+ All Categories
Home > Documents > guO q - bagsh.itpd.mn

guO q - bagsh.itpd.mn

Date post: 04-Nov-2021
Category:
Upload: others
View: 4 times
Download: 0 times
Share this document with a friend
16
Энх Тайвны Хүч | P1 Сэдэв Нийгэм судлал, Иргэний боловсрол, Хувь хүн, нийгэм, эрүүл мэнд ба эдийн засгийн боловсрол (PSHE) Сургалтын үр дүн: Энх тайван гэдэг үгийн зарим тодорхойлолтыг судлах. Тайван замаар тэмцэгчдийн шинж чанар, үйл ажиллагаа, бэлгэдлийг шинжилж, таньж мэдэх. Анги танхимын орчин, түүнийг хүрээлэн буй ертөнцөд амар амгалан байдлыг тогтоох арга замыг тодорхойлж эхлэх. Бэлтгэл ажил: Хавсралт 1-ийг уншаарай. Танай сурагчид таньж мэдэх боломжтой амар тайван болон тайван бус байдлыг харуулсан зургуудыг хайж олоорой. Сурагчдын тайван замаар тэмцэгчдийн талаарх судалгааг дэмжихийн тулд ном, вэбсайтанд хандах боломж олгох эсвэл 3 болон 4-р хавсралт дахь мэдээллийг хэвлэж өгөөрэй. Багшид зориулсан тэмдэглэл Энэ хичээлээр зарим эмзэг асуудлуудыг хөндөнө. Багш нар сурагчдынхаа амьдралын явцад олж авсан туршлага, хэрэгцээнд анхааралтай хандах ёстой. 1-р хавсралтыг үзээрэй. Nancy Ajram Singer and UNICEF Goodwill Ambassador Энх Тайвны Хүч 60 8-11 Нийт хугацаа: Насны ангилал: мин нас
Transcript
Page 1: guO q - bagsh.itpd.mn

Энх Тайвны Хүч | P1

СэдэвНийгэм судлал, Иргэний боловсрол, Хувь хүн, нийгэм, эрүүл мэнд ба эдийн засгийн боловсрол (PSHE)

Сургалтын үр дүн:• Энх тайван гэдэг үгийн зарим

тодорхойлолтыг судлах.

• Тайван замаар тэмцэгчдийн шинж чанар,үйл ажиллагаа, бэлгэдлийг шинжилж, таньж мэдэх.

• Анги танхимын орчин, түүнийг хүрээлэнбуй ертөнцөд амар амгалан байдлыгтогтоох арга замыг тодорхойлж эхлэх.

Бэлтгэл ажил:• Хавсралт 1-ийг уншаарай.• Танай сурагчид таньж мэдэх боломжтой

амар тайван болон тайван бус байдлыг харуулсан зургуудыг хайж олоорой.

• Сурагчдын тайван замаар тэмцэгчдийнталаарх судалгааг дэмжихийн тулд ном,вэбсайтанд хандах боломж олгох эсвэл 3болон 4-р хавсралт дахь мэдээллийгхэвлэж өгөөрэй.

Багшид зориулсан тэмдэглэлЭнэ хичээлээр зарим эмзэг асуудлуудыг хөндөнө.Багш нар сурагчдынхаа амьдралын явцад олж авсан туршлага, хэрэгцээнд анхааралтай хандах ёстой.1-р хавсралтыг үзээрэй.

Nancy Ajram Singer and UNICEF Goodwill Ambassador

Энх Тайвны Хүч

60

8-11

Нийт хугацаа:

Насны ангилал:

мин

нас

Page 2: guO q - bagsh.itpd.mn

“Дэлхийн Хамгийн том Хичээл” нь НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг дэмжих зорилготой боловсролын хамтарсан төсөл юм. Уг төсөл нь 17 дугаар зорилго болох “Зорилгуудын хэрэгжилтийн төлөөх түншлэл”-ийн ач холбогдлыг харуулсан бодит жишээ бөгөөд бидэнтэй болон хоорондоо хамтран ажилласан байгууллагуудын тусламжгүйгээр амжилтанд хүрэхгүй байсан юм.

Санаачлагч багийн гишүүддээ талархал илэрхийлье:

Хичээлийн төлөвлөгөөнүүдийг “Тинк глобал” байгууллагатай (www. think-global.org.uk.) хамтран боловсруулсан ба шударга ёс тогтсон тогтвортой дэлхий ертөнцийн төлөөх суралцахуйг хөхиүлэн дэмжиж байна.

Дэлхийн өнцөг булан бүрт бидэнтэй хамтран ажилласан байгууллагууддаа онцгой талархал илэрхийлье:

Гардан зохион байгуулсан: Түгээсэн: Орчуулсан:

Page 3: guO q - bagsh.itpd.mn

Энх Тайвны Хүч | P2

• "түгшүүр, санаа зовохоос ангид байх"

• "оюун санааны болон сэтгэл санааны тайван байдлын мэдрэмж"

• "дайнгүй буюу дайн дууссан цаг үе"

Сурагчид энх тайвныг хэрхэн тодорхойлох бол?

Сурагчдад өөрсдийн санаа бодлоо илэрхийлэхэд нь туслахын тулд дараах асуултуудыг ашиглаарай:

• Энх тайван гэдэг янз бүрийн хүмүүсийн хувьд өөр зүйлийг илэрхийлж болох уу? Яагаад ийм байжболох вэ?

