+ All Categories
Home > Documents > АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2015 - adb.org · төсөл хөтөлбөр,...

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2015 - adb.org · төсөл хөтөлбөр,...

Date post: 31-Aug-2019
Category:
Upload: others
View: 12 times
Download: 0 times
Share this document with a friend
143
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2015 Ядуурлын эсрэг түншлэл
Transcript

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2015Ядуурлын эсрэг түншлэл

НҮҮР ХУУДАС: Филиппиний Оксидентал Миндоро дахь Саблаян сууринд сургууль нээгдэж, Мангян хүүхдүүдийн ирээдүй гэрэл гэгээтэй боллоо.

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2015Ядуурлын эсрэг түншлэл

TWD

Дахин боловсруулсан цаасан дээр хэвлэв.

Creative Commons Attribution 3.0 IGO лиценз (CC BY 3.0 IGO) © 2016 Азийн хөгжлийн банк

6 АХБ-ны өргөн чөлөө, Мандалуён хот, 1550 Метро Манила, Филиппин улс. Утас +63 2 632 4444; Факс +63 2 636 2444www.adb.org; openaccess.adb.org, [email protected]; [email protected]

Зарим эрх хамгаалагдсан. Хэвлэсэн он 2016.

Филиппин Улсад хэвлэв.

ISBN 978-92-9257-370-6 (хэвлэмэл), 978-92-9257-371 -3 (e-ISBN)

Хэвлэлтийн багц №. ARM167927-2

Уг бүтээл нь зохиогчийн үзэл бодлыг илэрхийлсэн бөгөөд Азийн хөгжлийн банк (АХБ), түүний Захирлуудын зөвлөл эсвэл тэдгээрийн төлөөлж буй Засгийн газрын үзэл бодол, бодлогыг илэрхийлэх албагүй.

Creative Commons Attribution 3.0 IGO (CC BY 3.0 IGO) https://creativecommons.org/licenses/by/3.0/igo/ лицензийн дагуу уг ажлыг хийж гүйцэтгэсэн болно. Уг бүтээлийн агуулгыг ашиглахын тулд дээрх лицензийн нөхцөл, мөн openaccess.adb.org/termsofuse хаягаар байршиж буй АХБ-ны олон нийтэд нээлттэй эх сурвалжуудыг ашиглах нөхцлийг дагаж мөрдөнө.

Уг бүтээлийн АХБ-ны бус зохиогчийн эрхэд дээрх CC лиценз үл хамаарна.

Тэмдэглэл: Уг бүтээлд доллар гэдэг нь АНУ-ын долларыг илэрхийлнэ.

АХБ нь Хонг Конгийг БНХАУ-ын Хонг Конг гэж хүлээн зөвшөөрдөг.

http://bit.ly/22eFM4T

ГарчигОршил� v

Ядуурлын�эсрэг�түншлэл� vii

Бизнесийг�мөнгөжүүлэх�нь� 2Афганистаны нэгэн хувийн банк шинэ тутам байгуулагдаж, өргөжин тэлж буй жижиг, дунд үйлдвэрүүдэд нэн хэрэгцээтэй зээл, санхүүжилтыг олгох замаар олон мянган ажлын байрыг бий болгож байна.

Дэвшилд�хүрэх�замд� 10Азербайжаны замын төслийн ачаар хүн, ачаа бараа, тээврийн хэрэгслийн зорчих хугацаа богиносч, зам дагасан иргэд, орон нутгийнхны амьжиргаа дээшилж байна.

Солонгон�эмнэлэг�амьдрал�бэлэглэсээр� 22Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллаж буй төрөх эмнэлгүүд Бангладешийн ядуу иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж байна.

Эрчим�хүчийг�иргэдэд� 28Бүс нутгийн хамтын ажиллагааны төслийн үр дүнд хямд, найдвартай цахилгааныг Вьетнамаас ханган нийлүүлж эхэлснээр Камбожид амьдрал илүү гэрэл гэгээтэй болжээ.

Хөгжилд хүргэх төмөр зам 36Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гайхам сайхан байгальтай Юннан мужид эртний соёл, аялал жуулчлал, эдийн засгийн хөгжил дэвшил нэгэн дор оршиж, түүний ач тусыг хүн бүр хүртэх боломжтойг төмөр зам нотлон харуулж байна.

Нуугдмал түлшийг дайчлах нь 44Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуандонг мужид шинэлэг төсөл хэрэгжүүлсний дүнд эрчим хүчний хомсдолд орсон тус муж эрчим хүчний хэрэглээг үр ашигтай болгож чадсан үлгэр жишээ муж болов.

Тогос мэт бардам 50Шилдэг дизайнтай онгоцны буудлаар шалгарсан Мумбайн Чхатрапати Шиважи олон улсын нисэх онгоцны буудал нь Энэтхэг Улсад засгийн газар төр, хувийн хэвшлийн түншлэлийг ашиглан дэд бүтцийн хомсдлыг шийдэж байгаагийн яруу тод жишээ юм.

Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө 56Монголын эрүүл мэндийн хоцрогдсон тогтолцоог шинэчлэснээр үйлчилгээ дутмаг байдаг хөдөө орон нутагт эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг хүргэж эхэллээ.

Ажил хийвэл ам тосдоно 66Ядуурлын хавханд орсон хүмүүсийн хувьд боломжийн ажилд орох нь туйлын мөрөөдөл байдаг. Балбад хэрэгжиж буй төслийн хүрээнд ур чадвар эзэмшүүлэх замаар эмзэг бүлгийн иргэдийн туйлын мөрөөдлийг биелүүлж байна.

Сайн засаглалын шан 78Филиппин Улсад хэрэгжүүлж буй төслөөр орон нутгийн засаг захиргаанаас үзүүлдэг төрийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна.

Амьдралыг ахин босгох нь 88Өргөн хүрээг хамарсан нэгэн төсөл Шри Ланкагийн зэвсэгт мөргөлдөөнд өртсөн 1.1 сая орчим иргэнийг амьдралын хэвийн хэмнэлдээ ороход нь туслав.

Нарны гэрэл, бат бөх түншлэлийн хүч 96Зүүн-Өмнөд Азидаа хамгийн томд тооцогдох Тайландын нарны цахилгаан станц нь ногоон хөгжлийн манлай, олон нийттэй өрнүүлсэн хамтын ажиллагаа нь компаний нийгмийн хариуцлагын тод үлгэр жишээ болж байна.

Өндөр хурдны хувьсгал 108Далай доогуур шилэн кабелийн сүлжээ тавигдсанаар удаан хугацаанд алслагдмал байсан Тонга Улс 21 дүгээр зуунтай холбогдлоо.

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Шинэхэн амьдралын эрүүл эхлэл 116Узбекистаны эрүүл мэндийн хөгжлийн түншлэлийн үрээр нярай багачууд амьдралтай мэндчилж байна.

Түнш, хамтрагч нарын жагсаалт 123

iv

ОршилЭнэ жил Азийн хөгжлийн банк (АХБ)-ны хувьд түүхэн үе тохиож байна. Уг банк Ази, Номхон далайн бүс нутаг дахь олон сая хүний амьдрал ахуйг дээшлүүлэх зорилго дор нэгдэн, гишүүн орнуудтайгаа мөр зэрэгцэн ажилласаар 50 жилийг үджээ.

Амжилтын төлөө хамтдаа 2015 хэмээх энэхүү бүтээл нь АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжсэн төслүүдийн үр дүнд хүмүүсийн амьдралд хичнээн их өөрчлөлт гарсныг танилцуулах болно. Ядуу, эмзэг бүлгийн иргэдээ ядуурлаас ангижруулах хөгжиж буй гишүүн орнуудын хүчин чармайлт, АХБ-ны ажилтнуудын болон түнш байгууллагуудын ур чадвар, хичээл зүтгэл тэдгээрт хэрхэн дэм болсон талаархи 14 амжилтын түүхийг бүс нутгийн хэмжээнд түүвэрлэн цуглуулж уг номонд толилуулав.

Бүс нутгийн хөгжлийн тэргүүлэх байгууллагын хувьд хамтын ажиллагаа нь ямар их хүчтэйг харуулж, нийтэд таниулан сурталчлах нь бидний үүрэг юм. Илүү сайн үр дүн гаргахыг ямагт зорьдог тул АХБ түүхэн замналдаа олон байгууллагатай хамтран ажилласан байдаг бөгөөд хүчээ нэгтгэн нэг зорилгын төлөө зүтгэх нь ямар чухал болохыг эдгээр амжилтын түүх яруу тодоор илтгэнэ. Бүс нутгийн улс орнуудын төр засаг, олон талт болон хоёр талт хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, ард иргэд бүгд нягт хамтран ажиллаагүй бол эдгээр түүх бодит амьдралд биеллээ олохгүй байх байв. Түншлэл, хамтын ажиллагааны ачаар талуудын уялдаа холбоо сайжирч, нарийн мэдлэг ур чадвар нөхөгдөж, илүү их санхүүжилт төвлөрүүлж чадсан тул эцсийн үр дүн ч нэмэгдсэн. Жишээлбэл, зөвхөн 2015 онд гэхэд АХБ түнш байгууллагуудаасаа 10.7 тэрбум долларын хамтын санхүүжилт бүрдүүлснээр үйл ажиллагаандаа түүхэн дээд хэмжээний төсөв буюу нийт 27.2 тэрбум долларыг төвлөрүүлж чаджээ.

Сүүлийн 50 жилийн хугацаанд бүс нутагт эдийн засгийн хувьд асар их ахиц дэвшил гарсан ч шийдэх шаардлагатай хүндрэл бэрхшээл байсаар байна. Олон улсын хамтын нийгэмлэг ирэх 15 жилд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн төлөө ажиллана. Үүнд олон сая хүн

TWD

v

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

амын амьжиргааг дээшлүүлэх замаар 2030 он гэхэд ядуурлыг эцэс болгох, байгаль эх дэлхийгээ хамгаалах зэрэг зорилтууд багтсан. Тиймээс 50 жилийнхээ ойгоор бид үйл ажиллагаагаа өргөжүүлж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулахын тулд түншүүдтэйгээ нягт хамтран ажиллах нь зүйн хэрэг юм.

Бидний хүчин чармайлтын үр дүнг түүвэрлэн харуулах амжилтын түүхүүдийг таалан соёрхоно уу хэмээн урьж байна.

Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао

vi

Ядуурлын эсрэг түншлэлАХБ-ыг үүсгэн байгуулах тухай 1966 оны 8 дугаар сарын гэрээнд бусад хөгжлийн байгууллагуудтай түншлэхийн чухлыг онцолсон байдаг. 50 жил өнгөрсөн ч АХБ нь олон улсын, үндэсний, төрийн, хувийн болон иргэний нийгмийн ижил сэтгэлгээ, үзэл бодол бүхий байгууллагуудтай хүчээ нэгтгэн Ази, Номхон далайн бүс нутагт ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлт, хамтын ажиллагааг эрчимжүүлэн ажиллахыг хэзээ хэзээнээс илүү ихээр хүсч, зорьсоор байна.

2000 оноос хойш АХБ 215 байгууллагатай 422 түншлэлийг бий болгосон бөгөөд уг хүчин чармайлтын эрч, далайц нэмэгдсээр байна. Түншлэл нь эрч хүч, хичээл зүтгэлийг нэг зорилго руу хөтлөн чиглүүлдэг. Түншлэлийн хүчээр АХБ санхүүгийн хөрөнгө оруулалтыг хөшүүрэгдэн бусад эх үүсвэрээс хүчин чармайлт, ур чадвар, мэдлэгийг татан төвлөрүүлж хөгжлийн илүү их үр дүнг авчирч байна. 2015 онд гэхэд түншлэх замаар АХБ өөрийн эх үүсвэрээс үйл ажиллагаанд батлагдсан 16.5 тэрбум доллар дээр хамтын санхүүжилтээр 10.7 тэрбум доллар нэмж бүрдүүлж чадсан. Мөн онд АХБ нийт төслүүдийнхээ 91 хувьд төслийн дизайныг боловсруулахдаа иргэний нийгэмтэй хамтарч ажилласнаар орон нутагт бүрдсэн гүн гүнзгий мэдлэгийг ашиглах боломжтой болсон. Эргээд түнш байгууллагууд нь ч АХБ-ны мэдлэг, туршлага, хөгжиж буй 40 гишүүн оронтой бүрдүүлсэн урт удаан харилцаанаас суралцсан юм.

Хөгжлийн чиг хандлага өөрчлөгдөж байгаа тул шинэлэг аргаар, илүү өргөн хүрээнд түншлэх хэрэгтэй болж байна. 2030 он гэхэд дэлхий нийтийг тогтвортой, хүртээмжтэй, бат бөх хөгжлийн замналд оруулахаар олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс тавьсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд шаардлагатай асар их хөрөнгийг төвлөрүүлэхэд АХБ туслах ёстой.

TWD

vii

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Ядуурлыг эцэс болгох, хямд ба цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, дэлхийн хэмжээнд хүрсэн тохиролцооны дагуу цаг уурын өөрчлөлтийн чиглэлээр арга хэмжээ авах гээд банкны тэргүүлэх чиглэлийн толин тусгал болсон олон олон зорилтуудад хүрэхийн төлөө АХБ хуучин бөгөөд шинэ түншүүдтэйгээ хамтран ажиллах болно.

Янз бүрийн сан, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хөтөлбөрүүд шинэ боломжуудыг нээн өгсөөр байна. Түүнчлэн шинээр үүсгэн байгуулагдсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (тус банктай АХБ 2015 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан) ба БРИКС-ийн орнуудын Хөгжлийн шинэ банк нь шинэ боломж бололцоо олгож байна. Хамгааллын бодлого, яриа хэлэлцээ, олон нийтийн зөвшилцөл, төслийн дизайн, хэрэгжүүлэлтийн чиглэлээр АХБ төрийн бус байгууллагуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно. Мөн шинэ санаачлага боловсруулах, төслийн зорилтот бүлэгтэй илүү нягт уялдаатай байгууллагуудыг хөгжүүлэхийн тулд шинэ соргог санаа гаргах залуусыг түлхүү татаж оролцуулна. Энэхүү номонд багтсан түүхийг бүтээхэд залуусын төлөөлөл болсон хоёр сайн дурынхан Филиппиний Оксидентал Миндоро ба Батааны орон нутгийн засаг захиргааны ажилтнуудаас ярилцлага авч туршлага хуримтлуулаад байна.

Эдийн засгийн төлөв муудаж буй орчинд шинэлэг байдлаар түншлэх эрэлт хэрэгцээ өндөр байна. Ази, Номхон далайн орнууд төдийгүй дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байна. Санхүүгийн зах зээл эмзэг хэвээр байгаа бөгөөд түүхий эдийн үнэ сул байна. Эдийн засгийн өсөлт, орлогын бүрдүүлэлт удааширч байгаагаас хөгжиж буй орнууд дэд бүтцэд хөрөнгө оруулах, хүн ам, ялангуяа ядуу, эмзэг бүлгийн иргэдэд нийгмийн суурь үйлчилгээ хүргэх явцад саад учирч болох юм.

Өөрчлөгдөн шинэчлэгдэж буй ийм орчинд АХБ хөгжлийн илүү бат бөх, хүчтэй байгууллага болон өргөжин тэлж буй нь тун таатай мэдээ юм. 2015 онд АХБ-ны амласан хөрөнгийн хэмжээ 2000-аад оны түвшнээс даруй 4.5 дахин их байсан бөгөөд банкны Захирлуудын зөвлөлөөс АХБ-ны хөнгөлөлттэй болон хөнгөлөлтгүй эх үүсвэрийн зээлийн үйл ажиллагааг нэгтгэх түүхэн шийдвэрийг гаргасан билээ. Ийнхүү нэгтгэсэн нь АХБ-ны зээл болон буцалтгүй тусламж олгох үйл ажиллагааны хүчин чадлыг үнэмлэхүй нэмэгдүүлж, хамтын санхүүжилт татах боломжийг тэлж өгсөн. АХБ-ны өөрийн эх үүсвэрээс болон

viii

Ядуурлын эсрэг түншлэл

хамтын санхүүжилтийн түншүүдээс төвлөрүүлсэн хөрөнгийн хэмжээ 2015 онд 27 тэрбум доллар байсан бол 2017 онд 40 орчим тэрбум доллар болж өсөх төлөвтэй байна.

Ирээдүйн хамтын ажиллагаа нь өмнө хэрэгжсэн төсөл хөтөлбөр, түншлэлийн амжилт, сургамж, үүний дотор энэхүү номонд багтсан 14 жишээн дээр тулгуурлан цаашид хөгжих болно. Эдгээр жишээ нь АХБ, түүний түнш байгууллагууд мэдлэг, ур чадвар, асуудал шийдэх арга ухаан, санхүүгийн хөрөнгө нөөцийг хэрхэн нэгтгэн иргэдийн амьжиргааг дээшлүүлж, хөгжлийн олон асуудлыг шийдсэнийг харуулах болно.

Бангладеш, Узбекистанд шинэхэн төрсөн үрсээ өлгийдөн бүүвэйлэх ээж нартай та бүхэн энэхүү номны хуудаснаа уулзах болно. Хэрэв АХБ, төр засаг, бусад олон талт болон төрийн бус байгууллагуудтай хамтран эмнэлгүүдийг шинэчлэх төсөл хэрэгжүүлээгүй байсан бол тэдгээр нялх үрс эндэж ч болох байлаа.

БНХАУ-д хамтран хэрэгжүүлсэн төслөөр эрчим хүчний асар өндөр хэрэглээтэй үйлдвэрүүд хуучин тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн системээ сольж эрчим хүчний хэмнэлттэй шинэ технологи нэвтрүүлснээр байгаль орчны хамгаалалд үлэмж хувь нэмэр оруулсан. Гуандонг муж даяар тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үйл явцыг шинэчилж, улмаар эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан станц нь нүүрс түлж бохирдол үүсгэдэг уламжлалт загвартай харьцуулахад өрсөлдөхүйц шинэ хувилбарыг нэвтрүүлсэн. Бусад олон муж Гуандонг мужийн жишээг үлгэрлэн дуурайх болжээ.

Номхон далайн бүсэд АХБ, Дэлхийн банк, хувийн компани хамтран Тонга улсыг Фижитэй холбох олон зуун километр урт шилэн кабелийг далай доогуур татаж, транс Номхон далайн сүлжээнд холбосон нь Тонгагийн оршин суугчдад цоо шинэ боломжийг нээж өгсөн. Кабель татаж, илүү хямд, хурдан интернетэд холбогдох боломжтой болсноор бизнес цэцэглэж, тархай байрших арлуудад олон төрлийн үйлчилгээг хүргэхэд хялбар, дөхөм болсон.

АХБ Тайландын Засгийн газар болон хувийн компанитай хамтран өндөр хүчин чадалтай нарны эрчим хүчний анхны үйлдвэрийг байгуулсан. Уг нарны цахилгаан станц нь цэвэр эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн түншлэл амжилттай

ix

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

хэрэгжсэн жишиг төсөл болж Тайландын бусад газар нутагт төслийн загварыг давтан хэрэгжүүлж байна.

Шри Ланкагийн нэгэн гэр бүл иргэний дайнд нэрвэгдсэн бусад олон сая иргэдийн адилаар зэвсэгт мөргөлдөөн болж байсан бүсэд орших гэртээ эргэн ирж хэвийн амьдралаа төвхнүүлсэн тухайгаа энэхүү номонд өгүүлэх болно. Засгийн газрын тусламжийн олон хөтөлбөр, АХБ тэргүүтэй олон талт хөгжлийн банкууд өөр хоорондоо нарийн уялдаа, зохицуулалттай ажиллаж тэдгээр ард иргэдэд амьдралаа шинээр эхлэхэд нь тусалжээ.

Азийн хөгжиж буй орнуудад хуучин, шинэ олон хүндрэл, бэрхшээл тулгарсаар байна. Улс орон бүр хөгжлийн өвөрмөц замналыг сонгон авч хэрэгжүүлдэг тул түнш байгууллагууд тухай бүр тусгайлан тохируулсан дэмжлэг туслалцаа үзүүлэх хэрэгтэй болдог. Ази, Номхон далайн бүс нутагт ядуурлыг бууруулж, тогтвортой, хүртээмжтэй, бат бөх хөгжлийг авчрахын тулд АХБ хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа. Иймээс ирэх жилүүдэд илүү олон түншлэлийг бий болгох болно.

Балбад эрэлт ихтэй ажлын байранд оюутнуудыг бэлтгэх төсөл.

x

Афганистан

Бизнесийг мөнгөжүүлэх нь

Афганистаны нэгэн хувийн банк шинэ тутам байгуулагдаж, өргөжин тэлж буй жижиг, дунд үйлдвэр (ЖДҮ)-үүдэд нэн хэрэгцээтэй зээл, санхүүжилтыг олгох замаар олон мянган ажлын байрыг бий болгож байна.

22 жил үргэлжилсэн иргэний дайн дуусч, 2001 онд Талибан бууж өгөхөд Афганистан нуранги дунд үлдсэн. Эдийн засаг нь

унасан, санхүүгийн салбар танигдахгүй болсон, ард иргэдийн банкны системд итгэх итгэл алдарсан байв.

2004 онд АХБ Афганистаны Хөрөнгө оруулалтын түншүүдийн корпорац (Afghanistan Investment Partners Corporation), Хорайзон

Давууд Факиригийн бизнес нь угсрах шугам дээр ажилладаг 12 ажилтантай байсан бол Афганистаны Олон Улсын Банкны зээлийн тусламжтайгаар өргөжин тэлж 43 ажилтантай болжээ.

2

Афганистан: Бизнесийг мөнгөжүүлэх нь

Ассошиэтс (Horizon Associates), Уилтон Холдингс (Wilton Holdings) нартай зөвшилцөн Талибаны дараах үеийн анхны хувийн банкийг байгуулах санаачлагыг гаргасан нь оролцогч талуудын чадварыг сорьсон хөрөнгө оруулалтын санал байв. АХБ 2.6 сая долларын хөрөнгө оруулалт хийж шинээр үүсгэн байгуулагдсан Афганистаны Олон Улсын Банк (АОУБ)-ны 25 хувийг эзэмших болжээ. Хяналтын зөвлөлийн гишүүний үүргээр АХБ бусад түнш байгууллагуудын хамт хүчирхэг баг бүрдүүлэн, үйл ажиллагаа, зээлийн бодлого, дүрэм журмыг боловсруулсан бөгөөд үүний дүнд АОУБ нь ил тод байдал, засаглалын хувьд үлгэр жишээ банк болж төлөвшиж чадсан. Банкны салбар дахь өрсөлдөөнийг эрчимжүүлж, сайн практикийг нэвтрүүлснээр АОУБ нь эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж улс оронд нэн хэрэгцээтэй байсан тогтвортой байдлыг авчрах найдвар болж байв. Гэвч шинээр байгуулагдсан банкийг хүндхэн бэрхшээлүүд хүлээж байлаа.

Асуудлыг шийдсэн нь Банкны үйл ажиллагаа эхлэхээс өмнө 2003 онд ажилд орж, өдгөө гүйцэтгэх захирлын алба хашиж буй Асадуллах Файзи тэртээх өдрүүдийг тодхон дурсана. “Тэр үед улс оронд шаардлагатай дэд бүтэц байхгүй, харилцаа холбооны дэд бүтэц бараг устсан, Кабулд цахилгаан хангамж байнга тасалддаг байлаа. Хэдэн журам, удирдамж л бидэнд байсан. Мэдээллийн технологийн багаж хэрэгсэл тус бүрийг нэг бүрчлэн гадаадаас захиалж авчирдаг байв. Бүх ажилтнуудыг тэгээс эхлэн сургах хэрэгтэй болсон.” гэж тэрбээр өгүүлэв.

АОУБ 2004 онд хаалгаа нээхэд байсан 15 ажилтны 2 нь эмэгтэй байв. Эхэндээ хүндхэн үеийг даван туулсан ч одоогоор тус банк Афганистаны хамгийн том бөгөөд хамгийн өндөр ашигтай банк болж чадсан аж. Өдгөө АОУБ нь 680 ажилтантайгаас 80 нь эмэгтэй юм. Нийт хөрөнгийн хэмжээ 900 сая долларт хүрч тэрбумтан банк болоход тун ойрхон дөхөж очжээ. 2008 онд тус банк АНУ-ын зэвсэгт хүчний харилцагч банкаар сонгогдож АНУ-ын цэргийн бааз дотор АТМ ажиллуулдаг цорын ганц банк болсон аж. Олон улсын стандартыг чанд мөрдөж, луйвар, мөнгө угаах асуудлаас урьдчилан сэргийлж чадсанаар АНУ-ын долларын төлбөр тооцоо гүйцэтгэх чадвартай Афганистан дахь ганц банк болж чаджээ. АОУБ нь олон улсын төлбөр тооцооны хоёр банкийг

Афганистаны Олон Улсын Банкинд хийсэн хөрөнгө оруулалт Төслийн мэдээлэл • Батлагдсан хугацаа: 2004 оны

5 дугаар сар • Төсөл дууссан хугацаа:

2016 оны 1 дүгээр сар (хувь эзэмшлээ зарсан)

• АХБ-ны хөрөнгө оруулалтын хэмжээ: 2.6 сая доллар

Банкны үйлчилгээ • 2004–2015 онд банкны

ажилтны тоо 15-аас 680 болж өссөн бөгөөд анх тэдгээрийн 2 нь эмэгтэй байсан бол өдгөө 80 эмэгтэй ажилтантай.

• 2004 онд анхны салбараа нээж байсан бол өдгөө нийт 34 салбартай.

• Долларын төлбөр тооцоо, цахим банк, АТМ зэргээр дамжуулан үйлчлүүлэгчдэд ихэд хэрэгцээтэй үйлчилгээг найдвартай бөгөөд тав тухтай байдлаар хүргэж байна.

Жижиг, дунд үйлдвэр• 2005 оноос 2010 оны 6 дугаар

сарын хооронд АОУБ-ны ЖДҮ-ийн зээлийн багц өссөөр өдгөө нийт 94.6 сая долларын 573 зээлээс бүрдэж байна.

3

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

харилцагч банкаар томилон ажиллуулж буй Афганистаны цорын ганц хувийн банк юм. Банкны салбарын дээд зэргийн стандарт, сайн практикийг чанд даган мөрдсөнөөр АОУБ нь Афганистаны хамгийн итгэл, найдвартай банк болж чаджээ.

Хамтын ажиллагааны хүч Хэзээнээс л Афганистанд ЖДҮ-үүд ажлын байр бий болгож, хөдөлмөр эрхлэлтийг хамгийн ихээр нэмэгдүүлдэг байсан. Тиймээс тэдгээрт нэн хэрэгцээтэй санхүүгийн үйлчилгээг хүргэх нь АОУБ-ны алсын хараа байх ёстой гэж АХБ үзсэн. Уг зорилгод хүрэхийн тулд АОУБ Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, KfW-гийн охин компани болох Германы Хөрөнгө оруулалтын корпорацтай хамтран Афганы Зээлийн батлан даалтын сан (АЗБТС)-г үүсгэн байгуулсан. Тус сан нь зээлийн шаардлагыг хангаж чадахгүй байгаа ЖДҮ-дэд зээлийн баталгаа гаргаж өгдөг бөгөөд сургалт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эрсдэлийн удирдлага зэрэг чиглэлээр техникийн туслалцаа үзүүлдэг. Хоёр байгууллага ийнхүү нэгэн зорилгын дор эвлэлдэн ажилласны дүнд Афганистанд нийтлэг байдаг барьцаа хөрөнгөгүй, санхүүгийн түүхгүй боловч ирээдүйтэй бизнесүүд банкнаас санхүүгийн үйлчилгээ авах боломжтой болсон юм.

Бизнесийн өмч хөрөнгийн 70 хувь нь бүртгэлгүй байдаг, тиймээс барьцаа хөрөнгө болгон ашиглаж чаддаггүй гэж АЗБДС-гийн дарга Бернд Лейднэр тайлбарлав. Үүний хажуугаар, барьцаа хөрөнгийг хураах, гэрээний гүйцэтгэлийг хангуулах хууль эрх зүйн тогтолцоо маш сул байв. “Банкны зүгээс зээл олгоход шаарддаг татварын тайлан, санхүүгийн тайлагнал зэрэг албан ёсны баримт хөтлөлт тэдгээр бизнес эрхлэгчдэд байдаггүй” гэв. АЗБТС эрсдэлийг харилцан хуваалцах замаар дээрх хүндрэлийг шийдэхэд нь АОУБ-нд тусалсан. Мөн тэрбээр АОУБ нь ЖДҮ-ийг зорилтот зах зээлээ болгон ажилласан хамгийн шийдэмгий, тууштай банк байсан хэмээн дүгнэв. Тус банк одоогоор ЖДҮ-ийн сегментэд үйлчилгээ үзүүлдэг хамгийн чухал тоглогч болсон бөгөөд давхар бичил зээл ч олгож байгаа аж.

Берндийн хэлснээр “Бид АХБ-тай маш сайхан хамтын ажиллагаа өрнүүлсэн бөгөөд үүний үр

Банкны Гүйцэтгэх захирал Асадуллах Файзигийн (зүүн талд) хэлж буйгаар АОУБ нь өөрийн үйлчлүүлэгч, ил тод байдал, ажилтнуудын мэргэжлийн чадварт тэргүүлэх ач холбогдол өгч ажилладаг учраас харилцагчийн үйлчилгээгээр манлайлж чаддаг байна.

4

Афганистан: Бизнесийг мөнгөжүүлэх нь

дүнд АОУБ-нд санхүүжилт олгож, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг нь сайжруулсан. Түүнчлэн Германы Засгийн газар болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь эрсдэлийн даатгал, техникийн туслалцааг санхүүжүүлсэн. Эдгээр хүчин чармайлтын дүнд Афганистан хүнд хэцүү үедээ санхүүгийн үйлчилгээ авах найдвартай банктай болсон. Улмаар бизнесүүд зах зээлдээ хүрч ажиллан, иргэдийн хөдөлмөр эрхлэлт, орлогыг нэмэгдүүлсэн.” гэжээ. Афганистанд нэг тэжээгч дунджаар 7-9 хүнийг тэжээдэг тул эдгээр байгууллагын түншлэлийн үр дүн бүр ч их ач холбогдолтой юм гэж Бернд цохон тэмдэглэв.

Дэмжлэг авахгүйгээр дэвжих боломжгүй байсан олон жижиг бизнес эрхлэгчдийн нэг нь банкны үйлчлүүлэгч Давүүд Факири юм. Тэрбээр мотоцикл угсрах шугам дээр 20 жилийн өмнөөс ажиллаж эхэлсэн аж. Өдгөө 46 настай Давүүд нь Жахан Лемар Сайклет Монтаж Угсралт Үйлдвэрлэл (Jahan Lemar Cyclet Montage Assembling and Manufacturing Company) компанийг эзэмшдэг.

Түүний анхны хөрөнгө оруулалт болох 100 мянган доллар нь бизнес өргөжүүлэхэд хүрэлцэхгүй байсан ч зээл авч чадаагүй байна. Насан туршдаа

Давүүд Факири (баруун талд) мотоциклийн бизнесийхээ үйлчлүүлэгчтэй гэрээнд гарын үсэг зурж буй нь.

5

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

хуримтлуулсан мөнгөө тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан тул үзүүлэнгийн танхим тохижуулах, борлуулагч хөлслөн ажиллуулах, өөрийн мотоциклийн Jahan Lemar брэндийг таниулах зэрэгт зээл авах хэрэгтэй байв. Явсаар 2014 онд тэрбээр АОУБ-наас зээл авах хүсэлт гаргасан байна. Зээл ч батлагдаж, бизнесээ өргөжүүлэх боломжтой болжээ. Мотоциклийн олон улсын томоохон компанитай амжилттай хэлэлцээ хийснээр тэдний мотоциклийг импортоор оруулж угсрах эрх авч чадсан бөгөөд Хератад үйлчилгээний төв байгуулав. Анх 12 ажилтантай эхэлж байсан бол өдгөө түүний компани 43 ажилтантай болж нийт хөрөнгийн хэмжээ 4 сая долларт хүрчээ. Давүүд мөн шинэ байшин худалдан авч, хүүгээ Дубайд бизнесийн удирдлагаар суралцуулахаар явуулж чадсан аж. Түүний бага хүү нь мөн Херата дахь Кхалиб Их сургуульд бакалаврын зэрэг эзэмшиж байна. Эдгээр нь бүгд АОУБ-наас олгосон ЖДҮ-ийн зээлийн ач тус юм.

