+ All Categories
Home > Education > School sw

School sw

Date post: 26-Jun-2015
Category:
Upload: e-gazarchin-online-university
View: 129 times
Download: 1 times
Share this document with a friend
Description:
School sw
17
Сургуулийн нийгмийн ажил Нийгмийн ажлын багш Магистр. Б.Уянга
Transcript
Page 1: School sw

Сургуулийн нийгмийн ажил

Нийгмийн ажлын багшМагистр. Б.Уянга

Page 2: School sw

Хичээлийн товч агуулгаСургуулийн нийгмийн ажлын үүсэл

хөгжил, олон улсын сургуулийн нийгмийн ажлын хөгжил, практик аргууд, сургуулийн нийгмийн ажилтны үйл ажиллагааны үндсэн чиглэл, чиг үүрэг, сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээг төлөвлөх, хүргэх, үнэлэх арга зүй, сургуулийн нийгмийн ажил дахь хүүхэд хамгааллын асуудлыг судлана.

Page 3: School sw

Энэ хичээлээр дараах мэдлэг чадварыг эзэмшинэ

Сургуулийн нийгмийн ажлын арга зүй, сургууль- гэр бүл- хүүхэд хэмээх гурвалсан холбоон дахь бүхий л харилцааг зохицуулах онол арга зүйн мэдлэг чадвар эзэмшүүлнэ.

Page 4: School sw

Ном сурах бичигНом сурах бичиг Зохиогч Хэвлэгд

сэн огноо

Хэвлэгдсэн газар

1 Сургуулийн нийгмийн ажилтны гарын авлага.

О. Мягмар, Б. Цэрэнлхам, Х. Өлзийтунгалаг.

1999 УБ

2 Сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээ.

АХИС, УБИС. /орчуулга/

2002 УБ

3 Олон улсын сургуулийн нийгмийн ажил.

МУБИС, СНАН. /орчуулга/

2004 УБ

4 Сургуулийн нийгмийн ажлын өнөөгийн байдал судалгааны тайлан.

АХИС 2006 УБ

5 Монголын нийгмийн ажлын өнөөгийн байдал судалгааны тайлан.

АХИС 2008 УБ

6 Нийгмийн ажлын үйлчилгээ. Сургуулийн нийгмийн ажилтанд зориулсан гарын авлага

БСШУЯ 2008 УБ

Page 5: School sw

УдиртгалСургууль нь хүүхдийн сурган хүмүүжүүлэх үйл явцад

хүүхдийг төлөвшүүлэх, нийгэмшүүлэх бүхий л асуудлыг хариуцдаг байсан. Тэгвэл өнөөдөр хүүхэд хангалттай тусламж дэмжлэг, мэдээлэл, нөлөөллийн хэрэгцээ, шаардлага өсч байгаатай холбогдуулан сургуульд сургуулийн нийгмийн ажилтныг ажиллуулах болсон. Сургуулийн орчин нөхцөл байдлаас хүүхдүүдийн төлөвшил, сурах үйл явцад сөргөөр нөлөөлөх хүчин зүйлүүд байдаг.

Сургуулийн нийгмийн ажилтан эцэг эх, багш, хүүхэд, гэсэн гурвалсан холбоон дээр үйл ажиллагаагаа явуулдаг. Сургуулийн нийгмийн ажилтан нь сурах, сургах үйл ажиллагааг хүүхдийн сайн сайхан амьдралд хүргэх нөхцлийг нийгэмд дасан зохицон амьдрах бие хүнийг төлөвшүүлж өгдөг мэргэжлийн үйл ажиллагаа юм.

Page 6: School sw

Хүүхдийн хүмүүжлийн орчинд хэд хэдэн үндсэн орчин багтаж байдаг.

Гэр бүл СургуульНайз нөхөдНийгэм

Эдгээр орчны хүчин зүйлүүд нь хүүхдэд шууд ба шууд бусаар нөлөөлж байдаг. Энэ байдал нь хүүхдийн төлөвшил, хүмүүжлийн төсөөлөл загвар дүрслэлийг нэг бол сэргээж өгдөг, эсвэл гэмтээж байдаг. Тиймээс хүүхдийн сурах ба хүмүүжихэд шууд нөлөөлж байдаг.