• Бид зөрчил мөргөлдөөнийг хэрхэн шийдвэрлэдэг вэ? Зөрчил мөргөлдөөнийг тайван замаар шийдэхямар арга замууд байдаг вэ?

• Бид дотроо эсвэл гаднаа амар амгаланг мэдэрдэг үү? Магадгүй бид дотроо ч, гаднаа ч түүнийгмэдэрдэг юм болов уу?

Хариу авахаасаа өмнө сурагчдад хэдэн минутын турш дотроо чимээгүйхэн бодох боломж олгоорой.Сурагчид хариу хэлэхдээ ашиглаж болох зарим гол үг, санаануудыг самбар эсвэл үзүүлэнгийн цаасан дээр бичээрэй.

Энх тайвныг хэрхэн тодорхойлох талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй болохын тулд энэ богино өгүүллийг онлайнаар уншаарай:http://www.international-alert.org/what-peace. Интернэтэд холбогдох боломжгүй хүмүүст зориулан тоймлон бэлтгэсэн тараах материалыг 2-р хавсралтаар өгсөн.

10 мин

5мин

Сургалтын үйл ажиллагаа

Амар амгалан амьдрал, мөн тайван бус нөхцөл байдлыг, жишээ нь мөргөл залбирал, найз нөхөд, хашгирч эсвэл түрэмгий авирлаж байгаа хүмүүс, олон хүн оролцсон тайван жагсаал цуглаан, танк, цагдаагаар хүрээлүүлсэн эсэргүүцлийн жагсаал зэргийг харуулсан хэд хэдэн зураг олоорой.

Зургуудыг мэдрэмжтэйгээр сонгох ёстой.

Зургуудаа сурагчдад үзүүлээд, зураг тус бүрийг дүрсэлсэн 1-3 үг бичихийг тэднээс хүснэ. Сурагчдаас зураг бүр тэдэнд ямар сэтгэгдэл төрүүлж байгааг хамтрагчтайгаа хэлэлцээд, дараа нь санаа бодлоо ангийнхантайгаа хуваалцахыг хүснэ.

Сурагчдад амар амгалан байдлыг болон тайван бус нөхцөл байдлыг тайлбарлахад ашигладаг үгийг тодруулж хэлж өгнө. "Тайван бус нөхцөл байдал эсвэл зөрчил мөргөлдөөнтэй нөхцөл байдал яагаад үүсдэг гэж чи бодож байна вэ?” гэсэн асуултыг асуугаарай.

Хичээлийн сэдэв, зорилтуудыг танилцуулаарай.

Сургалтын үйл ажиллагаа

Энх тайван гэж юу вэ?

Сурагчдаас энх тайвны тухай эдгээр тодорхойлолтуудын алийг хамгийн тохирох нь гэж тэд бодож байгаа буюу алинаар нь хамгийн их тодорхойлдгоо сонгохыг хүсээрэй:

Page 4: guO q - bagsh.itpd.mn

Энх Тайвны Хүч | P3

20 мин

Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

Хэрэв 11-ээс дээш насны хүүхдүүдэд эсвэл илүү чадвартай сурагчдад энэ хичээлийг заах бол Хүний эрхийн түгээмэл тунхаглалаас авсан энэхүү мэдэгдлийг хуваалцаж болох юм:

“Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан эрхэм чанар болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөн.”

Сурагчдаас энэ мэдэгдэл ямар утгатай болохыг ярилцаж, хэлэлцэхийг хүснэ.

Энэхүү хэлэлцүүлгийг дараагийн тайван замаар тэмцэгчдийн тухай үйл ажиллагаатай холбож болох юм: 3-р хавсралтад орсон бүх тайван замаар тэмцэгчдийн товч намтрууд хүний эрхтэй салшгүй холбоотой.

Сургалтын үйл ажиллагаа

Тайван замаар тэмцэгчдийн талаарх судалгаа

Сурагчдыг гурваас дөрөв орчим хүнтэй жижиг бүлгүүдэд хуваана. Бэлтгэсэн уутнаас тайван замаар, хүчирхийллийн бус аргаар тэмцэгчийн нэрийг сурагчдаар сугалуулах эсвэл бүлэг тус бүрт нэг тайван замаар тэмцэгчийг оноож өгнө. Үүнд оруулж болох зарим хүмүүс, жишээ нь Карим Васфи, Лейма Гбовий, Махатма Ганди, Малала Юсафзай болон Нелсон Мандела юм.

Сурагчдыг хэрхэн бүлэгт хуваах талаар бодоорой.

3-р хавсралтын материалуудыг хуваалцах эсвэл сурагчдаасаа тайван замаар тэмцэгчийнхээ талаар 4-р хавсралт дахь холбоосуудыг ашиглан илүү ихийг судлахыг хүснэ. Зарим сурагчид компьютерын дэлгэцээс уншихаасаа илүү хэвлэмэл тараах материал, ном ашиглахыг илүүд үзэж болох юм.

Та ач холбогдолтой байж магадгүй гэж бодсон аливаа өөр тайван замаар тэмцэгч байвал түүнийг оруулаарай (4-р хавсралтыг үзээрэй, гэхдээ тухайн улс үндэстэн, орон нутгийн нөхцөл байдалд зарим тайван замаар тэмцэгчийг улс төртэй холбож үзэж болох тул анхааралтай сонгох шаардлагатай).