АОУБ-ны харилцагч нар Кабул дахь орчин үеийн тохижилттой банкны салбарт үйлчлүүлж буй нь. АОУБ нь тус улсад долларын төлбөр тооцоо хийдэг цорын ганц банк юм.

6

Афганистан: Бизнесийг мөнгөжүүлэх нь

Харилцагчийн үйлчилгээг сайжруулсан нь Кабулаас гаднах АОУБ-ны анхны салбарыг Мазар-э-Шарифт байгуулахад маш олон бэрхшээл тулгарсан тухай Асадуллах ярив. Бизнесийн дүүрэгт тохиромжтой байр олох нь олон хүндрэлийн дөнгөж эхнийх байлаа. Хангамжийн материал, техникийн мэргэжилтнүүдийг Кабулаас машинаар зөөдөг байв. Мазар-э-Шариф руу нислэг үйлддэггүй байсан тул газраар явахаас өөр аргагүй, зам нь бартаатай, маш аюултай байлаа. “Бид туршлагатай ажилтнуудаа удаан хугацаагаар илгээж, тэндхийн өдөр тутмын үйл ажиллагаа, ажилтнуудын ажил дээрх дадлагажуулалтыг хариуцуулсан. Интернет холбоо байнга тасарч, хурд нь маш удаан байсан тул салбарын ажиллагаа тасалдаж бизнест сөргөөр нөлөөлж байсан.” гэж тэрбээр дурсав.

АОУБ нь өдгөө улс даяар 34 салбар байгуулан ажиллаж байна. Импортоор бүтээгдэхүүн оруулж ирдэг харилцагч нартаа худалдааны санхүүжилтийн бүтээгдэхүүн санал болгож, цаг зав, мөнгө хэмнэх боломж олгодог. Афганистан нь импортлогч улс тул 100 хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг гадаадын ханган нийлүүлэгчидтэй харилцахад худалдааны компаниудад хүндрэлтэй байсан. “Бидний нэг харилцагч цахилгаан утас үйлдвэрлэгч компанид захиалга өгөөд 100 хувь урьдчилгаа төлсөн ч захиалсан түүхий эдээ авч чадаагүй. Ингэж 60,000 доллароо луйвардуулсан. Бусад олон ЖДҮ-ийн адил тус компани одоо манай банкны баталгаа, аккредитивыг ашиглан, ханган нийлүүлэгч нарт урьдчилгаа төлбөр шилжүүлэх шаардлагагүй болж, луйвардуулахгүй байх боломжтой болсон.” хэмээн Асадуллах ярив.

АОУБ нь цахим банк, картын бүтээгдэхүүн, улсдаа хамгийн том АТМ сүлжээг нэвтрүүлснээр банкны бүх харилцагчид 24 цагийн турш дансаа ашиглаж, бэлэн мөнгөний үйлчилгээ авах боломжтой болжээ.

Банкны ажилтан Азада Заргар АОУБ-ны ажилтнуудын боловсролын хөтөлбөрт хамрагдаж бизнесийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

7

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Сургалтын хөтөлбөр АОУБ нь нээгдсэн цагаасаа хойш банкны даган мөрдөлт, аудит, санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр гадаад, дотоодын сургалтын хөтөлбөрүүдэд ажилтнуудаа хамруулж ирсэн бөгөөд Пакистаны Исламабад зэрэг гадаад улс орон дахь сургалтын төвүүд рүү ч ажилтнуудаа тогтмол явуулдаг байна. Мөн шалгуур хангасан ажилтнуудад бакалавр, магистрын сургалтанд хамрагдахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Азада Заргар 2011 онд АОУБ-нд ажилд орсон бөгөөд санхүүгийн төлөвлөлтийн менежерээр ажилладаг. Үүнээс өмнө Францын Хүүхдийн эрүүл мэндийн институтэд төлөвлөлтийн зохицуулагч хийдэг байсан аж. Афганистаны ийм нэр хүнд бүхий банкинд орж ажиллах нь үнэхээр нэр төрийн хэрэг гэж тэрбээр ярив. Афганистаны Америк их сургуульд суралцаж магистрын зэргээ хамгаалсан нь түүний амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг байв. “Миний мөрөөдөл биелсэн. АОУБ-ны санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэггүйгээр би зорилгодоо хүрч чадахгүй байх байсан. АОУБ-нд ажиллаж маш сайн туршлага хуримтлуулж чадсан. Миний мэргэжлийн ур чадвар, мэдлэг үлэмж нэмэгдсэн” гэж баяртайгаар ярив.•

8

Афганистан: Бизнесийг мөнгөжүүлэх нь

Миний мөрөөдөл биелсэн. АОУБ-ны санхүүгийн болон сэтгэл санааны дэмжлэггүйгээр би зорилгодоо хүрч чадахгүй байх байсан.

АОУБ-ны санхүүгийн төлөвлөлтийн менежер

Азада Заргар

9

Азербайжан

Дэвшилд хүрэх замд

Азербайжаны замын төслийн ачаар хүн, ачаа бараа, тээврийн хэрэгслийн зорчих хугацаа богиносч, зам дагасан иргэд, орон нутгийнхний амьжиргаа дээшилж байна.

Цагтаа Ази, Европыг холбож байсан түүхэн Торгоны замын нэгэн хэсгийг АХБ-ны дэмжлэгтэй Өрнө-Дорно хурдны замын төслийн

хүрээнд сэргээн засварласнаар замын хөдөлгөөн эрс нэмэгджээ. Зам даган үүссэн олон арван дэн буудлын нэгт хүнд даацын ачааны машины жолооч 40 настай Азми Бекар түр саатан цай ойчлон сууна. Гүржтэй залгах баруун хязгаарыг улсынхаа зүүн хэсэгт Каспийн тэнгисийн хормойд орших нийслэл хот Бакутай холбосон 500

Өрнө-Дорно хурдны замыг шинэчилснээр зорчих хугацаа хоёр дахин богиноссон тул хүнд даацын ачааны машины жолооч Азми Бекар илүү их цагийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэх боломжтой болжээ.

10

Азербайжан: Дэвшилд хүрэх замд

километр энэхүү замаар Азми 17 жилийн турш ачаа тээвэрлэсэн аж.

“Замыг засварлахаас өмнө Баку хүртэл 5 өдөр давхидаг, зам дээр осол аваар маш их гардаг байлаа. Аялал бүрийн дараа би машинаа засах хэрэгтэй болдог байсан” гэж тэрбээр дурсав. Одоо аялалд 2-3 хоног л зарцуулдаг болсон бөгөөд түлшний хэрэглээ 200-300 орчим литрээр буурсан байна. Түүний хувьд зам дээр хэдий цөөн хоног өнгөрүүлнэ, төдий чинээ их цагийг гэр бүлдээ зориулна гэсэн үг. “4 настай охиноо өсөж торнихыг нь харах боломжтой болсон” хэмээн тэрбээр инээмсэглэнэ.

Түншлэлийн хурдны замАзербайжан Улс өмнөд Кавказад өрнө, дорнын огтолцол дээр оршдог тул тээврийн салбар нь улсын төдийгүй бүс нутгийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Өрнө-Дорно хурдны зам нь Азербайжаны гадаад худалдааны үндсэн чиглэлийн нэг тул уг замыг шинэчлэх нь АХБ-ны дэмжлэгтэй Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны КАРЕК хөтөлбөрт багтсан юм. КАРЕК хөтөлбөрийн хүрээнд 10 улс нэгдэн 6 зам, төмөр замын корридорыг шинэчлэн өргөжүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ. АХБ төслийг батлах үед тус улсын хурдны замууд ихэд эвдэрч элэгдсэн байдалтай байв. Азербайжаны газар зүйн байршлын улмаас энэ нь дотоод төдийгүй гадаад худалдаанд ч олон саад бэрхшээл учруулж байсан юм.

Энэхүү 500 км замын засагдаагүй үлдсэн байсан 94 км хэсгийг засахад шаардлагатай санхүүжилтийг АХБ, Азербайжаны Засгийн газар, Исламын хөгжлийн банк ба Саудын хөгжлийн сан хамтран олгосон юм. Уг 94 км хэсэгт баруун хэсгийн хоёр хэрчим болох Газак, Гүржийн хил хоорондын 39 км болон Евлак ба Ганжаг холбосон 55 км зам багтжээ. Замын бусад хэсгийг Европын сэргээлт босголт, хөгжлийн банк, Дэлхийн банкны тусламжтайгаар засварласан аж. Нийт зам 6 мужийг холбож, улмаар 250 мянга гаруй иргэд илүү сайн, найдвартай, хямд тээвэрлэлтийн ач тусыг хүртэж байна. Зам дээр тээврийн хэрэгсэл ажиллуулах зардал 20 хувиар буурсан байна. Замын аюулгүй байдал сайжирснаар 10 мянган машинд ногдох замын ослоор нас барсан хүний тоо 2004 онд 14.6 байсан бол буурч 2010 онд

Өрнө-Дорно хурдны замыг сайжруулах төсөл Төслийн мэдээлэл• Батлагдсан хугацаа: 2005 оны

12 дугаар сар• Төсөл дууссан хугацаа: 2010

оны 6 дугаар сар• Зардал: 137.6 сая доллар

• АХБ зээл: 39.3 сая доллар;• АХБ-ны тусгай сан: 1.1 сая

доллар• Исламын хөгжлийн банк:

10.4 сая доллар• Саудын хөгжлийн сан: 13.0

сая доллар• Засгийн газар: 73.8 сая

доллар

Замын ачаалал• Азербайжан, Гүржийн

хооронд хил дамнасан замын хөдөлгөөн 2004 онд 2,300 тээврийн хэрэгсэл байсан бол 2010 онд 3,600 болж өссөн.

• 2006-2010 онуудад замын ачаалал жилд дунджаар 10.8 хувиар нэмэгдсэн.

Аюулгүй байдал• 10,000 машинд ногдох нас

барсан хүний тоо 2004 онд 14.6 байсан бол 2010 онд 9.5 болж буурсан.

Зардлын хэмнэлт• 2004–2011 онуудад зам дээр

тээврийн хэрэгсэл ажиллуулах зардал 20 хувиар буурсан.

ЖДҮ• 2006–2010 онуудад, замын

хажуугаар 56 бизнес шинээр нээгдэж үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

11

TOGETHER WE DELIVER

Тээврийн салбар нь Азербайжаны төдийгүй бүс нутгийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэдэг. Өрнө-Дорно хурдны замыг шинэчлэх нь бүс нутгийн тээврийг сайжруулах хөтөлбөрийн нэг хэсэг юм.

12

Азербайжан: Дэвшилд хүрэх замд

13

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

9.5 болсон аж. Зам дагасан ард иргэдийн хувьд зах зээл, ажлын байр, нийгмийн үйлчилгээний хүртээмж ч сайжирчээ.

Жижиг бизнесүүд цэцэглэсээрТосгоны оршин суугчдын хотын төв рүү зорчих хугацаа хоёр дахин буурч, давтамж нь гурав дахин нэмэгдсэн байна. 57 настай Латифа Мирзалиева замын төсөл дээр тогоочоор 5 сар ажиллаж тодорхой хэмжээний орлого олсон аж. “Бид ургацаа Газак хотын зах дээр, мөн Улаан гүүр хилийн боомт орчим зарж борлуулдаг. Шинэ зам тавигдахаас өмнө бид бараг 1 цаг явдаг байсан. Энэ нь машин эвдрэхгүй, дугуй хагарахгүй бол шүү дээ. Одоо бол замдаа 20 минут л зарцуулдаг, ургац ногоо маань муудаж, гэмтэхгүй хүрдэг болсон.” гэж Гүржтэй хил залгаа Газакбэйли дэх хөршүүдийнхээ нэгэн адил хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарьдаг Латифа ярив.

2006 оноос хойш замын хөдөлгөөн жил бүр 10.8 хувиар нэмэгдсэн бөгөөд үүнийг даган хурдны зам дагуу 56 жижиг дунд үйлдвэр шинээр нээгдэж зорчигчдод үйлчилж эхэлжээ. 35 настай Канан Аббасов Газак дүүргийн Шикли-2 тосгонд эхнэр болон 11, 12 настай хоёр хүүгийн хамт амьдардаг. Тэрбээр 2013 онд ажлын олдоц арай илүү Бакуд амьдарч байв. Харин багын найз нь зоогийн газар хамтран ажиллуулах санал тавьж ятгаснаар тосгондоо эргэн ирсэн аж. “Манай тосгон Азербайжан-Гүржийн хилээс хэдхэн километрийн зайтай оршдог. Газак-Гүржийн хилийг холбосон хурдны замыг засварласны дараа зорчигчдын урсгал эрс нэмэгдсэн” гэж тэрбээр ярив. Хамтдаа тэд хуучин байшинд засвар хийж үйл ажиллагаагаа эхлүүлэн, удалгүй бизнес нь цэцэглэж эхэлжээ. Канан одоо тосгоныхоо 6 хүн, үүний дотор 2 эмэгтэйг ажлын байраар хангадаг. Тэд өдөрт 100–180 хүнд үйлчилдэг байна. Сар бүр тэрбээр зоогийн газартаа 150 орчим доллароор сүү, тараг, бяслаг, масло зэрэг сүүн бүтээгдэхүүн, 2000 орчим доллароор мах худалдаж авдаг. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ ч худалдан авдаг юм. “Байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэдгийг нь мэддэг болохоор би тосгоноосоо хүнсний бүтээгдэхүүнээ авахыг хичээдэг. Энэ нь манай тосгоныхонд ч ашигтай, бас тээврийн зардлыг ч хэмнэдэг.” гэв.

Шинэ зам бартаагүй болсны ачаар Латифа Мирзалиева ургац, ногоогоо шинээр нь гэмтээлгүй тээвэрлэн зах дээр аваачиж зарах боломжтой болсон.

14

Азербайжан: Дэвшилд хүрэх замд

56 настай Тариачин Земфира Умудова хурдны замын яг адил хэсэгт орших Юкари Салакли тосгонд амьдардаг. Түүний гэр бүл тарвас, эрдэнэ шиш, төмс зэрэг ногоо тарьж, хураасан ургацаа зам дагуу зардаг байна. “Өмнөх жилүүдтэй харьцуулахад манай бизнес сайжирсан, учир нь илүү их машин, автобус, ачааны тэрэг энэ замаар зорчих болсон. Өдөрт 80 орчим үйлчлүүлэгч миний бүтээгдэхүүнээс худалдаж авдаг” гэж тэрбээр ярив.

Цаг, мөнгө, амь насны гарзнаас сэргийлэх ньАзербайжан, Гүрж хоорондын Улаан гүүр хилийн боомтоор гарсан машины тоо 2004 онд 2,300 байсан бол нэмэгдэж 2010 онд 3,600 болсон. Үүнд хүн тээврийн 20 том автобус, 1,000 автомашин багтаж байна. Махал Омаров зорчигч тээврийн хөдөлгөөн нэмэгдэж байгааг хараад таксины жолооч болохоор шийдсэн аж. “Илүү хямд, бас хурдан тул

Шинэ замын зорчих хөдөлгөөн нэмэгдсэн нь Азербайжан, Гүржийн хилд ойрхон байрлах Канан Аббасовын зоогийн газарт олон шинэ үйлчлүүлэгч авчирсан.

Замын хөдөлгөөн их байх тусам фермерчин Земфира Умудовагийн (баруун талд) замын дэргэдэх асарт жимс, ногооны борлуулалт өндөр байна гэсэн үг.

15

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

олон хүн явган хил гардаг, гэхдээ хил гарчихаад цаашаа хаа нэг газар таксигаар хүргүүлэх хэрэгтэй болдог” гэж тэрбээр ярилаа. Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг 28 настай Махал нийтийн тээврийн хэрэгсэлд сууж, эсвэл өөр хүний машинд дайгдаж ирээд явган хил гарсан зорчигчдыг Азербайжаны хүссэн газарт нь хүргэж өгдөг юм. Өрнө-Дорно хурдны зам засагдахаас өмнөх муу замаар тэрбээр 70 километрийг туулахад 4 цаг зарцуулдаг байв. Харин Газак-Гүржийн хилийн орчмын зассан замаар тэрбээр яг адил зайг 40 минутад л туулж байна.

“Зам сайхан байх нь түлшний зарцуулалтыг бууруулж, машин засварлах хэрэгцээг багасгадаг. Сайн зам бидэнд цаг, мөнгө хэмнэх боломж олгодог” гэж тэрбээр тайлбарлав.

Уг төслийн үр дүн хүний амь ч аварч байна. Азербайжаны баруун хэсэгт байрлах Шикли-2 тосгоны эмнэлгийн хүүхдийн эмч 37 настай Саадат Эйналовагийн хэлснээр энэ тосгонтой адил алслагдмал газрын хувьд хурдны зам асар чухал ач холбогдолтой. “Биеийн байдал нь хүнд иргэдийг бид Газак, Ганжа, заримдаа бүр Баку хүртэл тээвэрлэдэг. Хором бүхэн үнэтэй байдаг эдгээр тохиолдолд өвчтөнийг хурдан, аюулгүй, тухтай замаар тээвэрлэх нь амьд үлдэх эсэхийг шийддэг.” гэв.

Шикли-1 тосгоны дунд сургуулийн сурагчдын ирц зам засагдсанаас хойш сайжирсан байна.

16

Азербайжан: Дэвшилд хүрэх замд

Газак-Гүржийн хил орчмын хурдны замын дагуу байрлах Шикли-1 тосгоны дунд сургуулийн захирал Мазахир Гожаевын хэлснээр зам засагдсанаас хойш сурагчдын ирц сайжирсан байна. Зам засахаас өмнө, бороотой, цастай үед замын ус хальж жолооч нар замын том нүх харалгүй машинаа эвдэхийн хажуугаар зам даган алхах хүүхдүүд рүү ус цацаж норгох тохиолдол их байсан. Норсон бохир хувцастай хүүхдүүд хүйтэнд алхсаар өвчин тусч хичээл таслах болдог байв. “Шинэ замын ачаар энэ бүхэн түүх болон үлдсэн. Хүүхдүүд явган хүний замаар сургууль руугаа аюулгүй алхах боломжтой болсон. Шинэ зам миний хувьд юу вэ гэж асуувал эдийн засгийн илүү боломж, аюулгүй байдал, тав тух, цаг, мөнгөний хэмнэлт гэж хариулна” гэж хэллээ.

Тээвэр, хүнс, бусад өргөн хэрэглээний барааны үнэ буурснаар ядуурал эдгээр тосгонд хумигдсан юм. Хөдөлмөр эрхлэх боломж нэмэгдсэнээр орлого ч мөн нэмэгдсэн. Бахруз Юсифов Газак-Гүржийн хил орчмын Шикли-1 тосгонд амьдарч, шатахуун түгээх станцад ажилладаг. “Энэ замын ачаар би ажилтай болсон” гэж тэрбээр талархан ярьлаа. 2 хүүхдийн эцэг 30 настай Бахрузын тайлбарласнаар зам зассаны дараа хөдөлгөөн эрс нэмэгдэж шатахуун түгээх станц өргөтгөл хийн, нэмж 5 хүн ажилд авсан байна. Тэрбээр өөрийн сайн найзыг засвараас өмнөх

Манайх шиг алслагдмал тосгоныхонд замын шинэчлэл нь илүү их боломж, илүү сайхан амьдралыг авчирсан гэж зам засагдан, зорчих хөдөлгөөн нэмэгдсэний ачаар шатахуун түгээх станцад ажилд орсон Бахруз Юсифов ярив.

Замыг шинэчилсэн нь илүү их боломж, илүү сайхан амьдралыг авчирсан.

Төслийн хүлээн авагч Бахруз

Юсифов

17

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

муу зам дээр ослоор алдсан юм. Түүний эхнэр хоёр дахь хүүхдээ 2 жилийн өмнө 40 километрийн зайд орших Агстафа дахь эмнэлэгт төрүүлжээ. “Зам засагдаагүй байсан бол би эхнэрээ эмнэлэг рүү авч явж зүрхлэхгүй байсан. Манайх шиг алслагдмал тосгоныхонд замын шинэчлэл нь илүү их боломж, илүү сайхан амьдралыг авчирсан” гэж Бахруз ярив. •

18

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Зам сайжирлаа, амьдрал ч сайжирлаа.

20

Азербайжан: Дэвшилд хүрэх замд

21

Бангладеш

Солонгон эмнэлэг амьдрал бэлэглэсээр

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар ажиллаж буй төрөх эмнэлгүүд Бангладешийн ядуу иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэж байна.

Гурван өдрийн өмнө Дакка хотын Мохаммадпур ядуусын хороололд орших Башбари Нагар Шаястха Кендра эрүүл мэндийн төвд хүнд

хагалгаагаар хүүхдээ төрүүлсэн 21 настай Таманна Актер Жинат нялх үрээ бүүвэйлэн сууна. Таманна ядуу иргэн тул хагалгаанд үнэ төлбөргүй оржээ. Хагалгааны ердийн үнэ болох 300 гаруй доллар нь худалдааны төвд техникчийн ажилтай түүний нөхөр Камран Ахмедын хувьд төлж дийлшгүй дүн юм. Таманнагийн хадам ээж Шахина ядууст зориулсан эрүүл мэндийн үйлчилгээний талаар тус төвийг

Төслийн хүрээнд Бангладеш Улсын Засгийн газар төрийн бус байгууллагуудтай хамтран эх, нялхсын асаргаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хот суурин газрын ядуу эхчүүдэд хүргэж байна. Тэдгээрийн нэг нь 21 настай Таманна Актер Жинат юм.

22

Бангладеш: Солонгон эмнэлэг амьдрал бэлэглэсээр

ажиллуулдаг төрийн бус байгууллага (ТББ) Нари Мэтригийн ажилтнуудаас сонссон аж.

40 настай Шахина урьд өмнө эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж асар их ачаалалтай эмнэлэгт очиж урт дараалалд зогсдог байсан тухайгаа ярив. Тэрбээр “Заримдаа ч бид эмийн сан руу ороод л худалдагчаас нь асуугаад эм авчихдаг байсан. Хүүхэд төрүүлэхээр эмнэлэгт очиж хэвтэнэ гэдэг миний хувьд бүтэшгүй асуудал байсан” хэмээн хүүрнэв. Арван дөрөвхөн настай байхдаа Шахина хүү Камраныгаа ядуусын хороололд ямар ч сувилагч, эх баригчгүй газар төрүүлж байжээ.

Хот суурин газрын анхан шатны эрүүл мэндийн хоёрдугаар төсөл нь ядуусын хороололд ойр эмнэлэг байгуулснаар Бангладешийн хот суурин газар амьдардаг ядууст үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээнд хувьсгал авчирсан гэж хэлж болно. Уг төслийн нэг онцлог нь ТББ, хотын захиргаа хоорондын түншлэлийн 24 гэрээг 12 ТББ-тай байгуулж анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх болсон явдал юм. АХБ-ны дэмжлэгтэй Хотын анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний нэгдүгээр төсөл амжилттай хэрэгжсэн тул АХБ нь энэ удаад их хэмжээний буцалтгүй тусламжийн санхүүжилт, мөн мэдлэг ур чадварыг Их Британийн Олон улсын хөгжлийн яам, Орбис Интернэшнл, Шведийн Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангаас дайчилж чаджээ. АХБ-ны 10 сая долларын буцалтгүй тусламжийг ДОХ/ХДХВ болон халдварт өвчний хяналтад зарцуулахаар хуваарилсан байна.

Төслийн хүрээнд хотын ядуу дүүргүүдэд эх нялхсын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор нөхөн үржихүйн болон анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээний төвүүдийг барьж байгуулав. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн төв болгон түргэн тусламжийн үйлчилгээтэй, төрөх яаралтай үйлчилгээний эмч, хүүхдийн эмч, мөн 24 цагаар ээлжлэн ажиллах эрүүл мэндийн 4 ажилтнаас бүрдсэн 32 ажилтантай. Харин анхан шатны эрүүл мэндийн төв нь 10 ажилтантай, үүний дотор 1 эмчтэй. Төв тус бүрийн дэргэд 2 дагуул эмнэлэг ажилладаг ба тэдгээр нь эрүүл мэндийн үйлчилгээг газар дээр нь очиж хүргэдэг байна. Үйлчилгээний 80 хувийг үнэ төлбөргүй, эсвэл хөнгөлөлттэй үнээр үзүүлдэг ажээ.

Хотын анхан шатны эрүүл мэндийн хоёрдугаар төсөл Төслийн мэдээлэл• Батлагдсан хугацаа: 2005 оны

5 дугаар сар• Төсөл дууссан хугацаа: 2014

оны 9 дүгээр сар • Зардал: 69.0 сая доллар

• Азийн хөгжлийн сангийн зээл: 21.2 сая доллар, АХБ Тусгай сан: 8.2 сая доллар

• Швед: 3.4 сая доллар• Их Британи: 18.1 сая доллар• НҮБ-ын Хүн амын сан: 3.7

сая доллар• Засгийн газар: 14.4 сая

доллар

Хүлээн авагч• 2014 оны 4 дүгээр сараас 2015

оны 3 дугаар сарын хооронд 5.6 сая иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсний 80 хувь нь эмэгтэйчүүд байв.

Эрүүл мэнд• Эрүүл мэндийн төвд эсвэл

гэртээ эрүүл мэндийн мэргэжилтний тусламжтайгаар төрсөн хүүхдийн хувь 2006-2012 онуудад 51.2 хувиар нэмэгдсэн.

• Мөн хугацаанд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн замын халдварт өвчний тохиолдолд 26.1 хувиас 3.2 хувь болж буурсан.

Хөхөөр хооллох• 2006–2012 онд нярайн эхний

6 сард зөвхөн хөхний сүүгээр хооллох нь 32.5 хувиас 58.2 хувь болж өссөн.

• Нэг эрүүл мэндийн төвийн тухайд нярайг эхний 6 сард зөвхөн хөхний сүүгээр хооллох тохиолдол 2011 онд 45 хувь байсан бол 2015 онд 70 хувь болж өссөн.

23

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Эрүүл мэндийн зан үйлийг өөрчилсөн нь Ал-Хаж Жахурул Ислам Матри Садан эх нялхсын төвийн хөтөлбөр хариуцсан захирал Кази Нурун Наби эмчийн ярьснаар тус төв нь 200 мянга гаруй оршин суугч бүхий дүүрэгт эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг. “Ядуу хорооллоос ирэх эмэгтэйчүүдийн тоо сүүлийн хэдхэн жилийн дотор хоёр дахин өсч, 70 гаруй хувьд хүрсэн. 5 жилийн өмнө эхчүүдийн 45 хувь нь л эхний 6 сард хүүхдээ хөхний сүүгээр хооллодог байсан бол одоо энэ үзүүлэлт 70 хувьд хүрсэн нь үндэсний дунджаас дээгүүр байгаа юм.” гэж Кази эмч ярив. Тус төв мөн эрүүл мэндийн боловсрол олгодог бөгөөд үүний ачаар ядуусын эрүүл мэндийн зан үйл хэрхэн өөрчлөгдөж, сайжирч байгааг тус төвийн эмч нар гэрчилнэ.

Өсвөр насны охид, хөвгүүдийн дунд бэлгийн замаар халдварлах өвчин, ДОХ/ХДХВ, нөхөн үржихүйн замын халдвар, гэр бүл төлөвлөлтийн аргууд зэргийн талаар таниулан сурталчилснаар ядуу залуус өвчин, хүсээгүй жирэмслэлтээс өөрсдийгөө сэргийлэх боломжтой болж байгаа юм. “Энд ирэхээс өмнө надад ДОХ/ХДХВ-ын талаар ямар ч ойлголт байгаагүй. Одоо бол би өөрийгөө яаж хамгаалахаа

Башбари төвд Монируззаман эмч (зүүн талд) нярай хүүхдэд үзлэг хийж буй нь. Төсөл хэрэгжсэнээр эрүүл мэндийн янз бүрийн асуудлаар олон хүн түүнд хандах болжээ.

24

Бангладеш: Солонгон эмнэлэг амьдрал бэлэглэсээр

мэддэг болсон.” гэж хойд Мирпурт амьдардаг хөсөг тэрэгний жолооч 16 настай Сайфуддин хэлэв.

Монируззаман эмч Башбари төвд 35 настай Салма Ясмин болон түүний саяхан төрсөн нярайд үзлэг хийнгээ “Хүмүүс, тэр дундаа эмэгтэйчүүд хүүхдээ эсвэл нөхрөө үзүүлэх гэж ирдэг, заримдаа өөрсдөө ч эрүүл мэндийн үйлчилгээ авдаг. Одоо тэд бага гэлтгүй эрүүл мэндийн асуудал тулгарахад бидэнд ханддаг болсон нь зан үйлд орсон том өөрчлөлт юм.” хэмээн хүүрнэв.

Ал-Хаж Жахурул Ислам Нагар Шаястха Кендра төвийн төслийн менежер Тоухидул Исламын тооцоолсноор энд эмчид үзүүлэхэд 0.50 цент орчим болдог аж. “Улаан карттай үйлчлүүлэгчид эмийг 10 хувийн хямдралтай эсвэл үнэ төлбөргүй авдаг” гэв. Төсөл хэрэгжиж буй нутаг дэвсгэрийн ядуу өрхийн иргэдэд тараасан улаан карт нь үнэгүй үйлчилгээ авах эрх олгодог бөгөөд ингэснээр мөнгөгүйгээс болж эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байх тохиолдлыг бүрэн таслан зогсоож байгаа юм.

Башбари төвийн ажилтнууд ядуу хорооллын иргэдийг ирж эмчилгээнд хамрагдахыг амжилттай ятгаж чадсан тухай төслийн менежер Рехана Актер Мита ярив. Өнөөдрийн байдлаар төвөөр

Төслийн хүрээнд барьж байгуулсан 25 эрүүл мэндийн төвийн нэг болох Башбари төвд үйлчлүүлэхээр хүлээж буй эмэгтэйчүүд.

25

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

үйлчлүүлэгсдийн 21 хувь нь эрэгтэйчүүд байна. “Гэр бүлийн эрэгтэй гишүүдийг ирж БЗХӨ-ний шинжилгээ өгөхийг урьдаг, эрүүл мэндийн зан үйл, хэв маягаа өөрчлөхөд нь бид сэдэл өгч тусалдаг” гэж тэрээр нэмж хэлэв.

Өвчтөн шилжүүлэх тогтолцоо Хөсөг тэрэгний жолооч 40 настай Абдул Малек сүрьеэтэй байж магадгүй байсан тул Бардхонбари төвийн эмч нар оношийг эцэслэн тогтоолгох үүднээс түүнийг улсын эмнэлэг рүү шилжүүлсэн байна. Улсын эмнэлэг оношийг бататгаж, эмчилгээ хийлгүүлэхээр өвчтөнийг тус төв рүү буцаажээ. “Би энд байнга ирж үнэгүй юм уу эсвэл хямд үнэтэй эм авдаг” гэж Абдул хэлэв. Эрүүл мэндийн төв нь ядуу өвчтнүүд хүнд өвчин тусахад нарийн мэргэжлийн эмнэлэг рүү дамжуулан шилжүүлэх цэг болдог. 2014 оны 4 дүгээр сараас 2015 оны

3 дугаар сарын хооронд төслийн хүрээнд 5.6 сая гаруй хүнийг хамруулж эмчилсэн. Төслийн захирал Абу Бакр Сиддик эмчийн үзэж буйгаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн загварыг өргөжүүлж цаашид өөр олон хүн ач тусыг нь хүртэх боломжтой аж.

Дакка хотын Рангдхону эмнэлэгт өвчнүүдэд зөвлөгөө өгч буй эмч (зүүн талд). Энэхүү төсөл нь Бангладешийн хот суурин газрын ядууст үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээнд хувьсгал гаргасан юм.

26

Бангладеш: Солонгон эмнэлэг амьдрал бэлэглэсээр

Төр, хувийн хэвшлийн түншлэл Төсөл амжилттай хэрэгжсэнээр төр, төрийн бус байгууллагын түншлэл нь эрүүл мэндийн үйлчилгээг, нэн ялангуяа хот, суурин газрын ядуу иргэдэд, үр дүнтэй хүргэхэд чухал болохыг харуулсан. Төслийн захирал Абу Бакр Сиддик эмчийн үзэж буйгаар төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн загварыг өргөжүүлж цаашид өөр олон хүнд хүргэх боломжтой.

