүртлээ маргаантай сэдэв байсаар ирсэн юм. Гэвч усан тээвэр, эрчим хүч үйлдвэрлэл, тариалалт зэрэг 10 гаруй төрлийн үйлдэлтэй энэ асар том цахилгаан станцыг байгуулах төслийг 1992 онд БХАТИХ баталж, 1994 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 2003 оноос ус цуглуулан эрчим хүч үйлдвэрлэж, 2009 онд бүрэн хэмжээнд ашиглалтад оруулж чаджээ.

Өмнөдөөс хойд бүс рүү ус татах төсөл Хятадын өмнөд нутаг усны нөөц ихтэй, харин хойд бүс усны хомсдолтой.

Хятадын шинжлэх ухаан техникийн салбарынхан 50 жилийн турш хэмжилт судалгаа хийсний дүнд өмнөд нутгаас хойд бүс рүү ус татах төсөл боловсруулан, бүтээн байгуулалтын ажлыг 2002 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Төслийн хүрээнд “зүүн, дунд, баруун” гурван шугам байгуулж, түүнийгээ Хөх мөрөн, Хатан гол, Хуайхө, Хайхө дөрвөн том мөрөнтэй холбон, “дөрвөн хөндлөн, гурван босоо” усны шугам сүлжээ бүтээн байгуулж байна.

Зүүн шугам: Хөх мөрний Янжөү дахь доод урсгалаас ус татаж, Бээжин-Ханжөү чиглэлийн татмал гол, зэрэгцээ голуудыг ашиглан хойд бүс рүү дамжуулна. Зүүн шугамыг мөн ус хадгалах үүрэгтэй Хүнзэ нуур, Лүөма нуур, Наньсы нуур, Дүнпин нууртай холбоно. Зүүн шугам нь хойд чиглэлд Хатан голыг гатлах шугамаас гадна зүүн чиглэлд Шаньдун мужийн Яньтай, Бэйхайд хүрэх дэд шугамтай байна.

Дунд шугам: Даньжянкөүгийн усан цөөрмөөс Бээжин-Гуанжөүгийн төмөр замын дагуу хойд бүс рүү ус татаж, Бээжин, Тяньжин хотыг усаар хангана.

Баруун шугам: Хөх мөрний дээд урсгал Түнтянь гол, салбар урсгал Ялүн мөрөн, Дадү голын дээд урсгалд далан барьж цөөрөм гарган, Хөх мөрний усыг Хатан голын дээд урсгалд нийлүүлнэ. 2050 он гэхэд дээрх гурван шугамаар нийт 44.8 тэрбум шоо метр усыг хойд бүс рүү татахаар төлөвлөж байна.

Хөхнуур-Төвдийн төмөр замын төсөл Хөхнуур, Төвдийг холбосон төмөр зам Хятадын баруун бүсийг хөгжүүлэх

стратегийн чухал хэсэг бөгөөд Хятадын шинэ зууны дөрвөн их бүтээн байгуулалтын нэг юм. Хөхнуурын Шининээс Төвдийн Лхас хүртэл 1959 км

32 үргэлжлэх энэ төмөр зам далайн төвшнөөс дээш хамгийн өндөрт өргөгдсөн, дэлхийн хамгийн урт төмөр зам юм.

Хөхнуур-Төвдийн төмөр замын эхний ээлжийн төслийн ажил болох Шининээс Гол мод хүртэлх 814 км төмөр замыг 1984 онд тавьж дуусчээ. Гол модоос Лхас хүртэлх 1142 км төмөр замыг барих ажлыг 2001 онд эхлүүлэн, 5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэжээ. Төвдийн өндөрлөгийн цэвдэг хөлдүү бүсд төмөр зам барих ажил хамгийн их бэрхшээлтэй байсан ба замын дагуу ихэнх нутаг аглаг зэлүүд, зарим хэсэг нь “өндөрлөгийн хориотой бүс” гэгдсэн аюултай бүс байжээ.

Баруун бүсээс зүүн бүс рүү байгалийн хий дамжуулах төсөл Хятад улс Шинжаан, Хөхнуур, Сычуань, Чунчин, Ордос зэрэг дөрвөн том

бүсийн байгалийн хийгээс бүрдсэн баруун бүсийн байгалийн хийн нөөцийг ашиглан зүүн нутгийн Хөх мөрний гурвалжин хавцал руу хий дамжуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Хятадын төв болон баруун бүс нутагт байгалийн хийн нөөц бүхий 6 том хотгор бий. Yүнд, Тарим, Зүүнгар, Турфан-Хамил, Цайдам, Ордос, Сычуаний хотгор багтдаг. Эдгээр хотгорт 22.4 их наяд шоо метр байгалийн хийн нөөц агуулагдаж байгаа нь бүх Хятадын байгалийн хийн нийт нөөцийн 58.9 хувийг эзэлдэг.

Баруун бүсийн байгалийн хийг зүүн бүс рүү дамжуулах төслийг хэрэгжүүлэхдээ Шааньши-Бээжингийн хийн хоолойгоос гадна Тарим-Шанхай, Хөхнуур мужийн Сэбэй- Шинин- Ганьсү мужийн Ланьжөү, Чунчин хотын Жүншянь- Хубэй мужийн Yхань гэсэн чиглэлд байгалийн хий дамжуулах гурван хоолой татаж, зүүн бүсийн эдийн засгийн хурдтай өсөлтийг хадгалах эрчим хүчний эрэлтийг хангахаар төлөвлөж байна.