Сурагчдад хоосон зузаан цаас эсвэл зурагт хуудасны самбар болон зарим бичгийн материал өгөөрэй. Сурагчдаар тэдний тайван замаар тэмцэгчийн болон түүний явуулж байсан кампанит ажлын талаар чухал баримтууд бүхий зурагт хуудас хийлгээрэй. Сурагчдад тайван замаар тэмцэгчийнхээ зургийг хэвлэх эсвэл зурах боломж олгоно.

Сурагчдад эдгээр онцлог зүйлсийг хайх заавар өгнө:

• Чиний тайван замаар тэмцэгч хэн бэ? Түүний нэр хэн бэ? Тэр хаанахын хүн бэ?

• Түүний зорилго юу вэ/юу байсан бэ?

• Тэрбээр зорилгодоо хэрхэн хүрсэн бэ эсвэл хүрэх гэж оролдсон бэ?

• Яагаад түүний тэмцэл хүчирхийллийн бус/тайван замаар хийгдсэн бэ?

• Түүнд ямар шинж чанарууд байгаа вэ/байсан бэ?

Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

Зарим сурагчдын хувьд хэд хэдэн тайван замаар тэмцэгчийг судлах нь хэтэрхий төвөгтэй байж болох юм. Үүний оронд эдгээр тайван замаар тэмцэгчдийн нэгээс хоёр дээр анхаарлаа төвлөрүүлж, ангиараа хамтдаа судалж болох юм.

Page 5: guO q - bagsh.itpd.mn

Энх Тайвны Хүч | P4

Бүлэг бүрт 1-2 минутын туршид зурагт хуудсаа болон сурч мэдсэн зүйлээ ангийнхаа бусад хүүхдүүдтэй хуваалцах боломж олгоно. Сурагчдыг зурагт хуудаснаас шууд уншихын оронд өөрсдийнхөө тайван замаар тэмцэгчийн итгэл үнэмшил, үйл ажиллагааны талаарх мэдлэгээ харуулах бүтээлч арга (жишээлбэл, товчхон тойм зураг) олохыг урамшуулан дэмжээрэй. Сурагчдад танилцуулгадаа анхааралтай хандаж, хэвшмэл байдлаар хандахаас зайлсхийхийг сануулаарай.

Бүлэг тус бүр танилцуулсны дараа танилцуулгуудад байгаа нийтлэг зүйлүүдийн талаар ярилцаарай. Тайван замаар тэмцэгч бүр зан чанарын ямар онцлог төрхтэй, шинж чанартай байсан бэ? Чамд зан чанарын эдгээр төрхтэй ижил шинж чанартай байхыг хүсч байна уу? Хэрэв тийм бол, ямар болон яагаад?

10 мин

Сургалтын үйл ажиллага

Танилцуулга

10 мин

Сургалтын үйл ажиллагаа

Энх тайвны тухай сурагчдын тодорхойлолт

Сурагч бүрт тэмдэглэлийн карт өгч энх тайвны тухай өөрсдийн тодорхойлолтыг бичихийг хүсээрэй. Хэрэв сурагчид тодорхойлолтоо үгээр илэрхийлж чадахгүй байгаа бол тэдэнд энх тайвны тухай төсөөллөө зурах боломж олгоно.Сурагчдаас тэмдэглэлийн картуудыг цуглуулж аваад (сурагчид хүсээгүй бол нэрээ картан дээр бичих шаардлагагүй) хэдийг сонгож, чангаар уншиж эсвэл ангийнханд нь үзүүлээрэй.Өөр өөр байдлаар тодорхойлолт өгсөн картуудыг сонгохыг хичээгээрэй.

Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

Бага насны эсвэл чадвар сул сурагчдын хувьд тодорхойлолтондоо оруулж болох зураг, үг, хэллэгийг та тэдэнд сонгон бэлтгэж өгч болох юм.

Жишээ нь: Энх тайван бол ... хүн бүхэн аз жаргалтай, хүмүүс дайтахгүй байгаа цаг үе юм.

Тэмдэглэлийн картуудыг ангид үзэсгэлэн гаргахад ашиглаж болно. Мөн, жишээлбэл, сурагчид энх тайван, энх тайвны ач холбогдлыг харуулсан бусад эшлэл, зураг, шүлэг олж болно. Энэ нь гэрийн даалгавар байж болох юм.

Энэ нь бусад сурагчид болон ангид ирж байгаа ямар ч зочдод ямар агуулгыг зааж, хэлэлцсэнийг харах боломжийг олгодог.

Page 6: guO q - bagsh.itpd.mn

Энх Тайвны Хүч | P5

• Өнөөдөр ангидаа болон найз нөхөдтэйгээ харьцах зан байдлыг өөрчилж чадах юуг бид сурч мэдсэн бэ?

• Дэлхийг илүү амгалан тайван газар болгоход бид хэрхэн хувь нэмэр оруулах вэ?

5мин

Сургалтын үйл ажиллагаа

Ангийн хэлэлцүүлэг

Сурган хүмүүжүүлэгчийн хувьд Танд сурагчдын эрч хүчийг эергээр чиглүүлж, тэд гарцгүй биш, өөрчлөлтийг бий болгох боломжтой, тэд өөрчлөлтийг хийж чадна гэдэгт итгүүлэх хүч-эрх мэдэл бий.