2014 оны 4 дүгээр сараас 2015 оны 3 дугаар сарын хооронд төслийн хүрээнд 5.6 сая гаруй хүнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлснээс 80 хувь нь эмэгтэйчүүд байв. Логоныхоо тод дүрснээс улбаалан “солонгон эмнэлэг” гэгдэх болсон эдгээр эрүүл мэндийн төвүүд нь сар бүр Таманна Актер Жинаттай адил 3,500 эмэгтэйд эх барих үйлчилгээ үзүүлдэг. “Энэ төсөл эхийн эндэгдлийг бууруулахад чухал хувь нэмэр оруулж байна” гэж Абу Бакр хэллээ. Энэ төвд ирж хагалгаа хийлгээгүй байсан өөрийнх нь болон хүүгийнх нь амь нас асар эрсдэлтэй байсныг Таманна мэдэж байгаа. Нялх үрээ тэврэн зогсох Таманна “Хүү бид хоёр аль аль нь эсэн мэнд, сайн байгаад би ихэд талархаж байна” гэв.•

Төсөл эхэлснээс хойш манай төвд ирж төрөх болон бусад эрүүл мэндийн үйлчилгээ авсан ядуу эмэгтэйчүүдийн нийт өвчтөнд эзлэх хувь хоёр дахин нэмэгдэж 70 гаруй хувьд хүрсэн.

Ал-Хаж Жахурул Ислам Матри Садан эх нялхсын төвийн эмч Кази Нурун Наби

27

Камбож

Эрчим хүчийг иргэдэд

Бүс нутгийн хамтын ажиллагааны төслийн үр дүнд хямд, найдвартай цахилгааныг Вьетнамаас ханган нийлүүлэх болж Камбожид амьдрал илүү гэрэл гэгээтэй болжээ.

Трам Кок дүүрэгт орой болж харанхуй нөмрөхөд Та Фем эрүүл мэндийн төвийн дарга Кео Сарум санаа зовниж эхэлдэг байв.

Камбожийн нийслэл Пном Пень хотоос 80 километрт орших тус эрүүл мэндийн төвийг ойр орчмын 16 тосгодын 11,500 иргэн түшиглэн амьдардаг. 3 хүүхдийн эцэг 44 настай Кео эмч болон түүний 7 ажилтан шөнийн цагаар авто замын аймшигт осол, амь насанд заналхийлсэн гэнэтийн өвчин гээд олон ноцтой тохиолдол гарч болохыг сайн мэднэ.

Та Фем эрүүл мэндийн төвийн дарга Кео Сарум эмч (зүүн талд) 2015 онд тус төвөөр үйлчлүүлсэн 18,600 өвчтөний нэг болох бяцхан хүүд үзлэг хийж буй нь. Цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болсноор эрүүл мэндийн төвийн үйлчилгээ сайжирч, иргэдийн эмнэлэгт итгэх итгэл нэмэгдсэн байна.

28

Камбож: Эрчим хүчийг иргэдэд

Цахилгаан холболтгүй байхад тус төв нарны эрчим хүчээр муухан ажилладаг гэрэлд л найдлага тавьдаг байв.

2012 оны нэгэн орой 10 цагийн орчимд Кео эмч маш хүнд төрөлт дээр ажиллаж байжээ. “Хүүхдийг эх барих явцад нарны эх үүсвэрээр ажилладаг гэрэл гэнэт унтарч хагалгааны өрөөнд тас харанхуй болох нь тэр. Өвчтөн тусламж эрэн хашгирч, хүлээлгийн өрөөнд эмх замбараагүй байдал үүссэн. Зайгаар ажилладаг жижиг гэрэл ашиглан хүүхдийг эх барьж авч чадсан нь азтай хэрэг. Манай төвийн тог байнга тасардаг байсан. Тог цахилгаангүй байх нь манай өвчтөнүүдийн амь насанд цаг ямагт эрсдэл учруулдаг байв.” гэж тэрбээр дурслаа.

2013 оны эхээр эрүүл мэндийн төв хямд, найдвартай цахилгаан хангамжтай болж бүх айдас арилан алга болжээ. Цахилгаанд холбогдсоноор эрүүл мэндийн үйлчилгээ сайжирч, тус төвд итгэх иргэдийн итгэл сэргэн улмаар 2015 онд 18,600 өвчтөн хүлээн авч үйлчилсэн нь 2012 оныхтой харьцуулахад 20 дахин их үзүүлэлт юм.

Хүчний төлөөх түншлэл АХБ нь Камбож Улсын Эдийн засаг, санхүүгийн яам, Эрчим хүчний удирдах газар, Нордикийн хөгжлийн сан, Дэлхийн банктай түншлэн Вьетнамын хилээс Пном Пень руу хямд цахилгаан дамжуулах 109 километр урт өндөр хүчдэлийн шугам барихаар Их Меконгийн дэд бүсийн цахилгаан дамжуулах төслийг 2013 онд баталсан. Шинэ шугамаар дамжин цахилгаан хэрэглэх боломж нэгэнт бүрдсэн тул жижиг хот суурин, хөдөө орон нутгийн айл өрх, бизнесүүдийг хямд эрчим хүчинд холбох хувийн хэвшлийн цахилгаан түгээгчдийг урамшуулан дэмжив.

Төсөл хэрэгжихээс өмнө Камбожийн цахилгаан нийлүүлэх, түгээх систем тархай бутархай бөгөөд дамжуулах сүлжээ байдаггүй байв. Бага оврын хангагч нар голчлон дизель хөдөлгүүр ашиглан цахилгаан нийлүүлдэг байжээ. Хөдөө орон нутагт 1 киловатт цагийн төлбөр 1 доллар орчим гардаг байсан нь ядуу тосгодын иргэдийн боломжоос хол давсан байлаа. Найдваргүй хэрнээ өндөр үнэтэй цахилгаан эх үүсвэртэй байсан нь эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт, нийгмийн хөгжилд томоохон саад учруулж байв.

Их Меконг дэд бүсийн цахилгаан дамжуулах төсөлТөслийн мэдээлэл• Батлагдсан хугацаа: 2003 оны

12 дугаар сар• Төсөл дууссан хугацаа: 2011

оны 5 дугаар сар• Зардал: 76.0 сая доллар

• Азийн хөгжлийн сангийн зээл: 38.9 сая доллар

• Нордикийн хөгжлийн сан: 12.9 сая доллар

• Дэлхийн банк: 15.5 сая доллар

• Засгийн газар: 8.7 сая доллар

Хүлээн авагч• 90,000 шинэ айл өрх

цахилгаан хангамжтай болсон, үүнээс 50,000 нь хөдөө орон нутагт.

Хэмнэлт• Цахилгааны дотоод эх

үүсвэрийг импортын хямд эх үүсвэрээр орлуулсан нь зардлын хувьд нэг киловатт цагт 0.13 центийн хэмнэлт авчирсан.

Эрүүл мэнд• Улсын эрүүл мэндийн нэг

төвөөр үйлчлүүлэх өвчтөний тоо 2012 онд 900 байсан бол 2015 онд 18,600 болж нэмэгдсэн.

Санхүүгийн тооцоолол • Төслийн эдийн засгийн

өгөөжийн дотоод хувь (47 хувь) ба санхүүгийн өгөөжийн дотоод хувь (41 хувь) нь анхны төсөөллийн тооцооллоос давсан.

29

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

АХБ нь бүс нутгийн эрчим хүчний сүлжээний мастер төлөвлөгөөг санхүүжүүлж, Вьетнам, Камбожийг холбосон цахилгаан дамжуулах шугамыг багтаасан Их Меконг дэд бүсийн эрчим хүчний хамтын ажиллагааны төсөлд тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм.

Мастер төлөвлөгөөний дагуу хэрэгжих анхны төсөл нь энэ байв. Төслийн хүрээнд шинэ дэд станцууд болон Пном Пень хотод үндэсний хяналтын төв барих, хот орчмын дамжуулах дэд бүтцийг сайжруулах ажлууд хийгдсэн бөгөөд 90 мянган айл өрхөд шинээр цахилгаан түгээх болсны 50 мянга нь дамжуулах шугамын дагуу байрлах хөдөө орон нутгийн айл өрхүүд байлаа. Хөдөө орон нутгийн

Төслийн үр дүнд Мом Софолын төлдөг цахилгааны төлбөр 75 орчим хувиар буурсан.

Та Фем эрүүл мэндийн төв нь найдвартай тог цахилгаанд 24 цагаар холбогдсоны ачаар өвчтөн бүртгэж авахаас эхлээд хүүхэд эх барьж авах хүртэл олон үйл ажиллагааг явуулахад хялбар болжээ.

30

Камбож: Эрчим хүчийг иргэдэд

хэрэглэгчдийн дийлэнх нь ядуурлын шугамаас доогуур амьжиргаа бүхий будааны тариаланчид байдаг. Тэдэнд цахилгаанд холбогдох хямд үнэ санал болгож төлбөрийг хувааж хийх боломж олгожээ. Цахилгааны хямд эх үүсвэртэй болсноор тэд мод, нүүрс, керосин зэрэг өөр түлш хэрэглэх шаардлагагүй болсон юм.

Сурлага сайжирсан ньТрам Кок дүүргийн Срае Кхвав дахь бага орлоготой иргэдийн хувьд уг төсөл бодит өөрчлөлт авчирч чадсан. 3 хүүхдийн ээж, 39 настай Мом Софол улсын эрүүл мэндийн төвд ажиллаж сардаа 75 долларын цалин авдаг байв. АХБ-ны төсөл хэрэгжихээс өмнө бусад хүмүүсийн адил тэрбээр бага оврын орон нутгийн үйлдвэрлэгч нараас цахилгааныг сард 20 доллар төлж авдаг байсан. Одоо Мом цахилгаанд

Ойр орчимд нь хямд цахилгааны эх үүсвэр бий болсноор Оум Сованнаритх тахианы ферм байгуулах мөрөөдлөө биелүүлж чадсан.

31

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

сард 5.50 доллар л төлж байна. “Цахилгаан эрчим хүчинд бага мөнгө зарцуулж байгаа тул миний хүүхдүүд нэмэлт хичээл авч, англи хэлний дамжаанд суух боломжтой болсон” хэмээн ярив.

Түүний охин Итх 5 дугаар ангид сурдаг. Итх “Намайг 1, 2 дугаар ангид байхад цахилгаан маш үнэтэй байсан болохоор би оройдоо 1 цаг л хичээл хийх боломжтой байв. Миний хувьд сайн дүн авах хэцүү байсан” гэв. Харин өнөөдөр түүний гэрт гэрлийг хэрэгцээ шаардлагынхаа дагуу хэзээ дуртай үедээ асааж болдог болжээ.

11 настай Итх “Одоо надад гэрийн даалгавраа хийх, ерөнхий мэдлэгээ сайжруулах, ном уншихад хангалттай цаг байгаа. Миний дүн ч сайжирсан” хэмээн бахархан ярив.

Бизнесүүдийг хүчирхэгжүүлсэн нь Эрчим хүчний хямд, найдвартай эх үүсвэртэй болсноор ард иргэдийн амьдралд гарах эерэг өөрчлөлт хэмжээлшгүй их. Үүний зэрэгцээ жижиг дунд үйлдвэрүүдийг шинээр байгуулах, өргөжүүлэн

Цахилгааны төлбөр буурснаар Дин Софеа (зүүн талд) гагнуурын цехийнхээ хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж олон гагнуурчин нэмж ажилд авах боломжтой болжээ.

32

Камбож: Эрчим хүчийг иргэдэд

Тог цахилгаангүй байх нь манай өвчтөнүүдийн амь насанд цаг ямагт эрсдэл учруулдаг байв.

Төслийн ачаар Та Фем эрүүл мэндийн төв гэрэл цахилгаанд холбогдсоноос хойш Кео Сарум эмчийн (зүүн талд) нүүрэнд инээмсэглэл гэрэлтэх болсон.

тэлэх асар их нөөц бололцоог бий болгож байгааг тэмдэглэхгүй өнгөрөх боломжгүй юм.

Оум Сованнаритх өөрийн бизнестэй болохыг эртнээс мөрөөджээ. Өнгөрсөн жил Удом Саря хамтрал цахилгаанд холбогдсоноор 1 хүүхдийн эцэг 27 настай Оум гэрийнхээ ойролцоо тахианы ферм байгуулсан байна. Түүний 1,300 тахиа өдрийн халуунд хоол бараг иддэггүй болохоор шөнө тэжээлийг нь өгөх хэрэгтэй болдгоос шөнөжин гэрэл асаах шаардлага гардаг. “Цахилгаанд холбогдоогүй байсан бол энэ бизнесийг хийх боломжгүй байлаа. Би сардаа цахилгааны төлбөрт 40 доллар төлдөг. Дизель түлшээр цахилгаан авах тохиолдолд би сардаа 300 орчим доллар төлөх байсан” хэмээн тэрбээр ярив.

Төслийн ачаар олон жижиг бизнесүүд цар хүрээгээ тэлэх боломжтой болсны нэг жишээ бол Дин Софеа юм.

Хоёр хүүхдийн аав 27 настай тэрбээр 2010 онд Такео мужид жижиг гагнуурын цех нээсэн аж. Гэвч цахилгааны тогтмол эх үүсвэр байгаагүй тул орлогынхоо бараг 40 хувийг дизель үүсгүүрийн эрчим хүч авахад зарцуулдаг байлаа. Хоёр жилийн дараа төслийн үр дүнд хот нь цахилгааны шугамд холбогдсоноор түүний цахилгааны төлбөрт зарцуулдаг дүн сард 300 доллароос 85 доллар болж буурчээ. Энэ хэмнэлтийн ачаар тэрбээр бизнесээ өргөжүүлэх мөнгөтэй болж 2015 онд цехээ хоёр дахин өргөжүүлж одоо 4 гагнуурчин ажиллуулах болсон байна. Түүний сарын орлого 800-гаас 1,500 доллар болж нэмэгдсэн аж. “Орлого нэмэгдсэнээр би хүүхдүүддээ илүү сайн хоол хүнс авч өгөх боломжтой болсон. Ирэх жилүүдэд хүүхдүүдээ сайн сургуульд явуулж чадна гэж найдаж байгаа. Миний мөрөөдөл

Та Фем эрүүл мэндийн төвийн дарга Кео Сарум

33

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

энд хүрээд дуусахгүй. Бизнесээ илүү өргөжүүлэх, гагнуурын багаж хэрэгсэл худалдаж авах, илүү олон хүн авч ажиллуулах бодолтой байгаа.” хэмээв.

Камбож улс даяар эрчим хүчний хямд эх үүсвэрийг бий болгох Засгийн газрын зорилгыг уг төсөл амжилттай дэмжиж, бүс нутаг дамнасан хэлхээ холбоосоос үүдэх эдийн засгийн үр нөлөө асар их байдгийг нотолсон. Вьетнам илүүдэл эрчим хүчний экспортоос нэмэлт орлого олж, Камбож хөрөнгө оруулалтаас эдийн засгийн онцгой өндөр үр өгөөж авч чадсан. Төслийн хүрээнд хуучны олон тооны дизель үүсгүүрийг хэрэглээнээс халсан нь агаарын чанар огцом сайжрахад нөлөөлжээ. Олон мянган Камбож иргэдийн амьдрал гэрлийн нэгээхэн товчлуураар өөрчлөгдөн дэвжсэн юм.

Та Фем эрүүл мэндийн төвийнхөө гэрэл түгсэн өрөөнд өвчтөнөө үзэх зуураа Кео эмч инээмсэглэн “Одоо хагалгааны өрөөний цахилгаан найдвартай болсон. Шөнөөр хагалгаанд ороход айлтгүй шүү.” хэмээн хэллээ.•

34

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

Хөгжилд хүргэх төмөр зам

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын гайхам сайхан байгальтай Юннан мужид эртний соёл, аялал жуулчлал, эдийн засгийн хөгжил дэвшил нэгэн дор оршиж, түүний ач тусыг хүн бүр хүртэх боломжтойг төмөр зам нотлон харуулж байна

5.500 метр өндөрт сүндэрлэх мөнх цаст оргил, онгон цэвэр нуур, дархан цаазат бүс, эртний уламжлалт зан үйлээр

амьдардаг 30 гаруй үндэстэн нэгэн дор оршин суудгаараа БНХАУ-ын баруун хойд зүгт орших алдарт Юннан муж жуулчдын сонирхлыг ихэд татдаг. Нэгдсэн Үндэсний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас Дали, Лижанг хотуудын ойролцоох эртний

Дали-Лижанг төмөр замын төслийн хүрээнд түүхэн хоёр хотыг холбосноор илүү олон жуулчид Юннан мужийн түүх, соёлын гайхамшигт газраар зочлох боломжтой болжээ.

36

Бүгд Найрамдах Хятад Ард Улс: Хөгжилд хүргэх төмөр зам

хоёр дүүргийг Дэлхийн өв түүхэн дурсгалт газраар бүртгэн авсан байдаг.

Өөр нэгэн түүхэн газар Лижанг хотын хойд зүгт орших зэргэлдээ гурван голын үндэсний паркийн ойролцоо байдаг нь Янгцы, Меконг, Салвийн гурван мөрөн голын эх 3,000 метр гүн хавцал юм.

73 хувь нь үндэстний цөөнхөөс бүрдсэн 1 сая хүн амтай энэхүү алслагдмал, үзэсгэлэнт газар очихын тулд мужийн нийслэл Кунмин хотоос 17 цаг автобусаар аялж цааш дахин Дали, Лижанг хоорондын замаар 8 цаг давхиж хүрдэг байв. Үүнээс болоод тус хоцрогдмол мужид жуулчид тэр болгон очдоггүй байлаа.

Алс хол нутгийн эдийн засгийг хөгжүүлж, амьжиргааны түвшинг сайжруулах томоохон зорилгод хөтлөгдөн БНХАУ-ын Засгийн газар, АХБ, Францын хөгжлийн агентлаг хамтран хоёр хотыг холбох төмөр замын төслийг санхүүжүүлсэн байна. Шинэ төмөр зам нь хуучин төмөр замын сүлжээгээр дамжин бүс нутгийг мужийн нийслэл Кунмин, Шанхай, Бээжин, цаашлаад Их Меконг бүс нутгийн улсууд, пан Азийн төмөр замтай холбох аж.

2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад орсон Дали-Лижанг чиглэлийн 167 километр төмөр зам нь үр ашигтай, найдвартай, хямд тээврийг бий болгожээ. Хотуудын хооронд хүмүүс одоо хоёр цаг хүрэхгүй хугацаанд автобусны тал үнээр зорчих боломжтой болж, Кунминээс цаашаа бараг хоёр дахин бага хугацаа буюу 9 цаг орчим зорчиж байна.

Байгаль орчин, соёлыг хамгаалах нь Төслийн түнш байгууллагууд тухайн газар нутгийн байгалийн үзэсгэлэнг хэвээр хадгалж, орон нутгийн хүн амын соёлын өвийг хамгаалж чадах байгаль орчинд ээлтэй тээврийг хөгжүүлэх нэгдмэл алсын хараатай байсан. Автозамын хөдөлгөөнийг бууруулж хүлэмжийн хийн ялгарлыг багасгах АХБ, Францын хөгжлийн агентлагийн нийтлэг зорилгод уг төсөл нийцсэн юм. Төлөвлөлтийн шатанд төслийн баг өргөн хүрээнд хэлэлцүүлэг, зөвшилцөл хийж орон нутгийн соёлын өв, байгаль орчныг хамгаалахад шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.

Дали–Лижанг төмөр замын төсөлТөслийн мэдээлэл• Батлагдсан хугацаа: 2004 оны

12 дугаар сар• Төсөл дууссан хугацаа: 2012

оны 7 дугаар сар• Зардал: 800.6 сая доллар

• АХБ зээл: 180.0 сая доллар• Францын хөгжлийн агентлаг:

39.2 сая доллар• Засгийн газар: 581.4 сая

доллар

Цаг, мөнгөний хэмнэлт • Дали, Лижанг хотуудын

хооронд 8 цаг явдаг байсан бол одоо 2 цаг хүрэхгүй хугацаанд автобусны тал үнээр зорчих боломжтой болсон.

• Дали-Лижанг төмөр зам баригдсанаар үндэсний төмөр замын сүлжээнд холбогдож Кунминээс 17 цаг явдаг байсан бол одоо 9 цаг орчим зорчиж байна.

Байгаль орчин• Төмөр замыг

цахилгаанжуулсан нь эрчим хүчний хэрэглээг 60 орчим хувиар бууруулсан.

Соёл, аялал жуулчлал• 2010–2012 онуудад зорчигчдын

тоо 1.04 сая (үүнээс 0.84 сая нь жуулчид) байснаас нэмэгдэж нийт 2.61 саяд (үүний 2.08 сая нь жуулчин) хүрсэн байна.

• Аялал жуулчлал, соёлын өвийг хослуулах сургалтанд хамрагдсан 8,776 хүний дийлэнх нь үндэстний цөөнх байсан.

Ажлын байр• 356 хүнийг Дали-Лижанг төмөр

замын ажилд авсан байна. Үүнээс 91 нь үндэстний цөөнх, 105 нь эмэгтэй байв.

37

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Төмөр замыг барихдаа жуулчдын очих дуртай газруудыг өөрчлөхгүй, хэдийн хөрсний элэгдэлд автсан уулын бэлийг сүйдлэхгүй байхаар төслийн дизайныг боловсруулсан.

Төмөр зам нь гол мөрөн, хавцал, ангал давсан 26 километрийн урттай 77 гүүр, уул сэтлэн гарсан 45 нүхэн гарцтай. Гүүр, нүхэн гарц нийлээд нийт замын 42 орчим хувийг бүрдүүлнэ. 2011 онд Засгийн газар замыг цахилгаанжуулснаар эрчим хүчний хэрэглээ 60 орчим хувиар буурч, энэ нь Дали, Лижанг хотуудын онгон байгалийг хамгаалахад чухал хувь нэмэр оруулсан юм.

Лижанг хүрэх галт тэргэнд суухаар Дали төмөр замын өртөөн дээр ирж буй зорчигчид.

Төмөр зам тавигдсанаар аялал тав тухтай болсон. Бээжингээс энэ нутгийг зорин аялж буй гэр бүлийхэн 167 километр зам дагуух байгалийн үзэсгэлэнг таашаан тухлан сууж байна. 38

Бүгд Найрамдах Хятад Ард Улс: Хөгжилд хүргэх төмөр зам

Замын дагуу байгуулсан “ногоон корридор”-ын хүрээнд төслийн зүгээс мянга мянган мод тарьж, мөн зарим шаардлагатай хэсгүүдэд дуу бууруулагч тусгай зам суурилуулсан байна.

Төмөр зам нь Эрхай нуурын дархан цаазат газрын хажуугаар явдаг бөгөөд усны мандлаас 500 метрийн зайд хог хаягдал хаях хориотой байдаг тул нуурын усыг хамгаалах үүднээс бүх хаягдал усыг боловсруулж хотын байгууламж хүртэл тээвэрлэдэг аж.

Төмөр замыг барих явцад нийт 88,000 хүн-жилийн ажлын байр шинээр бий болж, орон нутгийн олон мянган хүн хамрагдсан. Мөн төслийн хүрээнд үндэстний цөөнхийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж 9,000 орчим хүнийг аялал жуулчлалын сургалтанд хамруулжээ. АХБ үндэсний язгуур урлаг, соёлын өв санг сэргээн хамгаалах сургалтыг дэмжин явуулсан. Мөн төслийн хүрээнд орон нутгийн ард иргэд, засаг захиргааны ажилтнуудад зориулан үндэстний цөөнхийн соёлын өвийг хамгаалах нь ямар чухал ач холбогдолтой болохыг таниулан сурталчлав. Соёлын өв хамгааллыг аялал жуулчлалын хөгжилтэй хэрхэн хослуулах практик, стратегийн талаар орон нутгийн засаг захиргааны ажилтан албан хаагчид, уран бүтээлчид, судлаачид болон тосгоны оршин суугчид өөр хоорондоо санал солилцох боломжийг төслийн санхүүжилтийн хүрээнд шийдсэн. Эдгээр үйл ажиллагааны дүнд орон нутгийн үндэстэн, ястны соёл, уламжлалыг үгүй хийлгүйгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх явдлыг баталгаажуулсан юм. Мөн төслөөр алслагдсан сум, хотыг төмөр замд холбох 139 километр зам барьснаар баруун хойд Юннан мужийн гүн рүү хүрч чаджээ.

Аялал жуулчлалын ач тусыг хүртсэн нь Нутгийн үзэсгэлэнт сайхан байгальд хүрэх зам аюулгүй, хурдан болсноор зорин ирэх жуулчдын тоо огцом өсч, 2013 онд 4.8 саяд хүрсэн. “Төмөр зам тавигдсанаар Лижанг хот нь Юннан мужийн аялал жуулчлалын хоёрдох том төв болж чадсан” гэж Лижанг хотын Аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч дарга Танг Жиачионг ярив. “Гадаад, дотоодын жуулчид Лижангд ихээр ирж алдарт Шангри-Ла нутаг

Төмөр зам тавигдсанаар Лижанг хот нь Юннан мужийн аялал жуулчлалын хоёрдох том төв болж чадсан тухай Лижанг хотын Аялал жуулчлалын хөгжлийн хорооны орлогч дарга Танг Жиачионг ярив.

39

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

руу аялж байна” гэж тэрбээр нэмж хэллээ. Төмөр замын холболт хамгийн ядуу Хечинг аймагт аялал жуулчлал дагасан хөгжил авчирч, 2004-2011 онуудад жуулчдын тоо ойролцоогоор 500 хувиар өссөн байна. Аялал жуулчлалаас нутгийн төсөвт орох орлого 35 дахин нэмэгджээ. Төмөр замын 11 өртөөний нэг болох Дали өртөөний дарга Ванг Мингженг нь улам бүр нэмэгдэж буй зорчигч хөдөлгөөнийг нүдээр үзэж буй гэрч юм.

“Өртөөгөөр нэг өдөрт зорчих хүний тоо 2010 онд анх нээгдэхэд 100 орчим байсан бол одоогоор 2,000-д хүрээд байна. Энэ тоо аялал жуулчлалын оргил үе болох 10 сард 3,000-д хүрдэг” гэж өртөөний дарга хэлэв. 2013 онд нийт жуулчдын тоо 6.5 саяд хүрсэн нь орон нутгийн иргэдийн ажлын байр төдий хэмжээгээр нэмэгдсэн гэсэн үг юм. “Манай өртөөний ажилтны тоо 2010 онд 25 байсан бол одоо 65 болж нэмэгдсэн. Эдгээрийн 70 хувь нь эмэгтэйчүүд.” гэв.

Хечинг сумын Шиашүймей тосгоноос ирсэн үндэстний цөөнхийн төлөөлөл Жанг Зеинг өмнө нь фермер байсан бол одоо Хечинг төмөр замын 15 ажилтантай өртөөнд тогооч, цэвэрлэгчээр ажилладаг. Ийнхүү ажилд орж чадсан тул тэрбээр нөхрийн хамт Кунминээс нутагтаа эргэн ирж хүү, өндөр

Үндэстний цөөнхийн төлөөлөл, өмнө нь фермер байсан Жанг Зеинг Хечинг өртөө нээгдсэн өдрөөс эхлэн тогооч, цэвэрлэгчээр ажиллаж, амьдрал нь дээшилжээ.

Төмөр замын төслийн ачаар аялал жуулчлал нэмэгдэж орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлт өссөн гэж Дали төмөр замын өртөөний дарга Ванг Мингженг ярив.

40

Бүгд Найрамдах Хятад Ард Улс: Хөгжилд хүргэх төмөр зам

настай садан төрлийн хүмүүсээ асран халамжлах боломжтой болжээ. Тэрбээр “Нээгдсэнээс нь хойш л өртөөнд ажиллаж байна. Энд ажилладагтаа би баяртай байдаг. Хэдэн жилийн дараа гэхэд цалингаараа өөрийн гэсэн байшин барьж дуусгана гэж найдаж байгаа” гэв.

Илүү хямд бүтээгдэхүүн, илүү олон ажлын байр Уг төслийн үр дүнд Лижангд амьдарч буй хүмүүсийн амьжиргааны өртөг буурч, бүтээгдэхүүний олдоц нэмэгдсэн байна. Ву Жуан нь нөхрийн хамтаар 2010 онд Бээжингээс Лижанг хотод ирж 10 өрөөтэй зочид буудал ажиллуулж эхэлжээ. Жуулчдын тоо нэмэгдсэнээр тэдний бизнес өргөжиж зочид буудлаа 26 өрөөтэй болгон, нэмж 4 хүн ажилд авсан байна. “Зочид буудлынхаа өдөр тутмын хангамжийн барааг бид одоо Лижаний хүнсний их дэлгүүрээс бөөндөж авдаг болсон” гэж тэрбээр хэлэв.

Будаа, гурил, тос, буурцаг зардаг хүнсний дэлгүүрийн эзэн 27 настай Янг Юубао ачаа бараагаа төмөр замаар хямд тээвэрлэх болсноор тээврийн зардал буурч жилд 10,000 юань (1,530 орчим доллар) хэмнэх болжээ. “Нийлүүлэгчдээс будаа авах гэж ачааны тэрэг хөлслөх хэрэгтэй байдаг байсан бол одоо төмөр замын өртөөнөөс наашхи хүргэлтээ зохицуулахад л болдог болсон” гэв. Хечинг сумын олон оршин суугчид одоо өглөөд Лижанг руу галт тэргээр ирж бүтээгдэхүүнээ зарж борлуулчихаад оройд гэртээ харих болсон.

27 настай Янг Юубаогийн хэлснээр 2011 онд төмөр зам ашиглалтад орж тээврийн зардал огцом буурчээ.

Төмөр замын төсөл хэрэгжиж аялал жуулчлал өссөнөөр зочид буудлын эзэн Ву Жуан дөрвөн шинэ ажилтан авсны нэг нь орон нутгийн оршин суугч Денг Шуичинг юм.

41

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Төмөр замын төсөл нь эдийн засгийг эрчимжүүлэх хүчтэй хөшүүрэг болж өгсөн. 2004–2011 онуудад төсөлд хамрагдсан хөдөө орон нутагт нэг хүнд ногдох орлого 66 хувиар нэмэгдсэн. Харин Хечинг сумын хувьд 147 хувиар, Лижанг хотынх 143 хувиар тус тус нэмэгдсэн байна. Ядуурлын тохиолдол төсөл хэрэгжсэн газар 2002 онд 30 хувьтай байсан бол 2010 онд буурч 9 хувь болсон байна. Сайтар төлөвлөж хэрэгжүүлж чадвал соёлын хамгаалал, эдийн засгийн өсөлт, аялал жуулчлалын хөгжлийг нэгэн зэрэг хангах бололцоотой бөгөөд бүх нийтэд ач тусыг нь хүртээх боломжтойг энэхүү төмөр замын төсөл харуулсан юм.

“Энэхүү төмөр зам нь орон нутгийн иргэдийн зорчих тав тухтай, тохиромжтой тээврийн хэрэгсэл болсон. Гэр бүл, найз нөхөд дээрээ зочлох, ажил, сургуульд явахдаа одоо бүгд төмөр замыг сонгодог болсон. Орон нутгийн иргэдийг гадаад ертөнцтэй ойртуулж өгсөн.” гэж Хечинг төмөр замын өртөөний дарга Дуан Жианлин хэллээ.•

Хечинг төмөр замын өртөөний дарга Дуан Жианлин дараагийн галт тэрэг ирэхийг хүлээн зогсож буй нь.

Төмөр зам нь орон нутгийн иргэдийг гадаад ертөнцтэй ойртуулж өгсөн.

Хечинг төмөр замын өртөөний дарга Дуан

Жианлин

42

Бүгд Найрамдах Хятад Ард Улс: Хөгжилд хүргэх төмөр зам

Найдвартай, аюулгүй төмөр замаар бүс нутгийн олон үзэсгэлэнт газар луу зорчих боломжтой болсноор 2012 онд 2.08 сая жуулчин хүлээн авсан байна.