Цаашид баруун бүсийн байгалийн хий дамжуулах хоолойг Оросын Сибирийн байгалийн хийн хоолойтой холбох төлөвлөгөөтэй байгаа ажээ. Баруун бүсийн хий дамжуулах хоолой нь Шинжааны Таримаас Шанхай, Хөх мөрний гурвалжин хавцал хүртэл 4200 км үргэлжлэх бөгөөд Шинжаан, Ганьсү, Ниншя, Шааньши, Шаньши, Хөнань, Аньхуй, Жянсү, Шанхай зэрэг 9 мужаар дамжин өнгөрнө. Энэ хоолойгоор жилд дунджаар 12 тэрбум шоо метр байгалийн хий дамжуулах ажээ. Одоогийн байдлаар баруун бүсээс зүүн нутаг руу байгалийн хий дамжуулах төслийн хүрээнд байгалийн хийн нэгдүгээр, хоёрдугаар шугамыг бүрэн барьж дуусгасан бөгөөд гуравдугаар шугамын барилгын ажил ид өрнөж байна.

Баруун бүсээс зүүн рүү цахилгаан дамжуулах төсөл Хятадын цахилгаан, эрчим хүчний нөөц баруун, баруун хойд бүсд төвлөрдөг.

Хятад улс эдийн засгийн өндөр хөгжилтэй зүүн бүсийн эрчим хүчийг тогтвортой хангах зорилгоор баруунаас зүүн рүү цахилгаан дамжуулах төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Цахилгаан эрчим хүчийг Бээжин-Гуанжөүгийн төмөр замын дагуу болон түүнээс зүүн тийш эдийн засгийн өндөр хөгжилтэй бүс рүү “хойд, дунд, өмнөд” гурван шугам татаж холбоно.

Хойд шугам нь Хятадын зүүн хойд, хойд, баруун хойд бүсийг холбох цахилгаан сүлжээ болон баруун хойд бүсийн усан эрчим хүчийг ашиглан Бээжин, Тяньжин, Хөбэй, Шаньдунд цахилгаан дамжуулна. Дунд шугам нь Хятадын зүүн, төвийн бүс болон Сычуань, Фүжянь, Чунчин зэрэг муж хотыг холбох цахилгаан

33 сүлжээ ба Хөх мөрөнд түшиглэсэн усан эрчим хүчийг ашиглаж, Хятадын төв болон зүүн бүс, Фүжянь мужийг цахилгаанаар хангана. Өмнөд шугам нь Гүйжөү мужийн Yжян мөрөн, Юньнань мужийн Ланьцанжян мөрөн, Хүнхө голын усан цахилгаан станц, Юньнань, Гүйжөү хоёр мужийн нүүрсний цахилгаан станцыг ашиглаж, Гуандун мужийг цахилгаанаар хангана.

“Баруун бүсээс зүүн рүү цахилгаан дамжуулах” төсөл нь баруун бүсийг хөгжүүлэх үндэсний стратегийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд баруун бүсийн эрчим хүчний асар их нөөцийг зүүн бүсийн хөгжингүй зах зээлтэй уялдуулж, Хятадын эрчим хүчний үйлдвэрлэл, эдийн засгийн хөгжилд дорвитой нөлөө үзүүлэх ажээ.

Баруун бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө Хятадын баруун бүс нутагт Ганьсү, Ниншя, Хөхнуур, Шааньши, Сычуань,

Төвд, Шинжаан, Юньнань, Чунчин зэрэг 10 муж өөртөө засах орон байх бөгөөд Хятадын нийт нутаг дэвсгэрийн 2/3 хувь, нийт хүн амын 22.8 хувь нь энэ бүсд хамрагдана. Хятадын баруун бүс ашигт малтмал, эрчим хүч (усан эрчим хүч), аялал жуулчлалын нөөц ихтэй. Хөх мөрний дээд урсгалд орших энэ бүс нутаг 3500 км хилийн шугамаар 10 гаруй улс оронтой хиллэдэг тул Хятадын гадаадад нээлттэй байх хоёрдахь алтан бүс гэгддэг юм.

Баруун бүсийг хөгжүүлэх төлөвлөгөөг 2000 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, гадаад дотоодод нээлттэй байлгах, чадварлаг боловсон хүчин татах зэрэг талаар төрөөс асар их хөнгөлөлттэй бодлого явуулжээ. 2000 оноос хойш тус бүсд 3.68 их наяд юаний хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын 180 гаруй томоохон төсөл хэрэгжүүлжээ. 2012 онд Төрийн зөвлөл “Баруун бүсийг хөгжүүлэх 12 дугаар таван жилийн төлөвлөгөө” баталж, баруун бүсийг гадаадад нээлттэй байх стратегийн чухал түшиц газар болгох зорилго тавьсан юм.

Зүүн хойд бүсийн аж үйлдвэрийн баазыг хөгжүүлэх төлөвлөгөө Хятадын зүүн хойд бүс нутгийн аж үйлдвэрийн бааз нь Хятадын нийгэм,

эдийн засгийн хөгжилд чухал байр суурь эзэлдэг. Төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны үед энэ бааз дахь машины үйлдвэр, хар төмөрлөгийн үйлдвэр зэрэг хүнд аж үйлдвэр Хятадын эдийн засгийн бүтээн байгуулалтад асар их хувь нэмэр оруулсан байна. Гэвч нэлээд эрт бий болсон баазын зарим үйлдвэрлэл уналтад орж, зах зээлийн өрсөлдөх чадвар нь буурчээ. Орлох үйлдвэрлэл хөгжөөгүйн улмаас ялангуяа уул уурхайд түшиглэсэн зарим хотод багагүй бэрхшээл тулгарч байна.

Хятадын Засгийн газар энэ асуудалд чиглүүлэн зүүн хойд нутгийн аж үйлдвэрийн баазыг шинээр өөрчлөн зохион байгуулж, хурдацтай хөгжүүлэхээр шийдсэн юм. Баазыг шинээр зохион байгуулахдаа аж үйлдвэрийн бүтэц, өмчлөлийн тогтолцоо, төрийн өмчит эдийн засгийн бүтцэд юуны түрүүнд зохицуулалт хийжээ. Мөн үйлдвэрлэлийн техник, технологийн шинэчлэл, ажлын байр, нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах, боловсон хүчний чадварыг дээшлүүлэх асуудлыг баазыг хөгжүүлэх төлөвлөгөөний чухал хэсэг болгосон байна.