Дизайн фор чэйнж байгууллагын “Би чадна” нэртэй сургуулиудын дунд өрнүүлдэг хөдөлгөөн нь хүүхдүүдийг үйл ажиллагаа зохион байгуулах, өөрсдөө өөрчлөлтийг хийх, үүнийгээ дэлхийн хүүхдүүдтэй хуваалцахыг урьж байна.

www.dfcworld.com хуудсаар орж нэгдэнэ үү.Дизайн фор чэйнж байгууллагын боловсруулсан хичээлийн багц, залуучуудын бие даан шйл ажиллагаа зохион байгуулах энгийн зөвлөмжийн багцыг дараах холбоосоор орж, татаж авч ашиглана уу www.globalgoals.org/worldslargestlesson

Сурагчдад эхлээд хамтрагчтайгаа ярилцах боломж олгоод дараа нь хэдэн сурагчийг ангийнхантайгаа бодол санаагаа хуваалцахаар нэр дуудна. Сурагчид өчүүхэн зүйл үйлдсэн ч, түүгээрээ дэлхийг илүү амгалан тайван болгоход туслах үйлсэд хэрхэн өөрчлөлт гаргаж болохыг онцлон тэмдэглээрэй.

Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд 5-р хавсралтыг үзээрэй.

Нөхцөл байдалд тохируулан өөрчилж болох хувилбар

Мөн түүнчлэн, бүх сурагчид энэ хичээлийн гол санаануудыг ойлгосон эсэхийг шалгахын тулд сурагчдаас эдгээр асуултын хариуг бичихийг хүсээрэй.

Дэлхийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруул

Page 7: guO q - bagsh.itpd.mn

Энх Тайвны Хүч | P6 Хавсралт 1

Энэ хичээлийн явцад сурагчидтайгаа хийх хэлэлцүүлгүүдийг мэдрэмжтэй, сурагчдын амьдрал, үзэж туулсан зүйлийг харгалзан үзэж явуулах ёстой. Та анги танхимаа сурагчдынхаа хувьд өөрсдийн үзэл бодол, туулсан амьдралаа ч хүртэл хуваалцахад 'аюулгүй' газар болгохыг хүсдэг. Зарим сурагчид тодорхой хэлэлцүүлгээс чөлөөлөгдөхийг хүсч болох бөгөөд та үүнийг хүндэтгэх ёстой. Анги танхимд маргаантай сэдвүүдийг хэрхэн хөндөх талаар зөвлөгөө өгөх дараахь эх сурвалжууд танд ашиг тустай байж болно.

Oxfam UK-ны Маргаантай асуудлуудыг заах гарын авлагаp a e a i n ea e pp an i e n e ia i e

Түүхийн нийгэмлэгийн Сэтгэл санаа зовоосон болон маргаантай түүхийг заах гарын авлага http://globaldimension.org.uk/resources/item/1522

Олон багш нар ийм мөн чанартай хэлэлцүүлгийг хийхэд Хүүхдэд зориулсан гүн ухаан арга техникийг ашигтай гэж үздэг, эндээс илүү ихийг уншиж болно: http://globaldimension.org.uk/news/item/13650

Page 8: guO q - bagsh.itpd.mn

Энх Тайвны Хүч | P7 Хавсралт 2

Энх тайван гэж юу вэ?

Хүмүүс энх тайвныг олон янзын арга замаар тодорхойлдог. Дэлхий нийтийн түвшинд авч үзвэл

зөрчил мөргөлдөөнийг хүчирхийлэлгүйгээр шийдвэрлэх бөгөөд амьдралын чанарыг сайжруулах

боломжтой байхыг энх тайван гэж тодорхойлдог.

www.international-alert.org, –ийн дагуу:

“Дараахь нөхцөлд энх тайван оршин тогтноно:

• Хүн бүр хүчирхийллийн айдас, заналхийлэлгүй аюулгүй орчинд амьдардаг бөгөөд хүчирхийллийн ямарч хэлбэрийг хуульд эсвэл бодит байдалд тэвчдэггүй

• Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй, шударга ёсны тогтолцоо найдвартай бөгөөд шударга, хүчинтөгөлдөр хуулиуд нь хүмүүсийн эрхийг хамгаалж байдаг

• Бодлогын шийдвэрийг гаргахад хүн бүр оролцох боломжтой бөгөөд засгийн газар нь хүмүүсийн өмнөхариуцан тайлагнадаг.

• Хүн бүрийн хоол хүнс, цэвэр ус, орон байр, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, амьдрах таатайорчин зэрэг сайн сайхан амьдрахад шаардагдах үндсэн хэрэгцээний хүртээмж шударга бөгөөд эрх тэгш

• Хүн бүр жендэр, үндэс угсаа эсвэл хувь хүний бусад ямар ч шинж чанараас үл хамааран ажилхөдөлмөр эрхлэх, амьжиргаагаа авч явах тэгш боломжоор хангагдсан."

Шүүмжит сэтгэлгээг хөгжүүлэх асуултууд:

.. Бидэнд энх тайван яагаад чухал байдаг вэ?

2. Энх тайван үгүй бол дэлхий ямар байх вэ? Энэ хэвээрээ байх уу эсвэл өөр болох уу?

3. Энх тайван чиний хувьд ямар утга учиртай вэ?

4. Энх тайвны тухай энэ тодорхойлолтод орсон үзэл санаа болон чиний сонссон аливаа хүнийэрхийн хооронд ижил төстэй зүйл нь юу вэ?