43

Бүгд Найрамдах Хятад Ард Улс

Нуугдмал түлшийг дайчлах нь

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эрчим хүчний хомсдолд орсон Гуандонг мужид шинэлэг төсөл хэрэгжүүлсний үр дүнд тус муж эрчим хүчний хэрэглээг үр ашигтай болгож чадсан үлгэр жишээ муж болжээ.

БНХАУ-ыг дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч гэдэгт эргэлзэх хүн цөөнгүй байдаг. Хэдийгээр тус улсын эрчим хүчний

үйлдвэрлэл сүүлийн 20 жилийн турш жилийн 8 хувиар өсч байгаа ч огцом нэмэгдэж буй цахилгааны эрэлтийг хангаж дийлэхгүй байна. Хятадын нийт мужуудын тал хувь нь эрчим хүчний хомсдолд орж

Өмнөд зүгийн Гуандонг мужийн хос залуус хуримын зураг татуулж байна. Хурдацтай нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээгээ гүйцэж чадахгүйд хүрсэн Гуандонг мужийг эрчим хүчний үр ашгийн шинэ төрлийн хөтөлбөрт хамруулсан байна.

44

Бүгд Найрамдах Хятад Ард Улс: Нуугдмал түлшийг дайчлах нь

байгаагийн дотор Гуандонг муж шийдвэрлэх боломжгүй гэмээр онцгой хүндрэлтэй тулгараад байв.

Улсдаа хамгийн томд тооцогдох, хурдацтай хөгжиж буй эдийн засагтай, 92 сая хүн амтай тус муж үйлдвэржилтэд шаардлагатай байгаа цахилгааныхаа хэрэгцээг нүүрс, бусад чулуужсан түлш түлж, агаарын бохирдлыг нэмэхгүйгээр хэрхэн хангав?

Асуудлыг шийдэх маш сайн хувилбар байсан нь улсын болон орон нутгийн засаг захиргаа, төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид болон ажилчид гээд хүн бүрийн эргэлт буцалтгүй шийдвэр, сэтгэлгээний өөрчлөлтийг шаардаж байсан юм. Энэ нь эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхийн оронд өргөн хүрээг хамарсан хэрэглээг оновчтой, үр ашигтай болгож, үүнээс хэмнэгдсэн цахилгааныг бусад олон тооны харилцагчид хүргэх хувилбар байв. Эрчим хүчний хэмнэлтийг бий болгож “нуугдмал түлш”-ийг ашиглах явдлыг дэлхий нийтээр ойлгож эхлээд байгаа бөгөөд энэ нь “анхдагч түлш” буюу эрчим хүчний хамгийн найдвартай, баталгаатай эх үүсвэр гэдгийг хүлээн зөвшөөрдөг болоод байна.

Эрчим хүчний асар их хэмнэлтийг бий болгосон нь Эрчим хүчийг уламжлалт аргаар үйлдвэрлэхэд гарах зардлын талтай тэнцэх зардлаар, байгаль орчны бохирдлыг нэмэгдүүлэхгүйгээр эрчим хүчийг их хэмжээгээр хэмнэн эрчим хүчний үр ашгийг бий болгох төлөвлөгөөг Гуандонг мужид хэрэгжүүлсэн юм. 2008 онд АХБ, БНХАУ-ын Сангийн яам, Гуандонг мужийн захиргаа, Гуандонгийн Санхүүгийн товчоо болон Гуандонг Санхүүгийн траст компанитай хамтран Гуандонгийн эрчим хүчний үр ашиг, байгаль орчныг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг эхлүүлэв. “Үр ашигтай цахилгаан станц”-аас үүсэх эрчим хүчний хэмнэлт нь хуучин цахилгаан станцыг өргөтгөх, эсвэл шинэ станц барихтай адил хэмжээний эрчим хүчийг бий болгохоор төлөвлөсөн аж. Үр ашгийг бий болгох шинэ технологид оруулах хөрөнгө оруулалтыг хэрэглээ буурснаар гарах эрчим хүчний болон цахилгааны төлбөрийн хэмнэлтээс нөхөхөөр тооцоолжээ.

Гуандонгийн эрчим хүчний үр ашиг, байгаль орчныг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрТөслийн мэдээлэл• Батлагдсан хугацаа: 2008 оны

6 дугаар сар• Төсөл дууссан хугацаа: 2013

оны 12 дугаар сар• Зардал: 215.4 сая доллар

• АХБ зээл: 100.0 сая доллар• Гуандонг мужийн захиргаа:

13.3 сая доллар• Дэд төслийн байгууллагууд:

95.4 сая доллар• Төслийн эргэлтийн сан: 6.7

сая доллар

Бий болсон үр ашиг • 2009–2013 онуудад жилийн

эрчим хүчний хэмнэлт 1,212 гигаватт/цаг хүрсэн.

• 2009–2013 онуудад нийт эрчим хүчний хэмнэлт 2,669 гигаватт/цаг болсон.

Байгаль орчин• Төслийн үр дүнд бий болсон

эрчим хүчний хэмнэлт нь жилд 399,891 тонн нүүрс түлэхээс урьдчилан сэргийлсэн байна.

• 2009–2013 онуудад 880,733 тонн нүүрс түлэхээс урьдчилан сэргийлсэн тооцоо байна.

Үлгэр жишээ загвар• Эрчим хүчний хэмнэлттэй

цахилгаан станцын туршлагыг судлахаар өөр мужийн зочид Гуандонгд ирж танилцаж байна.

45

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Хөтөлбөрийн хүрээнд мужийн захиргаатай түншлэн үйлдвэр, бизнес, нийтийн ахуйн үйлчилгээний газруудын хуучин тоног төхөөрөмжийг орчин үеийн, эрчим хүчний хэмнэлттэй технологиор солих, шинэчлэх, нэмэлт тохиргоо хийх ажлуудыг хийсэн.

Үүнд гудамжны гэрэл, хөдөлгүүр, уур сэргээх технологи, төмрийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, усны шахуурга гээд маш олон зүйл хамрагдсан юм.

Гуандонг мужийн Нанхай дүүргийн 137 км урт гудамж дагуу байрлах 15,000 гэрлийг 2010 онд Гуангдонг Рийл Фэйт Лайтинг Текноложи (Real Faith Lighting Technology) компаний үйлдвэрлэсэн шинэ технологийн дэвшилтэт LED чийдэнгээр сольжээ.

Фошан дахь Шүндэ Жүн’ан дунд сургуулийн сурагчид шинээр тавьсан LED гэрэлтүүлэгтэй ангид оройн цагаар хичээлээ давтаж буй нь.

Борч Машинери компанийн захирал Жу Кангжиан төслийн хүрээнд бүтээгдэхүүн судалгаа, хөгжүүлэлтэд оролцож, хөрөнгө оруулснаар түүний компани хуванцар шахах үйлдвэрлэлийн салбарт эрчим хүч хэмнэх хувьсгал авчирсныг онцлов. 46

Бүгд Найрамдах Хятад Ард Улс: Нуугдмал түлшийг дайчлах нь

“Эрчим хүчний хэрэглээг 65 хувиар бууруулсан нь орон нутгийн засаг захиргааны санхүүгийн дарамтыг их хэмжээгээр хөнгөлсөн” гэж хотын гудамж гэрэлтүүлгийн хэлтсийн дарга Лин Зебин ярив. Тус компани эмнэлэг, сургууль, төрийн захиргааны барилгуудын гэрлийг бүгдийг нь дэвшилтэт технологиор шинэчилсэн бөгөөд үүний дотор Фошан дахь Шүндэ Жүн’ан дунд сургуулийн гэрэлтүүлгийн системийг бүхлээр нь буюу анги танхим, офис, дотуур байрны нийт 3,167 чийдэнг сольсон байна. 2013 оны 7 дугаар сард шинэчлэл хийснээс хойш тус сургууль жилд 239 киловатт-цагийн цахилгааны хэмнэлт гаргаж, зардлаа 210,000 юань буюу 32,000 орчим доллароор бууруулсан байна.

Үйлдвэрлэл дэх эрчим хүчний хэмнэлт Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг авчрах боломж жижиг, дунд үйлдвэрүүдэд хамгийн их байдаг, тиймээс ч уг хөтөлбөрийн дагуу хувийн компаниудыг өөрийн хэрэгцээнд тохирсон эрчим хүчний хэмнэлтийг бий болгохыг дэмжин урамшуулах бодлоготой байсан.

Хуванцар хэвлэх машин үйлдвэрлэдэг Борч Машинери (Borch Machinery) нь төсөлд хамрагдсан жишиг компаниудын нэг. Жу Кангжиан захирлын ярьснаар хуванцар үйлдвэрлэлийн дамжлага бүр эрчим хүч ихээр шаарддаг байна. Тэрбээр “Гуандонг мужид хуванцар шахагч машиныг маань “цахилгаан иддэг бар” гэдэг байлаа” гэв. Хөтөлбөрийн дэд төслийн зээлээр уг компани хуванцар шахан хэвлэх эрчим хүчний хэмнэлттэй, хорт хаягдал багатай

Шинэ машиныг ажиллуулснаас хойш цехэд арай сэрүүн бас, чимээ багатай болсон гэж Ву Шиаобинг ярив.

Спэйский Авто Электроникс компанийн ерөнхий захирлын орлогч Сонг Вэйдонг төслийн хүрээнд боловсруулсан шинэ технологи нь эрчим хүчний хэрэглээг 60 хүртэл хувиар бууруулсан тухай тайлбарлаж буй нь.

47

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

цоо шинэ технологийг судлан боловсруулжээ. “Бид салбартаа эрчим хүчний хэмнэлтийн хувьсгал авчирсан” гэж тэрбээр бахархалтайгаар хэлээд улсын хэмжээнд түүний харилцагчид болох 300 орчим үйлдвэрт эрчим хүчний хэмнэлт авчирч чадсан тухайгаа хүүрнэв.

Спэйский Авто Электроникс (Spacekey Auto Electronics) нь автомашины хөдөлгүүрийн эд ангийг үйлдвэрлэдэг бөгөөд Борч Машинери компанийн харилцагч юм. Компанийн ерөнхий захирлын орлогч Сонг Вэйдонг “Борч Машинери компанийн гуравдахь үеийн эрчим хүчний хэмнэлттэй хуванцар шахан хэвлэх тоног төхөөрөмж нь хуучин загвартайгаа харьцуулахад 60 хувиар бага эрчим хүч зарцуулдаг, мөн ажилтнуудад илүү таатай орчин бүрдүүлж өгдөг” гэж ярив. Зөвхөн Гуандонг мужид гэхэд 60 үйлдвэрт суурилуулсан шинэ тоног төхөөрөмж нь жилдээ нийт 88.5 киловаттын эрчим хучийг хэмнэж байна. Спэйский үйлдвэрт 5 жил хуванцар хэвлэх машины операторчоор ажиллаж буй 29 настай Ву Шиаобинг “Шинэ тоног төхөөрөмж суурилуулснаар цех дэх дулааны хэм буурч, дуу чимээ багассан. Бидний ажиллах орчин хамаагүй сайжирсан. Зарим машин нь бүрэн автомат тохиргоотой тул хүний оролцоо шаарддаггүй. Ингэснээр бидний ажил ч хөнгөрсөн” гэв.

Хапчант Дайинг Ниттинг үйлдвэрт эрчим хүчний хэмнэлттэйгээр нэхмэлийн утас будагч 22 машины нэгийг ажиллуулж буй операторч.

48

Бүгд Найрамдах Хятад Ард Улс: Нуугдмал түлшийг дайчлах нь

Хүлээлтээс давсан нь Зарим үйлдвэрт эрчим хүчний асар их хэмнэлт гарчээ. Хапчант Дайинг Ниттинг (Hapchant Dyeing Knitting) үйлдвэрт 448 ажилтан гол төлөв экспортоор гаргадаг ноос үйлдвэрлэх, боловсруулах дамжлага дээр ажилладаг. 2013 оноос эхлэн тус компани нэхмэлийн утас будагч эрчим хүчний хэмнэлттэй машин 22-ыг суурилуулсан байна. Ингэснээр бараг 5,800 мегаватт/цаг цахилгаан хэмнэж, хаягдал усны хэмжээг жилд 1 сая гаруй куб тонноор бууруулж чаджээ.

2013 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар, хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн эрчим хүчний хэмнэлт хуримтлагдсан дүнгээр 2,669 гигаватт/цагт хүрч, 880,000 гаруй тонн нүүрс шатаахтай тэнцэхүйц хэмжээний эрчим хүчний хэрэглээг бууруулж чадсан гэсэн тооцоо гарсан нь хөтөлбөрийн зорилтот түвшинг хол давсан үзүүлэлт юм.

Хөтөлбөрийн шинэлэг арга барилын үр дүнд 130 мегаватт цэвэр эрчим хүчтэй тэнцэхүйц цахилгаан станцын үр ашгийг бий болгосон нь эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн үлгэр жишээ загварыг бүрдүүлж, улмаар улс орны өнцөг булан бүрийн анхаарлыг татаж байна. Шандонг, Хэбэй мужууд нь тус бүр 100 сая долларын АХБ-ны зээлийн тусламжтайгаар Гуандонгийн амжилтыг давтан хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр маш олон үйлдвэрийн газрууд эрчим хүчний хэмнэлтийн талаар мэддэг болсон бөгөөд технологийн шинэчлэл, бүтээгдэхүүний судалгаа, шинжилгээ, боловсруулалт хийхдээ эрчим хүчний үр ашгийг тусгаж байна.

Хийсвэр, виртуал цахилгаан станц нь байгаль орчинд ээлтэй, илүү тогтвортой хөгжил авчрах замаар бодит шинэчлэлийг бий болгож чадаж байна.

“Төсөл нь АХБ-наас дэвшүүлсэн зорилтуудыг давуулан биелүүлсэн. Эдийн засаг, нийгмийн асар их үр ашгийг авчирсан.” гэж Гуандонгийн Үр ашигт цахилгаан станцын төслийн удирдагч Шу Жианченг тунхаглав. •

Манай төсөл эдийн засаг, нийгмийн асар их үр ашгийг авчирсан.

Гуангдонгийн Үр ашигт цахилгаан

станцын төслийн удирдагч Шу

Жианченг

49

Шилдэг дизайнтай онгоцны буудлаар шалгарсан Мумбайн Чхатрапати Шиважи олон улсын нисэх онгоцны буудал нь Энэтхэгт засгийн газар төр, хувийн хэвшлийн түншлэлийг ашиглан дэд бүтцийн хомсдлыг шийдэж байгаагийн яруу тод жишээ юм.

Аливаа улс оронд айлчилж буй зочдын анхны сэтгэгдэл онгоцны буудлаас төрдөг. Тэгвэл Энэтхэгийн санхүүгийн нийслэл Мумбай

хотод ирж буй зочдыг хөл хөдөлгөөн ихтэй бохир заал, тухгүй орчин, элэгдсэн хивс, хиртсэн хана, хилийн шалганы дуусашгүй урт дараалал угтдаг байв. 30 жилийн нүүр үзсэн хуучин онгоцны буудал анх төлөвлөгдсөнөөс хоёр дахин их зорчигч, ачаа тээвэр хүлээн авдаг

Мумбай хотын шинэ нисэх онгоцны буудлын үр ашигтай шинэлэг дизайн нь төрөл бүрийн шагнал хүртэхийн зэрэгцээ олны талархлыг хүлээгээд байна. 2014–2015 онд тус онгоцны буудлаар 36 сая гаруй хүн зорчжээ.

Энэтхэг

Тогос мэт бардам

50

Энэтхэг: Тогос мэт бардам

байсан тул нислэгүүд байнга хоцорч, хойшилдог байлаа.

2012 оны 2 дугаар сарын 12-ны өдөр дээрх дүр зураг бүр мөсөн өөрчлөгдсөн юм. Энэ өдөр Эйр Индиа агаарын тээврийн компанийн Сингапур-Мумбай чиглэлийн AI343 дугаарын нислэг шинэхэн ашиглалтанд орсон Чхатрапати Шиважи олон улсын онгоцны буудлын Терминал 2-т газардаж, олон улсын нислэгийн ажиллагаа эхэлснийг зарлан тунхагласан. Нийт 887 сая доллароор боссон уг байгууламж 2014–2015 онд 36.6 сая зорчигч хүлээн авч, 694,261 тонн ачаа тээвэр гүйцэтгэсэн нь хуучин онгоцны буудлаас даруй 4 дахин их юм. Терминал-2 карго ачааны шинэ цогц байгууламж нь 40 сая зорчигч, 1 сая тонн ачаа хүлээн авах хүчин чадалтай аж.

Олон улсын терминалын шинэчлэл нь 500 сая долларын Энэтхэгийн Дэд бүтцийн санхүүжилтийн механизмын хүрээнд Энэтхэгийн дэд бүтцийн санхүүгийн компаниар дамжуулан АХБ-наас санхүүжүүлсэн дэд бүтцийн 30 дэд төслийн нэг юм. Уг механизмын хоёрдахь шатны хүрээнд АХБ нэмж 20 дэд төслийг 700 сая доллароор санхүүжилжээ. Дэд бүтцийн сул хөгжил нь Энэтхэгийн хувьд хамгийн эмзэг цэг нь тул Засгийн газрын зүгээс хувийн хэвшилд хандан дэд бүтцийн санхүүжилтэд шаардлагатай хөрөнгийн хомсдлыг нөхөхөд туслалцаа хүссэн байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх замаар дэд бүтцийн хөгжлийг шинэ шатанд гаргаж, өргөжүүлэх зорилгоор АХБ нийт 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. Үүний үр дүнд улс даяар хэрэгжүүлэх эдийн засгийн үр өгөөж бүхий дэд бүтцийн төслүүдийн санхүүжилтэнд 5.5 тэрбум долларыг хувийн хэвшлээс татаж чадсан юм.

Шинэлэг дизайн 2006 оны 1 дүгээр сард Өмнөд Африкийн Онгоцны буудлын компани (Airports Company South Africa) болон Бидвест (Bidvest) компаний консорциум Мумбайн онгоцын буудлын менежментийн тендерт ялалт байгуулсан.

Төслийн барилгын ажлын явцад 12,000 гаруй ажилтнуудыг авч ажиллуулжээ. X хэлбэртэй терминал нь нийт 439,000 м.кв талбайтай, 4

Энэтхэгийн дэд бүтцийн төсөл санхүүжүүлэх механизм Төслийн мэдээлэл• Батлагдсан хугацаа: 2007 оны

12 дугаар сар• Төсөл дууссан хугацаа: 2011

оны 8 дугаар сар• АХБ зээл: 500.0 сая доллар

Энэтхэгийн дэд бүтцийн төсөл санхүүжүүлэх механизм -2 Төслийн мэдээлэл• Батлагдсан хугацаа: 2009 оны

11 дүгээр сар• Төсөл дууссан хугацаа: 2014

оны 5 дугаар сар• АХБ зээл: 700.0 сая доллар

Санхүүжилт• Дэд бүтцийн хөрөнгө

оруулалтад хувийн хэвшлийн эзлэх хувь 2007 онд 22 хувь байсан бол 2012 онд нэмэгдэж 38 хувь болсон.

• АХБ-ны нийт 1.2 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг даган хувийн хэвшлээс 5.5 тэрбум долларын санхүүжилтийг эдийн засгийн үр өгөөжтэй дэд бүтцийн төслүүдэд хийсэн.

Зам• Төслийн хүрээнд 2,000 гаруй

км зам барьсан.

Онгоцны буудал• 2014–2015 онд, Чхатрапати

Шиважи олон улсын нисэх онгоцны буудал 36.6 сая зорчигч, 694,261 тонн ачаа тээвэр гүйцэтгэсэн нь хуучин онгоцны буудлаас 4 дахин их юм.

51

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

давхартай, үүнээс худалдаа, лаунж, аяллын үйлчилгээний 21,000 м.кв талбайтай, 5,200 машины олон давхар зогсоолтой, мөн гадна талаараа хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлүүлсэн аж. Дотоод заслын дизайн нь Энэтхэгийн үндэсний бэлэг тэмдэг шувуу болох тогосноос уран сэтгэмж авсан бөгөөд тогосны өдний нүд хэлбэртэй цагаан хээ онгоцны буудлын багана, таазыг чимдэг.

Хуучин буух зурвасуудыг шинэчлэн засч, шинэ хөөрөх зурвас зам нэмж барьснаар уг онгоцны буудал өдөрт 780 гаруй онгоцны хөдөлгөөн зохицуулах хүчин чадалтай болсон. Шинэ терминал зорчигчдыг 188 бүртгүүлэх цэг, гарах 60, орох 76 гарцаар хүлээн авч түргэн шуурхай үйлчилж байна. Геометрийн дүрс бүхий тод тааз, байгалийн гэрэлтүүлэг ашигласан нь эрчим хүчний зардлыг ихээхэн бууруулсан.

Терминал 2-т Жая Хө хэмээх Энэтхэгийн хамгийн том урлагийн хөтөлбөрийг байршуулж, 3.2 км урт олон давхарга бүхий урлагийн хананд Энэтхэгийн өнцөг булан бүрээс ирүүлсэн 7,000 гаруй урлагийн бүтээл, үзмэрүүдийг гэрэлтүүлэн толилуулсан. Аялагчид мөн урлагийн бүтээлүүдийг терминалын музейн дэлгүүрээс худалдан авах боломжтой аж.

Төслийн барилгын ажлын явцад 12,000 гаруй ажилтныг авч ажиллуулсан. Дотоод заслын дизайн нь Энэтхэгийн үндэсний бэлэг тэмдэг шувуу болох тогосноос уран сэтгэмж авчээ.

52

Энэтхэг: Тогос мэт бардам

Төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд томоохон сорилтуудыг давж байв. Хуучин байгууламжийг нурааж, шинээр барих шаардлагатай байсан. Терминал нь хотын төвд байрлах тул зай талбайн хувьд асуудалтай, мөн барилгын ажлыг нислэгийн үйл ажиллагааны хажуугаар гүйцэтгэх хэрэгтэй байлаа.

Онгоцны буудал нь эцэстээ том амжилт олсон. Энэтхэгийн Агаарын зорчигчдын холбооноос Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлсэн Шилдэг онгоцны буудлаар, Олон улсын онгоцны буудлын нийгэмлэгээс 25-40 сая зорчигчтой буудлын ангилалд Энэтхэгийн онгоцны буудлууд дотроос хамгийн шилдэг, дэлхийн хэмжээнд 3 дугаар байрт тус тус шалгаруулжээ. 83.5 метр өндөр, хүслийн яс (чавх) шиг хэлбэртэй шинэлэг дизайн бүхий агаарын хөдөлгөөний удирдах цамхаг нь Хонг Конгийн Барилгын мэдээллийн загварчлалын шагналыг мөн хүртсэн юм.

1982 оноос хойш тус онгоцны буудлаар тогтмол үйлчлүүлж буй Дэвид Суон нарын хүмүүс шинэ онгоцны буудлыг талархан хүлээн авсан. “Хуучин, шинэ терминалуудыг хооронд нь харьцуулахын аргагүй. Шинэ нь Хитроу, JFK гээд дэлхийн хэмжээний олон улсын томоохон онгоцны

Шинээр ашиглалтанд орсон төлбөртэй зам нь үндэсний хурдны замуудыг сайжруулан, өргөжүүлэх Засгийн газрын төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Зорчигч Дэвид Суон шинэ онгоцны буудалд нислэгээ хүлээн тухлан сууж буй нь.

53

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

буудлуудтай дүйцэхүйц болсон. Шинэ терминал нь зай ихтэй, зорчигчдын тав тухыг бүрэн хангасан. Мөн онгоцны буудлын аюулгүй байдалд тэргүүн ач холбогдол өгснийг харахад таатай байдаг” гэв.

Ашиг нэмэгдүүлэх шинэ замЛ энд Т Вэстэрн Андхра Толлвэйз (L&T Western Andhra Tollways) төслийн менежер Мадан Мохан Вангара нь Хайдерабад-Бангалор 44 үндэсний хурдны замын хэсэг болох Жадчерлагаас Котхакота хүрэх 55 км төлбөртэй замын ажлыг гүйцэтгэхдээ компани нь шинэлэг арга барил ашигласнаар төслийг амжилттай хэрэгжүүлсэн гэв.

Төлбөртэй зам нь санхүүжилтийн механизмын хүрээнд санхүүжсэн замын олон төслүүдийн нэг юм. Дэд бүтцийн санхүүжилтийн энэхүү аргачлал нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, машин механизм ажиллуулах зардлыг бууруулах, хүн болон ачаа тээврийн хоцрогдлыг багасгах, зам тээврийн ослыг цөөлөх зэрэг маш олон эерэг үр дүнг авчирсан. Төлбөртэй замын төсөл нь уг санхүүжилтийн механизмын хүрээнд өргөтгөн, шинэчилж буй 2,000 гаруй км замын нэг хэсэг юм. Төслийг барих-ажиллуулах-шилжүүлэх зарчмаар хэрэгжүүлсэн. Энэ нь тухайн компани төлбөртэй замын зураг төсөл, барилга угсралт, хэвийн ажиллагаа, урсгал засварыг хариуцахын зэрэгцээ замын хураамж цуглуулах, хэтдээ уг байгууламжийг Засгийн газарт шилжүүлэх ажлыг гүйцэтгэнэ гэсэн үг юм. Одоог хүртэл төвлөрүүлсэн замын хураамж нь санхүүгийн төсөөлөлд тусгасан дүнг даваад байна. “Үндэсний хурдны замын энэ хэрчмийг бэхжүүлж, өргөжүүлснээр зорчигчдын цагийг хэмнээд зогсохгүй арилжааны ачаа тээврийн эргэлт хурдасч эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа юм. Эдгээр арилжааны ачаа тээвэр нь нийт замын хураамжийн орлогын 60 гаруй хувийг бүрдүүлж байна” гэж Мадан ярилаа.

Хурдны замын төлбөр хураах талбайд дараалал хүлээн зогсох ачааны машины жолооч Бабу Сингх 12 жил уг замаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тээвэрлэж байна. “Урьд нь замын чанар маш муу байсан. Тариа, ногоо тээвэрлэхэд их цаг зарцуулдаг байснаас тээвэрлэлтийн явцад заримдаа

Төлбөртэй зам нь зорчигчдын цагийг хэмнэж, ачаа тээврийн хөдөлгөөнийг хурдасгаж өгсөн гэж төслийн менежер Мадан Мохан Вангара ярив.

Зорчигчдын тоо нэмэгдэх хэрээр жолооч Анжан Кумарын орлого ч нэмэгджээ.

54

Энэтхэг: Тогос мэт бардам

муудчихдаг байсан. Харин одоо бол тийм зүйл тохиолдохоо больсон. Зам толийсон сайхан тэгш болохоор өмнөхөөсөө хоёр дахин илүү хурдтай давхих боломжтой болсон. Тэр хэмжээгээр түлшний зарцуулалтын үр ашиг ч нэмэгдсэн.” гэж тэрбээр ярив.

Авто-хөсгийн жолооч 29 настай Анжан Кумар Хайдерабадаас 40 км зайд амьдардаг бөгөөд зэргэлдээ тосгоны зорчигчдыг ойролцоох Мехбүүбнагар хот хүртэл зөөдөг. “Зам сайжирсан тул хот хүртэл өдөртөө илүү олон ээлж хийх боломжтой болж миний орлого хоёр дахин нэмэгдсэн” гэв.•

Төлбөртэй зам шинээр ашиглалтанд орсноос хойш Бабу Сингх жолоочийн аяллын хугацаа хоёр дахин багасчээ. Хуучин, шинэ

терминалуудыг харьцуулахын аргагүй. Шинэ нь Хитроу, JFK гээд дэлхийн хэмжээний олон улсын томоохон онгоцны буудлуудтай дүйцэхүйц болсон.Зорчигч Дэвид Суон

55

Эрүүл мэндийн хоцрогдсон тогтолцоог шинэчлэх замаар үйлчилгээ хүрэлцээгүй байдаг хөдөө орон нутагт эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээг хүргэх төсөл Монгол Улсад амжилттай хэрэгжжээ.

2015 оны 3 дугаар сард Монгол орны хойд хэсэгт орших Архангай аймагт оршин суудаг Жавзмаагийн Мягмарын 10 настай хүү

Азжаргалын амьсгаа боогдож аймгийнхаа төв эмнэлэгт яаралтай хүргэгдэн ирсэн байна. Сувилагч нар хүүд яаралтай тусламж үзүүлж, хүчилтөрөгчийн аппарат залгав. Ойрхон байдаг нэгэн эрүүл мэндийн төвд нягтлан бодогчийн туслахаар ажилладаг 33 настай

Жавзмаагийн Мягмарын хүү 10 настай Азжаргал (дунд нь зогсож буй) Архангай аймгийн төв эмнэлгээс Улаанбаатар дахь улсын эмнэлэгтэй шууд холбогдон эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авч байна.

Монгол Улс

Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө

56

Монгол Улс: Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө

Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 Төслийн мэдээлэл• Батлагдсан хугацаа: 2007 оны 11

дүгээр сар• Төсөл дууссан хугацаа: 2014 оны 6

дугаар сар• Зардал: 16.2 сая доллар

• Азийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламж: 12.8 сая доллар

• Засгийн газар: 3.4 сая доллар

Хүлээн авагч• 700,000 гаруй ядуу иргэд анхан

шатны эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах боломжтой болсон.

Барилга, байгууламж• 10 эрүүл мэндийн төвийг шинээр

барьж, 10 эрүүл мэндийн төвийн байрыг шинэчлэн засварлаж, 37 худаг гаргасан.

• 5 нэгдсэн эмнэлэг, 61 өрхийн эмнэлэгт эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн.

Сургалт, боловсрол • 5,542 эрүүл мэндийн ажилтныг

сургасан, үүний 76 хувь нь эмэгтэй.

Эрүүл мэндийн даатгал, санхүүжилт • Эрүүл мэндийн даатгалын

хамрагдалт 2007 онд 73 хувьтай байсан бол 2013 онд 98 хувь болж өссөн.

• Жирэмсний хяналтын хамрагдалт үндэсний хэмжээнд өссөн (2005 онд 80.0 хувьтай, 2013 онд 87.8 хувь болсон), төсөл хэрэгжсэн 6 аймаг, дүүргийн 5-д нь өссөн. Хамгийн өндөр өөрчлөлт Сүхбаатар аймагт гарсан (2005 онд 74.8 хувьтай байсан бол 2013 онд 100 хувь болсон).

• 2015 онд Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулга УИХ-аар батлагдсан.

ээж нь хүүгийнхээ гарыг атган зогсоно. Биеийн байдал нь хүнд байсан тул хүүг 520 км зайд орших Улаанбаатарын Эх нялхсын төв рүү хүргэх боломжгүй байлаа.

Аз болоход ажилтнууд мэргэжлийн түвшинд бэлтгэгдэн, орчин үеийн шинэ тоног төхөөрөмж суурилуулсан байсан учир хүүг интернэтэд суурилсан теле анагаахын холбоосыг ашиглан төвийн эмчид үзүүлж чадсан юм. Хүүгийн цээжний зургийг ажиглан, шаардлагатай шинжилгээнүүдийг хийсний дүнд эмч нар Азжаргалын биеийн байдлыг тогтворжуулж чадсан бөгөөд дараа нь Улаанбаатарт авчирч гүйцээн эмчилсэн байна. Солонго эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэсэн хүү бүрэн эдгэрчээ. “Хот руу эмчид үзүүлэхээр явсан бол бид маш их цаг, мөнгө зарцуулах байсан” гэж Мягмар ярив. Эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдээгүй байсан бол тэд Улаанбаатар хүртэлх эрсдэлтэй аяллыг хийхээс өөр аргагүйд хүрэх байсан. “Ийм сайхан үйлчилгээг орон нутагтаа хурдан, хялбар авч болохыг би өөрийн биеэр мэдэрлээ. Ганц миний хүү биш, миний мэддэг олон хүн шинэ эмнэлгээс ийм чанартай үйлчилгээ авсан.” гэж тэрбээр нэмж хэлэв.