34

Аж үйлдвэрийн баазыг дахин хөгжүүлснээр зүүн хойд бүсийн хөгжил бусад бүсд улам бүр ойртож байна. 2008 онд зүүн хойд бүсийн гурван мужийн үйлдвэрлэлийн бүх улсын нийт хэмжээнд эзлэх хувь 8.62 хувьд хүрч, өмнөх жилийнхээс 0.14 нэгж хувиар өссөн нь шинэ зуун гарснаас хойш анх удаагийн өсөлттэй үзүүлэлт болжээ.

ДОЛОО. ХЯТАДЫН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО

Дэлхийд хамгийн олон хүн боловсрол хүртэж буй улс нь Хятад юм. Хятадад

төрөл бүрийн сургуульд хамрагдаж боловсрол хүртэгсэд эдүгээ 200 саяд хүрчээ. Хятадын боловсролыг сургуулийн өмнөх насны, бага, бүрэн бус дунд, бүрэн дунд, их дээд сургуулийн боловсрол гэж хэдэн үе шат болгон хуваадаг. Хүүхэд бүрийг бүрэн бус дунд сургууль төгстөл 9 жил заавал сургах журамтай.

Хятадын Засгийн газар бүх нийтэд суурь боловсрол эзэмшүүлэх ажлыг ихэд чухалчлан, хүчин чармайлт гаргасны дүнд Хятадын суурь боловсрол эзэмшигчдийн хувь 90 гаруй хувь хүртэл өсчээ. Ойрын жилүүдэд Хятадын Засгийн газар хөдөө тосгодын суурь боловсрол болон дээд боловсролыг хөгжүүлэх, хүүхэд бүрийг сургуульд суралцуулах зорилт тавин ажиллаж байна. Мөн их дээд сургуулиудаа дэлхийн төвшинд аль болох түргэн хугацаанд хүргэх зорилт тавьжээ. Хятадын их дээд сургуулиудын дийлэнх нь улсынх ч, сүүлийн жилүүдэд иргэдийн эрхэлсэн хувийн сургууль олширч зохих хэмжээгээр хөгжиж байна.

Хятадад 6 нас хүртэлх хүүхдийн боловсролыг сургуулийн өмнөх насны боловсрол гэж томьёолдог. Эдүгээ Хятадад сургуулийн өмнөх насны 100 сая гаруй хүүхэд байгаа нь дэлхийн ийм насны нийт хүүхдийн 20 хувийг эзэлж байна. 100 гаруй мянган хүүхдийн цэцэрлэгтэй. Энэ насны нийт хүүхдийн 50 хувиас дээших нь цэцэрлэгт явж, үлдсэн хүүхдүүд эдийн засгийн болон бусад шалтгааны улмаас гэрээр хүмүүждэг байна. Зах зээлийн эдийн засгийн хөгжлийн жамаар хувийн цэцэрлэг аажмаар олширч, нийт цэцэрлэгийн 60 шахам хувийг эзлэх болжээ.

Хятадын бага сургуулийн сургалт 6 наснаас эхэлдэг. Бага сургуулийн боловсрол 6 жилийн хугацаатай. Сургалтын төлбөрийг төр бүрэн хариуцна. Хэл бичиг, математик, шинжлэх ухаан, гадаад хэл, дуу хөгжим, биеийн тамирын хичээлийг гол болгоно. Сүүлийн үеийн статистикийн мэдээгээр, Хятадын хэмжээнд 200 мянга гаруй бага сургуульд 100 сая хүүхэд сурч байна. Энэ насны бүх хүүхдийн 98 гаруй хувь нь бага сургуульд хамрагдаж чаджээ. Хятадын бага сургуулийн дийлэнх нь улсын сургууль байдаг.

Хятадын бүрэн бус дунд сургуулийн боловсрол нь бага боловсролын адил заавал эзэмших ёстой суурь боловсрол юм. Бүрэн бус дунд сургуулийн боловсрол 3 жилийн хугацаатай. Хэл бичиг, математик, гадаад хэл, физик, хими, ёс суртахуун, мэдээлэл зүй зэрэг хичээлийг голлон сургана. Одоо Хятадын хэмжээнд нийт 50 мянга гаруй бүрэн бус дунд сургуульд 50 сая хүүхэд сурч байна. Энэ насны хүүхдийн сургуульд хамрагдсан хэмжээ 90 хувиас дээш гарчээ. Хятадын бүрэн бус дунд сургуулийн ихэнх нь бас улсынх байдаг.

Бүрэн бус дунд сургуулийн дараах сургалтаар олох боловсролыг бүрэн дунд боловсрол хэмээн томьёолдог. Бүрэн дунд боловсролыг ерөнхий боловсролын дунд сургууль, ажил мэргэжлийн дунд сургууль, тусгай мэргэжлийн дунд сургуульд олгоно. Сурагчид бүрэн дунд сургуульд сурахын тулд сургалтын төлбөр төлдөг.