Эх сурвалж: http://www.international-alert.org/what-peace

Page 9: guO q - bagsh.itpd.mn

Энх Тайвны Хүч | P8 Хавсралт 3

Тайван замаар тэмцэгчид – Карим Васфи

Image Lovingly Provided By Getty Images

КАРИМ ВАСФИ ГЭЖ ХЭН БЭ?

Эсэргүүцлийн илэрхийлэл, террористууд болон энгийн иргэдийн аль алиных нь хүмүүнлэг чанарт хандсан үйлдэл болгон машинд тавьсан бөмбөг дэлбэрсэн газар морин хийл тоглосон Иракийн Үндэсний симфони найрал хөгжмийн алдартай удирдаач. Тэрбээр “Урлагаар дамжуулан энх тайвныг тогтоох” санаачлагыг гаргасан юм.

КАРИМ ВАСФИ ЮУ ХИЙСЭН БЭ?

Багдадын хаа нэгтээ тэсрэх бөмбөг дэлбэрсэн газруудад Карим очдог байна. Дайралт болсноос хойш хэдхэн цагийн дараа үнс, нуранги дунд хар хүрэмтэй, урт үсээ арагш нь самнасан түүнийг морин хийлээ тоглож байгааг харж болно. Түүний хувьд хөгжим болон газрын энэ хослол нь эсэргүүцлийн хэлбэр болсон юм.

“Хүмүүсийн бодож байгаагаас ялгаатай нь бидэнд сөрж тэмцэх сонголт байна" гэж Васфи хэлдэг. "Бид юу ч хийхгүй сууж байгаад нүүрлэж буй тодорхой бус байдлын хувь тавиланд зүгээр нэг бууж өгч болохгүй. Гэхдээ сонголт хийх, тэд яаж үхэхээ хүсч байгаа бус, харин хэрхэн амьдрахаа хүсч буйгаа сонгох явдал нь хүн бүрийн хувьд сэхээрэл болж байна."

Page 10: guO q - bagsh.itpd.mn

Тайван замаар тэмцэгчид - Лейма ГбовийЛЕЙМА ГБОВИЙ ГЭЖ ХЭН БЭ?

Энх Тайвны Хүч | P9 Хавсралт 3

Лейма Гбовий 2003 онд Либерийн хоёр дахь иргэний дайныг дуусгавар болгосон Эмэгтэйчүүдийн энх тайвны хөдөлгөөнийг тэргүүлснийхээ төлөө 2011 онд Нобелийн энх тайвны шагнал хүртсэн. Иргэний дайн бол тухайн улс орны янз бүрийн бүлэг хүмүүсийн хоорондох дотоодын дайн юм.

Лейма Төв Либерид 1972 онд төрсөн. Либерийн анхны иргэний дайн дэгдэхэд тэрбээр эцэг эх, эгч дүү нартайгаа Либери улсын нийслэл Монровиад амьдарч байсан. Тэрбээр Либерийн анхны иргэний дайн эхэлсэн өдрийг маш тод санадаг. "Би эмч болох мөрөөдлөө биелүүлэхийн тулд их сургуульд сурч байсан 17 насандаа 7-р сарын нэгэн өглөө сэрэхэд гэв гэнэт дайн дэгдсэн."

Дайн либерчүүдэд ямар нөлөө үзүүлж байгааг хараад тэрээр цэрэг байсан хүүхдүүдийг эмчлэхийн тулд гэмтлийн зөвлөх-сэтгэл зүйч болохоор шийдсэн юм. Гэмтлийн зөвлөх нь дайн, хүчирхийлэл, онцгой нөхцөл байдлаас болж, сэтгэл зүйн хувьд зовж шаналсан хүмүүст эдгэрэхэд нь тусалдаг.

Тэрбээр үеийнхээ христын шашинтай эмэгтэйчүүдийг энх тайвны төлөө санаачлагад татан оруулсан. Тэрбээр дараа нь исламын шашинтай эмэгтэйчүүдтэй ажиллаж, анх удаагаа энэ хоёр бүлгийг нэгтгэж чадсан байна.

Лейма бүлгийнхээ тэргүүлэгч байсан бөгөөд хэдэн долоо хоногийн олон нийтийн эсэргүүцлдийн арга хэмжээний үеэр эмэгтэйчүүдийг удирдаж, мянга мянган хүнийг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулжээ. Лейма “Либерийн эмэгтэйчүүдийн энхийн төлөө бүх нийтийн хөдөлгөөн” бүлгийг олон нийтийн жагсаал цуглаанд удирдаж, Либерийн Ерөнхийлөгч Чарльз Тейлорыг тэдэнтэй уулзаж, дараа нь Ганад болох албан ёсны энхийн хэлэлцээрт оролцохыг зөвшөөрөхөд хүргэжээ.

Лейма бол Либери улсад байрладаг Африкийн Гбовийгийн энх тайвны санг үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч нь юм. Түүний сан нь Баруун Африк дахь охид, эмэгтэйчүүд, залуучуудад боловсрол эзэмших болон манлайллын ур чадвараа хөгжүүлэх боломжийг олгодог.

ЛЕЙМА ГБОВИЙ ЮУ ХИЙСЭН БЭ?