Тус эмнэлэг монголчуудын эрүүл мэнд, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төслийн нэг хэсэг юм. Уг төслийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн барилга байгууламж барих, дэд бүтцийг сайжруулах, орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлэх болон эрүүл мэндийн ажилтнуудыг сургах зэрэг олон ажил хийгдсэн. АХБ уг төслийг санхүүжүүлж, Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Монголын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны их сургууль, Монголын Өрхийн эмч нарын холбоо зэрэг олон байгууллагатай хамтран ажилласан. Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахдаа “оролцоот” арга барилыг ашигласан нь төслийн төлөвлөлтийн шатанд зөвхөн Засгийн газар, сургалтын байгууллагууд төдийгүй аймаг, сумдын үйлчилгээ үзүүлэгчид, хэрэглэгчид, мөн хөгжлийн бусад түншүүдтэй уулзалт яриа хийх боломжийг олгосон юм. Нэгэнт өвдсөн хойно нь эмчлэхээс илүүтэйгээр нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнд анхаарах асуудлыг таниулан сурталчлахад орон нутгийн ард иргэдийг ч мөн татан оролцуулжээ.

57

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Эрүүл мэндийн байгууламжийг бэхжүүлсэн нь Монголын эрүүлийг хамгаалах тогтолцоо нь төвлөрсөн эмнэлэгт тулгуурласан үр ашиг муутай, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар муу, дэд бүтэц нь элэгдэж хуучирсан байв. Ялангуяа хөдөө орон нутагт эрчим хүч, усан хангамж доголдолтойгоос байдал бүр ч хүнд байсан.

АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжсэн эрүүл мэндийн өмнөх хоёр төслийн хүрээнд ихээхэн ахиц дэвшил гарсан. Эдгээр төслүүдийг үргэлжлүүлэн Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3 төсөл нь 5 аймгийн 700,000 гаруй иргэдийн авах анхан шатны эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулан, хөдөө, хотын хоорондох эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийн ялгаатай байдлыг бууруулах зорилго тавьсан. Мөн Улаанбаатар хотын ядуу, эмзэг бүлгийн хүн ам ихтэй хоёр дүүрэг хамрагджээ. Төслийн хүрээнд эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг үндэсний хэмжээнд дэмжин ажилласан юм.

Төсөл хэрэгжсэнээр бүх бүртгэл цахим хэлбэрт шилжиж Хотонт сумын эрүүл мэндийн төвийн бүртгэлийн ажилтан Нарангэрэлийн Амаржаргалын (баруун талд) хувьд бичиг цаасны ажил түүх болон үлджээ.

58

Монгол Улс: Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө

10 сумын эрүүл мэндийн төвийг шинээр барьж, 10 төвийг сэргээн засварлаж, цэвэр усны эх үүсвэртэй болгох үүднээс 37 худаг гаргасан байна. Сумын эрүүл мэндийн төвүүдэд хаягдал ус цэвэршүүлэх шинэ дэвшилтэт технологийг суурилуулсан нь Монголд нэвтрүүлсэн анхны тохиолдол болсон. Мөн төслийн хүрээнд эмнэлгийн, лабораторийн болон хог хаягдлын тоног төхөөрөмжийг 90 сумын эрүүл мэндийн төвд, эмнэлгийн тоног төхөөрөмжийг өрхийн 61 эмнэлэгт нийлүүлжээ. Үүнээс гадна, 5 нэгдсэн эмнэлэгт эмнэлгийн, оношлогооны болон сүлжээний тоног төхөөрөмж, компьютер, програм хангамжийг нийлүүлж илүү үр ашигтай ажиллах, мөн хөдөөгийн эрүүл мэндийн төвүүдэд зайны оношлогоо хийх боломжийг бүрдүүлж өгсөн.

22 настай Нарангэрэлийн Амаржаргал Хотонт сумын эрүүл мэндийн төвд дүн бүртгэлийн хэлтсийн статистикчээр ажилладаг. Уг төвийг төслийн хүрээнд 2002 онд барьсан бөгөөд эрүүл мэндийн мэдээллийн тоног төхөөрөмж, програм хангамжаар хангаж өгсөн. Хуучин эмнэлэгт өвчтөнүүдийн бүх мэдээллийг шивж, бөөн цаас үйлдвэрлэдэг байсан бөгөөд эцэст нь аймгийн төв рүү биеэр хүргэж өгдөг байв. “Өнөөдөр бид эрүүл мэндийн бүх мэдээллийг компьютер дээр нэгтгэн, өвчтөнүүдийн түүхийг аймгийн нэгдсэн мэдээллийн сан руу интернет ашиглан явуулдаг. Нэг

Дондогийн Наранхүү (зүүн талд) ба түүний гэр бүл төслийн ачаар замын зардал хэмнэх боломжтой болсон.

59

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

бүрчлэн гараар бичих шаардлагагүй болсон. Энэ нь маш их цаг хэмнэж байгаа.” гэж тэрбээр ярив.

Орчин үеийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар орон нутагт эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэх боломжтой болсон тул хүмүүс их мөнгө зарцуулан төвийн эмнэлэг бараадах шаардлагагүй болсон. Архангай аймгийн Хотонт сумын эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж буй нягтлан бодогч 33 настай Дондогийн Наранхүүгийн хэлснээр төсөл хэрэгжихээс өмнө гэр бүл нь эрүүл мэндийн үйлчилгээ авах гэж аймгийн төв ордог байжээ. “Автобусаар явахад 7,000 төгрөг (3.50 доллар), дээр нь хоол, байрны зардал гардаг байсан. Одоо бол эрүүл мэндийн үйлчилгээг гэрээсээ холдолгүй хямд бөгөөд хялбархан авах боломжтой болсон” гэв.

Боловсрол сайн бол анагаах ухаан сайнАнхан шатны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвөөс авхуулаад дүүргийн болон нэгдсэн эмнэлгийн хувьд эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулахад нөлөөлөх хамгийн чухал

Оюутнууд төслийн хүрээнд суурилуулсан симуляцийн шинэ тоног төхөөрөмж дээр дадлага хийж буй нь.

60

Монгол Улс: Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө

хүчин зүйлс бол эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, эмч, сувилагч, хөдөөгийн эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн боловсролыг тасралтгүй хөгжүүлэх явдал юм. Төслийн хүрээнд эмч нарыг зүрх судас, дүрс оношлогоо, мэдээ алдуулалт, хүүхэд, яаралтай тусламж зэрэг чиглэлээр сургалтанд хамруулсан. Сувилагч, эх баригч, эрүүл мэндийн ажилтнуудыг физик эмчилгээ, гэрээр сувилахуй, үндсэн лабораторийн шинжилгээ зэрэг чиглэлээр мөн сургалтанд хамруулжээ. Нийт 5,542 гаруй эрүүл мэндийн мэргэжилтнийг сургаснаас 76 хувь нь эмэгтэйчүүд байв.

Төслийн хүрээнд мөн Монголын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны их сургуулийн ерөнхий мэргэжлийн бакалаврын сургалтын хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн.

22 настай Амарсайханы Мандухай тус их сургуулийн харьяа 10 сургуульд суралцаж буй 10,000 оюутны нэг юм. Анагаахын 5 дугаар курсийн оюутан тэрбээр дотрын эмч болохоор сурч байна. Төслийн хүрээнд Ур чадварын төвийн 10 лабораторийг симуляцийн тоног төхөөрөмж, өвчтөнийг оношлох интерактив програм хангамжаар тохижуулсанд тэрээр их баяртай байдаг. Түүний хэлснээр оюутнууд эмнэлэгт дадлага хийхэд хангалттай өрөө тасалгаа эсвэл тоног төхөөрөмж байдаггүй аж. “Ур чадвараа сайжруулах лаборатори өрөөнд практик дасгал хийх боломжтой болсноор бид тав тухтай, тохилог байранд сайн тоног төхөөрөмж ашиглан ихийг сурч байна.” гэв. Түүнтэй хамт сурдаг 23 настай Шагдарсүрэнгийн Мөнхчимэг “Ийнхүү сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон лабораторт хичээллэх боломжтой болсондоо би тун их баяртай

Шинэ тоног төхөөрөмж хүлээн авч, сургалтанд хамрагдсанаар лаборант Дуламын Золжаргал нь эмч, өвчтөнүүдэд шинжилгээний хариуг илүү хурдан гарган өгөх боломжтой болсон.

61

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

байна. Зарим гадаадын их сургуулиудад ч ийм боломж байхгүй” хэмээн ярив.

Бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн даатгал Эрүүл мэндийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сангийн яамтай хамтран төслийн хүрээнд эрүүл мэндийн санхүүжилтийн шинэ загварыг боловсруулж, 2015 онд Улсын Их Хурлаар батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлсэн. Үндэсний хэмжээнд эрүүл мэндийн даатгалын хамрагдалт 2007 онд 73% хувьтай байсан бол өсч 2013 онд 98 хувь болсон. Одоо эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг Засгийн газраас хариуцаж, ядууст эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэж байна.

Архангай аймгийн Хашаат сумын эрүүл мэндийн төвийн лаборант 38 настай Дуламын Золжаргалын хэлснээр шинжилгээний зардлыг улсын төсвөөс бүрэн хариуцдаг болсноор иргэд үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдах болжээ.

Төслөөр шинэ тоног төхөөрөмж хүлээн авч, сургалтанд хамрагдсанаар Хашаат сумын эрүүл мэндийн төвийнхөн 14 төрлийн шинжилгээ хийх боломжтой болсон. “Хавдар гэх мэт зарим өвчний оношийг одоо хурдан гаргах боломжтой болсон. ДОХ, тэмбүү, элэгний хавдрын эсийн шинжилгээний хариу ерөнхийдөө 20 минутанд л гардаг болсон” гэж тэрбээр ярилаа.

Архангай аймагт уламжлалт нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг Дэгмидийн Шилчингийн эхнэрт (зүүн гар талд) Хашаат сумын эрүүл мэндийн төвийн өрхийн эмч үзлэг хийж буй нь.

Яаралтай тусламж үйлчилгээ ихэд сайжирсан.

Төслийн хүлээн авагч, малчин

Дэгмидийн Шилчин

62

Монгол Улс: Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө

Хөдөлгөөнт үйлчилгээний сувилагч алслагдмал газрын өвчтөнүүдийг эргэхээр бэлдэж буй нь. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирснаар иргэдийн эрүүл мэндийн байдал дээрдэж, олон хүний амь насыг аварч байна.

63

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтын үзүүлэлтүүд сайжирснаас төсөл амжилттай хэрэгжсэнийг харж болно. Эхийн, нярайн, 5-аас доош насны хүүхдийн эндэгдлийн түвшин бүгд буурч, сүрьеэгийн тохиолдол ч багассан. 5-аас доош насны хүүхдийн вакцинжуулалт нэмэгдэн, мөн нэг хүнд ногдох анхан шатны эрүүл мэндийн зарцуулалт хоёр дахин өсчээ.

Эдгээр амжилтын нэг нууц нь хөдөө орон нутгийн алслагдсан газруудад эрүүл мэндийн үйлчилгээг үр ашигтай хүргэх болсонд оршино. Зай хол, зам харгуй муугаас жилд 5 удаа буурь сэлгэн нүүдэг 87 настай Дэгмидийн Шилчинтэй адил нүүдэлчин малчин иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэнэ гэдэг тун бэрхшээлтэй байдаг. Орон нутагт эрүүл мэндийн үйлчилгээ хэрхэн сайжирч ард иргэдийн амь насыг аварч буй тухай Шилчингээс асуувал Хашаат сумын эрүүл мэндийн төвд эмчлүүлсэн эхнэрийнхээ түүхийг хуваалцах аж. “Энэ жил эхнэр минь гэнэт өвдөж, яаралтай эрүүл мэндийн тусламж авах хэрэгтэй болсон. Эмнэлгийн ажилтнууд маш хурдан ирж тусламж үзүүлсэн. Яаралтай тусламж үйлчилгээ ихэд сайжирчээ” гэж тэрбээр ярив.•

64

Ядуурлын хавханд орсон хүмүүсийн хувьд боломжийн ажилд орох нь туйлын мөрөөдөл байдаг. Балбад хэрэгжиж буй төслийн хүрээнд ур чадвар эзэмшүүлэх замаар эмзэг бүлгийн иргэдийн туйлын мөрөөдлийг биелүүлж байна.

Катманду хотод 11 дүгээр сарын нартай нэгэн өглөө барилгын ажилчид шинээр баригдаж буй хорооллын байрнуудад заслын

ажил хийж байна. Хулсан бэхэлгээнд холбож аюулгүйн бүс зүүсэн өрлөгчин гадна ханын өрлөг хийх нь нийслэл хотын өргөжин тэлж буй захын дүүргүүдэд нийтлэг харагдах дүр зураг юм. Өрлөгчин нь Балбад хэвшсэн ойлголтоор бол эр хүний хийх ажил. Гэхдээ тоосгыг чадварлаг

Эрэлт ихтэй ажлын байранд тэнцэхэд шаардагдах ур чадварыг 59,000 гаруй оюутанд олгосон Хөдөлмөр эрхлэх ур чадварын төслийн хүрээнд сургагч багш оюутнуудад сантехникийн арга техник зааж өгч буй нь.

Балба

Ажил хийвэл ам тосдоно

66

Балба: Ажил хийвэл ам тосдоно

өрөх энэхүү өрлөгчин бол 27 настай, 2 хүүхдийн ээж юм. Уг барилгын талбайд ажиллах цорын ганц эмэгтэй өрлөгчин Ишвори Сарки 6 жилийн өмнө Балажү Инженер, технологийн сургуулийг өрлөгчин мэргэжлээр суралцаж төгсөнгүүтээ энэ барилгын компанид орж ажиллажээ. Шаргуу ажиллаж, суралцах идэвхи зүтгэлтэй байсан тэрбээр удалгүй компанийн үндсэн ажилтан болсон байна. “Би өмнө нь гар урлалын салбарт ажилладаг байхдаа сард 5,000 рупи (46 орчим доллар) олдог байсан. Харин энд би 15,000 рупийн (136 орчим доллар) цалин авдаг” гэж тэрбээр бахархангуй хэлэв.

АХБ, Швейцарийн хөгжлийн корпорац (ШХК), Боловсролын яам, тус хөтөлбөрийн гүйцэтгэгч Мэргэжлийн боловсрол, сургалтын зөвлөлийн хамтран хэрэгжүүлсэн Хөдөлмөр эрхлэх ур чадварын төслийн ачаар Балбад 59,000 гаруй оюутан залуус мэргэжлийн боловсрол сургалтыг дүүргэсэн. Дийлэнх нь эмзэг бүлгийн төгсөгчид байсан бөгөөд нь Балбад эрэлт өндөртэй байдаг мужаан, өрлөг, төмөр хийц, механикчийн чиглэлээр сургалтанд хамрагджээ.

Төслийг анх боловсруулж эхлэх үед Балбад ажилгүйдэл өндөр, боломж гарц байхгүй нь ядуурал, зөрчил мөргөлдөөний гол учир шалтгаан болж байв. Залуусын дунд ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилчдын орлогыг өсгөх нэг арга зам бол техник мэргэжлийн боловсролын хүртээмжийг сайжруулж мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх явдал гэж тооцсон. Сургалтанд хамрагдах боломж байгаа тухай сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, мөн айлуудаар явж ухуулсан бөгөөд төслийн хүрээнд эрэлт ихтэй мэргэжлээр оюутнуудыг бэлтгэж, төгсөгчдийг ажлын байранд холбож өгсөн юм. Сургагч багш нарыг бэлтгэж, сургалтын хөтөлбөрийг боловсруулах замаар сургалтын чанарыг өндөр түвшинд байлгаж чадсан.

Төслийн хүрээнд авч ашигласан ур чадварын сургалтын аргачлалын олонхийг хожим нь 2012 онд батлагдсан Балбын техник мэргэжлийн сургалт, боловсролын бодлогод тусгасан байдаг. “АХБ, ШХК хоорондын хамтын ажиллагаа нь бодлогын хэлэлцүүлэгт чухал үүрэг гүйцэтгэж, үндэсний бодлого батлагдахад түлхэц үзүүлсэн. Мэргэжлийн боловсрол сургалтын хандивлагчдын бүлэг бий болж уг салбарт үйл ажиллагаа явуулдаг гол хандивлагч байгууллагууд яриа хэлэлцээ өрнүүлэх боломжтой болсон” гэж төслийн түнш ШХК-ийн хөтөлбөрийн

Хөдөлмөр эрхлэх ур чадварын төсөл Төслийн мэдээлэл• Батлагдсан хугацаа: 2004 оны

11 дүгээр сар• Төсөл дууссан хугацаа: 2012

оны 10 дугаар сар• Зардал: 19.5 сая доллар

• Азийн хөгжлийн сангийн зээл: 16.8 сая доллар

• Засгийн газар: 2.7 сая

Хүлээн авагч• 2004–2012 онуудад 59,129

оюутан мэргэжлийн боловсрол олгох сургалтанд хамрагдаж төгссөн.

• 2008 онд нийт 1,552 хүн мэргэжлийн сургалтанд хамрагдаж байсан бол 2010 он гэхэд 37 хувиар нэмэгдэж 2,120 болсон.

Эмзэг бүлэг• Төгсөгчдийн 53.8 хувь эмэгтэй,

25.5 хувь нь далит, 79 хувь эмзэг бүлгийнх байв.

Хөдөлмөр эрхлэлт• Сургалтанд хамрагдсанаас

хойш жилийн хугацаанд нийт төгсөгчдийн 61.3 хувь нь ажилд орсон.

• Тэдгээрийн 53.3 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлж, 44.3 хувь нь цалин хөлсөөр, 2.4 хувь нь гадаадад ажиллах болжээ.

67

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

ажилтан Уша Бхандари ярив. Ур чадвар суулгах сургалтын аргачлалыг Балбын бусад газар нутагт хөгжлийн түншүүдийн тусламжтайгаар давтан хэрэгжүүлж байна.

Жендерийн, кастын болон үндэстэн ястны үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан төсөлд суулгаж өгснөөр эмэгтэйчүүд, эмзэг бүлгийнхэн төслийн гол хүлээн авагч болсон. Балажү Инженер, технологийн сургуулийн захирал 52 настай Нирмал Прасад Нюпанегийн ярьж буйгаар ялгаварлан гадуурхалд байнга өртдөг эмзэг бүлэг болох далит (“хүрч болохгүй” каст) болон бусад үндэстэн, ястны эмэгтэйчүүдэд энэхүү төсөл нь ур чадвараа хөгжүүлэх боломж олгосноор ажилд ороход нь тусалж, амьжиргааг нь дээшлүүлсэн байна. Сургуулийн 11,000 төгсөгчдийн 79 хувь нь Ишворитэй нэгэн адил эмзэг бүлгийн иргэд байв. “Сургалт дуусангуут нь бид оюутнуудыг янз бүрийн компаниудтай холбон өгч, ажилд ороход нь тусалдаг.” хэмээн Нирмал захирал тайлбарлав.

Балажү Инженер, технологийн сургуульд үнэ төлбөргүй сургалт явуулж байгаа талаар Ишвори Катмандугаас холгүй орших Лубхү тосгоны

Хөдөлмөр эрхлэх ур чадварын төслийн ачаар Ишвори Сарки барилгын компанид өрлөгчнөөр ажилд орж, гэр бүлээ ядуурлаас аварч чадсан.

68

Балба: Ажил хийвэл ам тосдоно

найзуудаасаа анх сонссон аж. Тэр үед Ишвори гар урлал хийдэг байв. “Бид өдөржин ажилладаг ч бүх ашиг орлогыг эзэн авчихдаг байлаа. Манайх 7 хүүхэдтэй айл. Аав маань намайг сургуульд сурч байхад өнгөрсөн. Ээж маань фермерийн аж ахуйд тусалдаг байсан. Олсон орлого маань амьдралд хүрэлцдэггүй үнэхээр хэцүү байсан.” хэмээн дурсав. Төслийн хүрээнд сургалтанд хамрагдсанаар Ишвори өөрийгөө болон гэр бүлээ эдийн засгийн хүндрэлээс аварч чаджээ. Одоо тэрбээр ээжийнхээ эмчилгээний төлбөрийг төлж, гэр бүлээ тэжээдэг. Сар бүр хуримтлалдаа нэмэрлэх, бас дүү нар, хүүхдүүдээ сургуульд сургах мөнгө ч түүнд үлддэг аж.

Балажү Инженер, технологийн сургууль төгссөн оюутнуудаа дотоодын компаниудад зуучилж, ажил ороход нь тусалдаг.

69

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

“Гадаад руу гарч ажиллах боломж байнга олддог учраас өрлөгчингийн орон тоо эргэлт ихтэй байдаг. Эмэгтэй өрлөгчин илүү сахилга баттай, бас компанид тогтвор суурьшилтай ажилладаг” гэж Ишворигийн дарга төслийн менежер 45 настай Рамбабу Сингх хэллээ.

Сургагч багшийн сургалт40 настай Ниши Шрестха тус сургуулийн цорын ганц эмэгтэй багш байв. “Багшаар ажиллаж эхэлсэн нь миний амьдралд асар их өөрчлөлт авчирсан.

Багшийн чанд хяналтан дор өрлөгийн ажилтнууд ур чадвараа сайжруулж буй нь.

70

Балба: Ажил хийвэл ам тосдоно

Би гэртээ илүү орлого авчрах боломжтой болсон.” хэмээн тэрбээр дурсав. Тэрбээр багшилж байхдаа хуримтлуулсан туршлагаа барилгын талбай дээр хянагч болохдоо ашиглажээ. “Би одоо Техник мэргэжлийн боловсролын үндэсний аттестатчилалын систем, Ур чадварыг шалгах үндэсний зөвлөлд шалгалт авдаг мэргэжилтэн хийж байна. Үүнд багшилж байсан туршлага маань их хэрэг болдог” гэв. Тэрбээр Катмандугаас холгүй орших Бхактапур хотын Куопа Инженерийн коллежид мөн өрлөгийн хичээл заадаг байв.

“Ядуу, зүдүү охид, хөвгүүд сургалтанд хамрагдаад, ажилд ороход би хязгааргүй их баярладаг. Олон шавь нар минь над дээр ирж, амьдралаа өөрчлөхөд нь ямар их тус болж, урам зориг өгснийг хэзээ ч мартахгүй гэж хэлдэг” гэв. Тэдгээр дундаас шаргуу ажиллаж, амжилт олж чадсан Ишвори, Рави Маграти тодхон дурсагдана. “Рави энд механикийн чиглэлээр сурч төгссөн, дараа нь өөрийн цехийг нээсэн. Одоо гадаадад ажиллаж байгаа бөгөөд чамгүй их мөнгө олдог шүү” гэж тэрбээр ярив.

Төслийн хүрээнд ур чадвар эзэмшүүлэх хөтөлбөрт хамрагдан ач тусыг нь дээд зэргээр хүртэж чадсан өөр нэгэн бол Катмандугаас баруун хойш 175 километрт орших Бесисахар хотод эхнэр, бага

Төрөлх хот Бесисахардаа нэр хүндтэй гэрээлэн гүйцэтгэгч болсон Рам Бишвакарма (зүүн талд) төслийн хүрээнд сургалтанд хамрагдсандаа үргэлж талархдаг.

71

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Төслийн хүрээнд оюутнуудыг эрэлт өндөр ажилд бэлддэг.

72

Балба: Ажил хийвэл ам тосдоно

73

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

насны хоёр хүүхдийн хамт амьдардаг 36 настай Рам Бахадур Бишвакарма юм.

Төслийн шугамаар сантехникийн сургалтанд суухаасаа өмнө тэрбээр эцэг эхийн хамт эрдэнэ шиш, шар будаа тариалан амьдардаг байв. Гэр бүлийн орлого нь амьдралд дөнгөн данган л хүрэлцдэг байлаа. Сургуулиас завсардсан Рам ядуурлаас гарахын тулд ажилд орох хэрэгтэй, үүний тулд тодорхой ур чадвар эзэмших зайлшгүй шаардлагатай гэдгийг мэддэг ч сургалтын төлбөрийг төлөх боломжгүй байсан аж. Тэрбээр 2009 онд төслийн хүрээнд үнэгүй сургалтанд хамруулж, сургалтын хугацаанд байр, хоол үнэгүй олгож буйг олж дуулжээ.

Рам энэ боломжийг баярлан шүүрэн авахад түүний аав харин тийм ч баяртай байсангүй. “Тосгоны бусад залуус шиг гадаадад гарч ажиллахгүй яагаад сургалтанд суух болсныг надаас асууж байсан” хэмээн Рам дурсав.

Гурван сарын дараа Рам сантехникчээр суралцаж төгссөн бөгөөд үүндээ хэзээ ч харамсаагүй юм. Шинэ ур чадварт суралцсанаар өөртөө итгэлтэй болоод зогсохгүй тэрбээр гэр бүлийнхнийхээ амьдралыг эрс өөрчилж чадсан. Рам өнөөдөр Бесисахард хамгийн сайнд тооцогддог, олонд хүлээн зөвшөөрөгдсөн гэрээт гүйцэтгэгч болжээ. Хувийн орон сууцны 10 барилгын ажил дээр одоо үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 2 туслах ажилтан авч ажиллуулж байна. Сард 625 гаруй доллар олдог нь Балбад маш өндөр орлоготойд тооцогдоно. Тэрбээр хангалттай мөнгө хуримтлуулж, газар худалдан авч байшин барьсан төдийгүй Бесисахар дахь хамгийн сайн хувийн сургуульд хүүхдүүдээ сургаж байна.

Өнөөг хүртэл хүрсэн амжилтандаа Рам маш их баяртай байгаа юм. Тэрбээр, “Би зөвхөн өөрийнхөө болон гэр бүлийнхээ талаар яриагүй. Би дахиад 4 гэр бүлийг тэжээж байна” гэв. Цаашид бизнесээ өргөжүүлэн сантехникийн дэлгүүр нээх төлөвлөгөөтэй байгаа аж.

Төслийн ачаар Балбад 59,000 гаруй оюутан залуус техник мэргэжлийн боловсрол олгох сургалтанд хамрагдсан.

Хүмүүс чи их ухаантай эмэгтэй юм, эрэгтэйчүүдтэй эн зэрэгцэн ажиллаж чадна гэж хэлэхэд нь би маш их баярладаг. Манай тосгоныхон намайг үлгэр жишээ болгон ярьдаг.

Төслийн хүлээн авагч, өрлөгчин

Ишвори Сарки

74

Балба: Ажил хийвэл ам тосдоно

75

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Өрлөгчин Ишвори ч мөн адил бие даасан гэрээт гүйцэтгэгч болох том төлөвлөгөөтэй байна. “Хүмүүс чи их ухаантай эмэгтэй юм, эрэгтэйчүүдтэй эн зэрэгцэн ажиллаж чадна гэж хэлэхэд нь би маш их баярладаг. Манай тосгоныхон намайг үлгэр жишээ болгон ярьдаг.” гэв. Далит гаралтай болохоор сургуульд яваад хэрэггүй гэж нэгэн цагт ухуулж байсан багш нь одоо түүгээр бахархдаг. Сайн ажилд орсон тухайгаа багшдаа дуулгахад “Маш сайн байна, би чиний өмнөөс баяртай байна” гэж бахархан хэлжээ. “Миний амьдрал одоо баталгаатай болсон” гэж Ишвори хэллээ.•

76

Филиппин Улсад хэрэгжүүлж буй төслөөр орон нутгаас үзүүлдэг төрийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлж байна.

Мангян уугуул иргэдийн омогт оршин суух 4 хүүхдийн ээж 32 настай Лунингнинг Катибонг болон түүний нөхөр Ага ажлын өдрүүдэд

хоёр охиноо сургуульд нь үдэн явуулна. Будааныхаа талбайд хөлсөө дуслуулан ажиллах зуураа охиддоо сэтгэл зовнисоор, гэртээ эсэн мэнд эргэн ирэхэд нь сая нэг санаа амарна. Охид Филиппиний Оксидентал Миндоро дахь Саблаян нутгийн уулын омгоос зам хүртэл бусад хүүхдүүдийн хамт гол, ус, шавар шавхай туулна. Зам хүрээд ч аюулгүй боллоо гэж тайвшрах арга байхгүй. Нарийн замаар эгнэн, хөл нүцгэн

Оксидентал Миндоро дахь Саблаян нутгийн Мангян уулын омгийн сурагч охид хичээл дээр үзсэн асуултынхаа хариуг олохоор сууж буй нь.

Филиппин

Сайн засаглалын шан

78

Филиппин: Сайн засаглалын шан

алхахад хажуугаар нь ачааны машинууд давхилдан өнгөрнө. Ийнхүү алхсаар тэд Сан Хосе хот дахь сургуульдаа очдог.

Үер бууж, замгүй болсон үед хүүхдүүд хичээлээ таслахаас өөр аргагүйд хүрнэ. Уугуул омгийн хүүхдүүдийг соёлын ялгаатай байдлаас нь болж ялгаварлан гадуурхдаг байсан тул хүүхдүүдийн сурлага муу, сургуулиа хаях явдал их гардаг байв. Хэзээ нэгэн цагт амьдардаг газрынхаа хажууханд сургуультай болох юмсан гэж бусад эцэг, эхчүүдийн нэгэн адил тэд мөрөөддөг байжээ. Энэ мөрөөдөл нэг л өдөр биелж хүүхдүүд нь урт бартаат зам туулан сургуульд явдаг нь түүх болон үлдэнэ гэж тэдний санаанд орсонгүй.

Сайн засаглалын ач тусыг хүртсэн нь 2009 онд 31 настай Лоурдес Маган тус сууринд анх багшаар ирэхэд зам, усан хангамж, эрүүл мэндийн үйлчилгээ аль нь ч байхгүй байлаа. Сүрьеэ, амьсгалын замын өвчин ихэд дэлгэрсэн байв. Хичээл заах цорын ганц байр нь дээвэр нь цоорхой умгар овоохой байв. “Хичээл хийхэд тохиромжтой сургууль хүүхдүүдэд хэрэгтэй” гэж шийдэмгий хэлж байлаа.

Уугуул суурингийхаа нийгмийн байдлыг сайжруулахаар сэтгэл шулуудсан омгийн ахлагч болон бусад хүмүүс нийлэн Сан Агустин тосгоны ахмад 55 настай Ёланда Патинганд хандсан аж. Тэрбээр Саблаян хотын дарга Эдуардо Гадианогоос энэ тал дээр туслахыг хүсжээ. Уугуул иргэдэд хүргэх нийгмийн үйлчилгээ, тэдний нөхцөлийг сайжруулахыг хэзээнээс дэмждэг байсан хотын даргад тэдэнд туслах хүсэл эрмэлзэл их байсан ч төсөв хөрөнгө байхгүй байв.

2011 онд Дотоод хэрэг ба орон нутгийн захиргааны яамнаас уг хотын захиргааг Шилдэг засаг захиргаагаар шалгаруулсан нь тэдэнд цоо шинэ боломжийг нээж өгсөн юм. Тус хотын захиргаа олон нийтийн оролцоог бүрэн хангаж, асуудлыг ард иргэдтэйгээ хамтран шийдвэрлэж, ил тод нээлттэй ажиллаж чадсанаар яамнаас тавьсан хатуу шаардлагуудыг хангаж тухайн шагналыг хүртсэн байна. Ийнхүү хотын захиргаа нь засгийн газрын үндэсний хөгжлийн зорилтуудад нийцсэн, хүнийг

Орон нутгийн төрийн санхүүжилт, төсвийн өөрчлөлт шинэчлэлтийн хөтөлбөрХөтөлбөрийн мэдээлэл• Батлагдсан хугацаа: 2009 оны 11

дүгээр сар• Төсөл дууссан хугацаа: 2010 оны 3

дугаар сар• Зардал: 441.0 сая доллар

• АХБ зээл: 225.0 сая доллар• Францын хөгжлийн агентлаг:

216.0 сая доллар

Орон нутгийн төрийн санхүүжилт, төсвийн төвлөрлийг сааруулах хөтөлбөрХөтөлбөрийн мэдээлэл• Батлагдсан хугацаа: 2014 оны 2

дугаар сар• Төсөл дууссан хугацаа: 2014 оны 8

дугаар сар• Зардал: 401.0 сая доллар

• АХБ зээл: 250.0 сая доллар• Францын хөгжлийн агентлаг:

150.0 сая доллар• Засгийн газар: 1.0 сая доллар

Засаглал• Дэлхийн санхүүгийн хямрал

нүүрлэсэн 2007–2009 онуудад ч дотоодын орлого бүрдүүлэлт 83.7 тэрбум песогоос 108.8 тэрбум песо болж, өссөн дүнгээр 30 хувиар нэмэгдсэн.