35 Бүрэн дунд сургуулиудын ихэнх нь 3 жилийн хугацаатай. Хэл бичиг, математик, гадаад хэл, физик, хими, биологи, мэдээлэл зүйн хичээлийг голлон үзнэ. Хятадын бүрэн дунд сургуулийн дийлэнх нь улсын сургууль байдаг. Сүүлийн жилүүдэд хувийн бүрэн дунд сургууль олноор бий болж байна. Одоо Хятадад 30 мянга гаруй бүрэн дунд сургуульд 40 сая хүүхэд суралцаж байна. Энэ насны хүүхдүүдийн бүрэн дунд сургуульд хамрагдсан хэмжээ 80 гаруй хувьд хүрчээ. Бүрэн дунд сургуульд элсэхэд жил бүрийн 6 дугаар сард хэл бичиг, гадаад хэл, математик, физик, хими зэрэг хичээлээр заавал шалгалт өгдөг, элсэн орох босго оноог тухайн газар нутгийн боловсролын эрх бүхий байгууллагаас журамлан тогтоодог байна. Босго оноо нэлээд өндөр тогтоогддог бөгөөд хамгийн хүнд шалгалт байдаг тул, энэ нь хожим их дээд сургуульд орох, ажлын сайн байр олох зэрэгт эерэг нөлөөлдөг байна.

Хятадад дээд боловсролыг тусгай мэргэжлийн, бакалавр, магистр, доктор зэрэг хэд хэдэн зэрэглэлд хуваадаг. Мөн энгийн их дээд сургууль, тусгай мэргэжлийн дээд сургууль, радио телевизийн их сургууль, насанд хүрэгчдийн дээд сургууль гэх мэтээр ангилдаг. Хятадын орчин үеийн дээд боловсрол олгох тогтолцоо 120 шахам жилийн түүхтэй. Эдүгээ Хятадад 2000 гаруй их дээд сургуульд 20 сая гаруй оюутан суралцаж байна.

Их сургуульд орохын тулд заавал элсэлтийн шалгалт өгдөг. Элсэлтийн шалгалт авах сэдэв, элсүүлэх оноог Боловсролын яам болон муж, өөртөө засах орны боловсролын удирдах байгууллагууд нэгдсэн журмаар тогтоодог. Хувийн их дээд сургууль олон боловч алдартай их сургуулиуд голдуу улсынх байдаг. Шалгалт жил бүрийн 6 дугаар сарын 7-ноос эхэлж, 2-3 долоо хоног үргэлжилнэ. Их дээд сургуулийн элсэлтийн шалгалтын агуулгыг “3+x” гэж томьёолдог. “3” нь хэл бичиг, математик, гадаад хэл, харин “х” гэдэг нь сурагчийн сонгосон аль нэг төрлийн хичээл юм.

Хятадад их дээд сургууль төгсөгчид судлаач оюутан болохын тулд их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад магистрант, докторантын шалгалт өгдөг. Судлаач оюутныг элсүүлэхдээ бичгийн болон аман хэлбэрийн хоёр төрлийн шалгалт авна. Докторантын шалгалтыг докторант элсүүлэх эрх бүхий их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага авдаг. Шалгалт өгөгч хэрэв магистрын зэрэгтэй бөгөөд мэргэжлээрээ шалгалт өгөх бол зөвхөн гадаад хэл, тусгай мэргэжлийн хоёр, гурван төрлийн хичээлийг бичгээр шалгуулсны дараа ярилцлагад ордог. Шалгалт өгөгч тусгай мэргэжлийн бус юм уу, магистрын зэрэгтэй хүний хувиар докторантурын элсэлтийн шалгалтад орвол таваас зургаан төрлийн хичээлээр бичгийн шалгалт өгч, бас асуултад хариулах шаардлагатай. Сүүлийн жилүүдэд Хятадад ажлын байрны хомсдол нүүрлэж буй учир, судлаач оюутан болох хүсэлтэй хүний тоо улам нэмэгдэж, элсэн орох хувь багасч байна.

Хятадын их дээд сургуульд суралцах тухай

Гадаадын иргэд Хятадад ирж их дээд сургуульд суралцахад хятад хэлийг зохих хэмжээгээр эзэмшсэн байх хэрэгтэй. Интернэтээр аль нэг их дээд сургуулиудтай харилцан элсэж чадвал Хятадад ирж бичиг баримтаа бүрдүүлэхэд хялбар. Хятадад гадаад оюутан элсүүлэх эрхтэй 300 гаруй их дээд сургууль байдаг бөгөөд сургууль болон сурах мэргэжлээс шалтгаалан сургалтын төлбөр харилцан адилгүй байдаг. Ерийн сургуулийн сургалтын жилийн төлбөр дунджаар 20 мянга орчим юань байдаг. Гадаадын оюутан ирж дээд боловсрол эзэмшихийг Хятад улс

36 чухалчилж, олон улс дахь боловсролын статусаа дээшлүүлэн, дэлхийд тэргүүлэх их сургууль байгуулахыг хичээдэг.

Хятадын эдийн засаг түргэн хөгжиж, олон улс дахь байр суурь нь бэхжихийн хэрээр, Хятадад ирж суралцах залуусын тоо олширч байна. Одоогийн байдлаар Хятадад ирж сурч буй гадаад оюутны тоо 320 мянгад хүрснээс 90 гаруй хувь нь хувийн зардлаар сурч байна. Хятадад ирж суралцдаг гадаад оюутнууд голдуу хятад хэл, соёл, түүх, хятадын анагаах ухаан, эм эмнэлгийн мэргэжлээр сурдаг. Сүүлийн жилүүдэд суралцах мэргэжил улам өргөжиж хууль зүй, санхүү эдийн засаг, нягтлан бодогч, байгалийн шинжлэх ухааны мэргэжлүүд нэмэгдсэн байна.