Page 11: guO q - bagsh.itpd.mn

Энх Тайвны Хүч | P10 Хавсралт 3

Тайван замаар тэмцэгчид - Махатма ГандиМАХАТМА ГАНДИ ГЭЖ ХЭН БЭ?

Махатма Ганди 1869 оны 10-р сарын 2-нд баян чинээлэг гэр бүлд төржээ. Орон нутгийн иргэдийн удирдагч аав нь түүнийг хуульч болгохыг хүссэн тул тэрбээр 19 настайдаа Лондон руу сургуульд сурахаар явжээ.

Гурван жилийн дараа тэрээр Энэтхэг улсад буцаж ирээд хувийн хуулийн фирмийг байгуулахыг оролдсон боловч амжилтанд хүрээгүй юм. Тэрээр өөр хуулийн фирмд ажилд орохоор шийдэж, Өмнөд Африк руу нүүжээ. Ганди Өмнөд Африкт байхдаа энэтхэгчүүдийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах байдлыг өөрийн биеэр амсчээ. 20 жилийн турш тэрээр энэтхэгчүүдийг ялгаварлан гадуурхсан хууль тогтоомжийг эсэргүүцжээ. Энэхүү ялгаварлан гадуурхалт нь Гандиг иргэний эрхийн төлөөх тэмцэлд хөтөлсөн байна.

МАХАТМА ГАНДИ ЮУ ХИЙСЭН БЭ?

1914 онд Энэтхэгт буцаж ирэхдээ Ганди Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө Их Британийн эзэнт гүрэнтэй тэмцэхэд туслахаар зориг шулуудсан байлаа. Тэрбээр Энэтхэгийн Үндэсний Конгрессын удирдагч болсон бөгөөд ядуу тариачид, ажилчдад татвар болон ялгаварлан гадуурхах явдлыг (янз бүрийн бүлгийн хүмүүст өөр өөрөөр хандах) эсэргүүцэхэд нь туслах зорилготой байлаа. Түүний бусад зорилгод ядуусын тоог цөөрүүлэх, кастын системийг эцэслэх (хүмүүсийг хуваан зааглаж, заримыг илүүд үзэж, бусдаас илүү сайн ажил хийх боломж олгодог хиндү тогтолцоо), эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй эрх тэгш болгох явдал орж байлаа. Тэрбээр олон нийтийг хамарсан кампанит ажил явуулахын тулд иргэний үл захирагдах ажиллагааг зохион байгуулсан. Үл захирагдах гэдэгт хүмүүс олноороо ажиллахаас татгалзаж, гудамжинд сууж, шүүхийг эсэргүүцэж, байв. Хэрэв тэр бүгдийг нэг дор хийсэн бол тэдгээр нь улс орныг хаах хүч чадалтай байв.

Эсэргүүцэл нь хууль бус байсан тул тэдгээрийг зохион байгуулсан Гандиг хэд хэдэн удаа шоронд хорьжээ. Тэр шоронд байхдаа мацаг барьдаг байсан (хоол иддэггүй). Эцэст нь Британийн засгийн газар 1931 онд түүнийг сулласан. Ганди тэдний иргэний эрхийн төлөө тэмцэж байсан тул энэтхэгчүүд түүнд хайртай байсан бөгөөд Их Британийн засгийн газар хэрэв тэр шоронд үхвэл юу болох талаар ихэд санаа зовж байжээ.

Түүний хамгийн алдартай, амжилттай эсэргүүцлийн жагсаалуудын нэг нь Давсны Аян байлаа. Их Британи давсанд татвар ногдуулахад Ганди өөрийн давс хийхээр далай руу (386 километрийн зайтай) алхахаар шийджээ. Энэ аяны үеэр түүнтэй мянга мянган энэтхэгчүүд нэгджээ.

ТЭРБЭЭР ХЭРХЭН ӨӨРЧЛӨЛТ ХИЙСЭН БЭ

Ганди амьдралынхаа туршид энгийнээр амьдрахыг хүсдэг байсан. Хэдийгээр тэр эсэргүүцэлд маш их цаг хугацаа зарцуулж байсан боловч хүчирхийллээс татгалзахыг ямагт дэмждэг байсан. Тэрбээр дэлхий даяар бусад олон энх тайвны төлөө тэмцэгчдийн хувьд маш их урам зориг өгдөг хэвээр үлдсэн юм.

Page 12: guO q - bagsh.itpd.mn

Энх Тайвны Хүч | P11 Хавсралт 3

Тайван замаар тэмцэгчид – Малала Юсафзай МАЛАЛА ЮСАФЗАЙ ГЭЖ ХЭН БЭ?

Малала Юсафзай жаахан охин байхдаа Пакистан дахь Талибанчуудыг эсэргүүцэн охидод боловсрол эзэмшихийг зөвшөөрөхийг шаарджээ. 2012 онд Талибаны буутай этгээд түүний толгойд нь буудсан боловч тэрбээр амьд үлдсэн байна.

Малала Юсафзай 1997 оны 7-р сарын 12-нд Пакистаны Мингора хотод төржээ. Тэрбээр хүүхэд байхдаа охидын боловсрол эзэмших эрхийг хамгаалагч болсон бөгөөд үүнийх нь төлөө Талибанчууд түүнд үхлийн ял оноожээ. 2012 оны 10-р сарын 9-нд түүнийг сургуулиасаа гэр рүүгээ харьж явахад нь буутай этгээд бууджээ. Тэр амьд үлдэж, боловсролын ач холбогдлын талаар үргэлжлүүлэн ярьж байлаа. 2014 онд тэрээр Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшин хүртэж, уг шагналыг хүртсэн хамгийн залуу хүн болжээ.