• Луйвар хийсэн, хөрөнгө завшсан тохиолдлын тоо, мөн тохиолдол бүрийн мөнгөн дүн 15 хувиар буурсан.

79

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

дэмжсэн төслүүдэд зориулан Гүйцэтгэлийн сорилын сангаас санхүүгийн дэмжлэг авах боломжтой болжээ. Санхүүгийн дэмжлэгийг урамшуулал, хөшүүрэг болгон ашиглаж байсан бөгөөд орон нутгийн засаг захиргаа өөрийн зүгээс мөн тодорхой хэмжээний санхүүжилт гаргах ёстой байв. Ингэснээр төслийг өөрийн болгож, хариуцлагатайгаар хэрэгжүүлнэ гэж үзжээ.

Гүйцэтгэлийн сорилын сан нь 2009 онд батлагдсан Орон нутгийн төрийн санхүүжилт, төсвийн шинэчлэлийн хөтөлбөр болон түүний дараахан 2014 онд батлагдсан Орон нутгийн төрийн санхүүжилт, төсвийн төвлөрлийг сааруулах хөтөлбөрөөс эхлэлтэй орон нутгийн засаглалыг сайжруулах чиглэлээр хэрэгжсэн олон шинэлэг хөтөлбөрүүдийн нэг байв. Дээрхи хоёр хөтөлбөрийг АХБ, Францийн хөгжлийн агентлаг, Сангийн яам, Дотоод хэрэг ба орон нутгийн захиргааны яам хамтран санхүүжүүлжээ. Татварын орлогын илүү их хувийг орон нутагт хуваарилах, тайлагнах тогтолцоог орон нутагт нэвтрүүлэх, гүйцэтгэлийн үнэлгээ хийх замаар нутгийн захиргаанаас үзүүлдэг төрийн үйлчилгээний үр дүн, үр нөлөөг сайжруулахад эдгээр хөтөлбөрүүдийн үндсэн зорилго оршиж байв. Хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн дэмжлэг авч, мөн сайн засаглал, санхүүгийн сахилга бат нэвтрүүлсний төлөө нэмэлт

Лоурдес Маган багш уугуул иргэдийн хүүхдүүдийг сургуультай болгохоор эрс шийдэж байв.

80

Филиппин: Сайн засаглалын шан

урамшуулал хүртэж нутгийн захиргаа нь сургууль, эрүүл мэндийн төв барих, өөрийн харьяа иргэдэд хэрэгтэй бусад үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хөрөнгийг түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой болсон юм. Өөрчлөлт, шинэчлэл хийх, төсвийг ил тод, хариуцлагатай байдлаар боловсруулах чадавхийг бэхжүүлэх, орон нутгийн түвшний шийдвэр гаргалтанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр нутгийн захиргааны байгууллагуудад сургалт явуулжээ.

Гүйцэтгэлийн сорилын сангаас олгосон татаас, дэмжлэгээр 2012 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Инава Панайнеп буюу “мөрөөдлийн биелэл” нэртэй бага сургууль үүдээ нээж 144 Мангян сурагч оршин суугаа газраа сургуульд хамрагдах боломжтой болсон юм. Шинэ сургуулийн дэргэд мөн цэцэрлэг ажилладаг бөгөөд 3 настангууд хүртэл явах боломжтой болжээ. Хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшил бүхий 6 багштай уг сургуульд одоогоор хичээл завсардсан, сургуулиа хаясан хүүхэд байхгүй. Соёлын онцлогийг нь тусган сургалтын хөтөлбөрийг боловсруулсан тул хүүхдүүд сайн дүнтэй суралцаж байна. Түүнчлэн оёдол, нэхмэл гэх мэт гар урлал тэдэнд заадаг бөгөөд долоо хоногт нэг удаа үндэснийхээ хувцсыг өмсдөг аж. Санхүүгийн чанд удирдлагын дүнд Саблаяны нутгийн захиргаа хангалттай санхүүжилт авч зам, цэвэр усны хангамж, төрөх эмнэлэг зэргийг барьж байгуулж чаджээ. Хотын захиргааны шинэ гурван барилга дотор мөн эмч, сувилагч нар байрлан вакцинжуулалт хийж, эм олгож, үнэгүй үзлэг явуулж байна. Амьсгалын замын өвчлөл, сүрьеэгийн тохиолдол ч буурчээ.

Саблаян нь нутгийн захиргааны сайн засаглалын тод жишээ юм. 2014 онд хамгийн үр ашигтай ажилласан 10 нутгийн захиргааны нэгээр шалгарснаа хотын дарга Гадиано бахархангуй онцлон тэмдэглэв. 2014 онд орон нутгийн 734 захиргаа 990 сая песогийн (19 сая орчим доллар) санхүүгийн дэмжлэгийг Гүйцэтгэлийн сорилын сангаас авсан байна.

Гамшгийг хазаарласан нь АХБ-ны дэмжлэгтэй хөтөлбөрийн ач тусаар ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж буй бас нэгэн

Саблаян хотын дарга Эдуардо Гадиано оршин суугчидтайгаа зөвлөлдөж буй нь. Засгийн газраас олгосон санхүүгийн дэмжлэгээр Мангян уугуул иргэдийн хүүхдүүдэд зориулан сургууль барьжээ.

81

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Инава Панайнеп бага сургуульд хичээл завсардсан, сургуулиа хаясан хүүхэд байхгүй.

82

Филиппин: Сайн засаглалын шан

83

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

газар бол Лузон арал дээр байрлах Батаан мужийн Баланга хот юм.

2013 оны 9 дүгээр сарын нэгэн өглөө Баланга хотын амралтын газар ажилладаг 43 настай Эдита Балкуин гэрийнх нь хажуугаар урсах Купанг гол аадар бороо, салхины улмаас үерлэж буйг харан санаа зовнин зогсож байв. Эдита нөхөр Жоэлын хамтаар ойролцоох үерийн даланг харж хамгаалдаг байв. Гэвч тэдний хичээл зүтгэл талаар болж үдээс хойш 4 цагийн орчимд гол эргээсээ халин хотын зарим хэсэг үерийн усанд автав. “Байшин усаар дүүрч гэрийн бараг таазанд хүрсэн. Тер үед яаж амьд гарах вэ л гэж бодогдсон.” гэж Эдита эргэн дурсав. Аргаа барсан Жоэл байшингийн арын хананаас ойролцоох хана руу олс татан, тэр хоёр олсноос зүүгдэж эргэлдсэн усанд урсалгүй үлдэж чаджээ. “Бид бүх зүйлээ алдсан ч амьд гарч чадсан.”

Манила Бэй-ийн эрэг дагуу газар тариалангийн бүсэд байрладаг 100,000 оршин суугч бүхий Баланга хот далайн шуурга, үерт нэрвэгдэх нь элбэг байдаг. 2012, 2013 онуудад борооны улирлын үеэр мөн л үерийн усанд автсан байна. “Тэр үер хотод үерийн хамгаалалт, хяналтын систем зайлшгүй шаардлагатай болсныг ойлгуулсан. Бид үерийн усыг зайлуулж Талисай гол руу урсгах төлөвлөгөө

Баланга хотын зарим хэсэг үерт автахад Эдита Балкин, түүний нөхөр Жоэл нар амиа алдах дөхжээ.

84

Филиппин: Сайн засаглалын шан

боловсруулсан.” гэж хотын дарга Хосе Энрике Гарсиа III хэлэв. Гамшгаас сэргийлэх сан, мөн хөгжлийн сангуудын хөрөнгийг ашиглан тэд эргийн дагуу далан босгож, голын шавар шавхайг цэвэрлэжээ. Уг хот мөн Шилдэг засаг захиргааны шагнал авч Гүйцэтгэлийн сорилын сангаас санхүүгийн дэмжлэг авах болзол хангасан юм. Улмаар зайлшгүй хэрэгтэй байсан 236 м урт цементэн ус зайлуулагч барих, мөн Купанг голын үерийн усны халхавчийг засварлах хөрөнгө мөнгөтэй болжээ. “Гүйцэтгэлийн сорилын сан байхгүй байсан бол энэ төслийг хэрэгжүүлэх боломжгүй байсан” гэж хотын дарга цохон тэмдэглэв.

Цементэн зайлуулагч барьсны дараа үерийн халхавчийг засч, үерийн хамгаалалтын бусад хэсгийг 2014 онд хийж гүйцээснээс хойш тэдний хөрш зэргэлдээ айлууд үерээс айхгүй болсон гэж Эдита Балкуин ярилаа. Барангайн ахмад 36 настай Роналд Капарас ихэд талархан “Бид одоо шөнө тайван унтдаг болсон. Айдас үгүй болж, үерийн аюул ч байхгүй болсон” гэв.

Барангайн Хөдөө аж ахуйн хорооны дарга, тосгоны ахлагч 61 настай Данило Исипийн хэлснээр шинэ халхавч, ус зайлуулагч барьснаас хойш тус газрын 23 будааны талбайн усжуулалт илт сайжирчээ. Халхавч хаагдсан байхад ус тариаланчдын талбай руу урсдаг байна. Ус ховор зуны саруудад энэ нь тун чухал аж. Бороо ихээр орж, үерийн аюул нүүрлэвэл халхавчийг нээж ус шууд Талисай гол руу урсаж, цаашлаад задгай далай руу цутгадаг байна. “Төслийн үр дүнд усалгаа сайжирснаар бид жилд 2 удаа ургац авах боломжтой болсон. Ингэснээр тариаланчдын ургац бараг хоёр дахин нэмэгдсэн.” гэж 4 хүүхдийн аав, хөдөө аж ахуйн технологийн мэргэжилтэй Данило ярив.

Ард иргэдэд үйлчлэх нь Хосе Энрике Гарсиа III Баланга хотын даргаар анх 2007 онд сонгогдогдмогцоо 25 барангай буюу тосгоныг бэхжүүлэх явдлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилласан юм. Барангайн долоо хоног гэх санаачилгыг нэвтрүүлж хотын дарга, бусад албаны хүмүүс барангай тус бүрийн албаны хүмүүстэй жил тойрон уулзах болжээ.

Уулзалтуудыг олон нийтэд нээлттэй хийдэг бөгөөд төлөвлөгдөж буй төслийн талаар сонирхсон

Барангайн Хөдөө аж ахуйн хорооны дарга Данило Исипийн хэлж буйгаар төслийн ачаар үерийн хамгаалалт хийсэн нь тариаланчдын ургацыг нэмэгдүүлжээ.

85

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

хүн оролцож өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой аж. Барангайн албан хаагчдыг санхүүгийн удирдлага, гамшгийн бэлэн байдал зэрэг чиглэлээр сургалтанд хамруулж, компьютерийн болон бусад шаардлагатай ур чадварыг эзэмшүүлж, гэр бүл, хүүхэд хамгаалал, энх тайван, эмх замбараа зэрэг төрөл бүрийн хууль тогтоомжийн талаар мэдлэг мэдээлэл олгожээ. Хотын захиргаа Барангайтай ийнхүү нягт хамтран ажилласнаар гамшгаас урьдчилан сэргийлэх, нэмж сургууль, эрүүл мэндийн төв байгуулах зэрэг нэн зайлшгүй чухал үйлчилгээг илүү хурдан шийдвэрлэх боломжтой болсон аж. “Барангайн долоо хоногийн хамгийн чухал хэсэг бол оршин суугчдад тулгарч буй хүндрэл, бэрхшээлийг өөрсдөөс нь сонсох явдал байсан. Барангайн албан хаагч, оршин суугчидтай шууд харилцсанаар бид иргэдийн санал, хүсэлтэнд шуурхай хариу өгч, арга хэмжээ авах боломжтой болсон.” гэж хотын дарга ярив.

Ард иргэдийн дэмжлэгийг авсан тодорхой алсын хараа, зорилго бүхий нутгийн захиргааны байгууллагууд төрийн үйлчилгээг илүү үр дүнтэй хүргэх боломжтой болж, өмнөх ололт амжилтуудаа бэхжүүлэн ажиллаж байна.

Баланга хот их дээд сургуулийн хотхон хот болох зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа нь үүний нэг жишээ юм. Орон нутгийн сэхээтэн, боловсролын

Баланга хотын захиргаа орон нутагт төрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой шийдвэр гаргалтанд айл өрхийн оролцоог уриалгахан хүлээж авдаг гэж хотын дарга Хосе Энрике Гарсиа III ярив.

Санхүүгийн удирдлагыг сайн хангаснаар нутгийн захиргааны байгууллагууд төрийн үйлчилгээг ард иргэдэд ойртуулж чадсан.

86

Филиппин: Сайн засаглалын шан

Үерийн хамгаалалтын шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр Баланга хотын хүүхдүүд одоо тайван унтах болсон.

Бид шөнө амар тайван унтдаг болсон. Айдас үгүй болсон, үерийн аюул ч байхгүй болсон.

Барангайн ахмад Роналд Капарас

салбарынхан хамтран Их дээд сургуулийн хотхоны алсын хараа 2020 мастер төлөвлөгөөг Филиппиний болон олон улсын ийм төрлийн хотуудын туршлага дээр үндэслэн боловсруулжээ. Сургуулийн захиргааны ажилтан, тэтгэвэрт гарсан багш нараас бүрдсэн их дээд сургуулийн боловсролын зөвлөл нь залууст зориулсан хөтөлбөр гаргасан. 2015 оны их дээд сургуулийн хотхон хотын чуулга уулзалтаар 3,000 оюутан нэг дор чуулж, анги танхимын хүрэлцээгүй байдал, байгаль орчны доройтол, замын аюулгүй байдал зэрэг хотод тулгарч буй хүндрэл бэрхшээлд дүн шинжилгээ хийж шинэлэг шийдлүүдийг боловсруулж Засгийн газарт танилцуулсан байна.

Баланга хотын захиргаа орон нутагт төрийн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой шийдвэр гаргалтанд айл өрхийн оролцоог идэвхийлэн эрэлхийлдэг. Өөрсдөөс нь тусламж хүсч, хамтран ажиллах санаачилгыг орон нутгийн айл өрхүүд дуртайяа хүлээн авдаг. “Эцэг эх, айл өрхийн тэргүүн бүрийг манлайлагч болгож чадвал энэ хотод Барангай, захирагчийн хэрэг үгүй болно” гэж хотын дарга хэлэв. •

87

Өргөн хүрээнд хэрэгжсэн төслийн ачаар Шри Ланкад зэвсэгт мөргөлдөөнд өртсөн 1.1 сая орчим иргэн амьдралаа ахин босгож чадсан юм.

2009 онд энх тайван тогтсоноос хойш хэдэн сарын дараа Катхиресү Тхармалингам эхнэр охины хамт түр байрлах төвөөс гарч, жил

гаруйн өмнө аргагүйн эрхэнд орхин явсан Киллиноччи дахь фермдээ эргэн ирэв. Киллиноччи нь 30 жилийн турш Шри Ланкагийн зүүн хойд нутагт үргэлжилсэн иргэний дайнд нэрвэгдсэн 8 дүүргийн нэг юм. Зэвсэгт мөргөлдөөнд хоёр хүүхдээ алдаж сэтгэлдээ уй гашуу тээсэн, халаасандаа ганц ч зоосгүй тэднийг гэртээ эргэн ирэхэд нуранги болсон байшин угтжээ. 2.4 га газар нь хогийн ургамлаар дүүрч,

Катхиресү Тхармалингам хураасан ургацаа жигнэж шуудайлаад Киллиноччид аваачин зарахаар бэлдэж буй нь.

Шри Ланка

Амьдралыг ахин босгох нь

88

Шри Ланка: Амьдралыг ахин босгох нь

усжуулалтын систем нь эвдэрч, трактор болон бусад тоног төхөөрөмж нь алга болсон байв.

Эмнэлэг, сургууль, усан хангамж, цахилгаан зэрэг суурь үйлчилгээ байхгүй, сөнөсөн газар эргэн ирсэн олон иргэдийн нэгэн адилаар тэр хоёр амьдралаа хэрхэн дахин босгохоо мэдэхгүй цөхөрч байлаа.

Өнөөдөр 67 настай тариаланч тэрбээр шаргуу ажиллаж, цуцалтгүй тэмцсэнийхээ хүчинд фермерийн аж ахуйгаа сэргээж, шинэ байшин барьж чадсан байна. Мөн түүний гэр бүл АХБ-ны дэмжлэгтэй хэрэгжсэн Зүүн хойд нутгийг сэргээн хөгжүүлэх хоёрдугаар төслөөс туслалцаа авсан аж. Тусламжийн хүрээнд нэн чухал усжуулалтын шахуургыг шинэчлэх, шинэ далан барих, тариаланчдад үр тариа, бордоо нийлүүлэх төвүүдийг сэргээх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

АХБ нь Австралийн Засгийн газар, Шведийн Олон улсын хөгжлийн агентлагтай нягт хамтран ажиллаж, иргэдийн амьдрал ахуйг шинээр эхлүүлэхэд шаардлагатай суурь дэд бүтэц, үйлчилгээг сэргээн босгосон байна. Төслийг зохицуулах хороодоор дамжуулан орон нутгийн иргэдийн санаа оноог тусгаснаар тухайн газар нутагт шаардлагатай зөв үйл ажиллагааг сонгон, бусад хөгжлийн хөтөлбөрүүдтэй давхардал үүсгэхгүй байж чаджээ. 2001–2012 онуудад хэрэгжсэн уг төсөл болон үүний өмнөх төслүүд зэвсэгт мөргөлдөөнд өртсөн газруудад эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын байгууламж, орогнох байр, усан хангамж, цахилгаан зэргийг сэргээх замаар олон мянган иргэдийн амьдрал, амьжиргааг дээшлүүлэх Засгийн газрын хүчин чармайлтыг дэмжив. Сэргээн босголтын ажил нь хөдөлмөр эрхлэх боломжийг олон иргэнд олгосон юм. 2005 онд АХБ энэхүү төслийг өргөжүүлж 2004 оны Энэтхэгийн далайн хар салхинд өртсөн хүмүүст тусламж үзүүлж эхэлсэн.

Эрүүл мэндийг сэргээсэн нь62 эмнэлгийг сэргээн засварлаж, 800 гаруй эрүүл мэндийн ажилтныг сургаснаар эрүүл мэндийн үйлчилгээ сэргэж, 1.1 сая гаруй хүн ач тусыг нь хүртжээ.

Зүүн хойд нутгийг сэргээн хөгжүүлэх төсөл IIТөслийн мэдээлэл• Батлагдсан хугацаа: 2004 оны

6 дугаар сар• Төсөл дууссан хугацаа: 2012

оны 9 дүгээр сар• Зардал: 85.5 сая доллар

• Азийн хөгжлийн сангийн зээл: 45.3 сая доллар; Азийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламж: 13.6 сая доллар

• Австрали: 6.7 сая доллар• Швед: 4.9 сая доллар• Засгийн газар: 15.0 сая

доллар

Эрүүл мэнд• Эрүүл мэндийн үйлчилгээ

сайжирч 1.1 сая гаруй хүн ач тусыг нь хүртсэн.

• 62 эмнэлгийг сэргээн засварласан.

Боловсрол• 83,800 оюутан, үүнээс

45,151 эмэгтэй, сэргээн засварласан анги танхимд суралцаж, ач тусыг нь хүртсэн.

• 1,950 тамил хэлтэй уугуул иргэдийг багшаар авч ажиллуулсан.

Дэд бүтэц• Хөдөө орон нутагт 70 тосгонд

цахилгаан татаж 17,300 өрх холбогдсон.

• 18,000 өрх цэвэр усны хангамжтай болсон.

Амьдрах орчин• Усжуулалттай талбай 9 хувиар

нэмэгдсэн, идэвхитэй газар тариалан эрхлэгчдийн тоо 17 хувиар өссөн.

• Эмэгтэйчүүдийн хөдөөгийн хөгжлийн 158 нийгэмлэгийг сэргээж, гишүүнчлэлийн тоо 2012 онд 20,000 болж өссөн.

89

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Мөргөлдөөний уршгаар балгас болж үлдсэн Киллиноччи дүүргийн нэгдсэн эмнэлэг 2009 онд үүд хаалгаа дахин нээв.

Шинэхэн сэхээн амьдруулах тасаг, диализын нэгж, эмч нарын өрөө, хаягдал ус боловсруулах төхөөрөмж бүхий 222 ортой эмнэлэг нь одоо өдөртөө 600 гаруй хүнд үйлчилдэг. “Манай эмнэлэг бүс нутагтаа үлгэр жишээ эмнэлэг болсон. Иймээс ч дэлхий өнцөг булан бүрээс эрүүл мэндийн ажилтнууд ирж манай эмнэлэгтэй танилцаж байна” гэж П.Картхикеян эмч хэлэв.

Сайн багш, сайн сурагчМөргөлдөөний улмаас олон сургууль хаагдаж, үлдсэн хэдэд нь маш олон хүүхэд суралцаж, сургуулиуд ачааллаа даахгүй болсон байжээ. Нийт 5,000 багшийн орон тоо дутуу, сургууль завсардалт өндөр байв. Энэхүү асуудлыг шийдэхээр төслийн хүрээнд 1,486 ангийг шинээр барьжээ. Мөн багш, сурагчид нийлээд 21,000 орчим ширээ, сандал, бусад сургалтын материал, ном сурах бичгийг хүлээн авсан байна. Унаган тамил хэлтэй 1,950 багш авч

Катхиресу Тхармалингамын гэр бүлийн аж ахуйд чили наранд хатааж байгаа нь.

90

Шри Ланка: Амьдралыг ахин босгох нь

ажиллуулан, сэргээн засварласан сургуулиуд дахь нээлттэй ажлын байрны гуравны нэгийг дүүргэв.

Багш, сурагчдыг сургуульдаа эргэн ирэхэд нь туслахаар төслийн зүгээс гаргасан хичээл зүтгэлийн үр дүнг Муллайтиву дүүрэг дэх Вишвамаду Маха Видялаям сургуулиас бэлхэн харж болно.

Энд найман шинэ анги, багш нарын байрлах байрыг 2007 онд төслийн хүрээнд барьж байгуулжээ. “Бид модны сүүдэрт, эсвэл шавар, дал модны мөчир, навчаар хийсэн түр байранд хичээлээ явуулдаг байсан. Борооны улиралд дээврээс дусаал гоождог байв. Харин одоо хүүхдүүд маань сайхан байранд суралцаж байна.” гэж тус сургуулийн захирал Мариядасс Наллиах Антонкуладас ярив.

Биеийн тамирын багш 37 настай Тханабаласингхам Радакришнан нь багш нарын байранд байрладаг 14 багшийн нэг юм. Байгууламж баригдахаас өмнө тэрбээр Жаффна, сургууль хоёрын хооронд 6 цаг явахаас төвөгшөөн бусад багш нарын хамт ангидаа хонодог байв. “Ус, цахилгаан огт байхгүй учраас шуурганы үеэр цахилгаан цахихад гэрлийг нь ашигладаг байлаа. Хичээлдээ бэлдэхэд маш хүндрэлтэй байсан. Хүүхдүүд хичээлдээ ирэхээс нь өмнө ангийн тавилгыг зөөн хичээлд зориулан

Вишвамаду Маха Видялаям сургуулийн шинэ ангид хичээллэж буй сурагчид.

91

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

тохижуулдаг байлаа” хэмээн дурсав. Харин одоо багш нар сургуулийн дараа хичээлээ бэлдэж, нэмэлт давтлага өгөх хангалттай цагтай болжээ. Радакришнан багшийн хөнгөн атлетикаар нэмэлт дасгалжуулалт явуулсан нь үр дүнгээ өгч эхлээд байна. Тухайлбал, 2015 онд бүсийн спортын тэмцээнд охидын баг нь 1 дүгээр байранд орсон аж.

“Багш нар сургууль дээр зориулалтын байранд байрлах болсон нь ямар үр дүнтэй байгааг Засгийн газрын шалгалтанд тэнцсэн хүүхдийн тооноос харж болохоор байна. Улсын ерөнхий боловсролын сертификатын шалгалтанд тэнцсэн хүүхдийн хувь 2010 онд 23 байсан бол 2013 онд 65 хувь болж өссөн.” гэж захирал Мариядасс хүүрнэв. 16 настай сурагч Тхушана Ёгаратнам инженер болох мөрөөдөлтэй. Тэрбээр “Хэрэв нэмэлт хичээл, давтлага аваагүй байсан бол би энэ жил шалгалт өгөх итгэл төрөхгүй байх байлаа” гэв.

Сэргээн босголтМөргөлдөөнд өртсөн газруудыг хэвийн голдрилд оруулахын тулд бүхий л талаар дэмжлэг туслалцаа үзүүлэх зайлшгүй шаардлагатай байсан. Төсөл маш өргөн цар хүрээг хамарсан, тодруулбал 400 гаруй км зам барьсан, хөдөө орон нутагт 70 гаруй тосгоны 17,300 айл өрхийг цахилгаанд холбосон, шинэ худаг гаргаж хоолой татах замаар 18,000 гаруй айл өрхийг цэвэр усны хангамжтай болгосон.

Иргэдийг эргээд цалин хөлстэй ажилтай болгох нь тэргүүлэх зорилтуудыг нэг байсан юм. Аялал жуулчлалын ажилтан, механикч, сантехникч, мужаан, цахилгаанчин зэрэг эрэлт өндөртэй чиглэлээр техник мэргэжлийн сургалтуудыг явуулсан. Нийт 980 ажил эрхлээгүй залуусыг сургалтанд хамруулж, төрийн 2,000 гаруй албан хаагчдын чадавхийг бэхжүүлжээ.

Эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор 2004 онд эмэгтэйчүүдийн хөдөөгийн хөгжлийн 158 нийгэмлэгийг сэргээсэн бөгөөд 2012 он гэхэд тэдгээр нийгэмлэгийн гишүүнчлэл нь 20,000-аар нэмэгдсэн байна. Хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэх үүднээс эмэгтэйчүүдийг бичил бизнес хөгжүүлэх сургалтанд хамруулжээ. Мал аж ахуй, гэрийн хүлэмж цэцэрлэг, газар тариалан, загас үржүүлэг зэрэг тосгоны хэмжээнд иргэдийн амьжиргааг сэргээн, айл өрхийг хөгжүүлэх үйл

Тханабаласингхам Радакришнан багш өөрийн байрандаа цай бэлдэж буй нь. Урд нь тэр хичээлийн ангид хоноглодог байв.

92

Шри Ланка: Амьдралыг ахин босгох нь

ажиллагаа нь ядуу өрхүүдэд илүүтэй чиглэгдсэн бөгөөд хамрагдсан иргэдийн талаас дээш хувь нь эмэгтэйчүүд байв.

Мөргөлдөөнд өртсөн олон мянган иргэдийн нэгэн адил фермер Катхиресу Тхармалингам өнгөрснийг ардаа орхин одоо зөвхөн урагш харан амьдрахыг хичээнэ. Төслийн хүрээнд түүнд болон түүний гэр бүлд үзүүлсэн дэмжлэг туслалцаанд тэрбээр ихэд талархдаг. Тракторынхоо хажууд зогсох тэрбээр “Бидний орлого их хэмжээгээр нэмэгдсэн тул бид ач нартаа илүү ихийг зориулах боломжтой болсон. Тэднийг математик, англи хэлний нэмэлт давтлаганд явуулж байна. Өмнө нь бидэнд ийм боломж байгаагүй. Тэд илүү сайхан амьдрах болно.” хэмээн өгүүлэв.•

Тхушана Ёгаратнам (голд) нь төслийн хүрээнд бий болгосон боломж бололцоог ашиглан илүү сайхан амьдрал бүтээх ирээдүйтэй болсон олон мянган хүүхдийн нэг юм.

93

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Бидний орлого их хэмжээгээр нэмэгдсэн тул бид ач нартаа илүү ихийг зориулах боломжтой болсон. Тэднийг математик, англи хэлний нэмэлт давтлаганд явуулж байна. Өмнө нь бидэнд ийм боломж байгаагүй. Тэд илүү сайхан амьдрах болно.

Төслийн хүлээн авагч, фермер Катхиресу Тхармалингам

94

Зүүн-Өмнөд Азидаа хамгийн томд тооцогдох Тайландын нарны цахилгаан станц нь ногоон хөгжлийн манлай, олон нийттэй өрнүүлсэн хамтын ажиллагаа нь компаний нийгмийн хариуцлагын тод үлгэр жишээ болж байна.

Бангкокоос хойш 180 км-т орших Лопбури мужид амьдардаг Сайчол Тханомсак гэрийнхээ хашаанд нарлангаа “Байгалийн эрчим хүчний

хөгжил” төслийн хүрээнд (БЭХ) нарны фотовольтийн эрчим хүчээр ажилладаг (нимгэн ялтастай хавтан ашигласан) Ази тивдээ хамгийн том цахилгаан станцыг баригдаж, компанийн нийгмийн хариуцлагын шинэлэг хөтөлбөр хэрэгжихээс өмнө Мүү 3 тосгоны 600 оршин суугч

Лопбури муж дахь “Байгалийн эрчим хүчний хөгжил” нарны цахилгаан станцад нарны хавтанг шалгаж буй техникч. 2011 онд баригдаж дууссан уг станц тухайн үедээ Ази тивийн хамгийн том станц болж, хувийн хэвшил их оврын нарны эрчим хүч үйлдвэрлэх боломжтойг нотлон харуулсан.

Тайланд

Нарны гэрэл, бат бөх түншлэлийн хүч

96

Тайланд: Нарны гэрэл, бат бөх түншлэлийн хүч

хэрхэн аж төрдөг байсныг дурслаа. “Эндхийн хөрс үржил шим муутай тул бид үнэ цэнэ багатай үр тариа тарьдаг байв” гэж тосгоны дарга Сайчол тайлбарлав.

Тосгонд ажил олддоггүйн улмаас гэрийн эзэд хол явж ажил хийхээс өөр аргагүйд хүрдэг байсан бөгөөд үүнээс болж олон гэр бүл салжээ. Тосгондоо үлдэгсдийн хувьд амьдрал үнэхээр бүрхэг байдаг байв.

“Зэвсэгт хүчнийхэн ойр орчмын талбайг буудлагын дадлага хийхдээ ашигладаг байсан. Зарим оршин суугчид буудлагаас үлдсэн сумны хонгио цуглуулж хаягдал төмөр болгон зардаг байлаа. Заримдаа хонгио дэлбэрч шархдах тохиолдол ч гардаг байсан. Харин өнөөдөр бид тийм эрсдэлтэй алхам хийх шаардлагагүй болсон. Нарны цахилгаан станц баригдсан нь манай тосгонд асар их ач тустай зүйл болсон. Бид гэр орондоо үлдэн, боломжийн хангалуун амьдрах боломжтой болсон” гэж тэрбээр ярилаа.

22 настайдаа цахилгааны инженерээр суралцаж төгссөн Тхитима Ёосубсорн дээрхтэй бүрэн санал нийлнэ. 43 оюутантай ангийн гуравхан эмэгтэй оюутны нэг байсан тэрбээр ажилд орохын тулд төв газар бараадах хэрэгтэй болно гэж боддог байв. Охиноо энэ чиглэлээр сурахыг анхнаас нь дэмжиж ирсэн ээж нь нарны цахилгаан станцад ажилд орох өргөдөл өгөөд үз хэмээн ятгасан аж. Төгсөнгүүтээ гэрийнхээ ойр ажилд орох боломжтой болсондоо тэрбээр ихэд баяртай байдаг. Станцын 600,000 гаруй нарны хавтанг арчилж, засвар үйлчилгээ хийдэг 6 операторчны цорын ганц эмэгтэй нь Тхитима юм.

Том оврын сэргээгдэх эрчим хүчний салбарт манлайлсан нь Си Эл Пи Тайланд Ренюэблз (CLP Thailand Renewables), Даймонд Женерэйтин Азиа (Diamond Generating Asia) ба Цахилгаан үйлдвэрлэх хувьцаат компаний (Electricity Generating Public Company) түншлэл 250 сая долларын өртөг бүхий 55 мегаватт фотовольтийн нарны эрчим хүчний станцыг ердөө 18 сарын дотор төлөвлөгөөт хугацаанаас өмнө, төсвийн хэмнэлттэйгээр барьж дуусгасан.