Хятадын Засгийн газар гадаадаас ирж суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, тэдний сурах орчин, амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд олон янзын арга хэмжээ авч байна. Тухайлбал, 2014 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн гадаадын оюутанд олгодог Хятадын засгийн газрын тэтгэлгийн стандартыг нэмэгдүүлэхдээ мэргэжлийн чиглэл зэргийг харгалзан нэг хүнд олгох жил тутмын тэтгэлгийн дээд хэмжээг 99800 юань болтол өсгөсөн. Мөн гадаадын оюутан сургуулиас гадуур оршин суугчдын хороололд амьдрахыг зөвшөөрч, жирийн ард иргэдтэй идэвхтэй харилцаж, Хятад орныг улам гүнзгий ойлгох боломжийг нээж өгчээ. Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газраас дэлхийн улс орнуудад байгуулж буй Күнзийн институт болон Күнзийн сургалтын танхимын тоо нэмэгдэж буйг дагалдан хятад хэл сонирхон суралцагч гадаад хүмүүсийн тоо ч улам бүр нэмэгдэх болжээ. 2020 он гэхэд Хятадад ирж суралцах гадаадын оюутны тоог 500 мянгад хүргэж, Ази тивдээ хамгийн олон гадаадын оюутан сургадаг улс болохоор ажиллаж байна.

Хятад хэл сурах тухай Хятад хэл сурах нь маш олон гадаад оюутны Хятад улсад ирж сурах гол

зорилго юм. Энд хятад хэл сурахад харьцангуй уян хатан нөхцөлтэй. Хэдэн сараар сурч болно, хэдэн долоо хоногийн сургалт дамжаанд ч сууж болно, 4 жилийн хугацаатай бакалаврын сургалтад хамрагдаж болно. Хятадын сургуулиуд гадаад оюутанд зориулсан сурах бичиг гаргаж, оюутнуудын хэлний мэдлэгийн харилцан адилгүй түвшинг үндэслэн, хос хэлээр эсвэл хятад хэлээр хичээл заана. Гадаад оюутнууд ихэнхдээ их дээд сургуульд суралцах замаар хятад хэл сурдаг.

Одоогийн байдлаар, Хятадад нийт 300 гаруй их дээд сургууль гадаадын оюутан элсүүлэн хятад хэл сургаж байна. Хятад хэлний төвшин тогтоох (HSK) шалгалтыг 1992 оноос эхлэн авч эхэлсэн. Энэ шалгалт хятад хэлний мэдлэгийн түвшинг тогтоох олон дэс зэрэглэлтэй байдаг. Ийм шалгалтыг Хятадад төдийгүй дэлхийн олон улс орон, бүс нутагт шалгалтын цэгүүд дээр тогтмол хугацаанд авдаг. Хятадад ирж хятад хэл сурахаас гадна дэлхийн олон улс оронд ажиллаж буй Күнзийн институт болон Күнзийн хичээлийн танхимд хятад хэл сурч болно. Одоогоор Хятадын хэл, соёлыг түгээх зорилготой ийм байгууллага 800 гаруй бий.

Хятадын их дээд сургуулиуд Сүүлийн жилүүдэд Хятадад улсын их дээд сургуульд оюутан элсүүлэх цар

хүрээг их хэмжээгээр нэмэгдүүлж байна. Хятадад их дээд сургуульд суралцаж буй оюутны тоо 1998 оныхоос хэдэн дахин нэмэгдэж, 20 саяд хүрчээ. Хятадын хүн амын дээд боловсрол хүртсэн хэмжээ 10 хүрэхгүй хувьтай байсан бол одоо 17 хувь хүртэл нэмэгджээ. Хятад улс 4000 гаруй их дээд сургуультай. Түүнээс 2000 гаруй

37 нь жирийн их дээд сургууль юм. Хятад улс их дээд сургуульд кредит систем хэрэгжүүлдэг бөгөөд тусгай мэргэжлийн дээд сургуульд 3 жил, бакалаврт 4 жил суралцуулдаг. Магистрантур, докторантурын сургалт 2-3 жилийн хугацаатай.

Бээжингийн Их Сургууль 1898 онд байгуулагдсан Бээжингийн их сургууль бол Хятадын хамгийн анхны

улсын их сургууль юм. Тус сургууль нийгмийн болон байгалийн шинжлэх ухаанаар 120 шахам жил сургалт явуулсан бөгөөд судалгааны туршлага, чансаагаараа олон улсад өндөр үнэлэгддэг. Бээжингийн их сургууль хүмүүнлэг, нийгмийн болон байгалийн шинжлэх ухаан, мэдээлэл, инженер, анагаах ухаан зэрэг салбарын 5 эрдмийн зөвлөлтэй. Харьяандаа 60 сургууль, факультет, 200 гаруй судалгааны төв, сургуулийн харьяа сургалтын 18 эмнэлэгтэй.

Бээжингийн их сургуулийн хятад хэл, европын орнуудын хэл, түүх, физик, биологийн салбарын эрдэм шинжилгээний судалгаа бүх Хятадад алдартай. Эдүгээ тус сургуульд 15 мянга гаруй бакалаврын оюутан, 15 мянган магистрант, докторант суралцаж байна. Тус сургуульд гадаадын оюутныг ч цөөнгүй тоогоор элсүүлэн сургадаг. Нийт 6 сая гаруй номтой тус сургуулийн номын сан нь Хятадад хамгийн том номын санд тооцогддог.

Сургуулийн цахим хуудас http://www.pku.edu.cn

Чинхуагийн Их Сургууль Бээжинд байдаг Чинхуагийн их сургууль нь байгалийн шинжлэх ухааны

чиглэлийн сургалтаараа Хятадад төдийгүй олон улсад нэрд гарсан, дээд мэргэжилтэй боловсон хүчин бэлддэг том сургууль юм. Чинхуагийн их сургууль харьяандаа байгалийн шинжлэх ухаан, барилга, усны аж ахуй, механик, инженер, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухаан, эдийн засгийн удирдлага, хууль зүй, дүрслэх урлаг, олон нийтийн удирдлага, хэрэглээний технологи зэрэг 19 сургууль, 56 факультеттай. Тэдгээрээс барилга, компьютер, автомашин, цөмийн физикийн салбар нь сургалтын чанар, судалгааны нэр нөлөөгөөрөө улсдаа тэргүүлдэг. Сүүлийн 20 гаруй жилд, Чинхуагийн их сургууль сургалтын цар хүрээгээ өргөтгөж, менежмент, хятад хэл, хэвлэл мэдээлэл зэрэг нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх болсон. Эдүгээ Чинхуагийн их сургууль нь 10 мянга шахам багш ажилтан, 40 мянга гаруй оюутантай. Үүнээс бакалаврын оюутан 15 мянга гаруй, үлдсэн нь магистрант, докторант байна.