Page 7: School sw

Сургуулийн нийгмийн ажилтан нь зөвхөн асуудалд орсон бэрхшээлтэй тулгарсан хүүхэдтэй ажиллаад зогсохгүй сайн явж байгаа үлгэр жишээ хүүхдүүдийг дэмжин улам цааш нь хөгжүүлэх үйл ажиллагааг явуулдаг.

Page 8: School sw

Сургуулийн нийгмийн ажлын түүхэн хөгжил

Сургуулийн нийгмийн ажил нь анх Америкт 1906-1907 оны хичээлийн жилээс “Гэрээр үйлчлэх багш” нэртэйгээр эхэлсэн бөгөөд одоо дэлхийн олон оронд хүүхэд, сургууль, гэр бүлийг холбох гүүр болсон, хүүхдийн эрх ашгийг хамгаалан, тэдэнд үйлчилдэг мэргэжилтнүүд ажиллаж байна.

Нийгмийн сурган хүмүүжүүлэгч, нийгмийн туслах, сургуулийн асрагч, боловсролын нийгмийн ажилтан гэх мэтээр улс орнуудад өөр өөрөөр нэрлэж байгаа ч хүүхдэд тулгарсан асуудал, бэрхшээлийг сургууль, багш, эцэг эх болон олон нийтийн оролцоотойгоор шийдвэрлэх ажлыг сургуульд ажиллаж буй эдгээр мэргэжилтнүүд гүйцэтгэдэг.

Сургуулийн нийгмийн ажил, үйлчилгээг хүргэж байгаа байдал нь улс орон бүрт нийгэм, эдийн засгийн байдал, соёл, зан заншил зэргээс шалтгаалан өөр өөр байна.

Page 9: School sw

Харин манай оронд улс төр, эдийн засгийн огцом өөрчлөлтүүд нийгмийн олон асуудлыг бий болгосон 1990-ээд онд тэдгээр асуудлыг шийдвэрлэх тогтолцоо, үйлчилгээ, мэргэжилтэн бий болгох хэрэгцээг төрүүлсэн нь нийгмийн ажлын мэргэжил үүсэх нөхцлийг бүрдүүлсэн билээ.

Өмнөх социалист нийгмийн тогтолцоонд байсан “хүүхдийн байгууллага, нийгмийн үйлчилгээний системийг шинэчлэх шаардлага ч энд нөлөөлсөн байна. Улаанбаатарын гудамжинд тэнэмэл хүүхдүүд бий болж хөдөөд сургууль завсардах явдал нэмэгдсэн нь нэн тэргүүнд нийгмийн шинэ орчинд хүүхэдтэй ажиллах мэргэжилтний эрэлтийг бий болгосон.

Page 10: School sw

1990-ээд оны нийгэм, эдийн засгийн хямрал хүүхдийн амьдралд олон сөрөг нөлөө авчирсан нь тэдэнд туслах, тэднийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах, сурах хөгжих эрхээ эдлэхэд нь тэдэнд нийгмийн дэмжлэг өгөх хэрэгцээг төрүүлсэн юм. Ингээд 1997 оны хичээлий жилээс /нийслэлийн 57-р сургууль, Ирээдүй цогцолбор/ туршилтын төслийг амжилттай хэрэгжүүлж, 1998-1999 оны хичээлийн жилд сургуульд нийгмийн ажилтан хэрэгтэй эсэхийг тогтоох зорилгоор түүвэр судалгаа ерөнхий боловсролын сургууль дээр нийгмийн ажилтны орон тоо албан ёсоор бий болов.

Page 11: School sw

Сургуулийн нийгмийн ажилтан бол хүүхэд бүрийг сурах, хөгжих тэгш боломжийг хангах, тэдний оролцоог дэмжих, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, нийгмийн ажлын боловсрол эзэмшсэн, эрх бүхий байгууллагаар итгэмжлэгдсэн мэргэжлийн боловсон хүчин юм.