Нарны эрчим хүчний төсөлТөслийн мэдээлэл• Батлагдсан хугацаа: 2010 оны

4 дүгээр сар• Төсөл дууссан хугацаа: 2012

оны 9 дүгээр сар• Зардал: 72.0 сая доллар

• АХБ Засгийн газрын бус зээл: $70.0 сая

• Цэвэр эрчим хүчний санхүүжилтийн түншлэлийн механизмын буцалтгүй тусламж: 2.0 сая доллар

Хүлээн авагч• 70,000 айл өрх цэвэр эрчим

хүчинд холбогдсон.

Цэвэр эрчим хүч• Жилд 80,000 гаруй мегаватт/

цаг цэвэр эрчим хүч үйлдвэрлэж түгээдэг.

• Жилд 50,000 гаруй тонн хүлэмжийн хийн ялгаралтаас урьдчилан сэргийлсэн.

Ажил олголт• Орон нутгийн 1,753 иргэнийг

барилгын явцад авч ажиллуулсан.

• Цахилгаан станцад 50 хүн ажилладаг ба тэдний дийлэнх нь ойр орчимд амьдардаг.

97

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

АХБ нарны эрчим хүчний төслийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай байсан удаан хугацааны санхүүжилтийг бүрдүүлэхэд нь тусалжээ. АХБ мөн Цэвэр хөгжлийн механизмын хүрээнд хүлэмжийн хийн ялгарлын бууралтыг бүртгүүлж, урьдчилгаа санхүүжилт бүрдүүлэхэд туслалцаа үзүүлсэн юм. Үүний үр дүнд төслийн санхүүгийн эрсдэл буурч улмаар дотоодын хэд хэдэн зээлдэгчийг, тухайлбал Бангкок банк (Bangkok bank), Касикорнбанк (Kasikornbank), ба Сиам Арилжааны банкийг (Siam Commercial bank), татан оролцуулж чадсан.

2010 онд эхлүүлсэн Азийн Нарны эрчим хүчний санаачилгаараа дамжуулан АХБ нь бүс нутаг дахь нарны эрчим хүчний төслүүдийг дэмжиж байна. Лопбури нарны станц нь тус санаачилгын хүрээнд хийгдсэн анхны төсөл байв. Тайландын томоохон банкуудын нэг болох Касикорнбанк нь мөн цэвэр эрчим хүчний төслүүдийг тууштай дэмжин санхүүжүүлдэг юм.

Барилгын ажлын явцад БЭХ төсөл орон нутгийн 1,700 иргэнийг ажлын байраар хангаж, 2.2 тэрбум орчим баттын (61 сая орчим доллар) бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг орон нутгаас худалдан авсан байна. Халуун цаг ууртай нөхцөлд илүү тохиромжтой байдаг нимгэн ялтастай фотовольтийн хавтанг станцад авч ашиглажээ. 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нарны цахилгаан станц Тайландын Цахилгаан үйлдвэрлэлийн удирдах

Тайланд Улс сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих бодлогыг тууштай явуулна гэж Тайландын Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлого, төлөвлөлтийн газрын дарга Тваратх Сутабутрын хэлэв.

Ойрхон нарны станц баригдсанаар орон нутгийн иргэд ажил хайж хол явах шаардлагагүй болсон хэмээн тосгоны дарга Сайчол Тханомсак тайлбарлав.

98

Тайланд: Нарны гэрэл, бат бөх түншлэлийн хүч

газарт эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар тус станц 70,000 өрхийг цахилгаанаар хангахад хүрэлцэхүйц эрчим хүч үйлдвэрлэж байна. Чулуужсан түлшийг хэрэглээнээс гаргаснаар уг цахилгаан станц ирэх 25 жилийн турш 1.3 сая гаруй тонн хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлж чадах юм.

Ашиглалтанд орох үедээ Азид хамгийн томд тооцогдож байсан Тайландын анхны том оврын уг цахилгаан станц нь бүс нутагт том оврын нарны станц барих боломжтой бөгөөд эдийн засгийн үндэслэлтэй гэдгийг нотлон харуулсан. Тайланд нь Зүүн-Өмнөд Ази дахь эрчим хүчний томоохон хэрэглэгчдийн нэг бөгөөд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр бүс нутагтаа манлайлж байна. Тайланд Улс 2021 он гэхэд чулуужсан түлшийг ногоон эрчим хүчээр орлуулах зорилтот хэмжээгээ 20 хувиас өндөрсгөж 25 болгон, цаашлаад 2036 он гэхэд 30 хувьд хүргэхээр зорьж байна.

Нарны фотовольтийн дээвэр хөтөлбөр, Олон нийтийн санаачилгыг дэмжих нарны фотовольт хөтөлбөр зэрэг нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих хэд хэдэн хөтөлбөрийг Тайланд Улс санаачлан хэрэгжүүлж байгаа юм.

Тайландын Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлого, төлөвлөлтийн газрын дарга Тваратх

Операторч Тхитима Ёосубсорн нарны хавтангийн гарцыг шалгаж буй нь.

99

Чулуужсан түлшийг хэрэглээнээс гаргаснаар уг цахилгаан станц ирэх 25 жилд 1.3 сая гаруй тонн хүлэмжийн хийг агаар мандалд хаягдахаас сэргийлнэ.

Тайланд: Нарны гэрэл, бат бөх түншлэлийн хүч

101

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Сутабутрын үзэж буйгаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 25 хувьд хүрэх бүрэн боломжтой байна. “Үндэсний хэмжээнд түлшний хэрэглээний 12 хувь нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангагдаж байна” гэж тэрбээр дурьдаад хууль, эрх зүйн хүчирхэг бүтэц, Засгийн газрын дэмжлэг, бодлогын таатай орчин болоод зорилтот амлалтуудын ачаар Тайландын ногоон эрчим хүчний төслүүд амжилттай хэрэгжиж буйг онцлов.

Компани, орон нутгийн түншлэл Нарны станцаас 5 км орчимд байрлах 21 тосгонд 10,000 гаруй хүн оршин суудгаас 90 хувь нь хөдөө аж ахуйгаар амьжиргаагаа залгуулдаг. Төслийн хүрээнд компанийн нийгмийн хариуцлагыг шинэ түвшинд хэрэгжүүлэхээр “Байгалын эрчим хүчний хөгжил” компани ойр орчмын нутгийн иргэд болон 3 сургуультай хамтран ажиллаж, сэргээгдэх эрчим хүч иргэдийн амьжиргааг хэрхэн дээшлүүлж болохыг бодитоор харуулах загвар боловсруулсан юм.

Хөтөлбөрийг “Байгалын эрчим хүчний хөгжил” компаний олон нийттэй харилцах ажилтан Пратед Тангтим ахлан ажилласан бөгөөд тэрбээр хөдөө

Нарны цахилгаан станц дотор байрлах сэргээгдэх эрчим хүчний сургалтын төв болох Ногоон боловсролыг БЭХжүүлэх үзэсгэлэнд оролцож буй жижиг органик аж ахуйнуудын бүтээгдэхүүн.

102

Тайланд: Нарны гэрэл, бат бөх түншлэлийн хүч

аж ахуйд нарны эрчим хүчийг ашиглах чиглэлээр мэргэшсэн юм. “Бид орон нутгийн иргэдтэй өдөр тутам уулзаж ярилцан, хэрхэн нарны эрчим хүчийг үр дүнтэй ашиглаж иргэдийн амьжиргааг дээшлүүлж болох талаар санал солилцож, туршилт хийдэг. Энэ бол үнэхээрийн хамтын хичээл зүтгэл.” гэв.

2011 онд хэрэгжүүлсэн анхны ажлуудын нэг нь орон нутгийн засаг захиргааны нэгж болох тамбон буюу хорооны харьяа 30 иргэнд хадгаламж зээлийн хоршоо байгуулж өгөх явдал байлаа. Тус хоршооны мөнгийг Засгийн газрын орон нутгийн бизнес эрхлэлтийг дэмжих “Нэг тамбон, нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийн хүрээнд үнэртэн тос, шавжны цацлага, аяга таваг угаагч шингэн, саван, үсний шампон зэрэг өртөг өндөртэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх өндөр үр ашиг бүхий жижиг органик фермүүдийг хөгжүүлэхэд зориулах ёстой байв.

БЭХ хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр фермерүүд тогтвортой хөдөө аж ахуйн болон үр ашигтай органик фермерийн аргачлалыг заалган суралцсан. Ядуу, дорой фермерийн аж ахуйнууд өндөр үр ашиг, бүтээмж бүхий органик ферм болон хувирсан нь бусад фермерүүдэд үлгэр жишээ болж байна. “Тосгоныхон өөрсдийнхөө хэрэгцээг бүрэн хангаж байна. Бүх зүйлийг үр ашигтай ашигладаг.

Бан Кхаотиен Миттапхарб дахь 134 дүгээр сургуулийн математикийн багш Чан Чалий (баруун талаас гуравт) ба түүний сурагчид сургуулийн нарны эрчим хүчний төслөөр авсан шагналаа үзүүлж буй нь.

103

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Будааны хальсаар нуурын мэлхий тэжээж тэдгээр нь том болж үржсээр, нэг хөл нь л гэхэд хагас килограмм жин татдаг. Ойр хавийн зоогийн газруудад тэр нь эрэлт ихтэй байдаг” гэж Пратед ярив. Нарны эрчим хүчээр мөн усжуулалтын шахуургыг ажиллуулдаг аж.

Сэргээгдэх эрчим хүчний төлөөх залуу эрч хүчБүрэн хүчин чадлаар ажиллахаа больсон нарны хавтанг орон нутгийн сургууль, ард иргэдэд хандивладаг. Бан Кхаотиен Миттапхарб 134 дүгээр бага сургуулийн 133 сурагч, тэдний багш нарт компанийн зүгээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр сургалт явуулжээ. Тус сургалтын хүрээнд бэлтгэл ангиас 6 дугаар анги хүртэлх сургалтын хөтөлбөрт сэргээгдэх эрчим хүчний хичээлийг оруулсан нь Цахилгаан үйлдвэрлэх хувьцаат компани, Эрчим хүчний яам, Боловсролын яамнаас сайшаагдан, шагнал хүртсэн байна. 2014 онд Боловсролын яамнаас зохиогдсон “Амьдралын төлөө эрчим хүч” үндэсний сэргээгдэх эрчим хүчний тэмцээнээс тус сургууль мөн шагнал хүртжээ.

Математикийн багш 44 настай Чан Чалий ба түүний сурагчид сургуулийн нарны эрчим хүчний сургалт, үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцдог.

“Энэхүү хөтөлбөр нь манай сурагчид, тэдний гэр бүлийхэнд нарны дундаршгүй гэрлийг хэрхэн сэргээгдэх эрчим хүч болгон хувиргаж, анги танхимын гэрэлтүүлэг, жижиг фермер, цэцэрлэгийн усжуулалт зэрэг нийтийн хэрэглээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ашигладаг талаар зааж өгдөг. Энэ хөтөлбөрийн амжилтын нууц нь сургууль, БЭХ, орон нутгийн иргэдийн гурвалсан түншлэл юм.” хэмээн сурагчдаараа хүрээлүүлэн зогсох Чан багш хэлэв. 15 сурагчийн гэр бүл нарны хавтангаас эрчим хүч гарган авч, цахилгааны хэрэглээнд ашиглан мөнгө хэмнэх аргыг туршиж байна. “Бид нэг байшинг 100 хувь нарны үүсгүүрээр ажилладаг болгосон. БЭХ хөтөлбөрөөс айлуудад нарны хавтан хандивлахаас өмнө тэдгээр ядуу өрхийн сурагчид лааны гэрэлд хичээлээ давтдаг байсан. Шалаар нь дүүрэн лааны тос байдаг байлаа.” гэж Чан багш нэмж хэллээ.

Хүний нөөцийн ажилтан Сунсаний Полтий одоо цэвэр эрчим хүчний идэвхитэй дэмжигч болсон.

Энд ажиллах хүртлээ би байгалийн бохирдол нь ямар их хор хөнөөлтэйг бүрэн мэддэггүй байлаа.

БЭХ хөтөлбөрийн хүний нөөцийн

ажилтан Сүнсаний Полтий

104

Тайланд: Нарны гэрэл, бат бөх түншлэлийн хүч

Сургуульд 60 ширхэг нарны хавтан суурилуулсан бөгөөд тус бүр 135 ватт эрчим хүч гаргадаг. “Анги танхимын цахилгааны төлбөрөөс сард 3,000 орчим батт хэмнэдэг (ойролцоогоор 84 доллар)” гэж Чан багш ярив. Сургуулийн дэргэдэх гадил жимсний төгөлд төрөл бүрийн нарийн ногоо тариалах болжээ. Тариалангийн талбайг цахилгаан шахуургаар усалдаг. Зургаан хэсэгт тарьсан хүнсний ногоог хүүхдүүдийн өдрийн хоолонд ашиглаж, илүүдлийг нь ойр хавийн зах дээр зарж хөтөлбөрт зарцуулсан зардлаа нөхдөг. Хүн бүр чадах чинээгээрээ оролцоно, жишээлбэл, бэлтгэл ангийн хүүхдүүд талбайн хогийн ургамлыг түүдэг бол, арай ахлах ангийхан нүх ухаж, үрсэлгээ хийдэг аж. “Манай дүүргийн өөр дөрвөн сургуулийн багш сурагчид манай сургууль дээр ирж туршлага судалсан” гэж тэрбээр хэлэв. Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд дөрвөн сургуулийн 150 сурагчид тэтгэлэг олгож, багш нарын сургалт, семинарт дэмжлэг үзүүлж, сургуулийн номын санг барьж өгсөн бөгөөд 30 багш, 100 сурагчийг оролцуулсан сэргээгдэх эрчим хүчний зуслангийн хөтөлбөрийг зохион байгуулжээ. Мөн хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг нутгийн дуучинд шавь оруулж, Lum Tad хэмээх үндэсний дууны эртний уламжлалыг сэргээн суралцахад шаардлагатай санхүүжилтийг гаргасан аж.

Ногоон боловсролСэргээгдэх эрчим хүчний давуу талуудыг олон нийтэд ойлгуулахын тулд цахилгаан станцын газар дээр БЭХ 3.2 сая доллароор Ногоон боловсролыг БЭХжүүлэх сэргээгдэх эрчим хүчний сургалтын төвийг байгуулсан юм. Тус төв олон тооны шагнал хүртсэнээс хамгийн сүүлд Зүүн-Өмнөд Азийн орнуудын нийгэмлэг буюу АСЕАН-ы орнуудын Эрчим хүч 2015 шалгаруулалтаас Хамгийн сайн практиктай сэргээгдэх эрчим хүчний төсөл шагналыг Үндэсний сүлжээний ангилалд авсан байна.

Ажилтнууд ч мөн цэвэр эрчим хүчний идэвхитэй дэмжигчид болсон. Лопбури хотод төрж өссөн Сунсаний Полтий нарны эрчим хүчний төсөл дээр ажилладгаараа бахархдаг нэгэн. Өдгөө 40 настай нягтлан бодогч мэргэжилтэй Сунсаний өмнө нь Бангкок хотод 6 жил ажилласан. Ээж, аавыгаа эргэж төрөлх хотдоо ирэх зуураа тэрбээр БЭХ хөтөлбөрт ажилд орох өргөдөл өгсөн аж. Нийт 50 ажилтантай

Гадна талбайн засал хариуцсан Уилайрат (зүүн талд), Саванг Чаттхонг (баруун талд) нар талбайн өвс ургамлыг арчилж, операторчдыг могойноос хамгаалдаг.

105

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

тус станцад хүний нөөцийн мэргэжилтэн хийдэг тэрбээр сэргээгдэх эрчим хүчний идэвхитэй дэмжигч болжээ. “Энд ажиллах хүртлээ би байгалийн бохирдол нь ямар их хор хөнөөлтэйг бүрэн мэддэггүй байлаа.” гэж ажлынх нь байртай хаяа залган хараа хүрэх газар хүртэл эгнэн ярайх нарны хавтангуудыг ажин хэлэв.

Гэрэлт ирээдүй Баг болж ажилладаг эхнэр, нөхөр Саванг, Уилайрат Чаттхонг нар цахилгаан станцын талбайд ургасан өвс, хогийн ургамлыг засаж, цэвэрлэдэг. “Ойр орчимд хортой могой их байдаг, тиймээс Тхитима шиг операторчдын төлөө нарны хавтан доорх газрыг цэвэр байлгах нь маш чухал” гэж Саванг ярив. Тэд 4 хүүхдийн хамт Мүү 3 тосгонд амьдардаг. “Энэ төсөл манай орон нутагт хөгжил цэцэглэлтийг авчирсан. Энд амьдрах өртөг бага учир бид цалингаараа сайхан амьдарч, хүүхдүүдээ сургуульд явуулж чадахаар болсон. Бидний амьдрал дээшилж, ирээдүй гэрэл гэгээтэй байна” гэж Уилайрат хэлэв.•

106

Далай доогуур шилэн кабелийн сүлжээ тавигдсанаар удаан хугацаанд алслагдмал байсан Тонга улс 21 дүгээр зуунтай холбогдлоо.

дэлхийн бусад улс оронтой асар өндөр үнэтэй сансрын холбоогоор л холбогдох боломжтой байсан тэр үед Роберт Болоури бизнес

хийх гэж хэрхэн зүдэрдэг байсан тухайгаа дурслаа. “Интернетэд холбогдохын тулд сайтаа оруулж орхиод цай хийж уухаар явна. Эргээд ирэхэд, ачаалах хугацаа нь дуусаад гацчихаагүй бол, холбогдсон байх магадлалтай гэж бид хошигнодог байсан. Тийм л удаан байсан даа.”

Нуку’алофа дахь Вайола эмнэлгийн радиологч Ана Акауолагийн зарим өвчтний хувьд өндөр хурдны интернет нь үхэл амьдрал шийдэх

Алслагдмал арлын улсад төслийн шугамаар өндөр хурдны интернет татсанаар Нуку’алофа дахь Сэйнт Андрюс ахлах сургуулийн компьютерийн лабораторт хичээллэх сурагчид онлайн сургалтанд илүү үр дүнтэй хамрагдах болжээ.

Тонга

Өндөр хурдны хувьсгал

108

Тонга: Өндөр хурдны хувьсгал

чухал асуудал байсан юм. Тонга улсын цорын ганц радиологч болох Анад Австралийн эмч нартай зөвлөлдөх хэрэг тогтмол гардаг байв. Ийм үед том хэмжээний дата дамжуулж чадахгүйн улмаас өвчтөнүүдийн рентген, компьютер томографийн зургийг шуудангаар явуулдаг байжээ. Тэрбээр “Шуудангаар илгээгээд хариу автал ойролцоогоор 10 хоног болдог байсан. Тэр хооронд өвчтөн нас барах ч тохиолдол гарч байлаа” хэмээн дурслаа.

Гадаад ертөнцтэй найдвартай холбоогүй үе 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төгсгөл болсон. Тэр өдөр Тонга Кабель (Tonga Cable) компанийн Сүлжээ ашиглалтын төвд Тонгагийн эзэн хаан VI Тупоу компьютерийн товчлуур даран өндөр хурдны интернетийн үйлчилгээг нээжээ. Эзэн хааны дэргэд зогсох Ерөнхий сайд асан Ту’ивакано “Хямд өртөг бүхий өндөр хурдны интернет, өргөн зурвас нь Тонгад цоо шинэ боломжуудыг авчирлаа” хэмээн хэлж байв.

Тонгаг холбосон ньНомхон далайд тархан байршсан цуврал арлуудаас бүрдэх Тонга Улс нь газар нутгийн хэмжээгээр Мьянмар Улстай ойролцоо бөгөөд дэлхийн нэн алслагдмал улсуудын нэг юм. Гадаадад хөдөлмөр эрхэлж буй 100,000 орчим иргэдээс ирдэг мөнгөн шилжүүлэг 30 хувьтай байсан бол дэлхийн эдийн засгийн хямралын уршгаар сүүлийн жилүүдэд огцом буурч, угаас нөөц боломж хомс эдийн засагт сөрөг нөлөө үзүүлсэн. Өндөр хурдны интернет ашиглалтад орсон нь цахим худалдаа, онлайн ажил эрхлэлт зэрэг эдийн засгийн шинэ боломжуудыг нээж өгсөн юм. 2009 оны Дэлхийн банкны судалгаагаар өргөн зурвасын интернэтийн холболт 10 хувиар нэмэгдэхэд Тонга шиг бага, дунд орлоготой орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүн 1.4 хувиар өсдөг гэсэн тооцоо гарсан. Гэвч тонгачуудыг онлайн холбоход Фижигээс хөлөг онгоцоор далай доогуур шилэн кабель татах хэрэгтэй бөгөөд үүнд 25 сая долларын санхүүжилт шаардлагатай байсан нь Тонга шиг жижиг улсад дэндүү ахадсан дүн байв.

Номхон далайн бүс нутгийн сүлжээний хөтөлбөрийн хүрээнд АХБ, Тонга Улсын Засгийн газар, Тонга Кабель, Дэлхийн банк хүчээ нэгтгэн Тонгаг Өмнөд огтолцлын кабелиар дамжуулан Фижитэй, цаашлаад Австрали, Америкийг холбосон транс-Номхон далайн үндсэн шугам руу холбох усан догуурх

Тонга–Фижи далай доогуурх кабелийн төсөл Төслийн мэдээлэл• Батлагдсан хугацаа: 2011 оны 8

дугаар сар • Төсөл дууссан хугацаа: 2016

оны 6 дугаар сар • Батлагдсан зардал: 32.8 сая

доллар• Азийн хөгжлийн сангийн

буцалтгүй тусламж: 9.7 сая доллар

• Дэлхийн банк: 16.5 сая доллар

• Тонга Кабель Лимитед: 6.6 сая доллар

Хэмнэгдсэн зардал• Олон улсын холбооны зардал

60 хувиар буурсан.

Эрүүл мэндийн үйлчилгээ• Гадаадын мэргэжилтнүүдтэй

илүү хурдан, тогтмол харилцах боломжтой болж чанар сайжирсан.

Боловсрол• Боловсрол, сургалтын

материал сайжирсан тул сургууль завсардах тохиолдол буурсан.

Бизнес• Сошиал медиа маркетинг

ашиглан хурдан хариу өгч ашиг нэмэгдсэн.

Бүс нутгийн интеграцчилал• Бүс нутгийн худалдаа

нэмэгдсэн нь аялал жуулчлалд эергээр нөлөөлсөн, бизнесийг аутсорс хийх боломж олгосон.

Харилцаа холбоо• Гадаадад буй гэр бүл, найз

нөхөдтэйгөө холбогдох зардал буурч, давтамж нь нэмэгдсэн.

• Гадаад гуйвуулга, төлбөр тооцоо хялбар болсон.

109

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

827 км урт шилэн кабелийн систем татах ажлыг санхүүжүүлж дэмжихээр болсон юм.

Тонга Кабель нь шилэн кабелийн өмчлөгч бөгөөд менежерийн үүргийг давхар гүйцэтгэдэг компани юм. Төслийн баг ажлыг 4 жилийн дотор төсвийн хэмнэлттэй хийж дуусгаад, нэг өдрийн өмнө хүлээлгэн өгсөн тухай тус компанийн гүйцэтгэх захирал Роберт Болоури ярив. “Хүчирхэг түншлэл нь төслийн нэн чухал бүрэлдэхүүн хэсэг байсан. Тонга Кабель, төслийн баг хоорондын хамтын ажиллагаа үлгэр жишээ сайн байсан. Хүн бүр гар нийлэн ажилласан. Засгийн газрын олон агентлагууд бүгд төслийн амжилтанд тодорхой хувь нэмэр оруулсан” гэж тэрбээр ярив.

Өндөр хурдны өргөн зурваст интернет нь эрүүл мэндийн үйлчилгээ, бизнес, Засгийн газрын үйлчилгээ төдийгүй боловсрол, гамшгийн удирдлага, тонгачуудын нийгмийн амьдралд томоохон хувьсал авчирсан байна. Олон улсын холбооны зардал хэдийн 60 хувиар буурчээ.

Холбогдсон эрүүл мэндийн үйлчилгээ “Өндөр хурдны интернет бидний амьдралд бүх талаар нөлөөлсөн. Одоо би рентген зураг, өвчтөний түүхийг гадаадын эмч нарт цахимаар явуулахад, тэд материалыг хянаж үзээд хариуг хэдэн өдөр биш, хэдхэн цагийн дотор ирүүлдэг.” гэж Ана ярив.

Вайола эмнэлэгт 12 жил ажилласан ерөнхий мэс засалч Ала Меа өндөр хурдны интернетийн

Тонга Кабель компанийн Гүйцэтгэх захирал Роберт Болоури төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бат бөх түншлэл нэн чухал байсан гэв.

Өндөр хурдны интернетийн ачаар хүний амь аврагдаж байна гэж Тонга дахь Вайола эмнэлгийн радиологч Ана Акауола хэллээ.110

Тонга: Өндөр хурдны хувьсгал

ачаар хагалгаанд орохынхоо өмнө мэс заслын дэс дарааллыг шалгадаг болжээ. Интернетийн хурд нэмэгдэж холбоо сайжирснаар тэрбээр анагаахын боловсролоо дээшлүүлэн, вэб дээрх мэргэжлийн сэтгүүл, нийтлэл унших боломжтой болсон байна.

Тус эмнэлгийн ахлах сувилагч Бе Пиуэлагийн хэлж буйгаар хурдан, найдвартай интернетийн ачаар захиргааны ажил хөнгөрч, сувилагч нар анагаахын боловсролоо ахиулах боломжтой болжээ.

Сүлжээ боловсролЭрүүл мэнд, боловсролын салбарыг хурдан ба хямд интернеттэй болгох нь Засгийн газрын нэн тэргүүний зорилтуудын нэг байсан. Өмнөд Номхон далайн их сургууль (ӨНДИХ)-ийн Тонга дахь кампусын захирал, эмч Ана Колото 1,300 оюутантай Нуку’алофа дахь үндсэн салбар болон Ха’апай ба Ва’вау захын арлуудад байрлах хоёр жижиг салбар нийлээд 3 салбарыг удирдан ажилладаг. Тэрбээр өргөн зурвасын холболт Тонгагийн боловсролын салбарт ямар ахиц, дэвшил авчирсныг эн тэргүүнд гэрчлэн хэлнэ. Шилэн кабель татагдахаас өмнө ӨНДИХ-ийн санхүү, захиргааны ажилтнууд оройн цагаар сууж, эсвэл өглөө маш эрт ирж интернетийн ачаалал бага үеэр ажлаа амжуулдаг байв. Харин одоо тэд ажлын цагтаа багтаан ажиллах боломжтой болсон. Өндөр хурдны интернет нь ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, сургалтын нөөц боломж, үйлчилгээг сайжруулж, оюутнуудын хэрэгцээг түргэн шуурхай хангах боломжийг бүрдүүлж өгчээ. Тонга дахь кампус нь Номхон далайн орнууд дахь тус их сургуулийн бусад кампусуудтай найдвартай холбогдож видео хурал хийх, Skype-аар ярих боломжтой болсон байна.

Шинжлэх ухааны чиглэлээр эхний жилдээ суралцаж буй 20 настай Патрик Махинга биологи, химийн хичээлээ хийхдээ видеогоор шинжлэх ухааны туршилтуудыг үзэж, бусад онлайн материалуудыг ашиглан гэрийн даалгавраа хийдэг. Тэрбээр ӨНДИС шилэн кабельд холбогдохоос өмнө интернет дэндүү удаан, байнга тасардаг, үр бүтээлтэйгээр ашиглах боломжгүй байсан тухай дурдав.

Дунд сургуулиуд ч хурдан интернетийн ач тусыг хүртэж байна. Нуку’алофа дахь Фанга тосгоны Сэйнт Андрюс ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч

Төслийн ачаар тэдний сургууль Номхон далайн орнууд дахь их сургуулийнхаа бусад кампусуудтай холбогдсон гэж Өмнөд Номхон Далайн их сургуулийн Тонга дахь кампусын захирал Ана Колото хэллээ.

111

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Вивиана Колой хурдан интернеттэй болсноос хойш сургуулийн компьютерийн лабораторт ажиллах илүү сайхан болсон гэв. 17 настай тэрбээр англи хэл, биологи, химийн хичээл хийхдээ интернет ашигладаг аж.

Холбоотой байх Гадаадад ажиллаж амьдардаг иргэдийнх нь тоо улсдаа байгаагаас давсан Тонгагийн хувьд өндөр хурдны интернетийн нийгэмд үзүүлэх эерэг үр нөлөөг үнэлэхийн аргагүй юм. Гэр бүлийн гишүүд, найз нөхөд хэдий алс хол амьдрах ч хурдан интернетийн тусламжтайгаар ердөө гар утас, компьютерийн зайнд ойртон ирж, олон улсын үнэтэй дуудлага, аялалд их мөнгө үрэх шаардлагагүй болсон байна. Тонгагийн хувьд гадаад орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг гадаад мөнгөн гуйвуулга, шилжүүлэг хийх, төлбөр төлөх зэрэг үйлдлийг компьютерийн хулганы нэг даралтаар л шийдэх болжээ. Шинжлэх ухааны ангийн оюутан 25 настай Макелета Напа’а хичээлийнхээ завсарлагаар Тонгагийн өөр арал, мөн гадаадад амьдардаг найзуудтайгаа Фэйсбүүкээр холбогдож байнга холбоотой байдаг.

Бизнесийг дэмжсэн нь Сулиана Афу офисын бараа бүтээгдэхүүний хангамж, хэвлэлийн үйлчилгээний бизнесээ 2014 онд Нуку’алофад эхлүүлжээ. Өндөр хурдны интернеттэй болсноор тэрбээр бизнесээ төсөөлснөөсөө хурдан тэлэх боломжтой болж, 1 хүнтэй эхэлсэн ч аль хэдийн 12 ажилтантай болсон байна. “Имэйлээр

Өргөн зурвасын интернетэд холбогдсоны ачаар Сулиана Афу офисын бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт, хэвлэлийн үйлчилгээний бизнесээ өргөжүүлэх боломжтой болсон.

112

Тонга: Өндөр хурдны хувьсгал

найдвартай харилцах боломжтой болсон нь үнэхээр их тус нэмэртэй байна. Өндөр үнэтэй олон улсын дуудлага хийх шаардлагагүй болсон” гэж тэрбээр тайлбарлав. Барааныхаа 99 хувийг гадаадаас авдаг бөгөөд захиалгаа имэйлээр өгөөд, тэр даруй хариу авах боломжтой болсон аж. Өндөр хурдны интернет харилцагчийн үйлчилгээг ч сайжруулсан байна. “Харилцагчид имэйлээр үнийн санал авахад бид маш хурдан хариу өгч чадаж байна. Мөн ажилтнуудтайгаа харилцахдаа ч интернет ашигладаг. Үнэхээр чухал хэрэгсэл.” гэж тэрбээр нэмж хэлэв.

Тонгагийн Худалдаа аж үйлдвэрийн танхимийн гишүүн Вилиами Такау өндөр хурдны интернет бизнес эрхлэлтийг хэрхэн хөнгөвчилж буйг эн тэргүүнд мэдэрсэн хүмүүсийн нэг. Тэрбээр танхимын вэб хуудсыг хийжээ. Өндөр хурдны интернетэд холбогдохоос өмнө энэ нь боломжгүй зүйл байв. “Тонгад олон хүн сошиал медиа маркетинг ашигладаг. Олон бизнесүүд онлайн ажиллаж илүү олон үйлчлүүлэгч татаж чадаж байна” гэж тэрбээр хэлэв.

Офа Туйколовату 4 хүүхдийн завгүй ээж, дээр нь ЖеЗами (JeZami) зочид буудал, Мама Тунас Китчен (Mama Tuna’s Kitchen) зоогийн газрын гүйцэтгэх захирал хийдэг. Тэрбээр мөн нөхөртөө машины сэлбэгийн бизнес эрхлэхэд нь тусалдаг аж. Вэб хуудсаар дамжуулан зочид буудлынхаа захиалгыг авч, далайд шумбах, халим харах, арлуудаар зугаалах зэрэг зочид буудлын зүгээс удахгүй үзүүлэх үйлчилгээнүүдэд зориулсан Фэйсбүүк хуудсыг үүсгэж байна. Интернэт түүнд бизнесээ сурталчлах том боломж олгоод зогсохгүй түүний гэр бүлийг садан төрлийнхөө хүмүүстэй холбоотой байхад нь тусалдаг. “Бид 18 настай хүүгээ гадаадад байгаа ах дүү нартайгаа интернетээр холбоотой байгаарай гэж хэлдэг” гэв.