Сургуулийн цахим хуудас http://www.tsinghua.edu.cn

Фүданий Их Сургууль Шанхай хотын Фүданий их сургууль нь Хятадын байгалийн шинжлэх

ухаанаар дагнасан нэртэй их сургуулийн нэг. Тус сургууль хүмүүнлэг, нийгэм, байгаль, техник, удирдлага, анагаах ухаан зэрэг олон салбар шинжлэх ухааныг хамарсан бөгөөд харьяандаа гадаад хэл, хэвлэл мэдээлэл, биологи, анагаах ухаан, программ хангамж гэх мэт мэргэжлийн чиглэлийн 30 сургуультай, судалгаа шинжилгээний 300 орчим төвтэй. Фүданий их сургуульд үндэсний зэрэглэлийн туршилтын 5 лаборатори, мужийн зэрэглэлээс дээших туршилтын 38 лаборатори болон судалгаа шинжилгээний бусад төв ажилладаг. Тус сургууль 30 мянга орчим

38 оюутан, 5800 гаруй багш ажилтантай. Гадаадын оюутан сургах, боловсрол сургалтыг олон улсын чиглэлд хөгжүүлэх нь тус сургуулийн чухал зорилт юм. БНХАУ байгуулагдсанаас хойш хамгийн анх гадаадын оюутан элсүүлж сургасан их сургууль бол Фүданий их сургууль юм. Одоогоор тус сургуульд дэлхийн 120 улс орон, бүс нутгаас ирсэн 7000 орчим оюутан суралцаж байна.

Сургуулийн цахим хуудас http://www.fudan.edu.cn/

Бээжингийн Багшийн Их Сургууль 1902 онд байгуулагдсан Бээжингийн багшийн их сургууль нь Хятадын

хамгийн анхны, хамгийн нэрд гарсан багшлах ухааны сургууль бөгөөд олон төрлийн мэргэжлийн багш бэлтгэдэг бааз юм. Тус сургууль боловсрол судлал, багш бэлтгэх, хятад хэл, соёл, сэтгэл судлалын чиглэлийн 22 харьяа сургуультай. Эдгээрээс боловсрол судлал, сэтгэл судлал, сургуулийн өмнөх насны боловсролын салбарын судалгаа нь Хятадад нэр нөлөөтэй. Бээжингийн багшийн их сургууль 3000 гаруй багш ажилтан, 20 мянга гаруй оюутантай. Үүнээс бакалаврын оюутан 9000, магистрант, докторант 11 мянга, гадаад оюутан 1800 гаруй юм. Сүүлийн жилүүдэд тус сургууль багшийн мэргэжлийн судалгаа болон бусад эрдэм шинжилгээний ажлыг эрчимтэй хөгжүүлж байна.

Сургуулийн цахим хуудас http://www.bnu.edu.cn/

Наньжингийн Их Сургууль Наньжингийн их сургууль нь байгалийн шинжлэх ухааны судалгааг гол

болгосон сүүлийн үед нэрд гарч буй их сургуулиудын нэг юм. Тус сургууль хүмүүнлэг, байгалийн шинжлэх ухаан, геологи, анагаах ухааны чиглэлийн 16 дээд сургууль, 43 факультеттай. 2000 шахам багш ажилтан, 50 мянга гаруй оюутантай. Наньжингийн их сургууль олон улсын эрдэм шинжилгээний төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Ли Жэндао, Дин Жаожүн, Ян Жэньнин, Илья Романович Пригожин, Шелдон Ли Глэйшоу, Роберт Манделл зэрэг олон салбарын Нобелийн шагналтнууд тус сургуулийн хүндэт профессороор ажилладаг.

Сургуулийн цахим хуудас http://www.nju.edu.cn/

Жуншаний Их Сургууль Гуандун мужийн Гуанжөү хотод байдаг Жүншаний их сургууль нь нийгмийн

болон байгалийн шинжлэх ухаанаар гол болгон сургалт явуулдаг. Тус сургуулийг 1924 онд Хятадын ардчилсан хувьсгалын удирдагч Сунь Ят-сень /хятад дуудлагаар Сүнь Жуншань/ байгуулжээ. Жуншаний их сургууль харьяандаа 42 сургуультай, хүмүүнлэг, математик, компьютер, анагаах ухаан зэрэг салбарыг хамарсан 110 мэргэжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг. Тус сургууль сүүлийн үеийн өндөр төвшний бүрэн тоног төхөөрөмжтэй, шинжлэх ухааны судалгааны бааз юм. Суралцаж буй нийт оюутан 50 мянга орчим, үүнд бакалавр 30 мянга гаруй, магистрант 10 мянга 100, докторант 4000 гаруй, гадаад оюутан 1000 гаруй байна. Тус сургууль нь Хятадын зүүн өмнөд бүсийн хамгийн том номын сантай сургууль юм.

Сургуулийн цахим хуудас http://www.zsu.edu.cn/

Үханий Их Сургууль

39

Үханий их сургууль нь хамгийн олон төрлийн шинжлэх ухааны чиглэлээр боловсрол олгодог их сургуулийн нэг юм. Тус сургууль харьяандаа 37 сургуультай бөгөөд гүн ухаан, эдийн засаг, хууль, боловсрол, утга зохиол, түүх, байгалийн шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, анагаах ухаан, менежмент зэрэг 11 төрлийн салбар ухаан, 119 мэргэжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж байна. Одоогоор 50 мянга гаруй оюутан тус сургуульд суралцаж байгаагаас 10 мянга гаруй нь эрдмийн зэрэг цол хамгаалахаар суралцдаг байна. Үханий их сургууль гадаадын 300 гаруй эрдэмтэн, улс төрийн лидерүүдийг урьж, зочин профессороор ажиллуулан, лекц уншуулдаг. Мөн 60 гаруй улс орон, бүс нутгийн 370 их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажилладаг.