МАЛАЛА ЮСАФЗАЙ ЮУ ХИЙСЭН БЭ?

2009 оны эхээр Малала Талибанчууд түүнд боловсрол эзэмшүүлэхээс татгалзах заналхийллийн дор амьдардаг тухай BBC-д блогоо бичиж эхэлжээ. Түүний хувьд үзэл бодлоо илэрхийлэх олон нийтийн орон зай тэлсээр, Малала боловсрол эзэмших өөрийн эрх, эмэгтэйчvvдийн эрхийн талаар үргэлжлүүлэн саналаа хэлсээр байжээ.

2012 оны 10-р сарын 9-нд сургуулиасаа гэртээ харих замд нь Малалагийн явж байсан автобусанд нэг хүн суугаад түүний толгой тус газар нь бууджээ. Ингэж буудуулсан Малалагийн бие маш муу байсан тул түүнийг Пешаварын цэргийн эмнэлэгт онгоцоор хүргэж, дараа нь Английн Бирмингем хотын эмнэлэгт шилжүүлжээ.

Хэдийгээр түүний нүүрний зүүн талын саажилттай хэсгийг засахын тулд нүүрний мэдрэлийн мэс засал хийх зэрэг олон тооны мэс засал түүнд шаардагдсан боловч түүний тархинд ноцтой гэмтэл учраагүй байна. 2013 оны 3-р сард тэрбээр Бирмингемын сургуульд сурах чадвартай болсон байна.

Талибанчуудын заналхийллийг үл харгалзан Малала боловсролын хүч чадлын талаарх нөлөөллийн ажлаа тууштай хийсээр байна. 2014 оны 10-р сард Юсафзай Нобелийн энхтайвны шагналыг Энэтхэгийн хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Кайлаш Сатьяртитай хамт хүлээн авчээ. Тэрбээр 17 насандаа Нобелийн энхтайвны шагнал хүртсэн хамгийн залуу хүн болжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Малалаг "сургуульд явах энгийн үйлдлээр дамжуулан дэлхийн багш болсон энх тайвны төлөө зоригтой, зөөлөн тэмцэгч" хэмээн тодорхойлжээ.

Page 13: guO q - bagsh.itpd.mn

Энх Тайвны Хүч | P12 Хавсралт 3

Тайван замаар тэмцэгчид - Нелсон МанделаНЕЛСОН МАНДЕЛА ГЭЖ ХЭН БЭ?

Нелсон Мандела Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч байсан. Тэрбээр 1918 онд төрсөн. Нелсон ухаантай хүүхэд байжээ. Тэрбээр Форт Харегийн Их сургуулийн коллежид элсэн орж хуулийн ангид сурахаасаа өмнө шашны сургуульд сурч байжээ. Оюутнууд сургуулийг удирдаж байсан арга барилыг эсэргүүцэж байсан учир 1939 онд Нельсон их сургуулиас гарчээ. Тэрбээр Йоханнесбург руу яваад 1942 онд өмгөөлөгч болжээ.

Нелсон Мандела 1944 онд Африкийн Үндэсний Конгресс (AҮК)-д элссэн байна. Тэдний зорилго нь хар арьстай өмнөд африкчуудыг цагаан арьстай өмнөд африкчуудтай адил тэгш эрхтэй болгох байв.

ӨМНӨД АФРИКИЙН ТУХАЙ

Өмнөд Африкийн хүн амын дийлэнх нь хар арьстан байжээ. 1815 онд Өмнөд Африк Британийн эзэнт гүрний нэг хэсэг болж, засгийн газар нь бүгд цагаан арьстнаас бүрдэх болжээ. Хар арьстнууд төр засгийн удирдлагад бараг оролцоогүй, ихэнх нь ядуу, ферм, үйлдвэр, алтны уурхайд туслах ажилтнаар ажиллаж байжээ.

1948 онд цагаан арьст хүмүүс, хар арьст хүмүүсийг тусгаарлахын тулд засгийн газраас шинэ хуулиудыг гаргажээ. Эдгээр шинэ хуулиудыг "апартеид" гэж нэрлэдэг.

НЕЛСОН МАНДЕЛА ЮУ ХИЙСЭН БЭ?

Мандела Махатма Гандигийн Энэтхэг дэх тайван жагсаал цуглааны тухай сонсчээ. Тэрбээр апартеидаас байлдаж, тулалдалгүйгээр салахыг хүссэн. 1956 онд Мандела болон бусад 155 хүн дуу хоолойгоо илэрхийлсний төлөө баривчлагдаж, 5 жилийн турш шоронд хоригджээ. 1962 онд түүнийг дахин баривчилж, засгийн газрыг түлхэн унагаахаар хуйвалдаж байсан гэж буруутгажээ. Мандела насаараа хоригдох ял авсан ч бууж өгөөгүй.

1988 онд засгийн газар өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд дэлхий нийтээрээ Нелсон Манделаг чөлөөлөхийг хүсч байсан. Түүнийг 1990 онд шинэ ерөнхийлөгч Фредерик Виллем де Клерк шоронгоос сулласан бөгөөд хоёр эр тулалдахаа зогсоохоор зөвшилцжээ.