ӨНДИС-ийн 14 кампус хоорондоо найдвартай холбогдсон нь өндөр хурдны өргөн зурвасын интернет Тонгаг Номхон далайн бусад орнуудтай холбож, бүс нутгийн интеграцчлалыг дэмжсэний нэгэн жишээ юм. Үүнээс гадна, аялал жуулчлал, арын албаны функци гэх мэтээр бүс нутгийн худалдаа, үйлчилгээний эргэлт ч нэмэгдэж байна. Олон бизнес шинээр үүссэний нэг нь Нуку’алофад 2013 оны 3 дугаар сард нээгдсэн дуудлагын төв юм.

Өндөр хурдны интернет Тонгад бизнесийн асар хурдтай хөгжлийг авчирсан гэж Бизнес эрхлэгч Вилиами Такау хэлэв.

113

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Номхон далайг онлайн болгох нь АХБ нь Номхон далайн арлын орнуудын хэт алслагдмал байдлыг бууруулж, бизнес эрхлэх өртгийг багасгах үүднээс бүс нутгийн мэдээлэл, харилцаа холбооны технологийг сайжруулах чиглэлээр үзүүлж буй дэмжлэгээ нэмэгдүүлж байна. Шилэн кабелийн сүлжээ тавих ажлыг санхүүжүүлэхийн зэрэгцээ АХБ-ны дэмжлэгтэй төслүүдийн хүрээнд зохицуулалтын орчныг бэхжүүлэх, алслагдсан хөдөө орон нутагт эрүүл мэнд, боловсрол, засаглалын үйлчилгээг “цахим” хэлбэрээр хүргэх боломжуудыг эрэлхийлж байна.

Сүлжээнд нэгдсэн Номхон далайн орнуудын эгнээнд Тонга Улсыг нэгтгэснээс хойш АХБ Дэлхийн банктай хамтран Соломоны арлуудыг Гуам, Сиднейн хооронд тавигдсан шугаманд холбохоор 430 км далай доогуурх шилэн кабель татах ажлын санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байна. Түүнчлэн Палау, Самоаг холбох ажилд ч давхар дэмжлэг үзүүлж байна. Далай доогуурх сүлжээ нь Номхон далайн алслагдсан арлын орнуудыг нэг нэгээр нь цахимаар холбосоор байна. “АХБ-тай хамтран Номхон далайн бүсэд “цахим ногдол ашиг” авчрах нь бидний энэ бүсэд явуулж буй үйл ажиллагааны үндсэн бүрэлдэхүүн хэсэг” гэж Дэлхийн банкны мэдээлэл, харилцааны технологийн бодлогын мэргэжилтэн Наташа Бесчорнер ярив.

Интернетээр дамжин дэлхий ертөнцтэй холбогдож байгаадаа бизнес эрхлэгчид, иргэд ялгаагүй бүгд их баяртай байгаа гэж бизнес эрхлэгч Сулиана Афу хэлээд, өндөр хурдны интернетийг Тонгад авчрах төслийг дэмжсэн АХБ, Дэлхийн банкинд гүн талархал илэрхийлэв.•

Тонга Улс онлайн сүлжээнд нэгдсэн Номхон далайн орнуудын эгнээнд орсноор алслагдмал байршил, хүний нөөцийн хомсдол зэргээс үүдэх хүндрэл, бэрхшээлийг өндөр хурдны интернетийн тусламжтайгаар шийдвэрлэж байна.

Харилцагчид имэйлээр үнийн санал авахад бид маш хурдан хариу өгч чадаж байна. Мөн ажилтнуудтайгаа харилцахдаа ч интернет ашигладаг. Үнэхээр чухал хэрэгсэл.

Бизнес эрхлэгч Сулиана Афу

114

Тонга: Өндөр хурдны хувьсгал

115

Узбекистаны эрүүл мэндийн хөгжлийн түншлэлийн үрээр нярай багачууд амьдралтай мэндчилж байна.

Хоёр хүүхдийн ээж 24 настай Матлуба Мамасолиева дутуу төрсөн охиноо алдчихлаа гэж айж байлаа. Найдвар тун бага үед

Фергана мужийн төрөх төвийн эмч, сувилагч нар 1 кг хүрэхгүй жинтэй, аминд халтай хэд хэдэн согогтой охиных нь амийг аврах гэж хэрхэн тэмцсэнийг тэрбээр нулимс дуслуулан дурсаад “Охин амь гарна гэдэгт би итгэл алдарсан байсан” гэв.

Узбекистаны нийслэл Ташкент хотоос 350 км зайд орших шинэ эрүүл мэндийн төвд унтаж буй нярай охиныхоо дэргэд суух Матлуба төрөөд дөрөв хоног өнгөрчээ. Тэрбээр тус төвийн эмч нарт болон шинээр

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хөгжил төслийн хүрээнд бэлтгэгдсэн чадварлаг эрүүл мэндийн ажилтнууд, нийлүүлсэн орчин үеийн тоног төхөөрөмж нь улс орон даяар шинээр мэндэлсэн олон нярайн амь насыг аврахад чухал үүрэг гүйцэтгэж байна.

Узбекистан

Шинэхэн амьдралын эрүүл эхлэл

116

Узбекистан: Шинэхэн амьдралын эрүүл эхлэл

суурилуулсан тоног төхөөрөмжинд ихэд талархаж байлаа.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хөгжил төслөөр уг төв болон улс даяар нийт 226 эмнэлэгт сүүлийн үеийн тоног төхөөрөмж нийлүүлж, мөн эрүүл мэндийн ажилтнуудад сургалт явуулсан аж. Эдгээр ажил хийгдээгүй байсан бол бүх зүйл сайнаар төгсөх магадлал тун бага байсныг тэрбээр мэднэ. 2004 оноос хойш Матлубагийн адил эхчүүдийн дундах нас баралтын түвшин 37 гаруй хувиар буурч, нярайн эндэгдлийн түвшин 33 хувиар буурсан нь төрөх үйлчилгээ сайжирсантай шууд холбоотой юм.

Коканд хотын төрөх эмнэлгийн сувилагч Юлия Базанова мөн адил тус төвд хүүхдээ дутуу тээлттэй төрүүлсэн. “Эмнэлэг тусдаа төрөх өрөөтэй болсон гэх мэт олон ахиц дэвшил төсөл хэрэгжсэний дүнд гарсан. Өмнө нь олон эхчүүд нэг өрөөнд зэрэг төрдөг байв” гэж тэрбээр тайлбарлав. Төслөөр хийгдсэн бусад өөрчлөлтүүд ч энгийн хэрнээ маш үр дүнтэй болжээ. “Хүүхэд төрөнгүүтээ ээжтэйгээ хамт байж болдог болсон, өмнө нь үүнийг зөвшөөрдөггүй байсан.” гэв. Дөнгөж төрсөн хүүхдийг ээжтэй нь ойр байлгах нь нярайн эндэгдлийг ихээхэн бууруулдаг аж. Эмнэлэгт орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулж, эрүүл мэндийн ажилтнуудад сургалт явуулсан нь хүндрэлтэй төрсөн олон нярайн эрүүл мэндэд нэн чухал үүрэг гүйцэтгэж байна гэж 32 настай тэрбээр нэмж хэлэв.

Эх, нялхсыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд хамруулах нь уг төслийн гол зорилго байв. Давхардал гаргахгүйн үүднээс АХБ Дэлхийн банктай нягт хамтран ажиллаж Узбекистанд хэдийн хэрэгжиж буй эрүүл мэндийн салбарын төслүүдийн хооронд зохицуулалт хийж, эх нялхас, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг НҮБ, хоёр талт хамтын ажиллагааны байгууллагуудын хуримтлуулсан мэдлэг, туршлагыг хуваалцаж, үйл ажиллагааг нь нөхөн дэмжиж ажилласан. Төсөл нь халдварт өвчлөлийг бууруулах, эмэгтэйчүүдийн дунд жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх, жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах төмрийн дутагдлаас үүдсэн цус багадалтыг бууруулах зорилгуудыг тавьсан. Засгийн газар төрөх төвүүдийг сэргээн засварлаж, Дэлхийн банк анхан шатны төвүүдийг барьж, шинэчилж, АХБ-ны дэмжлэгтэй төслүүд эх, нялхсын эрүүл мэндийн төв, 227 төрөх нэгж, үүний дотор эмэгтэйчүүд, нярайн тасаг, оношлогоо, лабораторийн тасаг, төрөхийн өмнөх ба дараах төвүүдийг шинэчлэхэд тусалжээ.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хөгжил төсөл Төслийн мэдээлэл• Батлагдсан хугацаа: 2004 оны

9 дүгээр сар• Төсөл дууссан хугацаа: 2012

оны 5 дугаар сар• Зардал: 188.9 сая доллар

• АХБ зээл: 38.1 сая доллар• Засгийн газар: 150.8 сая

доллар

Эрүүл мэнд • 100,000 амьд төрөлтөд ногдох

эхийн эндэгдлийн түвшин 2004 онд 31.4 хувь байсан бол 2011 онд буурч 23.1 хувь болсон.

• Эрүүл мэндийн хөрөнгө нөөц аймгуудын дунд илүү тэгш хуваарилагдах болсон (хамгийн өндөр ба бага хуваарилалттай газруудын хоорондын ялгаа 11.6 хувь байсан бол буурч 6.6 хувь болсон).

• Жирэмсэн эхчүүдийн дундах төмрийн дутагдлаас үүссэн цус багадалтын тохиолдол 2004–2011 онуудад 45 хувиар буурсан.

• 100,000 хүн ногдох сүрьеэгийн тохиолдол 2004 онд 75.9 хувь байсан бол 2011 онд буурч 52.9 хувь болсон.

Байгууламж, ур чадварыг сайжруулсан • 227 байгууламжийг

шинэчилсэн.• 20,000 гаруй эрүүл мэндийн

ажилтнуудыг сургалтанд хамруулсан.

• Үндэсний, мужийн, дүүргийн 1,870 мэргэжилтнийг цусны аюулгүй байдлын сургалтанд хамруулсан.

117

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Эрүүл мэндийн сургалт, боловсрол Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад шинэ тоног төхөөрөмжийн ашиглалт болон эх нялхсын асаргааны сүүлийн үеийн арга техникийг заасан нь амжилтын нэгэн гол түлхүүр байв. АХБ ба Засгийн газар нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), НҮБ-ийн Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сантай хамтран эмнэлгийн удирдамж боловсруулж, эмч, сувилагчийн сургалтын хөтөлбөрийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилж, сувилахуйн зэрэг олгох хөтөлбөр боловсруулжээ. Ажлын байран дахь сургалтын шинэлэг хоёр системийг нэвтрүүлсэн. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд сувилагч, эх баригч, эмч нарыг бүгдийг оролцуулдаг багийн ажиллагааны шинэ арга барилыг ашиглах болсон. Шаталсан байдлаар сургалтыг явуулснаар эхний ээлжинд сургалтанд хамрагдсан албан тушаалтнууд доод шатны албан хаагчиддаа зааж сургах боломжтой байв. Хүүхдийн, нярайн, эмэгтэйчүүдийн эмч нар болон бусад эмч мэргэжилтнүүд 20,000 гаруй анхан шатны сувилагч нарын хамтаар 18 төв дээр очиж сургалтанд хамрагдсан. Анхан шатны тусламж үйлчилгээг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх өндөр чадвар бүхий нарийн мэргэжлийн эмчилгээтэй холбодог өвчтөн шилжүүлэх тогтолцоо үр ашигтай хэрэгжсэн нь нярайн болон эхийн эндэгдэл буурахад чухал нөлөө үзүүлсэн.

Матлуба Мамасолиева дутуу төрсөн охиноо харан бахархан сууна.

Хүүгээ энгэртээ наан суух Юлия Базанова нь төслийн хүрээнд мэргэжлийн сургалтанд хамрагдаж ур чадвараа дээшлүүлсэн эрүүл мэндийн ажилтнуудын ач тусыг хүртсэн олон ээжүүдийн нэг юм.

118

Узбекистан: Шинэхэн амьдралын эрүүл эхлэл

Аюулгүй цусТөслийн бас нэгэн зорилго нь цусаар дамжин халдварлах өвчний тархалтыг бууруулах явдал байв. Уг зорилгын хүрээнд үндэсний цусны аюулгүй байдлын хөтөлбөрийг нэвтрүүлж цус сэлбэлт, судлалын системийг өөрчлөн шинэчилсэн. Мөн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон зургаан бүсийн цус сэлбэх төвийг үүсгэн байгуулсан.

Фергана бүсийн цусны төвийн ерөнхий эмч Алберт Мустаевын тайлбарласнаар цус цуглуулах төвүүд хуучирч, халдвар тархалт ихтэй байсан учир 2008 оноос Засгийн газар цусны үйлчилгээг өөрчлөн шинэчилж эхэлжээ. Төслийн зүгээс ДЭМБ, АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвүүдтэй хамтран үндэсний, мужийн болон дүүргийн 1,870 мэргэжилтнийг цусны аюулгүй байдлын сургалтанд хамруулсан. Эрүүл мэндийн 236 төвд цус хадгалалтын орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулснаар хадгалалтын хугацаа 3 сараас 2 жил гаруй болж уртассан. 2000 онд сэлбэх цусны дөнгөж 60 хувийг халдварт өвчний шинжилгээнд хамруулдаг байсан бол төслийн хүрээнд 100 хувь шинжилдэг болж, шинээр үүсгэсэн үндэсний цусны донорын мэдээллийн санд цусны бүх төвүүд холбогдсон байна. Сайн дураар цус хандивлах аяныг дэмжих үүднээс Боловсролын яам, Онцгой байдал, батлан хамгаалах яам, түүнчлэн ард иргэд, төрийн бус байгууллагуудаас дэмжлэг, туслалцаа авав. Өнөөдрийн байдлаар нийт цусны хандивын 98 хувь нь сайн дурын үндсэн дээр хийгддэг болжээ.

57 настай Абулхаким Абдуллаев цусны төвд тогтмол ирж цусаа хандивладаг. Тэрбээр тус төв орчин үеийн тоног төхөөрөмжтэй болж, ариутгал цэвэрлэгээгээ

Абулхаким Абдуллаев (баруун талд) цусны төвд орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулсанд баяртай байдаг. Тэрбээр цус хандивлаж бусдад туслах нь түүний үүрэг гэж боддог аж.

119

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

тогтмол хийж байгаад нь ихэд талархана. “Цусаа хандивлаад хэн нэгний амь насыг аврах нь миний хувьд том завшаан” гэж тэрбээр ярив.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулсан нь Төслийн хүрээнд төрөх төвүүдийг сайжруулаад зогсохгүй, эмчийн цэг гэгдэх хөдөөгийн анхан шатны эрүүл мэндийн төвүүдийг мөн шинэчилсэн. Гуравдахь хүүхдээ тээж буй 29 настай Феруза Тахлиева Фергана мужийн Октепа эмчийн нэгжид эмчид үзүүлж явна. Өмнө нь эмчид үзүүлэхийн тулд бүр дүүргийн эмнэлэг рүү явдаг байв. Төслийн хүрээнд хөдөөгийн эмчийн нэгжүүдэд эрүүл мэндийн хэрэгслийн багц нийлүүлж, сувилагч нарыг нь жирэмсэн болон нялх хүүхэдтэй эхчүүдийн эрүүл мэндийг хянах сургалтанд хамруулснаар нөхцөл байдал өөрчлөгджээ.

Феруза үнэ төлбөргүй эмчийн үзлэгт орохын зэрэгцээ шаардлагатай төмрийн бэлдмэл, амин дэмийг ч үнэгүй авч байна. Мөн эрүүл мэндийн анхан шатны

Тусгай сургалтанд хамрагдсан Октепа хөдөөгийн эрүүл мэндийн төвийн сувилагч бүр өдөрт 10 өрхөөр очиж үзлэг хийдэг.

120

Узбекистан: Шинэхэн амьдралын эрүүл эхлэл

төвийн сувилагч тогтмол гэрт нь очиж үзлэг хийдэг аж.

Эмнэлэгт ажилладаг 9 сувилагч тус бүр өдөрт 10 хүртэл айлд очиж гэрээр үзлэг хийдэг. Цус, шээсний шинжилгээ авах, зүрхний цахилгаан бичлэг хийх, чих хамар хоолойн үзлэг хийх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан хөдөөгийн эмчийн нэгж нь 3 эмчтэй бөгөөд 10 мянган хүнтэй 5 хороонд үйлчилдэг. Мөн эрүүл мэндийн боловсрол, гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөөг харьяа дүүргүүддээ хүргэж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрт операторчоор ажилладаг Александра Михнева дутуу төрсөн хүүгийх нь амийг аварсан Фергана мужийн төрөх төвийн эрүүл мэндийн ажилтнуудад болон орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулсан явдалд гүнээ талархдаг бас нэгэн ээж юм. “Манай гэр бүл, садан төрлийхөн бүгд хүүг маань бүтэн хоёр жил хүсэн хүлээсэн. Эх болж хүүгээ өлгийдөн авна гэдэг юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж!” гэж 21 настай Александра хэлэв.

Тус төвд нярайн эмчээр ажилладаг Умида Косимовагийн “Дутуу төрсөн нялх үрсэд амьдрах боломж олгоход шаардлагатай эмчилгээ хийж чаддаг

Дутуу төрсөн хүүгийнх нь амийг аварсан эмч нарт талархан хүүгээ бүүвэйлэн зогсох Александра Михлева.

Бүх итгэл найдвараа алдсан эх хүн хүүхдээ аврагдсаныг хараад баярлах аз жаргалыг юутай ч зүйрлэх аргагүй.

Нярайн эмч Умида Косимова

121

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

болсон нь манай төвийн хамгийн том дэвшил. Бүх итгэл найдвараа алдсан эх хүн хүүхдээ аврагдсаныг хараад баярлах аз жаргалыг юутай ч зүйрлэх аргагүй” хэмээн хэлсэнтэй тус төвийн ажилтнууд бүгд санал нийлнэ.•

122

Түнш, хамтрагч нарын жагсаалт Төслийн баг

Афганистан: Афганистаны Олон улсын банкинд хийсэн хөрөнгө оруулалт Хувийн салбар: Афганистаны Хөрөнгө оруулалтын түншлэлийн корпорац, Хорайзон Ассошиэйтс, Уилтон Холдингс

Хөгжлийн түнш: Афганы Зээлийн батлан даалтын сан

Бусад хамтрагчид: Асадуллах Файзи, АОУБ ба Бернд Лейднер, АЗБТС

АХБ: Тодд Фрийланд, Майкл Бэрроу, Томас Панелла, Хасиб Ахмед, Айрин Чуа

Азербайжан: Өрнө-Дорно хурдны замыг сайжруулах төсөл Засгийн газар: Тээврийн яам, Улсын гаалийн хороо

Хамтран санхүүжүүлэгч: Исламын хөгжлийн банк, Саудийн хөгжлийн сан

АХБ: Шон O’Салливан, Хонг Вэй, Олли Норожоно,

Шиаохонг Янг, Женг Ву, Бобур Алимов

TWD

123

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

Бангладеш: Хотын анхан шатны эрүүл мэндийн хоёрдугаар төсөл Засгийн газар: Орон нутгийн засгийн газар, Хөдөөгийн хөгжил, хоршооллын яамны Орон нутгийн засгийн газрын хэлтэс; Дакка, Читтагонг, Ражшахи, Кхулна, Силхет, Барисал хотын корпорациуд; ба Богра, Комилла, Мадхабди, Савар, Сиражгонж хотуудын захиргаа

Хамтран санхүүжүүлэгч: Шведийн олон улсын хөгжлийн агентлаг, Их Британий олон улсын хөгжлийн яам, НҮБ-ийн Хүн амын сан, Орбис Интернэшнл

Төрийн бус байгууллагууд: Бангладешийн Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн нэгдсэн холбоо, Бангладешийн Септик үр хөндөлтийн ассоциаци, Хүн амын үйлчилгээ, сургалтын төв, Шимантик, Нари Мэйтри, Мари Стопс Эмнэлэгийн нийгэмлэг, Хүн амын үйлчилгээний нэгдэл, Проготи Самар Потишан ба Порибар, Читтангонг хотын корпорац, Мамата, Кхулна Мукти Себа Сангстха, Өмнөд Гоноуннаян Самити, Сризони Бангладеш/ Нөөц төвлөрүүлэх төв

АХБ: Хун Ким, Дивеш Шаран, Казухико Хигучи, Сунгсап Ра, Секхар Бону, Брайн Чин, Хэйман Вин, Криселда Руфино, Сесил Муро, Ханс Карлссон, Кэрол Патасил-Круз, Мэри Грэйс Рамос

Камбож: Их Меконг дэд бүсийн цахилгаан дамжуулах төсөл Засгийн газар: Санхүү, эдийн засгийн яам, Электрисите дю Камбож, Камбожийн эрчим хүчний удирдах газар

Хамтран санхүүжүүлэгч: Нордикийн хөгжлийн сан, Дэлхийн банк

АХБ: Жэймс Нугент, Норико Огава, Самюэла Тукуафу, Рехан Каусар, Эрик Сиджвик, Нилда Оук

Бүгд Найрамдах Хятад Ард Улс: Дали–Лижанг төмөр замын төсөл Засгийн газар: Сангийн яам, Төмөр замын яам, Юннан мужийн Засгийн газар, Баруун Юннан төмөр

124

Түнш, хамтрагчдийн жагсаалт

замын компани, Дали орон нутгийн Засгийн газар, Лижанг орон нутгийн Засгийн газар

Хамтран санхүүжүүлэгч: Францын хөгжлийн агентлаг

АХБ: Аюуми Кониши, Эми Лэёнг, Хамид Шариф, Роберт Гилд, Шиаошин Чен, Дэвид Собел, Ли Чай, Малу Панлилио

Бүгд Найрамдах Хятад Ард Улс: Гуандонгийн эрчим хүчний үр ашиг, байгаль орчныг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрЗасгийн газар: Сангийн яам, Гуандонг мужийн Засгийн газар, Гуандонг мужийн хөгжил, шинэчлэлийн хороо, Гуандонг мужийн Санхүүгийн товчоо, Гуандонгийн Санхүүгийн Траст компани

АХБ: Аюуми Кониши, Эми Лэёнг, Хамид Шариф, Ашок Баргава, Шинжиан Лиу

Энэтхэг: Энэтхэгийн дэд бүтцийн төсөл санхүүжүүлэх механизм ба Энэтхэгийн дэд бүтцийн төсөл санхүүжүүлэх механизм 2Засгийн газар: Эдийн засгийн яам, Сангийн яам; Санхүүгийн үйлчилгээний газар, Сангийн яам

Хэрэгжүүлэгч байгууллага: Энэтхэгийн дэд бүтцийн санхүүгийн компани

АХБ: Хун Ким, Дивеш Шаран, M. Тереза Хо, Бруно Карраско, Чёлсу Ким, Женнифер Ромеро-Торрес, Салеха Васиим, Ханс Карлссон, Памела Гутеррез, Кэрол Патаксил-Круз, Мэри Грэйс Рамос

Монгол Улс: Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -3 төсөл Засгийн газар: Эрүүл мэндийн яам; Сангийн яам; Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам; Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар; Монголын Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль (Бөөр

125

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

судлалын тэнхим, Нүд судлалын тэнхим, Мэдрэл судлалын тэнхим, Зүрх судас судлалын тэнхим, Хоол боловсруулах судлалын тэнхим; ба Гэр бүлийн анагаахын тэнхим); Монголын өрхийн эмч нарын нийгэмлэг; Архангай, Дундговь, Говь-Алтай, Сүхбаатар, Төв аймгуудын болон Улаанбаатар хотын эрүүл мэндийн газар; Чингэлтэй ба Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар; Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв

АХБ: Аюуми Кониши, Эми Лэёнг, Роберт Шоллхаммер, Сангай Пенжор, Клод Бодарт, Алтантуяа Жигжидсүрэн, Гантуяа Ганзориг, Индра Баатархүү

Балба: Хөдөлмөр эрхлэх ур чадварын төсөлЗасгийн газар: Боловсролын яам, Техник, мэргэжлийн сургалт, боловсролын зөвлөл

Хөгжлийн түнш: Швейцарийн хөгжлийн корпорац

АХБ: Хун Ким, Дивеш Шаран, Кеничи Йокояма, Сунгсап Ра, Ханс Карлссон, Кэрол Патаксил-Круз, Мэри Грэйс Рамос, Смита Гявали

Филиппин: Орон нутгийн төрийн санхүүжилт, төсвийн өөрчлөлт шинэчлэлтийн хөтөлбөр (дэд хөтөлбөр 2) ба Орон нутгийн төрийн санхүүжилт, төсвийн төвлөрлийг сааруулах хөтөлбөр (дэд хөтөлбөр 1)Засгийн газар: Сангийн яам (Жеремая Пол), Дотоод хэрэг ба орон нутгийн засаг захиргааны яам (Остере Панадеро)

Хамтран санхүүжүүлэгч: Францын хөгжлийн агентлаг

АХБ: Жэймс Нүгент, Норико Огава, Ричард Болт, Келли Бёрд, Хуан Луис Гомез Рэйно, Тарик Ниази, Клаудиа Бүентжен, Жовен Балбоса

126

Түнш, хамтрагчдийн жагсаалт

Шри Ланка: Зүүн хойд нутгийг сэргээн хөгжүүлэх төсөл IIЗасгийн газар: Үндэсний бодлого, эдийн засгийн хэргийн яам (хуучнаар Санхүү, төлөвлөлтийн яам), Мужийн зөвлөл, Орон нутгийн Засгийн газрын яам, Эдийн засгийн хөгжлийн яам (хуучнаар Үндэсний барилга, дэд бүтцийн хөгжлийн яам), Хойд мужийн зөвлөл ба Зүүн мужийн зөвлөл (хуучнаар Хойд ба Зүүн мужийн зөвлөл)

Хамтран санхүүжүүлэгч: Австралийн Засгийн газар, Шведийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг

АХБ: Хун Ким, Дивеш Шаран, Шри Уидовати, Секхар Бону, Ханс Карлссон, Кэрол Патаксил-Круз, Мэри Грэйс Рамос, Камал Даханаяке

Тайланд: Нарны эрчим хүчний төсөлХувийн хэвшил: Байгалийн эрчим хүчний хөгжлийн компани, СиЭлПи Тайланд Ренюэблз - СиЭлПи Холдингсийн охин компани, Даймонд Женерэйтинг Азиа (Мицубиши корпорацийн охин компани), Цахилгаан үйлдвэрлэх хувьцаат компани

Хэрэгжүүлэгч байгууллага: Шарп, Итали-Тай хөгжлийн хувьцаат компани

АХБ: Тодд Фрийланд, Майкл Бэрроу, Ясуши Негиши, Кристофер Тиеме, Шанану Чакраборту, Даниэл Уидмер, Роберт Локхарт, Криттаямон Паочароен

Тонга: Тонга–Фижи Далай доогуурх кабелийн төсөлЗасгийн газар: Санхүү, үндэсний төлөвлөлтийн яам, Тонга Кэйбл Лимитэд

Хамтран санхүүжүүлэгч: Олон улсын хөгжлийн ассоциаци (Дэлхийн банк)

Хөгжлийн түнш: АХБ/Тонга дахь Дэлхийн банкны Хөгжлийн зохицуулалтын газар (Саиа Фалетау, Элизабет Ика)

127

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА

АХБ: Шианбин Яо, Жэймс Патрик Линч, Роберт Жонсей, Андреа Иффланд, Шигехико Мурамото, Мариа Мелей, Сабин Спохн, Ги Сүн Сонг, Ханс Ван Рижн, Вижай Нараян, Лайсиаса Тора, Таниела Фалетау, Белвина Пуамау, Сивоу Веатрис Олссон, Мариа Паниагуа

Узбекистан: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хөгжил төсөлЗасгийн газар: Эрүүл мэндийн яам (Асамидин Камилов, Клара Ядгарова, Бахтияр Кашимов), төслийн хэрэгжүүлэх хамтарсан нэгж (Жамшид Максумов, Жамшед Дябрие, Нигора Карабаева, Фаркад Фузайлов, Мая Махмудова)

Хөгжлийн түнш: Дэлхийн банк

АХБ: Шон О’Салливан, Хонг Вэй, Такео Кониши, Нианшан Жанг, Бобур Алимов

Хэвлэлийн багУг бүтээлийг Гадаад харилцааны газар, Стратеги, Бодлогын газар хамтран Инду Бушан, Сатиндер Биндра, Шиачин Фан нарын удирдамж дор боловсруулав. Багийг Канокпан Лао-Арая ахалж, Стратеги, бодлогын газрын ажилтнууд (Жэймс Хачисон, Норман Лу, Розмари Атабуг, Андреа Сунико-Баутиста, Ричард Воки ба Каролин Ахмад), Гадаад харилцааны газрын ажилтнууд (АХБ-ны төв оффист: Дэвид Крюгер, Андреа Стоянов, Жиованни Верлини, Грэхэм Дуаер, Биггс Жавеллана, Эрик Сэйлс, Саманта Тонгсон-Рубио, Брайн Мануэль, ба Кийч Хидалго; суурин төлөөлөгчийн газруудад: Индра Баатархүү, Гобинда Бар, Ражеш Деол, Лэй Кан, М.Исмаил Кан, Бимал Катри, Аржун Кумал, Ройкаев Нититханпрапас, Сотхеа Рос, Салли Шүте-Трембат, Севил Тахмазова, Дилдора Явмутдинова, ба Рошани Айрин Жаятиллеке

Ёгаража) ба Тогтвортой хөгжил, цаг уурын өөрчлөлтийн газрын харьяа Төрийн бус байгууллагын төв (Кристофер Моррис, Фиделиз Симату, Вишант Котхари) нар дэмжин ажиллав.

128

АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА 2015Ядуурлын эсрэг түншлэл

Энэхүү бүтээлд хөгжлийн үр нөлөө, тэргүүн туршлага, инновацийг түгээн дэлгэрүүлсэн төслүүдийг сорчлон орууллаа. АХБ-ны хөгжиж буй гишүүн орнуудын нөр их хөдөлмөр, АХБ-ны төслийн баг болон бусад түншүүдийн хамтын ажиллагааны үр дүнд төслүүд амжилттай хэрэгждэг бөгөөд эдгээр төслүүдийн үр нөлөөгөөр Ази-Номхон далайн бүс нутагт аж төрж буй олон сая хүний амьдрал ахуй хэдий нь өөрчлөгдсөн бөгөөд өөрчлөгдсөөр ч байна.

Хөгжлийн үр нөлөөг хянах нь 2015 тайлангийн дагалдах товхимол болох АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА бүтээлийг АХБ хөгжиж буй гишүүн орнуудынхаа хамтаар эрхлэн гаргалаа.

Азийн хөгжлийн банкны тухай

Ядуурлаас ангид Ази-Номхон далайн бүс нутгийг бий болгох хэтийн зорилготой АХБ нь хөгжиж буй гишүүн орнуудынхаа ядуурлыг бууруулах, хүн амын амьжиргааг дээшлүүлэх үйл хэрэгт тусламж дэмжлэг үзүүлдэг. Ази-Номхон далайн бүс нутаг нь ихээхэн амжилттай хөгжиж байгаа ч дэлхийн ядуу хүн амын дийлэнх нь тус бүс нутагт амьдарсаар байна. АХБ нь эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн интеграцчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулахаар тууштай ажилладаг.

Филиппин Улсын Манила хотноо төвтэй АХБ-ны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог юм. АХБ нь бодлогын хэлэлцүүлэг, зээл, өөрийн хөрөнгийн санхүүжилт, батлан даалт, буцалтгүй тусламж болон техникийн туслалцаа зэрэг олон төрлийн арга хэрэгслээр дамжуулан хөгжиж буй гишүүн орнууддаа дэмжлэг үзүүлдэг.

Азийн хөгжлийн банк6 АХБ өргөн чөлөө, Мандалуён хот1550 Метро Манила, Филиппин улсwww.adb.org


Recommended