Сургуулийн цахим хуудас http://www.whu.edu.cn/

Жөжяний Их Сургууль Жөжяний их сургууль Ханжөү хотод байдаг. Энэ сургууль Хятадад цар

хүрээгээр хамгийн том, эрдэм шинжилгээний салбараараа хамгийн иж бүрэн судалгааны ерөнхийлсөн чанартай, олон улсад нэр нөлөөтэй их сургууль юм. Жөжяний их сургууль гүн ухаан, эдийн засаг, хууль, боловсрол судлал, утга зохиол, түүх, байгалийн шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, анагаах ухаан, удирдлага зэрэг 20 салбар ухаанаар боловсон хүчин бэлтгэж байна. Одоогийн байдлаар, тус сургуульд 3000 гаруй багш ажилтан, 40 мянга гаруй оюутан суралцаж буйгаас магистрант 10 мянга гаруй, докторант 8000 гаруй, гадаад оюутан 3000 гаруй байна. Тус сургуулийн эдийн засаг, хууль, байгалийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээ өндөр амжилтад хүрчээ. Тус сургуулийн харьяа 6 сургуулийн номын санд нийт 6 сая 400 мянга гаруй ном хадгалагдаж байна.

Сургуулийн цахим хуудас http://www.zju.edu.cn/

Сычуаний Их Сургууль Чөндү хотод байдаг тус их сургууль нь Хятадын баруун өмнөд нутгийн эрдэм

шинжилгээний олон салбарыг хамарсан, хамгийн том их сургууль юм. Сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ нь хүмүүнлэг, нийгэм, байгалийн шинжлэх ухаан, инженер техник, анагаах ухаан зэрэг 9 салбар шинжлэх ухааныг хамарсан. Тус сургуулийн харьяанд эрдэм шинжилгээний 30 сургууль, 12 мянган багш ажилтан бий. Мөн бакалаврын оюутан 40 гаруй мянга, магистрант 20 мянга гаруй, докторант 2740, гадаадын болон Хонконг, Макао, Тайваниас ирсэн 2000 оюутантай.

Сургуулийн цахим хуудас: http//www.scu.edu.cn/

Шанхайн Зам Харилцааны Их Сургууль 1896 онд байгуулагдсан Шанхайн зам харилцааны их сургууль нь байгалийн

шинжлэх ухаан, аж үйлдвэрээр суурь болгосон, Хятадын томоохон сургуулиудын нэг. Нисэх онгоц, усан онгоцны инженер, механик, хөдөлгүүрийн инженер, цахим мэдээлэл, цахилгаан гүйдлийн инженер бэлтгэдэг 21 дээд сургуультай. Байгалийн шинжлэх ухаан, аж үйлдвэр, утга зохиол, удирдлага, хөдөө аж ахуй, эдийн засаг, боловсролын салбарыг хамарсан бакалаврын 55 мэргэжилтэй. Үүний дотор холбоо, электрон систем, нисэх онгоц болон усан онгоцны инженер, автомат хяналт шалгалт, нийлэг материал, металург боловсруулах судалгаа нь дэлхийд тэргүүлэх

40 төвшинд ойртсон байна. Тус сургуульд бакалаврын 16 мянган оюутан, магистрант, докторант 25 мянга гаруй бий.

Сургуулийн цахим хуудас: http://www.sjtu.edu.cn/

НАЙМ. ХЯТАДАД АЯЛАХАД АНХААРАХ ЗҮЙЛС

Монгол Улсын иргэн БНХАУ-д 30 хоногийн дотор визгүй зорчих эрхтэй. Түүнээс дээш хугацаатай аялбал БНХАУ-аас Монголд суугаа Элчин сайдын яам, консулын газраас зайлшгүй виз авах шаардлагатай. 2013 оны 9 дүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн визтэй холбоотой шинэ дүрэмд зааснаар Хятадын энгийн виз С, D, F, L, G, J, M, R, Q, S, X, Z гэсэн 12 төрөл бөгөөд оршин суух, ажиллах, суралцах, айлчлах, аялах, дамжин өнгөрөх, хамаатнаа эргэх, сэтгүүлчээр ажиллах зэрэг үндэслэлээр виз олгоно. Аяллын виз L ангилалтай. Аяллын багт хамрагдан Хятадад жуулчилбал “аяллын багийн L” виз хүсэх хэрэгтэй. 9 хүнээс дээш бүрэлдэхүүнтэй баг Хятадад аялбал аяллын багийн виз хүсч болно. 2013 оны 10 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж буй Хятадын Аялал жуулчлалын тухай шинэ хуульд хилээр нэвтэрсэн аялагч Хятадад үлдэж болохгүй, мөн аяллын багт хамрагдсан аялагч багаасаа салж, тусдаа аялахыг хориглоно гэж заажээ.

Шэньжэнь, Жүхай, Шямэний эдийн засгийн онцгой бүсд зорчих гадаадын иргэн дээрх газрууд дахь боомтын виз олгох байгууллагаас “Онцгой бүсэд аялах виз” хүснэ. Хайнаньд аялагчид 15-аас дээш хоног байж болохгүй бөгөөд далайн гарц эсвэл Сань-яа боомтоос хилээр нэвтрэх виз хүснэ. Хонконгт буй гадаадын аялагчид баг бүрдүүлж Шэньжэний онцгой бүсд аялж болох ба 72 цагийн дотор визгүй зорчих эрхтэй.