Page 12: School sw
Page 13: School sw

Ажлын байрны үндсэн чиг үүрэг:

Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхХүүхэд бүрийн онцлог байдлыг харгалзсан,

тэднийг сурах хөгжих тэгш боломжоор хангасан, сэтгэл өөдрөг суралцах харилцааны таатай уур амьсгал бүрдсэн, эрүүл аюулгүй хүүхдэд ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэхэд нөлөөлөх.

Хүүхдийн оролцоо, тэдний өөрийн удирдлагын байгууллага, сонирхлын бүлгүүдийг дэмжиж, нийгэмших, бие хүн болон төлөвших үйл явцыг идэвхижүүлэх.

Хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр сургууль – гэр бүл – олон нийт, төрийн ба төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх

Page 14: School sw

Сургуулийн НА-ын мэргэжлийн үйл ажиллагаандаа дараах үндсэн зарчмуудыг баримтлана.

Мэргэжлийн ур чадвартай байхХүн болгоны дахин давтагдашгүй чанарыг

хүндэтгэн үзэхХүн бүрийг байнга өсөн нэмэгдэх чадвартайд

итгэхХүний эрхийг хүндэтгэхШудага ёсыг эрхэмлэхХувийн нууцыг хадгалахҮйлчилгээг хүртээмжтэй хүргэхХүлээцтэй тэвчээртэй байх хэрэгтэйЭнэрэнгүй хүнлэг байх нь чухалСэтгэл харамгүй байх зэрэг мэргэжлийн

үндсэн зарчмуудыг баримтлана.

Page 15: School sw

Сургуулийн нийгмийн ажлын үйл ажиллагааны үндсэн 3 хүрээ байдаг.

Ердийн сургууль : 1500- 2000 сурагч: 1 нийгмийн ажилтан. 1: 1500-2000

Эмзэг бүлэгт багтах сурагчдын тоо ихтэй сургуульд 1: 500- 1000

Тусгай боловсрол шаардлагатай сургууль: 1: 50- 350

Page 16: School sw

Сургуулийн нийгмийн ажилтан дараах чадваруудыг эзэмшсэн байна.

Суралцагсад болон сонсогч талаа анхааралтай сонсох Ярианы болон аман бус харилцаа дохио, хөдөлгөөнийг

тайлбарлан ойлгох чадвартай Түншүүдтэй харилцаа холбоо тогтоох чадвартай Итгэлцлийг бий болгох чадвартай Бүртгэл судалгаа хийх чадвартай Тулгарч байгаа бэрхшээл, нийгмийн хэрэгцээ

шаардлагыг системтэй нь ажиглан үнэлэх чадвартай Сурагчдын сурах үйл явцад нөлөөлөх нийгэм сэтгэл зүй,

нийгэм эдийн засаг, ахуйн, хууль эрхзүйн орчинд нь үнэлгээ өгөх чадвартай

Сурагчдын сурах арга барил, нөхцөл бололцоог нэмэгдүүлэх, оновчтой арга барилыг эрэлхийлэх чадвартай

Сургууль дээр нйигмийн ажлын төсөл хөтөлбөрийг боловсруулж ажиллах чадвартай

Page 17: School sw

Үүнээс гадна сургуулийн нийгмийн ажилтан өөрийнхөө үйл ажиллагааны талаар сургууль, боловсролын байгуулага, гэр бүл, олон нийтэд сурталчлан таниулж байх, сургуулийн гадаад, дотоод нөөц бололцоог тодорхойлох, эрх нь зөрчигдөж байгаа хүүхдийг хамгаалах, өмгөөлөх, өөрийн үйл ажиллагааны ачааллыг зөв зохион байгуулах, мэргэжлийн харилцаа холбоогоо шаардлагатай үед таслан зогсоох, аждын үр дүн, үр ашгаа тооцон дүгнэх чадвартай, боловсролын бодлого, сургууль сурагчдын асуудлаар санал тавих, бодлогод нөлөөлөх чадваруудыг эзэмшсэн байх хэрэгтэй. Мөн сургуулийн нийгмийн ажилтан өөрийн мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж байх шаардлагатай.


Recommended