1991 онд тэрбээр АҮК-ын удирдагч болж, 1994 оны сонгуульд өрсөлдсөн. Энэ бол Өмнөд Африкийн бүх хар арьст хүмүүс саналаа өгөх боломжтой болсон анхны сонгууль байлаа. 1994 онд Нелсон Мандела Өмнөд Африкийн анхны хар арьст ерөнхийлөгч болж, дэлхийн өнцөг булан бүрийн хүмүүсийн баатар болсон юм. Түүний шаргуу хөдөлмөр болон үнэнч шударга зан нь түүнд хүн бүрт хүний эрхийг эдлүүлэх, Өмнөд Африкийн ард түмнийг нэгтгэж амар амгалан амьдруулах боломж олгосон юм.

Page 14: guO q - bagsh.itpd.mn

Энх Тайвны Хүч | P13 Хавсралт 4

СУРАГЧДАД ТАЙВАН ЗАМААР ТЭМЦЭГЧДИЙГ СУДЛАХАД ЗОРИУЛСАН нэмэлт ВЭБСАЙТУУД:

Карим Васфи (3-р хавсралтад орсон):

• https://www.youtube.com/watch?v=3tyDtGAGoqI

• http://www.aljazeera.com/news/2015/04/interview-played-cello-baghdad-bombsite-150429191916834.html

• http://www.bbc.co.uk/programmes/p02q76y0

• TedX Baghdad (Араб хэлээр): https://www.youtube.com/watch?v=aOJGCW9DY8c

• https://www.facebook.com/pages/Peace-Through-Art-Foundation-%D9%85%D8%A4%D8%B3%D8%B3%D8%A9-%D8%A7%D9%84%D9%81%D9%86-%D9%84%D9%84%D8 %B3%D9%84%D8%A7%D9%85/1569083450009852

Лейма Гбовий (3-р хавсралтад орсон):

• http://nobelwomensinitiative.org/meet-the-laureates/leymah-gbowee/

• http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2011/gbowee-bio.html

• http://www.ted.com/talks/leymah_gbowee_unlock_the_intelligence_passion_greatness_of_girls?language=en

Махатма Ганди (3-р хавсралтад орсон):

• http://www.ducksters.com/biography/mohandas_gandhi.php

• https://www.youtube.com/watch?v=GWhCniD9VkI

Малала Юсафзай (3-р хавсралтад орсон):

• http://www.bbc.co.uk/news/world-asia-23241937

• http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2014/yousafzai-facts.html

Нелсон Мандела (3-р хавсралтад орсон):

• http://www.bbc.co.uk/schools/primaryhistory/famouspeople/nelson_mandela/

• http://www.timeforkids.com/news/nelson-mandela-1918-2013/97361

Page 15: guO q - bagsh.itpd.mn

Хавсралт 4Энх Тайвны Хүч | P14

Нэмж судлах тайван замаар тэмцэгчид

Кайлаш Сатьярти:

• http://www.theguardian.com/world/2014/oct/10/nobel-peace-prize-winner-kailash-satyarthi

• http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2014/satyarthi-facts.html

Чико Мендес:

• http://news.bbc.co.uk/1/hi/7795175.stm

• http://www.theguardian.com/world/2013/dec/20/brazil-salutes-chico-mendes-25-years-after-murder

Жейвид Абделмонейм:

• http://www.msf.org.uk/node/27891

Жэйн Аддамс:

• http://www.scholastic.com/browse/article.jsp?id=4948

Хелен Келлер:

• http://mrnussbaum.com/helen-keller/

• http://www.biography.com/people/helen-keller-9361967

Мартин Лютер Кинг Жюниор:

• http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/1964/king-bio.html

• http://www.bbc.co.uk/history/people/martin_luther_king.shtml

• http://www.history.com/topics/black-history/martin-luther-king-jr

Пап лам Франсис:

• http://www.newyorker.com/magazine/2013/12/23/who-am-i-to-judge

Сири дэх цагаан дуулгатнууд:

• http://www.bbc.co.uk/news/magazine-29666350

• http://wagingnonviolence.org/2014/09/syrias-white-helmets-dangerous-job-world/

Page 16: guO q - bagsh.itpd.mn

Энх Тайвны Хүч | P15 Хавсралт 5

ӨРГӨЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

Ангийн "Энхтайвны гэрээ"-тэй болоорой:

• Анги танхимаа амар амгалан байлгах арга замыг бий болгохын тулд сурагчидтайгаа хамтран ажиллаарай.

• Гэрээг цаасан дээр бичээд эсвэл хэвлээд ангийнхаа сурагчдаар гарын үсэг зуруулаарай.

Агуу их сайн үйлсийн сорилт:

• Сайн үйлсийн үйл ажиллагааны хяналтын жагсаалт болон гарын авлагыг татаж аван сургууль дэрээ "Агуу их сайн үйлсийн сорилтын долоо хоног" -т оролцоорой.

• Бие даан оролцоорой: http://greatkindnesschallenge.org/event.html

• Сургуулиа бүртгүүлж, сургуулийн хотхоноо илүү найрсаг амар амгалан газар болгох үүрэг амлалт аваарай: http://greatkindnesschallenge.org/School/event.html

• Энх тайвны боловсролын талаар аливаа видео буюу аудио материалыг үзэж, сонсож, хэлэлцээрэй:http://teachunicef.org/explore/topic/peace-education


Recommended