Төвдэд аялахыг хүссэн гадаадын аялагч, уулчид, аяллын баг Төвдийн өөртөө засах орны Олон улсын аялал жуулчлалын агентлагт Төвдэд нэвтрэх тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргах ёстой.

Хятадын Засгийн газар Хятадын нутаг дэвсгэрт тухайн улсын хүчинтэй гадаад паспорт, аяллын визээр аялж буй гадаадын иргэний хуульд нийцсэн аливаа үйл ажиллагаа, эрх ашгийг хамгаалах бөгөөд аяллын визтэй гадаадын аялагчийн ажил эрхлэх, шашны ухуулга хийх, хууль бусаар сурвалжлах зэрэг хууль дүрмээс гадуур үйл ажиллагаа явуулахыг хориглож, торгууль ногдуулдаг.

Аялагч БНХАУ-ын нутаг дэвсгэрт Хятадын хууль дүрмийг чанад сахиж, уламжлал соёл, ёс заншлыг хүндэтгэх ёстой. БНХАУ-ын Аялал жуулчлалын тухай шинэчилсэн хуулиар визтэй аялагч тус улсад 180 хоногоос хэтрэлгүй зорчих ёстой. Харин ажлын болон хувийн шугамаар Хятадад оршин суух зөвшөөрлийн бичгийн хүчинтэй хугацаа 90 хоногоос 5 жил хүртэл байна гэж заажээ.

Хятадын гаалиар нэвтрэхэд анхаарах зүйлс Хятадын гаалиар нэвтрэхдээ Хятадын гаалийн дүрэм журмыг чанд

баримтлах хэрэгтэй. Гаалийн бүрдүүлэлтийг саадгүй, амжилттай хийж, хурдан шуурхай нэвтрэхэд зориулж дараах зөвлөмжийг өгч байна.

Гаалийн бүрдүүлэлт: Гартаа авч яваа болон тээшинд өгөх ачаа бараагаа гаальд үнэн зөвөөр мэдүүлэх хэрэгтэй. Гаалийн татвар төлөх бараа, тоо хэмжээг хязгаарласан ачаа бараа, аялагчийн хувийн зайлшгүй хэрэгцээнд шаардлагатай заалт зөрчсөн бараа болон хилээр нэвтрүүлэхийг хориглосон буюу хязгаарласан

41 бараа, тухайлбал, соёлын үнэт зүйл, мөнгөн дэвсгэрт, алт мөнгө болон түүгээр урласан зүйлс, хэвлэмэл бүтээгдэхүүн, дуу, дүрс бичлэгийн бүтээл зэрэг бараа, аялагчид зөвшөөрөгдсөн ачаа барааны жагсаалтаас гадуурх ачаа бараа, барааны загвар болон бусад зүйлсийг гаальд зайлшгүй мэдүүлэх ёстой.

Улаан ногоон гарц: Гаалийн татвар тушаах буюу шалгалтын бичгийг гаальд шалгуулах хэрэгтэй ачаа бараа хилээр нэвтрүүлэх бол аялагч “улаан гарц”-аар, бусад зорчигч “ногоон гарц”-аар үйлчлүүлнэ.

Хятадад валют хэрэглэхэд анхаарах зүйлс Хятадын үндэсний мөнгөн тэмдэгт юанийг Хятадын Ардын Банк гүйлгээнд

оруулдаг. Үндсэн нэгж нь юань, жяо, фэн гэсэн задгай нэгжтэй. 1 юань 10 жяотай, 1 жяо 10 фэньтэй тэнцэнэ. Юань нь нэгт, тавт, аравт, хорьт, тавьт, зуутын дэвсгэрттэй. Жяо, болон фэнь нь тус бүр нэгт, тавтын дэвсгэрттэй. Юанийг товчлон RMB¥гэж тэмдэглэдэг.

Гадаад валют солих: Хятадад арилжиж болох гадаад валютын тоонд фунтстерлинг, евро, ам.доллар, швейцарийн франк, австралийн доллар, шведийн крон, сингапурын доллар, норвегийн крон, японы иен, даний крон, канадын доллар, филиппиний песо, тайландын бат, солонгосын вон, хонгконгийн доллар, макаогийн доллар, тайваний шинэ доллар гэх мэт 17 төрлийн валют болно.

Хятад улсад мөрдөж буй гадаад валютын удирдлагын дүрэмд зааснаар, БНХАУ-ын нутаг дэвсгэрт гадаад валютыг гүйлгээнд оруулахгүй бөгөөд төлбөр тооцоо хийхийг хориглоно. Хятад улсад зорчиж буй гадаад иргэд, Хонконг, Макао, Тайваний иргэдийн тав тухыг хангахын тулд Хятадын Банк болон гадаадын валютын үйлчилгээ эрхлэх бусад банкуудад аялал жуулчлалын гадаад валютын чек, зээлийн картаар юань солих, 20 гаруй төрлийн гадаад валют солих боломж бүрдүүлсэн байдаг.

Банкуудаас гадна зарим зочид буудал, зоогийн газар, дэлгүүр гадаад валют солих үйлчилгээ үзүүлдэг. Аялагч сольсон юаниа хэрэглэж дуусаагүй бол хил гарахаасаа 6 цагийн өмнө валют солиулсан хүчин төгөлдөр баримтаа үзүүлж гадаад валют болгоод нутаг буцаж болно. Онцгойлон сануулахад, банкинд нэг хүн өдөрт 5000 ам.доллароос дээш хэмжээний гадаад валют солихыг хориглодог. Мөн данснаас мөнгө авах болон гуйвуулгын хэлбэрээр 50000 ам.доллароос дээш хэмжээтэй гадаад валют ашиглах боломжгүй. Хятадад Мастер карт, Виза карт, Америкийн Экспресс карт, JCB карт, Diners карт зэрэг зээлийн карт нээлгэн ашиглаж болно.


Recommended